72. Чуулганаас зайлуулах зарчмууд

(1) Бүх төрлийн ёрын муу хүмүүс, утгагүй хүмүүс, мулгуу, ялзарсан уруу татагчдыг олонхын баталснаар хөөх ёстой;

(2) Маш дорд хэв чанартай, үнэнийг өчүүхэн ч ойлгож чаддаггүй, чуулганд ямар ч нэмэргүй мунгинасан хүмүүсийг хөөх ёстой;

(3) Залилж, хууран мэхэлдэг, санал зөрөлдөөн үүсгэж, бүлэглэл байгуулж, чуулганы амьдралыг үймүүлэхийн тулд явуулга хийж, хуйвалддаг хүмүүсийг хөөх ёстой;

(4) Удирдагч, ажилчдыг байнга шүүж, буруутгадаг, үндэслэлгүй буруутгал нь гагцхүү турхирч, өдөөн хатгах зорилготой байдаг хүмүүсийг хөөх ёстой;

(5) Хэрвээ хэн нэгнийг хөөх гэж байгаа бол чуулганд хангалттай шалтгаан байх ёстой, энэ нь ажлын зохицуулалттай нийцэх ёстой бөгөөд гишүүдийн ихэнх нь санал нийлэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Бурхан амилж, авралыг нь харж, Өөрт нь үнэнч байж чадах, Өөрийг нь эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр бие махбодтой болсон Бурханд болон Түүний илрэлтэд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүн амилж чаддаг бол зарим нь чаддаггүй; уг чанар нь аврагдаж чадах эсэхээс энэ нь шалтгаалдаг. Олон хүн Бурханы үгээс ихийг сонссон атлаа Бурханы хүслийг ойлгодоггүй, тэдгээрийг хэрэгжүүлэх ч чадваргүй байдаг. Тэр хүмүүс ямар ч үнэнийг амьдран харуулах чадваргүй бөгөөд Бурханы ажилд мөн санаатайгаар саад учруулдаг. Тэд Бурханы төлөө ямар ч ажил хийх чадваргүй, Түүний төлөө юу ч зориулж чаддаггүй, мөн нууцаар чуулганы мөнгийг үрж, Бурханы гэрт үнэгүй хооллодог. Энэ хүмүүс бол үхдэлүүд, тэд аврагдахгүй. Бурхан Өөрийнх нь ажлын дунд байгаа бүх хүнийг авардаг хэдий ч Бурханы авралыг хүлээж авч чаддаггүй нэг хэсэг хүн бий; цөөн тооны хүн л Түүний авралыг хүлээн авч чадна. Учир нь ихэнх хүн хэтэрхий гүн завхарч, үхдэл болсон ба тэд аврагдах аргагүй; тэднийг Сатан бүрэн ашигласан, тэдний уг чанар дэндүү хорлонтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс эш татав

Хүн өнөөдрийн түвшинд хүртлээ Бурханы үгээр байлдан дагуулагдсан байх үед хүмүүсийн хүч чадал тодорхой хэмжээнд хүрдэг тул дараа нь Бурхан илүү их анхааруулсан үгийг буюу Бурханы ардуудад зориулан гаргасан Өөрийн үндсэн хуулийг айлдсан: “Хэдийгээр газар дэлхийд суурьшсан хүмүүс тэнгэрийн од шиг тоо томшгүй олон боловч Би тэднийг бүгдийг нь алган дээрээ тавьсан мэт тодорхой мэддэг. Мөн Намайг ‘хайрладаг’ хүмүүс далайн элс мэт тоолж баршгүй хэдий ч тун цөөхөн хүнийг л Би сонгодог: Намайг ‘хайрладаг’ хүмүүсээс гадна хурц гэрлийг эрэлхийлдэг хүмүүс л сонгогддог.” Үнэндээ Бурханыг хайрладаг гэж хэлдэг хүн олон байдаг боловч зүрх сэтгэлээсээ Түүнийг хайрладаг хүн цөөхөн байдаг. Нүдээ аньсан ч гэсэн үүнийг тодорхой танин мэдэж болох юм шиг байдаг. Бурханд итгэдэг хүмүүсийн бүхий л ертөнц үнэндээ ийм байдаг. Үүнээс бид, одоо Бурхан “хүмүүсийг ангилж ялгах” ажилд орсон гэдгийг хардаг ба Бурханы хүсдэг зүйл, Бурханыг хангалуун болгодог зүйл нь өнөөдрийн чуулган биш, харин ангилж ялгасны дараах хаанчлал юм гэдгийг энэ нь харуулдаг. Энэ мөчид Тэрээр бүх “аюултай бараанд” цаашдын анхааруулга өгдөг: Бурхан үйлдэл хийхгүй л биш бол, Бурханыг үйлдэж эхэлмэгц энэ хүмүүс хаанчлалаас арчигдан хаягдана. Бурхан юмыг хэзээ ч хааш яаш хийдэггүй. Тэр үргэлж “нэг бол нэг, хоёр бол хоёр” хэмээх зарчмын дагуу үйлддэг бөгөөд хэрвээ Түүний харахыг хүсдэггүй хүмүүс байгаа бол хожим төвөг учруулахыг нь болиулахын тулд тэднийг арчин хаяхаар боломжтой бүхнийг хийдэг. Үүнийг “хог хаягдлыг арилгаж, нэгд нэггүй цэвэрлэх” гэж нэрлэдэг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “12-р бүлэг”-ээс эш татав

Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан үргэлж байдаг агаад Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс журамд энэ тохирохгүй. Хүмүүс галзууран гүйж, хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Стандарт нь бүр ч хатуу чанд байх бус уу? Бүр их захиргааны зарлиг байдаг бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Бурхан хүмүүсийг аврахдаа тэдний тэрслүү байдлын хэмжээ, эсвэл завхарсан зан чанарынх гүн гүнзгийгээс үл хамааран тэдэнд өгдөг үндсэн шугам юу вэ? Өөрөөр хэлбэл, ямар орчин нөхцөлд Бурхан чамайг хаяж, цаашид хүсэхээ болих вэ? Бурхан чамайг хүсэж, чамайг авч үлдэхэд чи хамгийн наад зах нь юунд хүрсэн байх ёстой вэ? Нэгдүгээрт, Бурханыг үгүйсгэхгүй байх. Энэ бол гол зүйл. Бурханыг үгүйсгэхгүй байх явдалд бодит агуулга бий; энэ нь Тэнгэр Эцэгийг хүлээн зөвшөөрч, Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол Төгс Хүчит Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрөх төдий хэрэг биш. Энэ бол хүнд зориулсан Бурханы үндсэн шугам юм: Нэгдүгээрт, Бурханы нэрийг үгүйсгэхгүй байх, Бурханыг хүлээн зөвшөөрөх, Бурханд итгэх, Бурханыг дагах; хоёрдугаарт, ядаж хүний үүргийг хаяхгүй байх. Зарим хүн үүргээ хаясан мэт харагддаггүй мөртөө үйлдэл нь аль хэдийн үймээн, саад тотгор учруулж, Бурханы гэрийн ажлыг хохироож, бусад хүнд нөлөөлсөн байдаг. Тэд үлдэж мөн л чадах уу? Тэд Бурханы үндсэн шугамыг зөрчсөн. Тэгэхээр, үүргээ гүйцэтгэх үндсэн шугам бол саад хийж, үймүүлэхгүй байх явдал юм. Антихристүүд ч бас үүргээ гүйцэтгэдэг, гэхдээ тэдний үйлдэл хөндлөнгөөс оролцсон, сүйтгэж нураасан, хор хохиролтой, хорон муу байдаг. Бурхан тийм хүмүүсийг хүсэж чадах уу? Энэ нь тэдний үүргийн гүйцэтгэл үү? Бурханы хувьд бол тэд үндсэн шугамыг зөрчсөн, үүргээ зохистой гүйцэтгэх чадваргүй, үүргийн гүйцэтгэл нь зохистой байхаасаа илүү төвөг болдог бөгөөд тэднийг чуулганаас зайлуулах ёстой. Энэ нь хүмүүст хандах Бурханы гэрийн зарчим мөн үү? “Би буруу байдалтай байж, үргэлж сөрөг байсан учраас хөөгдсөн гэж үү?” гэх юм уу “Би үүргээ хааяа нэг зохистой гүйцэтгээгүй, ердөө бага зэрэг хайхрамжгүй, хааш яаш л байсан—яагаад үүргээ гүйцэтгэхийг минь болиулж чаддаг байна аа?”, эсвэл “Би үүргээ тийм ч сайн гүйцэтгээгүй учраас хөөгдсөн”, аль эсвэл “Заримдаа надад муу бодол, ёрын муу бодол төрдөг ба би ч бас хөөгдсөн” гэж хэлдэг хүн байна уу? Ингэж хөөгдсөн хүмүүс байна уу? (Үгүй.) Зарим хүнд “Бурхан үнэхээр байдаг гэж үү? Салхи, бороо, аянга, цас—эдгээрийг бүгдийг нь Тэнгэр Эцэг хийсэн гэж үү? Бурхан махбод болсон уу? Ингэж бодох нь буруу, би үүргээ зохих ёсоор гүйцэтгэх ёстой” гэсэн үл итгэх үзэл хааяа төрдөг. Үүнийг нь олж мэдээд зарим хүн: “Энэ хүн үргэлж Бурханд эргэлзэж байна. Түүнийг хөөж зайлуул—үүрэг гүйцэтгэхийг нь битгий зөвшөөр” гэж хэлдэг. Ийм маягаар хөөгддөг хүмүүс байдаг уу? (Үгүй.) Тэгвэл Бурханы гэр ямар зарчмаар хүмүүсийг хөөдөг вэ? Ямар хүмүүсийг хөөж, үүргээс нь халдаг вэ? (Үйлчлэл нь нэмэр болохоос илүү төвөг уддаг, үймээн самуун, саад тотгор учруулдаг хүмүүсийг.) Тийм хүмүүс үүрэг гүйцэтгэх ёсгүй. Энэ нь тэдний талаарх хэн нэгний санал бодлоос болдоггүй, хувийн дургүйцлийн улмаас тэднийг хянахаар оролдсоноос ч үүддэггүй. Харин тэдний үүргийн гүйцэтгэл стандартын бус, хэтэрхий дутагдалтай байдгаас болдог; тэд ерөөсөө л үүргээ гүйцэтгэх чадваргүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд захирагдах талаар хэрэгжүүлэх зарчим”-аас эш татав

Хэнд ч хайр, тус, тэвчээрээр хандаж чаддаг атлаа Бурхантай л эвлэршгүй, өстөн дайсан нь байдаг, тиймэрхүү төрлийн хүн бий. Үнэнийг хөнддөг, Бурханы хэлж, шаарддаг зүйлийг хөнддөг зүйлтэй тулгарах үедээ тэд үүнийг зүгээр нэг хүлээн зөвшөөрч чадалгүй алхам тутамдаа бэрхшээл үүсгэж эргэлзээ төрүүлж, үзэл түгээгээд зогсохгүй Бурханы гэрийн ажилд хөнөөлтэй олон зүйл хийж, бүр ямар нэг зүйл өөрсдийнх нь ашиг сонирхлыг хөндөх үед босож, Бурханы эсрэг эсэргүүцэл үүсгэх ч чадвартай байдаг. Энэ ямар төрлийн хүн бэ? (Бурханыг үзэн яддаг хүн.) Бурханы эсрэг үзэн ядалт нь бүх хүний уг чанарын нэг тал бөгөөд бүгд ийм мөн чанартай байдаг; гэвч зарим хүнд энэ нь тийм ноцтой байдаггүй. Тэгвэл ийм төрлийн хүн яагаад Бурханыг тэгж их үзэн яддаг юм бэ? Тэд Бурханы дайсан; диавол байдаг—ний нуугүй хэлэхэд тэд бол амьд чөтгөрүүд! Бурханы авардаг хүмүүсийн дунд тийм амьд чөтгөрүүд бий юу? (Үгүй.) Иймээс та нар чуулган дахь зарим хүнийг ийм төрлийн амьд чөтгөр гэдгийг оновчтой олж тогтоовол тэднийг тухайн газраас даруй цэвэрлэх ёстой. Хэрэв хүн ерөнхийдөө нэлээд сайхан аашилдаг боловч байдалдаа зөвхөн хоромхон зуурын гажуудал гаргасан бол, үнэнийг ойлгоход дэндүү өчүүхэн биеийн хэмжээтэй бөгөөд өчүүхэн саад хийж, үймээн үүсгэдэг боловч энэ зан авир нь тууштай биш, уг чанартаа тийм хүн биш бол тэднийг авч үлдэж болно. Жаахан муу хүн чанартай хэдий ч нэг талаараа хүчтэй зарим хүн бий: Тэд үйлчлэл үзүүлэх хүсэлтэй, зовоход бэлэн байдаг; тэд ердөө л халдахыг тэвчдэггүй, өөрт нь халдсан хэний ч эсрэг тэмцэх боловч халдахгүй бол маш хэвийн байдаг. Мөн тэд бусдыг хохироон байж олз ашиг олоогүй. Тийм хүмүүсийг мөн авч үлдэж болно, тэд заавал аврагдана гэж хэлж болохгүй ч тэд ядаж үйлчлэл үзүүлж болох бөгөөд эцсээ хүртэл үйлчилж чадах эсэх нь тэдний хувийн эрэл хайгуулаас шалтгаалдаг. Гэвч тийм хүн нь амилсан чөтгөр, Бурханы дайсан байвал тэд хэзээ ч аврагдаж чадахгүй. Энэ нь гарцаагүй бөгөөд тэднийг чуулганаас цэвэрлэх ёстой. Заримд нь гэмших боломж олгож, сургамж өгөхийн тулд цэвэрлэдэг; бусдыг нь жинхэнэ уг чанараа харуулж, аврагдах аргагүй болсон тул цэвэрлэдэг. Хүн болгон өөр. Цэвэрлэгдсэн зарим хүн сэтгэлээр унасан, харанхуй байдлаа үл харгалзан үүргээ орхилгүй үргэлжлүүлэн биелүүлдэг—тэд үүргээ огт хийдэггүй хүмүүсээс өөр байдалтай байдаг бөгөөд тэдний явдаг зам ялгаатай юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы тухайд хүний баримтлах ёстой хандлага”-аас эш татав

Бурханы гэр янз бүрийн хүмүүсийг хэрхэн зохицуулдаг тухай: Зарим нь үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн эгнээнээс хөөгддөг; зарим нь бүтэн цагийн чуулганаас хагас цагийн чуулган руу тушаал буурдаг; зарим нь хагас цагийн чуулганаас энгийн чуулган руу тушаал буурдаг; зарим нь эдгээр янз бүрийн чуулганаас Б бүлэг рүү доошилдог; зарим нь зүгээр л хөөгддөг. Бурханы гэр чуулганыг цэвэрлэх ажлыг удаа дараа зохицуулдаг; иймээс цэвэрлэгдэх шалгуурыг хангасан янз бүрийн хүмүүст зориулсан ажлын тодорхой зохицуулалт ч бас байдаг. Хүмүүсийн үүргээ гүйцэтгэхэд хандах хандлага, үүргээ гүйцэтгэх үеийн гэм буруу, түүнчлэн энэ янз бүрийн хүмүүсийн гаргаж буй хүн чанар, зан чанарт үндэслэн Бурханы гэр тэднийг зохицуулах бодлогыг тохиолдол тус бүрд нь боловсруулж таардаг; энэ бүхэнд зориулсан ажлын зохицуулалт Бурханы гэрт байдаг. Ажлын зохицуулалтыг бичвэр болон нөхөрлөлийн аль алинаар хэлэлцдэг. Товчхондоо, энэ ажил нь тасалдаж бус, үргэлжлэн явагддаг. Ажлын зохицуулалтыг Дээрх гаргаж, чуулган цэвэрлэгээний ажил хийхэд хэсэг хугацаа зарцуулдаг, тэгээд үүнийг дуусахаар—хэрвээ Дээрх энэ талаар ямар ч нэмэлт заавар өгөөгүй бол—дараагийн удаа цэвэрлэгдэх шаардлагатай хүнийг олж тогтоох үед чуулган юу ч хийдэггүй юм биш. Ийм байдаггүй. Чуулганы цэвэрлэгээний ажил үргэлжилсэн, дэг журамтай байх ёстой. Зайлуулах шаардлагатай бөгөөд тохиромжтой бол үүнийг ажлын зохицуулалтын дагуу гүйцэтгэх ёстой; Дээрхийн зааврыг юм уу ахлах удирдагчдын тушаалыг идэвхгүйгээр бүү хүлээ, илүү олон ах эгч үүнийг мэдээлэхийг идэвхгүйгээр бүү хүлээ. Ах эгч нарын нэг хэсгээс мэдээлэл ирмэгц, эсвэл удирдагч өөрөө аль хэдийн олж мэдвэл, аль эсвэл чуулганы зааварлагчид бие биетэйгээ нөхөрлөж, зөвшилцөлд хүрсэн бөгөөд ах эгч нарын ихэнх нь үнэлгээ бичиж, тухайн хүнийг зайлуулах хэрэгтэй гэсэн бол түүнийг нэн даруй зайлуулах ёстой. Энэ нь иймэрхүү ажилд зориулсан ажлын зохицуулалтын онцгой заалт юм. Цэвэрлэгээний ажлыг ямар зорилгоор хийдэг юм бэ? Чуулганыг цэвэрлэхийн тулд хийдэг бөгөөд ингэснээр Бурханы гэрт үүрэг гүйцэтгэдэг хүмүүсийн ажлын орчин амар тайван, хорон муу хүмүүсийн хөндлөнгийн оролцооноос ангид байна; бас лазан, дэмий сэлгүүцэгчдийг Бурханы гэр дэмждэггүй учраас үүнийг хийдэг. Бурханы гэрт үүргээ хэвийн байдлаар гүйцэтгэх чадваргүй, хэн нэгнээр үргэлж ажиглуулж, хянуулж байх хэрэгтэй байдаг, үүрэг гүйцэтгэхэд тохирдоггүй хүнийг ч бас цэвэрлэж зайлуулах ёстой. Ийм ажил нь энгийн, бие даасан, удирдагч, ажилчдын хариуцах ёстой, улмаар удирдагч, ажилчдын хэрэгжүүлж, гүйцэлдүүлэх учиртай ажил байх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (9)”-аас эш татав

Өмнөх: 71. Чуулганд хүмүүсийг тусгаарлах зарчмууд

Дараах: 73. Чуулганаас хөөх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх