42. Бурхан хүнийг төгс болгох зарчмууд

(1) Үнэнийг үнэхээр хайрлаж, эрэлхийлдэг, Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүсийг л Бурхан төгс болгодог. Бурханыг зүрх сэтгэлдээ хайрладаггүй хүн хэзээ ч төгс болгуулж чадахгүй;

(2) Өөрийнх нь үгэнд илэрхийлснээр Бурхан хүмүүсийг зөвт зан чанараараа төгс болгодог бөгөөд тэдгээрээс хүн өөрийгөө мэдэж, улмаар жинхэнэ гэмшил, өөрчлөлтийг бий болгодог;

(3) Бурхан хүмүүсийг шүүлт гэсгээлт, засалт харьцалт, шалгалт цэвэршүүлэлтээрээ төгс болгож, Бурханы талаар мэддэг болгож, зан чанарт нь өөрчлөлт гаргадаг;

(4) Бурханыг хангалуун байлгахын тулд өөрийгөө Түүний төлөө чин үнэнчээр зарлагадаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхийн тулд чадах бүхнээ хийж, үнэнийг эрэлхийлж, зарчмын дагуу үйлддэг бол.

Холбогдох Бурханы үг:

Өөртэй нь хамтран ажиллахыг хичээдэг, Түүний ажлыг дуулгавартай дагаж чаддаг, Бурханы хэлдэг үгийг үнэн гэж итгэдэг, Бурханы шаардлагыг хэрэгжүүлж чаддаг хүмүүсээс бүрддэг тодорхой бүлэг хүмүүсийг Бурхан одоо олж авахыг хүсдэг; тэд бол зүрх сэтгэлдээ жинхэнэ ойлголттой, төгс болгуулж чадах хүмүүс бөгөөд төгс болгуулах замаар гарцаагүй алхаж чадна. Төгс болгуулж чадахгүй хүмүүс нь Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй, Бурханы үгийг идэж уудаггүй, Түүний үгийг анхаардаггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хайргүй хүмүүс юм. Бие махбодтой болсон Бурханд эргэлзэж, Түүний талаар үргэлж тээнэгэлзэн, үгийг нь хэзээ ч нухацтайгаар авч үзэлгүй, Түүнийг үргэлж мэхэлдэг хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг, Сатанд харьяалагддаг хүмүүс юм; ийм хүмүүсийг төгс болгох ямар ч аргагүй.

Хэрвээ чи төгс болгуулахыг хүсвэл эхлээд Бурханд таалагдах ёстой, учир нь Тэр Өөрт нь таалагддаг, Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг төгс болгодог билээ. Хэрэв чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхыг хүсвэл Түүний ажлыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрэлхийлэхээр хичээж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Үгийг нь эрэлхийлж, эрхэмлэдэг хүмүүсийн дотор Бурхан ажилладаг. Бурханы үгийг эрхэмлэх тусам Ариун Сүнс чиний дотор илүү их ажиллана. Хүн Бурханы үгийг эрхэмлэх тусам Бурханаар төгс болгуулах боломж нь төдий чинээ нэмэгдэнэ. Өөрийг нь үнэхээр хайрладаг хүмүүсийг Бурхан төгс болгодог бөгөөд Өөрийнх нь өмнө зүрх сэтгэлээ тайван байлгадаг хүмүүсийг Тэр төгс болгодог. Бурханы бүх ажлыг эрхэмлэх, Бурханы гэгээрлийг эрхэмлэх, Бурханы хамт байгааг эрхэмлэх, Бурханы халамж, хамгаалалтыг эрхэмлэх, Бурханы үг хэрхэн бодит байдал чинь болж, амийг чинь хангаж байгааг эрхэмлэх нь бүгд Бурханы зүрх сэтгэлтэй хамгийн сайн нийцдэг. Хэрвээ чи Бурханы ажлыг эрхэмлэдэг бол, өөрөөр хэлбэл, чам дээр хийсэн Түүний бүх ажлыг эрхэмлэдэг бол Тэр чамайг ерөөж, чиний бүх зүйлийг өсгөж үржүүлэх болно. Чи Бурханы үгийг эрхэмлэдэггүй бол Тэр чиний дотор ажиллахгүй, харин итгэлийн чинь төлөө өчүүхэн нигүүлсэл соёрхоно, эсвэл чамайг багахан эд баялаг, гэр бүлийг чинь багахан амар амгалан байдлаар ерөөнө. Чи Бурханы үгийг бодит байдлаа болгон, Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний зүрх сэтгэлийн дагуу байж чаддаг байхаар хичээх ёстой. Ердөө л Түүний нигүүлслийг эдлэхийн төлөө мэрийх ёсгүй. Итгэгчдийн хувьд Бурханы ажлыг хүлээн авч, төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлдэг хүмүүс болохоос илүү чухал зүйл үгүй. Энэ бол чиний эрэлхийлэх ёстой зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Өнөөдөр Бурхан хүнийг албан ёсоор төгс болгож эхэллээ. Төгс болгуулахын тулд хүмүүс Бурханы үгийн илчлэл, шүүлт, гэсгээлтийг туулах ёстой бөгөөд Бурханы үгийн шалгалт, цэвэршүүлэлтийг (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт гэх мэт) туулах ёстой, мөн үхлийн шалгалтыг тэсвэрлэж чаддаг байх ёстой. Тэгэхээр Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт дунд Бурханы хүслийг үнэхээр мөрддөг хүмүүс Бурханыг зүрх сэтгэлийнхээ угаас магтаж чаддаг бөгөөд Бурханыг туйлын дуулгавартай дагаж, өөрсдийгөө орхиж, улмаар чин үнэнч, нэгэн үзүүрт, цэвэр ариун зүрх сэтгэлээр Бурханыг хайрлаж чаддаг; төгс хүн ийм байдаг бөгөөд Бурханы хийхээр зорьдог ажил, Түүний гүйцэлдүүлэх ажил яг энэ мөн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын алхмуудын тухай”-аас эш татав

Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан үндсэндээ үг ашигладаг. Тэр хүнийг дарангуйлах юм уу үнэмшүүлэхийн тулд тэмдэг, гайхамшиг ашигладаггүй; Бурханы хүч чадлыг энэ нь ил болгож чадахгүй. Бурхан зөвхөн тэмдэг, гайхамшиг үзүүлсэн бол Бурханы бодит байдлыг илэрхий болгох боломжгүй болж, улмаар хүнийг төгс болгох ч боломжгүй байх байв. Бурхан тэмдэг, гайхамшгаар хүнийг төгс болгодоггүй, харин үгээр хүнийг усалж, хариулдаг бөгөөд үүний дараа л хүн бүрэн дуулгавартай болж, Бурханы талаар мэдлэгтэй болдог. Энэ бол Түүний хийдэг ажил, хэлдэг үгийн зорилго юм. Бурхан хүнийг төгс болгохын тулд тэмдэг, гайхамшиг үзүүлэх арга барил ашигладаггүй—Тэрээр хүнийг төгс болгохын тулд үг ашигладаг ба ажлын олон өөр арга барилыг ашиглаж хүнийг төгс болгодог. Үгийн цэвэршүүлэлт, харьцалт, засалт, хангалтын аль нь байх нь хамаагүй, Бурхан хүнийг төгс болгож, Бурханы ажил, мэргэн ухаан, гайхалтай байдлын талаар хүнд илүү их мэдлэг өгөхийн тулд олон өөр өнцгөөс ярьдаг… Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Эдгээр үг ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд ойлгоход бэрх бичиг үсэг, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьдаггүй; харин тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүч чадлыг илэрхий болгож илүү сайн чадах бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс эш татав

Бурхан ямар арга барилаар дамжуулан хүнийг төгс болгодог вэ? Өөрийнхөө зөвт зан чанараар үүнийг гүйцэтгэдэг. Бурханы зан чанар нь үндсэндээ зөвт байдал, уур хилэн, сүр жавхлан, шүүлт, хараалаас бүрддэг бөгөөд Тэрээр хүнийг үндсэндээ шүүлтээрээ дамжуулан төгс болгодог. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд Бурхан яагаад хүнийг шүүлт, хараалаар л төгс болгож чаддаг юм бэ гэж асуудаг. Тэд: “Бурхан хүнийг хараавал хүн үхэхгүй гэж үү? Хэрэв Бурхан хүнийг шүүвэл хүн яллагдахгүй гэж үү? Тэгвэл түүнийг яаж бас төгс болгож чадах юм бэ?” гэцгээдэг. Энэ бол Бурханы ажлыг мэддэггүй хүмүүсийн үг юм. Бурхан хүний дуулгаваргүй занг харааж, хүний нүглийг шүүдэг. Тэрээр хатуу ширүүнээр, хайр найргүйгээр ярьдаг хэдий ч хүний дотор буй бүхнийг илчилж, эдгээр хатуу үгээр хүний доторх гол зүйлийг ил болгож, ийм шүүлтээр дамжуулан махан биеийн мөн чанарын талаар хүнд гүн гүнзгий мэдлэг өгч, улмаар хүн Бурханы өмнө дуулгавартай байдаг. Хүний махан бие нүгэл болон Сатанд харьяалагддаг, энэ нь дуулгаваргүй бөгөөд Бурханы гэсгээлтийн бай юм. Тиймээс хүнд өөрийгөө мэдэх боломжийг олгохын тулд Бурханы шүүлтийн үг түүн дээр буух ёстой ба төрөл бүрийн цэвэршүүлэлт хэрэглэх ёстой; зөвхөн тэр үед л Бурханы ажил үр нөлөөтэй болж чадна.

Бурханы хэлсэн үгээс үзэхэд хүний махан биеийг Тэр аль хэдийн ялласан нь харагддаг. Тэгэхээр эдгээр үг нь хараалын үг биш гэж үү? Бурханы хэлсэн үг хүний үнэн царайг илчилж, тийм илчлэлээр дамжуулан хүнийг шүүдэг бөгөөд Бурханы хүслийг хангаж чадахгүй гэдгээ мэдэх үедээ хүн дотроо гашуудан харуусаж, Бурханд маш их өртэйгөө, Бурханы хүсэлд хүрч чадахгүй гэдгээ мэдэрдэг. Ариун Сүнс чамайг дотроос чинь сахилгажуулах үе байдаг ба энэ сахилгажуулалт Бурханы шүүлтээс гардаг; Бурхан чамайг зэмлэж, чамаас царайгаа нуун, чамайг үл хайхарч, дотор чинь ажиллахгүй байж, чамайг цэвэршүүлэхийн тулд чимээгүйхэн гэсгээх үе бий. Хүний доторх Бурханы ажил нь үндсэндээ Өөрийн зөвт зан чанарыг ил болгохын төлөө байдаг. Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт, шүүлт юм гэдгийг хүн гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн мөн чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээж, чамд буй дутагдлыг ухааруулж, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэх гэсэндээ Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Бурханы цэвэршүүлэлт хэдий чинээ их байна, хүмүүсийн зүрх сэтгэл төдий чинээ Бурханыг хайрлаж чаддаг. Зүрх сэтгэл дэх шаналал нь тэдний аминд ач тустай бөгөөд Бурханы өмнө тэд улам амар амгалан, Бурхантай харилцах харилцаа нь илүү дотно болж, Бурханы дээдийн дээд хайр, дээдийн дээд авралыг улам сайн харж чаддаг. Петр олон зуун удаа цэвэршүүлэлт туулж, Иов хэд хэдэн шалгалт туулсан. Бурханаар төгс болгуулахыг хүсэж байвал та нар ч гэсэн олон зуун удаа цэвэршүүлэлт туулах ёстой; та нар энэ үйл явцыг туулж, энэ алхамд найдаж байж л Бурханы хүслийг хангаж, Бурханаар төгс болгуулж чадна. Цэвэршүүлэлт бол Бурхан хүмүүсийг төгс болгох шилдэг арга юм; цэвэршүүлэлт болон гашуун шалгалтууд л хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханыг гэсэн жинхэнэ хайрыг гаргаж ирж чадна. Бэрхшээл үгүй бол Бурханыг гэх жинхэнэ хайр хүмүүст дутагддаг; тэднийг дотроос нь туршиж, цэвэршүүлэлт үнэхээр туулуулахгүй бол зүрх сэтгэл нь үргэлж хаа нэгтээ гадна байх болно. Тодорхой хэмжээнд цэвэршүүлэгдсэнээр чи өөрийн сул тал, хүндрэл бэрхшээлийг олж харж, хэр их дутагдалтай гэдгээ, тулгарсан олон асуудлыг даван гарах чадваргүй гэдгээ, дуулгаваргүй байдал чинь хэчнээн их болохоо олж харна. Шалгалтын үеэр л хүмүүс бодит байдлаа үнэнээр нь мэдэж авч чаддаг бөгөөд шалгалтын улмаас хүмүүс илүү сайн төгс болгуулж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна”-аас эш татав

Чиний үзэлтэй нийцэхгүй олон зүйл чамд тохиолддог боловч чи тэдгээрийг хойш тавьж, тэдгээр зүйлээс Бурханы үйлдлийн талаар мэдлэг олж авч чаддаг бөгөөд цэвэршүүлэлтийн дунд Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ илчилдэг бол энэ нь гэрчлэлд зогсох билээ. Гэр чинь амар тайван, махан биеийн тав тухад чи дуртай, хэн ч чамайг хяхан хавчихгүй, чуулган дахь ах эгч нар чинь чамайг дуулгавартай дагадаг бол чи Бурханыг хайрладаг зүрх сэтгэлээ харуулж чадах уу? Ийм нөхцөл байдал чамайг цэвэршүүлж чадах уу? Цэвэршүүлэлтээр л дамжуулан Бурханыг гэх хайраа харуулж чадна, чиний үзэлтэй нийцдэггүй зүйл тохиолдсоноор л чи төгс болгуулж чадна. Олон эсрэг, сөрөг зүйлийн үйлчлэлээр, мөн Сатаны үйлдэл, буруушаалт, үймээн, мэхлэлт гээд бүх төрлийн илрэлийг хэрэглэснээр Сатаны дургүй хүрмээр царайг Бурхан чамд тодорхой харуулж, ингэснээрээ Сатаныг ялган таних, Сатаныг үзэн ядаж, хаях чадварыг чинь төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Ариун Сүнс хүн бүрийн дотор алхах замтай байдаг бөгөөд хүн бүрд төгс болгуулах боломж олгодог. Сөрөг талаар чинь дамжуулан завхралыг чинь чамд мэдүүлдэг бөгөөд дараа нь сөрөг талыг авч хаяснаар хэрэгжүүлэх замыг чи олно; эдгээр нь бүгд төгс болгуулдаг арга замууд чинь юм. Түүнчлэн, өөрийнхөө доторх зарим эерэг зүйлийн байнгын удирдамж, гэрэлтүүлэлтээр дамжуулан чи идэвх санаачилгатайгаар үүргээ биелүүлж, мэдлэг ухаанаа нэмэгдүүлж, ялган таних чадвартай болно. Нөхцөл байдал чинь сайн байх үед чи Бурханы үгийг уншихыг онцгойлон хүсэж, Бурханд залбирахыг онцгойлон хүсэж, сонсдог номлолуудаа өөрийн байр байдалд хамаатуулан ойлгож чадна. Ийм үед Бурхан чамайг дотроос чинь гэгээрүүлж, гэрэлтүүлэн эерэг талын зарим зүйлийг ухааруулдаг. Ингэж чи эерэг талд төгс болгуулдаг. Сөрөг байдалд чи сул дорой, идэвхгүй байдаг; зүрх сэтгэлд чинь Бурхан байхгүйг мэдэрдэг ч Бурхан чамайг гэрэлтүүлж, хэрэгжүүлэх замаа олоход чинь тусалдаг. Энэ байдлаас гарах нь сөрөг талд төгс болгуулж байгаа хэрэг юм. Бурхан хүнийг эерэг, сөрөг талын аль алинд төгс болгож чаддаг. Энэ нь туршлагажиж чаддаг эсэх, Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлдэг эсэхээс чинь хамаардаг. Хэрвээ чи Бурханаар төгс болгуулахыг үнэхээр хичээдэг бол сөрөг зүйл чамд хохирол учруулж чадахгүй, харин илүү бодитой зүйлсийг авчран, дотор чинь дутагдаж байгаа зүйлийг илүү сайн мэдэж чаддаг, бодит байдлаа илүү сайн ухамсарлаж чаддаг болгож, хүнд юу ч байхгүй, хүн юу ч биш гэдгийг харуулдаг; хэрвээ чи шалгалтуудыг туулахгүй бол мэдэхгүй бөгөөд бусдаас дээгүүр, бусад бүх хүнээс илүү юм шиг чамд үргэлж санагдана. Энэ бүхнээр дамжуулан, өмнө нь тохиолдсон бүхнийг Бурхан хийж, Бурхан хамгаалдаг байсныг чи ойлгоно. Шалгалтад орох нь чамайг хайр, итгэлгүй болгож орхидог, чамд залбирал дутагдаж, чи магтан дуу дуулж чадахгүй болдог бөгөөд дунд нь чи нэг л мэдэхэд өөрийгөө мэдэж авдаг. Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Бурхан хүмүүсийг төгс болгоход дүрэм байдаг бөгөөд чамайг хэрэгжүүлэх замтай болгож, бүх сөрөг байдлаас чинь салгахын тулд Тэрээр чиний хүсүүштэй хэсгийг ашиглан чамайг гэгээрүүлж, сүнсээрээ чөлөөлөгдөхөд чинь тусалж, Түүнийг хайрлах илүү их чадвартай болгодог. Ийм маягаар чи Сатаны завхарсан зан чанарыг хаяж чаддаг. Чи цайлган, нээлттэй байж, өөрийгөө мэдэн, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг. Бурхан чамайг гарцаагүй ерөөх тул сул дорой, сөрөг байх үед чинь Тэр чамайг хоёр дахин их гэгээрүүлдэг бөгөөд өөрийгөө илүү сайн мэдэж, өөрийнхөө төлөө гэмшихийг илүү их хүсэж, хэрэгжүүлэх учиртай зүйлсээ илүү сайн хэрэгжүүлж чаддаг байхад чинь тусалдаг. Ийм маягаар л зүрх сэтгэл чинь тайван, амгалан байж чаддаг. Бурханыг мэдэхэд ерөнхийдөө анхаарлаа хандуулдаг, өөрийгөө мэдэхэд болон хэрэгжүүлэлтдээ анхаарал хандуулдаг хүн Бурханы ажил болон Түүний удирдамж, гэгээрлийг олон дахин хүлээн авч чаддаг болно. Хэдийгээр тийм хүн сөрөг байдалд байж болох ч мөс чанарынхаа үйлдэл юм уу Бурханы үгийн гэгээрлээс үүдэн аливааг даруй өөрчилж чаддаг. Хүн өөрийн бодит байдал, Бурханы зан чанар болон ажлыг мэддэг байх үед зан чанарын өөрчлөлтөд үргэлж хүрдэг. Өөрийгөө мэдэж, өөрийгөө нээхийг хүсдэг хүн үнэнийг хэрэгжүүлж чадна. Энэ төрлийн хүн бол Бурханд үнэнч хүн бөгөөд ойлголт нь гүнзгий эсвэл өнгөцхөн, хомсхон эсвэл арвин ямар ч бай, Бурханд үнэнч хүн Бурханы талаар ойлголттой байдаг. Энэ бол Бурханы зөвт байдал бөгөөд хүмүүсийн олж авдаг зүйл; өөрсдийнх нь ололт юм. Бурханы талаар ойлголттой хүн бол үндэс суурьтай, үзэгдэлтэй нэгэн юм. Энэ төрлийн хүн Бурханы махбодын талаар, Бурханы үг, Бурханы ажлын талаар итгэлтэй байдаг. Бурхан хэрхэн ажиллаж, эсвэл ярьдаг, эсвэл бусад хүмүүс хэрхэн үймээн үүсгэдгээс үл хамааран тэр байр сууриндаа бат зогсож, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чаддаг. Хүн ийм байх тусмаа өөрийн ойлгодог үнэнийг улам их хэрэгжүүлж чаддаг. Учир нь тэр үргэлж Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы талаар илүү их ойлголт олж авч, үүрд Бурханы төлөө гэрчлэлд зогсох шийдвэртэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Бурхан хүн төрөлхтний нэг хэсгийг төгс болгохын тулд муу ёрын сүнсний ажлын нэг хэсгийг ашиглахаар зорьдог, ингэснээр энэ хүмүүс диаволуудын үйл хэргийг нэвт шувт бүрэн харж, бүх хүн төрөлхтөнд “өвөг дээдсээ” үнэхээр мэдэх боломжийг олгодог. Зөвхөн энэ аргаар хүмүүс бүрэн чөлөөлөгдөж, диаволуудын үр садыг байтугай өвөг дээдсийг нь ч хаядаг. Энэ нь агуу улаан лууг бүрэн ялах Бурханы жинхэнэ зорилго бөгөөд ингэснээр бүх хүн агуу улаан лууны жинхэнэ төрхийг мэдэж, үүний багийг бүрмөсөн хуулан хаяж, жинхэнэ төрхийг нь харах юм. Энэ нь Бурханы хүрэхийг хүсэж байгаа зүйл, энэ нь Түүний газар дээр хийсэн бүх ажлын эцсийн зорилго бөгөөд бүх хүн төрөлхтөнд хэрэгжүүлэхийг зорьсон зүйл юм. Үүнийг Бурханы зорилгын төлөө бүх зүйлийг дайчлах гэж нэрлэдэг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “41-р бүлэг”-ээс эш татав

Бурхан хүн төрөлхтнийг төгс болгох үе шатанд хүмүүсийн тоо үргэлжлэн өсөх боломжгүй—зөвхөн цөөрнө. Эдгээр цэвэршүүлэлтээр л дамжуулан хүмүүс төгс болгуулж чадна. Харьцалт, сахилгажуулалт, туршилт, гэсгээлт, хараагдалт—энэ бүхнийг чи тэсвэрлэж чадах уу? Ах эгч нар нь бүгд асар их эрч хүчтэйгээр эрж хайж байгаа, онцгойлон сайн нөхцөл байдалд байгаа чуулганыг харах үедээ, чи өөрөө зоригждог. Тэд нар бүгд явж, зарим нь итгэхээ больж, зарим нь бизнес хийхээр, эсвэл гэрлэхээр явж, зарим нь шашинд элсчихсэн байх өдөр ирэх үед чи бат зогсож чадах уу? Чи дотроо нөлөөнд нь автахгүй үлдэж чадах уу? Бурхан хүн төрөлхтнийг төгс болгох нь тийм ч амар зүйл биш! Тэр хүмүүсийг цэвэршүүлэхийн тулд олон зүйлийг ашигладаг. Хүмүүс эдгээрийг арга барил гэж үздэг боловч Бурханы анхдагч санаа зорилгоор бол эдгээр нь арга барил огт биш, харин баримт юм. Эцэст нь Тэр хүмүүсийг тодорхой хэмжээнд цэвэршүүлж, тэд ямар ч гомдолгүй болох үед, Түүний ажлын энэхүү үе шат дуусах болно. Ариун Сүнсний агуу ажил бол чамайг төгс болгох явдал бөгөөд Тэр ажиллахгүй, Өөрийгөө нуух үед энэ нь чамайг төгс болгох бүр ч илүү зорилготой, ялангуяа ийм маягаар хүмүүст Бурханыг гэх хайр байгаа эсэх, Түүнд үнэхээр итгэлтэй байдаг эсэхийг харж болно. Бурхан илэн далангүй ярих үед чи хайх хэрэггүй байдаг; Түүнийг нуугдах үед л чи эрж хайж, тэмтчин урагшлах хэрэгтэй. Чи бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж чаддаг байх ёстой, ирээдүйн үр дүн болон хүрэх газар чинь ямар ч байлаа гэсэн, амьд байх хугацаандаа Бурханы талаарх мэдлэг, Бурханыг гэх хайрыг эрэлхийлж чаддаг байх ёстой, мөн Бурхан чамд яаж ч ханддаг байсан, гомдоллохоос зайлсхийж чаддаг байх ёстой. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллахад нэг болзол байдаг. Тэд цангаж, эрж хайж, Бурханы үйлдлийн талаар хайнга биш, эргэлзэхгүй байж, цаг үргэлж өөрсдийн үүргийг сахин биелүүлж чадах ёстой; зөвхөн ингэж байж л Ариун Сүнсний ажлыг олж авч чадна. Бурханы ажлын алхам бүрд хүн төрөлхтнөөс шаарддаг зүйл бол үлэмж их итгэлтэй байдал, эрж хайхын тулд Бурханы өмнө ирэх юм—туршлагаар л дамжуулан хүмүүс Бурхан хэчнээн хайр татам болохыг, Ариун Сүнс хүмүүст хэрхэн ажилладгийг олж мэдэж чаддаг. Хэрвээ чи туршлагаждаггүй бол, тэмтчин урагшилдаггүй бол, эрж хайдаггүй бол юу ч олж авахгүй. Чи туршлагаараа дамжуулан тэмтчин урагшлах ёстой бөгөөд өөрийн туршлагаар л дамжуулан Бурханы үйлдлийг харж, Түүний гайхалтай, ойлгошгүй байдлыг танин мэдэж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Төгс болгуулахыг хүсэж байгаа бүхэнд төгс болгуулах боломж бий, иймээс хүн бүр тайвшрах ёстой: Ирээдүйд та нар бүгд хүрэх газарт орно. Харин чи төгс болгуулах хүсэлгүй, гайхалтай сайхан ертөнцөд орох хүсэлгүй байвал өөрийн чинь л асуудал юм. Төгс болгуулахыг хүсдэг, Бурханд үнэнч, дуулгавартай байж, чиг үүргээ үнэнчээр биелүүлдэг—ийм бүх хүн төгс болгуулж чадна. Өнөөдөр, үүргээ үнэнчээр биелүүлдэггүй, Бурханд үнэнч биш, Бурханд захирагддаггүй, ялангуяа Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авсан боловч үүнийгээ хэрэгжүүлдэггүй—ийм бүх хүн төгс болгуулж чадахгүй. Бурханд үнэнч, дуулгавартай байхыг хүсдэг бүх хүн, жаахан мэдлэггүй байсан хэдий ч төгс болгуулж чадна; эрэлхийлэх хүсэлтэй бүх хүн төгс болгуулж чадна. Үүнд санаа зовох хэрэггүй. Чи энэ чиглэлд эрэлхийлэх хүсэлтэй л байвал төгс болгуулж чадна. Би та нараас хэнийг чинь ч хаяж, таягдахыг хүсдэггүй, гэхдээ хэрвээ хүн амжилт гаргахаар хичээхгүй бол өөрийгөө л сүйтгэж байгаа хэрэг; чамайг таягддаг нь Би биш, харин чи өөрөө юм. Чи өөрөө амжилт гаргая гэж хичээдэггүй, залхуурч үүргээ биелүүлдэггүй, үнэнч биш, үнэнийг эрэлхийлдэггүй, үргэлж хүссэнээрээ хийж, дураараа аашилж, өөрийн алдар хүнд, ашиг хонжооны төлөө тэмцэж, эсрэг хүйстэнтэй харьцахдаа цадиггүй байдаг бол нүглийнхээ ачааг өөрөө үүрэх болно; өөр хэнээр ч өрөвдүүлэх үнэ цэн чамд байхгүй. Миний зорилго бол та бүгдийг төгс болгох, ядаж л байлдан дагуулах явдал, ингэснээр ажлын энэ үе шат амжилттай дуусах боломжтой. Хүн бүрийг төгс болгож, эцэст нь Өөрөө олж авч, бүрэн цэвэрлэж, хайртай хүмүүсээ болгох нь Бурханы хүсэл билээ. Би та нарыг хоцрогдмол гэнэ үү, хэв чанар муутай гэнэ үү хамаагүй, энэ бол бүгд баримт. Миний ингэж хэлдэг нь та нарыг хаях санаатай байгаа, та нарт итгэл алдсан гэдгийг батлахгүй, чамайг аврах хүсэлгүйг минь ч батлахгүй. Өнөөдөр Би та нарыг аврах ажил хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл, Миний хийдэг ажил бол авралын ажлын үргэлжлэл юм. Төгс болгуулах боломж хүн бүрд бий: Хүсэж, эрэлхийлж л байгаа тохиолдолд та нар эцэстээ ийм үр дүнд хүрч чадах ба та нараас нэг нь ч хаягдахгүй. Хэрвээ чи дорд хэв чанартай бол, чамд тавих Миний шаардлага дорд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи дээд хэв чанартай бол чамд тавих Миний шаардлага дээд хэв чанарт чинь таарсан байх болно; хэрвээ чи мэдлэггүй, бичиг үсэгт тайлагдаагүй бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдаагүй байдалд чинь таарсан байх болно; хэрвээ чи бичиг үсэгт тайлагдсан бол чамд тавих Миний шаардлага бичиг үсэгт тайлагдсан гэх баримтын чинь дагуу байх болно; хэрвээ чи ахимаг настай бол чамд тавих Миний шаардлага насанд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байх чадвартай бол чамд тавих Миний шаардлага үүнд чинь таарсан байх болно; хэрвээ чи зочломтгой байж чадахгүй, харин сайн мэдээг түгээх, чуулганд үйлчлэх, бусад ерөнхий ажил хэрэгт оролцох зэрэг тодорхой чиг үүрэг л биелүүлж чадна гэвэл чамайг төгс болгох маань гүйцэтгэдэг чиг үүрэгт чинь таарсан байх болно. Үнэнч байж, эцсийг нь хүртэл дуулгавартай дагаж, Бурханыг хайрлах дээдийн дээд хайрыг эрэлхийлнэ гэдэг нь чиний биелүүлэх ёстой зүйл бөгөөд энэ гурван зүйлээс илүү сайн хэрэгжүүлэлт гэж үгүй. Эцсийн эцэст хүн энэ гурван зүйлийг биелүүлэх шаардлагатай ба хэрвээ тэдгээрийг биелүүлж чадвал төгс болгуулна. Гэвч юун түрүүнд чи үнэхээр эрэлхийлэх ёстой, урагш, дээш идэвхийлэн зүтгэх ёстой ба тэр тал дээр идэвхгүй байх ёсгүй. Хүн бүхэн төгс болгуулах боломжтой, мөн төгс болгуулах чадвартай гэж Би хэлсэн, энэ нь үнэн боловч чи эрэл хайгуулдаа сайжрахаар хичээдэггүй. Хэрвээ энэ гурван шалгуурт хүрэхгүй бол чамайг эцэст нь таягдан хаях ёстой. Бүх хүн хөл нийлүүлээсэй, Ариун Сүнсний ажил, гэгээрэлтэй байгаасай, эцсээ хүртэл дуулгавартай байж чаддаг байгаасай гэж Би хүсдэг, учир нь энэ бол та нарын дор бүрнээ биелүүлэх ёстой үүрэг билээ. Та нар бүгд үүргээ биелүүлсэн үедээ төгс болгуулсан байх болно, мөн та нар цангинасан гэрчлэлтэй байх болно. Гэрчлэлтэй бүх хүн нь Сатаныг ялж, Бурханы амлалтыг авсан хүмүүс бөгөөд ирээдүйд гайхалтай хүрэх газарт амьдрахаар үлдэх хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас эш татав

Бурханы төгс болгохоор зорьж буй хүмүүс бүгд Түүний ерөөл болон өвийг хүлээн авна. Өөрөөр хэлбэл, тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг шингээн авч, ингэснээр энэ нь тэдэнд байдаг зүйл болдог; Бурханы бүх үгийг тэдэнд оруулж өгсөн байдаг; Бурхан юу ч байлаа гэсэн, та нар энэ бүгдийг яг байгаагаар нь шингээн авч, тэгснээрээ үнэнийг амьдран харуулж чаддаг. Энэ бол Бурханаар төгс болгуулж, Бурханаар авхуулдаг хүн юм. Ийм хүн л Бурханы хайрласан ерөөлийг хүртэх эрхтэй:

1. Бурханы хайрыг бүхэлд нь олж авах.

2. Бүх зүйл дээр Бурханы хүслийн дагуу үйлдэх.

3. Бурханы удирдамжийг олж авч, Бурханы гэрэлд амьдарч, Бурханы гэгээрлийг олж авах.

4. Бурханы хайрладаг дүрийг газар дээр амьдран харуулж; Бурханы төлөө цовдлогдон, үхлээрээ Бурханы хайрыг хариулах эрхтэй болсон Петрийн адил Бурханыг үнэхээр хайрлаж; Петртэй адил алдар суутай байх.

5. Газар дээрх бүх хүнээр хайрлуулж, хүндлүүлж, бишрүүлэх.

6. Үхэл болон үхэгсдийн орны хүлээсийг бүхий л талаар даван гарч, Сатаны ажилд ямар ч боломж өгөлгүй, Бурханаар эзэмдүүлж, шинэ соргог, гал цогтой сүнсэнд амьдарч, залхаж ядардаггүй байх.

7. Бурханы алдрын өдөр ирж буйг харсан мэт бүхий л амьдралынхаа туршид үгээр илэрхийлэхийн аргагүй баяр хөөр, догдлолыг ямагт мэдэрдэг байх.

8. Бурхантай хамт алдрыг хүртэж, Бурханы хайртай ариун хүмүүстэй адил төрхтэй байх.

9. Газар дээрх Бурханы хайрладаг нэгэн, өөрөөр хэлбэл, Бурханы хайртай хүү болох.

10. Хэлбэрээ өөрчлөн, Бурхантай хамт гурав дахь тэнгэр өөд гарч, махан биеийг даван гарах.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүст өгөх амлалт”-аас эш татав

Өмнөх: 41. Бурхантай нийцэлтэй болох зарчмууд

Дараах: 43. Төгс болгуулахаар эрж хайх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх