Бүх үнэнийг эрэлхийлэгчдийг бидэнтэй холбогдохыг урьж байна.

Бурханыг мэдэх нь

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Хайлтын үр дүн 0

Ямар ч үр дүн олдсонгүй.

`

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэнэ

Шалгалтын дараах Иов

(Иов 42: 7-9) Ехова Иовд эдгээрийг ярьсны дараа, теман хүн Елифазад хандан, “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна. Тийм учраас одоо долоон бух, долоон хуц та нар луу авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсөддөө шатаалт тахил өргөх ёстой; Миний Зарц Иов та нарын төлөө залбирч: та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна” гэв. Тиймээс теман хүн Елифаз болон шух хүн Билдад, наамат хүн Зофар гарч, Еховагийн тушаасан ёсоор хийв: Ехова Иовыг хүлээн зөвшөөрөв.

(Иов 42:10) Тэгээд Ехова Иовыг түүний найз нөхдийнхөө төлөө залбирах үед эргэн сайтар харж: Тэрээр Иовд өмнөхөөс нь хоёр дахин ихийг өгсөн.

(Иов 42:12) Тиймээс Ехова Иовыг арван дөрвөн мянган хонь, зургаан мянган тэмээ, нэг мянган үхэр буулга мөн нэг мянган эм илжигтэй байсанд эхэн үеэс нь илүүгээр сүүлчийн төгсгөлийг адислав.

(Иов 42:17) Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов.

Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүсийг Бурхан энхрийлэн хайрлаж хардаг байхад мунхаг хүмүүсийг Бурхан дорд үздэг

Иов 42:7-9-д Бурхан Иовыг Өөрийн зарц гэж хэлсэн. Тэр Иовын тухай дурдахдаа “зарц” гэдэг нэр томьёог ашигласан нь Түүний зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдлыг батлан харуулсан; хэдийгээр Бурхан Иовыг илүү хүндэтгэлтэй зүйлээр дуудаагүй ч гэсэн ч энэ нэршил нь Бурханы зүрх сэтгэл дэх Иовын ач холбогдолтой ямар ч хамаагүй байсан. Энд байгаа “зарц” гэдэг нь Иовд өгсөн Бурханы өхөөрдсөн нэр байсан юм. “Миний зарц Иов” хэмээн Бурхан хэд хэдэн удаа дурдсан нь Тэр Иовоор хичнээн бахархаж байсныг харуулж байгаа бөгөөд хэдийгээр Бурхан “зарц” хэмээх үгний цаад утгыг хэлээгүй ч гэсэн “зарц” гэдэг үгний талаарх Бурханы тайлбарыг Библийн энэ ишлэл дэх Түүний үгнээс харж болно. Бурхан эхлээд теман хүн Елифазд: “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүйн учир Миний уур хилэн чи болон чиний хоёр найзын эсрэг дүрэлзэн байна.” гэж хэлсэн. Эдгээр үг нь түүнд өгсөн Бурханы шалгалтуудын дараах Иовын хэлсэн, хийсэн бүхнийг Тэр хүлээн зөвшөөрсөн гэдгээ Бурхан хүмүүст ил тод хэлсэн анхны тохиолдол байсан ба Иовын хэлсэн, хийсэн бүхний үнэн зөв, алдаа мадаггүй байдлыг Тэр нууж хаахгүйгээр баталгаажуулсан анхны тохиолдол байсан юм. Тэдний буруу, учир утгагүй үг ярианы улмаас Бурхан Елифаз болон бусдад нь уурласан, учир нь Иовтой адилаар тэд өөрсдийн амьдралдаа Бурханы илрэлтийг хараагүй эсвэл Түүний хэлсэн үгийг сонсоогүй байсан, гэхдээ Иов Бурханы талаар тийм нарийн зөв мэдлэгтэй байхад тэд Бурханы тухайд зөвхөн сохроор таамаглаж, Бурханы хүслийг зөрчиж, өөрсдийн хийж байгаа бүхнээрээ Түүний тэвчээрийг шалгаж байсан. Үүний үр дүнд Иовын хэлсэн, хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ Бурхан бусдад нь хилэгнэх болсон, учир нь тэднээс Тэр Бурханаас эмээх ямар ч бодит байдлыг харж чадаагүйгээр зогсохгүй мөн тэдний хэлж байгаа зүйлд Бурханаас эмээх зүйл юу ч байхгүй байгааг мөн сонссон юм. Иймээс дараа нь Бурхан тэдэнд дараах шаардлагыг тавьсан: “Тийм учраас одоо долоон бух, долоон хуц та нар луу авч, мөн Миний зарц Иов дээр очиж, өөрсөддөө шатаалт тахил өргөх ёстой; Миний Зарц Иов та нарын төлөө залбирч: та нарыг Би мунхаглалын чинь дагуу шийтгэхгүй байхын тулд Би түүний залбирлыг хүлээн авна.” Энэ ишлэлд Бурхан Елифаз болон бусдад нь өөрсдийн нүглээ наманчлах зүйл хийхийг хэлсэн, учир нь тэдний мунхаглал бол Ехова Бурханы эсрэг нүгэл байсан бөгөөд тиймээс тэд өөрсдийн алдаагаа засахын тулд шатаалт тахил өргөх хэрэгтэй болсон. Шатаалт тахилыг ихэвчлэн Бурханд өргөдөг, гэхдээ эдгээр шатаалт тахилын тухайд юу ер бусын байна вэ гэвэл тэдгээр нь Иовд өргөгдсөн юм. Иов өөрийн шалгалтуудын үеэр Бурханд гэрчлэл хийсэн учраас тэр Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн. Харин тэгэхэд Иовын эдгээр найзууд түүний шалгалтын үеэр илчлэгдсэн; өөрсдийн мунхаглалын улмаас тэд Бурханаар яллагдаж, Бурханы уур хилэнг хүргэсэн бөгөөд Бурханаар шийтгэгдэх ёстой байсан—Иовын өмнө шатаалт тахил өргөхөөр шийтгүүлсэн—үүний дараа тэдэнд ирсэн Бурханы шийтгэл, уур хилэнг арилгахын тулд Иов тэдний төлөө залбирсан. Бурханы цаад санаа нь тэдэнд ичгүүр авчрах явдал байсан, учир нь тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс байгаагүй бөгөөд тэд Иовын шулуун шударга байдлыг зэмлэсэн. Нэг талаар, Бурхан тэдний үйлдлийг хүлээн зөвшөөрөөгүй боловч Иовыг ихэд хүлээн зөвшөөрч, таашааж байсан гэдгийг тэдэнд хэлж байсан; нөгөө талаараа Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх нь хүнийг Бурханы өмнө өргөдөг, хүн өөрийн мунхаглалын улмаас Бурханаар жигшигддэг, үүний улмаас Бурханыг гомдоодог бөгөөд Бурханы нүдээр дорд агаад өөдгүй гэдгийг Бурхан тэдэнд хэлж байсан. Эдгээр нь хоёр өөр төрлийн хүмүүст өгсөн Бурханы тодорхойлолт, тэдгээр нь энэ хоёр төрлийн хүмүүст хандах Бурханы хандлага бөгөөд тэдгээр нь энэ хоёр төрлийн хүмүүсийн үнэ цэнэ болоод зиндааны талаарх Бурханы илэрхийлэл билээ. Хэдийгээр Бурхан Иовыг Өөрийн зарц хэмээн дуудсан ч, Бурханы нүдээр энэхүү зарц нь хайрлагдсан бөгөөд бусдын төлөө залбирч, тэдний алдааг уучлах эрх мэдэл хүртсэн байсан юм. Энэ зарц нь Бурхантай шууд ярилцаж, Бурханы өмнө шууд ирж чаддаг байсан ба түүний байр суурь бусад хүмүүсийнхээс илүү өндөр, илүү хүндтэй байв. Энэ нь Бурханы хэлсэн “зарц” хэмээх үгний жинхэнэ утга учир юм. Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлынхаа улмаас Иовд ийм онцгой алдар хүнд өгөгдсөн бөгөөд бусад нь яагаад Бурханаар зарц гэж дуудагдаагүйн шалтгаан нь тэд Бурханаас эмээж, муугаас зайлдаггүйд байсан юм. Бурханы энэ хоёр илт өөр хандлага нь хоёр төрлийн хүмүүст хандах Түүний хандлага юм: Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүмүүс Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, Түүний нүдэнд үнэ цэнэтэй мэт харагддаг байхад мунхаг хүмүүс Бурханаас эмээдэггүй, муугаас зайлах чадваргүй ба Бурханы тааллыг хүртэж чаддаггүй; тэд ихэвчлэн Бурханаар жигшигдэж, яллагддаг ба Бурханы нүдэнд дорд хүмүүс байдаг.

Бурхан Иовд эрх мэдэл олгосон

Бурхан Иовд эрх мэдэл олгосон

Иов нөхдийнхөө төлөө залбирсан ба дараа нь Иовын залбирлын улмаас Бурхан тэдэнтэй мунхаглалд нь тааруулж харьцаагүй—Тэр тэднийг шийтгээгүй эсвэл тэдэнд ямар нэг залхаан цээрлүүлэлт хүртээгээгүй. Яагаад тэр вэ? Учир нь Бурханы зарц Иовын тэдний төлөөх залбирал нь Түүний чихэнд хүрсэн; Тэр Иовын залбирлыг хүлээн зөвшөөрсөн учраас Бурхан тэднийг уучилсан. Тэгвэл бид эндээс юу харж болох вэ? Бурхан хүнийг ерөөх үедээ Тэр тэдэнд олон шагнал өгдөг, энэ нь зөвхөн эд зүйл байдаггүй мөн: Бурхан тэдэнд эрх мэдэл өгч, бусдын төлөө залбирах эрх олгодог ба Тэр эдгээр залбирлуудыг сонсдог учраас Бурхан тэдгээр хүмүүсийн гэм бурууг мартаж, үл тоомсорлодог. Энэ нь Бурханы Иовд өгсөн яг тэр эрх мэдэл юм. Тэдний ял зэмлэлийг зогсоох Иовын залбирлаар дамжуулан Ехова Бурхан тэдгээр мунхаг хүмүүст ичгүүр авчирсан—энэ нь мэдээж Елифаз болон бусдад нь өгсөн Түүний онцгой шийтгэл байсан юм.

Иов дахин нэг удаа Бурханаар ерөөгдөж, хэзээ ч дахин Сатанаар буруутгагдаагүй

Ехова Бурханы яриан дунд “Та нар Миний зарц Иовын нэгэн адилаар зөв зүйлийг Надад яриагүй” гэсэн үг байсан. Иовын хэлсэн зүйл юу байсан бэ? Энэ нь бидний өмнө нь ярьсан зүйл бөгөөд түүнчлэн Иовыг хэлсэн хэмээн тэмдэглэсэн Иовын Номон дахь олон хуудас үг юм. Эдгээр олон хуудас үгэнд Иовд Бурханы талаарх ямар нэгэн гомдол, сэжиг хэзээ ч байгаагүй. Тэр зүгээр л үр дүнг хүлээдэг. Энэ хүлээлт нь түүний дуулгавартай байдлын хандлага бөгөөд, үүний үр дүнд болон түүний Бурханд хэлсэн үгийн улмаас Иов Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн юм. Тэр шалгалт туулж, зовлон бэрхшээл амсаж байх үед, Бурхан түүний хажууд байсан бөгөөд хэдийгээр түүний зовлон Бурхан байгаагаас болж багасаагүй боловч Бурхан Өөрийн харахыг хүссэн зүйлээ харж, Өөрийн сонсохыг хүссэн зүйлээ сонссон. Иовын үйлдэл, үг нэг бүр Бурханы нүд чихэнд хүрсэн; Бурхан сонссон, Тэр харсан—энэ бол баримт. Тухайн үеийн, тэр хугацааны турш дахь Бурханы талаарх Иовын мэдлэг, түүний зүрх сэтгэл дэх Бурханы тухай бодол нь үнэндээ өнөөгийн хүмүүсийнхтэй адил тодорхой биш байсан боловч цаг хугацааны явцад, Бурхан түүний хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрсөн ба учир нь түүний зан байдал, зүрх сэтгэл дэх бодол болон тэр юуг илчилж, илэрхийлсэн нь Түүний шаардлагад хангалттай байсан юм. Иовд шалгалт тулгарах хугацаанд түүний зүрх сэтгэлдээ бодсон зүйл болон хийхээр шийдсэн зүйл нь Бурханд үр дүнг харуулсан, энэ нь Бурханд хангалттай байсан ба үүний дараа Бурхан Иовын шалгалтыг болиулж, Иов өөрийн зовлон бэрхшээлээс өндийн гарч ирсэн бөгөөд түүний шалгалтууд үгүй болж, дахин хэзээ ч түүнд тохиолдоогүй. Иов аль хэдийн шалгалтад орж, эдгээр шалгалтуудын явцад бат зогсож, Сатаныг бүрмөсөн ялан дийлсэн учраас түүний хүртэх эрхтэй ерөөлүүдийг Бурхан түүнд өгсөн юм. Иов 42:10, 12-д бичигдсэнээр, Иов дахин нэг удаа ерөөгдсөн ба эхнийхээсээ ч илүү ихээр ерөөгдсөн. Энэ үед Сатан холдон явсан бөгөөд цаашид юу ч хэлж эсвэл хийгээгүй, тэр үеэс эхлээд цаашид Иовд Сатан саад учруулаагүй эсвэл дайрч довтлоогүй, Сатан Иовд өгсөн Бурханы ерөөлийг дахиж буруутгаагүй.

Иов амьдралынхаа сүүлийн хагасыг Бурханы ерөөлийн дунд өнгөрөөсөн

Хэдийгээр тэр үед Түүний ерөөл нь зөвхөн хонь, үхэр, тэмээ, эд хөрөнгө гэх мэт зүйлээр хязгаарлагдаж байсан ч, Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ Иовд хүртээхийг хүссэн ерөөлүүд нь үүнээс хамаагүй их байсан юм. Тэр үед Бурхан Иовд ямар төрлийн мөнхийн амлалтуудыг өгөхийг хүсэж байсан талаар бичигдсэн байдаг уу? Иовд өгсөн Өөрийн ерөөлдөө Бурхан түүний төгсгөлийг дурдаагүй буюу цухуйлгаагүй ба Бурханы зүрх сэтгэлд Иов ямар ач холбогдолтой эсвэл байр суурьтай байснаас үл хамааран үндсэндээ Бурхан Өөрийн ерөөлөө ялган салгаж байсан. Бурхан Иовын төгсгөлийг мэдэгдээгүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Тэр үед Бурханы төлөвлөгөө хүний төгсгөлийг тунхаглах цэгт хараахан хүрээгүй, төлөвлөгөө нь Түүний ажлын сүүлчийн үе шатанд хараахан ороогүй байхад Бурхан төгсгөлийн талаар огт дурдаагүй, зүгээр л эд хөрөнгөний ерөөлийг хүнд хүртээсэн. Энэ нь ямар утгатай вэ гэхээр Иовын амьдралын сүүлийн хагас Бурханы ерөөлийн дунд өнгөрсөн бөгөөд энэ нь түүнийг бусад хүмүүсээс ялгаатай болгосон—гэхдээ тэр тэдний адилаар насалж, ямар ч энгийн хүний адилаар хорвоотой салах ёс хийх өдөр түүнд ирсэн. Тиймээс “Иов өтөлж, өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” (Иов 42:17) хэмээн тэмдэглэгдсэн байна . Энд байгаа “...өдөр хоногоо гүйцээгээд өөд болов” гэдэг нь ямар утгатай вэ? Бурхан төгсгөлийг тунхаглахаас өмнөх эрин үед, Бурхан Иовд наслалт тогтоосон байсан бөгөөд энэ насанд хүрэхэд нь Тэр Иовд энэ дэлхийгээс байгалийн жамаар одох боломжийг олгосон юм. Иовын хоёр дахь ерөөлөөс эхлээд түүний насан эцэслэх хүртэл Бурхан ямар ч зовлон бэрхшээл нэмээгүй. Бурханд, Иовын үхэл маш жирийн мөн шаардлагатай зүйл байсан, энэ нь маш энгийн зүйл буюу шүүлт ч эсвэл ял зэмлэл ч биш байсан юм. Амьд байх үедээ Иов Бурханыг шүтэн мөргөж, Бурханаас эмээсэн; насан эцэслэснийх нь дараа ямар төрлийн төгсгөл түүнд ирэх талаар Бурхан юу ч хэлээгүй ба энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй. Бурхан хэлж, хийж байгаа зүйлдээ бодлоготой байдаг бөгөөд Түүний үг ба үйлдлийн агуулга, зарчим нь Түүний ажлын үе шат болон Түүний ажиллаж байгаа цаг хугацааны дагуу байдаг. Бурханы зүрх сэтгэлд Иов шиг ийм хүнд ямар төрлийн төгсгөлтэй байсан бэ? Бурхан Өөрийн зүрх сэтгэлдээ ямар нэг шийдвэрт хүрсэн байсан уу? Мэдээж Тэр тэгсэн! Энэ нь зүгээр л хүнд мэдэгдээгүй; Бурхан хүнд хэлэхийг хүсээгүй эсвэл Түүнд хүн хэлэх ямар ч санаа байгаагүй. Тиймээс, өнгөцхөн хэлэхэд Иов өдөр хоногоо гүйцээгээд өөд болсон ба энэ нь Иовын амьдрал байсан юм.

Бүхий л амьдралдаа Иовын амьдран харуулсан үнэ цэнэ

Иов үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан уу? Үнэ цэнэ нь хаана байсан бэ? Тэр үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний хувьд, түүний үнэ цэнэ юу байсан бэ? Хүний үзэл бодлоос харвал, Сатан болоод энэ дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд хангинасан гэрчлэл хийснээрээ тэр Бурханы аврахыг хүсдэг хүн төрөлхтнийг төлөөлсөн. Тэр Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүргийг биелүүлж, үлгэр жишээ үзүүлж, Бурханы аврахыг хүссэн бүх хүмүүсийн хувьд үлгэр загвар болон үйлдэж, Бурханд итгэж найдсанаар Сатаныг ялах бүрэн боломжтой гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Бурханы хувьд түүний үнэ цэнэ юу байсан бэ? Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь, Бурханаас эмээх, Бурханыг шүтэн мөргөх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурханы үйл хэргийг магтан алдаршуулах, Бурханд тав тух болоод таашаалтай зүйлийг авчрах чадварт оршиж байсан; Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэнэ нь, насан эцэслэхээсээ өмнө Иов хэрхэн шалгалтыг амсаж, Сатаныг ялж, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд хангинасан гэрчлэл хийж, хүн төрөлхтний дунд Бурханыг алдаршуулж, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлд үр дүнг үзэж, итгэл найдварыг харах боломжийг олгосонд мөн оршиж байсан юм. Түүний гэрчлэл нь, хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд хүн Бурханы гэрчлэлд зогсох чадварын болон Бурханы өмнөөс Сатаныг ичгүүртэй байдалд оруулах чадварын жишгийг тогтоосон. Энэ нь Иовын амьдралын үнэ цэнэ биш гэж үү? Иов Бурханы зүрх сэтгэлд тайтгарлыг авчирсан ба тэр Бурханд алдаршуулагдахын баяр хөөрийг урьдчилан мэдрүүлж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гайхалтай эхлэлээр хангасан юм. Энэ мөчөөс эхлээд Иовын нэр нь Бурханы алдар суугийн бэлгэ тэмдэг, хүн төрөлхтөн Сатаныг ялсны тэмдэг болсон юм. Амьдралынхаа туршид Иовын амьдран харуулсан зүйл болон Сатаныг ялсан түүний гайхалтай ялалт нь үүрд Бурханаар эрхэмлэгдэх бөгөөд түүний төгс, зөв шударга, Бурханаас эмээх байдлыг ирээдүй үеийнхэн хүндэтгэн, дуурайх болно. Тэр өөгүй, гялалзсан сувд шиг үүрд Бурханаар энхрийлэн хайрлуулах ба тэр мөн хүнээр ч эрхэмлэгдэх үнэ цэнэтэй юм!

“Үг нь махбодоор илэрсэн (үргэлжлэл)” номоос

Өмнөх:Иов Бурханы нэрийг алдаршуулдаг бөгөөд ерөөл эсвэл гай гамшгийн талаар боддоггүй

Дараах:Хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн

Танд таалагдаж магадгүй