41. Бурхантай нийцэлтэй болох зарчмууд

(1) Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, завхарсан зан чанараа ариусгах шаардлагатай. Ингэснээр л хүн Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхгүй байх нь баталгаатай болно;

(2) Үнэнийг эрэлхийлж, үнэний янз бүрийн талыг ойлгож авах шаардлагатай. Ингэснээр л аливаа зүйлийн талаарх хүний үзэл бодол Христийнхтэй нийцэж, тэдгээртэй зөрчилдөхгүй байх нь баталгаатай болно;

(3) Бурханы бүх үгийг дуулгавартай дагах шаардлагатай. Хүн үүнийг ойлгохгүй байхдаа ч гэсэн үнэнд дуулгавартай байхыг эрэлхийлэн, Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхгүй байж сурах ёстой;

(4) Христээр төгс болгуулах явдлыг хүлээн авч, амь зан чанартаа өөрчлөлт гаргах шаардлагатай. Ингэснээр л хүн Христэд туйлын дуулгавартай байж, Түүнийг гэрчилдэг хүн болж чадна.

Холбогдох Бурханы үг:

Би хүмүүсийн дунд их ажил хийсэн бөгөөд энэ хугацаандаа бас олон ч үг илэрхийлсэн. Эдгээр үг нь бүгд хүний авралын төлөө бөгөөд хүнийг Надтай нийцэлтэй болгохын тулд илэрхийлэгдсэн юм. Гэвч Би газар дээр Өөртэй минь нийцэлтэй байдаг хүн цөөн хэдийг л олж авсан, иймээс Миний үгийг хүн нандигнадаггүй гэж Би хэлнэ, учир нь хүн Надтай нийцдэггүй билээ. Энэ мэтчилэн, Миний хийдэг ажил хүнийг ердөө л Надад шүтэн мөргүүлэхийн төлөө байдаггүй; хамгийн гол нь, хүнийг Надтай нийцэлтэй байж чаддаг болгохын төлөө байдаг. Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Миний эсрэг байдаг хүмүүс бол Надтай нийцэлгүй хүмүүс юм. Мөн үнэнийг хайрладаггүй хүмүүс ч Надтай нийцэлгүй хүмүүс. Миний эсрэг тэрсэлдэг хүмүүс бол бүр ч Миний эсрэг байдаг, Надтай нийцдэггүй хүмүүс билээ. Надтай нийцэлгүй бүх хүнийг Би муу ёрын нэгний гарт өгч, муу ёрын нэгний ялзралд орхиж, хорон муу үйлийг нь илчлэхийн тулд зөнгөөр нь орхиж, эцэст нь муу ёрын нэгэнд залгиулахаар шилжүүлнэ. Хэчнээн хүн Намайг шүтэн мөргөдөг нь Надад хамаагүй, өөрөөр хэлбэл, хэчнээн хүн Надад итгэдэг нь хамаагүй. Хэчнээн хүн Надтай нийцэлтэй вэ гэдэг л санааг минь чилээдэг ганц зүйл юм. Учир нь Надтай нийцэлгүй бүх хүн бол Надаас урвадаг муу ёрын хүмүүс билээ; тэд Миний дайсан бөгөөд дайснуудаа Би Өөрийн гэрт “тахихгүй.” Надтай нийцэлтэй хүмүүс Миний гэрт үүрд Надад үйлчилнэ, харин Надтай дайсагнадаг хүмүүс Миний шийтгэлийг үүрд амсана. Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

Би маш олон үг илэрхийлж, хүсэл болон зан чанараа ч бас илэрхийлсэн, гэсэн атал хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй л байна. Эсвэл, тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдрагсад, хууль дунд амьдрагсад, загалмай дээр амьдрагсад, дүрэм журмын дагуу амьдрагсад, өнөөдөр Миний хийдэг ажлын дунд амьдрагсад дундаас хэн нь Надтай нийцэлтэй вэ? Та нар ерөөл, шагнал хүртэх тухай л боддогоос биш, Надтай хэрхэн нийцэлтэй байх, Намайг эсэргүүцдэг Нэгэн болохоос хэрхэн сэргийлэх талаар хэзээ ч бодолцож үзээгүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь та нарт Би маш ихийг өгөөд, хариуд нь та нараас өчүүхэн багыг олж авсан. Та нарын заль мэх, их зан, шунал, тансаглах хүсэл, урвалт, дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад анзаарагдалгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг аргацааж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг аргалж, тахилын төлөө Намайг хяхаж, сүрдүүлдэг—ийм хорон үйл яаж Миний шийтгэлээс мултарч чадах юм бэ? Та нарын эдгээр муу үйл бол Миний дайсан гэдгийн чинь нотолгоо, бас Надтай үл нийцдэгийн чинь нотолгоо юм. Та нар дор бүрнээ өөрсдийгөө Надтай маш нийцэлтэй гэж итгэдэг, гэхдээ тийм байсан юм бол эдгээр маргашгүй нотлох баримт тэгээд хэнд нь хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч, итгэмжит гэдэгт итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Бас Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж боддог. Гэвч та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө зан авиртай жишиж үзсэн үү? Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нарт жигшүүрт санаа зорилго болон арга барил их бий. Та нарын үнэнч байдал үнэхээр шалихгүй, чин сэтгэл чинь дэндүү өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Зүрх сэтгэл чинь дэндүү хорлонтой байдаг бөгөөд хэнийг ч, цаашлаад Намайг ч хэлтрүүлдэггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө, эсвэл өөрийнхөө бүрэн бүтэн байдлын төлөө Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг. Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Тэсгэм хүйтэн өдрүүдэд ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Аагим халуун өдрүүдэд ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө гэх юм юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Надаас ерөөл олж авахын төлөө байгаагүй билээ? Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Надтай ингэж дайсагнасны чинь төлөө та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Ийм хорлонт үйл чинь хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Тэр үед та нар Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарч, Христтэй дайсагнадаг хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг мэдэх болно. Тэр өдөр ирэх үед Бурханд итгэснийхээ төлөө ерөөгдөж, тэнгэрт орох мөрөөдөл чинь нуран унана. Харин Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд бол өөр хэрэг. Тэд маш ихийг алдаж, олон бэрхшээл туулсан ч хүн төрөлхтөнд өгсөн бүх өв залгамжлалыг минь хүлээн авах болно. Би л зөвт Бурхан бөгөөд Би л хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу аваачих чадвартай гэдгийг та нар эцэст нь ойлгоно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос эш татав

Христтэй уулзахаасаа өмнө магад чи, зан чанараа бүрэн өөрчлөгдсөн, өөрийгөө Христийн үнэнч дагагч, Христийн ерөөлийг хүлээн авах чамаас илүү гавьяатай хүн өөр байхгүй бөгөөд олон замаар явж, ихээхэн ажил хийж, их үр дүн гаргасан болохоороо эцэст нь титэм хүлээн авах хүмүүсийн нэг болох нь гарцаагүй хэмээн итгэдэг. Гэвч чиний мэддэггүй байж болох нэг бодит үнэн бий: Христийг харах үед хүний завхарсан зан чанар болон тэрслүү байдал, эсэргүүцэл нь ил болдог бөгөөд тэр үед ил болдог тэрслүү байдал, эсэргүүцэл нь хэзээ хэзээнийхээс ч илүү бүрэн дүүрэн, бүхэлдээ илчлэгддэг. Учир нь Христ бол хүний Хүү—хэвийн хүн чанартай, хүний Хүү учраас хүн Түүнийг дээдэлдэг ч үгүй, мөн хүндэлдэг ч үгүй. Бурхан махбодод амьдардаг болохоор л хүний тэрслүү байдал нэгд нэггүй агаад тийм тод томруунаар ил болсон. Иймээс Христийн ирэлт нь хүн төрөлхтний бүх тэрслүү байдлыг ухан гаргаж, хүн төрөлхтний уг чанарыг илэрхий болгосон гэж Би хэлдэг. Үүнийг “барыг уулнаас буулгах” болон “чоныг үүрнээс нь гаргах” гэж нэрлэдэг. Чи өөрийгөө Бурханд үнэнч гэж хэлж зүрхлэх үү? Бурханд туйлын дуулгавартай байдаг гэж чи хэлж зүрхлэх үү? Чи тэрслүү биш гэж хэлж зүрхлэх үү? Зарим хүн, “Бурхан намайг шинэ орчинд оруулах болгонд би дургүйцэн бувтнахгүйгээр байнга захирагддаг, цаашлаад би Бурханы талаар ямар ч үзэл тээдэггүй” гэдэг. Зарим нь, “Бурхан надад ямар ч ажил өгсөн бай, би чадлынхаа хэрээр хийдэг, хэзээ ч хуумгай ханддаггүй” гэж хэлнэ. Тэгвэл Би та нараас ингэж асууя: Та нар Христтэй хамт амьдрахдаа Түүнтэй нийцэлтэй байж чадах уу? Та нар хэр удаан Түүнтэй нийцэлтэй байх вэ? Нэг өдөр үү? Хоёр өдөр үү? Нэг цаг уу? Хоёр цаг уу? Та нарын итгэлийг магтууштай байж болох ч тууштай байдал та нарт нэг их байдаггүй. Чи Христтэй жинхэнээсээ хамт амьдрах үед өөрийгөө зөвтгөдөг, өөрийгөө чухалчилдаг зан чинь чиний үг, үйлдлээр дамжуулан бага багаар илчлэгддэг бөгөөд та нарын бардамнах хүсэл, дуулгаваргүй сэтгэлгээ, сэтгэл дундуур байдал ч бас аяндаа илчлэгдэнэ. Эцэст нь чиний биеэ тоосон зан улам нэмэгдсээр Христтэй гал ус мэт зөрчилдөх хэмжээнд хүрэхэд уг чанар чинь бүрэн ил болно. Тэр үед чиний үзэл далдлагдахаа больж, гомдол чинь ч гэсэн аяндаа ил гарах бөгөөд олиггүй хүн чанар чинь бүрэн ил болно. Гэхдээ тэр үед ч гэсэн чи тэрслүү байдлаа хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй, харин оронд нь ийм Христийг хүн хүлээн зөвшөөрөхөд амаргүй, Тэр хүнд хэтэрхий хатуу ханддаг, хэрвээ илүү эелдэг зөөлөн Христ байсан бол Түүнд бүрэн захирагдах байсан юм гэж итгэдэг. Та нар тэрслүү байдлаа зөвтгөх шалтгаантай, тэвчээрийг чинь барах үед л та нар Түүний эсрэг тэрсэлдэг гэж итгэдэг. Христийг Бурхан гэж үздэггүй, Түүнийг дуулгавартай дагах бодолгүй байдаг тухайгаа та нар хэзээ ч бодож байгаагүй. Тэгсэн мөртөө чи Христээс хүслийнхээ дагуу ажиллахыг муйхарлан шаарддаг бөгөөд Түүнийг нэг л зүйлийг чиний бодсоноос өөрөөр хиймэгц Түүнийг Бурхан биш, харин хүн юм байна гэж чи итгэдэг. Ийм маягаар Түүнтэй тэмцэлдсэн хүн та нарын дунд олон байдаггүй гэж үү? Эцсийн эцэст та нар хэнд итгэдэг юм бэ? Та нар ямар байдлаар эрж хайдаг вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас эш татав

Та нар Христийг харахыг үргэлж хүсдэг, гэхдээ өөрсдийгөө ингэж өндрөөр үнэлэх хэрэггүй гэж Би та нарыг ятгах байна. Хүн бүр Христийг харж болох боловч хэн ч Христийг харахад тохирохгүй гэж Би хэлдэг. Хүний уг чанар нь ёрын муу, биеэ тоосон зан, тэрслүү байдлаар дүүрэн учраас Христийг харах мөчид уг чанар чинь чамайг үгүй хийж, үхлээр яллах болно. Ахтай (эсвэл эгчтэй) харилцах харилцаа чинь чиний талаар ихийг өгүүлэхгүй байж болно, гэвч Христтэй харилцах үед тийм ч амар байхгүй. Хэзээ ч хамаагүй үзэл чинь үндэслэж, биеэ тоосон зан чинь соёолж, тэрслүү байдал чинь инжрээр жимсэлж болзошгүй. Иймэрхүү хүн чанартай байж чи Христтэй харилцахад хэрхэн тохирох билээ? Өдөр болгоны хором бүрд чи Түүнд Бурхан гэж хандаж үнэхээр чадах уу? Бурханд захирагдах бодит байдал чамд үнэхээр бий юү? Та нар өөрийнхөө зүрх сэтгэл дэх өндөр дээд Бурханыг Ехова гэж шүтэн мөргөдөг хэр нь нүднээ илхэн Христийг хүн гэж үздэг. Та нарын эрүүл ухаан дэндүү дорд, хүн чанар чинь даанч дорой ажээ! Та нар Христийг үргэлж Бурхан гэж үзэх чадваргүй; хааяа хааяахан дураа хүрэх үедээ л Түүнийг барьж аваад, Бурхан гэж шүтэн мөргөх бөлгөө. Тийм учраас Би та нарыг Бурханы итгэгчид биш, харин Христийг эсэргүүцдэг бүлэг хамсаатан гэж хэлж байгаа юм. Бусдад сайхан сэтгэл гаргадаг хүмүүсийн ч ачийг хариулдаг байтал та нарын дунд ийм ажил хийсэн Христ, хүний хайрыг ч хүлээсэнгүй, хүнээс хариу төлөөс, дуулгавартай байдлыг ч хүлээн авсангүй. Энэ нь сэтгэл өвтгөм зүйл биш гэж үү?

Чи олон жил Бурханд итгэж, хэзээ ч хэнийг ч хараагаагүй, эсвэл нэг ч муу үйл үйлдээгүй байж магадгүй, гэхдээ Христтэй харилцахдаа чи үнэнийг ярьж, үнэнч шударга зан гаргаж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; тийм болохоор Би чамайг дэлхий дээрх хамгийн хорон муу, хорлонтой хүн гэж Би хэлдэг юм. Чи хамаатан садан, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), хөвгүүд охид, эцэг эхдээ гойд найрсаг, үнэнч хайртай байж, бусдыг хэзээ ч завшиж байгаагүй байж болох боловч, хэрвээ чи Христтэй нийцэлтэй байх чадваргүй, эв зохицолтой харьцаж чаддаггүй бол хэдий хөршүүддээ тусламж үзүүлэхэд байгаа бүхнээ зарлагаддаг, эсвэл эцэг эх, гэр бүлийн гишүүдээ сайтар халамжилдаг байсан ч гэсэн, Би чамайг бас л хорон муу хүн, тэр ч байтугай зальжин арга мэхээр дүүрэн нэгэн гэж хэлнэ. Бусадтай эв найртай байдаг, эсвэл хэдхэн сайн үйл хийсэн болохоороо л өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чи тусархаг санаа зорилгоороо Тэнгэрийн ерөөлийг шударга бус аргаар олж авч чадна гэж бодож байна уу? Хэдхэн сайн үйл хийх нь дуулгавартай байдлыг чинь орлож чадна гэж чи бодож байна уу? Хэдийгээр та нарын нэг нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, бүгдэд чинь Христийн хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг боловч та нар Бурханд дуулгавартай гэдгээ байнга зарлаж байдаг. Та нарынх шиг ийм итгэл тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэнэ. Хий хоосон төөрөгдөлд автаж, Христийг харахыг хүсэхээ боль, учир нь та нарын биеийн хэмжээ хэтэрхий жаахан, бүр Түүнийг харахад ч тохирохооргүй жаахан. Чи тэрслүү байдлаа бүрэн хаяж, Христтэй эв зохицолтой байж чаддаг болсон мөчид Бурхан чамд аяндаа харагдана. Хэрвээ чи засалт, шүүлт туулахгүйгээр Бурхантай уулзахаар очвол гарцаагүй Бурханыг эсэргүүцэгч болох бөгөөд сүйрэх тавилантай. Хүний уг чанар төрөлхийн Бурханд дайсагнадаг, учир нь бүх хүнийг Сатан хамгийн гүн ялзруулсан. Хэрвээ хүн завхрал дундаасаа гаралгүйгээр Бурхантай харилцахаар оролдвол эндээс ямар ч сайн үр дүн гарахгүй нь тодорхой; үг, үйлдэл нь түүний завхралыг алхам тутамд нь ил болгох нь гарцаагүй бөгөөд Бурхантай харилцах үед тэрслүү байдал нь бүх талаараа илчлэгдэнэ. Хүн өөрийн мэдэлгүйгээр Христийг эсэргүүцэж, Христийг хуурч, Христийг хаядаг; тэр үед хүн нэн аюултай байдалд орох ба энэ нь үргэлжилбэл тэр шийтгүүлэх нэгэн болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцдэггүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцэгчид юм”-аас эш татав

Одоо та нар, дотор чинь Надаас урвах урвалт хэр их үлдсэнийг мэдэхийн тулд өөрсдийгөө аль болох хурдан шинжлэх ёстой. Та нарын хариуг Би тэсэн ядан хүлээж байна. Надтай харьцахдаа хуумгай бүү бай. Би хэзээ ч хүмүүстэй тоглоом тоглодоггүй. Хэрвээ Би ямар нэг юм хийнэ гэж хэлсэн бол гарцаагүй хийнэ. Би та нар дор бүрнээ Миний үгийг нухацтай авч үздэг хүмүүс байж, тэдгээрийг шинжлэх ухааны зөгнөлт зохиол мэт үзэхгүй гэдэгт Би найдаж байна. Би та нараас төсөөлөл биш, бодитой үйлдэл л хүсдэг. Дараа нь та нар Миний энэ асуултуудад хариулах ёстой: 1. Хэрвээ чи үнэхээр үйлчлэл үзүүлэгч мөн бол хайнга, сөрөг байдлын ямар ч элементгүйгээр Надад үнэнчээр үйлчлэл үзүүлж чадах уу? 2. Чамайг хэзээ ч үнэлж байгаагүйг минь олж мэдэх юм бол чи насан туршдаа үлдээд, Надад үйлчлэл үзүүлсээр байж чадах уу? 3. Чамайг ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч гэсэн Би чамд тун хүйтэн хөндий хандсаар байвал анзаарагдалгүйгээр Миний төлөө үргэлжлүүлэн ажиллаж чадах уу? 4. Чамайг Миний төлөө зарлага гаргасны дараа Би ялихгүй хүсэлтийг чинь биелүүлдэггүй бол чи сэтгэлээр унаж, Надад урам хугарах уу, эсвэл бүр уурсан хилэгнэж, хараал зүхэл хашхирах уу? 5. Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын тарчлаан амсаж, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө орхигдох юм уу амьдралдаа өөр золгүй явдал туулбал Намайг гэх үнэнч зан, хайр чинь үргэлжилсээр байх уу? 6. Зүрх сэтгэлдээ төсөөлсөн зүйлээс чинь нэг нь ч Миний хийсэнтэй таардаггүй бол чи ирээдүйн замдаа хэрхэн алхах вэ? 7. Хэрвээ чи хүртэнэ гэж найдаж байсан зүйлийнхээ нэгийг нь ч хүлээн авч чадахгүй бол Миний дагалдагч хэвээр байж чадах уу? 8. Хэрвээ чи Миний ажлын зорилго, ач холбогдлыг хэзээ ч ойлгож байгаагүй бол дураараа шүүлт хийж, дүгнэлт гаргадаггүй дуулгавартай хүн байж чадах уу? 9. Намайг хүн төрөлхтөнтэй хамт байх зуур чи Миний хэлсэн бүх үг, хийсэн бүх ажлыг эрхэмлэн нандигнаж чадах уу? 10. Чи ямар нэг юм хүлээн авахгүй байсан ч гэсэн, насан туршдаа Миний төлөө зовоход бэлэн, Миний үнэнч дагалдагч байж чадах уу? 11. Миний төлөө чи ирээдүйн амьдралын замаа бодолцон үзэхгүй, төлөвлөхгүй, бэлдэхгүй байж чадах уу? Эдгээр асуулт та нарт тавих Миний сүүлчийн шаардлагыг төлөөлдөг бөгөөд та нар бүгд Надад хариулт өгч чадна гэж Би найдаж байна. Чи эдгээр асуултын ганц, хоёрыг нь л биелүүлсэн бол үргэлжлүүлэн чармайх ёстой. Хэрвээ чи эдгээр шаардлагаас ганцыг нь ч биелүүлж чадахгүй бол гарцаагүй там руу хаягдах төрлийн хүн юм. Ийм хүмүүст Би нэмж юм хэлэх шаардлагагүй, учир нь тэд Надтай нийцэж чадах хүмүүс яавч биш. Ямар ч нөхцөлд Надаас урваж чадах хүнийг Би яаж Өөрийн гэрт байлгаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (2)”-оос эш татав

Одоогоор, хүний ойлгодоггүй олон үнэн байдаг. Хүн ойлгодоггүй гэж юу гэсэн үг вэ? Завхарсан хүн төрөлхтөн бие махбодтой болсон Бурханы үзэл бодол, саналтай олон талаар нийцэхгүй үзэл бодол, саналтай байдаг гэсэн үг; энэ нь, олон зүйлд хандах хүний зарчим болон үндэслэл бие махбодтой болсон Бурханыхтай нийцдэггүй гэсэн үг юм. Тэгвэл энэ асуудлын уг үндэс хаана байна вэ? Бурхан болон хүн төрөлхтний хоорондох харилцаанд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? Хүн төрөлхтний завхарсан зан чанар нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн Сатаны талд зогссоор байдаг; хүн Сатаны хоронд найдан амьдарч, амьдарч байгаа байдлаараа Сатаны зан чанар, мөн чанарыг харуулдаг. Бурханы мөн чанар бол үнэн; энэ нь хувиршгүй. Тэгвэл Бурхантай нийцэлтэй байхын тулд хэн өөрчлөгдөх ёстой вэ? (Хүн төрөлхтөн.) Мэдээж хүн төрөлхтөн; энэ бол эргэлзээгүй. Тэгвэл хүн төрөлхтөн яаж өөрчлөгдөх учиртай вэ? Тэд Бурханы өмнө очиж, үнэнийг хүлээн авах ёстой; үнэнийг хүлээн авна гэдэг Бурханы аливааг хардаг байдал, Түүний үйлддэг зарчимтай нийцэлтэй болох хүний цорын ганц зам юм. Энэ замд хөл тавьсан цагт аливааг харах хандлага, арга зам, үйлддэг зарчим болон бусад бүх зүйл чинь аяндаа Бурхантай нийцтэй болж эхэлнэ. Ийм маягаар Бурхан та хоёрын хоорондох саад бартаа улам цөөрч, зөрчилдөөн байхгүй болж, Бурханыг судлах гэсэн оролдлого чинь ч бас улам бүр цөөрнө.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан, хүн хоёрын харилцааг залруулах нь чухал”-аас эш татав

Зан чанараа өөрчлөхөөр эрж хайхдаа чи өөрийнхөө тухай ойлголтоор тодорхой түвшинд хүрэх ёстой бөгөөд ингэснээр уг чанарын чинь дотор оршдог сатаны хорыг олж илрүүлж чадна. Чи Бурханыг эсэргүүцэх, Бурханы эсрэг тэрслэх гэж юу гэсэн үг болохыг мэдэх ёстой бөгөөд бүх хэрэг явдал дээр биеэ хэрхэн авч явбал үнэнд нийцэхийг мэдэх ёстой. Түүнчлэн Бурханы хүсэл, хүнд тавьдаг Түүний шаардлагын талаар зарим нэг ойлголт авах ёстой. Бурханы өмнө мөс чанар, эрүүл ухаан эзэмшсэн байх ёстой бөгөөд онгироо байдлаар ярьж, Бурханыг хуурах ёсгүй, мөн Бурханыг эсэргүүцэх зүйл хийхээ болих ёстой. Ингэснээр зан чанар чинь өөрчлөгдсөн байх болно. Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханыг хүндэлж, Бурханы эсрэг тэрслүү байдал нь аажмаар багасдаг. Түүнчлэн тэднийг үүргээ биелүүлэхэд нь бусад хүн санаа зовох шаардлагагүй болж, Ариун Сүнс тэдэн дээр үргэлж сахилгажуулах ажил хийх хэрэггүй болдог. Тэд үндсэндээ Бурханд захирагдаж чаддаг бөгөөд аливаа зүйлийн талаарх тэдний үзэл бодолд үнэн оршиж байдаг. Энэ нь бүгд Бурхантай нийцэлтэй болсонтой тэнцэнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Өмнөх: 40. Бурханы авралыг хүртэх зарчмууд

Дараах: 42. Бурхан хүнийг төгс болгох зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх