14. Бурханы шинжилтийг хүлээн авах зарчмууд

(1) Бурханд залбирахдаа Түүний шинжилтийг хүлээн ав. Худлаа бүү ярь, эсвэл Түүнийг мэхлэхээр бүү оролд; зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг л хэл, үнэнийг эрж хай, Түүний хүслийг ухаарахаар эрж хай;

(2) Үүргээ гүйцэтгэхдээ Бурханы шинжилтийг хүлээн авах шаардлагатай. Үүргийнхээ гүйцэтгэлийг Бурханд тайлагнаж, санаа зорилгоо засаж залруулж, хуумгай, хааш яаш ажил болон заль мэхээ төгсгөл болго;

(3) Хувийн бүх хэрэг явдал дээр Бурханы шинжилтийг хүлээн ав. Үнэн-зарчмыг зөрчдөг аливаа зүйлийг залруулж, Бурханд гэмш;

(4) Бусдын өмнө ч бай, эсвэл тэдний нүднээс далдуур ч бай, өөрийн хийдэг юм бүхнийг Бурханы өмнө авчирч, Түүгээр шинжлүүл. Чамд тодорхой бус байгаа асуудлуудыг залбирлаараа Түүнд хэлж, үнэнийг эрж хай.

Холбогдох Бурханы үг:

Би зөвт, Би итгэмжит, Би хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан! Хэн нь үнэн, хэн нь худлыг Би дор нь илчилнэ. Бүү түгш; бүх зүйл Миний цагаар ажилладаг. Хэн Намайг чин сэтгэлээс хүсдэг, хэн Намайг хүсдэггүйг Би та нарт нэг нэгээр нь хэлнэ. Зүгээр л сайн идэж, сайн ууж, Миний өмнө ирэхдээ Надад ойр дөхөхөө л бод, харин Би ажлаа Өөрөө хийнэ. Үр дүнг нь хурдан харах гэж хэт бүү бачимд, Миний ажил бол нэгмөсөн хийж болдог зүйл биш. Үүнд Миний алхам, Миний мэргэн ухаан оршдог учраас Миний мэргэн ухаан илчлэгдэж чаддаг юм. Өөрийн гараар юу хийдгээ, мууг шийтгэж, сайныг шагнадаг болохоо Би та нарт харуулна. Би лав хэнд ч давуу эрх олгодоггүй. Намайг чин үнэнээр хайрлагчийг Би чин үнэнээр хайрлах ба Намайг чин үнэнээр хайрладаггүй хүмүүстэй уур хилэн минь хэзээд хамт байна, ийнхүү тэд Намайг жинхэнэ Бурхан, хүний далдын далд сэтгэлийг нягталдаг Бурхан гэдгийг байнга санах болно. Бусдын нүүрэн дээр нэг янзаар, ар хударгаар нь өөр янзаар бүү авирла; Би хийдэг бүхнийг чинь тодорхой хардаг бөгөөд хэдий чи бусдыг хуурч болох ч Намайг хуурч чадахгүй. Би тов тодорхой хардаг. Аливааг нууж хаах боломж чамд үгүй; бүгд Миний гарт байна. Өчүүхэн тооцоолол чинь чамд ашигтайгаар эргэсний төлөө өөрийгөө маш ухаантай гэж бүү бод. Би чамд хэлье, хүн хэчнээн олон төлөвлөгөөг, мянга, түмээр нь гаргаж болох боловч эцэст нь тэд Миний гараас зугтаж чадахгүй. Миний гар ганц хүнийг байтугай бүх зүйл, бүх үйл явдлыг удирддаг! Надаас бултаж, нуугдах гэж бүү оролд, аргалах юм уу, нуун далдлах гэж бүү оролд. Миний алдар суут төрх, Миний уур хилэн, Миний шүүлт нийтэд илчлэгдсэнийг чи хараагүй л байгаа юм биш биз дээ? Намайг чин сэтгэлээсээ хүсдэггүй хэнийг ч Би нэн даруй, ямар ч өршөөлгүй шүүх болно. Миний өрөвч сэтгэл дууссан; өөр үлдээгүй. Цаашид хоёр нүүртэй байхаа больж, цадиггүй, балмад явдлуудаа зогсоо.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “44-р бүлэг”-ээс эш татав

Бурханд итгэгч байна гэдэг нь хийж буй бүхнээ Түүний өмнө авчирч, шинжүүлэх ёстой гэсэн үг юм. Хийж буй зүйлээ Бурханы Сүнсний өмнө авчирч болох боловч Бурханы махбодын өмнө авчирч болохгүй бол чи Түүний Сүнсээр шинжүүлж байгаагүйг харуулж байна. Бурханы Сүнс гэж хэн бэ? Бурхан гэрчлэл хийдэг хүн хэн бэ? Тэд нэг биш гэж үү? Ихэнх нь Тэднийг хоёр тусдаа оршихуй гэж үзэн, Бурханы Сүнс бол Бурханы л Сүнс, харин Бурхан гэрчлэл хийдэг хүн бол ердөө л нэг хүн гэж итгэдэг. Гэвч чи андуурсан бус уу? Энэ хүн хэний өмнөөс ажилладаг вэ? Бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүст сүнслэг ойлголт байдаггүй. Бурханы Сүнс, Түүний махбод болсон бие хоёр нэг бөгөөд учир нь Бурханы Сүнс махбодод биеллээ олдог. Энэ хүн чамд базаахгүй хандвал Бурханы Сүнс эелдэг хандана гэж үү? Чи будилсан бус уу? Өнөөдөр Бурханы шинжихийг хүлээн авч чаддаггүй бүхэн Түүний сайшаалыг хүртэж чадахгүй бөгөөд бие махбодтой болсон Бурханыг мэддэггүй хүмүүс төгс болгуулж чадахгүй. Хийж байгаа бүхнээ хараад Бурханы өмнө авчирч болох эсэхийг үзээрэй. Хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч чадахгүй бол энэ нь мууг үйлдэгч болохыг чинь харуулж байна. Мууг үйлдэгч төгс болгуулж чадах уу? Үйлдэл, санаа зорилго, хариу үйлдэл бүр гээд хийж буй бүхнээ Бурханы өмнө авчрах хэрэгтэй. Чиний залбирал, Бурхантай ойр дотно байдал, Бурханы үгийг хэрхэн идэж уудаг, ах эгч нартайгаа хийсэн нөхөрлөл, чуулган доторх амьдрал, түншлэл дэх үйлчлэл гээд өдөр тутмын сүнслэг амьдралаа хүртэл Бурханы өмнө авчирч шинжүүлэх хэрэгтэй. Ийм хэрэгжүүлэлт амиа өсгөхөд чинь тусална. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх явц нь ариусах явц юм. Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрч чадах тусам улам их ариусаж, Бурханы хүсэлд улам их нийцсэнээрээ самуун явдалд татагдахгүй, зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдарна. Түүний шинжлэхийг хүлээн зөвшөөрөх тусам Сатан улам их шившиглэгдэж, махан биеэ хаях чадвар чинь улам нэмэгдэнэ. Тиймээс Бурханы шинжлэхийг хүлээн зөвшөөрөх нь хүмүүсийн дагах ёстой хэрэгжүүлэлтийн зам юм. Чи юу ч хийж байсан бай, ах эгч нартайгаа ярилцахдаа хүртэл үйлдлээ Бурханы өмнө авчирч, Түүнээр шинжүүлэхийг хичээж, Бурханыг Өөрийг нь дуулгавартай дагахаар зорьж болно. Энэ нь хэрэгжүүлдэг зүйлийг чинь хавьгүй илүү зөв болгоно. Чи хийж байгаа бүхнээ Бурханы өмнө авчирч, Бурханы шинжихийг хүлээн зөвшөөрөх л юм бол Бурханы өмнө амьдардаг нэгэн болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Хэрэв чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхыг хүсвэл Түүний ажлыг дуулгавартай дагадаг зүрх сэтгэлтэй байж, үнэнийг эрэлхийлэхээр хичээж, бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой. Чиний хийдэг бүхэн Бурханы шинжилтийг давсан уу? Санаа зорилго чинь зөв үү? Хэрэв санаа зорилго чинь зөв бол Бурхан чамайг сайшаана; хэрэв санаа зорилго чинь буруу бол зүрх сэтгэлийн чинь хайрладаг зүйл Бурхан биш, харин махан бие, Сатан юм гэдгийг харуулдаг. Тиймээс чи бүх зүйл дээр Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрөх арга зам болгож залбирлыг ашиглах ёстой. Залбирах үед чинь Би хэдийгээр өмнө чинь биечлэн зогсож байхгүй ч Ариун Сүнс чамтай хамт байдаг бөгөөд Надад болон Бурханы Сүнсэнд хоёуланд нь чи залбирч байгаа. Чи энэ махбодод яагаад итгэдэг вэ? Түүнд Бурханы Сүнс байдаг учраас чи итгэдэг. Энэ хүнд Бурханы Сүнс байхгүй байсан бол чи Түүнд итгэх байсан уу? Чи энэ хүнд итгэхдээ Бурханы Сүнсэнд итгэдэг. Чи энэ хүнээс эмээхдээ Бурханы Сүнснээс эмээдэг. Бурханы Сүнсэнд итгэх итгэл нь энэ хүнд итгэх итгэл бөгөөд энэ хүнд итгэх итгэл нь мөн Бурханы Сүнсэнд итгэх итгэл юм. Чи залбирах үедээ Бурханы Сүнс чамтай хамт байгааг, Бурхан чиний өмнө байгааг мэдэрдэг, тиймээс ч чи Түүний Сүнсэнд залбирдаг. Өнөөдөр ихэнх хүмүүс үйлдлээ Бурханы өмнө авчрахаас хэтэрхий их айдаг; чи Түүний махбодыг мэхэлж магадгүй ч Түүний Сүнсийг мэхэлж чадахгүй. Бурханы шинжилтийг тэсвэрлэж чадахгүй аливаа хэрэг явдал үнэнтэй таардаггүй бөгөөд үүнийг хаях хэрэгтэй; үүнээс өөрөөр хийх нь Бурханы эсрэг нүгэл үйлдэж байгаа хэрэг. Иймээс чи залбирах үедээ, ах эгч нартайгаа ярилцаж, нөхөрлөх үедээ, үүргээ гүйцэтгэж, ажил хэргээ явуулах үедээ зүрх сэтгэлээ цаг үргэлж Бурханы өмнө тавих ёстой. Үүргээ биелүүлэх үед чинь Бурхан чамтай хамт байдаг бөгөөд санаа зорилго чинь зөв, Бурханы гэрийн ажлын төлөө байгаа цагт хийдэг бүхнийг чинь Тэр хүлээн зөвшөөрнө; чи үүргээ биелүүлэхэд чин сэтгэлээсээ өөрийгөө зориулах хэрэгтэй. Залбирах үедээ зүрх сэтгэлд чинь Бурханыг гэсэн хайр байдаг, Бурханы халамж, хамгаалалт, шинжилтийг эрэлхийлдэг бол, хэрэв эдгээр зүйл санаа зорилго чинь бол чиний залбирал үр дүнтэй байна. Жишээлбэл, цуглаан дээр залбирах үедээ чи зүрх сэтгэлээ нээж, Бурханд залбиран, худал хуурмаг зүйл ярилгүйгээр зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг Түүнд хэлбэл залбирал чинь гарцаагүй үр дүнтэй болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос эш татав

Бурхантай хэвийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй, үгүйсгэхгүй байж, Түүний ажилд захирагдаж чаддаг байна гэсэн үг юм. Энэ нь Бурханы өмнө зөв санаа зорилготой байж, өөртөө зориулан төлөвлөгөө зохиолгүй, бүх зүйл дээр Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг анхааран үзэх гэсэн үг; мөн Бурханы шинжилтийг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагах гэсэн үг юм. Чи хийж буй бүх зүйлдээ Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж чаддаг байх ёстой. Бурханы хүслийг ойлгодоггүй ч байсан гэсэн чи үүрэг, хариуцлагаа чадлынхаа хэрээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдмэгц, үйлдвэл хожимдохгүй байх болно. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болоход чи хүмүүстэй ч бас хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн суурин дээр үндэслэдэг. Бурханы үгийг идэж уу, дараа нь Бурханы шаардлагыг хэрэгжүүл, үзэл бодлоо зөв болго, Бурханыг эсэргүүцэх юм уу чуулганыг үймүүлэх ямар нэгэн зүйл хийхээс зайлсхий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгдөггүй юуг ч бүү хий, бусдад тус нэмэр болохгүй юуг ч бүү хэл, ичгэвтэр зүйл бүү хий. Хийж буй бүхэндээ чигч шударга, хүндлүүштэй бай, үйлдэл болгоноо Бурханы өмнө үзүүлэхүйц байлга. Махан бие заримдаа сул дорой байж болох ч чи хувийн ашиг хонжооны төлөө шуналгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, зөв шударгаар үйлдэж чаддаг байх ёстой. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байх болно.

Чи хийдэг бүх зүйлдээ санаа зорилго чинь зөв эсэхийг шалгах ёстой. Хэрвээ чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чаддаг бол Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байдаг. Энэ бол хамгийн наад захын стандарт юм. Өөрийн санаа зорилгыг шалга, тэгээд буруу санаа зорилго гарч ирснийг олж мэдвэл тэдгээрийг орхиж, Бурханы үгийн дагуу үйлдэж чаддаг бай; тэгвэл чи Бурханы өмнө зөв нэгэн болох бөгөөд энэ нь эргээд Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн байгааг, мөн хийж байгаа бүхэн чинь өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө байдаг гэдгийг харуулдаг. Чи хийдэг, хэлдэг бүхэндээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, үйлдэлдээ зөв шударга байж чаддаг бөгөөд сэтгэл хөдлөлдөө автдаггүй, өөрийн хүслийн дагуу ч үйлддэггүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн биеэ авч явах ёстой зарчим юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай харилцах харилцаа чинь ямар вэ?”-ээс эш татав

Хэн нэгэн чамайг хянаж, эсвэл ажиглаж, чамаас гүн гүнзгий асуулт асууж, чамтай илэн далангүй байж, энэ хугацаанд чиний байдал хэр байсныг олж мэдэхийг хичээхэд, тэр ч байтугай заримдаа тэд арай ширүүн хандаж, чамайг бага зэрэг засаж, сахилгажуулж, зэмлэдэг бол энэ бүхэн нь тэд Бурханы гэрийн ажилд ухамсартай, хариуцлагатай ханддаг учраас тэр юм. Энэ талаар чамд сөрөг бодол, мэдрэмж төрөх ёсгүй. Хүмүүсийн хянаж, ажиглаж, чамаас асууж шалгаахыг нь хүлээн авч чаддаг гэдэг нь Бурхан шинжихийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаг гэсэн үг юм. Хүмүүс чамайг хянаж, ажиглаж, чамаас асууж шалгаахыг нь хүлээн авдаггүй бол, хэрвээ чи энэ бүгдийг няцаадаг бол Бурхан шинжихийг хүлээн авч чадах уу? Бурханы шинжилт нь маш нарийвчилсан, гүн гүнзгий, хатуу байдаг; Бурхан шаарддаг зүйл үүнээс ч илүү тодорхой, хатуу чанд, гүн гүнзгий байдаг. Тиймээс, хэрвээ чи үүнийг хүмүүсээс хүлээн авч чадахгүй бол Бурханаас хүлээн авч чадна гэж хэлж байгаа чинь хоосон үг болох бус уу? Иймд Бурханы шинжиж, шинжлэхийг хүлээн зөвшөөрч чаддаг болохын тулд хүн эхлээд Бурханы гэр, удирдагч, ажилчид болон ах эгч нарын хянахыг хүлээн зөвшөөрч чаддаг болох ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (7)”-аас эш татав

Бурхан газар дэлхийг бүхэлд нь ажиглаж байдаг тул хүмүүс үнэнийг ойлгодог эсэх нь хамаагүй, ямар ч нөхцөлд муу зүйл хийж, амбицаараа үйлдээд ямарваа зүйлээс зүгээр мултарна гэх хүлээлттэй байх ёсгүй. “Газар дэлхийг бүхэлд нь” гэдэгт юу багтдаг вэ? Үүнд материаллаг болон материаллаг бус зүйлс аль аль нь багтдаг. Бурханыг хэмжих, Бурханы эрх мэдэл, бүхнийг чадагч байдлыг хэмжихэд оюун санаагаа бүү ашигла. Мэдлэггүй, хорон муу юуг ч бүү хий; эрт орой хэзээ нэгэн цагт хорон муу үйл залхаан цээрлүүлэлттэй тулгарч, нэг л өдөр Бурхан чамайг илчлэн, чи үр дагаврыг нь хүлээн авах ёстой болно. Иймээс Бурхан чамайг илчлэхээс өмнө чи тодорхой асуудлууд дээр Бурханы үгийг баримталж, эдгээр асуудлыг өөрөө олж мэдэж, эргэцүүлэхээр хичээсэн нь дээр. Эхлээд эдгээрийг өөрөө шийдэх гээд үз—Бурхан чамайг илчлэхийг бүү хүлээ. Бурханд илчлэгдэх үедээ чи идэвхгүй болдог бус уу? Чи үнэ цэнтэй хэвээр гэж үү? Бурхан чамайг шинжиж эхлэхээс авхуулаад илчлэх хүртэл чиний үнэ цэн, Бурханы нүдэнд харагдах байдалд ямар нэг өөрчлөлт гарсан уу? Хэр их өөрчлөлт гарсан бэ? Бурхан чамайг шинжих хугацаандаа чамд боломж олгож, асар их найдлага тавьдаг, харин чамайг илчлэх яг тэр өдөр болоход Бурханы чамд тавьдаг найдлага, чамд олгодог боломж асар өөр болдог. Энэ өөрчлөлт чамд юу авчрах вэ? Арай ноцтой биш нөхцөлд чи Бурханы зүрх сэтгэлд жигшигдэж, хойш тавигдахын ирмэгт байгаа хүмүүсийн нэг болж болох юм. “Хойш тавигдах” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь хойш тавигдаж, ажиглалтад байна гэсэн үг юм. Тэгвэл ноцтой тохиолдолд яах вэ? “Энэ хүн бол гай барцад, үйлчлэл үзүүлэхэд ч тохирохгүй. Би энэ хүнийг хэзээ ч аврахгүй!” гэж Бурхан зүрх сэтгэлдээ хэлнэ. Бурхан ийм санаа зорилготой болсон цагт чи бүрмөсөн дуусна. Тэр үед мөргөж, мэхийн ёслоод ямар ч нэмэргүй—Бурхан чамд аль хэдийн хангалттай боломж олгосон, гэсэн ч чи алхам бүрд гэмшиж чадаагүй. Чи хэтэрхий дэндсэн. Иймээс, дотор чинь ямар асуудал байгаа нь, ямархуу завхрал илчилж байгаа чинь хамаагүй, чи Бурханы үгийг уншиж, номлол сонсож, аль эсвэл ах эгч нарын санал шүүмжийг авч байхдаа өөрийгөө эргэцүүлж, мэдэх ёстой. Чи Бурханы шинжилтийг хүлээн авч, Бурханы өмнө очин гэгээрэл, гэрэлтүүлэлтийг нь гуйх ёстой. Үүнийг яаж хийхээс үл хамааран асуудлаа урьдчилан олж тогтоож, алгуурлалгүйгээр эргэцүүлж, гэмшиж чаддаг байх нь хамгийн сайн. Юу ч хийлээ гэсэн, зүгээр л Бурхан чамайг илчлэхийг бүү хүлээ, тэгвэл харамсахад дэндүү оройтсон байх болно.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, зальхай, ов мэхтэй (Нэгдүгээр хэсэг)”-ээс эш татав

Өмнөх: 13. Ариун Сүнсний ажлыг олж авах зарчмууд

Дараах: 15. Бурханд тангараг өргөх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх