91. Чуулганы санваартан байх зарчмууд

(1) Чуулганы санваартан чуулганы удирдагчидтай эв найртай хамтран ажиллаж, үнэнийг дуулгавартай дагаж, тулгарсан асуудлаа цаг тухайд нь удирдагчид мэдээлж, үнэнийг эрж хайх замаар тэдгээрийг шийдвэрлэж сурах ёстой;

(2) Чуулганы бүх ажлыг хамгаалах шаардлагатай. Антихристүүд болон муу ёрын сүнснүүд Бурханы сонгосон хүмүүсийг хуурах үед чуулганы санваартнууд тэднийг мэхлүүлэхгүйн тулд сайтар хамгаалах ёстой;

(3) Чуулганы санваартан өөрийнхөө амийн оролт болон үнэнийг хэрэгжүүлж, зарчмын дагуу үйлдэж, үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы даалгаварт үнэнч хэвээр үлдэхэд анхаарах ёстой;

(4) Чуулганы удирдагчдын ажлыг ажлын зохицуулалтын дагуу хянах шаардлагатай. Хэрвээ тэд бодитой ажил хийхгүй байгааг олж мэдвэл чуулганы санваартнууд тэдэнд чиглэл, тусламж санал болгох юм уу дээш нь мэдээлэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа бодлоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажилд анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг зүйл буюу хамгийн чухал зүйл нь тэд бүх зүйл дээр Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой. Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас байнга нүүр буруулах нь мухардалд л хүргэнэ. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг алдвал ажиллаж чадахгүй бөгөөд яаж ийгээд ажиллаж дөнгөлөө ч гэсэн юунд ч хүрэхгүй. Ажиллах явцдаа баримтлах хоёр гол зарчим энэ юм: Нэг нь, яг Дээрхийн зохицуулалтын дагуу ажлаа хийж, Дээрхийн тогтоосон зарчмын дагуу үйлдэх; нөгөө нь, дотроо Ариун Сүнсний удирдамжийг дагах. Энэ хоёрыг ухаармагц чи тийм ч амархан алдаа гаргахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагчид болон ажилчдын ажлын үндсэн зарчим”-аас эш татав

Ариун Сүнс дээр нь ажиллах үед хүмүүсийн байх олон байдлын талаар чи ойлголттой байх хэрэгтэй. Ариун Сүнсний хүн дээр хийдэг ажлын улмаас бий болсон олон байдлын талаар, ялангуяа Бурханд зохицон үйлчилдэг хүмүүс бүр ч нухацтай ухаж ойлгосон байх ёстой. Хэрвээ чи зөвхөн их туршлага, оролтод хүрэх арга замын талаар л ярьдаг бол туршлага чинь хэтэрхий өрөөсгөл болохыг энэ нь харуулдаг. Жинхэнэ байдлаа мэдэхгүйгээр, үнэний зарчмыг ойлгож авахгүйгээр зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжгүй. Ариун Сүнсний ажлын зарчмыг мэдэж, түүнээс гарах үр дүнг ойлгохгүйгээр ёрын муу сүнсний ажлыг ялган танихад чамд хэцүү байх болно. Чи ёрын муу сүнсний ажил, мөн хүмүүсийн үзлийг илчилж, асуудлын гол цөмийг нь ойлгох ёстой; чи бас хүмүүсийн хэрэгжүүлэлтийн олон гажуудал, Бурханд итгэх итгэлд нь байж болох асуудлуудыг зааж өгөх ёстой бөгөөд ингэснээр хүмүүс тэдгээрийг танин мэдэж болох юм. Ядаж л чи тэдэнд сөрөг юм уу идэвхгүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Гэхдээ чи ихэнх хүмүүсийн хувьд бодитоор оршдог хүндрэл бэрхшээлийг ойлгох ёстой бөгөөд бодлогогүй загнаж, “гахайд дуулахыг заах гэж оролдох” ёсгүй; энэ бол мунхаглал юм. Хүмүүсийн туулдаг олон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чи эхлээд Ариун Сүнсний ажлын өрнөл хөгжлийг ухаарч ойлгох ёстой, Ариун Сүнс өөр өөр хүн дээр ажлаа хэрхэн хийдгийг ойлгож, хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний дутагдлыг ойлгож, ямар ч гажуудал, алдаа мадаггүйгээр асуудлын голыг нэвт шувт харж, асуудлын уг сурвалжид хүрэх ёстой. Ийм хүн л зохицон үйлчлэх шаардлага хангадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл”-ээс эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулганы усалгааны санваартнуудын ажлын хариуцлага

1. Чуулганы амьдралд, усалгааны санваартнууд Бурханы үгийг идэж уухад удирдан манлайлж, өөрсдийн туршлага, ойлголтын талаар нөхөрлөхдөө бүх зүйлд Бурханы үгийг нэгтгэж, завхарсан зан чанараа мэдэж, задлан шинжилж, өөрсдийн буруу сэдэл, янз бүрийн сатанлаг хорыг илчлэх ёстой, ингэснээр Бурханы сонгосон хүмүүс Бурханы үгийг хэрхэн хэрэгжүүлж, туулах талаар суралцаж өөрсдийгөө мэдэж авч, ингэснээр үнэнийг ойлгож, бодит байдалд орж чаддаг болно.

2. Усалгааны санваартнууд шинээр элсэгчдийг услах ажлыг зохих ёсоор гүйцэтгэх ёстой. Юун түрүүнд тэд өөрсдийн эндүү ташаа үзэл, ойлголтыг шийдвэрлэх ёстой. Үзэгдлийн талаар үнэний жинхэнэ ойлголттой болох ёстой. Тэд шинээр элсэгчдийг хайрын сэтгэлээр, тэвчээртэйгээр усалж, эдгээр үнэнийг зургаан сарын дотор заавал ойлгуулж чаддаг болох ёстой бөгөөд ингэснээр тэд үнэн замд үндэс суурьтай болно.

3. Чуулганы усалгааны санваартнууд бүх бүлгийн цуглаанд ээлжлэн оролцох ёстой. Асуудал олж илрүүлмэгцээ үнэнийг эрж хайснаар даруй шийдвэрлэх хэрэгтэй; чуулганы удирдагчидтай нөхөрлөл хийх замаар томоохон асуудлыг шийдвэрлэх ёстой. Үнэн баримтыг огт нуун дарагдуулах ёсгүй.

4. Усалгааны санваартнууд чуулганы ажлыг гүйцэтгэхийн тулд чуулганы удирдагчидтай эв найртай ажиллах ёстой. Чуулганд байгаа асуудал, бэрхшээлийн талаар чуулганы удирдагчидтай байнга ярилцаж, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэн-зарчмыг хамтдаа эрж хайх ёстой. Түүнчлэн усалгааны санваартан чуулганы удирдагчдын ажлыг хянаж, аливаа гажуудал, дутагдал байгааг олж илрүүлбэл даруй нөхөрлөж, сануулга өгөх ёстой. Ямар нэг ноцтой асуудал илрүүлбэл удирдлагадаа нэн даруй мэдээлэх хэрэгтэй.

Ажлын зохицуулалтаас эш татав

Сайн мэдээний санваартнуудын ажлын хариуцлага

1. Сайн мэдээний санваартнууд сайн мэдээ түгээхдээ гарамгай хүмүүс болон сайн мэдээ түгээхээр бэлтгэгдэх хүсэлтэй хүмүүсийг удирдах ёстой. Сайн мэдээний санваартнууд тийм хүмүүст үнэнийг ойлгуулж, зарчмыг ухааруулахын тулд сайн мэдээ түгээх үнэн, мэргэн ухаан, янз бүрийн үр ашигтай аргын талаар байнга нөхөрлөх ёстой.

2. Сайн мэдээний санваартнууд “таван номлох”, “найман-үл номлох” зарчмыг дагах ёстой. Сайн мэдээ хүлээн авагсад харьцангуй сайн хүн чанартай, үнэнийг хүсэн мөрөөсдөг, үнэнийг ойлгох чадвартай байгааг баталгаажуулах ёстой. Сайн мэдээг муу хүн чанартай, үнэнийг огт сонирхдоггүй, Бурханд үнэхээр итгэдэггүй хүмүүст номлох ёсгүй.

3. Сайн мэдээний санваартнууд Бурханы сонгосон хүмүүсийг дайчлан янз бүрийн урсгал руу явуулж, ямар гишүүд нь Бурханы илрэлтийг хүсэн мөрөөсдөг, үнэнийг хайрладаг болохыг олж мэдэхийн сацуу тэд хэр удаан Бурханд итгэснийг болон тэдний ёс суртахууны чанар, хэв чанарын талаар илүү ихийг олж мэдэх ёстой; сайн мэдээ түгээх бодитой төлөвлөгөө гаргаж болох газарт тохирох хүнийг зохицуулж тэдэнд сайн мэдээ түгээлгэхээр явуулах хэрэгтэй. Үүнээс гадна сайн мэдээний санваартан урсгалын гишүүний аль төрөл төрөгсөд, найз нөхөд, танил нь сайн мэдээний тохирсон бай болохыг олж мэдэх ёстой. Ингэснээр тэдэнд сайн мэдээ түгээх хүнийг зохицуулж болно.

4. Сайн мэдээний санваартнууд хүмүүсийг тандаж, сайн мэдээ түгээгээд элсүүлэх боломжтой хүмүүсийг олохын тулд Бурханы сонгосон хүмүүсийг дайчлан, сайн мэдээний байг эрж хайх зүй зохистой, үр ашигтай янз бүрийн арга ашиглах ёстой. Тийм хүмүүсийг олж илрүүлэх үедээ чуулганд мэдээлэх ёстой бөгөөд үүний дараа тэдэнд номлох тохиромжтой арга барилыг олж, тогтоож болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Ерөнхий асуудал эрхэлсэн санваартнуудын ажлын хариуцлага

1. Ерөнхий асуудал эрхэлсэн санваартнууд Бурханы үгийн ном, хамгийн сүүлийн үеийн номлол, нөхөрлөл, ажлын зохицуулалтыг Бурханы сонгосон хүмүүст түгээж, ямар ч саатал, орхигдол байхгүй гэдгийг баталгаажуулах үүрэгтэй.

2. Ерөнхий асуудал эрхэлсэн санваартнууд бүтэн цагаар үүргээ гүйцэтгэдэг Бурханы сонгосон хүмүүст тулгардаг бодит бэрхшээлийг мэдэж авч, ойлгодог байж, тэдний асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд чадах бүхнээ хийх ёстой.

3. Ерөнхий асуудал эрхэлсэн санваартнууд чуулганы бүх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулахын тулд чуулганы эд баялаг, ном зохиолыг харж хандаж буй нөхцөл байдлыг тогтмол шалгах ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 90. Чуулганы удирдагч байх зарчмууд

Дараах: 92. Номлогч байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх