65. Хариуцлага хүлээж, огцрох зарчмууд

(1) Үнэнийг хүлээн авдаггүй, бодитой ажил хийж чаддаггүй, заримдаа Ариун Сүнсний ажилгүй байдаг аливаа хуурамч удирдагч юм уу ажилчин хариуцлага хүлээж, огцрох ёстой;

(2) Ажлын зохицуулалт, эсвэл номлол, нөхөрлөл хийх юм уу, хэрэгжүүлэхээс татгалзаж, Бурханы сонгосон хүмүүс Дээрхээр удирдуулж, хариулуулахад саад хийдэг хэн боловч хариуцлага хүлээж, огцрох ёстой;

(3) Ажлын зохицуултыг зөрчиж, Бурханы гэрийн ажил болон Түүний сонгосон хүмүүст асар их хохирол, гай гамшиг учруулан дураараа дургидаг хэн боловч хариуцлага хүлээж, огцрох ёстой;

(4) Удирдагч юм уу, ажилчин гэм буруу, ёрын муу үйл үйлдчихээд засалт, харьцалт туулж, ирээдүйд сайн ажиллахаа баталж, үнэхээр гэмшиж чаддаг бол одоохондоо байр сууриа хадгалж үлдэж болно.

Холбогдох Бурханы үг:

Бурханы гэр хүмүүсийг бодит чадварынх нь дагуу, хамгийн тохиромжтой байдлаар оновчтой ашигладаг. Хэрвээ чиний хүн чанар сайн боловч хэв чанар чинь муу бол үүргээ бүх зүрх сэтгэл, бүх чадлаараа гүйцэтгэ. Бурханы сайшаалыг хүртэхийн тулд удирдагч юм уу, ажилчин байх шаардлагагүй. Хэрвээ чи удирдагчийн санаа тавих хэрэгтэй зүйлд санаа тавихыг хүсдэг боловч тэгж чаддаггүй, удирдагч байхад шаардагдах чанар чамд байхгүй, энэ ажлыг хийж чадахгүй бол яах ёстой вэ? Энэ тохиолдолд битгий зүтгэ, юмыг өөртөө бүү хэцүү болго. Хэрвээ чи тавин паунд юм үүрч чадвал сагсуурч, “Тавин паунд хангалтгүй байна—би илүү их ачаа үүрэхийг хүсэж байна! Би зуун паунд үүрэхийг хүсэж байна! Би ядарч үхэхэд бэлэн байна!” гэж хэлэлгүйгээр тавин паундыг л үүр. Чи удирдагч, эсвэл ажилчин болж чадахгүй, ядарч үхэхгүй боловч Бурханы гэрийн ажлыг саатуулж, урагшлах хурд, бүтээмжид нь нөлөөлж, мөн олон хүний амийн ахиц дэвшлийг саатуулах нь чиний үүрч чадахгүй хариуцлага юм. Учир нь, хэв чанар чинь хангалтгүй байна. Тиймээс, хэрвээ чи өөрийгөө мэддэг бол огцорч, сайн хэв чанартай, зохих ёсоор шаардлага хангасан, өөрөөсөө дээр хүнийг удирдагч болгохоор санал болгох санаачилга өөрөө гаргах хэрэгтэй. Энэ бол ухаалаг зам бөгөөд ингэдэг нь л жинхэнэ хүн чанар, жинхэнэ эрүүл ухаантай, үнэнийг үнэхээр ойлгож, хэрэгжүүлдэг хүн юм. “Хэдийгээр хэв чанар минь муу ч гэсэн, хүн чанар минь сайн. Би санаа тавьж, бэрхшээл зовлон туулж, төлөөс төлмөөр байна. Би шийдэмгий, аливааг чамаас илүү мэрийж хийдэг. Би хүлээцтэй бөгөөд харьцалт, засалт, шалгалт туулахаас айхгүй. Хэв чанар минь нэг их сайн биш байх нь ямар хамаатай юм бэ?” гэж чи үргэлж боддог. Энэ нь чамайг яллахын тулд биш, харин чамайг ангилж, чи юу хийж чадах, юу чамд тохирох, ямар үүрэг тохирох талаар чамд тодорхой болгохын тулд юм. Бас нөгөө талаар гэвэл, одоо чамд тулгардаг хамгийн бодитой асуудлын нэг нь чиний хэв чанар хэтэрхий дорд байна. Чи удирдагчийн үүргийг биелүүлж чадахгүй. Чамд энэ тохирохгүй бөгөөд хэрвээ чи удирдах гэж оролдвол Бурханы гэрийн ажлыг саатуулах болно. Хэрвээ чи завгүй байх дуртай, хүн чанартай бол, санаа тавьж, төлөөс төлөх хүсэлтэй бол чамд таарах ажил, чиний гүйцэтгэх ёстой үүрэг бий, Бурханы гэр үүнийг зохих ёсоор зохицуулна. Чамайг удирдагч болгохгүй байх нь Бурханы гэрийн дүрэм журам, зарчимд нийцэх боловч Бурханы гэр хэв чанараас чинь болж үүргээ гүйцэтгэх эрх, Бурханд итгэж, Бурханыг дагах эрхийг чинь хэзээ ч хасахгүй нь лавтай. Энэ зүйтэй юу? Энэ асуудал дээр илүү дэлгэрэнгүй нөхөрлөх шаардлага бас байна уу? Дорд хэв чанартай зарим хүн үүнийг сонсоод “Нөхөрлөж ханалаа. Энэ царайгаа харуулах газар надад алга. Хэв чанар минь муу гэдгийг би мэддэг учраас удирдагч юм уу, ажилчин болохгүй, бүлгийн удирдагч, зааварлагч байж болох л юм, эсвэл би хар бор ажил хийж, хоол хийж, цэвэрлэгээ хийж болох юм … юу ч байсан болно. Бусад хүн юу ч гэсэн хамаагүй, би хийх ёстойгоо л хийж, Бурханы гэрийн зохицуулалт болон Бурханы зурагт захирагдана. Дорд хэв чанартай байна гэдэг ч бас Бурханы нигүүлсэл. Үүнд Бурханы сайн санаа байгаа, Бурхан буруу ажилладаггүй” гэж боддог. Хэрвээ чи аливааг ийм маягаар харж чадвал болж байна, асуудлыг дахин нөхөрлөх шаардлагагүй. Товчхон хэлбэл, бид арай муу хэв чанартай хүмүүсийн асуудлыг л задлан шинжилж, үнэнийг байгаагаар нь илчилдэг, ингэснээр илүү олон хүн ийм хүмүүст зөв хандах болж, харах болж, тэгснээр энэ хүмүүс өөрсдийн муу хэв чанарт зөв хандаж, харж чаддаг болно. Тэгээд тэд өөрсдөө нарийн зөв байранд очиж, зохистой албан тушаал, үүргээ олж, ингэснээр тэдний төлдөг төлөөс, бэрхшээл зовлон туулах шийдэмгий байдлыг нь ухаалгаар ашиглаж, тоглоомд оролцуулж болно. Энэ нь үнэнийг ойлгох, үнэнийг хэрэгжүүлэхэд чинь нөлөөлдөггүй. Энэ нь Бурханы гэр буюу Бурханы өмнө байх дүр төрхөд чинь нөлөөлдөггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (8)”-аас эш татав

Та нар хуурамч удирдагч болохыг хүсдэг үү, эсвэл жирийн дагагч болохыг хүсдэг үү? (Жирийн дагагч.) Ах эгч нар чамайг сонговол, үзээд алд; тэд аливааг чамаас илүү тодорхой хардаг байж ч магадгүй. Хэрвээ ах эгч нар чамайг хийж чадна гэж боддог бол чи бүхнээ зориулах хэрэгтэй. Хэрвээ чи үнэхээр хичээсэн ч ажилдаа бүтэлгүйтээд, зүрх сэтгэл чинь түгшүүрт автан шатаж, унтаж чадахгүй, хэрхэн зөв хийхээ ч мэдэхгүй байвал боль; чамд хэтэрхий хэцүү байна. Хэрвээ чи үргэлжлүүлсээр байвал хуурамч удирдагч болох магадлалтай, энэ тохиолдолд чи “Миний хэв чанар муу агаад хуурамч удирдагч болох магадлалтай учраас би албан тушаалаасаа даруйхан огцрохыг хүсэж байна; өөр хүнийг сонгоно уу” хэмээн мэдэгдэж, огцрох өргөдлөө бичих ёстой. Ингэх нь хамгийн ухаалаг үйлдэл мөн. Ингэх нь хамгийн зөв зүйл юм: ингэх нь ухаалаг хэрэг бөгөөд тэр албан тушаалыг эзэлж, хуурамч удирдагч байснаас дээр. Чи өөрийгөө хэв чанар муутай, удирдагч болох чадваргүй гэдгээ сайн мэддэг боловч тэр албаас татгалзаж тэвчихгүй, өөртөө “Би яагаад үүнийг хийж чадахгүй вэ? Хэн надад тусалж чадах бол? Би албанд байж, өөр нэг хүн төлөвлөгөө гаргадаг байсан бол ямар сайхан бэ! Гэвч үүнд таарах хэн ч алга, тиймээс би өдөр бүр энэ үүргийн ард тэгсхийгээд гарна даа; уг ажлыг хийж чадахгүй ч гэсэн би бол бас л удирдагч, удирдагч учраас би ах эгч нараас дээр. Хэрвээ Бурханы гэр намайг солихгүй, ах эгч нар намайг зайлуулахгүй бол би өөрөө огцрохгүй” гэж хэлэх нь ухаалаг хэрэг үү? (Ухаалаг биш.) Ингэж авирлах нь Бурханы гэрийн ажлыг саатуулж, бусдад болон өөртөө хор хүргэнэ. Удирдагч байна гэдэг юу гэсэн үг болохыг чи мэдэх үү? Энэ бол чи олон хүний амийн оролттой шууд холбоотой, бас тэд урдах замаараа хэрхэн алхахтай шууд холбоотой байна гэсэн үг юм. Хэрвээ чи сайн удирдвал тэд энэ замаар сайн алхана; хэрвээ чи тэднийг зөв зам руу хөтөлбөл, тэд зөв зам дээр хөл тавина. Хэрвээ чи муу удирдаж, тэднийг замын хажуугийн шуудуу руу оруулж, тэд чамтай адилхан Фарисай болбол нүгэл чинь асар их болно. Тэгээд төгсгөл нь асар их нүгэл мөн үү? Үүнийг Бурхан анхааралдаа авах болно. Чи өөрийгөө хэв чанар муутай, хуурамч удирдагч, бодитой ажил хийх чадваргүй гэдгээ маш сайн мэддэг атлаа огцрохгүй, харин ч албан тушаалтайгаа ичгүүр сонжуургүй зууралдаж, өөр хэнд ч өгдөггүй. Энэ бол нүгэл бөгөөд Бурхан бүртгэл хөтлөх болно. Тэр бүртгэл хөтлөх нь чиний ирээдүйд сайн уу, муу юу? Чи хэцүүдсэн! Би чамд үнэнийг шударгаар хэлье: Бурхан хүн нэг бүрийн ийм зүйлийнх нь талаар бүртгэл хөтөлдөг бөгөөд нэг бүрчлэн тодорхой бичиж авдаг. Аврагдах замд чинь маш том зүйл тохиолдвол чамд үзүүлэх нөлөө нь асар их байх болно. Чи юу ч хийж байсан энэ замаар бүү алх, ийм хүн бүү бай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Зарим хүн: “Урьд нь би удирдагч, ажилчдын хариуцлагын талаар төдийлөн тодорхой мэддэггүй, тийм байр суурийн талаар будилж, хэрвээ хүсэл тэмүүлэлтэй, зовох хүсэлтэй бол уг ажилд тэнцэнэ гэж боддог байсан. Харин Таныг энэ тухай нөхөрлөх үед би мэл гайхсан—би үүнийг хийх чадваргүй, Бурханы гэрийн тодорхой нэг ажлын зохицуулалтыг ч хэрэгжүүлж чаддаггүй хуурамч удирдагч болж таарч байна. Би ажлын зохицуулалтыг хэдэн удаа уншиж, нэг нэг хувийг хүн бүрд өгөөд, дараа нь өөрийнхөө доор буй хүн бүрийн ажиллаж байгааг ажиглахад л хангалттай—зүгээр л ажиглаж, харах ёстой, тэгээд л болно гэж боддог байсан. Хэсэг хугацааны дараа би ажлыг зохих ёсоор хийхгүй байгааг, олон тодорхой дадлыг үл ойшоож байгааг олж мэдсэн. Тэгэхэд л би юу болохоо, хэв чанар минь туйлын муу гэдгийг ухаарсан” гэдэг. Тэгвэл юу хийх вэ? “Ачаагаа буулгах” нь зүгээр үү? Үүнийг шийдвэрлэх арга зам бий юу? Энэ асуудалд ямар ч шийдэл байдаггүй гэж үү? (Үгүй. Бурханы шаардсан зүйлд үндэслэн тэд илүү сайн хийхээр хичээх ёстой.) Тэр нь тун эерэг үзэл бодол—аливааг харах тун сайн арга зам юм: үүнийг хийж чадахгүй гэж бодолгүйгээр, сөрөг байлгүйгээр, бууж өгөлгүйгээр Бурханы шаардсан зүйлд үндэслэн илүү сайн хийх гэж хичээх. Энэ бол нэг хариулт нь бөгөөд сайхан хариулт байна. Энэ цорын ганц хариулт гэж үү? (Үгүй. Хэрвээ тэдний хэв чанар хэтэрхий муу, ажил хийж үнэхээр чадахгүй бол тэд бас огцрох ёстой.) Энэ нь хоёр дахь хариулт. Хэрвээ чи аль хэдийн оролдож үзээд, хийж чадахгүй гэж бодож байгаа бол, мөн энэ нь чиний хувьд үнэхээр ярвигтай, тун хэцүү бөгөөд их зовнилын эх сурвалж болж, чамайг нойргүйдэлд хүргэж, өдөр бүр ууланд няц дарагдаж байгаа мэт санагддаг бол—мөн толгойгоо өргөж, амьсгаа авч чаддаггүй, алхаж явахдаа хөлөө дааж ядаж байх шиг санагддаг бол—эдгээр тодорхой шаардлагыг сонссоныхоо дараа хэв чанар чинь муу, үүнийг хийж чадахгүй гэдгээ улам их мэдэрдэг бол чи юу хийх ёстой вэ? Нэг шийдэл бий: зүгээр л огцор. Хэрвээ чи хийж чадахгүй бол үүнийгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хүлээн зөвшөөрнө гэж юу гэсэн үг вэ? Чи өөрийгөө яг таг ойлгож, ухаарч, ур чадвар, хэв чадвараа тодорхой мэддэг байх ёстой. Хэрвээ чи үүнийг хийж чадахгүй бол чадахгүй. Тэгвэл тийм мэдлэгт хэрхэн хүрдэг вэ? Төсөөллөөр биш, учир нь үүнийг аль хэдийн туршчихсан; чамд ийм хэв чанар, ур чадвар байхгүй. Ийм хүний хэв чанарын хувьд иймэрхүү асуудал хэтэрхий төвөгтэй, бэрхшээл дэндүү их байдаг; тэд үүнийг хийж үнэхээр чадахгүй, тэд зүгээр л бууж өгч байгаа юм биш. Тэгвэл тэд хичээж, өөрсдийгөө сайжруулбал өсөж дэвших орон зай байдаг уу? Тэд хэв чанараа сайжруулж чадах уу? Хэрвээ тэд аль хэдийн оролдоод үзчихсэн, хэв чанар нь үнэхээр ийм гэдгийг харсан бол дахиад оролдох шаардлагагүй, үүнийгээ дахин батлах гээд ашиггүй. Тэд зүгээр л огцрох ёстой. Энэ үүрэг рольд байгаад байж болохгүй; хэрвээ чи тодорхой ажил хийж чадахгүй бол бусдад нөлөөлж, тэднийг хойш татна. Энэ нь зам мөн үү? Энэ хоёр замын аль нэг нь цорын ганц зам биш; чи өөрийнхөө талаарх ойлголт болон чамайг таньдаг, эргэн тойрныхоо ах эгч нарын чиний талаарх ойлголтод үндэслээд сонголт хийж болно, бодитой, үнэн зөв шүүлт хийж болно, тэгээд дараа нь зөв сонголт хийж болно, үүний чинь төлөө Бурханы гэр чамд хатуу хандахгүй. Зарим хүн: “Би хичээж, өөрийгөө сайжруулахыг хүссэн хэвээр байна. Би өөрийгөө тийм ч муу гэж бодохгүй байна. Зүгээр л тэр жилүүдэд би үнэнийг эрэлхийлэхэд тийм ч их анхаарал хандуулаагүй, удирдагч байх талаар төөрөлдөж будилаад, юу хийхээ мэдээгүй юм. Эхэндээ би Бурханы гэрийн ажлыг хялбар гэж бодсон: Энэ нь зүгээр л үнэнийг нөхөрлөх явдал бөгөөд би Бурханы үгэнд илүү их хичээл чармайлт зориулж байгаа цагт ажлаа сайн хийж чадна гэж бодсон. Гэхдээ бодит ажилтай тулгармагцаа би Бурханы гэрийн ажил тийм ч хялбар биш болохыг харсан юм” гэж хэлдэг. Одоо тэд Бурханы гэрийн аль нэг тодорхой ажлыг хийх нь тийм ч хялбар биш гэдгийг мэднэ. Нэг талаар, хүмүүс хэв чанартай байх ёстой; нөгөө талаар, тэд ачаа үүрэх ёстой; нөгөөтээгүүр тэд үнэнийг ойлгох ёстой. Энэ бүхэн зайлшгүй чухал. Үнэнийг эрэлхийлэхгүй байхыг хүлээн зөвшөөрөх аргагүй; хэв чанар муутай байхыг хүлээн зөвшөөрөх аргагүй; хүн чанар муутай, ачаа үүрэхгүй байхыг хүлээн зөвшөөрөх аргагүй; мөн тодорхой ажилд тусгайлан хандах ёстой. Энэ нь тийм ч хялбар биш. Зарим хүн үнэмшдэггүй бөгөөд дахиад оролдож үзэхийг, өөр боломж олж авахыг хүсдэг. Тийм хүмүүст боломж өгөх ёстой юу? Хэрвээ тэд зарим тодорхой ажлыг хийх чадвартай бөгөөд ердөө л дундаж чадвар, хэв чанартай боловч ажиллахдаа хайнга, хайхрамжгүй биш, сонсож, дуулгавартай дагаж чаддаг, үндсэндээ ажлын зохицуулалт болон Бурханы гэрийн зарчмын дагуу ажил гүйцэтгэх чадвартай бол хэдийгээр ийм хүмүүс урьд нь гэнэн, залуу, өнгөц суурьтай байснаасаа болоод, олон зүйлийн талаар буруу санаа бодолтой байснаасаа болоод ажлыг зохих ёсоор хийж чадаагүй байсан ч тэд бол зөв хүн бөгөөд тэдэнд боломж олгох ёстой; тэднийг сохроор бүү хал, эсвэл огцор гэж сохроор бүү шаард. Удирдагч юм уу ажилчин байх нь тийм ч амархан биш, удирдагч юм уу ажилчныг сонгох ч тийм амархан биш. Хүмүүс одоо удирдагч, ажилчдын хариуцлагыг бага зэрэг ойлгодог бөгөөд дараагийн удаа ажиллахдаа урьд нь иймэрхүү зүйлийг ойлгодоггүй байсан үеийнхээсээ илүү дээр ажиллана. Энэ бол бодит баримт юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (9)”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бүх хуурамч удирдагч, хуурамч ажилчин, антихристийг ялгаж салган, халахын тулд Дээрх нь дараах мэдэгдлийг гаргаж байна:

Дараах долоон үйлдлийн аль нэгийг үйлдсэн аливаа мууг үйлдэгчид хүмүүсийг тайтгаруулж, Бурханыг тайвшруулахын тулд хариуцлагаа хүлээж, огцорч, Бурханы сонгосон хүмүүст нүглээ хүлээх ёстой.

1. Ариун Сүнсний ажлаар дулимаг, нөхөрлөлд нь үнэн-бодит байдал дутмаг, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтын бодит асуудлуудыг шийдэж чаддаггүй, бодит ажил хийж чаддаггүй хүн хариуцлагаа хүлээж, огцрох ёстой.

2. Дээрхийн ажлын зохицуулалтыг яллаж, ажлын зохицуулалт, номлол, нөхөрлөлөөс түдгэлзсэн, түгээхээс татгалзсан, Бурханы сонгосон хүмүүсийн бусдын түгээсэн ажлын зохицуулалт, номлол, нөхөрлөлийг хүлээн авах боломжийг нь хязгаарласан, чуулганыг хаасан хэн бүхэн хариуцлага хүлээж, огцрох ёстой.

3. Ажлын зохицуулалтыг хэрэгжүүлэхээс татгалзаж, төлөвлөгөөт сонгууль гэх мэт чуулганы удирдагч, санваартнуудын сонгуулийг хязгаарласан, мөн нэр дэвшигчдийг хүчээр эсвэл нууцаар томилохыг оролдсон хэн бүхэн хариуцлагаа хүлээж, огцрох ёстой.

4. Бурханы сонгосон олон хүмүүсийг чуулгантай зөвлөлдөлгүйгээр алдаа гарган хөөсөн эсвэл тусгаарласан, чуулганы амьдралд тэднийг эргэж оруулахаас татгалзсан, Бурханы сонгосон хүмүүсийг огт хайрладаггүй, Бурханы сонгосон хүмүүсийн асуудлыг тодруулж, анхаарч үздэггүй хэн бүхэн хариуцлага хүлээж, огцрох ёстой.

5. Бурханы сонгосон хүмүүсийн ажлын зохицуулалтын талаар нөхөрлөх, хуурамч удирдагч, антихристүүдийг ялган таних боломжийг хязгаарласан, Бурханы сонгосон хүмүүсийг үүргээ биелүүлэх, ажлын зохицуулалтын дагуу үнэнийг хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүмүүсийг чуулган болон удирдагчдыг дуулгавартай дагахад хүргэсэн утгагүй онол тараасан хэн бүхэн хариуцлага хүлээж, огцрох ёстой.

6. Бурханы өргөлийг зүй бусаар ашигласан, хувьдаа завшсан эсвэл ажлын зохицуулалтын заалтыг зөрчиж өргөлийг зүй бусаар ашигласан хэн боловч хариуцлага хүлээж, огцрох ёстой, мөн гэмт хэргийнхээ баримтыг бүрэн улайж, авсан мөнгөө буцааж бүрэн төлөх ёстой.

7. Хуурамч удирдагч, антихристүүдийг илчилж, зөв зүйлийн төлөө зогсох зориг зүрх гаргасан Бурханы сонгосон хүмүүсийн зарим нэгээс өшөө авсан, ялласан эсвэл тэднийг дарангуйлж, тэдэнд гэмтэл учруулсан хүн бол үнэн хэрэгтээ хэтэрхий ёрын муу диавол бөгөөд хариуцлага хүлээж, огцрох ёстой.

Дээрх долоон үйлдлээс аль нэгийг нь үйлдсэн аливаа мууг үйлдэгчдийг удирдан чиглүүлэх эсвэл ажилчны албан тушаалыг үргэлжлүүлэн эрхлэхийг Бурханы гэр цаашид зөвшөөрөхгүй. Учир нь эдгээр хүмүүс Бурханы ажлыг ноцтойгоор үймүүлж, саад хийсэн, Бурханы сонгосон хүмүүсийг огт хайрладаггүй. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг заналтайгаар хохироож, тэднийг үнэнийг ойлгох эсвэл Бурханы ажилд дуулгавартай байхад саад хийх гэж хичээж байсан бөгөөд ажлын зохицуулалтад дуулгавартай байж, зөвт байдлыг хамгаалдаг Бурханы сонгосон хүмүүсийг ч гэсэн буруутгаж, гүтгэсэн. Энэ бол хэмжээлшгүй их муу үйл, харьцуулахын аргагүй нүгэл юм. Бурханы сонгосон хүмүүс удирдлага, ажилчдын албан тушаалд байгаа ийм мууг үйлдэгчдийг цаашид тэвчихгүй бөгөөд Бурханаас аврал эрж байна. Эдгээр хуурамч удирдагч, хуурамч ажилчин болон антихрист нь хүмүүсийн уур хилэнг өдөөж, Бурханы зан чанарт халдсан нь илт харагдаж байгаа тул тэд хариуцлага, хүлээж огцрох ёстой. Энэ нь Бурханы хүсэл, хүмүүсийн хүсэлд бүрэн нийцдэг. Хэрэв өнөөдөр тэд хариуцлага хүлээж, огцорч, гэмших чадвартай гэдгээ харуулбал Бурханы гэр тэдэнд дахин нэг боломж олгоно; тэдэнд чуулганы амьдралаа авч үлдэхийг зөвшөөрч, зохих үүрэг өгөх болно-хэрэв тэд үнэнийг эрэлхийлж, чин сэтгэлээсээ гэмшиж чадвал тэдэнд аврагдах боломж байсаар байх болно. Гэсэн хэдий ч, тэд хариуцлага хүлээж, огцрохгүй, Бурханы гэрийг эсэргүүцсээр байвал тэднийг антихрист гэж тодорхойлох бөгөөд Бурханы сонгосон хүмүүст хөөгдөж, үүрд жигшин гологдох ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 64. Удирдагч, ажилчдыг мэдээлэх зарчмууд

Дараах: 66. Удирдагч, ажилчдыг тохируулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх