56. Үзэл, төсөөллийг шийдвэрлэх зарчмууд

(1) Бурхан ганцаараа үнэн, Түүний үгээс үнэн ирдэг гэдгийг, мөн хүний үзэл, төсөөлөл хэчнээн сайн байж таарлаа ч гэсэн, хоосон сургаал төдий хэвээр үлддэг гэдгийг тогтоох шаардлагатай;

(2) Хүний үзэл, төсөөлөл бол Бурханы үгтэй огтхон ч нийцдэггүй бөгөөд үнэний мөн чанартай нийцэлгүй байдаг. Үзэл, төсөөллөөр амьдардаг хүн аврагдаж чадахгүй;

(3) Үнэн бол үзлийн цорын ганц өстөн юм. Хүн Бурханы үгээс ихийг уншиж, үнэнийг эрж хайх ёстой; ингэснээр л хүний үзэл, төсөөллөө бүрэн засаж залруулж чадна;

(4) Бурханы үгийг хэрэгжүүлж, туулж, үнэний талаар ойлголттой болж, Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй болох шаардлагатай. Ингэснээр л хүний үзэл, төсөөллөөс бүрэн ангижирч чадна.

Холбогдох Бурханы үг:

Та нар Бурханы ажлын зарчмыг мэддэггүй, мөн Ариун Сүнсний ажилд хөнгөн хуумгай ханддаг учраас Бурханы ажлыг эсэргүүцэж, өөрсдийн үзлийг ашиглан өнөөдрийн ажлыг хэмждэг гэдгээ мэдэж ав. Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж, олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажилд гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг яаж мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахуун, үзэл баримтлал бол Бурханыг эсэргүүцэх хөрөнгө бөгөөд ёс суртахуун нь завхарсан, хэв чанар нь өөдгүй, хүн чанар нь дорд болох тусмаа чи төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс бие махбодтой болсон Бурханд бүр ч их дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм. Хэрвээ чиний үзлийг залруулахгүй бол энэ чинь үргэлж Бурханы эсрэг байх болно; чи хэзээ ч Бурхантай нийцэлтэй байж чадалгүй, үргэлж Түүнээс тусдаа байх болно.

Хуучин үзлээ хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь хуучин үзэлтэй заавал адил байх албагүй. “Үзэл” гэдэг нь хүний төсөөлсөн, бодит байдалтай нийцэхгүй зүйлсийг хэлдэг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд хүнийг шинэ ажилд ороход нь саад болдог бол ийм мэдлэг ч бас үзэл юм. Хүн ийм мэдлэгт зөв хандлага баримталж чадвал, мөн хуучин, шинэ хоёрыг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болж, шинэ эрин үед орох үндэс суурь нь болдог… Хүн ой ухаандаа өөрийн төсөөлсөн Бурханд итгэн, бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Нэг хүнд нэг төрлийн итгэл байвал зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээр сонссоноос биш, нүдээр үзээгүй. Хүн үлгэр, домог сонссон байдаг боловч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг сонссон байх нь ховор. Тиймээс нэг жил итгэсэн хүмүүс өөрсдийн үзлээр Бурханд итгэдэг. Насан туршдаа Бурханд итгэсэн хүмүүс ч бас тэгдэг. Баримтыг харж чаддаггүй хүмүүс Бурханы талаарх үзэл бүхий итгэлээсээ хэзээ ч мултарч чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээсээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл, цуурхал л төдий гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Хүн өөрийнхөө үзлийг алдаа мадаггүй зөв гэж бодон, эдгээр үзэл Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ зоргоор нь тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, санаа нь энэ үе шатны ажилд саад болсон ба ийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү болсон. Алхам алхмаар явагдах энэ ажлын тухайд бол, өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүний үзэл улам бүр ноцтой болсон бөгөөд энэ хүмүүст бие махбодтой болсон Бурханы эсрэг эвлэршгүй үзэн ядалт аажмаар үүссэн. Энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөлөлд оршдог. Хүний үзэл, төсөөлөл нь өнөөдрийн ажил буюу хүний үзэлтэй нийцдэггүй ажлын дайсан болжээ. Баримт нь хүнд төсөөлөлдөө умбах боломж олгодоггүй, түүнчлэн хүн дураараа няцаахыг зөвшөөрдөггүй, мөн хүний үзэл, төсөөлөл нь баримт байгааг тэвчдэггүй, цаашлаад хүн баримтын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг дураар нь тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг учраас л ийм зүйл болсон юм. Үүнийг хүний үзлийн алдаа л гэж хэлж болохоос биш, Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн хүссэн бүхнээ төсөөлж болох ч Бурханы ажлын ямар ч үе шат юм уу үүний өчүүхэн төдий хэсгийг ч дураараа няцааж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас эш татав

Хэрвээ та нар өөрсдийн үзлээр Бурханыг өөрчлөгдөшгүй шавар хөшөө аятай хэмжиж, хязгаарладаг бол, Бурханыг тэр чигт нь Библийн хэмжүүрээр хязгаарлаж, хязгаарлагдмал цар хүрээний ажлаар хайрцагладаг бол Бурханыг ялласан гэдгийг чинь энэ нь баталдаг. Хуучин Гэрээний эрин үед иудейчүүд Бурханыг Мессиа л гэж нэрлэж болох мэт, Мессиа гэгддэг Нэгэн л Бурхан байж болох юм шиг Бурханыг өөрсдийнхөө зүрх сэтгэлдээ тээдэг тогтсон хэлбэртэй шүтээн шигээ бодсон учраас, мөн хүн төрөлхтөн Бурханд (амьгүй) шавар хөшөө мэт үйлчилж, шүтэн мөргөдөг байсан учраас тухайн үеийн Есүсийг загалмайд цовдолж, үхлийн ял оноосон бөгөөд гэмгүй Есүсийг тийнхүү үхлээр ялласан юм. Бурхан ямар ч гэм буруугүй байсан атал хүн Түүнийг өршөөхөөс татгалзаж, үхлийн ял оноохоор зүтгэсэн болохоор Есүс цовдлогдсон билээ. Хүн Бурханы удирдлагад төгс нэвтэрсэн мэт, Бурханы хийдэг бүхнийг гарын арван хуруу шигээ мэддэг юм шиг Бурханыг өөрчлөгдөшгүй гэж үргэлж боддог бөгөөд ганцхан ном буюу Библийн үндсэн дээр Түүнийг тодорхойлдог. Хүмүүс дэндүү утгагүй, дээд зэргээр биеэ тоосон байдаг ба бүгдээрээ дэгсдүүлэх чадвартай. Бурханы тухай мэдлэг чинь хэр их байх нь хамаагүй, Би чамайг бас л Бурханыг мэддэггүй, Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүн, мөн Бурханыг ялласан гэж хэлдэг, учир нь чи Бурханы ажлыг дуулгавартай дагах, Бурханаар төгс болгуулах замаар алхах ямар ч чадваргүй. Яагаад Бурхан хүний үйлдэлд хэзээ ч сэтгэл ханадаггүй вэ? Учир нь хүн хэтэрхий их үзэлтэй болохоороо Бурханыг мэддэггүй бөгөөд Бурханы тухай мэдлэг нь бодит байдалтай өчүүхэн ч нийцдэггүй, харин нэг сэдвийг өөрчлөлтгүйгээр, нэгэн хэмээр давтаж, нөхцөл байдал болгонд нэг аргаа ашигладаг. Иймээс өнөөдөр Бурхан газар дээр ирээд хүнээр дахин нэг удаа загалмайд цовдлуулсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хорон муу хүмүүс гарцаагүй шийтгүүлнэ”-ээс эш татав

Бурханы ажилд үргэлж шинэ хөгжил явагдаж байдаг учраас шинэ ажил гарч ирэхэд хоцрогдож, хуучирдаг ажил гэж бий. Хуучин ба шинэ эдгээр өөр өөр төрлийн ажил нь нэг нэгтэйгээ зөрчилддөггүй, харин харилцан бие биеэ нөхдөг; алхам бүр нь сүүлийн алхмаасаа үргэлжилдэг. Шинэ ажил байгаа учраас, хуучин зүйлс мэдээж таягдан хаягдах ёстой. Жишээ нь, аль эртнээс хэвшиж тогтсон хүний зарим хэрэгжүүлэлт болон дадал болсон үгс нь хүний олон жилийн туршлага, сургаалтай хослон хүний сэтгэлд элдэв янзын үзлийг бий болгожээ. Бурхан Өөрийн жинхэнэ царай болон төрөлх зан чанарыг хүнд хараахан бүрэн илчлээгүй нь эрт цагийн уламжлалт онолууд олон жилийн туршид түгэн дэлгэрсэнтэй хавсран хүний тийм үзэл бүрэлдэхэд илүү тааламжтай байсаар ирсэн юм. Бурханд итгэх хүний итгэлийн явцад янз бүрийн үзэл нөлөөлснөөр Бурханы талаарх элдэв янзын үзэл бүхий ойлголт хүмүүст тасралтгүй бий болж, хувьсан өөрчлөгдөхөд хүрсэн бөгөөд үүний үр дүнд Бурханд үйлчилдэг шашны олон хүн Түүний дайсан болсон гэж хэлж болох юм. Иймээс, хүмүүсийн шашны үзэл хүчтэй байх тусам Бурханыг улам эсэргүүцдэг ба төдий чинээ Бурханы дайснууд болдог. Бурханы ажил үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй; энэ нь хэзээ ч хоосон сургаалыг бий болгодоггүй, харин их бага хэмжээгээр тасралтгүй өөрчлөгдөн, шинэчлэгдэж байдаг. Ийм маягаар ажиллах нь Бурханы Өөрийн төрөлх зан чанарын илэрхийлэл билээ. Энэ нь бас Бурханы ажлын угийн зарчим бөгөөд Өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг Бурханы арга барилын нэг юм. Хэрвээ Бурхан ийм маягаар ажиллаагүй бол хүн өөрчлөгдөхгүй, эсвэл Бурханыг мэдэж чадахгүй, Сатан ялагдахгүй байх байсан. Тиймээс, замбараагүй харагддаг ч үнэндээ тогтмол мөчлөгтэй тасралтгүй өөрчлөлтүүд Түүний ажилд гарч байдаг. Гэхдээ хүний Бурханд итгэдэг байдал нэлээд өөр. Хүн хуучны, танил сургаал болон системтэй зууралддаг бөгөөд тэдгээр нь хуучных байх тусам, төдий чинээ таатай байдаг. Хүний хад чулуу мэт өөрчлөгдөшгүй, мунхаг ухаан санаа Бурханы ойлгохын аргагүй шинэ ажил, үгийг хэрхэн хүлээн зөвшөөрч чадах билээ? Үргэлж шинэлэг, хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг хүн үзэн яддаг; тэрээр хөгшин хөвөө, буурал үстэй, хөдөлгөөнгүй, хуучин Бурхандаа л дуртай. Тиймээс, Бурхан, хүн хоёрын аль алинд өөрсдийн гэсэн дуртай зүйл байдаг учраас хүн Бурханы дайсан болжээ. Бурхан шинэ ажлаа бараг зургаан мянган жилийн турш хийсээр ирсэн үе буюу өнөөдөр ч гэсэн энэ олон зөрчилдөөн оршсоор л байна. Тэгэхээр тэдгээр нь засаршгүй ажээ. Магадгүй энэ нь хүний зөрүүд зангаас, эсвэл Бурханы захиргааны зарлигийг хэн ч зөрчих аргагүйгээс болдог байх—гэхдээ тэдгээр шашны албан тушаалтнуудыг өгөршсөн хуучин ном, цаастай зууралдсаар байхад Бурхан дэргэд нь хэн ч байхгүй мэт дуусаагүй удирдлагын ажлаа хийдэг. Эдгээр зөрчилдөөн нь Бурхан, хүн хоёрыг дайснууд болгодог ба эвлэрэхийн аргагүй байдаг ч гэсэн Бурхан тэдгээрт огт анхаарал хандуулдаггүй, тийм зүйл байгаа ч юм шиг, байхгүй ч юм шиг ханддаг. Харин хүн итгэл, үзэлтэйгээ зууралдсаар, тэдгээрийгээ хэзээ ч орхидоггүй. Гэхдээ нэг зүйл илэрхий: Хэдий хүн байрнаасаа хазайдаггүй ч Бурханы хөл үргэлж хөдөлж, нөхцөл байдлаас хамааран байраа үргэлж өөрчилж байдаг. Эцэст нь хүн л ямар ч тэмцэлгүйгээр ялагдана. Харин Бурхан бол ялагдсан дайснуудынхаа хамгийн том дайсан нь, бас ялагдсан болон ялагдаагүй хүн төрөлхтний бүгдийнх нь аварга юм. Хэн Бурхантай тэмцэж, ялалт байгуулж чадах юм бэ? Хүний үзлийн ихэнх нь Бурханы ажлаас үүдэн гарсан учраас Бурханаас үүсэлтэй мэт санагддаг. Гэсэн ч үүнээс болоод Бурхан хүнийг уучилдаггүй, түүнчлэн Бурханы ажлаас үүдэн Бурханы ажилд хамааралгүй бүтээгдэхүүнийг багц багцаар нь “Бурханы төлөө” бүтээсэнд нь хүнийг магтаалаар булдаг ч үгүй. Харин ч Тэрээр хүний үзэл болон хуучин сүсэг бишрэлийг туйлын их зэвүүцдэг ба эдгээр үзэл анх гарч ирсэн хугацааг ч хүлээн зөвшөөрөх бодолгүй байдаг. Хүний үзлийг хүн түгээдэг учраас Өөрийнх нь ажлаас үүдэн эдгээр үзэл бий болсон гэдгийг Бурхан огтхон ч хүлээн зөвшөөрдөггүй; тэдгээрийн эх сурвалж нь хүний бодол, оюун ухаан бөгөөд Бурхан биш, харин Сатан юм. Бурханы санаа зорилго нь үргэлж Өөрийнхөө ажлыг хуучин үхмэл биш, харин шинэлэг, эрч хүчтэй байлгахын төлөө байсаар ирсэн ба хүнээр баримтлуулдаг зүйлс нь үүрд мөнхийн, хувиршгүй биш, харин эрин үе, цаг хугацааны хамтаар өөрчлөгддөг. Учир нь Тэр бол хүнийг үхүүлж, хуучинсаг байлгадаг диавол биш, харин амьдруулж, шинэлэг байлгадаг Бурхан билээ. Та нар үүнийг ойлгоогүй л байна уу? Хуучинсаг үзэл бодолтой учраас чи Бурханы тухай үзэлтэй байдаг бөгөөд тэдгээрийгээ хаяж чаддаггүй. Энэ нь, Бурханы ажилд эрүүл ухаан бараг байдаггүй, эсвэл Бурханы ажил хүний хүслээс зөрдгөөс болдог юм биш, түүнчлэн Бурхан үүргээ үргэлж цалгардуулдгаас ч болдог юм биш. Харин чи хэтэрхий дуулгаваргүй учраас, мөн чамд Бурханы бүтээлийн төрх өчүүхэн төдий ч байдаггүй учраас үзлээ орхиж чаддаггүй; Бурхан чамд хүндрэл учруулаад байдаг юм биш. Энэ бүхэн чамаас болсон ба Бурхантай ямар ч хамаагүй; бүх зовлон, золгүй явдлыг хүн бий болгодог. Бурханы бодол үргэлж сайн байдаг: Тэр чамайг үзэл бий болгоосой гэж хүсдэггүй, харин эрин үе өнгөрөхийн хэрээр өөрчлөгдөж, шинэчлэгдээсэй гэж хүсдэг. Гэсэн ч чи өөрт чинь юу сайн болохыг мэддэггүй, үргэлж шинжлэн шалгаж, аль эсвэл нягтлан үзэж байдаг. Бурхан чамд хүндрэл учруулаад байгаа юм биш, харин чи Бурханыг огт хүндэлдэггүй, мөн дуулгаваргүй байдал чинь дэндүү их. Өчүүхэн жаахан бүтээгдсэн зүйл урьд нь Бурханы өгсөн зүйлийн ялимгүй бага хэсгийг авч зүрхэлдэг, дараа нь эргээд үүнийгээ ашиглан Бурхан руу дайрч давшилдаг—энэ нь хүний дуулгаваргүй байдал биш гэж үү? Хүмүүст өөрсдийн үзэл бодлыг Бурханы өмнө илэрхийлэх эрх огт байхгүй, үнэ цэнгүй, олиггүй, илжирсэн, уран цэцэн үг хэлээ хүссэнээрээ гайхуулах эрх бүр ч байхгүй—өнөөх илжирсэн үзлүүдийг бол дурдахын ч хэрэггүй гэж хэлж болно. Тэдгээр нь бүр ч үнэ цэнгүй бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос эш татав

Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэл өвөрлөдөг боловч Түүнийг дуулгавартай дагахад бэлэн, дуулгавартай дагахыг хүсдэг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санаанд нь үндэслэж бус, харин санаа зорилго, үйлдэлд нь үндэслэн хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас зугтаж чадах ганц ч хүн үгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлнэ. Бурханыг дур зоргоороо эсэргүүцдэг энэ хүмүүсийн тухайд бол, тэдний эсэргүүцэл Бурханы талаарх үзлээс нь үүдэн гардаг ба энэ нь Бурханы ажлыг үймүүлэх үйлдэл хийхэд хүргэдэг. Энэ хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажлыг үймүүлэх зүйлсийг хийдэг, энэ шалтгааны улмаас ийм төрлийн хүмүүс яллагдана. Бурханы ажлыг дур зоргоороо үймүүлдэггүй хүмүүсийг нүгэлтнүүд хэмээн яллахгүй, учир нь тэд дуртайяа дуулгавартай дагаж чаддаг бөгөөд үймээн, саад тотгор учруулах үйлдэл хийдэггүй. Ийм хүмүүс яллагдахгүй. Гэхдээ хүмүүс Бурханы ажлыг олон жилийн турш туулсан ч Бурханы талаар үзэл өвөрлөсөөр, бие махбодтой болсон Бурханы ажлыг мэдэх чадваргүй хэвээр байж, хэчнээн олон жил Түүний ажлыг туулсан ч Бурханы талаар үзэл тээсээр, Бурханыг мэдэж авч чадахгүй хэвээр байвал үймүүлэх юм хийгээгүй ч гэсэн тэдний зүрх сэтгэл Бурханы талаарх олон үзлээр дүүрсэн байх ба эдгээр үзэл ил болоогүй ч гэсэн, тийм хүмүүс Бурханы ажилд ямар ч тус дэмгүй байдаг. Тэд Бурханы төлөө сайн мэдээ түгээж, эсвэл Түүний төлөө гэрчлэлд зогсож чадахгүй. Ийм хүмүүс бол ямар ч хэрэггүй, тэнэгүүд билээ. Тэд Бурханыг мэддэггүй, түүнчлэн Бурханы талаарх үзлээ хаяж огт чаддаггүй учраас яллагддаг. Үүнийг ингэж хэлж болно: Шинэхэн итгэсэн хүмүүсийн хувьд Бурханы талаар үзэл тээх юм уу Түүний талаар юу ч мэдэхгүй байх нь хэвийн юм, харин Бурханд олон жил итгэж, Бурханы ихээхэн ажлыг туулсан хүн үзэл өвөрлөсөөр байх нь хэвийн бус бөгөөд Бурханы талаар ямар ч мэдлэггүй байх нь бүр ч хэвийн бус юм. Энэ нь хэвийн бус байдал учраас тэд яллагддаг. Энэ хэвийн бус хүмүүс бүгд хог новш; тэд бол Бурханыг хамгийн их эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы нигүүлслийг хий дэмий эдэлсэн хүмүүс юм. Ийм хүмүүс эцэстээ бүгд таягдан хаягдана!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Та нар ийм олон жил Бурханд итгэсэн бөгөөд хэдийгээр зарим үнэнийг ойлгодог ч дотроо дор бүрнээ өөрсдийн гэсэн ойлголт, итгэл, төсөөлөлтэй байдаг—эдгээр нь бүгд Бурханы санаа зорилго болон үнэнтэй харшилдаж, зөрчилддөг. Эдгээр зүйл бол хүмүүсийн үзэл юм. Үнэнээс зөрүүтэй бүх зүйл хүний үзэл, төсөөлөлд харьяалагддаг. Тэгвэл хүний үзэл яаж бий болдог вэ? Олон өөр шалтгаан бий. Нэг талаар, энэ нь мэдлэг түгэн дэлгэрч, нэвтэрч байгаа хэрэг; мөн уламжлалт соёлын алгуур нөлөө, нийгмийн чиг хандлага, гэр бүлийн тодорхой зарим сургаалын нөлөө ч бас байгаа. Ерөнхийдөө Сатаны хорон муу нийгэм хүнд нөлөөлж, хүнийг үзэл сурталжуулсан; энэ нь хүний үзлийн уг шалтгаан юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Хүмүүсийн үзэл юу идэж, яаж унтдагт нь ямар ч нөлөөгүй байж, хүний хэвийн амьдралд нөлөөлөхгүй байж болох ч хүмүүсийн оюун санаа, бодолд оршин байдаг ба хүмүүсийг сүүдэр мэт дагаж, цаг ямагт мөшгөж байдаг. Байнга арилгаж байхгүй бол эдгээр нь чиний зан авир, сэтгэлгээг цаг ямагт хянаж, үнэлэлт дүгнэлтийг чинь хянаж, Бурханы тухай мэдлэгийг чинь хянаж, Бурхантай харилцах харилцааг чинь хянана. Үзэл бол томоохон асуудал юм. Хүмүүс Бурханы талаар үзэлтэй байх нь Бурхан, хүн хоёрын хооронд хана боссонтой адил бөгөөд энэ нь Бурханы үнэн царайг харахад саад болж, Бурханы жинхэнэ зан чанар, үнэн мөн чанарыг харах боломжгүй болгодог—учир нь хүмүүс өөрсдийн үзэл, төсөөлөл дунд амьдарч, Бурханы зөв, буруу эсэхийг тогтоох, Бурханы хийдэг бүхнийг цэгнэж, яллаж, шүүхэд үзлээ ашигладаг. Ингэснээр хүмүүс ихэвчлэн ямаршуу байдалд ордог вэ? Үзэл дунд амьдрах үедээ хүмүүс Бурханд үнэхээр дуулгавартай байж чадах уу? Бурханд үнэхээр итгэж чадах уу? Бага зэрэг дуулгавартай байлаа ч гэсэн энэ нь тэдний өөрсдийнх нь үзэл, төсөөллийн дагуу байдаг. Хүн үзэл, төсөөллийнхөө дагуу захирагдмагц үүнд Сатан болон гадаад ертөнцийн, үнэнээс зөрүүтэй хувийн зүйлс холилддог. Бурханы талаарх хүний үзлийн асуудал ноцтой; энэ нь хүн, Бурхан хоёрын хоорондох яаралтай шийдвэрлэх хэрэгтэй том асуудал юм. Бурханы өмнө очдог хүн болгон үзэл авчирдаг, Бурханы талаар элдэв янзын хардлага сэрдлэг авчирдаг. Түүнчлэн тэд өөрсдөд нь Бурханы өгдөг бүхэнтэй тулгарахдаа, Бурханы зохицуулалт, зохион байгуулалттай тулгарахдаа Бурханы талаар тоймгүй олон буруу ойлголт авчирдаг гэж ч хэлж болно. Тэгвэл дараа нь тэд Бурхантай харилцах ямаршуу харилцаатай тулгардаг вэ? Хүмүүс Бурханыг цаг ямагт буруугаар ойлгож, үргэлж сэрдэж, Бурханы зөв үү, буруу юу гэдгийг цэгнэхийн тулд өөрсдийн стандартыг байнга ашиглаж, Бурханы үг, ажил бүрийг дэнсэлдэг. Энэ ямар гээч зан авир вэ? Тэд Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж, яллаж, доромжилж, шүүж, Бурхантай өрсөлдөж, бүр ч ноцтой тохиолдолд Бурхантай “халз тулалдаж” байна. Хамгийн ноцтой нь, хүмүүс үзлээсээ үүдэн жинхэнэ Бурханыг Өөрийг нь хүлээн авч, үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагах чадваргүй болдог тул Бурханы оршин тогтнолыг үгүйсгэж, өөрсдийн дагадаг Бурханыг орхих магадлалтай байдаг. Энэ бол аймшигтай асуудал билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Хүмүүст Бурханы талаарх буруу ойлголт, үзэл төрөх үед эхлээд Бурхан бол үнэн, хүмүүст үнэн байхгүй, андуурсан хүн нь гарцаагүй тэд өөрсдөө гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь нэг төрлийн ёс төдий зүйл үү? Хэрвээ чи энэ хэрэгжүүлэлтийг ёс төдий л зүйл гээд л өнгөцхөн авч хэрэглэвэл алдаагаа мэдэж авч чадах уу? Хэзээ ч үгүй. Үүнд хэдэн алхам шаардлагатай. Нэгдүгээрт, үйлдэл чинь зарчимтай нийцэж байгаа эсэхийг тодорхойлох ёстой. Санаа зорилгоо эхлээд бүү хар; санаа зорилго чинь зөв боловч хэрэгжүүлдэг зарчим чинь буруу байх үе байдаг. Би яагаад хэрэгжүүлдэг зарчим чинь буруу байдаг гэж хэлж байна вэ? Чи эрж хайсан байж болох ч, зарчим гэж юу болох талаар огт ойлголтгүй байж магадгүй; чи огтхон ч эрж хайгаагүй, үйлдлээ дан ганц сайн санаа, урам зориг, төсөөлөл, туршлага дээрээ тулгуурласан учраас алдаа гаргасан байж магадгүй. Чи үүнийг төсөөлж байна уу? Ямар нэг зүйлийг урьдаас таамаглаж чадаагүй үедээ чи алдаа гаргадаг—тэгээд чи илчлэгдсэн бус уу? Илчлэгдчихээд Бурхантай өрсөлдсөн хэвээр байвал чи яаж андуурсан байх билээ? Хамгийн том алдаа чинь ямар нэгэн зүйл буруу хийж, зарчмыг зөрчиж, ингэснээрээ хохирол, өөр бусад үр дагаварт хүргэсэнд биш, харин буруу зүйл хийсэн мөртөө бахь байдгаараа, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаггүйд байгаа юм; чи Бурханыг үзэл, төсөөллөөрөө эсэргүүцэж, Түүний ажил зөв байсан гэдгийг үгүйсгэдэг хэвээр байна. Чиний хамгийн том, хамгийн ноцтой алдаа энэ юм. Хүний ийм байдал Бурханыг яагаад эсэргүүцэх болдог вэ? Бурханы хийдэг юм бүхэн ба Түүний дээд эрх бол зөв, мөн тэдгээрийн ач холбогдол юу болохыг хүмүүс хүлээн зөвшөөрдөг ч байсан, үгүй ч байсан, өөрсдөө буруу гэдгээ тэд эхлээд хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханыг эсэргүүцсэн байдалтай байдаг. Энэ байдлыг засаж залруулахын тулд юу хийх ёстой вэ? Бурханы хүслийг эрж хайх нь урьд дурдсанчлан, хүмүүст тийм ч бодитой биш байдаг. Зарим хүн “Эрж хайх нь тийм ч бодитой биш юм бол, ингэх шаардлагагүй, эрж хайж, ойлгож болох зүйлийг эрж хайх хэрэггүй гэсэн үг үү? Би тэр шатыг алгасаж болох юм байна” гэж хэлдэг. Ингэж болох уу? Ийм байдлаар үйлддэг хүн аврагдахын аргагүй бус уу? Ийм хүмүүсийн тайлбарлаж байгаа нь үнэхээр гажуудсан, алдаатай байдаг. Бурханы хүслийг эрж хайх нь хүмүүсийн хувьд бага зэрэг тойруу даалгавар байдаг; хэрвээ тэд илүү бодитой дөт замаар явахыг хүсэж байгаа бол өөрсдийгөө үгүйсгэж, өөрсдийгөө хаяж, өөрсдийнх нь үйлдэл буруу, үнэнтэй нийцэхгүй гэдгийг мэддэг болж, тэгээд үнэн-зарчмыг эрж хайхаас эхлэх ёстой. Эдгээр нь алхмууд юм. Эдгээр нь энгийн мэт санагдаж магадгүй ч, хэрэгжүүлэхэд олон бэрхшээл гардаг, учир нь хүмүүст завхарсан зан чанараас гадна янз бүрийн төсөөлөл, элдэв янзын шаардлага, мөн хүсэл байдаг нь бүгд л хүмүүст өөрсдийгөө үгүйсгэж, буулгахад нь саад болдог. Эдгээр нь хийхэд амархан зүйл биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (3)”-аас эш татав

Хүмүүсийн үзлийг үнэнийг ашиглан шийдвэрлэх ёстой; хүний гаргасан шийдлээр зүгээр л хойш тавьж болохгүй—энэ нь тийм амархан биш. Хүмүүс зөв шударга хэрэг явдалд огт зүтгэлгүй атлаа үзэл болон тэрс, утгагүй зүйлтэй зууралдах магадлалтай, үүнийгээ хойш тавихад бэрх байдаг. Үүний шалтгаан юу вэ? Учир нь тэд завхарсан сатанлаг зан чанартай. Хүмүүсийн үзэл их ч бай, бага ч бай, ноцтой ч бай, үгүй ч бай, завхарсан зан чанаргүй бол эдгээр үзлийг шийдвэрлэхэд амархан. Эцсийн эцэст үзэл гэдэг нь зүгээр л нэг маягийн сэтгэхүй юм. Гэхдээ хүмүүсийн хатуу цэвдэг, хорон муу, биеэ тоосон байдал гэх зэрэг завхарсан зан чанараас үүдэн үзэл нь хүмүүсийг Бурханыг эсэргүүцэж, буруугаар ойлгож, тэр ч бүү хэл, Бурханыг шүүхэд хүргэх түлхэц болдог. Тэд үүнийгээ хэлэхгүй байж болох ч чиний үзэл бодлыг эсэргүүцэж, хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг зан авир нь харуулдаг. Завхарсан зан чанарт захирагдаад тэд үзэлтэйгээ зууралддаг—энэ нь тэдний зан чанараас болдог. Иймээс үзэл шийдвэрлэгдэхэд хүмүүсийн завхарсан зан чанар ч мөн шийдвэрлэгддэг. Хүмүүс завхарсан зан чанараа шийдвэрлэвэл төлөвшөөгүй, гэнэн бодол—бүр аль хэдийн хэлбэржсэн үзэл ч—тэдний хувьд асуудал биш болдог; эдгээр нь зүгээр л бодол бөгөөд үүргээ гүйцэтгэхэд чинь, Бурханд дуулгавартай байхад чинь нөлөөлдөггүй. Үзэл, завхарсан зан чанар хоорондоо холбоотой. Заримдаа чиний зүрх сэтгэлд үзэл байдаг ч энэ нь үйлдлийг чинь чиглүүлдэггүй. Ашиг сонирхол чинь шууд зөрчигдөөгүй тохиолдолд үүнийг чи үл тоодог. Гэхдээ үл тоолоо гээд үзэл дотор чинь завхарсан зан чанар байхгүй гэсэн үг биш бөгөөд үзлээс чинь зөрүүтэй юм тохиолдох үед чи зан чанартаа ноёрхуулсан, тодорхой хандлагаар үзэлтэйгээ зууралддаг. Энэ зан чанар нь хатуу цэвдэг байдал байж болно, биеэ тоосон зан, заналт байдал ч байж болно; чи Бурханд онгирч, “Миний үзэл бодол эрдэм шинжилгээний үүднээс олон удаа батлагдсан. Хүмүүс олон мянган жилийн турш ийм үзэл бодол баримталсан байтал яагаад би тэгэх ёсгүй юм бэ? Хэрвээ Таны зөв биш байвал үүнийг Та үнэн, бусад бүх зүйлээс дээд гэж хэлсээр байж яаж болдог юм бэ? Миний үзэл бодол бүх хүн төрөлхтнийхөөс хамгийн дээд нь!” гэдэг. Нэг үзэл чамайг ингэж аашилж, ийнхүү сагсуурахад хүргэж болдог. Энэ юунаас үүддэг вэ? Завхарсан зан чанараас үүддэг. Үзэл, хүний завхарсан зан чанар хоорондоо асар их холбоотой бөгөөд хүмүүсийн үзлийг шийдвэрлэх ёстой. Бурханд итгэх итгэлийн тухай хүмүүсийн үзэл шийдвэрлэгдсэн цагт Бурханы гэрийн ажлын зохицуулалтыг дуулгавартай дагахад амархан болдог тул тэд үүргээ илүү саадгүй гүйцэтгэж, үл сатааран, хөндлөнгөөс оролцож, саад хийдэггүй, мөн Бурханыг шившиглэх юу ч хийдэггүй. Хэрвээ хүмүүсийн үзэл, төсөөллийг шийдэхгүй бол тэдний хувьд саад тотгор, үймээн учруулах зүйл хийхэд амархан болдог. Илүү ноцтой тохиолдолд, хүмүүсийн үзэл нь бие махбодтой болсон Бурханд хандах элдэв янзын эсэргүүцлийг хүмүүст төрүүлэх боломжтой бөгөөд энэ нь чамайг Христэд эргэлзэж, Түүнийг хүлээн авч чадахгүй болгохын сацуу үнэнийг хүлээн авч, үнэн-бодит байдалд ороход чинь нөлөөлдөг. Бүр ч ноцтой тохиолдолд, Бурханы ажлын талаарх хүмүүсийн янз бүрийн үзэл нь Бурханыг ажил, Бурханы ажилладаг арга зам, Бурханы дээд эрх, зохицуулалтыг үгүйсгэхэд тэднийг хүргэдэг—тэр тохиолдолд, тэд аврагдах ямар ч найдваргүй. Хүмүүс Бурханы аль талын тухай үзэлтэй байх нь хамаагүй, эдгээр үзлийн ард завхарсан зан чанар отож байдаг бөгөөд энэ нь эдгээр завхарсан зан чанарыг улам дордуулж, завхарсан зан чанараа ашиглан Бурханы ажил, Бурхан Өөрөө, Бурханы зан чанарт хандах бүр ч олон шалтгааныг хүмүүст өгдөг. Энэ нь завхарсан зан чанараараа Бурханыг эсэргүүцэхийг нь улам их турхирдаг бус уу? Энэ бол хүний үзлийн үр дагавар юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Хүнийг аврах Бурханы аврал зүгээр ч нэг дэмий хоосон үг биш. Үнэнтэй нийцдэггүй үзэл, төсөөлөл, мэдлэг, гүн ухаан, уламжлалт соёл гэх мэт завхарсан хүн төрөлхтний зүйлсийг шийдвэрлэх, мөн эдгээр зүйлийг задлан шинжлэх замаар эерэг зүйлс юунаас бүрддэг, сөрөг зүйлс юунаас бүрддэг, ямар зүйл Бурханаас үүддэг, ямар зүйл Сатанаас үүддэг, үнэн гэж юу болох, Сатаны гүн ухаан, логик гэж юу болохыг хүнд ойлгуулахын тулд Бурхан энэ бүх үнэнийг илэрхийлдэг. Хүмүүс эдгээр зүйл үнэндээ юу болохыг нэвт шувт харж чаддаг болох үедээ амьдралын зөв замыг эрэлхийлэхээр аяндаа сонгодог бөгөөд үнэнийг хэрэгжүүлж, Бурханы шаардсанаар хийж, сөрөг зүйлсийг ялган таньж чаддаг. Энэ нь хүнээс Бурханы шаарддаг зүйл төдийгүй хүмүүсийг төгс болгож, аврах стандарт нь юм. “Бурхан хүний үзлийг задлан шинжилдэг, гэхдээ надад ямар ч үзэл байхгүй. Үзэлтэй хүмүүс ихэвчлэн зальхай хөгшин үнэгнүүд, аль эсвэл теологичид, хоёр нүүрт фарисайчууд байдаг. Би тийм биш” гэж зарим хүн хэлдэг. Энд ямар асуудал байна вэ? Тэд өөрсдийгөө мэддэггүй. Тэдэнд ямар ч нөхөрлөл хийсэн бай, үүнийг өөрсдөдөө хэрэглэж чаддаггүй, өөрсдийгөө тийм биш гэж боддог. Энэ нь мэдлэггүй байдал бөгөөд сүнслэг зүйлсийн талаар тэд ямар ч ойлголтгүй байдаг. Та нар ингэж бодож чадах уу? Өнөөдөр ихэнх хүн ингэж боддоггүй. Тэд олон номлол сонссон бөгөөд хүн бүр ийм идэвхгүй, сөрөг завхрал болон үзэлтэй байдаг, эдгээрийг задлан шинжлэхэд ичих юмгүй гэдгийг мэдэрдэг; түүнчлэн эдгээрийг задлан шинжилснийхээ дараа, энэ нь бусдыг ялган таних чадвартай болоход тусална, өөрсдөө өснө, мөн үнэнийг илүү хурдан ойлгож чаддаг болно гэж боддог. Иймээс тэд бүгд өөрсдийгөө ил тод задлан шинжилж чаддаг. Тэгвэл ийм тохиолдолд үзлийг задлан шинжлэх нь ямар зорилготой байдаг вэ? Эдгээр үзлийг хойш тавьж, хүн, Бурхан хоёрын хоорондох үл ойлголцлыг шийдвэрлээд, дараа нь Бурханы хүнээс шаарддаг зүйлд анхаарах, авралын замд яаж орохыг мэдэх, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд юу хийх вэ гэдгийг мэдэхэд анхаарлаа хандуулах боломжийг хүмүүст олгох зорилготой байдаг. Эцэст нь тогтмол ингэж хэрэгжүүлснээр зорьсон үр дүнд хүрдэг. Нэг талаар, хүмүүс Бурханы хүслийг ойлгож авч, Бурханд дуулгавартай байж чаддаг, нөгөө талаар, хорон муу үзэл, төсөөлөл болон мэдлэгээс үүдэлтэй зүйлс гэх зэрэг олон сөрөг зүйлийг голж, эсэргүүцэх дархлаатай болно. Шашны ухаантан, теологич, шашны пастор, ахлагчтай нүүр тулах үедээ чи ярилцаж эхэлмэгцээ л тэднийг нэвт шувт харж, элдэв янзын үзэл, төсөөлөл, тэрс үзэл, төөрөгдлийг нь няцаахдаа үнэнийг ашиглаж чадна. Энэ нь, сөрөг зүйлийг таньж чаддаг, зарим үнэнийг ойлгосон, тодорхой биеийн хэмжээтэй, иймд энэ шашны удирдагч, эрхмүүдтэй нүүр тулах үедээ тэднээс сүрддэггүй гэдгийг чинь харуулдаг. Тэдний ярьдаг мэдлэг, эрдэм, гүн ухаан, тэр ч бүү хэл бүх үзэл суртал, онол үндэслэлгүй байдаг, учир нь чи шашны бичиг үсэг, хоосон сургаал, үзэл, төсөөллийг нэвт шувт харсан бөгөөд шашны зүйлс чамайг хуурч чадахаа больсон. Гэхдээ та нар хараахан тийм болоогүй байна. Шашны эдгээр луйварчин, фарисай юм уу багахан байр суурьтай хүнтэй тулгараад та нар сүрддэг; тэдний хэлж байгаа зүйл буруу, үзэл төсөөллөөс бүрдсэн, мэдлэгээс үүссэн гэдгийг мэддэг хэдий ч хэрхэн няцаахаа мэддэггүй бөгөөд хаанаас эхлэн задлан шинжлэх, энэ хүмүүсийг ямар үгээр илчлэхээ мэддэггүй. Үнэнийг ойлгоогүй хэвээр байгаа чинь эндээс харагддаг бус уу? Иймээс та нар үнэнээр зэвсэглэж, өөрсдийгөө задлан шинжилж сурах ёстой. Үнэнийг ойлгосон үедээ та нар бусад хүнийг нэвт шувт харж чадна, харин үнэнийг ойлгодоггүй бол тэднийг хэзээ ч нэвт шувт харахгүй. Хүмүүс, зүйлсийг нэвт шувт харахын тулд үнэнийг ойлгох ёстой; үнэнийг үндэс суурь, амиа болгохгүйгээр чи юунд ч гүн гүнзгий нэвтэрч чадахгүй.

Хүмүүс янз бүрийн үзэл, төсөөллийг шийдвэрлэсэн үедээ Бурханы үгийн мэдлэг, туршлагатай болдгийн зэрэгцээ Бурханы үгийн бодит байдалд бас орсон байдаг. Бурханы үгийн бодит байдалд орох явцад хүмүүсийн дотор төрдөг янз бүрийн үзэл, төсөөлөл нэг нэгээрээ шийдвэрлэгдэж, Бурханы ажил, Бурханы мөн чанар, хүмүүст хандах Бурханы янз бүрийн хандлагын талаарх хүмүүсийн мэдлэгт өөрчлөлт гардаг. Энэ өөрчлөлт хэрхэн бий болдог вэ? Хүмүүс янз бүрийн үзэл, төсөөллөө хойш тавих үед, мөн мэдлэг, гүн ухаан, уламжлалт соёл, гадаад ертөнцөөс үүддэг янз бүрийн санаа, үзэл бодлоо хойш тавьж, оронд нь Бурханаас ирдэг, үнэнтэй холбоотой янз бүрийн үзэл бодлыг хүлээн авах үед бий болдог. Иймээс хүмүүс Бурханы үгийг амиа болгон хүлээн авах үедээ Бурханы үгийн бодит байдалд бас ордог бөгөөд үнэнийг ашиглан аливаа асуултыг авч үзэж, бодож, үнэнийг ашиглан асуудлыг шийдвэрлэж чаддаг; үзлийг шийдвэрлэснээр хүмүүсийн амьдрал, оршин тогтнолд гардаг өөрчлөлт нь энэ юм. Хүмүүст ийм өөрчлөлт гарах үед Бурхантай харилцах харилцаа нь бүтээгдсэн зүйл, Бүтээгч хоёрын харилцаа болдог. Энэ түвшний харилцаанд өрсөлдөөн, уруу таталт гэж үгүй бөгөөд тэрслүү байдал маш бага байдаг; хүмүүс Бурханд хавьгүй илүү дуулгавартай, илүү ойлгодог, шүтлэгтэй, үнэн сүсэгтэй, үнэнч шударга байж, Бурханаас үнэхээр эмээдэг. Гэхдээ хүмүүсийн үзлийг шийдвэрлэнэ гэдэг маш шаналгаатай үйл явц юм. Хүмүүс өөрсдийгөө үгүйсгэж, үзлээ хойш тавьж, өөрсдийн зөв гэж боддог зүйлийг хойш тавьж, зууралддаг зүйл, зөв зүйтэй гэж үзэж, насан туршдаа эрэлхийлж, хүсэн тэмүүлсэн зүйлсээ хойш тавих ёстой. Тэгэхээр хүмүүс өөрсдийгөө хаяж, Сатаны ертөнцөөс сурсан мэдлэг, гүн ухаан, тэр ч бүү хэл өөрсдийн оршин тогтнох арга замыг хойш тавьж, оршин тогтнолын суурь, уг үндэс нь үнэн болох амьдралын өөр арга замаар эдгээрийг солих ёстой гэсэн үг юм. Иймээс хүмүүс асар их зовлонг тэсвэрлэх ёстой. Тийм зовлон нь бие махбодын өвчин, өдөр тутмын амьдралын бэрхшээл, хүндрэл биш, харин өөр өөр зүйл, хүн төрөлхтний талаарх чиний зүрх сэтгэл дэх элдэв янзын үзэл бодлын өөрчлөлт, эсвэл бүр Бурханы талаарх мэдлэгийн чинь янз бүрийн талын өөрчлөлтөөс ч үүдэн гарч болох бөгөөд дэлхий ертөнц, хүний оршин тогтнол, хүн төрөлхтөн, тэр ч бүү хэл Бурханы талаарх чиний мэдлэг, үзэл бодлыг орвонгоор нь эргүүлдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Нэг үзэл гарч ирэхэд тухайн үзэл ямар байх нь хамаагүй, эхлээд үүнийг оюун ухаандаа тунгаан бодож, задлан шинжлэх цаг гарга. Ингэж бодох нь зөв эсэхийг судал. Хэрвээ ийм зүйл бодох нь эндүү ташаа, буруу хэрэг, мөн Бурханы эсрэг доромжлол гэдгийг тодорхой мэдэрвэл цаг алдалгүй Бурханд залбирч, Түүний гэгээрэл, удирдамжийг гуй. Асуудлыг оюун санаандаа хадгал, дараа нь сүнслэг үйл ажиллагаа, цуглааны үеэр болон үүргээ гүйцэтгэхдээ холбогдох бусад асуудлыг аажмаар мэдэж авч, туулж мэдэр—тийм асуудлыг мэдэж авч, туулах зуураа өөрийнхөө үзлийг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүл. Мэдээж, чи бас бусад хүмүүстэй зүй ёсны нөхөрлөл хийж, энэ талаарх сэдвүүдийг хэлэлцэж, тэднээс тусламж авч, Бурханы үгээс шийдэл олохоор чармайж болно. Бурханы ингэж ярьсан нь зөв гэдгийг чи Бурханы үг болон өөрийнхөө туршлагаас аажмаар батлах бөгөөд өөрийнхөө үзлийн асуудлыг шийдвэрлэхэд чинь энэ нь асар их үр нөлөөтэй байх болно. Түүнчлэн чи Бурханы ийм үг, ажлыг хүлээн авч, туулдаг, эцэст нь Бурханы хүслийг ойлгож авч, Бурханы зан чанарын талаар мэдлэгтэй болдог учраас өөрийнхөө үзлийг шийдвэрлэж, хойш тавих ба Бурханыг буруугаар ойлгохгүй, Бурханаас сэрэмжлэхгүй, мөн Бурханд үндэслэлгүй шаардлага тавихгүй. Энэ бол нэг төрлийн шийдвэрлэж болох үзэл юм.

Засахад хэцүү, хүмүүсийн шийдвэрлэж чаддаггүй өөр нэг төрлийн үзэл байдаг. Шийдвэрлэхэд хэцүү үзлүүдийн талаар хүмүүсийн дагах ёстой нэг зарчим бий. Хэрвээ чи тийм үзэл гаргаж хэлбэл, энэ нь үзэл тараах явдал болдог. Үзэл тараахын үр дагавар, шинж чанарын талаар Би аль хэдийн нөхөрлөсөн бөгөөд чи энэ асуудлын мөн чанарыг ойлгосон байх ёстой тул чанга дуугаар яаруу тайлбар хэлэхийн оронд иймэрхүү зүйлийг дотроо цэгнэж үзсэн чинь дээр. Хэрвээ чи “Эдгээр зүйлийг дотроо хадгалах надад хэцүү байдаг, би үүнийг тэвчиж чадахгүй” гэдэг бол Бурханд залбирахдаа тэдгээрийнхээ талаар ярь. Чи Бурханд юу хэлэх ёстой вэ? “Өө Бурхан минь! Надад иймэрхүү бодол төрөөд байна. Би хойш тавихыг хүсэж байгаа ч чадахгүй нь. Эдгээр зүйл Таныг доромжилдог гэдгийг би мэднэ, би Таны тусламж, удирдамжийг гуйж байна, намайг сахилгажуулж, намайг илчлэх тохиромжтой арга ашиглаж, миний үзэл буруу гэдгийг надад ухааруулаач гэж гуйя. Таны ашиглах ямар ч аргыг би дуртайяа хүлээж авна” гэж хэл. Хүмүүсийг үймүүлж, төөрөлдүүлж чадах тийм үзлүүдийг гаргаж хэлэхийн оронд дотроо хадгал. Хэрвээ тэдгээрийг дотроо хадгалахад хэцүү санагдаж байвал өөртөө аяархан шивнээд хэл. Тэгээд нэмэргүй бол чи залбиралдаа тэдгээрийн талаар ярьж, эдгээр үзлийг хойш тавих боломжийг чамд олгох Бурханы удирдамж, Түүний үгийн гэгээрлийг гуйх ёстой. Зарим хүн: “Хэрвээ цуглааны үеэр ах эгч нарт эдгээр үзлийг хэлэх нь үзэл тараах явдал юм бол дотроо хадгалахад хэцүү байх үедээ би үүнийг гэр бүлийн гишүүддээ хэлбэл зүгээр үү?” гэдэг. Хэрвээ гэр бүлийн гишүүд чинь бүгд ах эгч нар бөгөөд эдгээр үзлийг гаргаж хэлэх нь тэдний сэтгэлийг үймүүлдэг бол үүнийг хийх нь зөв үү? Хэрвээ чиний хэлдэг зүйл хүмүүст сөрөг нөлөө үзүүлдэг, тэдэнд хохиролтой, хор хөнөөлтэй, хуурч төөрөлдүүлдэг бол яаж ч байсан бүү хэл. Чи залбирч, үүнийг шийдвэрлэхийг Бурханаас гуйх ёстой. Чи сүсэг бишрэлтэй, зөв шударга байдлаар өлссөн зүрх сэтгэлтэй байдаг л бол үзэлийг чинь шийдвэрлэж болно. Бурханы үг засаж чадахгүй юу ч үгүй, шийдвэрлэж чадахгүй ямар ч асуудал үгүй; харин тэдгээрийг хүлээн авч чаддаг, хэрэгжүүлэхийг хүсдэг чинь, мөн үзлээ хойш тавьж чаддаг эсэх чинь л чухал. Хэрвээ чи тэгж итгэдэг бол залбиралдаа энэ талаар Бурханаас гуйх ёстой. Яаж ч гуйлаа гэсэн, Бурхан чамайг гэгээрүүлдэггүй, ямар нэг зүйлийг тодорхой ойлгох боломж олгодоггүй хэр нь зүрх сэтгэл, дотоод ухамсартаа чи энэ үзэл бол юу ч биш гэдэгт өөрийн эрхгүй итгэж эхэлдэг, энэ нь чамайг үймүүлэхээ больдог, мөн Бурхан яагаад тэгж ажилласныг чи хэдийгээр ойлгодоггүй ба Бурхан яагаад тийн үйлдсэнээ чамд хэлэхийн тулд тодорхой үг, эсвэл тодорхой үнэнийг ашиглаагүй, Өөрийн санаа зорилгыг чамд ойлгуулаагүй бөгөөд үзлээ засах боломжийг чамд олгосон боловч тэр үзэл чиний дотор хэлбэржээгүй, энэ нь чиний амьдралыг, урд чинь буй замыг, хэвийн сүнслэг амьдралыг чинь үймүүлдэггүй—тэр ч бүү хэл, Бурхантай харилцах хэвийн харилцааг чинь эвдэггүй, угаасаа үүргээ гүйцэтгэхэд чинь ч бас нөлөөлдөггүй бол—энэ үзэл үндсэндээ шийдвэрлэгдсэн бус уу? Энэ нь хэрэгжүүлэлтийн зам юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (16)”-аас эш татав

Бурхан юу хийх нь хамаагүй, чиний хувьд хүлээн авахад амархан байсан ч, эсвэл хүлээн авахад хэцүү, чамд үзэл төрүүлэх магадлалтай байсан ч, товчхондоо Бурханы ялгамж чанар үүнээс болж өөрчлөгддөггүй; Тэрээр үргэлж Бүтээгч байх бөгөөд чи үргэлж Бурханы бүтээл байх болно. Хэрвээ чи аливаа үзлийн хязгаарлалтад авталгүй, Бурхантай бүтээл болон Бүтээгчийн хоорондох харилцааг хадгалж чаддаг бол Бурханы жинхэнэ бүтээл мөн юм. Хэрвээ чи аливаа үзлийн нөлөө, үймээнд автахгүй байж чаддаг, зүрх сэтгэлийнхээ угаас үнэхээр дуулгавартай байх чадвартай бол, мөн үнэний талаарх ойлголт чинь гүн гүнзгий юм уу өнгөцхөн байхаас үл хамааран үзлээ хойш тавьж, тэдгээрт хязгаарлагдахгүй байж чаддаг, Бурхан л үнэн, зам, амь бөгөөд Бурхан л үүрд Бурхан байна, ямар ч алдаа гаргахгүй гэж боддог бол чи аврагдаж чадна. Үнэн хэрэгтээ, хүн бүрийн биеийн хэмжээ хязгаарлагдмал байдаг. Хүмүүсийн оюун ухаанд хэр олон зүйлийг багтааж болох вэ? Тэд Бурханыг мэдэж чадах уу? Бурханыг ухан ойлгож чадах уу? Тэр нь хоосон мөрөөдөл юм! Бурханы өмнө хүмүүс үргэлж нялхас байна гэдгийг бүү март. Хэрвээ чи өөрийгөө ухаалаг гэж үргэлж боддог бол, үргэлж сайрхаж, бүхний учрыг олж мэдэхээр оролдож, “Хэрвээ би үүнийг ойлгохгүй бол Таныг миний Бурхан гэж хүлээн зөвшөөрч чадахгүй, Таныг миний Бурхан мөн гэж хүлээн авч чадахгүй, Таныг Бүтээгч гэж хүлээн зөвшөөрч чадахгүй. Хэрвээ Та миний үзлийг шийдвэрлэхгүй атал Таныг Бурхан гэж хүлээн зөвшөөрч, Таны дээд эрхийг хүлээн авч, Таныг дуулгавартай дагана гэж бодож байвал Та дэмий мөрөөдөж байна” гэж хэлдэг бол юмс буруугаар эргэжээ. Тэд яаж буруугаар эргэсэн бэ? Бурхан ийм зүйлсийг чамтай хэлэлцдэггүй. Тэрээр хүнд үргэлж дараах байдлаар хандана: Хэрвээ чи, Бурханыг өөрийнхөө Бурхан гэж хүлээн авдаггүй бол Тэр чамайг Өөрийнхөө бүтээлүүдийн нэг гэж хүлээн авахгүй. Бурхан чамайг Өөрийнхөө бүтээлүүдийн нэг гэж хүлээн авахгүй байх үед Түүнд хандах хандлагаас чинь үүдэн Бурхантай харилцах харилцаанд чинь өөрчлөлт гардаг. Хэрвээ чи дуулгавартай дагаж чаддаггүй, Бурханы ялгамж чанар, мөн чанарыг болон Бурханы хийдэг бүхнийг хүлээн авдаггүй бол чиний ялгамж чанарт өөрчлөлт гарна. Чи Бурханы бүтээл хэвээр гэж үү? Хэрвээ Бурхан чамайг хүлээн зөвшөөрөхгүй бол өөрөөр зүтгээд ямар ч нэмэргүй. Хэрвээ чи Бурханы бүтээл биш бөгөөд Бурхан чамайг хүсдэггүй бол чамд аврагдах найдвар байсаар байна гэж үү? Хэрвээ чи Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүрэг, хариуцлагыг гүйцэтгэж чаддаггүй бол, Бурханы бүтээлийн байр сууриас Бүтээгчид ханддаггүй бол Бурхан чамд хэрхэн хандах вэ? Тэр чамайг хэрхэн харах вэ? Бурхан ч бас чамайг Өөрийнхөө бүтээлүүдийн нэг гэж үзэхгүй, харин диавол Сатан гэж үзнэ. Чи өөрийгөө ухаалаг гэж бодсон бус уу? Чи яаж өөрийгөө диавол Сатан болгочхов оо? Энэ нь ухаалаг биш, харин тэнэг хэрэг. Эдгээр үг хүмүүст юу зааж сургадаг вэ? Тэд Бурханы өмнө биеэ зөв авч явах ёстой. Чиний үзэлд шалтгаан байсан ч гэсэн өөрийгөө үнэнийг эзэмшсэн, Бурханы эсрэг шуугиан дэгдээж, Түүний талаар мэдэгдэл хийх шаардлага хангасан гэж бүү бод. Чи юу ч хийлээ гэсэн, тийм байж болохгүй. Бурханы бүтээлийн ялгамж чанараа алдсан л бол чи дуусна—энэ бол тоглоом биш. Хүмүүс үзэлтэй байх үедээ өөр хандлага баримталж, өөр шийдэл хэрэглэдэг учраас л үр дүн нь тэс өөр байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (16)”-аас эш татав

Зарчмуудыг ухаармагц үзлийг шийдвэрлэхэд амархан болдог. Үзэлд чөдөрлүүлэхийг өөртөө бүү зөвшөөр; хэрвээ чи тэдгээрийг шийдвэрлэж чадах бол шийдвэрлэхийн тулд хамаг чадлаараа хичээ, хэрвээ чадахгүй бол энэ нь үүрэг болон Бурхантай харилцах харилцаанд чинь нөлөөлөхийг бүү зөвшөөр. Иймээс чи мөн эдгээр үзлийг тараах ёсгүй; хорон муу хүмүүсийн нэг бүү бай, үймээн самуун, саад тотгор үүсгэдэг нэгэн бүү бай, Сатаны элч төлөөлөгч бүү бай, Сатаны гарц бүү бай. Хэчнээн шаргуу хичээдэг ч бай хамаагүй, хэрвээ чи ердөө өнгөн талыг нь шүргээд, үзлийг бүрэн шийдвэрлэж чаддаггүй бол зүгээр л тоохгүй бай; үнэний эрэл хайгуул, амийн оролтын эрэл хайгуулд чинь нөлөөлөхийг бүү зөвшөөр. Зарчмын эдгээр янз бүрийн талыг ухаарснаар ихэнх тохиолдолд хүмүүс хамгаалагдаж чадна. Хэрвээ чи үнэнийг хүлээн авдаг, эерэг зүйлсийг хайрладаг, ёрын муу биш, үймүүлж, саад болохыг хүсдэггүй, зориуд ийм зүйл хийдэггүй хүн бол чамд үзэл төрөх үед чи ихэвчлэн хамгаалагдах болно. Үндсэн зарчим нь энэ: Чамд үзэл төрж, тэр нь шийдвэрлэхэд хэцүү бол тэр талаар ямар нэг зүйл хийх гэж бүү яар; эхлээд хүлээ, Бурхан алдаа гаргадаггүй. Энэ зарчмыг сана. Үүнээс гадна, чи үүргээ хойш тавих ёсгүй—энэ нь үзлийн нөлөөнд автах ёсгүй. Чамд үзэл төрмөгц дотроо “Намайг тэнэгтлээ гээд хэн тоох юм бэ? Миний сэтгэл санаа тааруухан байна, би яавч сайн юм хийнэ гэж байхгүй” гэж бүү бод. Хэрвээ чи ингэж боддог бол юмс буруугаар эргэнэ; хандлага чинь сөрөг, хааш яаш байдалтай, хэлбэрддэг болж өөрчлөгдмөгц энэ нь төвөгтэй болох бөгөөд үзэл чиний дотор зүйлсийг өдөөж буй хэрэг юм. Үзэл чиний дотор асуудал үүсгэж, үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлөх үед Бурхантай харилцах харилцаа чинь аль хэдийн өөрчлөгдсөн байдаг. Чиний доторх үзэл шийдвэрлэгдээгүй байх үед зарим нь үүргээ гүйцэтгэхэд чинь нөлөөлдөггүй, харин зарим нь нөлөөлдөг. Үүрэгт нөлөөлөх үр нөлөө гэвэл, эдгээр үзэл чамайг Бурханд эргэлзэхэд хүргэдэг; чи үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэггүй, үүргээ биелүүлэхгүй байхын үр дагавар бий гэдгийг мэдэрдэггүй, Бурханаас айдаггүй, эмээдэггүй—энэ нь аюултай бөгөөд чи уруу таталтад автаж, Сатанд хууртаж, Сатанд булаагдаж байгаа хэрэг. Чиний хийдэг сонголт, үзэлдээ хандах хандлага чинь маш чухал; үзлийг шийдвэрлэж чадах эсэхээс үл хамааран, тэдгээрийг ямар түвшинд шийдвэрлэж чадахаас үл хамааран, Бурхан та хоёрын хоорондох хэвийн харилцаа өөрчлөгдөх ёсгүй. Нэг талаар, чи Бурханы дэлгэж тавьсан бүхнийг дуулгавартай дагаж чаддаг байх ёстой: Бурхан алдаа гаргадаггүй, энэ талаарх мэдлэг, үүнтэй холбоотой үнэн хэзээ ч өөрчлөгдөх ёсгүй. Нөгөө талаар, чи Бурханы чамд даалгасан үүргийг хойш тавих ёсгүй, өөрийнхөө ачааг хөнгөлөх ёсгүй. Хэрвээ дотроо юм уу гаднаа чи огт эсэргүүцдэггүй, дургүйцдэггүй, тэрсэлдэггүй, Бурханд дуулгаваргүй ханддаггүй бол Бурхан дуулгавартай байдлыг чинь, хүлээж байгаа гэдгийг чинь л харна. Чамд үзэл байсаар байж болох ч дуулгаваргүй байдал, эсэргүүцэл байхгүй учраас Бурхан дуулгаваргүй байдлыг чинь хардаггүй; Бурхан чамайг Өөрийнхөө бүтээлүүдийн нэг гэж үзсээр байдаг. Гэтэл хэрвээ зүрх сэтгэл чинь гомдол, сэтгэл ханамжгүй байдлаар дүүрэн, чи залхаан цээрлүүлэх боломж хайж байгаа бол, үүргээ гүйцэтгэхийг хүсдэггүй бол, энэ нь үүргийн гүйцэтгэлд чинь нөлөөлж, чи бүр ачаагаа хөнгөлөх гэж оролддог бол, зүрх сэтгэлд чинь Бурханы талаарх элдэв янзын үндэслэлгүй гомдол байдаг, мөн үүргээ гүйцэтгэх явцад чинь сэтгэл ханамжгүй байдлын зарим илрэл гарч ирдэг бол энэ удаа Бурхантай харилцах харилцаанд чинь асар их өөрчлөлт гарчээ. Чиний байр суурь Бурханы бүтээлийн байр суурь байхаа больж, чи Бурханы бүтээл байхаа больж, харин диавол Сатаны гарц болсон—иймээс Бурхан чамд тийм ч эелдэг хандахгүй. Хүмүүс ийм цэгт хүрсэн бол аюултай нутаг дэвсгэрт байна. Бурхан юу ч хийхгүй байлаа ч гэсэн чи чуулганд тогтворгүй байдалд байна. Иймээс хийдэг бүх зүйлдээ—ялангуяа энэ нь үзэл шийдвэрлэх гэх мэт асуудлыг агуулах үед—хүмүүс Бурханд халдах, Бурханаар яллуулах, эсвэл бусдыг гомдоож, хохироох зүйл хийхээс зайлсхийхээр хичээх ёстой. Энэ бол зарчим юм.

Бурханы талаар үзэлтэй байх нь том асуудал! Хүлээн авч, дуулгавартай байж, сонсохоос гадна, хүн Бурхан хоёрын хооронд хамгийн түгээмэл харагддаг зүйл бол хүмүүс Бурханы талаар үзэлтэй байх явдал юм. Үүнийг тоолгүй орхиж яавч болохгүй. Хэрвээ хүмүүст эдгээр үзэлд хандах зөв арга барил, зам байхгүй бол Бурханыг дагах нь тэдэнд маш хэцүү бэрх болж, олон тойруу замаар явах бөгөөд гэнэ алдмагцаа Бурханд дуулгаваргүй, Бурханд дайсагнасан замд хөл тавьж болзошгүй юм. Ийм замд хөл тавих үед тэдний хувьд бүх юм дуусна—тэдэнд боломж байсаар байна гэж та нар бодож байна уу? Үүнийг засахад амаргүй; тэдэнд ямар ч боломж байхгүй. Иймээс Бурханы бүтээл мөн гэдгийг чинь Бурхан үгүйсгэхээс өмнө чи Бурханы бүтээл байж сурах ёстой. Бүтээгчийг хэрхэн судлахыг, эсвэл чиний итгэдэг Бурхан бол Бүтээгч мөн гэдгийг хэрхэн нотолж, батлахыг сурах гэж бүү оролд—энэ нь чиний үүрэг ч биш, чиний хариуцлага ч биш. Хүмүүсийн өдөр бүр зүрх сэтгэлдээ эргэцүүлж, бодох ёстой зүйл бол яаж Бурханы сайн бүтээл байх вэ гэдэг болохоос биш, Бурхан Бүтээгч мөн эсэхийг, Тэр Бурхан мөн эсэхийг, Бурхан ямар нэг зүйл хийх үед үүнийг хийх нь зөв эсэхийг батлах явдал биш—чиний судлах ёстой зүйл энэ биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (16)”-аас эш татав

Өмнөх: 55. Утгагүй байдлаас сэргийлэх зарчмууд

Дараах: 57. Бурханыаас сэрэмжилдэг байдал, Түүний талаарх буруу ойлголтыг засаж залруулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх