90. Чуулганы удирдагч байх зарчмууд

(1) Бурханы үгийг идэж, ууж сурахынх нь хэрээр Бурханы сонгосон хүмүүсийг удирдаж, үнэний талаар нөхөрлөж, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашиглан, зарчмын дагуу үйлддэг болох шаардлагатай;

(2) Бурханы ажлыг хамгаалах шаардлагатай. Антихристүүд, ёрын муу хүмүүс, муу ёрын сүнснүүд болон элдэв янзын сатанлаг хүчний хууран мэхлэлт, үймээн самуунаас Бурханы сонгосон хүмүүсийг хамгаал;

(3) Хамтран зүтгэгчидтэйгээ эв найртай хамтран ажиллах шаардлагатай. Цаг ямагт Бурханы даалгаварт үнэнч байж, махан биеийн ашиг сонирхлыг хойш тавьж чаддаг бол, хувийн ажил хэргээ бүү явуул;

(4) Удирдлагын нэн чухал ажлыг ойлгох шаардлагатай. Хүн үнэнтэй холбоогүй зүйл хэзээ ч хийх ёсгүй, Бурханы сонгосон хүмүүсийн хэрэг явдалд хөндлөнгөөс оролцож бүр ч болохгүй.

Холбогдох Бурханы үг:

Чуулганы удирдагч, ажилчдын хувиар та нар Бурханы сонгосон хүмүүсийг үнэний бодит байдал руу хөтөлж, Бурханы гэрчлэгч болон үйлчлэхийг хүсвэл хамгийн гол нь хүмүүсийг аврах Бурханы зорилт, Бурханы ажлын зорилгын талаар илүү гүн гүнзгий ойлголттой байх ёстой. Бурханы хүсэл, хүмүүст тавьдаг янз бүрийн шаардлагыг нь ойлгох ёстой. Хичээл зүтгэл чинь бодитой байх ёстой; ойлгож байгаагийнхаа хэрээр л хэрэгжүүлж, мэддэг зүйлээ л ярь. Битгий онгир, бүү дэгсдүүл, хариуцлагагүй үг бүү хэл. Дэгсдүүлэх юм бол хүмүүс чамайг жигшиж, дараа нь чамд зэмлүүлсэн мэт санагдана; ингэх нь дэндүү зохисгүй юм. Чи бусдыг үнэнээр хангах үедээ үнэнийг хүртээхийн тулд заавал харьцаж, загнах албагүй. Чи өөрөө үнэнгүй бөгөөд бусадтай гагцхүү харьцаж, загнадаг бол тэд чамаас айх боловч тэглээ гээд тэд үнэнийг ойлгож байгаа гэсэн үг биш. Захиргааны зарим ажилд бусадтай тодорхой хэмжээнд харьцаж, тэднийг засаж, сахилгажуулж болно. Гэхдээ чи үнэнээр хангаж чаддаггүй, гагцхүү эзэрхэг аашилж, бусдыг загнахаа л мэддэг бол завхрал, муу муухай чинь илчлэгдэнэ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс чамаас амийн хангалт, бодитой зүйл олж авч чадахгүй болохоороо чамайг жигшиж, чамд ой гутдаг болно. Ялган таних чадваргүй хүмүүс чамаас сөрөг зүйл сурна; бусадтай харьцаж, засаж, уурлаж, уураа барьж чадахгүй байхыг сурна. Энэ нь бусдыг Паулын зам руу, мөхлийн зам руу хөтөлж байгаатай агаар нэгэн бус уу? Энэ ёрын муу үйл бус уу? Чиний ажил үнэнийг ярилцаж, бусдыг амиар хангахад төвлөрөх ёстой. Чи гагцхүү бусадтай сохроор харьцаж, сургаал айлддаг бол тэд ер нь яаж үнэнийг ойлгох юм бэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс үнэхээр хэн болохыг чинь харж, чамайг орхино. Ийм маягаар чи яаж Бурханы өмнө бусдыг авчирна гэх хүлээлттэй байж чадна вэ? Үүнийг яаж ажил хийж байна гэх юм бэ? Энэ маягаар ажилласаар байвал чи бүх хүнийг алдана. Ер нь чи ямар ажил гүйцэлдүүлэх гэж найддаг юм бэ? Зарим удирдагч асуудал шийдвэрлэхийн тулд үнэнийг ярих чадваргүй байдаг. Оронд нь зүгээр л бусдыг айлган, өөрсдийг нь дуулгавартай дагадаг болгох гэж бусадтай сохроор харьцаж, эрх мэдлээ гайхуулдаг. Тийм хүмүүс бол хуурамч удирдагчид, антихристүүд юм. Зан чанар нь өөрчлөгдөөгүй хүмүүс чуулганы ажил хийх чадваргүй бөгөөд Бурханд үйлчилж чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний бодит байдалтай хүмүүс л удирдаж чадна”-аас эш татав

Чуулганы удирдагч, ажилчид ажилдаа хоёр зүйлд анхаарал тавих ёстой: Нэг нь, яг ажлын зохицуулалтад заасан зарчмын дагуу ажлаа хийж, эдгээр зарчмыг хэзээ ч зөрчихгүй, өөрсдийн төсөөлсөн зүйл болон санаа бодлоор ажиллахгүй байх. Тэд хийдэг бүхэндээ Бурханы гэрийн ажилд анхаарал хандуулж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг үргэлж эн тэргүүнд тавих ёстой. Өөр нэг зүйл буюу хамгийн чухал зүйл нь тэд бүх зүйл дээр Ариун Сүнсний удирдамжийг дагахад анхаарч, Бурханы үгийг чанд баримтлан бүхнийг хийх ёстой. Хэрэв чи Ариун Сүнсний удирдамжийг одоо ч сөрж чадаж, өөрийн санааг гөжүүдлэн дагаж, аливааг өөрийн төсөөллөөр хийдэг бол үйлдэл чинь Бурханы эсрэг хамгийн ноцтой эсэргүүцэлд тооцогдоно. Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас байнга нүүр буруулах нь мухардалд л хүргэнэ. Хэрэв чи Ариун Сүнсний ажлыг алдвал ажиллаж чадахгүй бөгөөд яаж ийгээд ажиллаж дөнгөлөө ч гэсэн юунд ч хүрэхгүй. Ажиллах явцдаа баримтлах хоёр гол зарчим энэ юм: Нэг нь, яг Дээрхийн зохицуулалтын дагуу ажлаа хийж, Дээрхийн тогтоосон зарчмын дагуу үйлдэх; нөгөө нь, дотроо Ариун Сүнсний удирдамжийг дагах. Энэ хоёрыг ухаармагц чи тийм ч амархан алдаа гаргахгүй. Энэ тал дээр туршлага хараахан дутмаг байгаа та нарын хувьд санаа бодол чинь ажилд чинь арай их холилддог. Заримдаа, чи Ариун Сүнснээс дотор чинь ирж буй гэгээрэл эсвэл удирдамжийг ойлгохгүй байж магадгүй; зарим үед чи үүнийг ойлгож байгаа мэт харагдавч үл ойшоох магадлалтай байдаг. Чи үргэлж хүний арга барилаар төсөөлөх юм уу дүгнэж, Ариун Сүнсний санаа зорилгыг огт тоолгүйгээр зохистой гэж бодсоноороо үйлддэг. Чи гагцхүү өөрийн санаа бодлын дагуу ажлаа хийж, Ариун Сүнснээс ирсэн аливаа гэгээрлийг хойш тавьдаг. Ийм нөхцөл байдал олонтоо тохиолддог. Ариун Сүнс дотроос залж чиглүүлэх гэдэг огтхон ч ер бусын биш; үнэндээ энэ нь маш хэвийн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь үйлдэх зүй ёсны арга зам, хамгийн сайн арга зам гэдгийг чи зүрх сэтгэлийнхээ гүнд мэддэг. Ийм бодол үнэндээ нэлээд тодорхой байдаг; энэ нь эргэцүүллээс чинь үүдэн гараагүй, харин зүрх сэтгэлийн чинь гүнээс төрсөн нэг төрлийн мэдрэмж байсан бөгөөд заримдаа чи юунаас болж ингэснээ бүрэн ойлгодоггүй. Энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл л байдаг бөгөөд ихэнх хүнд хамгийн түгээмлээр ингэж тохиолддог. Хүний өөрийнх нь санаа үргэлж бодол эргэцүүллээс үүдэн гардаг бөгөөд бүгдэд нь хувийн хүсэл болон хувийн ашиг хонжоо олж болох ямар талбарууд байгаа, ямар нэгэн зүйл өөрт нь ямар давуу талтай байж болох талаарх санаа холилдсон байдаг; хүн болгоны шийдвэрт ийм зүйлс байдаг. Харин Ариун Сүнсний удирдамжид ийм хольц яавч байдаггүй. Ариун Сүнсний удирдамж, гэгээрэлд сайтар анхаарал хандуулах нь чухал; ялангуяа гол асуудлуудыг ухаж ойлгохын тулд нягт нямбай байх ёстой. Тархиа ашиглаж, өөрийн санаагаар үйлдэх дуртай хүмүүс ийм удирдамж, гэгээрлийг анзаарахгүй өнгөрөх хамгийн өндөр магадлалтай байдаг. Шаардлага хангасан удирдагч, ажилчид Ариун Сүнсний ажилд анхаарал хандуулдаг. Ариун Сүнсийг дуулгавартай дагадаг хүмүүс Бурханаас эмээж, үнэнийг эцэлт цуцалтгүй эрэлхийлдэг. Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Түүнд зохих ёсоор гэрчлэл хийхийн тулд хүн өөрийнх нь ажилд хольц, санаархлын элемент байгаа эсэхийг судлаад, дараа нь ажлын хэр их нь хүний санаанаас сэдэл авдаг, хэр их нь Ариун Сүнсний гэгээрлээс төрдөг, хэр их нь Бурханы үгтэй нийцэж байгааг харахаар хичээх хэрэгтэй. Чи байнга, бүхий л орчин нөхцөлд үг, үйлдлээ шинжлэх ёстой. Байнга ийм маягаар хэрэгжүүлбэл чи Бурханд үйлчлэх зөв замд орно. Санаа зорилгод нь нийцсэн байдлаар Бурханд үйлчилдэг болохын тулд олон үнэнийг эзэмших шаардлагатай. Хүмүүс үнэнийг ойлгосныхоо дараа л ялган таних чадвартай болж, өөрсдийнх нь санаа бодлоос юу гардгийг, өөрсдийг нь юу сэдэлжүүлдгийг илтгэдэг зүйлсийг танин мэдэж чаддаг. Тэд хүний хольцыг төдийгүй үнэний дагуу үйлдэх гэж юу гэсэн үг болохыг танин мэдэж чаддаг. Тэгсэн цагт л тэд яаж илүү цэвэр ариунаар захирагдахаа мэдэж чаддаг. Үнэнгүйгээр хүмүүс ялган таних чадвартай байх боломжгүй. Мунгинуу хүн үнэнийг ойлгодоггүй учраас өөрийнхөө завхарсан чанарыг ил болгох, Бурханыг эсэргүүцэх гэж юу гэсэн үг болохыг мэдэхгүйгээр насан туршдаа Бурханд итгэж магадгүй; тийм бодол бүр санаанд нь ч ордоггүй. Хэтэрхий дорд хэв чанартай хүмүүс үнэнд хүрэхийн аргагүй байдаг; тэдэнтэй энэ талаар яаж ч нөхөрлөсөн гэсэн тэд мөн л ойлгодоггүй. Ийм хүмүүс бол мунгинуу юм. Мунгинуу хүмүүс итгэлээрээ Бурханд гэрчлэл хийж чаддаггүй; тэд ердөө л бага зэргийн үйлчлэл үзүүлж чадна. Бурханы даалгадаг ажлыг биелүүлэхийн тулд энэ хоёр зарчмыг ухаарч ойлгох шаардлагатай. Хүн Дээрхийн ажлын зохицуулалтыг чанд мөрдөж, Ариун Сүнсний аливаа удирдамжийг дуулгавартай дагахад анхаарах ёстой. Энэ хоёр зарчмыг ухаж ойлгосон цагт л хүний ажил үр дүнтэй байж, Бурханы хүслийг хангаж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагчид болон ажилчдын ажлын үндсэн зарчим”-аас эш татав

Бурханд үйлчлэх хүний үйлчлэл дэх хамгийн их цээртэй зүйл юу вэ? Та нар мэдэх үү? Удирдагч болон үйлчилдэг зарим хүн үргэлж өөр байхыг оролдож, бусдаас илүү давуу байж, өөр хэдэн шинэ арга заль сэдэж олохыг хүсэж байдаг, ингэснээр үнэхээр хэр их чадвартай болохыг нь Бурхан харна гэж боддог. Гэсэн хэдий ч үнэнийг ойлгож, Бурханы үг рүү орох талаар анхаардаггүй; тэд үргэлж чадвараа гайхуулахыг хүсдэг; энэ нь яг нарийндаа биеэ тоосон уг чанарын илэрхийлэл биш гэж үү? Зарим нь бүр: “Үүнийг хийвэл би Бурханыг их баярлуулна; Түүнд энэ үнэхээр таалагдана гэдэгт би итгэлтэй байна. Энэ удаа би Бурханд заавал харуулна даа; Түүнд сайхан гэнэтийн бэлэг барина” гэж хэлдэг. Энэхүү “гэнэтийн явдлын” үр дүнд тэд Ариун Сүнсний ажлыг алдаж, Бурханд таягдуулдаг! Оюун санаандаа орсон юуг ч яаран бүү хий. Үйлдлийнхээ үр дагаврыг нь бодолцохгүй бол юмс яаж зүгээр байх юм бэ? Бурханы зан чанарт халдаж, бас Түүний захиргааны зарлигийг зөрчөөд сүүлдээ таягдуулах үедээ чамд хэлэх үг үлдэхгүй. Санаа зорилго болон үүнийг зориуд хийсэн эсэхээс чинь үл хамааран хэрвээ чи Бурханы зан чанарыг юм уу, Бурханы хүслийг ойлгодоггүй бол Түүнд амархан халдаж, Түүний захиргааны зарлигийг зөрчих магадлалтай болно; энэ бол хүн бүрийн сэрэмжлэх ёстой зүйл юм. Чи Бурханы захиргааны зарлигийг асар ноцтой зөрчсөн, Бурханы зан чанарт халдсан л бол санаатай ингэсэн үү, санаандгүй ингэсэн үү гэдгийг Бурхан харгалзаж үзэхгүй. Энэ нь чиний тодорхой харах хэрэгтэй асуудал юм. Энэ асуудлыг тодорхой ойлгож чадахгүй бол чамд гарцаагүй асуудал үүсгэх болно. Бурханд үйлчлэхдээ хүмүүс агуу дэвшил гаргаж, агуу зүйл хийж, агуу үг хэлж, агуу ажил гүйцэтгэж, томоохон ном хэвлэж, том том цуглаан хийж, агуу удирдагч байхыг хүсдэг. Хэрвээ чи үргэлж ийм том санаархалтай явдаг бол Бурханы захиргааны зарлигийг зөрчинө; ингэдэг хүмүүс хурдан үхэх болно. Хэрвээ чи Бурханд үйлчлэхдээ томоотой биш, чин сүсэггүй бөгөөд Бурханд үйлчлэхдээ хянуур биш байх юм бол эрт орой хэзээ нэгэн цагт Бурханы зан чанарт халдах болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнгүй бол Бурханд халдахад амархан”-аас эш татав

Чуулганыг удирддаг, хүмүүсийг амиар хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой; тэд сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэлт, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид юм уу элчүүд байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн доод талын дагалдагч болж чадах ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангаж чаддаг элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь яаран гүйж, тэмцэхийн төлөө бус, харин аминд үйлчлэх ажил хийж, зан чанараа өөрчлөхөд нь бусдыг удирдахын төлөө байдаг. Энэ чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хүнд бэрх хариуцлага үүрэх даалгавар авдаг бөгөөд энэ нь хэн бүхний үүрч чадах зүйл биш юм. Ийм ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, яаран гүйдэг, эсвэл өөрсдийгөө зарлагадахыг хүсдэг хэн бүхэн үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засалт, шүүлт амсаагүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй, бодит байдалгүй хүмүүс өөрсдөө иймэрхүү оршихуйгүй байдаг учраас бодит байдлыг тодорхой харж чаддаггүй. Иймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр үл барам, удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Удирдагч, ажилчин хүмүүсийн ангилал үүссэн уг шалтгаан юу вэ, мөн тэд хэрхэн бий болсон бэ? Өргөн хүрээнд бол, Бурханы ажилд тэд шаардлагатай; явцуу хүрээнд, тэд ах эгч нарт шаардлагатай бөгөөд Бурханыг дагаж буй Бурханы сонгосон хүмүүст шаардлагатай юм. Байр суурь, ялгамж чанар, гүйцэтгэх үүргээсээ үл хамааран энэ ангиллын хүмүүст бусад бүх хүнтэй нийтлэг нэг зүйл байдаг нь юу вэ? Бурханы өмнө тэдний ялгамж чанар, байр суурь бусдынхтай адил байдаг. Хэдийгээр хүмүүсийн дунд тэд “удирдагч”, “ажилчин” гэх цол хэргэм зүүж, үүрэг нь бусад ах эгч нарынхаас өөр байдаг ч Бурханы өмнө бүтээгдсэн зүйлс гэж адилхан нэрлэгддэг бөгөөд энэ ялгамж чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэдний үүрэг, бусад хүмүүсийн үүргийн ялгаа нь тэдний үүргийн тусгай шинж чанартай холбоотой. Тэр нь ямар тусгай шинж чанар вэ? Хамгийн чухал тал нь “манлайлал” юм. Жишээлбэл, нэг хүнээр удирдуулж байгаа хүмүүсийн баг байлаа гэж үзье; хэрэв тэр хүнийг “удирдагч”, эсвэл “ажилчин” гэж дуудвал баг доторх түүний чиг үүрэг юу вэ? (Манлайлах чиг үүрэг.) Удирдуулдаг хүмүүс, багт бүхэлд нь энэ хүний манлайлал ямар нөлөөтэй байдаг вэ? Энэ нь багийн чиглэл, замд нөлөөлдөг. Тэгэхээр удирдах албан тушаалд байгаа энэ хүн буруу замаар явбал наад зах нь түүний дор байгаа хүмүүс болон багийнхан бүхэлдээ зөв замаас гажихад хүрнэ гэсэн үг; үүнээс гадна энэ нь бүхэл бүтэн багийн урагшлах зүг чиг, хурд, хэмнэлийг нь ч бас үймүүлж, сүйтгэж болзошгүй. Иймээс энэ бүлэг хүмүүсийн хувьд гэвэл, тэдний дагадаг зам ба сонгосон замын чиглэл, үнэнийг ойлгодог хэр хэмжээ, Бурханд итгэх итгэл зөвхөн өөрсдөд нь нөлөөлөөд зогсохгүй манлайллынх нь хүрээнд байгаа бүх ах эгчид нөлөөлдөг. Хэрэв удирдагч зөв замаар явж байгаа, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлдэг зөв хүн байвал түүний удирддаг хүмүүс хэвийн байдлаар идэж ууж, зөв зохистойгоор эрж хайхын зэрэгцээ удирдагчийн хувийн ахиц бусдад ямагт ил байх болно. Тэгвэл удирдагчийн алхах ёстой зөв зам юу вэ? Энэ нь үнэнийг ойлгох, үнэнд ороход бусдыг хөтөлж, бусдыг Бурханы өмнө аваачиж чаддаг байх явдал юм. Буруу зам юу вэ? Энэ нь, үргэлж өөрийгөө өргөмжилж, өөртөө гэрчлэл хийн, байр суурь, алдар нэр, ашиг хонжоо хөөцөлдөж, Бурханд хэзээ ч гэрчлэл хийхгүй байх явдал юм. Энэ нь тэдний дор байгаа хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ? (Энэ нь тэр хүмүүсийг тэдний өмнө авчирдаг.) Хүмүүс Бурханаас холдож, энэ удирдагчийн хяналтад ордог. Хэрэв чи хүмүүсийг өөрийнхөө өмнө аваачдаг бол тэднийг завхарсан хүн төрөлхтний өмнө аваачиж, Бурхан бус, Сатаны өмнө аваачиж байна. Хүмүүсийг үнэний өмнө аваачих нь л Бурханы өмнө аваачиж байгаа хэрэг юм. Зөв замаар алхдаг, буруу замаар алхдаг энэ хоёр төрлийн хүмүүс удирдаж байгаа хүмүүстээ ийм нөлөө үзүүлдэг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”-оос эш татав

Чи ямар ч үүрэг гүйцэтгэвч Бурханы шаардлагын дагуу хийх хэрэгтэй. Жишээлбэл, чи чуулганы удирдагч байхаар сонгогдсон бол чуулганы удирдлага чиний үүрэг мөн. Үүнийг чи өөрийн үүрэг мэтээр үздэг бол яаж биелүүлэх ёстой вэ? (Бурханы шаардлагын дагуу.) Бурханы шаардлагын дагуу ажиллана гэдэг нь үүнийг тайлбарлах ерөнхий арга. Тэгвэл тодорхой нарийн ширийн зүйл нь юу вэ? Нэгдүгээрт, энэ бол үүрэг болохоос албан тушаал биш гэдгийг чи мэдэх ёстой. Албан тушаалд томилогдлоо гэж бодвол асуудал үүснэ. Гэхдээ чи, “Би чуулганы удирдагч байхаар сонгогдсон болохоор бусдаас нэг анги доош байх хэрэгтэй; та нар бүгд надаас дээш, надаас агуу” гэж хэлэх юм бол энэ ч мөн буруу хандлага юм; хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй бол хэчнээн их дүр эсгээд ч огт нэмэргүй. Харин чи энэ талаар зохих ойлголттой байх ёстой. Эн түрүүнд чи энэ үүрэг маш чухал гэдгийг мэдэх ёстой. Чуулган олон арван гишүүнтэй бөгөөд чи энэ хүмүүсийг Бурханы өмнө яаж аваачих, тэдний олонход үнэнийг ойлгож, үнэний бодит байдалд орох боломж яаж олгох талаар бодох ёстой. Түүнчлэн сул дорой, идэвхгүй хүмүүсийг үүргээ идэвхтэй биелүүлж чаддаг болгохын тулд сул дорой, идэвхгүй байдгийг нь болиулахаар мэрийх ёстой бөгөөд үүргээ биелүүлж чаддаг бүх хүнд үүргээ тийнхүү биелүүлж, чадах чинээгээрээ гүйцэтгэх боломж олгох учиртай. Үүргээ биелүүлэхтэй нь холбоотой үнэнийг тэдэнд ойлгуул, ингэснээр тэд үүргээ биелүүлэхдээ хааш яаш байлгүй, сайн биелүүлж, Бурхантай хэвийн харилцаатай байж чадна. Түүнчлэн садаа хийж, үймээн үүсгэдэг, аль эсвэл Бурханд олон жил итгэсэн атлаа ёрын муу хүн чанартай хүмүүс бий; энэ хүмүүсээс арга хэмжээ авах ёстойд нь арга хэмжээ авч, хөөх ёстойг нь хөөж, төрлийнх нь дагуу хүн бүрд зохих зохицуулалт хийж, хэрэгтэй. Бас нэг чухал зүйл бол Чуулган дахь харьцангуй сайн хүн чанартай, бага зэрэг хэв чанартай, ажлын нэг тал дээр хариуцлага хүлээж чадах цөөн хэдэн хүнийг бүгдийг нь хөгжүүлэх ёстой. Удирдах үүрэг гүйцэтгэхэд эдгээрийг хийх ёстой, тийм биз? Энэ үүргийг хүлээн авах үед зүрх сэтгэлд чинь эдгээр зүйл байхгүй бол үүргээ зүй зохистой биелүүлж чадах уу? (Үгүй.) Энэ үүргийг хүлээн авмагцаа чи эдгээр асуудлыг нэг нэгээр нь тодруулах ёстой: Эхлээд авьяас билигтнүүдийг хөгжүүлэх; хоёрдугаарт ах эгч нарынхаа амийн оролтыг хэвийн болгох, мөн үнэний ойлголт, сонссон номлолдоо тулгуурлан тэднийг бүгдийг нь эдгээр үнэний бодит байдалд оруулах—энэ бол амийн оролтын тал; гуравдугаарт үүргээ гүйцэтгэх чадвартай ихэнх хүнээр үүргийг нь үнэхээр гүйцэтгүүлж, үүргээ хааш яаш байдлаар хийдэггүй, харин үр дүн гаргадаг болохыг баталгаажуулах; дөрөвдүгээрт, үймээн дэгдээж, саад болдог хүмүүсийг цаг тухайд нь зохицуулж, хязгаарлах; тавдугаарт бүх төрлийн хүмүүсийг ялган таних чадвартай байх явдал шаардлагатай хэвээр байна. Жишээ нь, зарим хүний сөрөг, сул дорой байдал түр зуурынх байдаг; чи ерөнхийлөн дүгнээд, ужгирсан сөрөг, сул дорой байдал мэтээр тэдний нөхцөлд хандаж, зохицуулж болохгүй. Хүн бүрийг тултал нь ашиглаж, хувийн чадавхыг нь бүрэн хэрэглэж, хийж чаддаг зүйл, хэв чанарынх нь чансаа, нас, Бурханд итгэсэн хугацааных нь дагуу тохирох үүрэг бэлдэх ёстой. Төрөл бүрийн хүнд тусгайлан зориулсан төлөвлөгөө гаргаж, хүн хүнд ялгаатай хийх ёстой, ингэснээр тэд Бурханы гэр дэх үүргээ биелүүлж, чиг үүрэгтээ дээд зэргээр зүтгэж чадна. Хэрэв зүрх сэтгэлд чинь эдгээр зүйл байгаа бол чиний ачаа үүссэн байна, иймээс чи үргэлж анхаарал тавьж, ажигч байх ёстой. Юунд ажигч байх вэ? Энэ нь хэн хөөрхөн байгааг үзээд, дараа нь тэр хүнтэйгээ харилцахад илүү их цаг зарцуул гэсэн үг биш, мөн хэн царай муутай байгааг үзээд, дараа нь тэр хүнээ гол гэсэн үг биш, мөн хэн өөрийг чинь эсэргүүцдэг болохыг үзээд, дараа нь тэднийг шийтгэ гэсэн үг бүр ч биш. Харин төрөл бүрийн хүнд тавьдаг Бурханы шаардлага юу болохыг хараад, дор бүрд нь тэднээр зохих байрыг нь эзлүүлэх гэсэн үг юм. Эхлээд өөрийн тэргүүлдэг чуулган дахь энэ хүмүүсийг зохицуулахад цаг гарга; сайн хэв чанартай хүмүүсийг нэг төрөл, муу хэв чанартай хүмүүсийг нэг төрөл болгон зохион байгуул. Үүрэгтээ өөрсдийгөө бүтэн өдрөөр, хагас цагаар зориулж чадах хүмүүс болон огт зориулж чадахгүй хүмүүст зориулан тус тусын ангилал үүсгэж, цаг ямагт үймүүлж, байнга сөрөг байж, тогтмол цуу яриа тараадаг хүмүүсийг нэг ангилал болго. Дараа нь чи үе үе тунгаан бодож, залбираад, энэ хүмүүстэй харилцах ёстой. Хэсэг хугацааны дараа чи төрөл бүрийн хүний янз бүрийн байдал, биеийн хэмжээний түвшнийг ойлгож авсан байх болно. Энэ нь ачаанаас үүсдэг, тийм биз? Энэ нь үүрэгтээ хандах зөв хандлага биш үү? Ийм зүй зохистой хандлагатай болж, ачаа чинь үүссэн цагт чи ажлаа сайн хийж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ хангалттай биелүүлэх гэж юу вэ?”-ээс эш татав

Удирдагч, ажилчдын үүрэг хариуцлага:

1. Бурханы үгийг идэж, ууж, ойлгож, Бурханы үгийн бодит байдал руу ороход хүмүүсийг хөтлөх.

2. Төрөл бүрийн хүний байдлыг мэддэг болж, амьдралд нь тулгарч байгаа амийн оролттой холбоотой төрөл бүрийн бэрхшээлийг шийдвэрлэх.

3. Үүрэг тус бүрийг зүй ёсоор гүйцэтгэхийн тулд ойлгох ёстой үнэн-зарчмыг нөхөрлөх.

4. Төрөл бүрийн чухал ажлыг хариуцаж байгаа бие бүрэлдэхүүн болон янз бүрийн ажлын зааварлагч нарын нөхцөл байдлын талаар мэдээлэлтэй байж, шаардлагатай үед тэднийг даруй өөр тийш нь хуваарилах юм уу сольж, хүмүүсийг тохирохгүй газарт нь тавьснаас үүсэх хохирлоос сэргийлж, хохирлыг багасгаж, ажлын үр бүтээлтэй, жигд ахиц дэвшлийг хангах.

5. Ажлын төсөл бүрийн байдал болон үйл явцыг байнга цаг тухайд нь ойлгож мэдэх, ажил дээрх асуудлыг даруй шийдвэрлэж, гажуудлыг засаж, эндүүрлийг залруулж чадсанаар ажлыг төвөггүй урагшлуулах.

6. Бүх төрлийн шаардлагад нийцэх авьяастныг дэвшүүлж, хөгжүүлснээр үнэнийг эрэлхийлдэг хүн бүхэнд сургалтад хамрагдаж, аль болох хурдан үнэн-бодит байдалд орох боломж бүрдүүлэх.

7. Өөр өөр төрлийн хүмүүсийг хүн чанар, давуу тал дээр нь үндэслэн ухаалгаар хуваарилж, ашигласнаар хүн бүрийг хамгийн хэрэгтэй газар нь тавих.

8. Ажил дээр тулгарсан төөрөгдөл, бэрхшээлийн талаар даруй мэдээлж, удирдамж эрж хайх.

9. Бурханы гэрийн янз бүрийн ажлын зохицуулалтыг шаардлагынх нь дагуу үнэн зөв мэдээлж, гаргаж, хэрэгжүүлж, удирдамж, хяналт, удирдлагаар хангаж, хэрэгжүүлэлтийнх нь төлөв байдлыг шалгаж, үргэлжлүүлэн хянах.

10. Бурханы гэрийн төрөл бүрийн эд хөрөнгийг (ном, төрөл бүрийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн гэх мэт) зүй ёсоор хадгалж, ухаалгаар хуваарилж, эвдрэл гэмтэл, үргүй зардлыг бууруулахын тулд тогтмол шалгаж, техник үйлчилгээ, засвар хийх; түүнчлэн муу хүмүүс тэдгээрийг шамшигдуулахаас сэргийлэх.

11. Хангалттай хүн чанартай найдвартай хүмүүсийг ялангуяа тахилыг системтэйгээр бүртгэж, тоолж, хадгалахад сонгох; үрэлгэн байдал, үргүй зардал төдийгүй үндэслэлгүй зардлыг даруй илрүүлж чаддаг байхын тулд орлого, зарлагыг тогтмол шалгаж, баталгаажуулах—иймэрхүү зүйлийг эцэс болгож, үндэслэл бүхий нөхөн төлбөрийг шаардах. Мөн түүнчлэн, тахилыг муу хүмүүс гартаа оруулж, шамшигдуулахаас бүхий л аргаар сэргийлэх.

12. Бурханы ажил болон чуулганы хэвийн дэг журмыг үймүүлж, тасалдуулж буй янз бүрийн хүн, үйл явдал, юмсыг даруй, үнэн зөв илрүүлэх. Тэдгээрийг хазаарлаж, хязгаарлаж, аливааг засах. Мөн түүнчлэн, Бурханы сонгосон хүмүүсийг иймэрхүү зүйлийг илүү ялган таних чадвартай, тэдгээрээс суралцдаг болгохын тулд үнэнийг нөхөрлөх.

13. Бурханы сонгосон хүмүүсийг антихрист үймүүлж, хуурч, хяналтдаа оруулж, хор хөнөөл учруулахаас хамгаалж, тэдэнд антихристийг илрүүлж, зүрх сэтгэлээсээ хаяхыг заах.

14. Бүх төрлийн муу хүмүүс болон антихристийг даруй илрүүлж, цэвэрлэж, хөөх.

15. Чухал ажлын бүх төрлийн бие бүрэлдэхүүнийг хамгаалж, гадаад ертөнцийн хөндлөнгийн оролцооноос халхавчлан, чухал ажлыг эмх цэгцтэй байдлаар урагшлуулж чаддаг байлгахын тулд тэднийг аюулгүй байлгах.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (1)”-аас эш татав

Чуулганы удирдагчид бүх ах, эгч нараа удирдаж, Бурханы үгийг яаж идэж уухаа мэддэг болгох ёстой. Энэ бол чуулганы удирдагч нэг бүрийн хариуцлага мөн. Тэд залуу ч бай, хөгшин ч бай, бүгд Бурханы үгийг идэж уухыг асар чухалд тооцож, Түүний үгийг зүрх сэтгэлдээ байлгах ёстой. Ийм бодит байдалд орох нь Хаанчлалын эрин үед орсон гэсэн үг юм. Өнөөдөр, ихэнх хүнд Бурханы үгийг идэж уухгүйгээр амьдарч чадахгүй гэж санагддаг бөгөөд Түүний үг цаг ямагт шинэхэн санагддаг. Энэ нь, тэд зөв замд орж эхэлж байна гэсэн үг юм. Бурхан ажлаа хийж, хүнийг хангахын тулд үг ашигладаг. Хүн бүхэн Бурханы үгийг хүсэн эрмэлзэж, Бурханы үгээр цангах үед хүмүүс Түүний үгийн ертөнцөд орно.

Бурхан асар ихийг ярьсан. Чи хэр ихийг нь мэдэж авсан бэ? Хэр их рүү нь орсон бэ? Хэрвээ чуулганы удирдагч ах, эгч нараа Бурханы үгийн бодит байдал руу замчлаагүй бол үүргээ хөсөрдүүлж, хариуцлагаа биелүүлж чадаагүй байх болно! Ойлголт чинь гүн гүнзгий юм уу өнгөц байх нь хамаагүй, ойлголтынхоо түвшнээс үл хамааран чи Түүний үгийг хэрхэн идэж, уухаа мэддэг байх ёстой, мөн Түүний үгэнд асар их анхаарал хандуулж, тэдгээрийг идэж уухын ач холбогдол, хэрэгцээ шаардлагыг ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Чуулганы амьдралд удирдагч, ажилчдын хийх ёстой хамгийн эхний зүйл бол янз бүрийн хүмүүсийн байдлыг ойлгох, дараа нь антихристүүдийн замаар алхдаг, антихристийн мөн чанартай хүмүүсийг хурдан, үнэн зөв таньж, тодорхойлж, олж тогтоох явдал юм. Дараа нь тэд ийм хүмүүсийг сайтар анхаарч, тэдний тарааж байгаа санаа бодол, хийх гэж байгаа үйлдлийг цаг тухайд нь ойлгож, мэддэг байх ёстой. Энэ хүмүүс бусдыг хязгаарлаж, урхидаж, хянах гэж оролдоход нь удирдагч, ажилчид идэвхгүйгээр хүлээж, тэр хүмүүсийг Бурхан илчлэхийг хүлээж, ах эгч нар тэдэнд идэвхгүйгээр хууртахыг нь хүлээж, эсвэл ах эгч нарыг идэвхгүйгээр Бурханаар гэгээрүүлэгдэж, тэднийг идэвхгүйгээр таньж, тодорхойлохыг хүлээхийн оронд тэднийг хазаарлахын тулд шалавхан хөдлөх ёстой. Иймээс ажилчид, удирдагчид үүнд урьдчилан бэлдэх ёстой: Бүлэг дотор хүмүүстэй харилцахдаа хэн антихристийн замаар алхдаг, хэн үргэлж хяналт тогтоох гэж оролддог, хэн антихристийн мөн чанартай, хэн антихрист, ёрын муу төрлийн хүн болохыг нь шалган чуулганы амьдралд оролцож буй хүн бүрийн зан чанар, мөн чанар, алхдаг замыг сайтар ажиглаж, сайтар анхаарч, өргөн хүрээнд лавлан сураглаж, илүү ихийг олж мэдэхээр оролдох ёстой. Энэ бол чуулганы амьдралаар амьдарч буй хүмүүсийн дунд удирдагч, ажилчдын хийх ёстой хамгийн эхний зүйл юм. Энэ нь яагаад тэдний хийх ёстой хамгийн эхний зүйл вэ? Яагаад гэвэл, үүнийг хийх үед л чуулганы үндсэн хэвийн дэг журмыг хадгалж чадна. Ёрын муу хүмүүс, антихристүүд, эсвэл антихристүүдийн замаар алхдаг хүмүүс байх үед чуулганы амьдрал сайн байж чадахгүй, зөв замд хурдан орж чадахгүй бөгөөд ихэнх хүмүүсийг байнга үймүүлж, тэдэнд нөлөөлнө. Иймээс чуулганы амьдралын хязгаар доторх хүмүүсийн дундаас хорон муу хүмүүс, антихристүүд, антихристүүдийн замаар алхдаг хүмүүсийг таньж, илүү ихийг олж мэдэж, сайн мэддэг болж, олж тогтоох нь удирдагч, ажилчдын хийх ёстой хамгийн эхний, хамгийн чухал зүйл юм. Энэ хүмүүсийг хазаарласан үед л чуулганы үндсэн хэвийн дэг журмыг хадгалж чадна. Хэрвээ энэ хүмүүсийг ах эгч нарын дунд хазаарлахгүй, дур зоргоор нь байлгавал тэд үнэндээ ямархуу болохыг ихэнх хүн ялган таньж чаддаггүй, мөн чанарыг нь харж чаддаггүй бол—үүнээс гадна, тэдний янз бүрийн бодол, үзэл бодлоос болж төөрөлдөж, хууртдаг бол—чуулганы амьдралын үеэр хүмүүс зөв замд хөл тавьж, үнэн-бодит байдалд ороход маш хэцүү байх болно. Хэрвээ энэ хугацаанд чуулганы амьдрал тун хэвийн байж, хүмүүс Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, ууж, үүргээ хэвийн байдлаар гүйцэтгэж, бага зэрэг өнгөцхөн үнэн-бодит байдал юм уу хэдхэн зарчмын талаарх ойлголтыг чармайн олж авсан бол антихрист өөрсдийг нь мэхлэхийн тулд үг, хоосон сургаал яримагц хүмүүс өөрсдөдөө байгаа багахан зүйлийг алддаг төдийгүй Сатаны суулгасан олон тэрс үзэл, төөрөгдлийг авч, маш хурдан ухардаг. Энэ бол маш төвөгтэй зүйл юм. Амийн оролтдоо ахиц гаргахад хүмүүст амаргүй байдаг. Багахан ахиц гаргахад олон жил шаардагддаг бөгөөд ахиц дэвшил нь маш удаан байдаг. Тийм жаахан биеийн хэмжээтэй байх нь хүмүүсийн хувьд яавч амархан биш, маш хэцүү олддог бөгөөд антихристүүдийн хууран мэхлэлт, үймээн самууны балгаар байгаа өчүүхэн зүйлээ алддаг. Ингээд ч дуусдаггүй. Сатан болон антихристүүдийн үймээн самууныг дагаад хүмүүс олон сатанлаг гүн ухаан, сатанлаг хуйвалдаан, хүнд Сатаны тарьдаг хорыг авдаг бөгөөд энэ нь хүмүүсийг Бурханд илүү ойртож, Бурханд илүү дуулгавартай болохыг нь болиулдаг төдийгүй, зан чанарыг нь улам завхруулж, Бурханаас нүүр буруулах бүр ч их магадлалтай болгодог. Үүний үр дагавар ноцтой. Эдгээр үр дагаврын ноцтой байдлыг бодоод үзвэл, чуулганы амьдралын үеэр хүмүүсийг хуурч, өөрсдийгөө бишрүүлэхийн тулд үг, хоосон сургаал ярьдаг тийм төрлийн хүмүүсийг хязгаарлаж, хазаарлах нь чухал ажил мөн гэж та нар хэлэх үү? Энэ нь удирдагч, ажилчдын зүй ёсоор хийх ёстой чухал ажил юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (13)”-аас эш татав

Ариун Сүнс дээр нь ажиллах үед хүмүүсийн байх олон байдлын талаар чи ойлголттой байх хэрэгтэй. Ариун Сүнсний хүн дээр хийдэг ажлын улмаас бий болсон олон байдлын талаар, ялангуяа Бурханд зохицон үйлчилдэг хүмүүс бүр ч нухацтай ухаж ойлгосон байх ёстой. Хэрвээ чи зөвхөн их туршлага, оролтод хүрэх арга замын талаар л ярьдаг бол туршлага чинь хэтэрхий өрөөсгөл болохыг энэ нь харуулдаг. Жинхэнэ байдлаа мэдэхгүйгээр, үнэний зарчмыг ойлгож авахгүйгээр зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжгүй. Ариун Сүнсний ажлын зарчмыг мэдэж, түүнээс гарах үр дүнг ойлгохгүйгээр ёрын муу сүнсний ажлыг ялган танихад чамд хэцүү байх болно. Чи ёрын муу сүнсний ажил, мөн хүмүүсийн үзлийг илчилж, асуудлын гол цөмийг нь ойлгох ёстой; чи бас хүмүүсийн хэрэгжүүлэлтийн олон гажуудал, Бурханд итгэх итгэлд нь байж болох асуудлуудыг зааж өгөх ёстой бөгөөд ингэснээр хүмүүс тэдгээрийг танин мэдэж болох юм. Ядаж л чи тэдэнд сөрөг юм уу идэвхгүй мэдрэмж төрүүлэх ёсгүй. Гэхдээ чи ихэнх хүмүүсийн хувьд бодитоор оршдог хүндрэл бэрхшээлийг ойлгох ёстой бөгөөд бодлогогүй загнаж, “гахайд дуулахыг заах гэж оролдох” ёсгүй; энэ бол мунхаглал юм. Хүмүүсийн туулдаг олон бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд чи эхлээд Ариун Сүнсний ажлын өрнөл хөгжлийг ухаарч ойлгох ёстой, Ариун Сүнс өөр өөр хүн дээр ажлаа хэрхэн хийдгийг ойлгож, хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний дутагдлыг ойлгож, ямар ч гажуудал, алдаа мадаггүйгээр асуудлын голыг нэвт шувт харж, асуудлын уг сурвалжид хүрэх ёстой. Ийм хүн л зохицон үйлчлэх шаардлага хангадаг.

Гол асуудлыг ойлгож, олон зүйлийг тодорхой харж чадах эсэх нь чиний хувийн туршлагаас хамаардаг. Туршлагажих арга барил чинь мөн бусдыг дагуулдаг арга барил чинь юм. Хэрвээ чи бичиг үсэг, хоосон сургаалуудыг ойлгодог бол бичиг үсэг, хоосон сургаал ойлгоход бусдыг дагуулах болно. Бурханы үгийн бодит байдлыг туулах арга зам чинь бусдыг Бурханы айлдварын бодит байдал руу ороход хөтлөх чиний арга зам юм. Хэрвээ чи Бурханы үгээс олон үнэнийг ойлгож, олон зүйлийн талаар мэдлэг ухаан олж авч үнэхээр чаддаг бол бусдыг ч бас олон үнэнийг ойлгоход хөтөлж чадах бөгөөд чиний дагуулсан хүмүүс үзэгдлийн талаар тодорхой ойлголттой болно. Хэрвээ чи ер бусын мэдрэмжүүдийг ухаж ойлгоход анхаарвал чиний дагуулдаг хүмүүс ч бас мөн адил дуурайна. Хэрвээ чи хэрэгжүүлэлтийг умартаж, хэлэлцүүлгийг чухалчилбал чиний дагуулдаг хүмүүс ч бас огт хэрэгжүүлэхгүйгээр, зан чанарын ямар ч өөрчлөлтгүйгээр зөвхөн хэлэлцэхэд анхаарах ба тэд ямар ч үнэнийг хэрэгжүүлэлгүйгээр гаднаа л урам зоригтой байх болно. Хүмүүс бүгд өөрсдөдөө байгаа зүйлээр бусдыг хангадаг. Хүний төрөл нь ямар зам руу бусдыг чиглүүлэх болон ямар төрлийн хүмүүсийг удирдахыг нь тодорхойлдог. Бурханд ашиглуулахад үнэхээр тохирсон байхын тулд та нарт хүсэл эрмэлзэл байх ёстойгоос гадна, мөн Бурханаас ирэх маш их гэгээрэл, Бурханы үгийн удирдамж, Бурханы харьцалтын туршлага болон Түүний үгийн цэвэршүүлэлт хэрэгтэй байдаг. Та нар үүнийг үндэс сууриа болгоод, ердийн үед ажиглалт, бодол, эргэцүүлэл, дүгнэлтдээ анхаарал тавьж, зохих ёсоор нь толгойдоо оруулж эсвэл таягдан хаях хэрэгтэй. Эдгээр нь бүгд бодит байдалд орох та нарын зам бөгөөд нэг бүр нь зайлшгүй шаардлагатай. Бурхан ингэж ажилладаг. Хэрвээ чи Бурханы ажилладаг энэ арга барил руу орвол өдөр бүр Бурханаар төгс болгуулах боломжтой байх болно. Хэзээ ч хамаагүй, орчин чинь хатуу ширүүн, эсвэл таатай эсэх, чи туршигдаж байгаа эсвэл соригдож байгаа эсэх, ажиллаж байгаа эсэх, ганцаараа эсвэл хамт олонтой амьдарч байгаа эсэхээс үл хамааран Бурханаар төгс болгуулах боломжийг чи нэгийг ч алдахгүйгээр үргэлж олох болно. Чи тэдгээрийг бүгдийг нь олж мэдэж чадах ба Бурханы үгийг туулах нууцыг чи ийнхүү олсон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шаардлага хангадаг хоньчны эзэмшвэл зохих зүйл”-ээс

Өнөөдөр та нарт хамтдаа эв эетэй ажиллах шаардлага тавьсан нь Еховагийн израильчуудаас шаардаж байсан үйлчлэлтэй төстэй: Эс бөгөөс зүгээр л үйлчлэл хийхээ боль. Та нар Бурханд шууд үйлчилдэг хүмүүс учраас хамгийн наад зах нь үйлчлэлдээ үнэнч, дуулгавартай байх чадвартай, мөн бодитой байдлаар сургамж авч чаддаг байх ёстой. Ялангуяа чуулганд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд доор чинь буй ах, эгч нарын хэн нэг нь та нартай харьцаж зүрхлэх үү? Та нарын алдааг нүүрэн дээр чинь хэлж зүрхлэх үү? Та нар өрөөл бусдаас өндөрт зогсдог; хаад мэт хаанчилдаг! Тэр ч бүү хэл, та нар иймэрхүү бодитой хичээлийг судалдаггүй, үүнд ордоггүй мөртөө Бурханд үйлчлэх тухай ярьсаар байдаг! Одоогоор хэд хэдэн чуулганыг удирдахыг чамаас хүссэн боловч чи өөрийгөө орхиогүйгээр үл барам, бүр өөрийн үзэл, санаа бодолтой зууралдан “Бид бусдад хязгаарлагдах ёсгүй, өнөө үед сохроор захирагдах ёсгүй гэж Бурхан хэлсэн тул энийг ийм маягаар хийх ёстой гэж би бодож байна” гэх мэт зүйл хэлдэг. Тиймээс та нар дор бүрнээ өөрсдийнхөө санал бодлыг баримтлаад, хэн нь ч хэнийгээ дуулгавартай дагадаггүй. Үйлчлэл чинь мухардалд орсон гэдгийг тодорхой мэдэж байгаа ч “Миний харж байгаагаар, миний арга зам тийм ч хол зөрөөгүй байна. Ямар ч байсан, бидний аль алинд нэг тал бий: Чи өөрийнхийгөө ярь, би өөрийнхийгөө ярья; чи өөрийнхөө үзэгдлийг нөхөрлө, би өөрийнхөө оролтыг ярья” гэж хэлсээр байдаг. Та нар шийдвэрлэх ёстой олон зүйл дээр хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, эсвэл зүгээр л аргалдаг ба дор бүрнээ өөрсдийн санал бодлыг илэрхийлж, байр суурь, алдар хүнд, нэр нүүрээ болгоомжтой хамгаалдаг. Та нарын аль нь ч өөрийгөө даруухан байлгахыг хүсдэггүй бөгөөд амиа илүү хурдан өсгөхийн тулд аль ч тал нь өөрийгөө орхиж, нэг нэгнийхээ дутагдлыг нөхөх санаачилга гаргахгүй. Та нар хамтран ажиллаж байхдаа үнэнийг эрэлхийлж сурах ёстой. “Би үнэний энэ талыг тодорхой ойлгодоггүй. Чамд үүнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ?” гэж чи хэлж болно. Эсвэл, “Энэ талаар чи надаас илүү туршлагатай; надад бага зэрэг удирдамж өгч болох уу?” гэж болох юм. Тэгэх нь үүнийг хийх сайн арга зам биш гэж үү? Та нар ихээхэн номлол сонссон ба үйлчлэл хийх бага зэрэг туршлагатай. Чуулганд ажил хийж байхдаа бие биеэсээ суралцдаггүй, нэг нэгэндээ тусалдаггүй, бие биеийнхээ дутагдлыг нөхдөггүй бол та нар яаж ямар нэг хичээл сурч чадах юм бэ? Та нар ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо нэг нэгтэйгээ нөхөрлөх ёстой, ингэвэл амь чинь ашиг тус хүртэж чадна. Түүнчлэн, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө аливаа зүйлийн талаар хянуур нөхөрлөх ёстой. Ингэснээр л та нар хааш яаш авирлахын оронд чуулганы төлөө хариуцлага хүлээнэ. Бүх чуулганаар зочилсныхоо дараа та нар цуглаж, олж илрүүлсэн бүх асуудал болон ажилд чинь тулгарсан аливаа асуудлын талаар нөхөрлөх ёстой, дараа нь хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтийнхээ талаар ярилцах ёстой—энэ бол үйлчлэлийн зайлшгүй чухал хэрэгжүүлэлт юм. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тусын төлөө, мөн ах эгч нартаа түлхэц өгөхийн тулд эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан ажлын илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна. Хамтран ажиллах зуураа хэлэх зарим үг чинь тохиромжгүй байж болох ч тэр хамаагүй. Энэ талаар дараа нь нөхөрлөж, илүү тодорхой ойлголттой бол; үүнийг бүү үл ойшоо. Иймэрхүү нөхөрлөлийн дараа ах, эгч нарынхаа дутагдлыг нөхөж чадна. Ийм маягаар ажилдаа улам гүн орсноор л илүү сайн үр дүнд хүрч чадна. Бурханд үйлчилдгийн хувьд та нар дор бүрнээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үзэхийн оронд хийдэг юм болгондоо чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Ганцаараа үйлдэн, нэг нэгнээ муутгах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Тэгж авирладаг хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс эш татав

Өмнөх: 89. Уялдаа холбоотой үйлчлэх зарчмууд

Дараах: 91. Чуулганы санваартан байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх