168. Бурханы зүрх сэтгэлийг тайвшруулах зарчмууд

(1) Бурханы үгийг идэж, ууж, үнэнийг ойлгож, хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүл. Үнэн-бодит байдалд орж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуул;

(2) Бурханы хайрыг хариулахын тулд хүн үүргээ сайтар биелүүлж, Бурханы ажлыг чадлынхаа хэрээр хамгаалж, үнэнч байдлаа хадгалах ёстой;

(3) Шалгалт, цэвэршүүлэлтийн дунд, зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, Бурханыг алдаршуулж, сэтгэл хангалуун байлгахын тулд Бурханы хүслийг ойлгож, гэрчлэлдээ бат зогсож чаддаг байхаар л эрэлхийл;

(4) Үнэнийг эрэлхийлж, үнэнч шударга хүн байж, Бурханы төлөө өөрийгөө чин сэтгэлээсээ зарлагадан, Түүнийг дагах, Түүний төлөө гэрчлэл хийхэд амьдралаа зориулж, Бурханыг үнэхээр хайрладаг хүн бол.

Холбогдох Бурханы үг:

Миний ажлын сүүлийн үе шатанд та нар үүргээ гойд сайн биелүүлж чадах ба хайнга хандахаа болиод үнэн сэтгэлээсээ өөрсдийгөө зориулна гэж л Би найддаг. Мэдээж, та нар бүгд сайхан хүрэх газартай байна гэж ч найддаг. Гэсэн хэдий ч, Надад цорын ганц, эцсийн үнэнч байдлаа өргөх хамгийн сайн шийдвэрийг та нараар гаргуулах Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа. Хэрвээ хүнд тийм цорын ганц үнэнч байдал байхгүй бол тэр хүн мэдээж Сатаны нандин эзэмшил бөгөөд Би түүнийг ашиглана гэж хадгалахаа болиод, харин эцэг эхээр нь асруулахаар гэр лүү нь явуулна. Миний ажил та нарт маш их ач тустай; Би та нараас үнэнч, өөдөө тэмүүлдэг зүрх сэтгэлийг л авна гэж найддаг ч одоог хүртэл Би гар хоосон байсаар байна. Энэ тухай бодоод үз: Нэг өдөр Би мөн л үгээр хэлэхийн аргагүй их гомдвол та нарт хандах хандлага минь тэр үед ямар байх вэ? Би одоогийнх шигээ эелдэг байх уу? Миний зүрх сэтгэл тэр үед одоогийнх шигээ амар амгалан байх уу? Тариалангийн талбайгаа уйгагүй хагалчхаад ганц ч үр тариа хурааж чадаагүй хүний мэдрэмжийг та нар ойлгож байна уу? Хүнд цохилтод орох үедээ хүний зүрх сэтгэл хэчнээн их шархалдгийг ойлгож байна уу? Нэгэн цагт итгэл найдвараар тун дүүрэн байсан ч хэн нэгэнтэй муудалцан салах ёстой болсон хүний гашуун зовлонг та нар амсаж чадах уу? Уур нь хүрсэн хүний гаргасан уур хилэнг та нар харж байсан уу? Дайсагнал амсаж, хууртагдаж байсан хүний өс хонзонгоо авах эрмэлзэл ямар байдгийг та нар мэдэх үү? Хэрвээ та нар энэ хүмүүсийн сэтгэхүйг ойлгож байвал залхаан цээрлүүлэлтийнхээ үеэр Бурхан ямар хандлагатай байхыг төвөггүй ойлгоно гэж Би бодож байна! Эцэст нь, та нар бүгд хүрэх газрынхаа төлөө нухацтай хичээл чармайлт гаргана гэж Би найдаж байна, гэхдээ хичээл чармайлтдаа овжин арга ашиглахгүй байсан чинь дээр, эс бөгөөс Би зүрх сэтгэлдээ та нарт урам хугарсан хэвээр байх болно. Тэгвэл энэ урам хугарсан байдал юунд хүргэх вэ? Та нар өөрсдийгөө хуурч байгаа бус уу? Хүрэх газрынхаа тухай боддог атлаа үүнийгээ сүйтгэдэг хүмүүс бол хамгийн аврагдах боломжгүй хүмүүс юм. Ийм хүн уурлаж, унтууцсан ч гэсэн хэн түүнийг өрөвдөх билээ? Товчхондоо, Би та нарыг тохиромжтой, бас сайн хүрэх газартай байгаасай гэж хүссэн хэвээр байгаа бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, та нарын нэг нь ч гамшигт унахгүй гэж найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав

Бурхан хүн бүрийн төлөө уйгагүй төлөөс төлдөг. Тэгээд хүн болгонд хүслээ оноож, бүгдэд нь хүлээлт, найдлага тавьдаг. Бурхан энэ хүмүүсийн төлөө ийм уйгагүй төлөөсийг чөлөөтэй төлдөг бөгөөд үүнийг хийхдээ маш баяртай байдаг; Тэрээр хувь хүн бүрд Өөрийн амь болон үнэнийг дуртайяа өгдөг. Иймээс Өөрийнх нь зорилгыг хэн нэгэн ойлгож чадвал Бурханы сэтгэл ханадаг. Тэр чамд зориулан ямар орчныг бүрдүүлэх нь хамаагүй, хэрэв чи Түүний хийдэг зүйлсийг хүлээн авч, дуулгавартай дагаж чадвал, мөн Бурханаас бүхнийг хүлээн авч чадвал энэхүү уйгагүй төлөөс нь хий дэмий үрэгдээгүйг Бурхан мэдэрнэ. Өөрөөр хэлбэл, чи Бурханы зориулсан халамж, бодолд нийцүүлэн амьдарсан байх болно; мөн орчин болгонд шагнал хураасан, өөрт чинь тавьсан Бурханы найдлагыг хөсөрдүүлээгүй байх болно. Бурханы чам дээр хийсэн зүйл зорьсон үр дүндээ хүрч, хүлээгдэж байсан зорилгодоо хүрсэн бол Бурхан сэтгэл хангалуун байна. Хэрэв чи Бурханы чамд хийж буй зүйлийг хэзээ ч хүлээн авахгүй, харин оронд нь үргэлж татгалзаж, эсэргүүцвэл Түүний сэтгэл түгших үү, түгшихгүй юү? Түүний санаа зовж, түгшин, “Би чамд зориулж энэ орчин нөхцөлийг зохицуулж, ийм уйгагүй төлөөс төлсөн байхад яагаад ямар ч үр дүн гарсангүй вэ? Яагаад эдгээрийн нэг нь ч чиний зүрх сэтгэлийг хөдөлгөсөнгүй вэ?” гэж хэлэх болно. Өөрийнх нь хийсэн ажил нь чамд ямар ч нөлөө үзүүлээгүйг харвал Бурханы сэтгэл шархлах болно. Түүний сэтгэл яагаад шархалдаг вэ? Учир нь чи хөшүүн, мэдлэггүй, мулгуу, зөрүүд; чи Түүний хүслийг ойлгодоггүй, үнэнийг ч хүлээн авдаггүй. Бурхан чиний амийг хариуцаж, амийн чинь төлөө санаа зовж, түгшдэг. Тийм учраас Бурханы сэтгэл шархалдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Хүн Өөрт нь дуулгавартай байхыг Бурхан онцгойлон эрхэмлэж, Өөрийнх нь талаарх хүний ойлголт болон Өөрт нь хандах чин сэтгэлийг нандигнадаг. Энэ чин сэтгэлийг Бурхан хэр их нандигнадаг вэ? Тэр үүнийг хэр их нандигнадгийг та нар ойлгохгүй байж магадгүй, мөн үүнийг ухаарч ойлгох нэг ч хүн байхгүй байж ч магадгүй юм. Бурхан Абрахамд хүү хайрласан ба тэр хүүг өсөж том болоход нь хүүгээ Бурханд өргөл болго гэж Абрахамаас шаардсан. Абрахам Бурханы тушаалыг үгчлэн дагаж, Бурханы үгийг дуулгавартай дагасан бөгөөд түүний чин сэтгэл Бурханыг уярааж, Бурханд эрхэмлэгдсэн. Бурхан үүнийг хэр их эрхэмлэсэн бэ? Тэр үүнийг яагаад эрхэмлэсэн бэ? Хэн ч Бурханы үгийг ухаарч, Түүний зүрх сэтгэлийг ойлгоогүй байхад Абрахам тэнгэрийг донсолгож, газрыг доргиосон зүйл хийсэн бөгөөд энэ нь Бурханд урьд өмнө үзээгүй сэтгэл ханамжийг мэдрүүлж, Өөрийнх нь үгийг дуулгавартай дагаж чадах хүнийг олж авахын баяр баясгаланг Бурханд авчирсан юм. Энэхүү сэтгэлийн ханамж, баяр баясгалан Бурханы өөрийнх нь гараар бүтээгдсэн зүйлээс ирсэн бөгөөд энэ бол хүнээс Бурханд өргөсөн хамгийн анхны “тахил”, мөн хүнийг бүтээснээс хойш Бурханы хамгийн их эрхэмлэсэн зүйл байв. Бурхан энэхүү тахилыг хүлээн хэцүү бэрх цагийг туулсан бөгөөд үүнийг Тэр Өөрийн бүтээсэн хүнээс авсан хамгийн чухал анхны бэлэг гэж үзсэн. Энэ нь Өөрийнх нь хүчин чармайлт болон Өөрийнх нь төлсөн төлөөсний анхны үр дүнг Бурханд харуулж, хүн төрөлхтөнд найдвар бий гэдгийг харах боломжийг Түүнд олгосон юм. Дараа нь Бурхан Түүнтэй хамт байж, Түүнд чин сэтгэлээсээ хандаж, Түүнд чин сэтгэлээсээ анхаарал тавих тийм бүлэг хүнийг бүр ч илүү ихээр эгээрэн хүсэх болсон. Тэр ч бүү хэл, Бурхан Абрахамыг амьдарсаар байна гэж найдсан, учир нь Өөрийн удирдлагыг үргэлжлүүлэхэд Абрахамынх шиг тийм зүрх сэтгэл Өөрийг нь дагаж, Өөртэй нь хамт байгаасай гэж Тэр хүссэн юм. Бурхан юу хүсэж байсан нь хамаагүй, энэ бол зүгээр л нэг хүсэл, зүгээр л нэг санаа байсан—учир нь, Абрахам бол ердөө л Түүнийг дуулгавартай дагаж чадах хүн байсан, түүнд Бурханы талаар өчүүхэн төдий ч ойлголт, мэдлэг байгаагүй. Абрахам бол Бурханыг мэдэх, Бурханыг гэрчилж чадах, Бурхантай нэгэн санаатай байх хэмээх хүнээс Бурханы шаарддаг стандартын хаана нь ч хүрээгүй нэгэн байлаа. Иймээс Абрахам, Бурхантай хамт алхаж чадаагүй. Абрахам Исаакийг өргөл болгосноос Бурхан Абрахамын чин сэтгэл, дуулгавартай байдлыг харж, Бурханы шалгалтыг давсан гэдгийг нь харсан. Бурхан түүний чин сэтгэл, дуулгавартай байдлыг хүлээн зөвшөөрсөн хэдий боловч тэр Бурханы итгэлийг хүлээсэн, Бурханыг мэддэг, Бурханыг ойлгодог хүн болох, мөн Бурханы зан чанарыг мэддэг хүн байх гавьяагүй хэвээр байв; тэр Бурхантай нэг санаатай байж, Бурханы хүслийг биелүүлэх хүн огт биш байсан. Иймээс Бурхан зүрх сэтгэлдээ ганцаардмал, санаа зовсон хэвээр байсан юм. Бурхан ганцаардаж, санаа зовох тусмаа Өөрийн удирдлагыг аль болох хурдан үргэлжлүүлж, Өөрийн удирдлагын төлөвлөгөөг биелүүлж, Өөрийн хүсэлд аль болох хурдан хүрэхийн тулд бүлэг хүмүүсийг сонгон олж авч чаддаг байх нь улам их хэрэгтэй болсон. Энэ бол Бурханы их хүслэн бөгөөд бүр эхнээсээ өнөөдрийг хүртэл өөрчлөгдөлгүй үлдсэн юм. Бурхан анх хүнийг бүтээснээсээ хойш бүлэг ялагчдыг, Түүнтэй хамт алхаж, Түүний зан чанарыг ойлгож, мэдэж, ухаарч чадах бүлгийг эгээрэн хүссэн билээ. Бурханы энэхүү хүсэл хэзээ ч өөрчлөгдөөгүй. Тэр хэчнээн удаан хүлээх хэрэгтэй болсон ч, өмнөх зам нь хэчнээн хүнд хэцүү байж магадгүй ч, хүсэн эрмэлзсэн зорилтууд нь хэчнээн хол байсан ч, Бурхан хүнд тавьсан найдлагаа хэзээ ч өөрчлөөгүй, хэзээ ч орхиогүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Миний ажил тун удахгүй дуусна. Хамт өнгөрүүлсэн он жилүүд тэвчихийн аргагүй дурсамж болжээ. Би үгээ тасралтгүй давтаж, шинэ ажлаа зогсолтгүй үргэлжлүүлсэн. Мэдээж, Миний зөвлөгөө бол Миний хийдэг ажил болгоны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Миний зөвлөгөөгүйгээр та нар бүгд төөрөлдөж, бүр яахаа ч мэдэхээ болих байсан. Одоо Миний ажил дуусах дөхөж, сүүлчийн шатандаа байна. Би зөвлөгөө өгөх ажил хийхийг, өөрөөр хэлбэл, та нарт сонсгох зөвлөмж чанартай хэдэн үг хэлэхийг хүссээр байна. Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байж, түүнээс ч илүүтэйгээр, хичээнгүйлэн санаа тавьж буйг минь ойлгож, Миний үгийг хүн байхын үндэс суурь хэмээн үзээсэй л гэж Би найдаж байна. Та нарын сонсоход бэлэн үг энэ мөн ч бай, биш ч бай, та нарын дуртайяа хүлээн авах, эсвэл таагүй хүлээн авах үг мөн ч бай, биш ч бай, та нар нухацтай хандах ёстой. Эс тэгвэл, үл тоомсорлосон, хайхрамжгүй зан чанар, араншин чинь Намайг маш их гонсойлгож, үнэндээ Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та бүгд Миний үгийг ахин дахин, магадгүй бүр цээжээр мэддэг болтлоо хэдэн мянган удаа уншина гэж Би ихэд найдаж байна. Ийм маягаар л та нар Миний итгэл найдварыг нураахгүй байж чадна. Гэхдээ та нарын нэг нь ч одоо ингэж амьдардаггүй. Эсрэгээрээ та нар бүгд ханатлаа идэж, уудаг садар самуун амьдралд ташуурдаг бөгөөд та нарын нэг нь ч Миний үгийг ашиглан, зүрх сэтгэл, сүнсээ баяжуулдаггүй. Ийм учраас, Би хүн төрөлхтний жинхэнэ төрхийг ингэж дүгнэсэн: Хүн хэдийд ч Надаас урваж чадна, Миний үгэнд туйлын үнэнч байж чадах хэн ч үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс эш татав

Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ? Та нар Миний хүлээдэг зүйлийн өрөвдмөөр өчүүхэн хэсгийг л хийж чаддаг нь харамсалтай. Ийм байхад та нар итгэж найдаж байгаа зүйлээ Надаас олж авахаар оролдох зүрх зоригтой байж яаж чадаж байна вэ?

Хүрэх газар, хувь заяа чинь та нарт маш чухал—асар их ач холбогдолтой. Аливааг маш анхааралтай хийхгүй бол хүрэх газаргүй болж, хувь заяагаа сүйрүүлсэн байх болно гэж та нар итгэдэг. Гэхдээ, гагцхүү хүрэх газрынхаа төлөө хүчин чармайлтаа зарцуулдаг хүмүүс хий дэмий хөдөлмөрлөж байгаа хэрэг гэж та нар ер нь бодож байв уу? Ийм хүчин чармайлт жинхэнэ биш—худал хуурмаг, ов мэх юм. Хэрвээ тийм бол, хүрэх газрынхаа төлөө л ажилладаг хүмүүс эцсийн ялагдлынхаа ирмэгт байна, учир нь хүний Бурханд итгэх итгэл ов мэхээс болж бүтэлгүйтдэг билээ. Надад зусардах, долигонох юм уу Надад урам зоригтой хандахад дургүй гэдгээ Би урьд нь хэлсэн. Үнэнч хүмүүс Миний үнэн болон хүлээлттэй нүүр тулахад Би дуртай. Хүмүүс Миний зүрх сэтгэлийг туйлын их анхаарч, хайхарч байгаагаа харуулахад, мөн Миний төлөө бүхнийг орхиж ч чадах үед Би бүр их дуртай. Ийм маягаар л Миний зүрх сэтгэлийг тайтгаруулж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас эш татав

Бурхан чамаас юу хүсдэг нь хамаагүй чи зүгээр л үүнд бүхнээ зориулах хэрэгтэй. Эцэст нь Бурханы өмнө ирээд бүхнээ зориулж чадна гэж найдаж байна. Бурхан сэнтий дээрээ суугаад бахдалтай инээмсэглэхийг харж чадвал энэ нь чиний үхлийн тогтсон цаг байлаа ч чи нүдээ анихдаа инээж, инээмсэглэх чадвартай байх ёстой. Чи газар дээр байх хугацаандаа Бурханы төлөө эцсийн үүргээ биелүүлэх ёстой. Өнгөрсөн үед Петр Бурханы төлөө уруугаа харан цовдлогдсон; гэхдээ чи эцэстээ Бурханыг сэтгэл хангалуун болгож, өөрийн бүх эрч хүчийг Бурханы төлөө шавхах ёстой. Бүтээгдсэн нэгэн Бурханы төлөө юу хийж чадах вэ? Иймээс Бурхан чамайг хүссэнээрээ ашиглахад зориулж хожимдохоосоо өмнө Бурханд өөрийгөө тушаах хэрэгтэй. Бурханыг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож л байвал Түүгээр хүссэн бүхнийг нь хийлгэ. Хүнд гомдоллох ямар эрх байгаа юм бэ?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “41-р бүлэг”-ээс эш татав

Иов үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан уу? Үнэ цэн нь хаана байсан бэ? Түүнийг үнэ цэнэтэй амьдралаар амьдарсан гэж яагаад хэлдэг вэ? Хүний хувьд, түүний үнэ цэн юу байсан бэ? Хүний үзэл бодлоос харвал, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд жинтэй гэрчлэл хийснээрээ тэрээр Бурханы аврахыг хүсдэг хүн төрөлхтнийг төлөөлсөн. Тэгээд Бурханы бүтээлийн биелүүлэх учиртай үүргийг биелүүлж, үлгэр дуурайл үзүүлж, Бурханы аврахыг хүссэн бүх хүний хувьд үлгэр жишээ болж, Бурханд итгэж найдсанаар Сатаныг ялах бүрэн боломжтой гэдгийг харах боломжийг хүмүүст олгосон юм. Бурханы хувьд, түүний үнэ цэн юу байсан бэ? Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэн нь Бурханаас эмээх, Бурханыг шүтэн мөргөх, Бурханы үйл хэргийг гэрчлэх, Бурханы үйл хэргийг магтан алдаршуулах, Бурханд тав тух болон баярлуулах зүйл авчрах чадварт нь оршиж байсан; Бурханы хувьд, Иовын амьдралын үнэ цэн нь насан эцэслэхээсээ өмнө Иов хэрхэн шалгалт туулж, Сатаныг ялж, Сатан болон дэлхийн хүмүүсийн өмнө Бурханд цангинасан гэрчлэлд хийсэнд оршиж байсан, ингэснээр Бурхан хүн төрөлхтний дунд алдрыг олж авч, зүрх сэтгэлээ тайтгаруулан, Өөрийн хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлд үр дүнг үзэж, итгэл найдварыг харсан юм. Түүний гэрчлэл нь хүн Бурханы гэрчлэлд баттай зогсох чадварын, мөн хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд Бурханы өмнөөс Сатаныг шившиглэж чадах жишгийг тогтоосон. Энэ нь Иовын амьдралын үнэ цэн биш гэж үү? Иов Бурханы зүрх сэтгэлд тайтгарал авчирч, алдрыг олж авахын баяр хөөрийг Бурханд урьдчилан амсуулж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг гайхалтай эхлэлээр хангасан юм. Энэ мөчөөс эхлээд Иовын нэр Бурхан алдрыг олж авсны бэлгэ тэмдэг, хүн төрөлхтөн Сатаныг ялсны тэмдэг болсон юм. Амьдралынхаа турш Иовын амьдран харуулсан зүйл болон Сатаныг ялсан түүний гайхамшигт ялалтыг Бурхан үүрд эрхэмлэх бөгөөд түүний төгс, шулуун шударга, Бурханаас эмээдэг байдлыг хойч үеийнхэн хүндэтгэн дуурайх болно. Түүнийг Бурхан өөгүй, гялалзсан сувд шиг үүрд нандигнах ба хүн ч бас түүнийг эрхэмлүүштэй юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Анхнаасаа өнөөдрийг хүртэл зөвхөн хүн л Бурхантай ярилцах чадвартай байна. Өөрөөр хэлбэл, бүх амьд зүйл ба бүтээлийн дундаас хүнээс өөр юу ч Бурхантай ярилцаж чадахгүй. Хүнд сонсох чих, харах нүд бий; тэр хэл яриатай бөгөөд өөрийн санаа бодол, хүсэл зоригтой. Тэр Бурханы ярихыг сонсож, Бурханы хүслийг ойлгож, Бурханы даалгаврыг хүлээн авахад шаардлагатай бүхнийг эзэмшдэг, иймээс Бурхан хүнийг Өөртэйгөө адилхан санаатай, Өөртэй нь хамт алхаж чадах түнш болгохыг хүсэж, Өөрийн бүх хүслийг хүнд найддаг. Удирдаж эхэлснээсээ хойш Бурхан, хүнийг зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Бурханаар ариусгуулж, хангуулан, Бурханаар хайрлуулж, Бурханд таалагддаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлдаг болохыг нь хүлээсээр байна. Бурхан энэхүү үр дүнг үргэлж тэсгэлгүй хүсэн хүлээсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Өмнөх: 167. Бурханы хүсэлд анхааралтай байх зарчмууд

Дараах: 169. Бурханыг үнэхээр хайрлах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх