Төгс Хүчит Бурханы Чуулганы апп

Бурханы дуу хоолойг сонсож, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг угтан аваарай!

Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Үнэн замыг судлах тухай зуун асуулт хариулт

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

98. Сайнд хүрэхийн тулд итгэгчид олон сайн үйл хэргийг хийх ёстойн учир юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Учир нь тэнгэрийн хаанчлал бол холын аянд явахдаа зарц нараа дуудаад, эзэмшлээ тэдэнд даатгаж байгаа хүнтэй адилхан. Тэр хүн тус бүрийн чадварын дагуу нэгэнд нь тав, нөгөөд нь хоёр, өөр нэгэнд нь нэг талантыг өгөв; тэгээд тэр шууд аяндаа гарчээ. Таван талант авсан хүн даруй явж, наймаа хийгээд таван талант нэмж олов. Үүний адил хоёр талант авсан хүн бас хоёр талант нэмж олжээ. Харин нэгийг авсан хүн явж, газар ухаад, эзнийхээ мөнгийг нуусан байна. Удаан хугацааны дараа тэрхүү зарц нарын эзэн ирж, тэдэнтэй тооцоо хийжээ. Таван талант авсан хүн ирж, илүү таван талантаа өгөөд, “Эзэн минь, та надад таван талант өгсөн: харагтун, би дээр нь нэмээд таван талант олсон” гэв. Эзэн нь түүнд, “Сайн байна, итгэмжит сайн зарц минь: чи цөөн юманд итгэмжтэй байсан тул би чамд олон зүйлийг хариуцуулна: эзнийхээ баяр баясгаланд өгнө” гэлээ. Хоёр талант авсан хүн бас ирж, “Эзэн минь, та надад хоёр талант өгсөн: харагтун би нэмээд хоёр талант олсон” гэв. Эзэн нь түүнд, “Сайн байна, итгэмжит сайн зарц минь; чи цөөн юманд итгэмжтэй байсан болохоор би чамд олон зүйлийг хариуцуулна. Эзнийхээ баяр баясгаланд ор” гэв. Дараа нь нэг талант авсан зарц нь ирээд, “Эзэн минь, та бол үр суулгаагүй газраасаа ургац хурааж, цацаагүй газраасаа түүж авдаг хатуу хүн гэдгийг би мэднэ: Би айгаад явж, таны талантыг газар нуусан: харагтун, таны юм энд байна” гэжээ. Эзэнд түүнд, “Чи муу, хойрго залхуу зарц чи намайг үр суулгаагүй газраасаа ургац хурааж, цацаагүй газраасаа түүж авдаг гэдгийг мэддэг гэнэ ээ? Тэгвэл чи миний мөнгийг мөнгө хүүлэгчдэд хадгалуулах ёстой байсан юм, тэгсэн бол буцаж ирээд би өөрийнхөө мөнгийг хүүгийнх нь хамт авах байсан. Түүнээс нэг талантыг авч, арван таланттай хүнд өг. Учир нь хэнд байна, тэр хүнд өгөгдөнө, тэр элбэг дэлбэг байх болно: харин хэнд байхгүй байна, түүнд байгааг нь хүртэл түүнээс авах болно. Энэ ашиггүй зарцыг харанхуйд хөөж гарга: тэнд уйлаан, шүдээ хавирах явдал байх болно (Матай 25:14-30).

Бурханаас ирсэн хариулт:

Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. Анх хүн төрөлхтнийг удирдан хөтөлж эхэлснээс хойш Би Өөртэйгээ адил санаа бодолтой бүлэг хүмүүсийг олж авахыг ихэд хүсэн найдсаар байна. Надтай адил санаа бодолгүй хүмүүсийг Би хэзээ ч мартаагүй; Би тэднийг зүрх сэтгэлдээ зэвүүрхэн хадгалж, тэдэн дээр Өөрийн цээрлэлийг буулгах боломжийг л хүлээж байгаа ба үүнийг харах нь Надад таашаал өгөх болно. Миний цаг үе эцэстээ өнөөдөр ирсэн ба Би цаашид хүлээх хэрэггүй!

Миний сүүлчийн ажил зөвхөн хүнийг шийтгэхийн төлөө ч биш, харин хүний хүрэх газрыг зохицуулахын төлөө билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь, Өөрийн хийсэн бүхний төлөө бүгдээс сайшаал талархал хүртэхийн төлөө юм. Миний хийсэн бүхэн зөв гэдгийг болон Миний хийсэн бүхэн бол Миний зан чанарын илэрхийлэл юм гэдгийг хүн нэг бүр хараасай гэж Би хүсдэг; хүн төрөлхтнийг бий болгосон нь хүний ажил, нэн ялангуяа байгалийнх бүр ч биш. Эсрэгээрээ, бүтээлийн доторх амьд амьтан бүрийг тэжээн тэтгэдэг нь Би юм. Миний оршин тогтнолгүйгээр хүн төрөлхтөн зөвхөн мөхөж, гай тотгорын шаналал амсах болно. Ямар ч хүн үзэсгэлэнт нар, сар, эсвэл ногоон дэлхийг дахин хэзээ ч харахгүй; хүн төрөлхтөн зөвхөн хүйтэн цэвдэг шөнө болон үхлийн сүүдрийн хэрцгий хөндийтэй л тулгарах болно. Би бол хүн төрөлхтний цорын ганц аврал. Би бол хүн төрөлхтний цорын ганц найдвар, мөн үүнээс ч илүүтэйгээр Би бол бүх хүн төрөлхтний оршин тогтнол тулгуурлаж байдаг Нэгэн юм. Надгүйгээр хүн төрөлхтөн нэн даруй бүрэн зогсонги байдалд орно. Хэдийгээр хэн ч Намайг анхаарч үздэггүй боловч Надгүйгээр хүн төрөлхтөн сүйрэл гамшгийг амсаж, бүх төрлийн сүг сүнсэнд гишгэлүүлэх болно. Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн, хүн сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэдэг л Миний ганц найдвар юм. Хэдийгээр Миний ачийг хариулах хүн маш цөөхөн боловч энэ олон жилийн туршид хүн төрөлхтний дунд нааш цааш яаравчлан гүйсэн минь үр бүтээлтэй байж, Би тун сэтгэл хангалуун байгаа учраас хүний ертөнц дэх Өөрийн аяныг төгсгөж, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх болно. Миний анхаардаг зүйл бол хүмүүсийн тоо биш, харин үүний оронд тэдний сайн үйлс юм. Ямар ч байсан та нар өөрсдийн хүрэх газрын төлөө хангалттай сайн үйлийг бэлдэнэ гэж Би найдаж байна. Тэгвэл л Би сэтгэл хангалуун байх болно; эс бөгөөс та нарын хэн ч та нарт тохиолдох гай гамшгаас зугтаж чадахгүй. Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд та нарын үйлдэл болон үйл хэрэг бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл болон хайр хуурмаг хоосон байсан ба та нар зөвхөн айдас ч юмуу, эсвэл хүч чадал гэдгээ л харуулсан. Үүний талаар Би зөвхөн сайн эсвэл муу шүүлт л хийх болно. Та нарын тус бүрийн үйлдэл, өөрийгөө илэрхийлэх арга зам Миний сонирхолыг татсан хэвээр байгаа ба үүний үндсэн дээр Би та нарын төгсгөлийг тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн цаг үед Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөл үзүүлэхгүй, учир нь, Миний өршөөл зөвхөн энэ хүртэл үргэлжилдэг. Цаашлаад Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би нүүр өгөхгүй, тэр ч байтугай Би найзуудынхаа ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсан хэн ч үүрд Миний зүрх сэтгэлд үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

Зөвхөн Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавьж чадна, өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан Өөрөө л хүнд шаардлага тавихад тохирно. Хүнд ямар ч сонголт байх ёсгүй, бүрэн захирагдаж, хэрэгжүүлэхээс өөрийг хийх ёсгүй; энэ мэдрэмжийг хүн эзэмшсэн байх ёстой. Бурханы Өөрийн хийх ёстой ажил дуусмагц хүн алхам алхамаар үүнийг туулж мэдрэх шаардлагатай. Эцэст нь Бурханы бүх удирдлага дууссан үед хүн хэрвээ Бурханы шаардсан зүйлийг хийгээгүй байвал тэр шийтгэгдэх ёстой. Хэрэв хүн Бурханы шаардлагыг биелүүлээгүй бол энэ нь хүний дуулгаваргүй байдлаас болж байгаа юм; энэ нь Бурхан ажлаа хангалттай сайн хийгээгүй гэсэн үг биш. Бурханы үгсийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлж, үнэнч байж, өөрсдийн үүргээ биелүүлж чадахгүй байгаа бүх хүмүүс шийтгэгдэх болно. Өнөөдөр та нараас шаардаж байгаа зүйлс нэмэлт шаардлага биш, харин бүх хүмүүсийн биелүүлэх ёстой хүний үүрэг юм. ⋯ Бурханы ажил нь хүн төрөлхтний төлөө, харин хүний хамтын ажиллагаа нь Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүх зүйлээ хийсний дараа хүн сайтар хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч байх ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух учиргүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл яагаад хүн Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө өөрийн зарим нэг үүргийг биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай болохгүй гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байсаар байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгсийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь түүний эн тэргүүний зүйл. Үүнийг та бүхэн ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Хүн өөрийнхөө үйлдлээрээ амжилтанд хүрдэг гэдгийг та нар ойлгох хэрэгтэй; хүмүүс амжилтанд хүрэхийн оронд бүтэлгүйтэх үедээ бусад хүчин зүйлийн нөлөөгөөр бус өөрийнхөө үйлдлээсээ болдог. ⋯ Та нар ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө хэмжээнд үүргээ чин үнэнч, шулуун шударга сэтгэлээр биелүүлэх хэрэгтэй. Та нарын хэлснээр цаг нь ирэхэд Бурхан Өөрийнх нь төлөө шаналж, төлөөс төлсөн хэнд ч муу хандахгүй. Энэ итгэл үнэмшлийг байнга баримталж, хэзээд умартахгүй байх хэрэгтэй. Ингэсэн цагт л Би анхаарлаа өөрийн эрхгүй та нарт хандуулах боломжтой болно. Үгүй бол Би хэзээ ч та нарт анхаарлаа хандуулж чадахгүй бөгөөд та нар үргэлж Миний зэвүүцэх нэгэн байх болно. Хэрвээ та нар мөс чанараа дагаж, өөрийгөө бүхэлд нь Надад зориулж чадвал, Миний ажилд хүчин чармайлтаа хайрлалгүй, бүх насаа Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарт баярласандаа зүрх сэтгэл минь догдлохгүй гэж үү? Би та нарт бүрэн санаа амар хандахгүй гэж үү? ⋯

⋯ Надад зусардах, долигонох эсвэл Надаар бахдахад Би дургүй гэдгээ өмнө нь хэлсэн билээ. Үнэнч шударга хүмүүс Миний үнэнийг болон хүлээлтийг хүлээж авахад Би дуртай. Хүмүүс Миний сэтгэлийг бодож туйлын анхаарал, хүндэтгэлтэй байгаагаа харуулахад, Миний төлөө бүхнээ зориулахад бэлэн байхад Би бүр их дуртай. Энэ л үед Миний сэтгэл таатай байж чаддаг. ⋯

⋯ Би зөвхөн Миний ажлын сүүлийн шатанд та нар дахин шийдэмгий байж гүйцэтгэлээ гойд, чин үнэнчээр хийнэ гэж найдаж байна. Мэдээж Би мөн хүн бүр эцэстээ сайхан газарт очино гэж найдаж байна. Гэсэн хэдий ч та нарыг цорын ганц, эцсийн үнэнч байдлаа Надад өргөх хамгийн сайн шийдвэр гаргуулахад Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа. Хэрвээ хэн нэгэнд тийм цорын ганц үнэнч байдал байхгүй бол тэр хүн мэдээж Сатаны хувьд эрдэнэ болох тул Би түүнийг цаашид ашиглахгүй. Би түүнийг эцэг эхээр нь асруулахаар гэр лүү нь явуулах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас

Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгаврын төлөө тарчлан зовсон хүмүүс болон биднийг бүх зүйлээр хангасан Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

Өмнөх:Бурханы аврал, төгс болголт яагаад ийм олон зовлон зүдгүүрийг эдлэхийг шаарддаг вэ?

Дараах:Хүн төрөлхтний хүрэх газар, хаанчлалын үзэсгэлэнт байдлын дүр зураг ямархуу вэ? Бурханы үгийн аль нь үүнийг баталдаг вэ?

Танд таалагдаж магадгүй