Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Үнэнийг Хэрэгжүүлэх ба Үүргээ Биелүүлэх нь

Бид Бурханд итгэснээр эцэст нь юуг олж авах ёстой вэ гэдэг асуултыг ихэнх хүмүүс одоо ойлгодог болжээ. Чухамдаа гэвэл бид Бурханаас үнэн, зам, амийг олж авдаг. Хоёр удаа бие махбодтой болох үедээ Бурхан, Би бол үнэн, зам, амь мөн гэж хэлж байсан. Энэ нь Бурханы цаад санаа, Бурханы ажлын зорилго бол хүнд үнэн, зам, амийг өгөх явдал мөн гэдгийг ч тайлбарлаж байгаа юм. Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар хийж байгаагаас үл хамааран хүмүүс Бурханаас үнэн, зам, амийг олж авах боломжтой. Үнэн, зам, амийн хооронд ямар холбоо байна вэ? Бид ингэж хэлж болно: үнэн бол амь мөн, хүний дагах ёстой зам мөн. Хүн үнэнийг олж авмагцаа амийг ч, амьдралынхаа замыг ч олж авдаг. Тэр үнэнийг олж авмагц бүх зүйл шийдэгддэг. Үнэн хэрэгтээ энэ гурван зүйл нь нэг ижил зүйлийг гурван талаас тайлбарласан хэрэг юм, Бурхан бол үнэн, Тэр бас амь, зам мөн. Энэхүү гурван тал нь хүний Бурханд итгэх итгэлээр дамжуулан шийдэгдэх ёстой гурван чухал тал юм. Энэ гурван асуулт шийдэгдмэгц хүний амьдралын чухал асуудлууд шийдэгддэг. Бидэнд үнэн байхад бид амийг олж авдаг ба үнэн нь өөрөө бас зам мөн. Амь байгаа цагт бидний амьдрал шийдэгддэг, амь байгаа цагт хүний үндсэн асуудлууд шийдэгддэг. Энэ бол хүнийг аврах Бурханы ажил яг мөн бөгөөд үүнийг энгийн байдлаар ерөнхийлөн тайлбарлахад ийм байна.

Үнэнийг эрэлхийлэгчид Бурханы ажлыг олон жил туулсны эцэст ямар нэгэн зүйл олж авсан бөгөөд бүгд л үнэний тал бүрийг бага ч атугай мэддэг болсон байдаг. Үнэнийг эрэлхийлж буй хүмүүст зарим үнэн ойлгомжтой байдаг байхад зарим үнэн нэлээд бүрхэг байх нь бий. Иймд үнэнийг эрэлхийлэгчид үнэнийг илүү гүнзгий эрэлхийлэх хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн тухайд үнэнийг хэрэгжүүлэх нь нэн чухал юм. Үнэнийг хэрэгжүүлснээр л чи үнэнийг мэдэж, олж авч чадна. Хэрэв чи Бурханы үгийг туулаагүй бол Бурханы үгийг мэдэж чадахгүй. Үнэний үгс болон өгүүлбэрүүдийг цээжээр унших нь үнэнийг ойлгохтой ижил биш юм. Чи Бурханы үгийн талаар өргөн мэдлэгтэй байснаар үнэнийг жинхэнэ утгаар нь ойлгож чадна. Чи үнэнийг хэрэгжүүлснээр үнэнийг ойлгож, олж авч чадна. Чи хэдий чинээ туршлагатай байна, үнэний талаарх ойлголт чинь төдий чинээ гүн гүнзгий, хурц байх болно. Чи үнэнийг ойлгож байгаа боловч хэрэгжүүлдэггүй бол үүнийг нэвт ойлгож чадахгүй бөгөөд чиний ойлгосон зүйл нь үнэндээ үнэний үг, өгүүлбэр байдаг. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлдэггүй бол үнэний мөн чанарыг мэдэж чадахгүй. Бид юуг үнэнийг хэрэгжүүлэх гэж нэрлэдэг вэ? Үнэнийг хэрэгжүүлэх гэдэг нь үндсэндээ өөрийн үүргийг биелүүлэхтэй холбоотой гэж бид хэлж болох бөгөөд үүргээ биелүүлэх нь үнэнийг хэрэгжүүлэхийн хамгийн гол, чухал хэсэг юм. Өөрсдийн үүргийг биелүүлдэггүй бол үнэнийг хэрэгжүүлээгүй байна гэж бид бас хэлж болно. Бид өөрсдийн үүргийг биелүүлсэн тохиолдолд л үнэнийг эзэмших болно, бид өөрсдийн үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд л бодит байдалтай байх болно, бид үүргээ биелүүлснээрээ л гэрчлэл хийж чадах болно, бид үүргээ биелүүлснээрээ л Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг, бид үүргээ сайн биелүүлсэн тохиолдолд л Бурханы сэтгэлд нийцсэн, Бурханд үнэнч хүмүүс байж чадна. Зөвхөн өөрсдийн үүргийг яг мэддэг, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс, Бурханы бүрэн төгс болгосон хүмүүс л чухамдаа Бурханд үнэнчээр шүтэн мөргөж, хүний үүргийг хэвийн явуулж, сайн гүйцэтгэж чадах хүмүүс байдаг. Хүний үүргийг гүйцэтгэх чадваргүй хүмүүс бол үнэнгүй, хүн чанаргүй хүмүүс бөгөөд үүнээс ч илүүтэйгээр бодит байдалгүй хүмүүс юм. Өөрсдийн үүргийг өчүүхэн төдий ч биелүүлдэггүй хүмүүс бол ерөөсөө л Бурханд туйлын дуулгаваргүй байснаар мөс чанар, эрүүл ухаанаа алдсан бусармаг хүмүүс, аврагдаж чадахгүй хуурамч итгэгчид болон үл итгэгчид билээ. Бурханы ажлын цаг хугацаа бол хүмүүс шүүлт, гэсгээлтийг хүлээн авснаараа зан чанараа өөрчилж аврагддаг үйл явц юм. Энэ бол хүмүүс үнэнийг хүлээн авч, үнэнийг мэдэж, амийг олж авдаг тийм хугацаа юм. Бурхан Өөрийн ажлыг хийж дуусгах үед хүн үүргээ биелүүлэх цаг ирдэг. Хүн үүргээ биелүүлж чадах эсэх нь түүнд үнэн байгаа эсэхийг, түүнд хүн чанар байгаа эсэхийг, тэр аврагдсан эсэхийг хэмжиж болох хамгийн сайн стандарт юм. Иймд хүн үүргээ биелүүлэх нь хамгийн чухал. Учир нь энэ нь түүний хүрэх газартай холбоотой байдаг. Улмаар хүн үүргээ биелүүлснээрээ дээд зэргийн илчлэлийг хүлээн авна. Үүргээ биелүүлэхэд үл тоомсорлож болохгүй хэд хэдэн тал байдаг. Өөрсдийн үүргийн бүх талыг бүрэн биелүүлж чаддаг хүмүүс л Бурханд үнэнч, Бурханы хүслийг анхаардаг, Бурханаар ашиглагдаж чадах төгс хүмүүс мөн. Хийх хэрэгтэй үүргүүд нь үндсэндээ Бурханд үйлчлэх, Бурханыг гэрчлэх, Бурханы ажлыг хамгаалах, өөрийн чиг үүргийг биелүүлэх, ёс суртахуунтай байх зэрэг талуудыг агуулдаг ба эдгээр нь зарим чухал тал юм.

Бурханд үйлчлэх тал нь ажилчдын гүйцэтгэх үүргүүдтэй хамаатай. Зарим хүмүүс тухайн бүс нутгийн нийт ажлыг удирдаж, хариуцаж, сайн мэдээг тараах ажлыг шууд эрхлэн явуулдаг, мөн зарим хүмүүс чуулганыг харж хариуцдаг байхад зарим нь шинэхэн итгэгчдийг арчлах ажлыг хариуцдаг. Эдгээр нь бүгд ажилчдын хийвэл зохих Бурханы шууд даалгасан үүрэг юм. Тэд Бурханы өмнө хариуцлагатай байх шаардлагатай. Хэрэв тэд энэ үүргээ сайн биелүүлж чадахгүй бол үр дагавар нь ноцтой бөгөөд шийтгүүлэх эсвэл таягдуулах аюулд өртөнө. Ажилчдын гүйцэтгэх үүрэг нь нийт нөхцөл байдал, олон хүмүүсийн ирээдүй болон амьтай холбоотой байдаг тул сахилга бат, засалт, харьцалтгүй байх аргагүй юм. Хүмүүс асар чухал ач холбогдолтой асуудалд саад учруулсан, эсвэл тэдний ажлын үр дүн муу байсан, эсвэл ажлаа цалгардуулсан бол шийтгэл амсах ёстой. Хүмүүсийн хоолойд хутга тулгасан үед маш их дарамт ирэх ба яг энэ шийдвэрлэх цагт ийм маягаар ажлыг шийдэх хэрэгтэй. Хэрэв хүмүүс Бурханыг үнэн сэтгэлээсээ хайрлаж, Түүний хүслийг анхаарах юм бол энэ ажил хавьгүй амар бөгөөд түүнийг биелүүлэхэд тийм ч хэцүү биш. Хүмүүс хийсэн дүр үзүүлдэг учраас л ийм хатуу сахилга бат ноогдуулдаг юм. Хүмүүсээр ажлыг нь сайн хийлгэхэд зорилго оршиж байгаа. Хэрэв Бурханд үйлчилдэг хүмүүс Түүнд үнэнч байж, өчүүхэн төдий ч хийсэн дүр үзүүлэхгүй бол Бурхан амар тайван байх бөгөөд Бурханы зүрх сэтгэл үнэхээр тайтгарах болно.

Бурханд гэрчлэл хийх ажил голдуу сайн мэдээг түгээх ажил байдаг бөгөөд энэ нь хүн бүрийн үүрэг юм. Хүн бүр Бурханыг гэрчлэх үүрэгтэй. Энэ нь зөвхөн сайн мэдээг түгээж буй хүмүүсийн биш, мөн чуулганы удирдагчдын ч хариуцлага юм. Хүн бүр өөрийн ажлыг хийж хувь нэмрээ оруулах ёстой, хүн бүр хүмүүсийг аврах ажилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах ёстой. Хэдийгээр энэ ажлыг хийхэд тийм амар биш ч гэлээ хамтын ажиллагаа, арга барил, мэргэн ухаанаар хийж болно. Ямар ч хүн хэн нэгэнтэй холбоотой эсвэл танил байдаг, эсвэл гэр бүл, найз нөхөдтэй байдаг; Бурханд итгэдэг, аврагдах боломжтой хэн нэгнийг харж байгаа цагт бид тэднийг Бурханы өмнө аврах арга замыг эрж олох ёстой. Энэ бол бид бүгдийн үүрэг хариуцлага. Сайн мэдээг түгээх мэргэжилтэй хүмүүс дотор багтаагүй бүх хүмүүс ядахдаа нэг эсвэл хоёр хүн аварч чадвал маш сайн хэрэг. Үүнийг Бурханы ажлыг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмэр гэж үзнэ. Ингэснээр Бурханы зүрх сэтгэл тайтгарлыг олох болно. Бурхан бидэн дээр ажиллахдаа Өөрт байгаа бүхнээ зориулсан ба Тэр асар их зовсон. Одоо хүн өөрийн үүргээ биелүүлэн Бурханы хайрыг хариулах цаг нь болсон. Бидний Бурханд өргөх ёстой хамгийн сайн тахил нь нэг эсвэл хоёр хүнийг аврах чадвартай байх явдал гэж би итгэдэг, энэ нь Бурханы хүсэлтэй хамгийн их нийцэж байгаа юм. Хэрэв нэг хүн энэ ажлыг ганцаараа хийж чадахгүй байгаа бол хоёулаа хамтарч хийж болно. Энэ тийм хэцүү зүйл гэж би бодохгүй байна. Оюун санаагаа дайчилсан хэнд ч энэ ертөнцөд хэцүү зүйл гэж үгүй. Хүнд хэцүү ажил өгөөжөө өгдөг. Сайн мэдээг түгээж, хүмүүсийг аврах ажилд бид хэтэрхий хөнгөмсөг хандаж болохгүй. Яарч хийсэн тохиолдолд амжилт олохгүй. Хэрэв бид үүнийг болгоомжтой авч үзэх юм бол уг ажил зорилгодоо хүрч чадна. Хэрэв чи болзож эхэлж буй хоёр хүнийг харах юм бол тэд дурлатал магадгүй зургаан сар эсвэл нэг жил болж болно. Энэ нь ямар гээч сэтгэл вэ? Хүмүүсийг аврахад ийм л сэтгэл хэрэгтэй. Бурханд итгэхэд хүн хаана байх нь чухал биш. Тэд хэтэрхий их ёрын муу бус, чөтгөрт эзэмдүүлээгүй л бол, тэд хог шаар биш бөгөөд үнэнийг хүлээж авах чадвартай байгаа цагт тэд бүгд аврагдаж чадна (мэдээж хэрэг, Гурван-Бие чуулганы хүмүүст хэсэг хугацааны дараа сайн мэдээг номлох болно). Үүний дараах ажил бол хүмүүсийг аврах ажил юм. Зүтгэж чадах хүмүүс нь бүх хүчээрээ зүтгэж, ярьж чадах хүмүүс нь ярих ёстой ба хэн ч гараа хумхих ёсгүй. Өөрийн гэсэн бодолтой бүх хүмүүс ямар нэг үйлдэл хийх ёстой, тэд хөндлөнгийн ажиглагч, хог шаар шиг байх ёсгүй бөгөөд Бурханд гэрчлэл хийх нь хүн бүрийн үүрэг юм. Сайн мэдээг түгээх мэргэжилтэй хүмүүс бол нэг ба хоёрдугаар эгнээний хошуучлагчид юм. Чуулганд сайн мэдээ түгээдэг хүмүүс бол гурав ба дөрөвдүгээр эгнээний хүмүүс бөгөөд тэд ч бас хүмүүсийг аварч чаддаг. Энэ бол Бурханы хайрыг хариулах эцсийн боломж бөгөөд эцсийн мөчид үүргээ биелүүлж чадаагүй хүмүүс бүх насаараа харамсах болно! Үр дагавар нь ямар байхыг бид мэдэхгүй.

Бурханы ажлыг хамгаалах тал нь голдуу Сатаны үйлдэл эсвэл эрүүл бус чиг хандлагын эсрэг чиглэсэн байдаг. Хэрэв зарим хүмүүс Бурханы ажлыг тасалдуулж байгаа бол бид Бурханы ажлыг сүйтгэхээс зайлсхийхийн тулд нөхцөл байдлыг засаж, чуулганы ажлыг хэвийн чиглэлд нь оруулан, гэрчлэл хийх чиг үүргээ харуулах боломж олгох зорилготойгоор босож ирээд, саналаа илэн далангүй хэлэх үүрэгтэй. Хэн сүйтгэж байгаагаас үл хамааран тэднийг бүгдийг нь, нэгийг нь ч үлдээлгүй хяналтад авах хэрэгтэй. Эргэн тойрондоо хэн үзэл түгээж, утга учиргүй санал бодлоо хэлж, үхлийн уур амьсгалыг бий болгож байгаагаас үл хамаараад үнэнийг ярилцах замаар тэднийг засаж залруулах ёстой. Бурханы гэрт Бурхан дээд эрх мэдлийг барьж, Бурханы үг дээд эрхтэй байх ёстой. Эдүгээ зөвт байдал хүчээ авсан байгаа бөгөөд хожим нь бид Христийн эрх мэдлийн сүр жавхланг харах болно. Үнэний хамтаар чи бүх дэлхийгээр алхах болно; үнэнгүйгээр чи хаа ч хүрч чадахгүй. Бурханы ажлыг хамгаалах чадваргүй чуулганыханд үнэн гэж байхгүй нь мэдээж юм, тэдэнд амь гэж байхгүй нь эргэлзээгүй юм. Үнэнийг хэрэгжүүлж, үнэний зарчмыг баримталдаг хүмүүст л үнэн байдаг. Сатаны дүрд тоглодог хүмүүс бол аюултай хүмүүс. Тэднээс болж зовохгүйн тулд бид тэднийг хол байлгаж, цээрлүүлэлт амсаж, шийтгэл хүртэхэд нь тэдний хувь заяаг харахаар хүлээх хэрэгтэй.

Чуулган дотор Бурханы үгийг дамжуулах, өөрсдийн туршлагыг ярилцах, өөрсдийнхөө завхралын мөн чанарын тухай мэдлэгийг ярилцах, Сатаны уг чанарыг таних, үнэний мөн чанарыг мэдэх, Бурханд байгаа бүхнийг болон Бурхан юу болохыг мэдэх, хүний үүргийг хэрхэн ойлгож, өөрсдийн үүргийг хэрхэн бүрэн дүүрэн биелүүлэх ёстой талаар мэдэх, Бурханд итгэх итгэлийн бүх үнэнийг дамжуулах – эдгээр нь бүгд оновчтой, зохистой зүйл бөгөөд хүний амийн оролтонд ашиг тустай, Бурханы санаа зорилготой бүрэн нийцэлтэй байдаг. Харин үүний эсрэгээр, бүлэг, хэсэг байгуулах, бүлэглэл зохион байгуулах, хүмүүсийг араар нь муулах, хүмүүс рүү дайрч давшлах, чуулганы ажилд саад учруулах, удирдагчидтай сөргөлдөх, эрх мэдлийн төлөө тэмцэх, нүүрэн дээр нь нэг юм хэлж далдуур өөр зүйл ярих, гаднаа дагаж байгаа мэт боловч дотроо тэрслэх, зөв бурууг солих, худал ярих, гүтгэсэн цуурхал тараах зэрэг нь чуулганы амьдралыг үгүй хийж болзошгүй. Эдгээр нь бүгд Сатаны үйлдэл бөгөөд Бурханыг эсэргүүцэж буй хамгийн жигшмээр эсэргүүцэл юм. Сатаны үүргийг авсан гол хэрэгтнүүдийг таягдан хаях ёстой, ийм авир гаргагчид аврагдах боломжгүй, тэд бол Сатаны зан чанараар дүүрэн ёрын муу хүмүүс; тэд зөвхөн Бурханы шийтгэлийг л хүлээх болно. Хүмүүс тэднээс холуур байж, тахал мэт зугтах ёстой. Ийм хүний Бурханд итгэх итгэл нь авралд хүрэхийн тулд амийг олохоор тэмүүлж буй хүний үнэнийг эрэлхийлэх эрмэлзэл биш. Тэр бол Бурханы ажлыг санаатайгаар бусниулахаар илгээсэн Сатаны элч, ёрын муу нэгэн юм шиг байдаг. Ийм хүн нь шийтгэгдэх ёстой антихрист мөнөөс мөн, тэр хэзээ ч сайнаар дуусахгүй!

Чуулганы амьдралд өөрийн чиг үүргийг биелүүлэх явдал нь амьдралын их туршлага сууж үнэний тухай мэдлэгийг олж авахад маш их нөлөөтэй чухал үүрэг юм. Чуулганы амьдралын үүсэл бүрдэл нь хэд хэдэн талын хамтын ажиллагаар дамжин хэрэгждэг. Бурханы гэр бүлийн гишүүдийн хамтын ажиллагаагүйгээр чуулганы амьдрал орших боломжгүй. Чуулганы удирдагчид чуулганы хэвийн амьдралыг удирдан, чиглүүлэх үүрэг хариуцлага хүлээдэг. Ямар нэг талын нөхцөл байдал хэвийн бус болж, үр нөлөөгөө алдах аваас тэд түүнийг зохицуулж үнэнээр дамжуулан асуудлыг шийдэх хэрэгтэй болдог ба энэ нь амиар хангах арга барил юм. Бүх асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглах үед л хүмүүс чин сэтгэлээсээ итгэдэг. Үнэнийг хэрэгжүүлсэн туршлагаар дамжуулан зан чанараа өөрчлөх нь чуулганы амьдрал дахь амин чухал хэлхээ болж өгдөг. Энэ тал дээр хүн дангаараа үйлчлэл үзүүлээд амжилт олохгүй. Үр дүнтэй байлгахын тулд заавал хэн нэгэнтэй хамтрах ёстой. Чуулганыг удирдахдаа ухварлан ойлгох чадвартай байх, Бурханд итгэх сайн үндэс суурьтай байх, үүнээс гадна, хүмүүсийг уучилж өршөөдөг өр зөөлөн сэтгэлтэй байх, ажил хэргээ үнэнч шударгаар зохицуулж аливаа зүйлийг улам сайжруулахаас илүү төгс зүйл гэж үгүй. Удирдагчидтайгаа уялдаа холбоотой ажилладаг хүмүүс бол чуулганы тулгуур хүч бөгөөд дэмжлэг туслалцаа үзүүлэх тэдний үүрэг амин чухал юм. Бүх тал дээр тэднийг үлгэр дууриалал болгон ашигладаг ба тэд бусадтай хамтран ажиллах чадвартай гэдгийг энэ нь харуулдаг. Чуулганы удирдагчид болон тэдэнтэй хамтран ажиллаж буй хүмүүс дэвшилтэт хүчинд хамаардаг. Тэд бүгд харьцангуй сайн хүмүүс байдаг бөгөөд Бурханы үгээс суралцсан туршлагаа бусдад онц чадварлагаар дамжуулдаг. Тэд үнэний тухай мэдлэгээ ахиулснаараа чуулганы амьдралд бүр ч их нөлөө үзүүлэх боломжтой. Түүнчлэн чуулганд сайн мэдээг түгээдэг хүмүүс, ажил хэргийг уялдуулж, зохицуулдаг хүмүүс, дуу бүжиг заадаг, хүмүүсийг угтаж авдаг, үйлчилдэг, бичиг цаас хувилах үүрэгтэй хүмүүс байдаг. Эдгээр үүрэг бүгд чухал бөгөөд хэрэггүй үүрэг гэж нэг ч үгүй. Эдгээр нь бүгд хүмүүсийн биелүүлэх ёстой үүрэг мөн. Эдгээр үүргийг бүгдийг нь Бурхан хүмүүст даалгасан. Тодорхой зүйлийг хийх үүргийг Бурхан урьдаас тодорхойлж хүмүүст хайрласан. Хэрэв хүн энэ үүргээ биелүүлээгүй, үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, Бурханы зорилгыг зөрчсөн бол, өөрөөр хэлбэл, тэр эсэргүүцэл үзүүлж, захирагдахаас татгалзаж, саад тотгор учруулсан бол тэр Бурханы авралыг авч чадахгүй. Үүргээ биелүүлдэггүй хүмүүс чуулганы амьдралаар амьдардаг хэдий ч үүнээс хувь хүртэж чадахгүй. Үүргээ биелүүлснээр Бурханд итгэх итгэл батлагддаг, үүргээ биелүүлдэг хүмүүсээс чуулганы амьдрал бүрддэг бөгөөд хүн бүр чуулганы амьдралдаа сэтгэл хангалуун байж, Бурханы ерөөлийг хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг.

Чуулганы амьдралд бас ёс суртахууны үүрэг гэж бий. Бурханд итгэх итгэл бүр ч их ёс суртахуунтай байхыг шаарддаг. Ямар ч сайн үйлс хийдэггүй хүн бол хүн биш бөгөөд зөв замаар явдаг хүн л зөвт шударга хүн юм. Тэдгээр үл итгэгчдийн сайн үйлсээс ялгарах ялгаа нь энэ нь юм, бид сайн нэр төрийг эрэлхийлж бусдад өөрсдийгөө дөвийлгөхийн тулд аливааг хийдэггүй. Зөвт шударга байдлаар авирлах нь үнэн ба зарчимтай байхыг шаарддаг. Зөвт шударгаар авирлах нь хүний үүрэг, хариуцлага юм. Энэ бол хэвийн хүн чанартай байгаагийн илэрхийлэл, ах эгч нарын хоорондох харилцан хоёр талын хайрын илэрхийлэл мөн. Бид хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хүмүүст тусалж, туслалцаа шаардлагатай хүмүүст хандив өгч, хэрэгцээтэй байгаа газарт нь өөрсдийн хүчин зүтгэлийг гаргах ёстой. Нэн ялангуяа, сайн мэдээг түгээдэг хүмүүс жил тойрон гадуур явдаг тул тэдний орон гэрийг харж халамжлах хэрэгтэй болдог. Тэгж байж л тэд ар гэртээ сэтгэл зоволгүй Бурханы төлөө төлөөс төлөх боломжтой болно. Энэ бол хүн бүрийн биелүүлэх ёстой үүрэг мөн. Зарим айлууд үнэхээр хүнд хэцүү байдалд байгаа, тэдэнд наад захын хүнсний бүтээгдэхүүн дутагдаж, өвлийн хувцасгүй байдаг. Хэн үүнийг хараад тоохгүй байж чадах вэ? Баян, ядуугаас үл хамаараад хүн бүр Бурханд өргөл, хандив өргөж, ах эгч нараа угтан авч, хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ бүгд зөвт шударга ааш авирын болон сайн үйлс хийж буйн илэрхийлэл юм. Энэ бол шударга ёсны төлөө саваадуулахад ч үнэхээр бэлэн байх явдал юм. Энэ нь үнэнтэй нийцдэг зан байдал бөгөөд үүнийг Бурхан үнэлж, ерөөдөг.

Хүмүүст маш олон үүрэг байдаг. Хүмүүс хийх ёстой аливаа зүйлээ хийж, амьдралд хэрэгжүүлж, даган мөрдөж, эзэмших нь тэдний үүрэг юм гэж хэлж болно. Тэр тусмаа хүмүүсийн үүрэг бол Бурханы тэдэнд даалгасан зүйл, тэдний гүйцэтгэх ёстой зүйл юм. Хүний үүргийн энэ таван талаас гадна, хүн амьдралынхаа эрэл хайгуулд Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэж, Бурханы санаа зорилгод анхааралтай хандаж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулах ёстой. Хувь хүний амийн оролт болон хэрэгжүүлэлт эдгээрийг бүр ч ихээр агуулах ёстой. Бурханы үгийг хэрхэн өдөр бүр идэж уух, бодит, жинхэнэ Бурханд хэрхэн залбирч, шүтэн мөргөх, Бурханыг үнэнчээр шүтэн мөргөх явдлыг ямар байдлаар амьдрах харуулах гэх мэтийг Бурхан бидэнд даалгасан байдаг. Энэ бол хүн бүрийн эзэмших ёстой бодит байдал, бас хүний үүрэг мөн. Үнэнийг хэрэгжүүлэхэд, үүргийнхээ бүх талыг биелүүлэхээс гадна амийн оролт, бодит байдлыг амьдран харуулах талууд бас бий, үүнд өөрийгөө үгүйсгэх, өөрийгөө гүнзгий таньж мэдэх, хэвийн хүн чанарын дутагдлуудыг нөхөх, хүн хоорондын хэвийн харилцааг бий болгоход санаачлага гарган ажиллах, хэвийн хүн чанарын аль талуудыг амьдран харуулах, үнэнч шударга хүн байхын тулд юуг эзэмших, хэрхэн биеэ авч явах талаарх ерөнхий мэдлэг бас орно. Эдгээр нь бүгд үнэнийг хэрэгжүүлэхийн нэг хэсэг юм. Түүнчлэн хувь хүний амьдралын олз, гарз, мөн хүн өөрийн үүргийн бусад талуудыг биелүүлж чадах эсэхэд нөлөөлдөг сүнслэг амьдралтай холбоотой хэрэгжүүлэлтийн тал бас байдгийг үл тоомсорлож болохгүй. Ариун итгэгчид болон хаанчлалын хүмүүсийн бүхий л амьдрал нь ийм л байдаг, тэд өөрсдийн үүргийг биелүүлдэг. Үүргийнхээ нэгхэн талыг л биелүүлэх нь Бурханы санаа зорилгод нийцэхгүй. Бүхий л бие сэтгэлээ Бурханд зориулсан хүн байхын тулд бид өөрсдийн үүргийн бүх талыг биелүүлэхэд чадах бүхнээ хийх хэрэгтэй. Хүн бүр Бурханы зохицуулалтыг дагаж, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн мэт үзэн, бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг анхаарах ёстой. Чи хаана ч байсан, өөрийн чадах бүх үүргийг гүйцэтгэх хэрэгтэй. Хэрвээ чамаас сайн мэдээ түгээхийг шаардсан бол бүх анхаарлаа сайн мэдээ түгээхэд хандуулах ёстой; хэрвээ чамаас чуулганыг харж хандахыг шаардсан бол чи чуулганаа л сайн хариуцах хэрэгтэй. Чи өөрийн хэрэгжүүлж чадах бүх үүргийг гүйцэтгэх хэрэгтэй, хамгийн чухал нь чи өөрийн ажлын талбарыг нэн тэргүүнд тавих юм. Зөвхөн үнэнийг бүрэн хэрэгжүүлдэг, Бурханыг үнэхээр дуулгавартай дагадаг, Бурханыг шүтэн мөргөдөг хүн л тийм байж чадна. Өөрийн бүх үүргийг гүйцэтгэх чадвартай хүн Бурханы шаарддаг стандартад хүрсэн.

Өмнөх:Үнэнийг эрэлхийлдэг, ажиллах хүчирхэг чадвартай хүмүүсийг дэмжиж, тэднийг ашиглах замаар л бид Бурханы хүсэлд нийцэж чадна.

Дараах:Зөвхөн Бурханы ажлыг мэдэх нь хүнд эцсийг нь хүртэл дагах боломж олгодог

Танд таалагдаж магадгүй