29. Засалт, харьцалт хүлээн авах зарчмууд

(1) Засалт, харьцалт хүлээн авах нь Бурханы шүүлт, гэсгээлтэд дуулгавартай байх явдал бөгөөд энэ нь үнэнийг дуулгавартай дагана гэсэн үг юм. Хэрвээ хүн засалт, харьцалтыг хүлээн авч чадвал жинхэнээсээ гэмшиж чадна;

(2) Хүн засалт, харьцалт туулж байхдаа Бурханд залбирах ёстой, мөн энэ нь баримттай ямар хэмжээнд нийцэх нь хамаагүй, үүнийг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Энэ бол өөрийгөө мэдэх хамгийн сайн боломж юм;

(3) Бүх засалт, харьцалт бол баримтуудын ирэлтээр дамжин ирдэг шүүлт, гэсгээлт юм; энэ бол Бурханы онцгой хайр мөн. Хүн үүнийг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой бөгөөд тэд үүний ач тусыг гарцаагүй хүртэнэ;

(4) Засалт, харьцалт туулах нь амийн оролтын хамгийн агуу хичээл юм. Хүн өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө хаядаг болж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйлдэлд нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэн эдгээр үгэнд агуулагддаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзарсан зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг хэрхэн голдгийг илчилсэн үгсийг, хүн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлсэн байдаг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний уг чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэл, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүнд огт байдаггүй үнэнээр л орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж нэрлэж болно; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахаар бүрэн үнэмшээд зогсохгүй, Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрх болон өөрийнх нь тэрслүү байдлын үнэний талаарх хүний ойлголт юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүний ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломж олгодог. Түүнчлэн, өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ. Хэрэв чи эдгээр үнэнийг чухалчлан авч үздэггүй, эдгээр үнэнээс хэрхэн зайлсхийх вэ, эсвэл тэдгээртэй хамааралгүй шинэ замыг хэрхэн олох вэ гэж л үргэлж боддог бол Би чамайг хүнд нүгэлтэн гэж хэлнэ. Чи Бурханд итгэдэг атлаа үнэнийг болон Бурханы хүслийг эрж хайдаггүй, мөн чамайг Бурханд ойртуулдаг замыг ч хайрладаггүй бол Би чамайг, шүүлтээс бултахаар оролдож буй нэгэн, агуу цагаан сэнтийгээс зугтдаг хүүхэлдэй, урвагч гэж хэлнэ. Бурхан нүдэн дээр нь зугтаж байгаа тэрслүү хэнийг ч болов өршөөхгүй. Ийм хүмүүс илүү хүнд шийтгэл хүртэх болно. Бурханы өмнө шүүгдэхээр очиж, улмаар ариусгагдсан хүмүүс Бурханы хаанчлалд үүрд амьдарна. Мэдээж энэ нь ирээдүйд тохиох зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс эш татав

Чи Бурханд итгэдэг бол Бурханыг дуулгавартай дагаж, үнэнийг хэрэгжүүлэн бүх үүргээ биелүүлэх ёстой. Үүнээс гадна чи туршлагажих хэрэгтэй зүйлсээ ойлгох ёстой. Чи зөвхөн харьцалт, сахилгажуулалт, шүүлтийг туулж, Бурханд дуртай байж чаддаг мөртөө Бурхан чамайг сахилгажуулж, чамтай харьцаж байгааг мэдэрч чадахгүй л байгаад байх юм бол энэ чинь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл юм. Магадгүй энэ удаагийн цэвэршүүлэлтэд чи дороо бат зогсож чадах ч энэ чинь бас л хангалтгүй; чи урагш алхсаар байх ёстой. Бурханыг хайрлах хичээл хэзээ ч дуусдаггүй бөгөөд эцэс төгсгөл гэж үгүй. Бурханд итгэх нь туйлын энгийн зүйл гэж хүмүүс үздэг боловч бодитой туршлага олж авмагцаа Бурханд итгэх итгэл нь хүмүүсийн төсөөлдөг шиг хялбар зүйл биш гэдгийг ухамсарладаг. Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Хүний цэвэршүүлэлт их байх тусам түүний Бурханыг хайрлах хайр өсөн нэмэгдэж, Бурханы сүр хүч түүнд илүү ихээр илчлэгдэх болно. Эсрэгээрээ, хүн цэвэршүүлэлт бага хүртэх тусам Бурханыг хайрлах түүний хайр өсөн нэмэгдэх нь багасаж, Бурханы сүр хүч түүнд илчлэгдэх нь ч багасна. Хүний цэвэршүүлэлт, зовлон шаналал их байх тусам, тарчлалыг илүү их туулах тусам, түүний Бурханыг хайрлах хайр улам гүнзгийрч, Бурханд итгэх итгэл нь илүү үнэн бодитой, Бурханы талаарх мэдлэг нь илүү гүн гүнзгий болдог. Цэвэршүүлэгдэх явцдаа ихээхэн зовж, ихээхэн харьцалт, сахилгажуулалт туулсан хүмүүс Бурханыг гүнзгий хайрладаг, Бурханы талаар илүү гүн гүнзгий, нэвтэрхий мэдлэгтэй байдгийг чи туршлагаараа харна. Харин харьцалт туулаагүй хүмүүс өнгөцхөн мэдлэгтэй байдаг бөгөөд тэд “Бурхан үнэхээр сайн, Тэр хүмүүст нигүүлсэл хайрладаг болохоор хүмүүс Түүнд дуртай байдаг” гэж хэлэхээс хэтэрдэггүй. Хүмүүс харьцалт, сахилгажуулалт туулбал Бурханы талаарх жинхэнэ мэдлэгийн тухай ярих чадвартай болдог. Тиймээс хүнд хийх Бурханы ажил гайхалтай байх тусмаа илүү үнэ цэн, ач холбогдолтой байдаг. Чиний хувьд ухаарахын аргагүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусмаа Бурханы ажил чамайг илүү их байлдан дагуулж, олж авч, төгс болгож чаддаг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн их билээ! Хэрэв Бурхан хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй, энэхүү арга барилын дагуу ажиллаагүй бол Түүний ажил үр дүнгүй, ач холбогдолгүй байх байсан. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж аваад, эцсийн өдрүүдэд бүрэн төгс болгоно хэмээн урьд өмнө нь яригдаж байсан; үүнд ер бусын ач холбогдол бий. Бурханы та нарын дотор хийдэг ажил агуу байх тусам Бурханыг хайрлах та нарын хайр илүү гүнзгий, ариун байх юм. Бурханы ажил агуу байх тусам хүн Түүний мэргэн ухаанаас төдий чинээ ихийг ухаарч чадах ба Бурханы талаарх хүний мэдлэг төдий чинээ гүнзгийрдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Хүмүүс зан чанараа өөрсдөө өөрчилж чаддаггүй; тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, зовлон, цэвэршүүлэлтийг туулж, эсвэл Түүний үгийн харьцалт, сахилгажуулалт, засалтыг туулах ёстой. Тэр үед л тэд Бурханд дуулгавартай, үнэнч болж чадах бөгөөд Түүнд хааш яаш хандахаа болино. Бурханы үгийн цэвэршүүлэлт дор хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг. Түүний үгийн илчлэлт, шүүлт, сахилгажуулалт, харьцалтыг туулснаар л хүмүүс болчимгүй авирлаж зүрхлэхээ болиод, харин ч тууштай, тайван болно. Хамгийн чухал нь тэд хүний үзлүүдтэй нийцэхгүй байсан ч гэсэн Бурханы одоогийн үг, ажилд захирагдаж чаддаг бөгөөд тэдгээр үзлийг орхиж, дуртайяа захирагдаж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол Бурханы үгийн бодит байдалд орсон хүмүүс юм”-аас эш татав

Хүнийг төгс болгодог олон арга барил Бурханд бий. Тэрээр хүний завхарсан зан чанартай харьцахдаа төрөл бүрийн орчныг хэрэглэж, хүнийг ил болгохын тулд төрөл бүрийн зүйл ашигладаг; нэг талаар Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар хүнийг ил болгодог, өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцыг” ухан гаргаж, илчлэн, олон байр байдлыг нь илчилснээр, уг чанарыг нь хүнд харуулдаг. Бурхан бодитой гэдгийг хүнд мэдэгдэх гэсэндээ илчлэл, хүнтэй харьцах, хүнийг цэвэршүүлэх, гэсгээх гэх мэт олон арга замаар Бурхан хүнийг төгс болгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлтэд анхаардаг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас эш татав

Бурхан хүн нэг бүр дээр ажилладаг бөгөөд ямар ч арга барилтай бай, Өөртөө үйлчлэл хийлгэхээр ямар төрлийн хүн, хэрэг явдал, зүйлсийг ашигладаг ч бай, үг нь ямар ч өнгө аястай бай хамаагүй, чамайг аврах гэсэн эцсийн ганц л зорилготой байдаг. Чамайг аврахаасаа өмнө Тэр чамайг өөрчлөх хэрэгтэй, тэгэхээр жаахан зовохоос өөр яалтай билээ? Чи зовох ёстой болно. Энэ зовлонд олон зүйл багтаж болох юм. Бурхан чамд өөрийг чинь мэдүүлэхийн тулд эргэн тойрны чинь хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох юм уу чамтай шууд харьцаж, чамайг засаж, илчилж магадгүй. Мэс заслын ширээн дээр хэвтэх хүнтэй яг адилаар, чи сайн үр дүнд хүрэхийн төлөө зарим нэг өвдөлтийг туулах ёстой. Засалт, харьцалт туулах болгонд, Бурхан хүмүүс, юмс, зүйлсийг бий болгох болгонд энэ нь сэтгэлийг чинь хөдөлгөж, чамд түлхэц өгдөг бол энэ нь зөв бөгөөд чи биеийн хэмжээтэй болж, үнэн-бодит байдал руу орно. Хэрэв чи засуулж, харьцуулж, орчныг чинь Бурхан босгох болгонд огтхон ч шаналж, тавгүйтдэггүй, юу ч мэдэрдэггүй, мөн Бурханы хүслийг эрж хайхаар Түүний өмнө очдоггүй, залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол үнэхээр тун хөшүүн юм! Хүн хэтэрхий хөшүүн, сүнсээрээ хэзээ ч ухамсарладаггүй байвал Бурхан ажиллах ямар ч аргагүй. “Энэ хүн дэндүү хөшүүн, хэтэрхий гүн гүнзгий завхарсан байна. Миний хийсэн бүхнийг, гаргасан бүх хүчин чармайлтыг хар; Би түүн дээр маш олон зүйл хийсэн ч зүрх сэтгэлийг нь хөдөлгөж чадахгүй, сүнсийг нь сэрээж чадахгүй хэвээр л байна. Энэ хүн асуудалд орно; түүнийг аврахад амаргүй юм” гэж Бурхан хэлнэ. Хэрвээ Бурхан чиний төлөө тодорхой орчин, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг зохицуулбал, Тэрээр чамайг засаж, харьцан, чи үүнээс сургамж авдаг бол, Бурханы өмнө ирж, үнэнийг эрж хайж сураад, өөрийн мэдэлгүй гэгээрч, гэрэлтэж, үнэнийг олж авч, эдгээр орчинд өөрчлөлт туулж, ололттой болж, ахиц гаргасан бол, хэрэв чи Бурханы хүслийг бага зэрэг ойлгож эхлэн, гомдоллохоо боливол энэ бүхэн нь чи эдгээр орчны шалгалт дунд бат зогсож, туршилтыг даван туулсан гэсэн үг болно. Ийнхүү чи энэ сорилтыг туулсан байх болно. Туршилтыг тэсвэрлэдэг хүмүүсийг Бурхан хэрхэн авч үзэх вэ? Тэд үнэн зүрх сэтгэлтэй, ийм төрлийн зовлонг туулах чадвартай бөгөөд сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрлаж, үнэнийг хүсдэг гэж Бурхан хэлнэ. Бурхан чамайг ийнхүү үнэлбэл чи биеийн хэмжээтэй хүн байх бус уу? Тэгвэл чи амьтай байх бус уу? Ийм амийг яаж олж авдаг вэ? Үүнийг Бурхан өгдөг үү? Энэ бол Бурхан чамд аяга хоол биечлэн авчирч, чамайг хооллохын тулд яг амны чинь өмнө барьж буй хэрэг бөгөөд чи идмэгцээ цадан, бат зогсож чаддаг. Эдгээр зүйлийг чи ингэж харж, ойлгох ёстой; ингэх нь Бурханаас ирдэг бүх зүйлд дуулгавартай байх явдал юм. Чи ийм сэтгэлгээ, ийм хандлагатай байх ёстой бөгөөд үнэнийг эрж хайж сурах ёстой. Чи хүндрэл бэрхшээлдээ байнга гаднын шалтгаан хайж, бусдыг буруутгаж, эсвэл хүмүүсээс алдаа олох ёсгүй; Бурханы санаа зорилгыг тодорхой ойлгох ёстой. Гаднаа зарим хүн чиний тухай үзэл бодолтой, чамайг алагчилдаг мэт санагдаж болох ч аливааг чи ингэж харах ёсгүй. Хэрэв чи аливааг эндүү ташаа өнцгөөс харвал шалтаг тоочихоос өөр зүйл хийхгүй бөгөөд юу ч олж авч чадахгүй. Чи аливааг бодитоор, шулуун шударгаар харах ёстой; тийм маягаар чи үнэнийг эрж хайж, Бурханы санаа зорилгыг ойлгоно. Үзэл бодол, сэтгэл санааны байдлаа залруулсан цагт үнэнийг олж авч чадна. Тэгвэл яагаад үүнийг хийж болдоггүй юм бэ? Чи яагаад эсэргүүцдэг юм бэ? Хэрэв эсэргүүцэхээ боливол чи үнэнийг олж авах болно. Эсэргүүцвэл чи юу ч олж авахгүйн дээр Бурханы сэтгэлийг өвтгөж, урмыг нь хугална. Бурханы урам яагаад хугардаг вэ? Энэ нь чамайг хооллохоор Бурханы өөрийн биеэр авчирсан аягатай хоолыг цааш түлхэхтэй адил хэрэг. Чи өлсөхгүй байна, надад хэрэггүй гэж хэлж байна; Бурхан чамайг ид гэж ахин дахин ятгах боловч чи идэхийг хүсэхгүй байсаар байна. Чи өлсгөлөн байхыг илүүд үзнэ. Үнэндээ юу ч үгүй хоосон байгаа хэр нь чи өөрийгөө цатгалан байна гэж боддог. Ийм хүмүүс өөрийгөө маш их зөвтгөдөг бөгөөд хамгийн ядуу хоосон, өрөвдөлтэй хүмүүс юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Засалт, харьцалтын асуудал дээр хүмүүсийн ухамсарлах ёстой хамгийн үндсэн гол зүйл юу вэ? Засалт, харьцалт бол үүргээ стандартад нийцүүлэн биелүүлэхийн тулд тулгарах ёстой зүйл, аврал хүртэх үйл явцын зайлшгүй чухал хэсэг юм. Хүн бүр үүнтэй тулгарах ёстой. Хүнийг засаж, харьцах нь тэдний ирээдүй, хувь заяатай холбоотой зүйл мөн үү? (Үгүй.) Тэгвэл хэн нэгнийг засаж, харьцах нь тэднийг юм уу өөр ямар нэг зүйлийг яллаж байгаа хэрэг мөн үү? (Энэ нь зарчимд ороход нь хүмүүст тусалж байгаа хэрэг.) Яг зөв. Энэ бол хамгийн зөв ойлголт. Хэн нэгнийг засаж, харьцана гэдэг нь нэг төрлийн сахилгажуулалт, нэг төрлийн цээрлүүлэлт хэдий ч мөн хүмүүст туслах нэг хэлбэр юм. Засалт, харьцалт нь чамд буруу эрэл хайгуулаа цаг тухайд нь өөрчлөх боломж олгодог. Энэ нь чамд өөрийн асуудлыг цаг тухайд нь танин мэдэж, өөрийн харуулдаг завхарсан зан чанараа цаг тухайд нь таних боломж олгодог. Ямартай ч засалт, харьцалт нь үүргээ илүү сайн гүйцэтгэхэд чинь тусалдаг, үүргээ зарчмын дагуу биелүүлж, амжиж авралыг олж авах боломж олгодог, чамайг төөрөлдөхөөс амжиж авардаг, мөн гай гамшиг учруулахаас чинь сэргийлдэг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Наймдугаар хэсэг)”-аас эш татав

Зарим хүн засалт, харьцалт туулсныхаа дараа “Болсон явдалд би ганцаараа буруутай биш байхад яагаад бүх хариуцлагыг над руу түлхэж байгаа юм бэ? Эргэн тойрны хүмүүсийн хэн нь ч яагаад миний төлөө дуугарсангүй вэ? Тэд ганцхан надад бүх хариуцлагыг үүрүүлсэн. ‘Нэг нь буруутаж, бусад нь ашиг тус хүртсэн’ л хэрэг боллоо. Би үнэхээр азгүй юм! Яагаад энэ бүх муу зүйл надад байнга тохиолдоод, сайн сайхан зүйлс хэзээ ч тохиолддоггүй юм бэ?” гэж дотроо боддог. Энэ нь ямар төрлийн сэтгэл хөдлөл вэ? Энэ бол эсэргүүцэл. Хэдийгээр тийм хүмүүс гаднаа толгой дохиж, буруугаа хүлээж, хариуцлагыг хүлээн авсан ч зүрх сэтгэлдээ ингэж гомдоллосоор байдаг: “Шаардлагатай бол тэд надтай харьцаж болно, гэхдээ тэдний хэлсэн зүйл үнэхээр хатуу байсан; намайг тэр бүх хүний өмнө шүүмжилсэн. Би ичиж байна. Тэд намайг бүр хүн гэж ч авч үзсэнгүй! Би ердөө жижиг алдаа гаргасан; тэгээд л тэр. Тэд яагаад энэ талаар ярьсаар байх ёстой юм бэ?” Ийм хүмүүс эсэргүүцэж, голж, зөрүүдлэн зөрчилдөөн үүсгэдэг, бодлогогүй байдаг бөгөөд шалтаг тоочдог. Ийм сэтгэл хөдлөл, бодолтойгоор хүн үнэхээр дуулгавартай хандлагатай байж чадахгүй.

Дуулгавартай байдал бол сурахад хамгийн хэцүү хичээл. Аливаа зүйл үзэлтэй чинь нийцэж байх үед чи хүлээн авч, дуулгавартай дагадаг; чамд ашигтай үед дур сонирхолд чинь яг нийцэж байна гэж бодоод чи баяртай байдаг. Дуулгавартай байж эхэлмэгц чиний хувьд бүх зүйл төвөггүй явагдаж байдаг; зүрх сэтгэлийнхээ гүнд чи тогтвортой, амар амгалан, гэм зэмгүй, аз жаргалтай, баяр хөөртэй байдаг. Харин үзэлтэй чинь нийцэхгүй үед дуулгавартай байна гэдэг чиний хувьд элс залгихтай л адил хэцүү; бухимдмаар, түгшүүртэй, шаналгаатай байдаг. Учир шалтгаан байгаа ч чи түүнийгээ илэрхийлж чадахгүй, сэтгэл хөдлөлөө дарах хэрэгтэй болдог. Чамд бүрэн хэлмэгдсэн мэт санагдавч энэ талаар ярих хүн нэг ч байдаггүй. “Түүний хэлсэн зүйл зөв. Түүний албан тушаал минийхээс өндөр. Тийм болохоор би сонсохгүй байж яаж болох билээ? Би үүнийг хүлээгээд л авчихъя. Дараагийн удаа би илүү анхааралтай байж, дахиж эрсдэл гаргахгүй байя. Эрсдэл гаргалаа гээд сайн зүйл болохгүй. Түрүүлж урагш алхсан хүн харьцалт амсдаг. Би дахиж урагш гарахгүй; бүгдийг зөнгөөр нь явуулж, аль болох анхаарал татахгүй байя. Дуулгавартай байна гэдэг амаргүй. Маш хэцүү! Урам зоригийн гал руу минь хувин дүүрэн хүйтэн ус цацсан. Намайг үүнд буруутгаж болохгүй; эхэндээ би тун цайлган, нээлттэй байсан ч надтай байнга харьцдаг байсан. Би дахиж ийм төрлийн хүн байхыг хүсэхгүй байна; ийм байдлаар биеэ авч явна гэдэг ядаргаатай. Одоогоос эхлэн би зүгээр л хойш сууж, дотроо юу мэдэрч байгаагаа хэнд ч илчлэхгүй, хэн ч асуусан хэлэхгүй; би зүгээр л бүгдийг нь дотроо хадгална.” Энэ ямар төрлийн хандлага вэ? Энэ бол зүгээр л нэг туйлаас нөгөө рүү шилжиж байгаа хэрэг. Хүнийг дуулгавартай байлгаж сургахын эцсийн зорилго юу вэ? Хэчнээн их шударга бус байдлыг амсаж, хэр их хөлс, хүчин чармайлт гаргасан, эсвэл нэр төр, ихэрхүү зан, нэр хүнд чинь хэр их хугарсан нь хамаагүй, эдгээр зүйл үнэн хэрэгтээ хоёрдогч; хамгийн чухал зүйл бол байр байдлаа өөрчлөх явдал юм. Ямар байдал вэ? Хүмүүс алдаа хийхээр, эсвэл алдаа хийхээргүй байдалд байна уу хамаагүй, тэд ихэвчлэн зүрх сэтгэлийнхээ гүнд нэг төрлийн хатуу чанд, тэрслүү байдал өвөрлөдөг. Түүнчлэн тэдний дотор “Үйлдэл, санаа зорилго минь зөв байгаа цагт Та надтай харьцах ёсгүй бөгөөд би дуулгаваргүй байхад зүгээр” гэж боддог нэг төрлийн логик сэтгэхгүй оршин байдаг. Хийсэн зүйл нь үнэнтэй нийцэж байгаа эсэхийг, ямар үр дагаварт хүргэдгийг тэд дурддаггүй. “Би сайхан сэтгэлтэй, хорлонтой санаа зорилгогүй биш л бол Та намайг хүлээн авах ёстой” гэж тэд боддог. Энэ нь хүний сэтгэхүй биш гэж үү? Энэ бол хүний сэтгэхүй бөгөөд энд ямар ч дуулгавартай байдал алга. Чи өөрийн сэтгэхүйг үнэн гэж тооцож, үнэнийг илүүц гэж үздэг. Чиний сэтгэхүйд нийцэж байвал үнэн, өөрийн чинь сэтгэхүйгээс зөрж байвал үнэн биш гэж боддог. Ингэж боддог хэн боловч хамгийн утгагүй, биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг нэгэн юм. Дуулгавартай байдлын хичээл нь хүмүүст ямар байдлыг шийдвэрлэхэд тусалдаг вэ? Дуулгавартай болохын тулд тэд тодорхой хэмжээнд ухаалаг байх хэрэгтэй юу? Тухайн асуудал дээр бид зөв буруугийн алийг хийсэн нь хамаагүй, Бурхан сэтгэл хангалуун бус байгаа цагт бид Бурханыг сонсож, Бурханы үгийг стандарт болгон ашиглах ёстой. Ингэх нь ухаалаг хэрэг, тийм биз дээ? Энэ бол хүн төрөлхтөнд байх ёстой эрүүл ухаан; тэд юун түрүүнд өөрсдийгөө үүгээр зэвсэглэх ёстой. Хэр их зовсон, бидний санаархал, зорилго юу байсан, эсвэл тухайн үед бидэнд ямар учир шалтгаан байсныг бид авч хэлэлцэх ёсгүй. Бурхан сэтгэл хангалуун бус, бид Бурханы шаардлагыг хангаагүй л байгаа бол Бурхан бол үнэн гэдгийг харгалзан үзээд бид Бурханыг сонсох ёстой бөгөөд Түүнд учирлах юм уу Түүнтэй маргахаар оролдох ёсгүй. Хэрэв чамд ийм ухаалаг байдал байгаа бол чи дуулгавартай байж чадна; өөрөөр хэлбэл, хэрэв чи орчин нөхцөлөөсөө үл хамааран Бурханы эсрэг тэрсэлдэггүй, Түүний тавьсан шаардлагыг үл хэрэгсдэггүй, Түүний шаардлага зөв буруу эсэхийг шинжилдэггүй бол хатуу, тэрслүү байдал болон өөртөө шалтаг бодож олох гэсэн дур сонирхол чинь шийдвэрлэгдэх болно. Эдгээр байдал хүн бүрийн дотор байдаг бус уу? Хүмүүст ийм байдал ихэвчлэн төрж, “Миний арга зам логик сэтгэлгээтэй нийцэж байгаа цагт Таны арга зам зөв байж таарахгүй, тийм болохоор Таныг дуулгавартай дагахгүй байх нь миний хувьд үндэслэлтэй, шударга хэрэг” гэж боддог. Энэ нь хүмүүсийн хувьд түгээмэл байдал боловч чи иймэрхүү ухаалаг байдлаар зэвсэглэсэн бол ийм байдлын заримыг үр дүнтэйгээр шийдвэрлэж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”-аас эш татав

Харьцалт, засалтын цаг болоход хүмүүсийн анхны хариу үйлдэл бол Бурханы хэлж байгаа зүйл юм уу Түүний шаардлага юу болохыг, Бурханы илчилдэг хүний асуудал, байр байдал, зан чанар юу болохыг, эсвэл хүн эдгээр зүйлийг хэрхэн хүлээн авч, харгалзан үзэж, дуулгавартай дагах ёстойг бүтээгдсэн зүйлийн өнцгөөс сонсохгүй байх явдал юм. Тийм зүйл хүмүүсийн оюун санаанд байдаггүй. Бурхан хүмүүстэй хэрхэн ярьдаг, тэднийг хэрхэн залж чиглүүлдэг байх нь хамаагүй, хэрвээ Бурханы ярианы өнгө, хэв маяг хүлээлттэй нь нийцэхгүй бол—өөрсдийнх нь сэтгэл санаа, бардамнал, хүний сул талыг харгалзан үзээгүй бол—хүмүүс үзэлтэй болж, Бурханыг Бурхан гэж үзэхийг хүсдэггүй, өөрсдийгөө бүтээгдсэн зүйл гэж ч үзэхийг хүсдэггүй. Энд буй хамгийн том асуудал бол Бурхан хөгжилтэй цаг, амархан ажил өгөх үед хүмүүс бүтээгдсэн зүйлийн хувиар үйлдэхэд бэлэн байдаг боловч Бурхан хүмүүсийг сахилгажуулж, илчилж, хичээл сургаж, үнэнийг ойлгуулж, Өөрийн хүслийг мэдүүлэхийн тулд саад бэрхшээл учруулах үед—ийм цаг үед хүмүүс Түүнээс дахин нүүр буруулж, бүтээгдсэн зүйл байхыг хүсэхээ больдог. Тэгвэл хүн бүтээгдсэн зүйл байхыг хүсэхгүй байх үедээ тийм үзэл бодол, тийм байр сууриас Бурханд дуулгавартай байж чадах уу? Тэд Бурханы ялгамж чанар, мөн чанарыг хүлээн авч чадах уу? Чадахгүй. Сайхан зантай, сайн байр байдалтай, урам зоригтой байх үе буюу хүмүүс Бурханы итгэмжит хүн байхыг хүсдэг тэр цаг үе нь—Бурханы тогтоосон орчинд засалт, харьцалттай тулгараад Түүнийг орхихыг хүсэх цаг үе болж өөрчлөгддөг, ямар их эрс өөрчлөлт билээ дээ. Энэ асуудлын үнэн мөн нь яг юу юм бэ? Хүмүүс юу мэдэх ёстой вэ? Бүтээгдсэн зүйлийн хувиар хүн Бурханд ямар хандлагаар хандах ёстойгоо мэдэх учиртай бус уу? Дагах хэрэгтэй зарчмууд нь юу вэ? Завхарсан хүний хувьд, хүнд Бурханы өгдөг бүх зүйл болон Түүний зохицуулдаг орчинд ямар үзэл бодол баримтлах ёстой вэ? Хүмүүс Бурханы харьцалт, засалтыг хэрхэн харах ёстой вэ? Хүмүүс тийм зүйлсийг тунгаан бодох ёстой бус уу? (Тийм.) Хүмүүс иймэрхүү зүйлийг эргэцүүлэн бодох ёстой. Хүн Бурханд хэзээ, хэрхэн хандах нь хамаагүй, үнэн хэрэгтээ хүний ялгамж чанар өөрчлөгддөггүй; хүмүүс хэзээд бүтээгдсэн зүйл байна. Хэрвээ чи бүтээгдсэн зүйлийн байр суурьтайгаа эвлэрдэггүй бол тэрслүү гэсэн үг бөгөөд зан чанараа өөрчилж, Бурханаас эмээж, муугаас зайлахад хол байна гэсэн үг юм. Чи бүтээгдсэн зүйлийн байр суурьтайгаа эвлэрсэн бол Бурханд хандахдаа ямархуу хандлагатай байх ёстой вэ? Ядаж л болзолгүйгээр дуулгавартай дагах гэсэн энэ нэг зүйлийг эзэмших ёстой. Тэр нь, ямар ч үед Бурханы хийдэг зүйл хэзээ ч буруу байдаггүй бөгөөд хэрвээ буруу зүйл тохиолдвол хүмүүс л алдаа гаргасан гэдгийг мэднэ гэсэн үг юм. Үүссэн орчноос үл хамааран—ялангуяа саад бэрхшээлтэй тулгараад, тэр тусмаа Бурхан хүмүүсийг илчилж, ил болгох үед—юун түрүүнд хүний хийх ёстой зүйл бол Бурханы хэлдэг, хийдэг зүйл зөв, буруу эсэхийг шийдэхийн тулд Бурханыг шинжилж, шүүхийн оронд Бурханы өмнө очин эргэцүүлж, үг хэл, үйл хэрэг, завхарсан мөн чанараа шинжлэх явдал юм. Хэрвээ чи зөв байр сууриндаа байвал яг юу хийх учиртайгаа мэдэж байх ёстой. Хүмүүс завхарсан зан чанартай бөгөөд үнэнийг ойлгодоггүй. Энэ нь тийм ч том асуудал биш. Харин хүмүүс завхарсан зан чанартай, үнэнийг ойлгодоггүй мөртөө үнэнийг эрж хайхгүй хэвээр байдаг—энэ л жинхэнэ асуудал юм. Чи завхарсан зан чанартай, үнэнийг ойлгодоггүй, Бурханыг дур зоргоороо шүүж, ааш зан, сэтгэл хөдлөлөөрөө Түүнд хандаж, Түүнтэй харилцаж байдаг. Гэвч чи үнэнийг эрж хайдаггүй, хэрэгжүүлдэггүй бол юмс тийм ч энгийн байхгүй. Чи Бурханыг дуулгавартай дагаж чадахгүйгээр үл барам Түүнтэй зөрчилдөж, Түүнийг буруугаар ойлгож, Түүний талаар гомдоллож, Түүнийг шүүж, тэр ч бүү хэл, зүрх сэтгэлдээ Түүнийг зэмлэж, голж, Тэр бол зөвт биш, Түүний хийдэг юм бүхэн зөв байх албагүй гэж хэлж ч мэднэ. Ийм юм хийж магадгүй чинь аюултай биш гэж үү? (Тийм.) Энэ нь тун аюултай. Үнэнийг эрж хайхгүй байх нь хэдийд ч, хаана ч амиа алдахад хүргэж болно. Чиний сэтгэл хөдлөл, эрмэлзэл, хүсэл, эсвэл хүслэнт байдал одоо хэчнээн ундарч оргилж байсан ч, чи Бурханыг зүрх сэтгэлдээ хэчнээн их хайрладаг байсан ч энэ бүхэн түр зуурынх.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Гуравдугаар хэсэг)”-оос эш татав

Зарим хүн харьцалт, засалт туулсныхаа дараа идэвхгүй болдог; тэд үүргээ гүйцэтгэх бүх эрч хүчээ алддаг бөгөөд үнэнч зангаа ч алдаж дуусдаг. Яагаад тэр вэ? Энэ нь нэг талаар, хүмүүс өөрсдийн үйлдлийн мөн чанарыг ухамсарлаж чаддаггүйгээс болдог ба энэ нь харьцалт, засалтад захирагдаж чадахгүй байхад хүргэдэг. Энэ нь, биеэ тоосон, ихэрхүү, үнэнийг хайрладаггүй уг чанараар нь тодорхойлогддог. Бас нөгөө талаар, харьцалт, засалт туулахын ач холбогдлыг ойлгодоггүйгээс нь болдог. Засалт, харьцалт туулах нь тэдний үр дүн тодорхойлогдсон гэсэн үг гэж хүмүүс бүгд итгэдэг. Үүний үр дүнд тэд, хэрвээ Бурханд бага зэрэг үнэнч байх юм бол харьцалт, засалт туулах ёсгүй; хэрэв өөрсөдтэй нь харьцах юм бол энэ нь Бурханы хайр, зөвт байдлыг илтгэхгүй гэж эндүүрэн боддог. Ийм буруу ойлголт нь олон хүнийг Бурханд “үнэнч” байж зүрхлэхгүйд хүргэдэг. Үнэндээ, эцсийн эцэст энэ нь хүмүүс дэндүү зальхай байдгаас болдог; тэд зовлон бэрхшээл туулахыг хүсдэггүй. Тэд ердөө хялбар арга замаар ерөөл олж авахыг л хүсдэг. Хүмүүс Бурханы зөвт байдлыг мэддэггүй. Бурхан ямар нэг зөвт зүйл хийгээгүй юм биш, эсвэл Тэр ямар ч зөвт зүйл хийхгүй байгаа юм биш; зүгээр л хүмүүс Бурханы хийдэг зүйл зөвт гэж хэзээ ч боддоггүй. Хүний нүдээр, хэрвээ Бурханы ажил хүний хүсэлтэй нь нийцэхгүй, эсвэл тэдний хүлээлтэд нийцэхгүй бол Бурхан зөвт бус болж таардаг. Гэхдээ, өөрсдийнх нь үйлдэл зохисгүй, үнэнд нийцдэггүй гэдгийг хүмүүс хэзээ ч мэддэггүй, өөрсдийнх нь үйлдэл Бурханыг эсэргүүцэж байгааг хэзээ ч ухаардаггүй. Бурхан хэзээ ч хүмүүсийг зэмлэж, тэдэнтэй харьцаж, гэм буруугийнх нь төлөө тэднийг засаагүй, харин оронд нь Түүнтэй хамт хооллож, цагийг сайхан өнгөрүүлэхийг зөвшөөрсөн бол хүмүүс Бурханы талаар хэзээ ч гомдоллохгүй, зөвт бус гэж Түүнийг шүүмжлэхгүй байх байлаа. Хоёр нүүрлэсэн тэд үнэндээ Түүнийг нэлээд зөвт гэж хэлэх байв. Ийм хүмүүс Бурханыг мэддэг үү? Тэдний бодол Түүнийхтэй бүрэн гүйцэд нийцэж чадах уу? Тийм хүмүүс Түүний санаа зовохыг болиулж яаж чадах билээ? Бурхан хүмүүсийг шүүж, засаж, харьцаж байх үедээ тэднийг Өөрт нь захирагдаж, Өөрийг нь хайрлаж чаддаг болоосой гэсэндээ амь зан чанарыг нь ариусгаж, өөрчлөхийг хичээж байдгийг хүмүүс огт таамагладаггүй; тэд чухамдаа Бурханыг зөвт гэдэгт итгэдэггүй. Түүнийг бага зэрэг зэмлэнгүй болох юм уу хүмүүстэй харьцах төдийд тэд сөрөг, сул дорой болж Түүний талаар гомдоллож эхэлдэг. Өөрчлөгдсөнийхөө дараа хүмүүс өөрсдийгөө хэрхэн илэрхийлж байгааг Бурхан хардаг гэдэгт тэд итгэхийг хүсдэггүй; тэд чухамдаа өөрчлөгдөх ямар ч сонирхолгүй байдаг. Хэрэв энэ байдал чинь үргэлжилсээр байвал та нар өөрсдийн үзэлд хууртаж, ариусгагдаж, төгс болгуулж чадахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн илрэл нь тэдний үр дүнг тодорхойлдгийн утга учир”-аас эш татав

Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, харьцалт, засалтыг нь амссаныхаа дараа, эсвэл үнэн төрх нь илчлэгдмэгц зарим хүн өөрсдийнх нь үр дүн өөрчлөгдөх аргагүй гэсэн үг гэж итгэдэг. Ихэнх хүн үүнээс цаадхыг харж чаддаггүй; тэд үүн дээр гацаж, хэрхэн урагшлахаа мэддэггүй. Ерөнхийдөө тэд хараахан харьцалт, засалт амсаагүй, ямар ч бэрхшээл туулаагүй байхдаа итгэлдээ үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг биелүүлэх ёстой гэж боддог. Гэвч өчүүхэн цохилт амсах юм уу ямар нэг бэрхшээл гарч ирмэгц тэдний урвамтгай уг чанар гарч ирдэг. Үүнийг харахад ой гутам. Дараа нь тэд ч бас ингэх нь ой гутам гэдгийг мэдэрч, эцэст нь өөрсдийнхөө төгсгөлийг хязгаарлан, “Миний хувьд бүх юм өнгөрлөө! Би ийм юм хийж чаддаг юм бол өнгөрлөө гэсэн үг биш үү? Бурхан намайг хэзээ ч аврахгүй” гэцгээдэг. Олон хүн ийм байдалтай байдаг. Хүн бүр ийм байдаг гэж ч хэлж болно. Яагаад хүмүүс өөрсдийгөө ийнхүү хязгаарладаг вэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа зорилгыг тэд ойлгоогүй хэвээр байгааг энэ нь нотолдог. Ганцхан удаа харьцалт туулаад л чи үнэнийг эрэлхийлэхээ удаан хугацаагаар завсарладаг; ганц ялихгүй алдаа гаргаад л чи үүргээ гүйцэтгэхээ больдог; бүр өчүүхэн явдал ч чамайг гацаанд оруулж болно. Хүмүүс өөрсдийгөө арван хуруу тэгш, өө сэвгүй гэж бодох үедээ л урам зоригтой байдаг, харин хэт завхарсан гэдгээ олж мэдэх үедээ үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийлэх зүрх зориггүй байдаг. “Би гарцаагүй баларлаа; аврагдах ямар ч аргагүй юм байна. Бурхан намайг уучиллаа ч гэсэн, би өөрийгөө уучилж чадахгүй; би хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй” гэх мэтээр бухимдал, сөрөг байдалтай үг хэлсэн хүн олон бий. Хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы ажлыг одоо ч мэддэггүйг энэ нь харуулдаг. Үнэн хэрэгтээ хүмүүс хэвийн оролтынхоо үед заримдаа завхарсан зан чанар илчилж, өө сэвтэй үйлдэл хийж, өөрсдөө ямар ч хариуцлага хүлээхгүй, үнэнч бус, хайнга, хааш яаш байдаг—энэ бүгд тун ердийн зүйл, зайлшгүй хэв маягийн нэг хэсэг юм. Ийм зүйл илчлэгдээгүй бол тэднийг завхарсан хүмүүс гэж нэрлэж яаж болох юм бэ? Хэрэв хүн төрөлхтөн завхарсан биш байсан бол Бурханы авралын ажил ямар ч ач холбогдолгүй байх сан. Одоогийн нөхцөл байдал гэвэл, хүмүүст үнэн байхгүй; тэд үнэндээ өөрсдийгөө мэдэхгүй, өөрсдийнх нь байдал тодорхойгүй байдаг тул тэднийг илчилж, анхаарлын төвд оруулах хэрэгтэй. Хүмүүс бүгд хөшүүн, мангуу учраас илчлэгдэх үедээ л гэгээрэх бөгөөд иймэрхүү ажил хийхгүй бол тэд өөрчлөгдөхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн уг чанар хоорондоо төстэй, мөн ялгаатай гэдгийг хүн ойлгох ёстой”-ээс эш татав

Чи хэрэг явдлын талаар бага зэрэг ойлголттой болсныхоо дараа шууд хэрэгжүүлээд эхэлж чадах уу? Чи үүнийг нэн даруй хэрэгжүүлж эхэлж чадахгүй. Чамайг ойлгож байх зуур бусад хүн чамайг засаж, чамтай харьцдаг ба үнэний зарчимд нийцүүлэн үйлдэхэд хүрээлэн буй орчин чинь чамайг албадан, хүчилдэг. Заримдаа хүмүүс үүнийг туулахыг хүсдэггүй ба “Би яагаад тэгж хийж болохгүй гэж? Би ингэж хийх ёстой юм уу?” хэмээн хэлдэг. Бусад нь “Хэрвээ чи Бурханд итгэдэг бол үүнийг ингэж хийх ёстой. Ингэж хийх нь үнэнд нийцдэг” хэмээдэг. Хүмүүс зарим нэг шалгалтыг туулж, эцэст нь Бурханы хүсэл болон зарим үнэнийг ойлгосон тодорхой түвшинд хүрэх үедээ үнэний зарчмын дагуу үйлдэхдээ бага зэрэг аз жаргалтай, дуртай байх болно. Эхэндээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ дурамжхан байдаг. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар чамд зарим нэг ойлголт байдаг бөгөөд чи бас холбогдох үнэнийг ойлгодог боловч хэзээ өөрийгөө Бурханд бүрэн зориулж чадах юм бэ? Хэзээ чи өөрийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд үйл явц шаардагдана. Энэ явцад чи олон бэрхшээл туулж болох юм. Зарим хүн чамтай харьцаж, бусад нь чамайг шүүмжилж магадгүй. Хүн бүхний харц чам дээр тогтох ба тэр үед л чи буруутайгаа ухаарч, үнэндээ тааруухан ажилласан нэгэн мөн гэдгээ, үүргээ биелүүлэхэд үнэнч зан дутмаг байх нь хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг, мөн хааш яаш, хайхрамжгүй байх ёсгүй гэдгээ ухаарч эхэлнэ. Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлж, алдаа гаргах үед чинь зэмлэнэ. Энэ явцад чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож, хэтэрхий их хольцтой гэдгээ, үүргээ биелүүлэхдээ хэтэрхий олон хувийн сэдэл өвөрлөдөг, дэндүү олон давруу хүсэлтэй байдаг гэдгээ мэднэ. Эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы өмнө ирж залбиран, үнэхээр гэмшиж чадна; ийм маягаар чи тэрхүү бохироос цэвэрлэгдэж чадна. Хэрэв чи өөрийн бодит асуудлуудыг шийдэхийн тулд ийм маягаар байнга үнэнийг эрж хайвал итгэлийн зөв замд аажмаар хөл тавина. Хүний завхарсан зан чанар ариусах тусам амь зан чанар нь төдий чинээ өөрчлөгдөнө.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Өмнөх: 28. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авах зарчмууд

Дараах: 30. Шалгалт, цэвэршүүлэлт туулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх