165. Бурхан хүн төрөлхтнийг боломжит дээд хэмжээнд аврах зарчмууд

(1) Хүн төрөлхтөн завхралд маш гүнзгий живсэн болохоор өчүүхэн төдий үзэл юм уу буруу ойлголт тэднийг Бурханаас урвамтгай болгодог. Гэсэн хэдий ч итгэл найдварын оч байгаа цагт Бурхан тэднийг орхидоггүй;

(2) Хүн өөрийгөө мэдэж, үнэн сэтгэлээсээ гэмшиж, өөрчлөгдөж чадаж байгаа цагт урьдын гэм буруу нь хэчнээн их байлаа ч гэсэн, Бурхан түүнийг нь санахгүй;

(3) Бурхан ажлаа хийхийн тулд Өөрийн үгийг ашиглах хугацаандаа хэнийг ч хөнгөн хуумгай шийтгэдэггүй, харин дээд зэргээр хүлээцтэй байдаг. Тэрээр хүмүүст гэмших боломж олгодог;

(4) Бурханы авардаг хүмүүс бол Түүнд үнэхээр итгэдэг сайн хүмүүс юм. Тэрээр антихристүүд, ёрын муу хүмүүс, бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүдийг үзэн ядаж, хараадаг. Бурханыг үзэн яддаг хүмүүс гарцаагүй мөхөх болно.

Холбогдох Бурханы үг:

Хүн дээр хийдэг Бурханы ажлын зорилго нь тэдэнд Бурханы хүслийг хангалуун болгох боломж олгохын төлөө байдаг бөгөөд тэдэнд аврал авчрахын тулд хийгддэг. Тиймээс хүнийг аврах хугацаандаа Тэр хүнийг шийтгэх ажил хийдэггүй. Хүнд аврал авчрах хугацаандаа Бурхан мууг шийтгэж, сайныг шагнадаггүй, мөн бүх төрлийн хүмүүсийн хүрэх газрыг ч илчилдэггүй. Харин ч Өөрийнх нь ажлын эцсийн үе шат гүйцэлдсэний дараа л мууг шийтгэж, сайныг шагнах ажлыг хийх бөгөөд тэр үед л төрөл бүрийн хүмүүсийн төгсгөлийг илчилнэ. Шийтгүүлдэг хүмүүс нь үнэндээ аврагдаж чадахгүй хүмүүс байдаг байхад аврагддаг хүмүүс нь хүнийг аврах авралынх нь хугацаанд Бурханы авралыг хүртсэн хүмүүс байх болно. Бурханы авралын ажил явагдаж байх зуур аврагдаж чадах хүн нэг бүр боломжит дээд хэмжээгээр аврагдах бөгөөд нэг нь ч хаягдахгүй, учир нь Бурханы ажлын зорилго хүнийг аврахын төлөө байдаг. Бурхан хүнийг аврах хугацаанд зан чанартаа өөрчлөлт гаргаж чаддаггүй бүх хүн, түүнчлэн Бурханд бүрэн захирагдаж чаддаггүй бүх хүн шийтгэлийн бай болно. Ажлын энэ үе шат буюу үгийн ажил нь хүмүүст өөрсдийнх нь ойлгодоггүй бүх зам болон нууцыг тайлж өгнө, ингэснээр тэд Бурханы хүслийг болон хүнд тавих Бурханы шаардлагыг ойлгож, улмаар Бурханы үгийг хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргах урьдач нөхцөлтэй болж чадна. Бурхан Өөрийн ажлыг хийхдээ зөвхөн үг ашигладаг бөгөөд бага зэрэг тэрслүү байсных нь төлөө хүмүүсийг шийтгэдэггүй; учир нь одоо үе бол авралын ажлын цаг үе билээ. Хэрвээ тэрслүү авирладаг хэн боловч шийтгүүлдэг байсан бол хэн ч аврагдах боломжгүй байх байв; хүн бүр шийтгүүлж, Үхэгсдийн орон руу унах байлаа. Хүнийг шүүдэг үгийн зорилго нь өөрсдийгөө мэдэж, Бурханд захирагдах боломжийг хүнд олгохын төлөө байдаг; харин тэднийг ийм шүүлтээр шийтгэхийн төлөө байдаггүй. Үгийн ажлын хугацаанд олон хүн өөрсдийн тэрслүү байдал, эсэргүүцэл, түүнчлэн бие махбодтой болсон Бурханд хандах дуулгаваргүй байдлыг илчилнэ. Гэхдээ Тэр үүнээс болж энэ бүх хүнийг шийтгэхгүй, харин оронд нь, голдоо хүртэл завхарсан, аврагдах аргагүй хүмүүсийг л хаях болно. Тэр тэдний махан биеийг Сатанд өгч, цөөн хэдэн тохиолдолд махан биеийг нь дуусгавар болгоно. Үлдсэн хүмүүс үргэлжлүүлэн дагаж, харьцалт, засалт туулна. Хэрвээ энэ хүмүүс дагаж байх зуураа харьцалт, засалтыг хүлээн авч чадахгүй хэвээр байж, улам илүү доройтвол аврагдах боломжоо алдсан байх болно. Үгийн байлдан дагуулалтад захирагдсан хүн нэг бүр аврагдах асар их боломжтой байх болно; энэ хүмүүсийг нэг бүрчлэн аврахдаа Бурхан дээд зэргийн өршөөл үзүүлнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд дээд зэргийн хүлээцтэй байдал үзүүлнэ. Хүмүүс буруу замаас буцаж байгаа цагт, мөн гэмшиж байгаа цагт Бурхан тэдэнд Өөрийнх нь авралыг хүртэх боломж олгоно. Хүмүүс эхлээд Бурханы эсрэг тэрслэх үед тэднийг үхүүлэх хүсэл Бурханд байдаггүй; харин ч тэднийг аврахын тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ хүн үнэхээр аврагдах боломжгүй бол Бурхан тэднийг хаяна. Бурхан аврагдаж чадах хүн бүрийг аврахыг хүсдэг учраас тодорхой хүмүүсийг шийтгэхдээ алгуур байдаг. Тэр зөвхөн үгээр хүмүүсийг шүүж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг бөгөөд тэднийг үхүүлэхийн тулд саваа ашигладаггүй. Хүмүүст аврал авчрахын тулд үг ашиглах нь ажлын сүүлчийн үе шатны зорилго, ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүнийг аврах Бурханы хүслийг ойлгох ёстой”-оос эш татав

Зарим хүн: “Уг чанар минь сайн биш тул жамаараа л болог! Эрэлхийлэл минь амжилттай байж чадахгүй бол яах ч аргагүй” гэж хэлдэг. Ийм хүмүүс өөрөө өөртөө горь тасартлаа тийм их сөрөг байдаг. Энэ хүмүүсийг золин аврахын аргагүй. Чи хүчин чармайлт гаргасан уу? Хэрвээ чи үнэхээр чармайсан агаад зовлон бэрхшээл эдлэхэд бэлэн бол махан биеэ хаяж яагаад чадахгүй байгаа юм бэ? Чи чинь зүрх сэтгэл, толгой тархитай хүн биш гэж үү? Чи өдөр бүр хэрхэн залбирдаг вэ? Чи үнэнийг эрэлхийлж, Бурханд найдаж чадахгүй гэж үү? Жамаараа болог гээд орхино гэдэг бол чи идэвхгүйгээр хүлээнэ гэсэн үг; чи Бурхантай идэвхтэйгээр ажиллах гэж эрж хайдаггүй. Жамаараа болог гээд орхих нь “Би юу ч хийгээд нэмэргүй; Бурхан бүхнийг урьдаас тогтоодог” гэж хэлж байгаатай агаар нэгэн. Энэ үнэхээр Бурханы хүсэл гэж үү? Хэрвээ тийм биш бол чи Бурхантай яагаад ажиллахгүй байна вэ? Багахан гэм буруу үйлдсэн зарим хүн “Бурхан намайг илчилж, таягдан хаясан уу? Тэр намайг цохиж унагах болов уу?” гэж гайхширдаг. Энэ удаад Бурхан хүмүүсийг цохихын тулд биш, харин хүмүүсийг байж болох хамгийн дээд хэмжээнд аврахын тулд ажиллахаар ирсэн. Огт алдаа хийдэггүй хэн байна вэ? Бүх хүнийг цохиж унагаавал энэ яаж “аврал” байх вэ? Зарим гэм бурууг зориуд хийдэг байхад заримыг нь санаандгүй хийдэг. Чи санаандгүй үйлддэг гэм буруугаа таньсныхаа дараа өөрчлөгдөж чадвал өөрчлөгдөхөөс чинь өмнө Бурхан чамайг цохиж унагаах уу? Бурхан хүмүүсийг ийм маягаар аварч болох уу? Тэр ингэж ажилладаггүй! Чи санаандгүйгээр ч юм уу, эсвэл тэрслүү уг чанараасаа болоод гэм буруу үйлддэгээсээ үл хамааран гэм бурууг үйлдмэгцээ яаран бодит байдалд сэрж, үргэлжлүүлэн урагшлах ёстой гэдгээ санах ёстой; ямар ч нөхцөл байдал үүссэн хамаагүй, чи урагшлах ёстой. Бурханы хийж буй ажил бол авралын ажил, Тэр аврахыг хүсдэг хүмүүсээ хээв нэг цохиж унагахгүй. Өөрчлөгдөж чадах хэмжээнээс чинь үл хамааран эцэстээ Бурхан чамайг цохиж унагалаа ч гэсэн Түүний ингэх нь гарцаагүй зөвт байна; цаг нь ирэхэд Тэр чамд ойлгуулна. Яг одоо та нар үнэний төлөө эрмэлзэж, амийн оролтод анхаарч, үүргээ зүй ёсоор биелүүлэхээр эрж хайхад санаа тавих ёстой. Ингэхэд алдаа байхгүй! Эцэст нь, Бурхан чамд яаж ч хандсан үргэлж зөвт байна; чи үүнд эргэлзэх ёсгүй, санаа зовох хэрэггүй. Одоохондоо чи Бурханы зөвт байдлыг ойлгож чадахгүй ч гэсэн үнэмших өдөр ирнэ. Бурхан ажлаа гэрэлд, шударгаар хийдэг; Тэр бүх зүйлийг ил тод мэдэгддэг. Хэрвээ та нар энэ сэдвийг сайтар дэнслэн бодвол Бурханы ажил хүмүүсийг аварч, зан чанарыг нь өөрчилж байгаа гэдэг дүгнэлтэд хүрэх болно. Түүний ажил хүмүүсийн зан чанарыг өөрчлөх ажил тул хүмүүс зан чанараа илчлэхгүй бол юу ч хийх боломжгүй, юунд ч хүрэхгүй. Завхралаа илчилснийхээ дараа хүмүүс өчүүхэн ч гэмшихгүй, урьдын адил үйлдсээр байвал Бурханы зан чанарт халдана. Бурхан хүмүүсийг янз бүрийн хэмжээгээр цээрлүүлэх бөгөөд тэд гэм буруугийнхаа төлөө төлөөс төлнө. Чи үе үе өөрийн эрхгүй замаа алдаж, Бурхан үүнийг чинь чамд хэлж өгч, чамайг цэвэрлэж, чамтай харьцдаг. Хэрвээ чи сайн тал руугаа өөрчлөгдвөл Бурхан чамд хариуцлага тооцохгүй. Энэ бол зан чанарын өөрчлөлтийн хэвийн үйл явц бөгөөд авралын ажлын жинхэнэ ач холбогдол энэ үйл явцад илэрдэг. Энэ бол гол шижим! Жишээлбэл, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хил хязгаарыг аваад үзье: Өнөөдөр чи сэтгэл хөдлөлдөө автаж, хэн нэгний гарыг атгах боловч гэртээ харьсан хойноо: “Тэгэх нь ёс суртахуунгүй зан авир байсан бус уу? Нүгэл байсан бус уу? Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хил хязгаарыг зөрчих нь Бурханыг шившиглэж байгаа хэрэг бус уу? Би яаж тийм юм хийж чадав аа?” гэж тунгаан боддог. Үүнийг ойлгоод чи Бурханы өмнө яаран очиж, “Өө Бурхан минь! Би дахиад л нүгэл үйлдлээ. Миний ингэх нь үнэнтэй нийцэхгүй, би завхарсан махан биеэ жигшиж байна” хэмээн залбирдаг. Ирээдүйд ийм асуудал гарвал ийм асуудлаас тун хол байж, өөр хүний гарт хуруугаа ч хүргэхээс зайлсхийхээр шийддэг. Энэ нь өөрчлөлт бус уу? Хэрвээ чи ингэж өөрчлөгдсөн бол Бурхан чамайг хэн нэгний гарыг атгасны төлөө яллах уу? Хэрвээ чи хэн нэгний гарыг атгаад тэгэх нь буруу байсан санагдаж байгаа мөртөө Бурханд нүглээ хүлээхгүй, энэ бол ичгүүртэй зүйл биш гэж бодож, өөрийгөө жигшихгүй, сонор сэрэмжтэй байхгүй, махан биеийг хаяхаар шийдэхгүй байгаа бол ирээдүйд чи зүгээр л нэг хэн нэгний гарыг атгахгүй, бүр тэвэрч авах юм байна! Асуудал улам ноцтой болж, чамайг нүгэл үйлдэхэд хүргэх бөгөөд үүний төлөө Бурхан чамайг яллана. Чи дахиад л нүгэл үйлдэнэ, тэгээд чи аврагдахаасаа өнгөрнө. Хэрвээ чи завхарсан зан чанар санаандгүй бага зэрэг илчилж, дараа нь үнэхээр гэмшиж, махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадвал Бурхан чамайг яллахгүй, чи аврагдаж чадна. Бурхан хүмүүсийг аврах гэж ажилладаг бөгөөд хүмүүсийн уг чанар тодорхой хэмжээгээр илчлэгдэх нь зайлшгүй; гэхдээ чи цаг тухайд нь гэмшиж, өөрчлөгдөхөд анхаарах ёстой. Ингэх нь Бурханы хүсэлд нийцэх бус уу? Зарим хүн үүнд итгэдэггүй, Бурханд үргэлж болгоомжтой ханддаг. Ийм хүмүүс эрт орой хэзээ нэгэн цагт зовж зүдэрнэ.

Өмнө дурдсанчлан, урьд өмнийн үйл явдлыг цохилтоор цэв цэвэрхэн болгож болно; өнгөрснийг ирээдүйгээр халж болно; Бурханы хүлээцтэй байдал далай шиг зах хязгааргүй. Гэвч эдгээр үгэнд зарчим бас бий. Бурхан чиний үйлдсэн ямар ч нүглийг, хэчнээн ч их байсан цэв цэвэрхэн болгочихгүй. Бурханы бүх ажилд зарчим бий. Урьд өмнө нь энэ асуудалд чиглэсэн захиргааны зарлигийг тогтоосон—хүн Бурханы нэрийг хүлээж авахаасаа өмнө үйлдсэн бүх нүглийг нь Бурхан уучилж, өршөөдөг бөгөөд чуулганд орж ирснийхээ дараа нүгэл үйлдсэн хэвээр байгаа хүмүүст зориулсан тогтолцоо байдаг: Шалихгүй нүгэл үйлддэг нэгэнд гэмших боломж олгодог бол давтан үйлддэг гэмтнийг хөөдөг. Бурхан Өөрийн ажилд хүмүүсийг байж болох хамгийн дээд хэмжээгээр тэвчиж ирсэн бөгөөд Бурханы ажил бол үнэхээр хүмүүсийг аврах ажил гэдгийг үүнээс харж болно. Гэхдээ ажлын энэ эцсийн шатанд өршөөхийн аргагүй нүгэл үйлдвэл, чамайг үнэхээр золин аврах аргагүй бөгөөд чи өөрчлөгдөж чадахгүй. Хүмүүсийн зан чанарыг ариусгаж, өөрчлөх үйл явц Бурханд бий. Хүмүүсийн завхарсан уг чанарыг байнга илэрхийлж, өөрчлөх үйл явцад Бурхан Өөрийн авралын зорилгод хүрдэг. Зарим хүн “Энэ миний уг чанар хойно би үүнийгээ аль болох их илчилж, ил болгосныхоо дараа мэдэж авч, үнэнийг хэрэгжүүлнэ” гэж боддог. Энэ үйл явц шаардлагатай юу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хэрэгжүүлж, бусад хүний янз бүрийн тэмцлийн заримыг өөрөөсөө олж хардаг бол өөрөө тийм зан авир гаргахаас зайлсхийх болно. Энэ нь шууд бус өөрчлөлт бус уу? Заримдаа чи нэг зүйл хиймээр санагдах боловч хийхээсээ өмнө үүнийг буруу гэдгийг ухаарч, больдог. Энэ ч бас чамайг аврагдахад нөлөөлдөг бус уу? Үнэн болгоныг хэрэгжүүлнэ гэдэг үйл явц юм. Хүн дөнгөж хэрэгжүүлж эхлэх үедээ үнэн зөв, алдаа мадаггүй байна гэдэг боломжгүй, хүний өөрийнх нь хүслээр сэвтээгүй хэрэгжүүлэлт ч мөн адил боломжгүй. Бүхэлд нь өөрийн хүслийн дагуу зохицуулдаг хэд хэдэн асуудал үлдсэн байдаг боловч харьцалт туулж, цэвэрлэгдээд чи эцэст нь бүхэлдээ Бурханы хүсэл, үгийн дагуу хэрэгжүүлдэг болно. Энэ бол өөрчлөлт юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы хүсэл бол хамгийн дээд боломжит хэрээр хүмүүсийг аврах”-аас эш татав

Нигүүлслийн эрин үед Бурхан хүн бүрийг аварч, хэнийг ч бүү мөхөөсэй гэж хүсдэг гэгддэг байсан. Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг аврах тухайд Бурхан ийм хандлага, мэдрэмжтэй байдаг. Бурханы хүсэл энэ боловч үнэндээ олон хүн Бурханы авралыг хүлээн авдаггүй; тэд Сатанд харьяалагддаг бөгөөд аврагдахгүй. Бурханы хайр хязгааргүй, энгүй их, хүчирхэг боловч үнэнийг жигшдэг хүмүүст Бурхан хайр, авралаа чөлөөтэй олгохыг хүсдэггүй, Тэр хэзээ ч тэгэхгүй гэх үг нь бүхий л хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлагыг харуулдаг. Бурхан ийм хандлагатай байдаг. Үнэнийг жигшинэ гэдэг юутай адилхан бэ? Энэ нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг мөн үү? Бурханд илт дайсагнаж байгаа хэрэг мөн үү? Энэ бол “Таны хэлж байгаа үгийг би сонсох дургүй. Би дургүй байгаа бол үнэн биш гэсэн үг, үүнийг би үнэн гэж үзэхгүй. Би хүлээн зөвшөөрч, дуртай байгаа цагт л энэ нь үнэн байх болно” гэж Бурханд улайм цайм хэлж байгаатай адилхан. Үнэнд тэгж хандах нь Бурханд илэрхий дайсагнаж байгаа хэрэг бус уу? Хэрэв чи Бурханд илт дайсагнаж байгаа бол Бурхан чамайг аврах уу? Үгүй. Бурханы уур хилэнгийн шалтгаан бол яг энэ. Үнэнийг жигшдэг ийм хүмүүс Бурханд дайсагнасан мөн чанартай байдаг. Ийм мөн чанартай хүмүүсийг Бурхан хүн хэмээн үздэггүй; харин дайсан, чөтгөр гэж үздэг бөгөөд тэднийг хэзээ ч аврахгүй. Энэ нь Бурханы уур хилэнгийн илрэл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Хүн Түүнтэй дайсагнадаг тул Бурхан хүнийг үзэн ядсан боловч Түүний зүрх сэтгэлд хүн төрөлхтөнд зориулсан анхаарал, халамж, өршөөл нь өөрчлөгдөлгүй үлдсэн. Тэрээр хүн төрөлхтнийг устгасан хэдий ч Түүний зүрх сэтгэл хувиралгүй хэвээр үлдсэн. Хүн төрөлхтөн ялзралаар дүүрч, Бурханд ноцтой хэмжээгээр дуулгаваргүй хандахад Бурхан Өөрийн зан чанар, мөн чанараас үүдэж, мөн Өөрийн зарчмын дагуу энэхүү хүн төрөлхтнийг устгах хэрэгтэй болсон. Гэвч Өөрийнхөө мөн чанараас үүдэн Бурхан хүн төрөлхтнийг бас өрөвдсөн бөгөөд хүн төрөлхтнийг цаашид амьдруулахын тулд тэднийг золин аврах янз бүрийн арга зам хэрэглэхийг хүртэл хүсэж байв. Гэтэл хүн Бурханыг эсэргүүцэж, Бурханд дуулгаваргүй байсаар, Бурханы авралыг хүлээн авахаас татгалзсан; өөрөөр хэлбэл, Түүний сайн санааг хүлээн авахаас татгалзсан. Бурхан тэднийг яаж ч дуудаад, тэдэнд яаж ч сануулж, тэднийг хангаж, тусалж, тэдэнд хүлээцтэй хандсан ч хамаагүй, хүмүүс үүнийг нь ойлгоогүй, үнэлээгүй бөгөөд ямар ч анхаарал хандуулаагүй. Бурхан шаналж байхдаа хүний ухаарч өөрчлөгдөхийг хүлээн хүнд Өөрийн дээд зэргийн тэвчээрийг хайрлахаа бас л мартаагүй билээ. Тэр Өөрийн хязгаарт хүрснийхээ дараа хийх ёстой зүйлээ ямар ч эргэлзээгүйгээр хийжээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүн төрөлхтнийг устгахаар төлөвлөсөн мөчөөс хүн төрөлхтнийг устгах Түүний ажлын албан ёсны эхлэл хүртэл тодорхой цаг хугацаа, үйл явц байсан. Энэ үйл явц нь хүнд ухаарч өөрчлөгдөх боломж олгох зорилготой байсан ба энэ нь Бурханы хүнд өгсөн сүүлчийн боломж байв. Тэгвэл Бурхан хүн төрөлхтнийг устгахын өмнөх энэ хугацаанд юу хийсэн бэ? Бурхан ихээхэн хэмжээний сануулах, ятгах ажил хийсэн. Түүний зүрх сэтгэл хэчнээн их шаналж, гуньж байсан ч Тэрээр хүмүүст анхаарал, халамж, өгөөмөр өршөөлөө хайрласаар л байсан. Бид үүнээс юу ойлгож байна вэ? Эргэлзээгүйгээр, хүн төрөлхтнийг гэх Бурханы хайр нь зүгээр нэг дэмжсэн дүр үзүүлэх явдал биш, харин үнэн бодитой гэдгийг ойлгож байна. Энэ нь бодитой, мэдрэгдэхүйц, мэдэгдэхүйц бөгөөд бачтай, хуурамч, мэхэлсэн, эсвэл дүр үзүүлсэн зүйл биш юм. Бурхан хайр татам гэдгээ хүмүүст харуулахын тулд хэзээ ч, ямар ч заль мэх хэрэглэж, хуурамч дүр зураглал бүтээдэггүй. Тэр Өөрийн хайр татам байдлыг хүмүүст харуулахын тулд, эсвэл Өөрийн хайр татам болон ариун байдлыг гайхуулахын тулд хэзээ ч хуурамч гэрчлэл хэрэглэдэггүй. Бурханы зан чанарын эдгээр тал нь хүний хайрыг хүртүүштэй бус уу? Тэдгээрийг шүтэн мөргүүштэй биш гэж үү? Тэдгээрийг нандигнууштай биш гэж үү? Одоо Би та нараас ингэж асуумаар байна: Эдгээр үгийг сонссоныхоо дараа та нар Бурханы агуу байдлыг зүгээр л цаасан дээрх үгс гэж бодож байна уу? Бурханы хайр татам байдал нь зүгээр л хоосон үг юм уу? Үгүй! Мэдээж үгүй! Бурханы дээдийн дээд байдал, агуу, ариун байдал, хүлээц, хайр гэх зэрэг—Бурханы зан чанар болон мөн чанарын олон янзын тал нэг бүрийн нарийн ширийн нь ажлаа хийх бүрд нь бодитоор илэрхийлэгдэж, хүнд хандсан Түүний хүсэлд шингэсэн ба хүн нэг бүр дээр хэрэгжиж, тусгагдаж байдаг. Чи үүнийг өмнө нь мэдэрч байсан эсэхийг үл харгалзан Бурхан хүн бүрийн сэтгэлийг дулаацуулж, сүнсийг сэргээхийн тулд Өөрийн чин зүрх сэтгэл, мэргэн ухаан болон янз бүрийн аргыг хэрэглэн, хүн бүрийг боломжийн бүх аргаар халамжилж байна. Энэ бол маргаангүй үнэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Урьд нь зарим хүн муу зүйл хийснээсээ болж чуулганаас хөөгдөж, ах эгч нар нь тэднийг голсон. Цөөн хэдэн жил тэнүүчилснийхээ дараа одоо тэд эргэж ирсэн. Тэд Бурханыг бүрмөсөн орхиогүй нь сайн хэрэг; энэ нь тэдэнд боломж, аврагдах найдвар өгдөг. Зугтаж, итгэхээ болиод, шүтлэггүй хүмүүстэй адил болсон бол тэд нэг мөр дуусах байсан юм. Хэрэв тэд эргэлт хийж чадаж байгаа бол найдвар байсаар байна; энэ нь ховор агаад эрхэм нандин юм. Бурхан хүмүүст яаж ч хандаж, тэднийг үзэн ядаж, жигшдэг бай хамаагүй, хүмүүс өөрчлөгдөж чадах цаг ирвэл Бурхан асар их тайтгарна. Энэ нь, хүмүүсийн зүрх сэтгэлд багахан ч гэлээ Бурхан бий, тэд хүний эрүүл ухаанаа бүрэн алдаагүй, хүн чанараа бүрэн гээгээгүй, Бурханд итгэхийг зорьсон хэвээр, Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан руу эргэн очих санаатай гэсэн үг байх болно. Бурханы гэр бүлийг орхисон хэн ч бай, эргэн ирж, энэ гэр бүлийг зүрх сэтгэлдээ тээсээр байвал Бурханы сэтгэл бага зэрэг уяран хоргодож, бага зэрэг тайтгарна. Харин тэд хэзээ ч эргэн ирэхгүй бол Бурхан үүнийг харамсалтай хэрэг гэж бодно. Хэрэв тэд эргэн ирээд Бурханд чин сэтгэлээсээ итгэж эхэлбэл Бурханы зүрх сэтгэл баяр баяслаар тун их дүүрэх болно. Холдон явах үедээ чи нэлээд сөрөг, муу байдалд байсан нь гарцаагүй; гэсэн ч одоо чи эргэн ирж чадсан бол Бурханд итгэсээр байгаа гэдгийг чинь энэ нь баталж байна. Гэхдээ чи цааш үргэлжлүүлж чадах эсэх нь тодорхойгүй хүчин зүйл, учир нь хүмүүс маш хурдан өөрчлөгддөг. Нигүүлслийн эрин үед Есүс хүмүүсийг өрөвдөж, нигүүлсжээ. Зуун хониноос нэг нь төөрвөл нэг хонь хайхын тулд Тэрээр ерэн есөн хонио орхино. Эдгээр үг нь нэг төрлийн механик арга барил биш, мөн дүрэм журам ч биш; харин ч эдгээр нь хүмүүст хандах Бурханы санаа зорилго, тэднийг аврах Бурханы ирмүүн санаархал, тэднийг гэх Түүний гүн гүнзгий хайрыг харуулдаг. Энэ бол аливааг хийх арга зам биш; энэ нь нэг ёсны зан чанар, сэтгэлгээ юм. Иймээс зарим хүн зургаан сар, жилээр явдаг, хэчнээн олон сул талтай, хэчнээн олон эндүүрлээс болж зовдог хэр нь, хожим ухаан орж, мэдлэгтэй болж эрс өөрчлөгдөж, зөв замд эргэж орж чаддаг нь Намайг тун их тайтгаруулж, энэ өчүүхэн жижиг баяр хөөрийг авчирдаг. Мэдрэхүйн таашаалын энэ ертөнцөд, ийм ёрын муу эрин үед бат зогсож, Бурханыг хүлээн зөвшөөрч, зөв замд эргэн орох чадвартай байна гэдэг бол нэлээд их тайтгарал авчирдаг, сэтгэл догдлуулам зүйлс билээ. Жишээлбэл хүүхэд өсгөхийг аваад үзье: Тэд элбэрэлтэй ч байсан үгүй ч байсан, хэрэв тэд чамайг хүлээн зөвшөөрөхгүй гэрээсээ яваад хэзээ ч эргэж ирэхгүй бол чамд ямар санагдах вэ? Сэтгэлийнхээ гүнд чи тэдний талаар санаа зовсоор, “Хүү минь хэзээ ирэх бол доо? Түүнтэйгээ уулзах юм сан. Эцсийн эцэст тэр чинь миний хүү, би түүнийг дэмий өсгөж, хайрлаагүй шүү дээ” гэж үргэлж гайхширах болно. Чи үргэлж ингэж бодож ирсэн; чи үргэлж тэр өдрийг ирээсэй гэж хүсэн хүлээсэн. Энэ тал дээр бүгдэд нь адилхан санагддаг. Өнөөдрийн хүмүүс биеийн хэмжээ багатай хэдий ч тэд өчүүхэн төдий ч итгэх хүсэл тээдэггүй, Түүнийг Бурхан гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй л биш бол Бурханы хүслийг ойлгох өдөр ирнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд байнга шаардлага тавьдаг хүмүүс бол хамгийн ухаангүй хүмүүс юм”-аас эш татав

Хүмүүс өөрсдийн төгсгөл, хүрэх газар болон үүрэгт нь гарах өөрчлөлт, үүргээсээ халагдах явдалд ихээхэн эмзэг ханддаг. Зарим хүн иймэрхүү зүйлийн тухайд алдаатай дүгнэлтэд үргэлж хүрч, үүргээсээ халагдмагцаа ямар ч байр суурьгүй боллоо гэж боддог, эсвэл Бурхан өөрсдөд нь дургүй, өөрсдийг нь хүсэхээ больсон гэж хэлж байгаа тул нэгэнт өнгөрчээ гэж боддог. Тэд ийм дүгнэлтэд хүрдэг. Тэгээд Бурханд итгэх ямар ч утгагүй гэж бодон, өөрсдийнх нь төгсгөл өөрчлөгдөх боломжгүй, Бурхан өөрсдийг нь хүсэхгүй байгаа тул амьдрах ямар ч утгагүй гэж боддог. Бусад нь ийм бодлыг нь сонсоод тэднийг ухаалаг, нэр төртэй гэж үздэг, гэвч үнэндээ энэ нь ямар төрлийн сэтгэлгээ вэ? Энэ бол Бурханы эсрэг тэрслүү байдал, ялагдал хүлээх үзэл юм. Тэдний ялагдал хүлээх үзлийн мөн чанар юу вэ? Бурхан хүмүүст хэрхэн ханддагийг мэдэхгүй байх явдал. Хүмүүсийг цөхрөлд автах үед Бурхан мэддэг үү? Бурхан тийм хүмүүст хэрхэн ханддаг вэ? “Бурхан хүний төлөө ийм уйгагүй төлөөс төлсөн, тэгээд хүн болгонд маш их ажил хийж, нөр их хүчин зүтгэл гаргасан; хүнийг сонгож, аварна гэдэг Бурханы хувьд амаргүй хэрэг. Хэрэв энэ хүн цөхрөлд автвал Бурхан маш их шархалж, түүнийг эргээд сэргээсэй гэж өдөр бүр найдна” гэж зарим хүн хэлдэг. Өнгөцхөн түвшинд утга учир нь ийм байдаг боловч үнэндээ энэ ч бас хүний үзэл юм. Бурхан тийм хүмүүст тодорхой нэг хандлага баримталдаг: Хэрвээ чи цөхрөлд автаж, урагшлахаар хичээхгүй байх юм бол Бурхан чамд, хүсвэл наанаа үлдэж болно гэж хэлдэг; Тэр чамд дарамт учруулахгүй. Хэрэв чи “Би бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлж, Бурханы шаардсанаар хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, Бурханы хүслийг хангамаар байна. Миний чадал, чадвар хүрэх бүх зүйлийг би хийнэ; Бурханы надаас шаардсан зүйлийг орхихгүй” гэж хэлдэг бол Бурхан чамд, энэ маягаар амьдрахыг хүсвэл үргэлжлүүлэн дага гэж хэлдэг, гэхдээ чи Бурханы шаардсанаар хийх ёстой; Бурханы шаарддаг зарчим, стандарт өөрчлөгддөггүй. Энэ үг юу гэсэн утгатай вэ? Энэ нь хүмүүс л өөрсдийгөө орхиж чадна гэсэн утгатай; Бурхан хүнийг хэзээ ч орхихгүй. Эцэст нь аврал хүртэж, Бурханыг харж, Бурхантай хэвийн харилцаа тогтоож, Бурханы өмнө очиж чадах хэний ч хувьд энэ нь ганц удаа бүтэлгүйтэж, засалт харьцалт туулаад, эсвэл ганцхан удаа шүүлт, гэсгээлт туулсныхаа дараа хүрч болдог зүйл биш юм. Петр төгс болгуулахаасаа өмнө олон зуун удаа цэвэршүүлэгдсэн. Эцсээ хүртэл үйлчлэл үзүүлснийхээ дараа үлддэг хүмүүс дунд ердөө найм юм уу аравхан удаа шалгалт, цэвэршүүлэлт туулчхаад төгсгөлд хүрсэн хүн нэг ч байхгүй. Энэ нь Бурханы хайр бус уу? Энэ бол хүнд хандах Бурханы хандлага юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Бурханы ганц үгээс болж хүмүүс, Бурхан өөрсдийнх нь талаар дүгнэлтэд хүрч, өөрсдийг нь орхисон гэж үргэлж боддог—үүний улмаас тэд Бурханыг үргэлжлүүлэн дагаж, урагшлах хүсэлгүй болдог. Үнэндээ чи орхигдоно гэж юу болохыг ойлгодоггүй; өөрийгөө орхидог чинь л жинхэнэ орхилт юм. Заримдаа Бурханы чамайг тодорхойлсон үг бол зүгээр л уурласандаа хэлсэн үг юм; Бурхан чиний талаар дүгнэлтэд хүрсэн хэрэг яавч биш, чамайг яллаж байгаа хэрэг ч биш, Бурханы эцсийн шийтгэл бүр ч биш бөгөөд Бурхан эцсийн хүрэх газрыг чинь тогтоож байгаа явдал ч биш. Энэ нь чамайг шүүж, харьцах үгээс цаашгүй. Тэдгээр нь чамд зориулсан Бурханы дэврүүн найдлагыг өгүүлдэг, чамд сануулж, анхааруулах үг бөгөөд Бурханы зүрх сэтгэлээс гарсан үг юм. Гэвч шүүлтийн энэ үгээс үүдэн бүдэрч, Бурханыг хаядаг зарим хүн бий. Зарим нь хэсэг хугацаанд сул дорой байчхаад Бурханы өмнө ирж, “Ингэж болохгүй. Би урагш үргэлжлүүлж, Бурханы шаардсанаар хийх ёстой. Хэрэв хүмүүс Бүтээгчийг орхивол амьдрал нь үнэ цэнгүй болдог. Бүтээгдсэн зүйлийн үнэ цэнийг амьдран харуулахын тулд би Бурханыг дагасаар байх ёстой” гэж хэлдэг. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн дагаж болох вэ? Тэд урьдынх шигээ дагах ёсгүй. Урьд нь тэд үүрэгтээ үнэнч бус байсан. Засалт, харьцалт хүлээн авах дургүй, мөн өчүүхэн бэрхшээл туулсныхаа дараа үргэлж гомдоллодог байсан. Чи тэр замаараа алхахаа болихёстой, өөр арга замаар алхаж, Бурханы шаардсанаар хийх ёстой бөгөөд Бурхан чиний буруу гэж хэлбэл өөрийн үзэл, төсөөллийг ашиглан ямар нэг дүгнэлт хийж, Бурханыг эсэргүүцэх гэж оролдохгүй байх ёстой; чи дуулгавартай байж, буруугаа хүлээх ёстой. Энэ нь хэрэгжүүлэх зам бус уу? Хүмүүс хэрэгжүүлэх замтай байх үедээ Бурханаас холдож хадуурдаг уу? Заримдаа хүмүүс Бурхан өөрсдийг нь орхисон гэж боддог. Гэвч үнэндээ Бурхан чамайг орхиогүй, зүгээр л чамайг жигшиж, чамд анхаарал хандуулахыг хүсдэггүй. Гэхдээ Бурхан чамайг үнэхээр орхисон юм биш. Бурханы гэрт үүргээ биелүүлэхээр хичээл зүтгэл гаргадаг ч өөрсдийн мөн чанар, харуулсан янз бүрийн зүйлээсээ үүдэн үнэндээ Бурханд хаягддаг хүмүүс бий; тэд үнэхээр сонгогдоогүй, ердөө хэсэг хугацаанд л үйлчлэл үзүүлсэн. Харин зарим хүнийг Бурхан сахилгажуулж, цээрлүүлж, шүүхийн тулд чадах бүхнээ хийдэг; Тэрээр тэдэнд хандахдаа хүний үзэлд нийцдэггүй янз бүрийн арга ашигладаг. Зарим хүн үл ойлгож, Бурхан өөрсдийг нь дээрэлхэж, сэтгэлийг нь шархлуулж байна гэж боддог. Тэд Бурханы өмнө амьдрах ямар ч нэр төргүй гэж бодож, Бурханыг цаашид шархлуулахыг хүсдэггүй бөгөөд санаачилга гарган Бурханыг орхидог. Өөрсдийнх нь амьдардаг арга зам ухаалаг гэж боддог тул тэд санаачилга гарган Бурханыг орхидог—гэвч үнэн хэрэгтээ Бурхан тэднийг хаяагүй. Тийм хүмүүс Бурханы хүслийг огт ойлгодоггүй. Тэд зарим талаар хэт мэдрэг байж, Бурханы авралыг орхихдоо тулдаг. Тэд үнэхээр мөс чанартай гэж үү? Бурхан заримдаа хүмүүсээс зайгаа барьж, заримдаа өөрсдийгөө эргэцүүлэг хэмээн тэднийг хэсэг хугацаанд хойш тавьдаг ч үнэндээ тэднийг хаяагүй; Бурхан тэдэнд гэмших боломж олгож байгаагаас биш, тэднийг үнэнээсээ хаяж байгаа юм биш. Бурхан олон муу үйл үйлдсэн антихристүүд болон хорон муу хүмүүсийг л үнэхээр хаядаг. “Би Ариун Сүнсний ажилгүй байгаа мэт санагдаж байна, бас урт удаан хугацаанд Ариун Сүнсний гэгээрэлгүй байлаа. Бурхан намайг хаясан юм болов уу?” гэж зарим хүн хэлдэг. Энэ бол эндүүрэл юм. Бурхан чамайг хаясан, Бурхан чамайг аврахгүй гэж чи хэлдэг, тэгвэл Бурхан чиний төгсгөлийг тогтоосон хэрэг үү? Ариун Сүнсний ажлыг мэдэрч чадахгүй үе байдаг ч Бурханы үгийг унших эрхийг чинь Бурхан хассан уу? Чи хэвийн хүний бодолтой, авралд хүрэх зам чинь хаагдаагүй байхад юунд гуниглана вэ? Хүмүүс сайнгүй байдалд ороод, үүнийгээ шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайхын оронд үргэлж Бурханд буруугаа нялзааж, “Бурхан минь, Та намайг хүсэхгүй байна, тэгэхээр би ч бас Таныг хүсэхгүй” гэцгээдэг. Энэ бол зүгээр л үндэслэлгүй байгаа хэрэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Бурхан ганцааранг нь орхисон мэт, өөрсдийг нь хаяж, нүүр буруулсан мэт хэн нэгэнд санагдахыг Би хармааргүй байна. Харин хүн бүр үнэнийг эрэлхийлж, Бурханыг ойлгохоор эрж хайсан замаар гуйвшгүй шийдвэртэйгээр, ямар ч эргэлзээ тээнэгэлзэл, ачаа дарамтгүйгээр урагшаа зоримог алхаж байгааг л харахыг хүсэж байна. Чи ямар буруу зүйл үйлдсэн нь хамаагүй, замаа алдаад хэр хол явсан чинь, эсвэл хэр ноцтой гэм нүгэл үйлдсэн чинь хамаагүй, эдгээрийг Бурханыг ойлгох эрэл хайгуулдаа үүрэх ачаа, илүүдэл тээш бүү болго. Үргэлжлүүлэн урагш алх. Бурхан хүний авралыг цаг ямагт зүрх сэтгэлдээ байлгадаг; энэ нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Энэ бол Бурханы мөн чанарын хамгийн эрхэм нандин хэсэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Бидний орчин нөхцөл ямар ноцтой байх, бидэнд ямар төрлийн бэрхшээл тохиолдох, бид хэр сул дорой, эсвэл хэр сөрөг байхаас үл хамааран бид зан чанарын өөрчлөлтөд төдийгүй Бурханы хэлсэн үгэнд итгэл алдрах ёсгүй хэмээн шийдвэр гаргах хэрэгтэй. Бурхан хүнд амлалт өгсөн, харин хүн энэхүү амлалтыг хүлээж авахын тулд шийдвэр гаргаж, тууштай байх ёстой. Бурхан хулчгаруудад дургүй, Бурхан шийдэмгий хүмүүст дуртай. Чи маш их завхрал илчилж, тахир муруй олон замаар явж, олон гэм бурууг үйлдэж, эсвэл урьд нь Бурханыг эсэргүүцэж байсан байж магадгүй; аль эсвэл зарим хүн зүрх сэтгэлдээ Бурханыг доромжилж, Бурханд гомдоллон үглэж, Бурханыг эсэргүүцэж байж магадгүй—Бурхан эдгээр зүйлийг хардаггүй, зөвхөн тэднийг хэзээ нэг өдөр өөрчлөгдөх эсэхийг хардаг. Библид үрэлгэн хүү эргэн ирсэн тухай түүх гардаг. Эзэн Есүс яагаад ийм сургаалт зүйрлэлийг айлдсан бэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы хүсэл чин сэтгэлийнх юм. Тэрээр хүмүүст гэмших, өөрчлөгдөх боломж өгдөг. Энэ явцдаа хүмүүсийг ойлгож, сул тал болон завхралынх нь хэмжээг гүн гүнзгий мэдэж байдаг. Хүмүүс бүдэрч, бүтэлгүйтнэ гэдгийг Тэр мэднэ. Энэ нь яг л хүүхэд алхаж сурахтай адил: Бие чинь хэчнээн хүчтэй байсан ч чамд бүдрэх, тээглэн унах үе тохионо. Эх хүн үрээ ойлгодог шиг Бурхан хүн бүрийг ойлгодог. Тэрээр хүн бүрийн бэрхшээл, хүн бүрийн сул тал, мөн хүн бүрийн хэрэгцээг ойлгодог; үүнээс гадна зан чанарын өөрчлөлт рүү орох явцад хүмүүст ямар бэрхшээл тулгардаг, ямар сул тал, бүтэлгүйтэл тохиолдохыг бас ойлгодог—Бурхан үүнийг төгс ойлгодог. Тиймээс, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг. Чи хэчнээн сул дорой байсан ч Бурханы нэрийг хаяхгүй байгаа цагт, Бурханыг юм уу энэ замаас гажихгүй байгаа цагт чамд зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломж үргэлж байна. Бид зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжтой гэдэг нь үлдэх найдвар бидэнд бий гэсэн үг бөгөөд бидэнд үлдэх найдвар байгаа гэдэг нь Бурханаар авруулах найдвар бий гэсэн үг юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарын өөрчлөлт нь юу болох болон зан чанарын өөрчлөлтөнд хүрэх зам”-аас эш татав

Өмнөх: 164. Бурханыг мэдэж авах зарчмууд

Дараах: 166. Бурханы нигүүлслийг эдлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх