79. Бурханд үнэнч байх зарчмууд

(1) Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулж, үнэнийг ойлгож, өөрийгөө мэдэж авч, завхарсан зан чанараасаа ангижрах шаардлагатай. Ингэснээр л хүн Христэд үнэнч байж чадна;

(2) Христэд тоолж баршгүй хэтэрхий олон хайр татам тал байдаг гэдгийг мэдэх шаардлагатай; ингэснээр хүн Бурханы үг-үнэнийг зүрх сэтгэлдээ эрхэмлэж, Түүнийг үнэхээр хайрладаг болж, Түүнийг өргөмжилж, гэрчилж чадна;

(3) Христ бол үнэн, зам, амь бөгөөд Түүгээр дамжихгүйгээр ямар ч аврал байхгүй гэдгийг мэдэх шаардлагатай. Ингэснээр л хүн өөрийгөө Христийн төлөө дуртайяа зарлагадаж, Түүнд үнэнч байж чадна;

(4) Христийг жинхэнэ, цэвэр ариун хайраар хайрлаж, үхэх хүртлээ Түүнд дуулгавартай байж чаддаг болох шаардлагатай. Ингэснээр л хүн эцсээ хүртэл Бурханд үнэнч байж чадна.

Холбогдох Бурханы үг:

Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Бүтээгдсэн зүйлийн хувьд хүмүүс биелүүлэх ёстой үүргээ биелүүлж, цэвэршүүлэлт дунд Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Шалгалт бүрд тэд гэрчлэх ёстой гэрчлэлээ баримталж, Бурханы төлөө цангинасан гэрчлэл хийх ёстой. Үүнийг хийдэг хүн бол ялагч юм. Бурхан чамайг хэрхэн цэвэршүүлэх нь хамаагүй, чи итгэл дүүрэн хэвээр байж, Бурханд итгэх итгэлээ хэзээ ч алддаггүй. Чи хүний хийх ёстой зүйлийг хийдэг. Энэ бол хүнээс Бурханы шаарддаг зүйл бөгөөд хүний зүрх сэтгэл Түүн рүү бүрмөсөн эргэн ирж, өнгөрөн одох хором бүрд Түүн рүү эргэж чаддаг байх ёстой. Энэ бол ялагч юм. “Ялагч” гэж Бурханы нэрлэдэг хүмүүс нь Сатаны нөлөөн дор, Сатаны бүслэлтэд байхдаа, өөрөөр хэлбэл, харанхуйн хүчний дунд байх үедээ гэрчлэлд зогсож, итгэлээ хадгалж, Бурханд үнэнч байдлаа хадгалж чадсаар байдаг хүмүүс юм. Юу ч болж байсан, чи Бурханы өмнө цэвэр ариун зүрх сэтгэлээ хадгалж, Бурханыг хайрлах жинхэнэ хайраа хадгалж чадсаар байдаг бол Бурханы өмнө гэрчлэлд зогсож байгаа бөгөөд үүнийг Бурхан “ялагч” байх гэж нэрлэдэг. Бурхан чамайг ерөөх үед эрэл хайгуул чинь гойд сайн байдаг боловч Түүний ерөөл байхгүй үед ухарч няцдаг бол энэ нь цэвэр ариун байдал мөн үү? Энэ зам нь үнэн гэдэгт итгэлтэй байгаа л бол чи эцсийг нь хүртэл дагах ёстой; чи Бурханд үнэнч байдлаа хадгалах ёстой. Чамайг төгс болгохын тулд Бурхан Өөрөө газар дээр ирсэн гэдгийг харсан болохоор чи зүрх сэтгэлээ Түүнд бүхлээр нь өгөх ёстой. Тэр юу хийдэг нь хамаагүй, бүр эцэст нь чамд тааламжгүй үр дүн товлосон ч гэсэн чи Түүнийг дагасаар байж чаддаг бол энэ нь Бурханы өмнө цэвэр ариун байдлаа хадгалж буй хэрэг юм. Ариун сүнслэг бие болон ариун онгон охиныг Бурханд өргөх нь Бурханы өмнө чин сэтгэлээ хадгалж байгаа гэсэн үг билээ. Хүн төрөлхтний хувьд чин сэтгэл бол цэвэр ариун байдал бөгөөд Бурханд чин сэтгэлээсээ хандаж чаддаг байх нь цэвэр ариун байдлыг хадгалж байгаа хэрэг юм. Энэ бол чиний хэрэгжүүлэх ёстой зүйл. Чи залбирах ёстой үедээ залбир; нөхөрлөхөөр цуглах ёстой үедээ цуглар; магтан дуу дуулах ёстой үедээ магтан дуу дуул; мөн махан биеийг хаях ёстой үедээ махан биеийг хая. Үүргээ гүйцэтгэх үедээ аргацааж бүү хий; шалгалттай тулгарах үедээ бат зогс. Энэ бол Бурханд үнэнч байх юм. Хэрвээ чи хүмүүсийн хийх ёстой зүйлийг баримталдаггүй бол өмнөх бүх зовлон, шийдвэр чинь хий дэмий болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Бурханд үйлчилдэг хүмүүс нь Бурханы дотнын хүмүүс байх ёстой, тэд Бурханд таашаагдаж, Бурханд туйлын үнэнч байж чадах ёстой. Чи ганцаараа эсвэл олны өмнө үйлдсэн ч бай, Бурханы өмнө Бурханы баяр баяслыг олж авч, Бурханы өмнө бат зогсож чаддаг бөгөөд бусад хүн чамд хэрхэн хандахаас үл хамааран үргэлж алхах ёстой замаараа алхаж, Бурханы ачаанд бүхий л талаар санаа тавьдаг. Зөвхөн ийм л хүн Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс Бурханы агуу даалгавар болон Бурханы ачааг авсан учир Түүнд шууд үйлчлэх чадвартай, Бурханы зүрх сэтгэлийг өөрийн болгож, Бурханы ачааг өөрийн болгож авах чадвартай бөгөөд хэтийн ирээдүйгээ эс хайхардаг. Тэд хэтийн ирээдүйгүй, юу ч олж авахгүй байсан ч хайрлах сэтгэлээр Бурханд үргэлж итгэх болно. Иймээс ч ийм хүн бол Бурханы дотнын хүн юм. Бурханы дотнын хүмүүс нь бас Түүний итгэлт хүмүүс юм; Бурханы итгэлт хүмүүс л Түүний санаа зовнил, бодлыг хуваалцаж чадна. Мөн махан бие нь өвдөж, сул дорой байсан ч Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд тэд хайрладаг зүйлээ орхиж, зовлон шаналлыг тэсэх чадвартай. Бурхан ийм хүмүүст илүү их ачаа өгдөг агаад Бурханы хийхийг хүсдэг зүйл ийм хүмүүсийн гэрчлэлээс төрөн гардаг. Иймийн учир энэ хүмүүс Бурханд таашаагддаг, тэд бол Бурханы Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух зарц нар нь бөгөөд ийм хүмүүс л Бурхантай хамт хаанчилж чадна. Чи үнэхээр Бурханы дотнын хүн болох яг тэр үе нь Бурхантай хамт хаанчлах үе байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс эш татав

Хүний хувиар Бурханы даалгаврыг хүлээн авахын тулд үнэнч байх ёстой. Хүн Бурханд бүрмөсөн үнэнч байх ёстой бөгөөд үлбэгэр байж, хариуцлага хүлээж чадахгүй, эсвэл өөрийн ашиг сонирхол, ааш авирт үндэслэн үйлдэж болохгүй; энэ нь үнэнч байгаа хэрэг биш. Үнэнч байна гэж юуг хэлдэг вэ? Үүргээ биелүүлж байхдаа ааш авир, орчин тойрон, хүмүүс, юмс, зүйлсийн нөлөөнд орж, тэдгээрт боогддоггүй гэсэн үг. “Би Бурханаас ийм даалгавар авлаа; Бурхан надад үүнийг өглөө. Энэ миний хийх учиртай зүйл. Иймээс би үүнийг өөрийн хэрэг гэж үзэн, сайн үр дүн гаргах бүхий л аргаар, Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг чухалчлан гүйцэтгэнэ.” Чи ийм байдалтай байх үедээ дан ганц мөс чанартаа хянуулж байгаа юм биш, харин үнэнч байдал ч бас үүнд багтдаг. Хэрвээ чи бүтээмжтэй байж, үр дүнд хүрэхээр эрмэлзэлгүй зүгээр л хийж дуусгаад сэтгэл ханаж, ердөө бага зэрэг чармайлт гаргахад хангалттай гэж боддог бол энэ нь мөс чанарын стандарт төдий бөгөөд үнэнч байдал гэж тооцож болохгүй. Чи Бурханд үнэнч байх үед энэ стандарт мөс чанарын стандартаас арай дээгүүр байдаг. Тэгээд энэ нь зүгээр л бага зэрэг чармайлт гаргах асуудал байхаа больдог; чи бас хамаг зүрх сэтгэлээ үүнд зориулах ёстой. Үүргээ ямагт өөрийн хийх ажил гэж үзэж, энэ даалгаврын төлөө ачаа үүрч, өчүүхэн ч болов алдаа гаргах юм уу бага ч гэлээ хайнга байх юм бол зэмлэл хүртэн, Бурханд маш их өртэй болох тул ийм хүн байж болохгүй гэж боддог байх ёстой. Үнэхээр эрүүл ухаантай хүмүүс хэн нэгэн хянаж буй эсэхээс үл хамааран үүргээ өөрийн хийх ажил мэт гүйцэтгэдэг. Бурхан өөрсдөд нь сэтгэл хангалуун байгаа эсэх, өөрсдөд нь яаж ханддаг эсэхээс үл шалтгаалан тэд үүргээ биелүүлж, Бурханы даалгасан даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд өөрсдөдөө ямагт хатуу шаардлага тавьдаг. Үүнийг үнэнч байдал гэдэг. Энэ нь мөс чанарын стандартаас дээгүүр стандарт бус уу? Дийлэнх үед мөс чанарын стандартын дагуу үйлдэж байгаа үедээ хүн гаднын зүйлсийн нөлөөнд автсан байдаг эсвэл хүн зүгээр л бүх хүч чадлаа ашигладаг бөгөөд ариун байдал төдийлөн өндөр түвшинд байдаггүй. “Үнэнч байдал”, “үүргээ итгэлтэйгээр баримталж чаддаг байх” тухай ярихад, ариун байдлын түвшин өндөрсөж, зүгээр л бага зэрэг хүчин зүтгэл зарцуулах нь хангалтгүй болдог. Энэ нь бүхий л зүрх, оюун санаа, бие, сэтгэлээрээ өөрийгөө үүрэгтээ бүрэн зориулахыг чамаас шаарддаг. Заримдаа бие чинь багахан зовох ёстой; үүнд чи бүх бодлоо ашиглах ёстой. Олон орчин нүүрлэхэд чи тэдгээрийн нөлөөнд автаж, боогдож болохгүй бөгөөд тэдгээрийн хүлээст орж болохгүй. Хувийн асуудлаа чи хоёрдугаарт тавих ёстой; чи олон төлөөс төлж, хувийн ашиг сонирхлоо гээж, бардам зан, сэтгэл хөдлөл, биеийн таашаал, тав тухаа орхиж, тэр ч бүү хэл өөрийн залуу нас, гэрлэлт, хэтийн ирээдүйг орхих ёстой. Ингэснээр чи үнэнч байдалд хүрсэн байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”-аас эш татав

Та нар Намайг энэ олон жил дагасан атлаа үнэнч байдлынхаа өчүүхэн төдийг ч Надад өгөөгүй. Харин ч хайртай хүмүүс болон таалагддаг зүйлсээ тойрон эргэлдэж, бүр цаг үргэлж, хаашаа ч явсан тэдгээрийг зүрх сэтгэлдээ ойр байлгадаг ба хэзээ ч хаяж орхиогүй. Та нар хайрладаг ямар нэг зүйлээ хүсэмжилж, тэмүүлэх тоолонд энэ нь Намайг дагаж байхад, эсвэл бүр Миний үгийг сонсож байхад чинь хүртэл тохиолддог. Тиймээс та нараас Миний шаарддаг үнэнч байдлыг та нар харин өөрсдийн “тэжээвэр амьтдад” үнэнч байж, тэднийг нандигнахад ашигладаг гэж Би хэлнэ. Хэдийгээр та нар Миний төлөө ганц, хоёр юм золиосолж байсан ч энэ нь та нарын бүх юмыг төлөөлдөггүй, Надад үнэхээр үнэнч байдаг гэдгийг чинь харуулдаггүй. Та нар дурладаг ажил үйлдээ өөрсдийгөө татан оролцуулдаг: Зарим хүн хөвгүүд, охиддоо, бусад нь нөхөр, эхнэр, эд баялаг, ажил, дарга нар, байр суурь, эмэгтэйчүүдэд үнэнч байдаг. Үнэнч байдаг зүйлээсээ та нар хэзээ ч залхаж, дургүйцдэггүй; харин ч эдгээр зүйлийг илүү их хэмжээгээр, илүү сайн чанартайг нь эзэмшихээр улам бүр тэмүүлдэг ба хэзээ ч орхидоггүй. Намайг болон Миний үгийг та нар үргэлж дуртай зүйлсийнхээ хойгуур түлхдэг. Тэгээд тэдгээрийг хамгийн сүүлд эрэмбэлэхээс өөр арга та нарт байдаггүй. Хараахан олж мэдээгүй байгаа зүйлсдээ үнэнч байх гэж энэ сүүлчийн байрыг үлдээдэг хүмүүс ч бий. Тэдний зүрх сэтгэлд Миний өчүүхэн ч ул мөр хэзээ ч байгаагүй. Намайг та нараас хатуу чанд шаардаж, эсвэл хилсээр буруутгаж байна гэж та нар бодож байж магад—гэхдээ гэрийнхэнтэйгээ хамт цагийг жаргалтай өнгөрүүлж байхдаа та нар Надад нэг ч удаа үнэнч байгаагүй гэдэг баримтыг ер нь бодолцож үзсэн үү? Иймэрхүү үед та нар үүнээс болж шаналдаггүй гэж үү? Зүрх сэтгэл чинь баяр хөөрөөр дүүрч, ажил хөдөлмөрийнхөө төлөө шагнал хүртэх үедээ өөрсдийгөө хангалттай үнэнээр зэвсэглээгүйдээ гутардаггүй гэж үү? Миний сайшаалыг хүртээгүйнхээ төлөө та нар хэзээ цурхиран уйлсан бэ? Та нар хөвгүүд, охидынхоо төлөө тархиа гашилгаж, сэтгэлээ асар их чилээдэг ч мөн л сэтгэл ханадаггүй; тэдний өмнөөс мэрийгээгүй, тэдний төлөө чадах бүхнээ хийгээгүй гэж бодсоор байдаг. Харин Надад та нар үргэлж тоомсоргүй, хааш яаш хандаж ирсэн; Би дурсамжид чинь л байдаг боловч зүрх сэтгэлд чинь удаан үлддэггүй. Та нарын төлөөх Миний чин сэтгэлийн хүчин чармайлтыг та нар ерөөсөө мэдэрдэггүй бөгөөд тэдгээрийг хэзээ ч ойлгож байгаагүй. Та нар ердөө товчхон эргэцүүлээд, энэ нь хангалттай гэж боддог. Ийм “үнэнч байдал” бол Миний эртнээс хүсэн мөрөөдсөн зүйл биш, харин эртнээс жигшсэн зүйл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хэнд үнэнч вэ?”-ээс эш татав

Би бүхий л хугацаанд хүнд хатуу чанд стандарт тавьж ирсэн. Хэрвээ чи санаархал болзолтойгоор үнэнч байдаг бол чиний тэр үнэнч байдал гэх зүйл Надад хэрэггүй, учир нь санаархлаараа Намайг хуурч, болзлоороо Намайг сүрдүүлдэг хүмүүсийг Би жигшин зэвүүцдэг. Би хүнийг Надад туйлын үнэнч байж, итгэл гэдэг ганц үгийн төлөө, үүнийг батлахын тулд бүх зүйлийг хийгээсэй л гэж хүсдэг. Намайг хөөргөх гэж зулгуйдахыг чинь Би үзэн яддаг, учир нь Би та нарт үргэлж чин сэтгэлээсээ ханддаг, тиймээс та нарыг ч бас Надад жинхэнэ итгэлээр хандаасай гэж хүсдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс эш татав

Та нарын тус тусын бүх үйлдэл, бүх илэрхийллийг Би анхаарсаар байдаг бөгөөд үүний үндсэн дээр төгсгөлийг чинь тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн үеэр Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөнгүй хандахгүй, учир нь Миний өршөөл ердөө энэ хүртэл үргэлжилдэг. Түүнчлэн Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би дургүй, найз нөхдийнхөө ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар юм. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсаар ирсэн хэн боловч зүрх сэтгэлд минь үүрд үлдэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйл бэлд”-ээс эш татав

Өнөөдөр та нараас шаардаг зүйлс нэмэлт шаардлага биш, харин хүний үүрэг, бүх хүний биелүүлэх ёстой үүрэг юм. Хэрэв та нар үүргээ ч гүйцэтгэж чадахгүй, үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй бол өөрсдөдөө төвөг удаж байгаа бус уу? Та нар үхлийг өөртөө татаж байгаа бус уу? Та нар яаж ирээдүй, хэтийн зүйлсийг хүлээж чадаж байна вэ? Бурханы ажил хүн төрөлхтний төлөө хийгддэг, харин хүний хамтын ажиллагаа Бурханы удирдлагын төлөө байдаг. Бурхан хийх ёстой бүхнээ хийсний дараа хүн биеэ дайчлан хэрэгжүүлж, Бурхантай хамтран ажиллах шаардлагатай. Бурханы ажилд хүн хичээл зүтгэлээ гамналгүй, үнэнч зангаа зориулах ёстой, мөн тоо томшгүй олон үзэлд баригдаж, эсвэл идэвхгүйгээр үхлээ хүлээн суух ёсгүй. Бурхан Өөрийгөө хүний төлөө золиосолж чадна, тэгвэл хүн яагаад Бурханд үнэнч байдлаа өргөж болохгүй гэж? Бурхан хүнд хоёргүй сэтгэлээр ханддаг атал хүн яагаад өчүүхэн ч болов хамтран ажиллаж болохгүй гэж? Бурхан хүн төрөлхтний төлөө ажилладаг атал хүн яагаад Бурханы удирдлагын төлөө зарим нэг үүргээ биелүүлж болохгүй гэж? Бурханы ажил энэ хүртэл ирчихээд байхад та нар юу ч хийхгүй харсаар, сонссон ч хөдлөхгүй суусаар. Ийм хүмүүс мөхлийн бай биш гэж үү? Бурхан аль хэдийн Өөрийн бүх зүйлийг хүнд зориулсан, гэтэл яагаад хүн өнөөдөр өөрийн үүргийг үнэн сэтгэлээсээ гүйцэтгэж чадахгүй байна вэ? Бурханы хувьд, Түүний ажил эн тэргүүний зүйл бөгөөд Түүний удирдлагын ажил хамгийн чухал нь билээ. Хүний хувьд, Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханы шаардлагыг биелүүлэх нь эн тэргүүний зүйл. Үүнийг та нар бүгд ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Чи Бурханы хүсэлд нийцэхийн тулд хийдэг бүхэндээ үнэнч байхыг хүсвэл ердөө нэг төрлийн үүрэг биелүүлэх нь хангалттай бус; харин чамд Бурханы даалгасан ямар ч даалгаврыг хүлээн авах ёстой. Таалалд чинь нийцэх эсэх, сонирхолд чинь багтах эсэх, хийх дургүй, хийж огт үзээгүй зүйл эсэх, хэцүү зүйл эсэхээс үл хамааран бүхнийг хүлээн авч, захирагдах ёстой. Хүлээн аваад зогсохгүй идэвхтэйгээр хамтран ажиллаж, энэ талаар мэдэж авч, орох ёстой. Зовлон туулаад, онцгойрон гялалзаж чадахгүй байлаа ч гэсэн чи үнэнч байх ёстой. Чи үүнийг хувийн ажил хэрэг бус, өөрийн үүрэг, өөрийн гүйцэтгэх ёстой үүрэг гэж үзэх ёстой. Хүмүүс үүргээ хэрхэн ойлгох ёстой вэ? Бүтээгч Бурхан хүнд хийх ажил өгөх үед тухайн хүний үүрэг бий болдог. Бурханы чамд өгсөн ажил, даалгавар нь чиний үүрэг юм. Чи тэдгээрийг зорилгоо болгон эрэлхийлж, Бурханыг үнэхээр хайрлах сэтгэл зүрхтэй байдаг бол татгалзсаар байх уу? Чи тэдгээрээс татгалзах ёсгүй. Хүлээн авах ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм. Хэрэгжүүлэлтийн зам гэж юу вэ? (Бүх зүйл дээр чин сэтгэлээсээ ханддаг байх.) Бурханы хүсэлд нийцэхийн тулд бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг бай. Энд гол цэг нь хаана байна вэ? “Бүх зүйл дээр” гэдэгт байна. “Бүх зүйл дээр” гэдэг нь чиний дуртай, сайн зүйлийг хэлж байх албагүй, бас чиний мэддэг зүйлийг хэлж байх ч албагүй. Заримдаа чи сурах хэрэгтэй болно, заримдаа чи бэрхшээлтэй тулгарна, мөн заримдаа чи зовох ёстой. Гэхдээ Бурхан чамд даалгасан цагт ямар ч даалгавар байлаа гэсэн үүнийг чи Бурханаас хүлээн авч, өөрийн үүрэг гэж үзэж, гүйцэтгэхийн тулд чин сэтгэлээ зориулж, Бурханы хүсэлд нийцэх ёстой. Энэ нь хэрэгжүүлэлтийн зам юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л хүн үнэхээр жаргалтай байж чадна”-аас эш татав

Чи асуудалтай тулгараад, асуудал байгааг мэдрээд байгаа хэдий ч тухайн үедээ асуудал яг хаана байгааг тодорхой хэлж чадахгүй байтал бусад хүн чамайг дуулгавартай дага гэж хүчлээд байх үед юу хийх ёстой вэ? Холбогдох зарчмыг хай, эсвэл Дээрхээс хариултыг эрж хай. Чи бас тэдэнтэй нөхөрлөж болно. Үнэнийг ойлгодог хүмүүс ч бас үүнийг нэг нэгэнтэйгээ хэлэлцэж, нөхөрлөж болно. Заримдаа Ариун Сүнс ажиллаж, удирдамжаар ханган, антихристүүд юм уу антихристүүдийн замаар алхдаг хүмүүсийн өгсөн шийдэл, онолд асуудал нь хаана оршиж байгааг, мөн тэдний хорлонтой явуулга яг юу болохыг ойлгох боломжийг чамд олгодог. Хэрэв та бүхэн цаг гарган үүнийг нөхөрлөвөл ойлгож магадгүй—харин үүнийг нөхөрлөхгүй, дотроо “Энэ чинь том асуудал биш, тэд юу хүссэнээ хийж л байг—ямартай ч бид үүнийг хариуцаж байгаа гол хүмүүс биш, энэ бидний асуудал биш. Цаг нь ирэхэд бид бас хариуцлага хүлээхгүй; ямар нэг зүйл тохиолдлоо гэхэд буруутгагдах хүмүүс нь тэд байх болно” гэж боддог бол энэ нь ямар төрлийн зан авир вэ? Энэ бол үүрэгтээ өөрийгөө огт зориулахгүй байгаа хэрэг. Тэгвэл үүрэгтээ өөрийгөө зориулах сэтгэлгүй байх нь Бурханы гэрийн ашиг сонирхлоос урваж байгаа хэрэг мөн үү? Энэ бол Иудас! Дарангуйлагчтай тулгарах үедээ эцэст нь ихэнх хүний баримталдаг хандлага бол зөвшилцөж, аялдан дагах явдал бөгөөд үүрэгтээ өөрийгөө зориулдаггүйг энэ нь илтгэдэг. Антихристтэй юм уу дур зоргоороо аашилж, чамайг хүчлэн буруу чиг хандлагыг дуулгавартай дагуулахаар оролддог хүний алинтай нь ч учирсан чи ямар сонголт хийж, ямар замаар явах ёстой вэ? Чиний сонгох ёстой зарчим бол хариултыг эрж хайсаар байх явдал юм. Хийж байгаа зүйл чинь Бурханы үг болон ажлын зохицуулалттай зөрчилддөггүй, үүнээс гаждаггүй гэж бодож байгаа бол чи няцахгүй байх ёстой. Үнэний төлөө няцашгүй байх нь зөв; Сатан, ёрын муу хүч, хорон муу хүмүүст буулт хийн толгой бөхийнө гэдэг бол Иудасын үйлдэл, энэ нь муу үйл бөгөөд Бурханд өөрийгөө зориулах сэтгэл дутсаныг илтгэдэг. Сатанд буулт хийнэ гэдэг бол ноцтой асуудал!

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”-аас эш татав

Эхэндээ хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ дурамжхан байдаг. Үүргээ үнэнчээр биелүүлэхийг жишээ болгон аваад үз. Өөрийн үүргийг биелүүлж, Бурханд үнэнч байх талаар чамд зарим нэг ойлголт байдаг бөгөөд чи бас холбогдох үнэнийг ойлгодог боловч хэзээ өөрийгөө Бурханд бүрэн зориулж чадах юм бэ? Хэзээ чи өөрийнхөө үүргийг үг хэл, үйл хэргээрээ биелүүлэх юм бэ? Үүнд үйл явц шаардагдана. Энэ явцад чи олон бэрхшээл туулж болох юм. Зарим хүн чамтай харьцаж, бусад нь чамайг шүүмжилж магадгүй. Хүн бүхний харц чам дээр тогтох ба тэр үед л чи буруутайгаа ухаарч, үнэндээ тааруухан ажилласан нэгэн мөн гэдгээ, үүргээ биелүүлэхэд үнэнч зан дутмаг байх нь хүлээн зөвшөөрөх аргагүй гэдгийг, мөн хааш яаш, хайхрамжгүй байх ёсгүй гэдгээ ухаарч эхэлнэ. Ариун Сүнс чамайг дотроос чинь гэгээрүүлж, алдаа гаргах үед чинь зэмлэнэ. Энэ явцад чи өөрийнхөө талаар зарим зүйлийг ойлгож, хэтэрхий их хольцтой гэдгээ, үүргээ биелүүлэхдээ хэтэрхий олон хувийн сэдэл өвөрлөдөг, дэндүү олон давруу хүсэлтэй байдаг гэдгээ мэднэ. Эдгээр зүйлийн мөн чанарыг ойлгомогцоо чи Бурханы өмнө ирж залбиран, үнэхээр гэмшиж чадна; ийм маягаар чи тэрхүү бохироос цэвэрлэгдэж чадна. Хэрэв чи өөрийн бодит асуудлуудыг шийдэхийн тулд ийм маягаар байнга үнэнийг эрж хайвал итгэлийн зөв замд аажмаар хөл тавина. Хүний завхарсан зан чанар ариусах тусам амь зан чанар нь төдий чинээ өөрчлөгдөнө.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Бурхан чамаас юу хүсдэг нь хамаагүй чи зүгээр л үүнд бүхнээ зориулах хэрэгтэй. Эцэст нь Бурханы өмнө ирээд бүхнээ зориулж чадна гэж найдаж байна. Бурхан сэнтий дээрээ суугаад бахдалтай инээмсэглэхийг харж чадвал энэ нь чиний үхлийн тогтсон цаг байлаа ч чи нүдээ анихдаа инээж, инээмсэглэх чадвартай байх ёстой. Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө эцсийн үүргээ биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө уруугаа харан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “41-р бүлэг”-ээс эш татав

Олон жил өнгөрсний дараа хүн цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулаад хашир болсон. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар суу” болон “романтик байдлаа” алдсан ч хүний биеэ авч явах зарчмыг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлсэн ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлсэн юм. Хүн харанхуй бүдүүлэг байдлаа аажмаар үзэн ядаж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болон Түүнд тавьж байсан үндэслэлгүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг буцааж болохгүй. Өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн дурсамж болж, Бурханы үг болон хайр хүний шинэ амьдралыг хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр өдрөөр эдгэрч, хүч чадал нь эргэн ирэхэд хүн өндийн босож, Төгс Хүчитийн царайг хараад… Тэр үргэлж миний хажууд байсан ба Түүний инээмсэглэл, Түүний үзэсгэлэнт царай маш сэтгэл хөдөлгөм хэвээр байж, Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө зовнисоор байдаг, Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүчирхэг хэвээр гэдгийг л олж мэддэг. Хүн Еден цэцэрлэгт буцаж очсон мэт байдаг, гэхдээ энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм тахилыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна”-аас эш татав

Өмнөх: 78. Үүргээ хангалттай гүйцэтгэх зарчмууд

Дараах: 80. Сайн мэдээний боломжит байнуудыг тандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх