123. Бурханд итгэх итгэлдээ ухаалгаар үйлдэх зарчмууд

(1) Мэргэн ухаан, хууран мэхлэлтийн хоорондох гол ялгааг мэдэх шаардлагатай. Ухаалаг байхын зорилго нь үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы хүслийг дагах явдал юм. Энэ нь эерэг зүйл мөн;

(2) Ёрын муу хүмүүс хөшүүрэг олж авч, давуу талаа ашиглаад, Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саатуулахаас сэргийлэхийн тулд диавол Сатанд харьяалагддаг хүмүүсийн эсрэг ухаалаг арга хэрэглэх ёстой;

(3) Үнэнч шударга занг эрэлхийлэх нь хүн байх зарчим бөгөөд Бурханд тааламжтай байдаг, гэхдээ Сатаны төрлийнхөнтэй харьцах үедээ хүн мэргэн ухааныг чухалчлах ёстой, учир нь Сатан дэндүү хорон муу юм;

(4) Сайн мэдээ түгээх үедээ хүн үнэнийг хүлээн авдаг хүмүүсийг хайх ёстой бөгөөд үнэнийг үзэн яддаг, Сатаны төрлийнхөнд сайн мэдээг хэзээ ч түгээх ёсгүй. Энэ нь тэр чигтээ үнэн-зарчимтай нийцдэг.

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Харагтун, Би та нарыг чонон дундах хонь шиг илгээж байна: тиймээс та нар могой мэт ухаантай, тагтаа мэт гэм хоргүй бай. Харин хүмүүсээс болгоомжил: учир нь тэд та нарыг шүүхэд тушааж, синагогууд дээрээ та нарыг ташуурдана; Миний төлөө та нар захирагчид ба хаадын өмнө хүргэгдэж, тэдэнд болон Харь үндэстнүүдийн эсрэг гэрчлэл болно… Энэ хотод тэд та нарыг хяхан хавчвал өөр хот руу зугтаа” (Матай 10:16–23).

Холбогдох Бурханы үг:

Хүн бүх талаар мэргэн ухаантай байх ёстой, Миний төгс замаар алхахын тулд мэргэн ухаан ашиглах ёстой. Миний үгээр биеэ авч явдаг хүмүүс бол хамгийн ухаантай нь бөгөөд Миний үгийн дагуу биеэ авч явдаг хүмүүс хамгийн дуулгавартай нь юм. Миний хэлсэн зүйл хэрэгждэг, чи Надтай мэтгэлцэж, Надад учирлах гэж оролдох хэрэггүй. Би чамайг оюун санаандаа бодон хэлдэг бүхнээ хэлдэг (Би хатуу байна уу, зөөлөн байна уу хамаагүй), чи зүгээр л дуулгавартай байхад анхаарлаа төвлөрүүлэх ёстой, энэ нь жинхэнэ мэргэн ухааны зам (Бурханы шүүлт чамд тохиолдохоос зайлсхийх зам) юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “49-р бүлэг”-ээс эш татав

Чи дотроо Миний зоригийг тээж, итгэдэггүй төрөл төрөгсөдтэйгөө нүүр тулахдаа зарчимтай байх ёстой. Харин чи бас Миний төлөө ямар ч харанхуй хүчинд бууж өгөх ёсгүй. Төгс замаар алхахын тулд Миний мэргэн ухааныг түш; Сатаны хуйвалдаан биелэх боломж бүү олго. Миний дэргэд зүрх сэтгэлээ байлгахад бүх хүчин чармайлтаа гарга, Би чамайг тайтгаруулж, амар амгалан, баяр хөөр авчирна. Бусад хүний өмнө онцгой байх гэж бүү тэмүүл; Намайг хангалуун байлгах нь илүү үнэ цэнэтэй, чухал биш гэж үү? Намайг хангалуун байлгахдаа чи үүрдийн, насан туршийн баяр хөөр, амар амгалангаар бүр ч илүү их дүүрэн болохгүй гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “10-р бүлэг”-ээс эш татав

Би чамд хэлье, хэн нэгнийг антихрист гэдгийг олж илрүүлэх үедээ хэрэв чи тэднийг маш их эрх мэдэлтэй, өөрсдийг нь ил болгочихвол чамайг цэвэрлэж, тусгаарлаж, Бурханы үгийн номыг чинь хураан авна гэж бодож байгаа бол тэдэнтэй халз бүү үзэлц. Тэднийг ил болгож, мэдээлж, тэднээс татгалзах арга замыг даруй бодож олох зуураа өөрийн номоо авч үлдэж, чуулгантай харилцах харилцаа холбоогоо таслахгүй байх хэрэгтэй. Тэдэнтэй шууд бүү сөргөлд. Тэдэнд учирлах гээд, хайрын хүчээр тэднийг засах гэж оролдоод, тэдэнтэй үнэнийг нөхөрлөлөө гээд нэмэргүй. Чи тэднийг өөрчилж чадахгүй. Тэднийг өөрчилж чадахгүйгээс хойш чиний хамгийн дээр зам бол аминчлан ярилцахаас юм уу гэмших байх гэсэн хүлээлттэйгээр тэдэнд учирлах гэж оролдохоос зайлсхийх явдал юм. Үүний оронд тэдэнд мэдэгдэхгүй аргаар тэднийг ил болгож, мэдээл. Дээд удирдлагадаа тэднийг зохицуулах боломж олгох юм уу тэднийг ил болгож, мэдээлж, тэднээс татгалзах илүү олон хүнийг сэрээж, ингэж чуулганаар тэднийг цавчуул. Ингэх нь үүнийг хийх сайхан арга биш гэж үү? Чи антихристийг таньсан байтал тэд чиний дотор бодлыг ил гаргаж, өөрсдийг нь илрүүлсэн эсэхийг харахыг оролдвол чи юу хийх вэ? Чи диавол Сатаны заль мэхийг нэвт харах ёстой; чи тэдний занганд юм уу чамд зориулж ухсан нүхэнд нь унаж болохгүй. Диавол Сатантай нүүр тулахдаа чи ухаалаг байх ёстой. Чи тэдэнтэй үнэнээсээ ярьж болохгүй. Чиний үнэнээсээ ярьж болох хүмүүс бол Бурхан, чиний жинхэнэ ах эгч нар тул Сатан, диавол, антихристэд хэзээ ч үнэнээ хэлж болохгүй. Зөвхөн Бурхан л зүрх сэтгэлдээ юу боддогийг чинь мэдэх эрхтэй; зөвхөн Бурхан л зүрх сэтгэлд чинь дээд эрхтэй байж, шинжих эрхтэй. Хэн ч, тэр дундаа диавол Сатан чиний бодлыг хянаж, зүрх сэтгэлийг чинь шинжихэд тэнцэхгүй. Тиймээс хэрэв диавол Сатан чиний үнэн үгсийг хэлүүлэхээр оролдвол чи “үгүй” гэж хэлэх, хариулахгүй байх, юу бодож байгаагаа тэдэнд хэлэхгүй байх эрхтэй. Энэ бол чиний эрх. Хэрэв чи “Диавол чи—надаас үг сонсох гэж оролдвол би чамд үнэнийг хэлэхгүй; би чамд хэлэхгүй. Би чамайг мэдээлнэ, яав л гэж? Хэрэв надаас өшөө авах гэж зүрхэлбэл би чамайг мэдээлнэ. Хэрэв надаас өшөөгөө авбал Бурхан чамайг харааж, шийтгэнэ” гэж хэлбэл болох уу? (Үгүй.) Библид “тиймээс та нар могой мэт ухаантай, тагтаа мэт гэм хоргүй бай” (Матай 10:16) гэсэн байдаг. Ийм үед чи могой мэт ухаантай, цэцэн байх ёстой. Бид зөвхөн Бурханд л зүрх сэтгэлээ шинжүүлж, зүрх сэтгэлийг маань эзэмдэхийг Түүнд л зөвшөөрөх ёстой. Бид зүрх сэтгэлээ зөвхөн Бурханд өгөх ёстой; Тэр ганцхан бидний зүрх сэтгэлийг эзэмдэх эрхтэй—диавол Сатан биш! Тиймээс антихристүүд бидний хэрхэн, юу бодож байгааг мэдэхэд тэнцэхгүй. Тэд чамаас үг сонсож, тандах гэж оролддог. Тэдний зорилго бол чамайг удирдах. Чи үүнийг тодорхой харах ёстой. Тиймээс антихристтэй үнэнээсээ бүү ярь. Тэднийг ил болгож, хаяж, албан тушаалаас нь огцруулахын тулд илүү олон ах эгч нарыг цуглуулах аргыг олох хэрэгтэй. Тэдэнд ноёрхох боломж хэзээ ч бүү олго. Тэднийг чуулганаас тусгаарлаж, тэдэнд Бурханы гэрт ахин үймээн дэгдээх юм уу эрх мэдэл атгах боломж бүү олго.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө хувийн эзэмшил шиг үздэг”-аас эш татав

Есүс Иудейд ажиллаж байх үедээ үүнийгээ ил тод хийсэн, харин одоо Би та нарын дунд нууцаар ажиллаж, үг хэлдэг. Үл итгэгчид үүнийг огт мэддэггүй. Та нарын дундах Миний ажил гадна байгаа хүмүүст хаалттай. Эдгээр үг, эдгээр гэсгээлт болон шүүлтийг бусдад биш, зөвхөн та нарт мэдэгддэг. Энэ бүх ажлыг та нарын дунд хийдэг ба зөвхөн та нарт нээлттэй байдаг; үл итгэгчдийн дундаас хэн ч үүнийг мэддэггүй, учир нь цаг нь хараахан ирээгүй байна. Энд байгаа энэ хүмүүс гэсгээлт туулсныхаа дараа бүрэн төгс болгуулах дөхөж байгаа боловч гадна буй хүмүүс энэ тухай юу ч мэддэггүй. Энэ ажил хэтэрхий их нуугдмал! Тэдний хувьд, махбод болсон Бурхан нуугдмал байдаг боловч энэ урсгалд байгаа хүмүүст нээлттэй байдаг гэж хэлж болно. Бурханд бүгд нээлттэй, бүгд илчлэгдсэн, бүгд чөлөөлөгдсөн байдаг боловч Түүнд итгэдэг хүмүүсийн хувьд л ийм байдаг; бусад нь болох үл итгэгчдийн тухайд бол юу ч мэдэгддэггүй. Та нарын дунд болон Хятадад одоогоор хийгдэж байгаа ажлыг тэдэнд мэдэгдэхгүйн тулд чанд битүүмжилдэг. Тэд энэ ажлыг олж мэдэх юм бол үүнийг яллаж, хавчлага тулгахаас өөрийг хийхгүй. Тэд үүнд итгэхгүй. Агуу улаан лууны улс буюу хамгийн их хоцрогдсон энэ газар ажиллах нь амар даалгавар биш билээ. Хэрвээ энэ ажлыг ил гарган тавьсан бол үргэлжлүүлэх боломжгүй байх байсан юм. Ажлын энэ үе шатыг энэ газарт явуулж ердөө чадахгүй. Хэрвээ энэ ажлыг ил тод гүйцэтгэсэн бол үүнийг тэд яаж зөвшөөрч чадах юм бэ? Энэ нь ажлыг бүр ч их эрсдэлд оруулах бус уу? Хэрвээ энэ ажлыг нууцлаагүй, харин ч Есүс гайхамшигтай байдлаар өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөдөг байсан цаг үеийнхтэй адилаар явуулсан бол диаволууд аль хэдийн үүнийг “олзолчихсон” байх биш үү? Тэд Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах уу? Хэрвээ Би одоо хүмүүст номлож, сургамжлахын тулд синагогт орсон бол Намайг аль хэдийн хэдэн хэсэг болгочих байсан биш үү? Хэрвээ тэгсэн бол Миний ажил яаж үргэлжлэн явагдаж чадах юм бэ? Тэмдэг, гайхамшгийг ил тод харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй, эсвэл олдохгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Нигүүлслийн эрин үед Есүсийн хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд энэ маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (2)”-оос эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Ов мэхтэй хүмүүс ов мэх гаргаж байгаа нь уг чанараа ил болгож байгаа хэрэг юм. Шударга хүмүүс мэргэн ухааныг ашиглахыг Бурхан шаарддаг бөгөөд мөн ажилд зайлшгүй шаардлагатай байдаг; түүнчлэн үүргээ биелүүлэхэд мэргэн ухаанаар зэвсэглэсэн байх шаардлагатай. Хэрэв шударга хүн мунхаг мэдлэггүй бол түүнийг Бурхан ашиглахад тохирохгүй, учир нь мэргэн ухаангүйгээр тэд ажилдаа сайн үр дүнд хүрч чадахгүй. Мэргэн ухаан гэж юу вэ? Энэ бол Бурханы хүслийг биелүүлж, үнэнийг хэрэгжүүлэх бүх төрлийн арга, хэрэгслийг ашиглаж чаддаг байх явдал юм. Бурханы хүслийг биелүүлэх, Бурханы бидэнд даатгасан зүйлийг гүйцэлдүүлэхтэй холбоотой аливаа асуудалд бид ямар ч аргыг хэрэглэдэг байсан, сайн үр дүнд хүрч байгаа л бол бидэнд мэргэн ухаан байгааг харуулж байна. Аливаа зүйлийг хийхийн тулд хэв маяг, арга барил хэрэглэдэг хүмүүс мэргэн ухаантай байдаг. Мэргэн ухаан нь эерэг зүйл бөгөөд зөв зохистой зорилгод хүрэхийн тулд ашигладаг зүйл тул үүнийг ашиглахыг Бурханы сайшаадаг билээ. Харин ов мэх нь сөрөг зүйл бөгөөд Сатаны хүмүүс тэрслүү зорилго, хувийн санаархалдаа хүрэхэд ашигладаг тактик юм. Хэдийгээр заримдаа мэргэн ухаан, ов мэх хоёр гаднаа ижил төстэй аргуудыг ашигладаг юм шиг санагдаж болох боловч тус бүрийнх нь ач холбогдол, хүрэх зорилго нь харилцан адилгүй байдаг тул уг чанараараа өөр байдаг. Ов мэхтэй хүмүүс хувийн, жигшүүрт зорилгодоо хүрэхийн тулд бүх төрлийн тактикийг хэрэгжүүлдэг, үүнийг ухаалаг гэж хэлэх боломжгүй, харин зальжин, овжин гэж л хэлж болох юм. Бурханы хүмүүс дайснаа ялж, Бурханы ажлыг хамгаалж, Бурханы хүслийг хангахын тулд мэргэн ухааныг ашигладаг. Энэ нь бүхэлдээ эерэг бөгөөд жинхэнэ мэргэн ухаан билээ. Мэргэн ухааныг ашиглах нь зөв хийгээд зохистой. Хэрэв хэн нэгэн үүнийг зальжин гэж хэлж байгаа бол эерэг зүйлийг гутааж, зөв бурууг хольж, сольж буй хэрэг юм; энэ нь мөн ялган таних чадваргүй мунхаг, мэдлэггүй хүмүүсийн ташаарал юм. Асуудлыг харахдаа мөн чанарыг нь авч үзэж, эх сурвалжийг нь тандаж мэдсэний дараа л зохих дүгнэлтэд хүрэх ёстой. Зүгээр л гаднах байдлаар нь дүгнээд, утгагүй зүйл ярьж болохгүй.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Мэргэн ухаанаар хүмүүстэй харьц. Зарим хүн: “Ах, эгч нартайгаа эв эетэй байхад мэргэн ухаан шаардлагатай юу?” гэж хэлдэг. Тийм ээ, шаардлагатай, яагаад гэвэл мэргэн ухааныг ашиглах нь ах эгч нарт чинь илүү их ашиг тусаа өгдөг. Зарим нь: “Ах, эгч нартайгаа ухаалаг байх нь зальжин байгаа хэрэг биш гэж үү?” гэж асуух болно. Мэргэн ухаан бол ов мэх биш. Харин ч мэргэн ухаан, ов мэх хоёр нь бүхэлдээ эсрэг тэсрэг зүйл юм. Мэргэн ухааныг ашиглана гэдэг нь ах, эгч нарын биеийн хэмжээ бага үед хэлэх үг, хийх зүйлийг чинь хүлээж авч чадахгүй байхаас сэргийлэхийн тулд аливаа зүйлийг хэлэх, хийх зарим арга барилд анхаарлаа хандуулна гэсэн үг юм. Биеийн хэмжээ багатай хүмүүсийн хувьд, ялангуяа үнэнийг ойлгодоггүй, завхарсан олон зан чанартай хүмүүст хандах хандлага чинь хэтэрхий энгийн, нээлттэй бөгөөд тэдэнд бүх зүйлийг хэлдэг бол энэ нь заримдаа чиний эсрэг ашиглах мэдээлэл олж авах эсвэл чамайг ашиглахад тэдэнд амархан болгож магадгүй. Энэ нь сайн зүйл биш. Тиймээс чи их бага хэмжээгээр зарим нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тодорхой арга барилуудыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ хүмүүстэй болгоомжтой байна гэдэг нь тэдэнд туслахгүй, тэднийг хайрлахгүй байна гэсэн үг биш. Энэ нь Бурханы гэр бүлийн чухал ажлыг хөндөх зарим зүйлийн талаар тэдэнтэй ярихгүй байх, тэдэнтэй зөвхөн үнэний талаар нөхөрлөнө гэсэн үг юм. Хэрэв тэдэнд амийн сүнслэг тусламж хийгээд үнэнээр хангах хэрэгтэй бол бид энэ тал дээр тэднийг сэтгэл хангалуун байлгахын тулд чадах бүхнээ хийх ёстой. Харин, хэрэв тэд Бурханы гэртэй холбоотой энэ тэр зүйлийн талаар лавлаж, удирдагчид, ажилчдын нөхцөл байдлын талаар асууж байгаа бол тэдэнд хэлэх шаардлагагүй. Хэрэв тэдэнд хэлбэл тэд энэ мэдээллийг задруулах магадлалтай бөгөөд Бурханы гэрийн ажилд хор хохирол учруулах болно. Өөрөөр хэлбэл, тэдний мэдэх ёсгүй эсвэл мэдэх шаардлагагүй зүйл бол тэдэнд энэ тухай битгий мэдүүл. Хэрэв энэ нь тэдний мэдэх учиртай зүйл бол тэдэнд энэ талаар бодитойгоор, юу ч үлдээлгүйгээр мэдүүлэхийн тулд чадах бүхнээ хий. Тэгэхээр тэд юу мэдэх учиртай вэ? Тэд Бурханд итгэхдээ үнэнийг хэрхэн эрэлхийлэх; ямар үнэнийг ойлгож, эзэмших; ямар үүрэг гүйцэтгэвэл зохих, янз бүрийн хүмүүст аль үүрэг нь тохирох; үүргээ хэрхэн биелүүлэх; хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах; мөн чуулганы амьдралыг хэрхэн удирдах талаар мэддэг байх ёстой. Эдгээр нь хүмүүсийн мэдэх ёстой бүх зүйл. Түүнчлэн, Бурханы гэрийн дүрэм журам, зарчим, чуулганы ажил, ах, эгч нарынхаа нөхцөл байдлыг шүтлэггүй хүмүүс болон гэр бүлийнхээ итгэлгүй гишүүдэд задруулах ёсгүй; үүнийг мөн л хүмүүс мэдэх ёстой. Эдгээр нь мэргэн ухааныг ашиглахдаа заавал дагаж мөрдөх ёстой зарчим юм. Жишээлбэл, удирдагч нарын чинь нэр, хаяг бол хэлэлцэх ёсгүй зүйл юм. Хэрэв чи ийм зүйлийн талаар яривал энэ мэдээлэл шүтлэггүй хүмүүсийн сонорт хэзээ хүрч болохыг чи хэзээ ч мэдэхгүй бөгөөд зарим нэг нууц албаны муу санаатанд хүрвэл маш уршигтай зүйл болж болно. Чи ийм зүйлд ухаалаг байх ёстой. Ухаантай байх нь маш чухал гэж Би хэлээд байгаагийн шалтгаан нь энэ юм. Түүнээс гадна, туршлагаа илэн далангүй ярьж, нөхөрлөхдөө хувийн зарим мэдээллийг хэнд ч дэлгэх ёсгүй. Ах, эгч нарынхаа биеийн хэмжээг бодолцох хэрэгтэй; чи тэдэнд ямар нэг зүйл хэлсний дараа, хэрэв тэд сүсэг бишрэлгүй бол хэлсэн зүйлийг чинь тохуурхаж, хов жив болгож магадгүй, энэ нь уршигтай бөгөөд нэр хүндэд чинь сэв суулгана. Тиймээс энгийн бөгөөд илэн далангүй харилцахад бас мэргэн ухаан шаарддаг.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Сайн мэдээг түгээх нь Бурхан байдаг гэдэгт итгэдэг, үнэн замыг Түүний өмнө хүлээн авахад бэлэн байгаа бүх хүнийг Түүний үгийг идэж уун, ажлыг нь туулж, авралд хүрч, Түүний хаанчлалд ороход хүргэх зорилготой юм. Энэ бол сайн мэдээг номлох зорилго, утга учир билээ. Сайн мэдээг номлох зорилго, утга санаан дээр үндэслэн сайн мэдээг түгээх зарчим, арга барилыг мэдээж тодорхойлдог. Хэрэв хүмүүс зарчим, арга барилыг хэрэгжүүлээд сайн мэдээг түгээх зорилго, үр дүнд хүрч чадахгүй байгаа бол энэ нь тэрхүү зарчим, арга барил буруу, гажуудалтай байгааг нотолж байна. Сайн үр дүнд хүрэхийн тулд хүмүүс сайн мэдээг номлохдоо мэргэн ухаан, тодорхой арга техникийг ашиглахад онцгой анхаарах ёстой. Яагаад гэвэл өнөөгийн ёрын муу, харанхуй ертөнцөд, шашны эрх чөлөөтэй улс орнуудад хүртэл антихрист, чөтгөрүүд бүх шашны нийгэмлэгийг хяналтдаа байлгаж, Бурханы ажлыг яллаж, эсэргүүцэж байдаг. Цаашлаад, бүх төрлийн сатанлаг дэглэм Бурханыг эсэргүүцэж, Түүний ажлыг сүйтгэхийн тулд бүх хүчээ дайчлан, дарж авахыг оролдож байна. Тиймээс Бурханы хүслийг хэрэгжүүлж, Түүний хаанчлалын сайн мэдээг дэлхий даяар түгээхэд ухаалаг арга техник ашиглах шаардлага гардаг; ийм маягаар л хүмүүст аврал авчрах зорилгод хүрч чадна. Энэ бол сайн мэдээ түгээх явдлыг хэрэгжүүлэх зарчим билээ. Сатаны хүчний хавчлага, дарангуйлал, мөшгөлтөөс болж Бурханы сонгосон хүмүүс өөрсдийгөө бас хамгаалахын зэрэгцээ хүмүүсийг олж авах ёстой байдаг тул сайн мэдээг номлох амаргүй байдаг. Ухаалаг аргуудыг хэрэглэхгүй бол бүтэлгүйтэх магадлал өндөр байдаг; тэгвэл хэнийг ч ятгаж чадахгүйн дээр, харин ч эсрэгээрээ Бурханыг эсэргүүцэж байгаа муу хүчинд худалдагдаж, аль эсвэл агуу улаан луунд баригдах магадлал маш их. Иймэрхүү маш олон суралцах ёстой сургамж бий. Тиймээс, сайн мэдээг түгээхдээ Бурханы сонгосон хүмүүс мэргэн ухаанд суурилсан арга техникийг ашиглахад онцгой анхаарах ёстой. Зарим хүн сайн мэдээг түгээхдээ зарчим, мэргэн ухаангүй байдаг харин ч илүү шууд аргыг хэрэглэн, дүрмийн дагуу явдаг, ийм хэрэгжүүлэлт нь үр дүнд хүрэхгүй байх нь дамжиггүй. Орчин нөхцөлөөс үл хамааран хүмүүс бусдыг ятгаж, өөрсдөө Сатанд баригдахгүй гэдгээ баталж чадах үедээ л сайн мэдээг түгээхээр явж болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Агуу улаан луунд байцаагдаж байх үед ямар нэг зүйл хэлж өгснөөс үхсэн нь дээр. Энэ бол мэргэн ухааны дээд юм. Үнэнийг хэрэгжүүлж, үнэнч шударга байх нь Бурханы өмнө, мөн ах эгч нарынхаа өмнө хийх ёстой зүйл мөн. Хүмүүс Сатанд болон чөтгөрүүдэд үнэнийг хэлэх үүрэггүй. Үзэн ядаж, харааж, үгүй гэж хэлэх нь Сатанд хандах цорын ганц арга юм. Энэ бол Христэд итгэгчдийн хувиршгүй байр суурь билээ. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс, “Та нар могой мэт ухаантай, тагтаа мэт гэм хоргүй бай” (Матай 10:16) гэж хэлсэн байдаг. Эдгээр үг Сатантай харьцахдаа ухаалаг бай, үнэнээ бүү хэл гэдгийг хүмүүст хэлдэг. Сатанд үнэнээ хэлж, мэдээлэл өгөх, өөрөөр хэлбэл түүний урхинд орж, сүйрлээ дуудна гэдэг бол хамгийн мунхаг үйлдэл. Энэ бол зүгээр л мэдлэггүйн хар гай. Тэгэхээр Сатаны тухайд чи сэргэлэн байх ёстой; үгүй бол уруу татагдах эрсдэлтэй. Агуу улаан луунд байцаагдаж байхдаа Бурханд итгэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг ердөө л хүний сул тал юм. Бурхан чамайг яллахгүй. Тэр чамайг Өөрт нь худал хэлж, Өөрийг нь үгүйсгэдэг нэгэн гэж яллахгүй бөгөөд чуулган чамайг яллаж бүр ч чадахгүй; чуулган чамайг хүлээн авч, хайрын сэтгэлээр хандана. Харин чуулганы талаарх зүйлсийг агуу улаан луунд хэлж, ялангуяа ах эгч нараа, чуулганы удирдагч, ажилчдыг худалдаж, тахил хадгалдаг айл өрхийг зааж өгвөл чи Бурханаас нүүр буруулсан Иудас болдог. Бурхан чамайг яллаж, чуулган чамайг үүрд хөөнө. Үр дагаврын талаар чи сайн мэддэг байх ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 122. Үнэнч шударга хүн байх зарчмууд

Дараах: 124. Бусадтай харилцах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх