92. Номлогч байх зарчмууд

(1) Номлогч Бурханы үгийг байнга идэж ууж, өөрийгөө үнэнээр зэвсэглэх шаардлагатай. Дутагдлыг олж илрүүлж, цаг алдалгүй засаж, Бурханы үгийн дагуу үнэнийг нөхөрлөснөөр бүх төрлийн асуудлыг шийдвэрлэж чаддаг байх ёстой;

(2) Чуулганы удирдагч, санваартан бүрийн жинхэнэ байр байдлыг ухаарах шаардлагатай. Хэрвээ хүн тэдний дундаас хуурамч удирдагч юм уу хуурамч ажилчин олбол асуудлыг даруйхан мэдээлж, шийдвэрлэх ёстой;

(3) Тухайн дүүргийн ажлын тал бүрд дүүргийн удирдагчидтай хамтран ажиллах шаардлагатай. Эв найртай хамтын ажиллагаатай байж, мөн авьяас чадварыг олж илрүүлж, сургаж боловсруулахад анхаарах ёстой;

(4) Дүүргийн удирдагч, ажилчдын ажлыг хянаж сурах шаардлагатай. Тэдний дундаас нэг нь бодитой ажил хийхгүй байгааг олж мэдэх юм бол түүнд чиглэл өгч, мэдээлэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Чуулганыг удирддаг, хүмүүсийг амиар хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой; тэд сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэлт, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид юм уу элчүүд байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн доод талын дагалдагч болж чадах ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангаж чаддаг элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь яаран гүйж, тэмцэхийн төлөө бус, харин аминд үйлчлэх ажил хийж, зан чанараа өөрчлөхөд нь бусдыг удирдахын төлөө байдаг. Энэ чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хүнд бэрх хариуцлага үүрэх даалгавар авдаг бөгөөд энэ нь хэн бүхний үүрч чадах зүйл биш юм. Ийм ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, яаран гүйдэг, эсвэл өөрсдийгөө зарлагадахыг хүсдэг хэн бүхэн үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засалт, шүүлт амсаагүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй, бодит байдалгүй хүмүүс өөрсдөө иймэрхүү оршихуйгүй байдаг учраас бодит байдлыг тодорхой харж чаддаггүй. Иймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр үл барам, удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Ариун Сүнс дээр нь ажиллах үед хүмүүсийн байх олон байдлын талаар чи ойлголттой байх хэрэгтэй. Ариун Сүнсний хүн дээр хийдэг ажлын улмаас бий болсон олон байдлын талаар, ялангуяа Бурханд зохицон үйлчилдэг хүмүүс бүр ч нухацтай ухаж ойлгосон байх ёстой. Хэрвээ чи зөвхөн их туршлага, оролтод хүрэх арга замын талаар л ярьдаг бол туршлага чинь хэтэрхий өрөөсгөл болохыг энэ нь харуулдаг. Жинхэнэ байдлаа мэдэхгүйгээр, үнэний зарчмыг ойлгож авахгүйгээр зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжгүй. Ариун Сүнсний ажлын зарчмыг мэдэж, түүнээс гарах үр дүнг ойлгохгүйгээр ёрын муу сүнсний ажлыг ялган танихад чамд хэцүү байх болно. Чи ёрын муу сүнсний ажил, мөн хүмүүсийн үзлийг илчилж, асуудлын гол цөмийг нь ойлгох ёстой; чи бас хүмүүсийн хэрэгжүүлэлтийн олон гажуудал, Бурханд итгэх итгэлд нь байж болох асуудлуудыг зааж өгөх ёстой бөгөөд ингэснээр хүмүүс тэдгээрийг танин мэдэж болох юм. Ядаж л чи тэдэнд сөрөг юм уу идэвхгүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Гэхдээ чи ихэнх хүмүүсийн хувьд бодитоор оршдог хүндрэл бэрхшээлийг ойлгох ёстой бөгөөд бодлогогүй загнаж, “гахайд дуулахыг заах гэж оролдох” ёсгүй; энэ бол мунхаглал юм. Хүмүүсийн туулдаг олон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чи эхлээд Ариун Сүнсний ажлын өрнөл хөгжлийг ухаарч ойлгох ёстой, Ариун Сүнс өөр өөр хүн дээр ажлаа хэрхэн хийдгийг ойлгож, хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний дутагдлыг ойлгож, ямар ч гажуудал, алдаа мадаггүйгээр асуудлын голыг нэвт шувт харж, асуудлын уг сурвалжид хүрэх ёстой. Ийм хүн л зохицон үйлчлэх шаардлага хангадаг.

Гол асуудлыг ойлгож, олон зүйлийг тодорхой харж чадах эсэх нь чиний хувийн туршлагаас хамаардаг. Туршлагажих арга барил чинь мөн бусдыг дагуулдаг арга барил чинь юм. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаалуудыг ойлгодог бол бичиг үсэг, хоосон сургаал ойлгоход бусдыг дагуулах болно. Бурханы үгийн бодит байдлыг туулах арга зам чинь бусдыг Бурханы айлдварын бодит байдал руу ороход хөтлөх чиний арга зам юм. Хэрвээ чи Бурханы үгээс олон үнэнийг ойлгож, олон зүйлийн талаар мэдлэг ухаан олж авч үнэхээр чаддаг бол бусдыг ч бас олон үнэнийг ойлгоход хөтөлж чадах бөгөөд чиний дагуулсан хүмүүс үзэгдлийн талаар тодорхой ойлголттой болно. Хэрвээ чи ер бусын мэдрэмжүүдийг ухаж ойлгоход анхаарвал чиний дагуулдаг хүмүүс ч бас мөн адил дуурайна. Хэрвээ чи хэрэгжүүлэлтийг умартаж, хэлэлцүүлгийг чухалчилбал чиний дагуулдаг хүмүүс ч бас огт хэрэгжүүлэхгүйгээр, зан чанарын ямар ч өөрчлөлтгүйгээр зөвхөн хэлэлцэхэд анхаарах ба тэд ямар ч үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр гаднаа л урам зоригтой байх болно. Хүмүүс бүгд өөрсдөдөө байгаа зүйлээр бусдыг хангадаг. Хүний төрөл нь ямар зам руу бусдыг чиглүүлэх болон ямар төрлийн хүмүүсийг удирдахыг нь тодорхойлдог. Бурханд ашиглуулахад үнэхээр тохирсон байхын тулд та нарт хүсэл эрмэлзэл байх ёстойгоос гадна, мөн Бурханаас ирэх маш их гэгээрэл, Бурханы үгийн удирдамж, Бурханы харьцалтын туршлага болон Түүний үгийн цэвэршүүлэлт хэрэгтэй байдаг. Та нар үүнийг үндэс сууриа болгоод, ердийн үед ажиглалт, бодол, эргэцүүлэл, дүгнэлтдээ анхаарал тавьж, зохих ёсоор нь толгойдоо оруулж эсвэл таягдан хаях хэрэгтэй. Эдгээр нь бүгд бодит байдалд орох та нарын зам бөгөөд нэг бүр нь зайлшгүй шаардлагатай. Бурхан ингэж ажилладаг. Хэрвээ чи Бурханы ажилладаг энэ арга барил руу орвол өдөр бүр Бурханаар төгс болгуулах боломжтой байх болно. Хэзээ ч хамаагүй, орчин чинь хатуу ширүүн, эсвэл таатай эсэх, чи туршигдаж байгаа эсвэл соригдож байгаа эсэх, ажиллаж байгаа эсэх, ганцаараа эсвэл хамт олонтой амьдарч байгаа эсэхээс үл хамааран Бурханаар төгс болгуулах боломжийг чи нэгийг ч алдахгүйгээр үргэлж олох болно. Чи тэдгээрийг бүгдийг нь олж мэдэж чадах ба Бурханы үгийг туулах нууцыг чи ийнхүү олсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл”-ээс

Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа бодлоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажилд анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг зүйл буюу хамгийн чухал зүйл нь тэд бүх зүйл дээр Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой. Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас байнга нүүр буруулах нь мухардалд л хүргэнэ. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг алдвал ажиллаж чадахгүй бөгөөд яаж ийгээд ажиллаж дөнгөлөө ч гэсэн юунд ч хүрэхгүй. Ажиллах явцдаа баримтлах хоёр гол зарчим энэ юм: Нэг нь, яг Дээрхийн зохицуулалтын дагуу ажлаа хийж, Дээрхийн тогтоосон зарчмын дагуу үйлдэх; нөгөө нь, дотроо Ариун Сүнсний удирдамжийг дагах. Энэ хоёрыг ухаармагц чи тийм ч амархан алдаа гаргахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагчид болон ажилчдын ажлын үндсэн зарчим”-аас эш татав

Ажил гэдэг нь Бурханы төлөө ийш тийш гүйхийг хэлдэг юм биш, харин хүний амь болон хүний амьдран харуулдаг зүйл Бурханд таашаал өгч чаддаг эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүмүүс Бурханд үнэнч байдал, Бурханы талаарх мэдлэгээ ашиглан Бурханы тухай гэрчлэх, бас хүнд үйлчлэхийг хэлдэг. Энэ нь хүний хариуцлага төдийгүй бүх хүний ойлгох ёстой зүйл юм. Ажил чинь та нарын оролт бөгөөд Бурханы төлөө ажиллах явцдаа та нар орохоор эрэлхийлж байгаа гэж хэлж болно. Бурханы ажлыг туулна гэдэг нь Түүний үгийг хэрхэн идэж уухаа мэддэг байх төдийхнийг хэлдэггүй; гол нь чи Бурханы талаар хэрхэн гэрчлэхээ мэддэг, Бурханд үйлчилж чаддаг, хүнд үйлчилж, хүнийг хангаж чаддаг байх ёстой. Энэ нь ажил, бас та нарын оролт юм; энэ нь хүн бүрийн гүйцэлдүүлэх ёстой зүйл билээ. Бурханы төлөө ийш тийш гүйж, газар сайгүй номлоход л анхаардаг атлаа хувийн туршлагаа үл анзааран, сүнслэг амьдралд орохоо орхигдуулдаг хүн олон бий. Бурханд үйлчилдэг хүмүүс үүнээс үүдэн Бурханыг эсэргүүцэгчид болсон юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос эш татав

Чи Бурханы хүслийг хэдий чинээ анхаарна, төдий чинээ их ачаа үүрнэ, үүрдэг ачаа чинь их байх тусам, туршлага чинь төдий чинээ баялаг байна. Бурханы хүслийг анхаарах үед чинь Бурхан чамд ачаа үүрүүлж, дараа нь чамд даалгасан даалгаврынхаа талаар чамайг гэгээрүүлнэ. Бурхан чамд энэхүү ачааг өгөхөд чи Бурханы үгийг идэж, ууж байхдаа холбогдох бүх үнэнд анхаарлаа хандуулна. Хэрвээ чи ах, эгч нарынхаа амийн байр байдалтай хамаатай ачаа үүрдэг бол тэр нь Бурханаас чамд даалгасан ачаа бөгөөд чи өдөр тутмынхаа залбиралд энэхүү ачааг байнга үүрнэ. Бурханы хийдэг зүйлийг чамд үүрүүлсэн бөгөөд Бурханы хийхийг хүсдэг зүйлийг чи хийхийг хүсэж байгаа; Бурханы ачааг өөрийн мэт хүлээж авах гэдэг нь энэ юм. Энэ үед Бурханы үгийг идэж ууж байхдаа чи энэ төрлийн асуудалд анхаарлаа төвлөрүүлж, “Эдгээр асуудлыг би хэрхэн шийдвэрлэх вэ? Чөлөөлөлтөд хүрч, сүнслэг таашаал эдлэх боломжийг ах эгч нартаа хэрхэн олгох вэ?” гэж бодно. Чи нөхөрлөж байхдаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа төвлөрүүлэх бөгөөд Бурханы үгийг идэж, ууж байхдаа эдгээр асуудалтай холбоотой үгийг идэж, уухад анхаарлаа төвлөрүүлнэ. Бурханы үгийг идэж, ууж байхдаа ч бас ачаа үүрнэ. Чи Бурханы шаардлагыг ойлгомогцоо аль замыг сонгох талаар илүү тодорхой бодол санаатай болно. Энэ нь чиний ачаагаар дамжин ирсэн Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт бөгөөд энэ нь бас чамд хайрласан Бурханы удирдамж юм. Би яагаад үүнийг хэлж байна вэ? Хэрвээ чамд ямар ч ачаа байхгүй бол Бурханы үгийг идэж, ууж байхдаа чи анхааралтай байхгүй; ачаа үүрэнгээ Бурханы үгийг ууж, идэх үедээ чи мөн чанарыг нь ухаарч, замаа олж, Бурханы хүслийг анхаарч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Амь чинь ахиж дэвшихийн хэрээр чи үргэлж шинэ оролттой, илүү өндөр, шинэ мэдлэг ухаантай байх ёстой ба энэ нь алхам бүрд гүнзгийрч байдаг. Энэ нь бүх хүний орох ёстой зүйл юм. Ярилцсанаар, сургаал сонссоноор, Бурханы үгийг уншсанаар, эсвэл тодорхой хэрэг явдлыг зохицуулснаар чи шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрэл олж авч, хуучны дүрмээр, хуучин цагт амьдрахгүй, үргэлж шинэ гэрэлд амьдрах ба Бурханы үгээс гажихгүй. Үүнийг зөв замд орох гэж хэлдэг. Аль нэг өнгөцхөн түвшинд төлөөс төлөөд нэмэргүй. Бурханы үг өдрөөс өдөрт улам өндөр хүрээнд орж өдөр бүр шинэ зүйлс гарч ирдэг. Хүн ч бас өдөр бүр шинэ оролт хийх ёстой. Бурхан ярингаа хэлсэн бүхнээ биелүүлдэг, чи хөл нийлүүлж чадахгүй бол ард хоцорно. Чи залбиралдаа илүү гүн орох ёстой; Бурханы үгийг идэж, уухаа тасалдуулж болохгүй. Хүлээн авдаг гэгээрэл, гэрэлтүүлэлтээ гүнзгийрүүл, тэгвэл үзэл, төсөөлөл чинь аажмаар багасах ёстой. Чи шүүмжээ сайжруулах ёстой, чамд юу ч тулгарсан бай, энэ талаар өөрийн гэсэн бодол, үзэл бодолтой байх ёстой. Сүнсэн дэх зарим зүйлийг ойлгосноор чи гадаад зүйлсийн талаар мэдэж авч, аливаа асуудлын мөн чанарыг ухаж ойлгох ёстой. Хэрвээ чи эдгээрээр зэвсэглээгүй бол чуулганыг яаж удирдаж чадах юм бэ? Хэрвээ чи ямар ч бодит байдал, хэрэгжүүлэлтийн замгүйгээр зөвхөн бичиг үсэг, хоосон сургаалын талаар ярьдаг бол хэсэгхэн хугацаанд л хийж дөнгөнө. Шинэ итгэгчдэд ярихад энэ нь бага зэрэг боломжийн байж магадгүй боловч хэсэг хугацааны дараа шинэ итгэгчид зарим нэг бодит туршлагатай болох үед чи тэднийг хангаж чадахаа болино. Тэгэхээр чи Бурханаар ашиглуулахад яаж тохирох юм бэ? Шинэ гэгээрэлгүйгээр чи ажиллаж чадахгүй. Шинэ гэгээрэлгүй хүмүүс нь яаж туршлагажихаа мэддэггүй хүмүүс бөгөөд ийм хүмүүс хэзээ ч шинэ мэдлэг, шинэ туршлага олж авдаггүй. Мөн амийг хангах асуудлын тухайд гэвэл, тэд өөрсдийн үүргийг хэзээ ч гүйцэтгэж чадахгүй, бас Бурхан ашиглахад тохиромжтой болж ч чадахгүй. Ийм төрлийн хүн бол ямар ч хэрэггүй, гологдол төдий юм. Үнэндээ ийм хүмүүс ажил дахь үүргээ огт гүйцэтгэх чадваргүй, бүгд ямар ч хэрэггүй амьтад байдаг. Тэд үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаад зогсохгүй, үнэндээ чуулганд ихээхэн хэрэггүй дарамт учруулдаг. Энэ “эрхэм өвгөдийг” яаравчлан чуулганаас яв, тэгвэл бусад хүн чамайг харах хэрэггүй болно гэж Би шавдуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Дүүргийн номлогчдын ажил үүрэг

Дүүргийн номлогчдын үндсэн ажил бол дүүргийн хэмжээнд хаа сайгүй байгаа чуулгануудын удирдагч, санваартнуудыг (ерөнхий ажил хэрэгтэй холбоотой үүргээ гүйцэтгэж байгаа ажилчдыг оруулаад) зохих ёсоор услах явдал юм. Тэдний тодорхой үүргүүдийг дор дурдав:

1. Тэд бүх чуулганы удирдагч, ажилчдыг Бурханы үгийн дагуу, амийн оролтын тухай номлол, нөхөрлөлтэй хослуулан усалж, тэжээлээр хангаж, амийн оролттой нь холбоотой аливаа бэрхшээл, асуудлуудыг шийдэх ёстой.

2. Тэд үүргээ биелүүлэхдээ гаргасан завхрал, алдаа, гажуудлыг хүмүүс илчилж байдгийг үнэнтэй хослуулан нөхөрлөж, ингэснээр бодит байдал дээр гардаг асуудлуудыг шийдвэрлэх ёстой.

3. Тэд холбоо тогтоох, чин сэтгэлээсээ ярилцах замаар чуулганы бүх удирдагч, санваартнуудын бодит нөхцөл байдал, жинхэнэ биеийн хэмжээг сайн ойлгож авах ёстой. Хэрэв долоон төрлийн хүний аль нэг нь удирдагч, ажилчдын үүргийг гүйцэтгэж байгаа нь илэрвэл, ийм нөхцөл байдлыг дүүргийн удирдагч нарт мэдээлэх ёстой бөгөөд энэ хүмүүсийг аль болох хурдан солих ёстой.

4. Хэрэв хөгжүүлэх боломжтой хүмүүсийг олж илрүүлбэл, дүүргийн номлогчид тэднийг хөгжүүлж, усалж, дээд удирдлагад мэдээлэх ёстой. Энэ бүхнийг хугацаа алдалгүй хийх ёстой.

5. Тэд чуулган бүрд байнга тулгардаг асуудлуудыг ойлгож, сайн мэдэж авахыг эрмэлзэж, цаг тухайд нь шийдвэрлэх ёстой. Шийдэх боломжгүй асуудлуудын тухайд, тэдгээр асуудлыг дүүргийн удирдагч юм уу бүсийн зохицуулагч нарт, баримтуудыг нуун дарагдуулж, хөнгөн хуумгай хандалгүйгээр мэдээлэх ёстой.

6. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг хуурамч Христ, антихрист, муу ёрын сүнснүүдэд хууртагдаж, хяналтад нь орохоос сэргийлж, тэднийг хамгаалах ёстой. Энэ бол чуулган дахь бүх шатны удирдагч, ажилчдын хүлээсэн үүрэг, хариуцлага юм. Хэрэв удирдагчийн үүрэг гүйцэтгэж буй хэн нэгэн Бурханы сонгосон хүмүүсийн төлөө хариуцлага хүлээхгүй, тэднийг хамгаалж чадахгүй бол, Бурханыг ноцтой эсэргүүцэж, Түүнээс урваж буй хэрэг бөгөөд Бурханы гэр тэдэнд хариуцлага тооцох ёстой.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 91. Чуулганы санваартан байх зарчмууд

Дараах: 93. Усалгаа, хангалтын зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх