Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн гэрчүүд

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Удиртгал

1991 онд бие махбодтой болсон Төгс Хүчит Бурхан Хятадад илрэн гарч, ажиллаж эхэлсэн юм. Тэр хэдэн сая үгийг илэрхийлсэн бөгөөд эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг Бурханы гэрээс эхлэн хийсээр ирсэн билээ. Тэрээр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж, Хаанчлалын эрин үеийг эхэлсэн бөгөөд тэнгэрийн хаанчлалын ирэлтийн сайн мэдээг зарлажээ. Төгс Хүчит Бурхан хүн төрөлхтнийг ариусгаж аврахын тулд бүх үнэнийг илэрхийлж, Библийн Илчлэлийн номон дахь лацадсан хуйлмал бичгийг бүхэлд нь нээсэн бөгөөд хүн төрөлхтнийг удирдах Бурханы удирдлагын зорилго юу болох, хүн төрөлхтнийг аврах Бурханы авралд яагаад гурван үе шат байдаг, эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг Бурхан яаж хийдэг, бие махбодтой болохын нууц, Библийн дотоод түүх, Бурханы цор ганц эрх мэдэл, Бурханы зөвт зан чанар, Бурханы ариун байдал, Сатан хүн төрөлхтнийг хэрхэн завхруулдаг, Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг, гай гамшгийн өмнө өргөгдөхийн нууц, ялагчдыг хэрхэн бий болгодог, янз бүрийн төрлийн хүмүүсийн эцсийн хүрэх газар ба төгсгөл, Христийн хаанчлалыг хэрхэн байгуулах гэх мэт Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг тухай зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг бүрэн илчилсэн юм. Энэ нь үнэхээр шинэ мэдлэгийн хүрээг тэлж, хүмүүсийн нүдийг хужирласан! Төгс Хүчит Бурхан ийнхүү хэлдэг: “Эцсийн өдрүүдэд Өөрийнхөө хуйлмал номыг дэлгэх үедээ Би үүнийг та нарт хэлэх болно. (Хуйлмал ном гэж Миний хэлсэн бүх үг, эцсийн өдрүүд дэх Миний үгийг хэлж байгаа-энэ нь үүн дотор байгаа бүхэн юм)” (Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүд). “Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно.” (Үг нь махбодоор илэрсэн номон дахь“Бие махбодтой болсон нууц (4)”) Төгс Хүчит Бурхан, эцсийн өдрүүдийн Христийн илэрхийлсэн үгс нь, Христ бол гарцаагүй зам, үнэн, амь агаад Тэр хүн төрөлхтөнд үүрдийн амийн замыг, мөнх амийн замыг авчирдаг гэдгийг харах боломжийг хүмүүст олгохуйц элбэг арвин, үр өгөөжтэй, иж бүрэн байдаг билээ.

Эзэн Есүс: “Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27)

гэж хэлсэн. “Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7). Төгс Хүчит Бурхан: “Миний ардууд Миний дуу хоолойг сонсох болно, тэгээд Намайг хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцан ирнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Нэг дэх айлдвар”) гэж хэлдэг. Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажил Хятадын эх газарт эхэлсэн цагаас хойш, Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг, Бурханы илрэлтийг хүсэн тэмүүлдэг янз бүрийн шашны бүлэглэл, урсгалын хүмүүс Төгс Хүчит Бурханы хэлсэн үгнээс Бурханы дуу хоолойг таньсан. Тэд, Төгс Хүчит Бурханы үг бол үнэн, энэ нь үнэхээр чуулгануудад Сүнсний хэлдэг зүйл бөгөөд Бурхан эцсийн өдрүүдэд Өөрийн ажлыг хийхээр илрэн гарсан гэдгийг харсан билээ. Энэ хүмүүс Бурханы сэнтийн өмнө хуран цугларчээ. Одоо үед дэлхий дахинд улам олон хүмүүс Төгс Хүчит Бурханы үг болон ажлыг шинжлэхээр хичээж байна. Хүн төрөлхтөн Бурханы үгэнд аажмаар сэргэж, үнэнийг хүлээн зөвшөөрч, мэдэж эхэллээ. Бурханы үг хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү-Хаанчлалын эрин үе рүү аваачна. Бүгд Бурханы үгээр биелэгдэж, үнэнээр цангаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих болно. Энэ бол агуу чиг хандлага; энэ нь Бурханы гарцаагүй биелүүлэх бодит байдал билээ.

Одоо үед бүх шашны ертөнц дэх олон хүн Бурханы илрэлтээр цангаж, эрж хайж байгаа боловч Сүнс чуулгануудад хэлж буй зүйлийг хайхыг тэд чухалчилдаггүй учраас Бурханы дуу хоолойг сонсож чаддаггүй, мөн Бурханы эргэн ирэлтийг угтан авч чаддаггүй. Бид, эцсийн өдрүүдийн ажилдаа Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үзэгдлийн үнэнийг авч, тэдгээрийг сайн мэдээг түгээж, Бурханд гэрчлэл хийх хорин үнэн болгон эмхэтгэж, хянан засварласан, ингэснээр үнэнийг эрж хайж, Бурханы илрэлтээр цангадаг бүх улс орон, газар нутгийн хүмүүс Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хялбархан судалж, шинжилж, Бурханы дуу хоолойг сонсож, Түүний өмнө очиж чадах юм. Бурханы үгийн үнэнээс үр дүнд шашны үзлийн мунхаглал, утгагүй явдлыг тодорхой харахад нь тэдэнд туслахын тулд эрэн хайгчдын нийтлэг шашны үзлийн дагуу бид, Бурханы үг болон хүний номлолыг эмхэлж цэгцэлсэн билээ. Тэгснээр хүмүүс өөрсдийг нь хүлж, хязгаарлаж байсан шашны үзлүүдийг хаяж, эцсийн өдрүүд дэх Бурханы авралыг хүлээн зөвшөөрч, Бурханы сэнтийн өмнө очиж чадах бөгөөд Хурганы хөлийн мөрийг дагаж, Бурханы хаанчлалд орж чадах юм.

Энэхүү номыг эмхэтгэхэд биднийг чиглүүлж, удирдсаных нь төлөө Бурханд талархъя. Бүх алдар нь Төгс Хүчит Бурханд байх болтугай!

Редакцын баг

2017 оны 7 дугаар сарын 14

Дараах:Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд Хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм.

Танд таалагдаж магадгүй