40. Бурханы авралыг хүртэх зарчмууд

(1) Бурханы шүүлт гэсгээлт, засалт харьцалт, шалгалт цэвэршүүлэлтийг хүлээн авч, Түүний зөвт зан чанарыг мэддэг болж, улмаар зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хүндлэл бий болгох шаардлагатай;

(2) Бурханы үгийг идэж уухдаа үнэнийг хүлээн авч, чаддаг байж, үнэнийг хэрэгжүүлж, улмаар Ариун Сүнсний ажлыг олж авч, үнэнийг ойлгож авч, бодит байдалд орох шаардлагатай;

(3) Бурхантай хэвийн харилцаа тогтоох шаардлагатай. Түүнд залбирч, Түүний үгээр Түүнтэй ярилцаж чаддаг байж, Түүнийг зүрх сэтгэлдээ эн тэргүүнд тавьж, тэндээ Хаан болгон хаанчлуул;

(4) Хуурамч удирдагчид, антихристүүд, элдэв янзын тэрс үзэл, төөрөгдлийг ялган таньж чаддаг, Христийг дуулгавартай дагаж, гэрчилж чаддаг бай. Ингэснээр л хүн аврагдаж чадна.

Холбогдох Бурханы үг:

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр өнөөгийн хүмүүст гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх завхарсан сатанлаг зан чанарыг яг яаж арилгах тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Хүн итгэлээсээ үүдэн аврагдаж, нүглээ уучлуулсан боловч хүний нүгэлт уг чанар арилаагүй бөгөөд дотор нь үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг уучилсан боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол хүн энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас үүдсэн боловч хүн хуучны, завхарсан сатанлаг зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатанлаг завхарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, улмаар хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь амийн өсөлтийн замыг, амийн замыг болон зан чанараа өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, зан чанараа аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан дор амьдарч, хийдэг бүхнээ Бурханы хүслийн дагуу байлгаж, завхарсан сатанлаг зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, улмаар нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүдэг бадаг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын хүү гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн тунхагласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны заханд хүрэх төдийд эдгэж, сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн завхарсан сатанлаг зан чанарыг олж мэдэж чадаагүй, үүнийг хэрхэн хаяхыг ч мэдээгүй. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, нэг гишүүнийх нь итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт ихээхэн нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг боломжийн итгэгч гэж үздэг байлаа. Ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгоогүй юм. Тэд зан чанараа өөрчлөх ямар ч замгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайдаг байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй! Тиймээс ажлын тэрхүү үе шат дууссаны дараа шүүлт, гэсгээлтийн ажил хэвээр үлдсэн юм. Энэ үе шат нь үгийн тусламжтайгаар хүнийг ариусгаж, улмаар түүнд дагах зам өгөхийн төлөө байдаг. Хэрвээ чөтгөрийг хөөн зайлуулахаа үргэлжлүүлсээр байсан бол энэ үе шат үр дүнгүй, утга учиргүй байх байлаа, учир нь энэ нь хүний нүгэлт уг чанарыг арилгаж чадахгүй бөгөөд хүн нүглээ уучлуулаад л зогсонги байдалд орох байв. Цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн учраас нүглийн тахилаар дамжуулан хүн нүглээ уучлуулсан. Гэвч хүний доторх завхарсан зан чанар хэвээр үлдэж, хүн нүгэл үйлдэж, Бурханыг эсэргүүцэж мөн л чаддаг бөгөөд Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй. Тийм учраас ажлын энэ үе шатанд Бурхан хүний завхарсан зан чанарыг илчлэхийн тулд үг ашиглаж, зөв замын дагуу хэрэгжүүлэхэд түүнийг хүргэдэг. Энэ үе шат нь өмнөхийг бодвол илүү утга учиртай, мөн түүнчлэн илүү үр дүнтэй байдаг, учир нь одоо цагт хүний амийг шууд хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчлэхэд хүргэдэг зүйл нь үг билээ; энэ нь ажлын илүү бүрэн гүйцэд үе шат юм. Тиймээс эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурхан нь Бурхан бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээж, хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс эш татав

Бурханд итгэхийн ач холбогдол нь аврагдах явдал, тэгвэл аврагдах гэж юу гэсэн үг вэ? “Аврагдах”, “Сатаны харанхуй нөлөөнөөс ангижрах”—хүмүүс эдгээр сэдвийн талаар үргэлж ярьдаг боловч аврагдах гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Аврагдах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь Бурханы хүсэлтэй холбоотой. Аврагдах гэдгийг энгийн үгээр хэлбэл, чи үргэлжлүүлэн амьдарч чадна, мөн чи буцаад амьдарсан гэсэн үг. Тэгвэл үүнээс өмнө чи үхсэн байдаг уу? Чи ярьж, амьсгалж чаддаг тул чамайг яаж үхсэн гэж хэлэх юм бэ? (Сүнс нь үхсэн байдаг.) Сүнс нь үхсэн бол хүн үхсэн байдаг гэж яагаад хэлдэг вэ? Ингэж хэлдгийн үндэслэл юу вэ? Авралд хүрэхээсээ өмнө хүмүүс хэний эзэмшил дор амьдардаг вэ? (Сатаны эзэмшил дор.) Тэгвэл Сатаны эзэмшил дор амьдрахын тулд хүмүүс юунд найддаг вэ? Тэд сатанлаг уг чанар болон завхарсан зан чанартаа найдан амьдардаг. Хүн эдгээр зүйлээр амьдрах үед түүний бүхий л оршихуй—махан бие, мөн сүнс, бодол гэх мэт бусад бүх тал нь амьд байдаг уу, үхмэл байдаг уу? Бурханы үзэл бодлоор бол, үхмэл байдаг. Гаднаа чи амьсгалж, бодож байгаа мэт харагддаг боловч байнга бодож байгаа бүхэн чинь ёрын муу байдаг; чи Бурханыг эсэргүүцдэг, Бурханы эсрэг тэрсэлдэг зүйл бодож, Бурханы жигшиж, үзэн ядаж, ялладаг зүйлийг боддог. Бурханы нүдээр энэ бүх зүйл махан биед харьяалагдаад зогсохгүй тэр чигтээ Сатан болон диаволуудад харьяалагддаг. Тэгвэл Бурханы нүдээр хүн гэж юу вэ? Тэд хүн мөн үү? Үгүй, биш. Бурхан тэднийг диавол, адгуус, Сатан, амьд Сатан гэж хардаг! Хүмүүс Сатаны зүйлс болон мөн чанараар амьдардаг бөгөөд Бурханы нүдээр тэд өөрсдөө хүний махан биеийг өмссөн амьд Сатан юм. Бурхан ийм хүмүүсийг амьд үхдэл; үхсэн хүмүүс гэж тодорхойлдог. Бурхан завхарсан сатанлаг зан чанар, завхарсан сатанлаг мөн чанараараа амьдардаг эдгээр амьд үхдэлийг авахын тулд өнөөгийн авралын ажлаа хийдэг бөгөөд энэхүү үхсэн гэгддэг хүмүүсийг аваад, амь оруулдаг. Аврагдана гэж үүнийг хэлдэг.

Бурханд итгэх нь аврагдахын төлөө байдаг. Аврагдах гэдэг нь үхсэн хүнээс амьд хүн болж хувирах гэсэн утгатай. Үүний утга нь, амьсгал чинь сэргэж, чи амь ордог; чи Бурханыг мэдэж чаддаг бөгөөд Түүнд шүтэн мөргөхөөр өвдөг сөгдөж чаддаг. Зүрх сэтгэлд чинь Бурханы эсрэг эсэргүүцэл гэж байхаа больдог; чи Түүнийг эсэргүүцэж, дайрч давшилж, Түүний эсрэг тэрслэхээ больдог. Бурханы нүдээр ийм хүмүүс л үнэхээр амьд юм. Хэрэв хэн нэгэн би зүгээр л Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэж хэлбэл тэр амьд хүмүүсийн нэг мөн үү, биш үү? (Үгүй ээ, биш.) Тэгвэл амьд хүмүүс гэж ямар төрлийн хүмүүс вэ? Амьд хүмүүс ямархуу бодит байдлыг эзэмшдэг вэ? Амьд хүмүүс ядаж л хүний хэлээр ярьж чаддаг. Тэр нь юу вэ? Тэдний хэлдэг үг үзэл санаа, бодол, ялган таних чадвар агуулдаг. Амьд хүмүүс ихэвчлэн ямар зүйлийн талаар боддог, ямар зүйл хийдэг вэ? Тэд хүний харилцаанд оролцож, үүргээ биелүүлдэг. Тэдний хийдэг, хэлдэг зүйлийн уг чанар юу вэ? Тэдний илчилдэг, боддог, хийдэг бүхэн Бурханаас эмээж, муугаас зайлах уг чанартайгаар хийгддэг. Илүү оновчтой хэлбэл, амьд хүмүүсийн нэг болохын чинь хувьд Бурхан чиний үйл хэрэг, бодол бүрийг ялладаггүй, мөн жигшиж, голдоггүй; харин ч хүлээн зөвшөөрч, сайшаадаг. Энэ нь амьд хүмүүсийн хийдэг зүйл бөгөөд энэ нь бас амьд хүмүүсийн хийх ёстой зүйл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн үнэхээр дуулгавартай байвал л жинхэнэ итгэлтэй байж чадна”-аас эш татав

Хүмүүс амьд хүн болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; Түүний шүүлт, гэсгээлтэд баяртайгаар захирагдах ёстой, мөн Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Тэр үед л тэд Бурханы шаарддаг бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд хүн болох болно. Амьд хүмүүс бол Бурханаар аврагдсан хүмүүс, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгдсэн бөгөөд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг, амиа Бурханд дуртайяа өгч, бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, амьд хүмүүс л жинхэнэ хүн юм. Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс эш татав

Итгэлдээ хэрвээ хүмүүс аврал хүртмээр байгаа бол Бурханаас эмээдэг эсэх, тэдний зүрх сэтгэлд Бурханы орон зай байгаа эсэх нь гол асуудал юм. Хэрэв зүрх сэтгэл чинь Түүний өмнө амьдрах чадваргүй, Бурхантай ямар ч хэвийн харилцаагүй бол чи хэзээ ч аврагдахгүй. Авралд хүрэх зам чинь хаагдаж, чи мухардалд орсон байх болно. Бурханд итгэх итгэл чинь нэр төдий бол ямар ч нэмэргүй, хэр их хоосон сургаал ярьж чаддаг, хэр их зовсон чинь, эсвэл төрөлхийн авьяас билиг чинь хэр их байх нь хамаагүй. “Надаас холд, мууг үйлдэгч минь” гэж Бурхан хэлнэ. Чи мууг үйлдэгч гэж ангилагдсан байх болно. Чи Бурхантай ямар ч холбоогүй; Тэр чиний Захирагч биш, Тэр чиний Бүтээгч биш, Тэр чиний Бурхан биш, Тэр чиний шүтэн мөргөдөг Нэгэн биш, Тэр чиний дагадаг Нэгэн биш. Чи Сатан болон чөтгөрүүдийг дагадаг. Чи бол өөрөө өөрийнхөө эзэн. Эцэстээ ийм хүмүүсийг Бурхан таягдаж, жигшиж, голж, шийтгэнэ. Бурхан ийм хүмүүсийг авардаггүй. Хүмүүс Бурханыг өөрсдийн Эзэн, Захирагч гэж хүлээн зөвшөөрч, Бурхан бол үнэн, хүний зам ба амийн эх сурвалж мөн гэдгийг зөвшөөрөх үед, мөн хийдэг бүх зүйл, алхдаг зам болгон нь үнэн болон Бурхан, Бурханд дуулгавартай байдал, Бурханы замыг дагахтай холбогдох үед л аврагдана. Эс бөгөөс Бурхан тэднийг яллана. Хүмүүс зүгээр л аз дайраасай гэж найдах нь зүгээр үү? Өөрсдийнхөө үзэлтэй үргэлж зууралдах нь зүгээр үү? Тодорхойгүй, хийсвэр төсөөлөлтэй байнга зууралдах нь зүгээр үү? (Зүгээр биш.) Чамд зүгээр л аз дайрна гэж бүү бод; хэрвээ чи Бурханд итгэх итгэлдээ аврал хүртэхийг хүсэж байгаа бол явах өөр зам гэж үгүй…

Эдгээр номлолыг сонсоод юунд дуртай байх чинь хамаагүй; эцсийн эцэст цорын ганц зөв зам бол чамайг Бурханаас эмээж, муугаас зайлдаг болгох зам билээ. Чи Бурханд итгэдэг боловч итгэл чинь Түүнтэй ямар ч хамаагүй бол, Тэр чиний Эзэн, чиний Бүтээгч биш бол, Тэр хувь заяаны чинь Захирагч гэдгийг чи хүлээн авдаггүй, чамд зориулан Түүний зохион байгуулсан бүхэнд захирагддаггүй бол, Тэр бол үнэн гэдэг бодит үнэнийг хүлээн авдаггүй бол аврагдах мөрөөдөл чинь юу ч үгүй болно. Хэрвээ чи энэ замаар алхдаг бол сүйрлийн замаар явж байна. Өдөр бүр анхаарлаа төвлөрүүлж, эрэлхийлж, залбирч, гуйдаг зүйл чинь Бүтээгчид захирагдах ёстой, Бурхан бол чиний Эзэн гэдгийг чамд улам их мэдрүүлдэг байлаа гэж бодъё. Бас чамайг гэх Түүний дээд эрх, зохион байгуулалтыг чи дуртайяа хүлээн авч, дуулгавартай дагадаг, чамд зориулан Бурханы зохицуулдаг зүйлд захирагдан, байдал чинь улам хэвийн болж, Бурхантай харилцах харилцаа чинь улам дотно, Түүнийг гэх хайр чинь улам цэвэр ариун болж, тэгээд Бурханд тавих хэрээс хэтэрсэн хүсэл, гомдол, буруу ойлголт чинь улам цөөрч, мууг үйлдэх чинь улам л багасаж, муугаас улам ихээр зайлж, Бурханаас эмээх чинь улам илүү жинхэнэ болдог байлаа гэж бодъё. Тэгвэл одоо энэ нь юу гэсэн үг болох вэ? Энэ бол чи авралын замд хөл тавилаа гэсэн үг болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм. Бурхан чамайг аварч байгаа нь чамайг Сатаны эдгээр зүйлээс салгахын төлөө байдаг. Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө байдаг. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, энэ завхралд дөнгөлөгдөхөө больж чадах үедээ аврагдчихсан байх бус уу? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн хүн байх ба Бурханаар ерөөгдөж, таашаагдана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос эш татав

Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр бодож байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав. Хүн Сатаны нөлөөн дор амьдарч, махан биед оршдог; хэрвээ тэр цэвэрлэгдэхгүй, мөн Бурханы хамгаалалтыг хүлээн авдаггүй бол улам илүү доройтно. Хэрвээ хүн Бурханыг хайрлахыг хүсдэг бол цэвэрлэгдэж, аврагдах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдэнд төгс, шулуун шударга байсан ч гэсэн Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийдэг, ямар аргаар хийдгийг үл харгалзан, төлөөс, зорилтыг нь ь үл харгалзан Түүний үйлдлийн зорилго өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага ба түүнчлэн, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор оруулах явдал; өөрөөр хэлбэл, хүнд Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулан Бурханы мөн чанарыг ухааруулах, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломж олгох, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг болох боломжийг олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Өөрийн алхмуудын дагуу хүнд оруулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийдэг бүх зүйлийн зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, үйлчлэл үзүүлэгч учраас хүнийг үргэлж Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудаас Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, ялгаж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, Бурханы талаарх мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдсөн байх болно. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж, тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Ийм хүмүүс шулуун шударга байдаг учраас, Бурханд итгэлтэй, дуулгавартай бөгөөд Түүнээс эмээдэг учраас, мөн тэд Сатанаас бүрмөсөн салдаг учраас энэ. Тэд Сатаныг шившиглэдэг, Сатаныг хулчийлгадаг ба Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байж, Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанд соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг бөгөөд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй; тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Иовын итгэл, дуулгавартай байдал болон Сатаныг ялан дийлсэн гэрчлэл нь хүмүүсийг асар их дэмжиж, зоригжуулах эх сурвалж болдог. Тэд Иовоос авралынхаа найдварыг олж хардаг, мөн итгэл, дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдлаар дамжуулан Сатаныг дийлж, Сатаныг ялах нь бүрэн боломжтой юм гэдгийг хардаг. Бурханы дээд эрх болон зохицуулалтыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, бүх зүйлээ алдсаны дараа ч Бурханыг орхихгүй гэсэн шийдвэр, итгэлтэй байгаа цагт Сатанд ичгүүр, ялагдал авчирч чадах бөгөөд Сатаныг айлгаж, яаран зугтаалгахын тулд—амиа алдах байсан ч хамаагүй—зөвхөн гэрчлэлдээ бат зогсох шийдвэр болон тэвчээрийг эзэмших хэрэгтэй гэдгийг тэд хардаг. Иовын гэрчлэл нь хойч үеийнхэнд өгсөн анхааруулга бөгөөд хэрвээ тэд Сатаныг ялахгүй юм бол Сатаны буруушаалт болон хөндлөнгийн оролцооноос хэзээ ч ангижирч чадахгүй, мөн Сатаны хүчирхийлэл, дайралтаас хэзээ ч зугтаж чадахгүй гэдгийг энэхүү анхааруулга тэдэнд хэлдэг билээ. Иовын гэрчлэл хойч үеийнхнийг гэгээрүүлсэн юм. Энэ гэгээрэл нь хүмүүст, тэд зөвхөн төгс, шулуун шударга байсан цагт л Бурханаас эмээж, муугаас зайлж чадна гэдгийг сургадаг; Бурханаас эмээж, муугаас зайлж чадах л юм бол Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадна гэдгийг сургадаг; Бурханд хүчтэй, жинтэй гэрчлэл хийж чадах л юм бол Сатанд хэзээ ч захирагдахгүй бөгөөд Бурханы удирдамж, хамгаалалт дор амьдарна—зөвхөн тэр үед л тэд үнэхээр аврагдсан байх болно. Иовын хүн чанар, түүний амьдралын эрэл хайгуулыг аврал эрж хайдаг хүн бүр дуурайх ёстой. Бүхий л амьдралынхаа туршид түүний амьдран харуулсан зүйл болон шалгалтуудын үеэр биеэ авч явсан байдал нь Бурханаас эмээж, муугаас зайлах замыг эрж хайдаг тэр бүх хүний хувьд үнэт эрдэнэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Хүмүүс хараахан аврагдаагүй байх үед тэдний амьдралд Сатан үргэлж оролцож, бүр хянаж байсан. Өөрөөр хэлбэл, аврагдаагүй хүмүүс бол Сатаны хоригдлууд бөгөөд тэд эрх чөлөөгүй, Сатан тэднийг суллаагүй, тэд Бурханыг шүтэн мөргөх шаардлага хангаагүй, эсвэл тэгэх эрхгүй байдаг бөгөөд тэднийг Сатан ойрхон мөшгин хөөж, хайр найргүй дайрч байдаг. Тийм хүмүүст яриад байх аз жаргал байдаггүй, яриад байх хэвийн оршин тогтнох ямар ч эрх байхгүй, түүнчлэн яриад байх ямар ч нэр төр байдаггүй. Чи зөвхөн бат зогсож, Сатантай тэмцэл хийж, Бурханд итгэдгээ, Түүнд дуулгавартай байдгаа, Бурханаас эмээдэг байдлаа Сатантай үхэх сэхэхээ үзэх тулааныхаа зэвсэг болгон ашиглах л юм бол Сатаныг бүрэн ялж, чамайг хараад л сүүлээ хавчин зугтаж, хулчийдаг болгоно, ингэснээр тэр чиний эсрэг өөрийн дайралт, буруушаалтуудыг бүрэн орхино—зөвхөн тэр үед л чи аврагдаж, эрх чөлөөтэй болно. Хэрвээ чи Сатанаас бүрэн салахаар шийдсэн ч Сатаныг ялахад туслах зэвсгээр зэвсэглээгүй бол аюулд орсон хэвээр байх болно; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, Сатанд маш их тамлагдсанаас болоод чамд өчүүхэн төдий ч хүч чадал үлдээгүй байх үед чи мөн л гэрчлэл хийх чадваргүй, өөрийгөө Сатаны буруушаалт, дайралтаас бүрэн чөлөөлөөгүй байгаа бол аврагдах найдвар чамд бага байх болно. Эцэст нь, Бурханы ажлын төгсгөл тунхаглагдах үед чи бас л Сатаны атганд хэвээр байж, өөрийгөө чөлөөлж чадахгүй, тиймээс чамд боломж, эсвэл найдвар хэзээ ч байхгүй байх юм. Тэгэхээр, ийм хүмүүс Сатанд бүрэн олзлогдсон байх болно гэсэн үг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Аврал хүртэхийн тулд хүн ямар болзол хангах ёстой вэ? Эн тэргүүнд сатанлаг антихристийг илрүүлэх чадвартай байх ёстой; тэдэнд үнэний энэ тал байх ёстой. Үнэний энэ талыг эзэмшсэнээр л тэд Бурханд жинхэнээсээ итгэн, хүнийг шүтэж, дагахыг цээрлэж чаддаг; антихристийг таньж чаддаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийх чадвартай байдаг. Антихристийг танихын тулд хүмүүс эхлээд хүн болон юмсыг тов тодорхой, ойлголттойгоор харж сурах ёстой; мөн тэд антихристийн мөн чанарыг ухамсарлаж, бүх явуулга, заль мэх, дотоод сэдэл, зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Хэрвээ чи ингэж чадвал бат зогсож чадна. Аврал хүртэхийг хүсвэл чиний давах ёстой эхний туршилт бол Сатаныг хэрхэн ялах, дайсагнагч хүчнийг болон гадаад ертөнцийн саад тотгорыг хэрхэн ялан дийлэхэд суралцах явдал юм. Сатаны хүчний эсрэг тулаанд эцсээ хүртэл үхэн хатан тэмцэх биеийн хэмжээ, хангалттай үнэнийг эзэмшдэг болсон цагт—гагцхүү тэгсэн цагт л чи үнэнийг тогтмол эрэлхийлж чадах бөгөөд тэр үед л үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх замд тууштай, алдаа мадаггүй орж чаддаг. Хэрвээ чи энэ туршилтыг давж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд антихристэд баригдаж, Сатаны нөлөөн дор амьдардаг болох эрсдэлтэй юм. Одоо та нарын дунд үнэнийг эрэлхийлж байгаа хүмүүст саад хийж, тэднийг бүдрүүлдэг зарим хүн байж болзошгүй, тэд тэр хүмүүсийн дайсан мөн. Та нар үүнийг хүлээн зөвшөөрдөг үү? Энэ баримттай нүүр тулж, үүнийг баримт гэж хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй хүмүүс бий. Бодит байдал дээр, чуулганд эдгээр зүйл үнэхээр оршин байдаг; зүгээр л хүмүүс тэднийг ялган таньж чаддаггүй. Хэрвээ чи антихристүүдийн туршилт гэх энэ туршилтыг давж чадахгүй бол антихристүүд чамайг хууран мэхэлж, хянах юм уу чамайг зовоож, тамлаж, шахан зайлуулж, дарангуйлж, хүчирхийлнэ. Эцэст нь өчүүхэн жаахан амь чинь удаан тэсэлгүй хатах болно; чи Бурханд итгэлтэй байхаа больж, Түүнийг орхин яваад, “Бурхан бүр зөвт ч биш юм байна; Бурхан хаана байгаа юм бэ? Энэ ертөнцөд ямар ч зөвт байдал, гэрэл алга, бас хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал гэх юм алга. Бид ажиллаж, мөнгө олж өдөр хоногоо нөхцөөсөн нь дээр юм байна!” гэж хэлнэ. Чи Бурханыг үгүйсгэж, Бурхан оршдог гэдэгт итгэхээ больдог; аврал хүртэх бүх найдлага чинь бүрмөсөн үгүй болдог. Тиймээс чи аврал хүртэж болох газарт хүрч очихыг хүсвэл давах ёстой эхний туршилт чинь Сатаныг нэвт шувт харж чаддаг байх явдал, бас чи босоод Сатаныг илчилж, хаях эр зоригтой байх ёстой. Тэгвэл Сатан хаана байна вэ? Сатан чиний дэргэд, эргэн тойронд чинь байдаг; тэр ч байтугай чиний зүрх сэтгэл дотор амьдарч байж ч магад. Хэрвээ чи сатанлаг зан чанар дотор амьдарч байгаа бол Сатанд харьяалагддаг гэж хэлж болно. Сүнсний ертөнцийн Сатаныг чи харж, хүрч чадахгүй боловч бодит амьдралд оршдог Сатан хаа сайгүй байдаг. Үнэнийг жигшдэг ямар ч хүн ёрын муу бөгөөд үнэнийг хүлээн авдаггүй ямар ч удирдагч, ажилчин бол антихрист, ёрын муу хүн юм. Тийм хүмүүс амьд Сатан биш үү? Энэ хүмүүс чиний шүтэж, хүндэлдэг яг тэр хүмүүс ч байж магад; чамайг удирддаг, аль эсвэл чиний аль эртнээс найдаж, биширч, зүрх сэтгэлдээ итгэж, түшиглэсэн хүмүүс байж болох юм. Гэвч үнэндээ тэд чиний замд тээглэж, аврал хүртэхэд чинь саад болж байгаа замын садаа мөн; тэд бол антихристүүд. Тэд чиний амьдрал, алхдаг замыг хяналтдаа авч, аврал хүртэх боломжийг чинь сүйрүүлж чаддаг. Хэрвээ чи тэднийг таньж, нэвт шувт харж чадахгүй бол хэзээ хэзээгүй урхинд унаж, тэдэнд олзлогдож, баригдаж болзошгүй. Иймээс чи асар их аюулд байна.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

Сатанаар завхруулагдсаныхаа дараа хүн араатан болсон юм. Түүний бодол ёрын муу, бузраар дүүрч, ямар ч сайн сайхан, ариун байдалгүй болсон. Энэ нь Сатан биш гэж үү? Бурханы ихээхэн ажлыг туулсан боловч чи өөрчлөгдөөгүй, эсвэл цэвэрлэгдээгүй. Чи Сатаны эзэмшил дор амьдарсаар байдаг ба Бурханд мөн л захирагддаггүй. Энэ бол байлдан дагуулагдсан боловч төгс болгуулаагүй хүн юм. Тийм хүнийг яагаад төгс болгуулаагүй гэдэг вэ? Учир нь энэ хүн амийг буюу Бурханы ажлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй бөгөөд зөвхөн махан биеийн зугаа цэнгэл, түр зуурын тав тухад шунадаг. Үүний үр дүнд, тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт байдаггүй ба тэд Бурханаар бүтээгдсэн хүний анхдагч дүр төрхийг олж аваагүй. Тийм хүмүүс бол алхаж яваа цогцос, ямар ч сүнсгүй үхдэлүүд юм! Сүнсэн дэх хэрэг явдлын тухай мэдлэгийг эрэлхийлдэггүй, ариун байдлыг эрэлхийлдэггүй, үнэнийг амьдран харуулахаар зорьдоггүй, зөвхөн сөрөг талд байлдан дагуулагдахад л сэтгэл ханадаг, Бурханы үгээр амьдарч, ариун хүмүүс болж чаддаггүй хүмүүс бол аврагдаагүй хүмүүс билээ. Учир нь, хэрвээ хүнд үнэн байхгүй бол Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадахгүй; Бурханы шалгалтын үеэр бат зогсож чадах хүмүүс л аврагдсан хүмүүс юм. Би Петр шиг хүмүүсийг, төгс болгуулахаар зорьдог хүмүүсийг л хүсдэг. Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг олж авах учиртай юм биш. Бурхан ч гэсэн та нарыг олж авах нь үүний зорилго юм; та нар Бурханаар авхуулахын тулд Бурханыг олж авдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, эдгээр үгийг хэрэгжүүлэх үе чинь эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч бас эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар дээд зэргийн энэхүү авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болсон байх болно. Хэрвээ чи үнэнийг амьдран харуулж, эсвэл төгс болгуулсан нэгний төрхийг амьдран харуулах чадваргүй бол чамайг хүн биш, харин алхаж яваа цогцос, араатан гэж хэлж болно, учир нь чи үнэнгүй буюу Еховагийн амьсгалгүй хүн тул ямар ч сүнсгүй үхсэн хүн юм! Хэдийгээр байлдан дагуулагдсаны дараа гэрчлэл хийх боломжтой ч олж авсан зүйл чинь өчүүхэн аврал төдий бөгөөд чи сүнстэй амьд оршихуй болоогүй. Хэдийгээр чи гэсгээлт, шүүлт туулсан ч үүний үр дүнд зан чанар чинь шинэчлэгдэж, өөрчлөгдөөгүй; чи одоо ч хуучнаараа байгаа, одоо ч Сатанд харьяалагддаг ба цэвэрлэгдсэн хүн биш. Төгс болгуулсан хүмүүс л үнэ цэнтэй бөгөөд тийм хүмүүс л жинхэнэ амьдралыг олж авсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өмнөх: 39. Петрийн замаар алхах зарчмууд

Дараах: 41. Бурхантай нийцэлтэй болох зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх