12. Ариун Сүнс ажиллаж байгааг баталгаажуулах зарчмууд

(1) Ариун Сүнснээс ирдэг зүйл Бурханы үг-үнэнтэй бүр гарцаагүй нийцдэг. Энэ нь хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд хүний үзэл, төсөөллийн нэг хэсэг биш гэдэг нь тодорхой юм;

(2) Ариун Сүнснээс ирдэг зүйл үнэн болон Бурханы хүслийг ойлгоход хүмүүсийг хүргэдэг. Энэ нь тэдний зүрх сэтгэлийг гэрэлтүүлж, хэрэгжүүлэлтийн замыг тэдэнд өгдөг;

(3) Ариун Сүнснээс ирдэг зүйл хүмүүст гэрэл авчирч, тэднийг харанхуйгаас гэтэлгэж, Бурханы тухай бодитой мэдлэг өгч, амийн оролтын замыг тодорхой ойлгуулдаг;

(4) Ариун Сүнснээс ирдэг зүйл хүмүүсийн амийн оролтод ашиг тусаа өгч, Бурханд итгэх итгэлдээ зөв замд хөл тавихад тэднийг хүргэн, үнэнийг хэрэгжүүлэх боломж олгодог.

Холбогдох Бурханы үг:

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг бөгөөд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүн дээр ажиллаж, хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэрээр хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангаж, дутагддаг зүйл болон дутагдлынх нь дагуу эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг бодит амьдрал дээр гэгээрүүлж, залж чиглүүлэхийн төлөө байдаг; тэд бодит амьдрал дээр Бурханы үгийг туулж байж л Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байр байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнсний ажилтай байдаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байдаг; залбирах үедээ урам зоригтой байдаг; ямарваа зүйл тохиолдоход идэвхгүй бус байдаг; ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг тэдгээр зүйлийн дотроос харж чаддаг. Тэд идэвхгүй, сул дорой биш байдаг бөгөөд бодит бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас эш татав

Та нар олон нөхцөл байдалд хэрхэн хэрэгжүүлэхээ ердөө мэддэггүй ба Ариун Сүнс хэрхэн ажилладгийг бүр ч мэддэггүй. Заримдаа чи Ариун Сүнсэнд илт дуулгаваргүй зүйл хийдэг. Бурханы үгийг идэж, ууснаараа дамжуулан чи аливаа зүйлийн зарчмын талаар аль хэдийн ухаарсан байдаг тул дотор чинь зэмлэл болон түгшүүрийн мэдрэмж төрдөг; мэдээж энэ нь зарим үнэнийг мэдсэн нөхцөлд л хүний мэдрэх мэдрэмж юм. Хэрвээ хүмүүс Бурханы өнөөдрийн үгэнд нийцүүлэн хамтран ажилладаггүй, эсвэл хэрэгжүүлдэггүй бол Ариун Сүнсний ажилд саад болж байгаа бөгөөд тэд дотроо түгшүүр мэдрэх нь гарцаагүй. Чи тодорхой нэг талын зарчмыг ойлгодог боловч үүний дагуу хэрэгжүүлдэггүй гэе, тэгвэл чи дотроо зэмлэсэн мэдрэмжийг мэдэрнэ. Хэрвээ чи зарчмыг ойлгодоггүй, энэ талын үнэнийг огт мэддэггүй бол энэ асуудал дээр зэмлэсэн мэдрэмжийг заавал мэдрээд байхгүй. Ариун Сүнсний зэмлэл үргэлж нөхцөлтэй байдаг. Чи залбираагүй, Ариун Сүнстэй хамтран ажиллаагүй учраас ажлыг саатуулчихлаа гэж чи боддог. Үнэн хэрэгтээ үүнийг саатуулж чадахгүй. Ариун Сүнс өөр хэн нэгний сэтгэлийг хөдөлгөнө; Ариун Сүнсний ажил хэнээр ч хязгаарлагддаггүй. Бурханы урмыг хугаллаа гэж чамд санагддаг ба энэ нь мөс чанарт чинь байх ёстой мэдрэмж юм. Үнэнийг олж авч чадах уу, үгүй юу гэдэг чинь чиний л хэрэг бөгөөд Бурхантай хамаагүй. Заримдаа мөс чанар чинь буруушаалт мэдэрдэг боловч энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт биш, Ариун Сүнсний зэмлэл ч биш. Харин ч энэ нь хүний мөс чанар доторх мэдрэмж юм. Хэрвээ чи Бурханы нэр, Бурханы гэрчлэл, эсвэл Бурханы ажилтай холбоотой асуудал дээр дур зоргоороо үйлддэг бол Бурхан чамайг зүгээр орхихгүй. Гэхдээ үүнд хязгаар байдаг—ердийн, жаахан асуудлууд дээр Бурхан чамайг зовоохгүй. Тэр чамайг үл тооно. Хэрвээ чи зарчмуудыг зөрчиж, Бурханы ажлыг үймүүлж, нураавал Тэрээр уур хилэнгээ чам дээр гаргах ба чамайг яасан ч зүгээр орхихгүй. Чиний гаргадаг зарим алдаа нь хүний амьдралын замналд зайлшгүй тохиолддог. Жишээлбэл, чи мантуугаа зөв жигнээгүй бөгөөд энэ нь Бурхан чамайг сахилгажуулж байгаа хэрэг гэж хэлдэг—энэ бол хэлэхэд туйлын үндэслэлгүй зүйл. Бурханд итгэж эхлэхээс чинь өмнө иймэрхүү зүйл олон удаа тохиолдож байгаагүй гэж үү? Чамд энэ нь Ариун Сүнсний сахилгажуулалт шиг санагддаг боловч үнэн хэрэгтээ тийм биш (зарим онцгой нөхцөл байдлыг үл оролцуулан), учир нь энэхүү ажил тэр чигтээ Ариун Сүнснээс ирдэггүй, харин ч хүний мэдрэмжээс гардаг. Гэхдээ, итгэлтэй хүмүүсийн хувьд ингэж бодох нь хэвийн зүйл. Чи Бурханд итгээгүй байхдаа ингэж боддог байсан байж таарахгүй. Бурханд итгэж эхэлмэгцээ чи эдгээр зүйлийг эргэцүүлэхэд илүү их цаг зарцуулж эхэлдэг тул аяндаа ингэж бодож эхэлдэг. Энэ нь хэвийн хүмүүсийн бодлоос урган гардаг бөгөөд тэдний сэтгэхүйтэй хамаатай байдаг. Гэхдээ ийм бодол нь Ариун Сүнсний ажлын цар хүрээнд багтдаг зүйл биш гэдгийг Би чамд хэлье. Энэ нь, Ариун Сүнс хүмүүст бодлоор нь дамжуулан хэвийн хариу үйлдэл өгч буйн жишээ юм; гэхдээ энэ хариу үйлдэл нь Ариун Сүнсний ажил биш гэдгийг чи ойлгох ёстой. Ийм төрлийн “мэдлэгтэй” байх нь чамд Ариун Сүнсний ажил байгаа гэдгийг нотолдоггүй. Чиний мэдлэг Ариун Сүнсний гэгээрлээс гарч ирдэггүй, тэр ч бүү хэл энэ нь Ариун Сүнсний ажил биш. Энэ нь ердөө хүмүүсийн хэвийн бодлын үр дүн бөгөөд энэ нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлттэй ямар ч холбоогүй—эдгээр нь эрс ялгаатай зүйл үзэгдэл юм. Хүний ийм хэвийн бодол нь тэр чигтээ Ариун Сүнснээс гардаггүй. Ариун Сүнс хүмүүсийг гэгээрүүлэхээр ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, өөрсдийнх нь жинхэнэ оролт, жинхэнэ байр байдлын тухай мэдлэг өгдөг. Тэр бас, Бурханы яаралтай санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг тэдэнд ойлгуулдаг, ингэснээр тэд хавчлага, саад бэрхшээлтэй тулгарсан ч гэсэн Бурханыг хангалуун байлган, хайрлахын тулд бүхнийг золиосолж, цусаа урсган, амиа өгөх байсан ч гэсэн Бурханы төлөө гэрчлэлд зогсож, харамсахгүйгээр ийнхүү хийх шийдвэртэй болдог. Хэрвээ чамд ийм шийдвэр байгаа бол Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөдөг ба чамд Ариун Сүнсний ажил байгаа гэсэн үг—гэхдээ урсан өнгөрөх хором бүрд чамд тийм сэтгэл хөдлөл байдаггүй гэдгийг мэдэж ав. Заримдаа цуглаан дээр Бурханы үгийг идэж, уух үед сэтгэл чинь туйлын их хөдөлж, зоригждог. Бусад хүмүүс Бурханы үгийн талаарх өөрсдийн туршлага, ойлголтыг нөхөрлөх үед тун шинэ, шинэлэг санагдаж, зүрх сэтгэл чинь тов тодорхой, гэгээлэг байдаг. Энэ нь бүгд Ариун Сүнсний ажил юм. Хэрвээ чи удирдагч бөгөөд ажиллахаар чуулган руу явах үед чинь Ариун Сүнс хосгүй гэгээрэл, гэрэлтүүлэлт өгч, чуулган дотор оршдог асуудлуудыг нэгд нэггүй ойлгуулж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэний талаар хэрхэн нөхөрлөхөө мэдэх боломж олгон, чамайг ажилдаа тун үнэнч, хариуцлагатай, нухацтай болгодог бол энэ бүхэн нь Ариун Сүнсний ажил мөн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс эш татав

Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн байх үед сүнслэг амьдрал болон махан бие дэх амьдрал нь хэвийн байдаг, эрүүл ухаан нь хэвийн, эмх цэгцтэй байдаг. Ийм нөхцөл байдалд байх үед тэдний дотроо туулж, мэдэж авдаг зүйлийг ерөнхийд нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөөс гардаг (Бурханы үгийг идэж, уух үедээ мэдлэг ухаантай байх юм уу зарим нэг энгийн мэдлэг эзэмшиж, эсвэл зарим зүйл дээр үнэнч байж, эсвэл зарим зүйл дээр Бурханыг хайрлах чадалтай байх—энэ бүхэн Ариун Сүнснээс гардаг) гэж хэлж болно. Хүн дэх Ариун Сүнсний ажил тун хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг, гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр тутмын амьдралд, Ариун Сүнс хүн бүрд их, бага ажлын аль алийг хийдэг бөгөөд гагцхүү энэ ажлын хэмжээ л ялгаатай байдаг. Зарим хүн сайн хэв чанартай байдаг бөгөөд аливааг хурдан ойлгодог, тэдний доторх Ариун Сүнсний гэгээрэл ялангуяа их байдаг. Харин зарим хүн хэв чанар муутай, аливааг ойлгохдоо удаан байдаг боловч Ариун Сүнс тэднийг дотроос нь хөдөлгөдөг бөгөөд тэд ч бас Бурханд үнэнч байж чадна—Ариун Сүнс Бурханыг эрэлхийлдэг бүх хүнд ажилладаг. Өдөр тутмын амьдралдаа хүмүүс Бурханыг эсэргүүцдэггүй, эсвэл Бурханы эсрэг тэрсэлдэггүй, Бурханы удирдлагад харшлах зүйлсийг хийдэггүй, Бурханы ажилд саад болдоггүй байх үед хүн нэг бүрд Бурханы Сүнс их, бага хэмжээгээр ажилладаг; Тэрээр тэднийг хөдөлгөж, гэгээрүүлж, тэдэнд итгэл, хүч чадал өгч, идэвх санаачилгатайгаар ороход хүргэж, мөн залхуурахгүй, махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байж, Бурханы үгийг хүсэн эрмэлзэхэд хүргэдэг. Энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирдэг ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас эш татав

Ариун Сүнсний ажил хүмүүст хамгийн их тус хүргэх арга зам нь тэдэнд олон үнэнийг ойлгож, Бурханы зарим хүслийг ойлгох боломж олгох, Бурханы хүслийн эсрэг үйл хийхийг нь болиулж, тэдэнд зөв чиглэлд ажиллаж, зөв замаас төөрөхгүй байх боломж олгох явдал байдаг. Хүмүүсийг гэгээрүүлэх Ариун Сүнсний ажил ямар зорилготой вэ? Заримдаа хүмүүсийг залж чиглүүлэх үүргийг гүйцэтгэдэг; заримдаа чамд сануулга болдог. Чамайг замаасаа төөрөх гэж байхад Тэр чамайг яг л таяг шиг тулж, дэмжин, зөв зам руу хөтөлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүсийг ямар гэрэл, ойлголтоор гэгээрүүлдэг, энэ нь хүмүүсийн хувийн нөхцөл байдлаас шалтгаалан ялгаатай байдаг эсэхээс үл хамааран, энэ нь хэзээ ч үнэнийг зөрчиж, үнэнтэй зөрчилддөггүй. Хэрэв хүн бүр ийнхүү туршлагажиж, үнэн сэтгэлээсээ эрж хайн, залбирч, жинхэнээсээ дуулгавартай байвал, хэрэв Ариун Сүнс тийнхүү үргэлжлүүлэн ажиллавал, хэрэв хүмүүс хурц, сэргэлэн ухаантай, Ариун Сүнсний гэгээрлийг ойлгодог бол тэдний биеийн хэмжээ маш хурдан өсөх болно. Тэд боломжийг атгасан байх болно. Ариун Сүнсний ажлын нэг онцлог шинж бол энэ нь маш хурдан—нүд ирмэх төдийд л дуусчихдаг. Чамайг үргэлж шахаж, өөр ямар ч байдлаар үйлдэх аргагүй болгодог ёрын муу сүнсний ажилтай энэ нь адилгүй. Заримдаа аюулын ирмэг дээр байх үед чинь Ариун Сүнс ажиллаж чамд мэдрэмж төрүүлж, дотор чинь тавгүй, түгшүүртэй санагдуулдаг. Энэ нь онцгой нөхцөл байдалд тохиолддог. Хэвийн туршлагынхаа үеэр хүмүүст ихэнхдээ багахан мэдрэмж, аль эсвэл хурц бодол, санаа төрдөг; утгыг нь чамд ойлгуулж, дараа нь тэрхүү утгыг хүний оюун санаагаар дамжуулан хүний хэл рүү хөрвүүлдэг. Үнэн хэрэгтээ хэрэв хүмүүс үргэлж энэ маягаар туршлагажиж, эдгээр үнэнийг сууриа болгож, Ариун Сүнсний ажилтай байж, үргэлж ажлыг нь олж авч чаддаг бол тэд үнэн замаас хазайх ямар ч боломж байхгүй. Бүхий л цаг хугацаанд чамтай хэн ч нөхөрлөхгүй, хэн ч чамайг залж чиглүүлэхгүй, чамд ямар ч ажлын зохицуулалтыг өгөхгүй байсан ч гэсэн, хэрэв чи энэ чиглэлд явсаар л байгаа бол буруу замаар орохгүй нь лавтай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”-оос эш татав

Хүнийг хэвийн байдалд байх үед Ариун Сүнс гэгээрэл хайрладаг; ийм үед хүмүүс хүлээж авсан гэгээрлээ өөрсдийн биеийн бодит хэмжээ гэж үргэлж андуурдаг, учир нь Ариун Сүнсний гэгээрүүлдэг байдал гойд хэвийн бөгөөд хүний дотор төрөлхөөсөө байдаг зүйлийг ашигладаг. Хүмүүсийг ажиллаж, үг хэлэх үед эсвэл залбирч, сүнслэг үйл ажиллагаа явуулах үед үнэн гэнэт тодорхой болно. Гэвч бодит байдал дээр хүний хардаг зүйл нь зөвхөн Ариун Сүнсний гэгээрэл (мэдээж энэ гэгээрэл нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) бөгөөд хүний биеийн жинхэнэ хэмжээг төлөөлдөггүй. Зарим нэг бэрхшээл, шалгалттай тулгардаг хэсэг хугацааны туршлагын дараа хүний биеийн жинхэнэ хэмжээ тийм нөхцөлд илэрхий болдог. Тэр үед л хүн биеийн хэмжээ нь төдийлөн сайнгүйг олж мэдэн, аминч зан, амин хувиа гэх бодол, шунал нь бүгд гарч ирдэг. Ийм туршлагын хэд хэдэн мөчлөгийн дараа л, урьд нь туулсан зүйлс өөрсдийнх нь бодит байдал бус, харин Ариун Сүнснээс ирсэн агшин зуурын гэрэлтүүлэлт байсан бөгөөд хүн энэ гэрлийг хүлээн авснаас цаашгүй гэдгийг сүнсээрээ сэрсэн олон хүн ухаарна. Ариун Сүнс аливааг хэрхэн бий болсон, хааш явж буйг тайлбарлалгүй тодорхой, ялгарахуйц байдлаар хүнийг гэгээрүүлэн үнэнийг ойлгуулдаг. Өөрөөр хэлбэл, хүний бэрхшээлийг энэ илчлэлд нэгтгэхийн оронд үнэнийг шууд илчилдэг. Хүн орох явцдаа бэрхшээлтэй тулгараад Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэвэл энэ нь хүний бодит туршлага болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос эш татав

Ариун Сүнсний ажил нь эерэг үйл явц байдаг байхад Сатаны ажил нь ухралт, сөрөг байдал, тэрслүү байдал, Бурханыг эсэргүүцэх, Бурханд итгэл алдах, мөн магтан дуу дуулах ч дургүй байх, үүргээ биелүүлэхэд дэндүү сул дорой байх явдал юм. Ариун Сүнсний гэгээрлээс үүдэн гардаг бүхэн нь нэлээд ердийн байдаг; энэ нь чамайг хүчилдэггүй. Хэрвээ чи үүнийг дагавал амар тайван байна; хэрвээ дагахгүй бол дараа нь зэмлүүлнэ. Ариун Сүнсний гэгээрэлтэйгээр чиний хийдэг юу ч хязгаарлагдаж, саатуулагдахгүй, чи чөлөөтэй байх ба чиний үйлдлүүдэд хэрэгжүүлэх зам байх болно, чи ямар нэгэн хязгаарлалтад автахгүй, харин Бурханы хүсэлд үндэслэн үйлдэж чадна. Сатаны ажил олон зүйл дээр чамд саад учруулдаг; энэ нь чамайг залбирах хүсэлгүй, Бурханы үгийг идэж, уухад хэтэрхий залхуу, чуулганы амьдралаар амьдрах дургүй болгодог бөгөөд чамайг сүнслэг амьдралаас хөндийрүүлдэг. Ариун Сүнсний ажил өдөр тутмын амьдралд чинь саад болдоггүй бөгөөд хэвийн сүнслэг амьдралд чинь саад болдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас эш татав

Ариун Сүнс дотроос залж чиглүүлэх гэдэг огтхон ч ер бусын биш; үнэндээ энэ нь маш хэвийн юм. Өөрөөр хэлбэл, энэ нь үйлдэх зүй ёсны арга зам, хамгийн сайн арга зам гэдгийг чи зүрх сэтгэлийнхээ гүнд мэддэг. Ийм бодол үнэндээ нэлээд тодорхой байдаг; энэ нь эргэцүүллээс чинь үүдэн гараагүй, харин зүрх сэтгэлийн чинь гүнээс төрсөн нэг төрлийн мэдрэмж байсан бөгөөд заримдаа чи юунаас болж ингэснээ бүрэн ойлгодоггүй. Энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл л байдаг бөгөөд ихэнх хүнд хамгийн түгээмлээр ингэж тохиолддог. Хүний өөрийнх нь санаа үргэлж бодол эргэцүүллээс үүдэн гардаг бөгөөд бүгдэд нь хувийн хүсэл болон хувийн ашиг хонжоо олж болох ямар талбарууд байгаа, ямар нэгэн зүйл өөрт нь ямар давуу талтай байж болох талаарх санаа холилдсон байдаг; хүн болгоны шийдвэрт ийм зүйлс байдаг. Харин Ариун Сүнсний удирдамжид ийм хольц яавч байдаггүй. Ариун Сүнсний удирдамж, гэгээрэлд сайтар анхаарал хандуулах нь чухал; ялангуяа гол асуудлуудыг ухаж ойлгохын тулд нягт нямбай байх ёстой. Тархиа ашиглаж, өөрийн санаагаар үйлдэх дуртай хүмүүс ийм удирдамж, гэгээрлийг анзаарахгүй өнгөрөх хамгийн өндөр магадлалтай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Удирдагчид болон ажилчдын ажлын үндсэн зарчим”-аас эш татав

Ариун Сүнс ямар хүмүүсийг гэгээрүүлдэг вэ? Хэрсүү, хурц оюун ухаантай хүмүүсийг. Тэдэнд мэдрэмж, гэгээрэл өгөхөд тэд энэ бол Ариун Сүнсний ажил бөгөөд Бурхан үүнийг хийж байна гэдгийг мэдэрч чаддаг. Заримдаа Ариун Сүнсэнд зэмлүүлмэгцээ мэддэг тул өөрсдийгөө хазаарладаг. Тэд бол Ариун Сүнсний гэгээрүүлдэг хүмүүс юм. Хэрвээ хүн хайхрамжгүй, сүнслэг зүйлсийг ойлгодоггүй бол өөрт нь мэдрэмж өгөх үед ухаарахгүй. Тэд Ариун Сүнсний ажлыг анхаардаггүй тул Ариун Сүнс тэднийг дахин гэгээрүүлэх гэж оролдохгүй. Хэрвээ тэд гурав, дөрвөн оролдлогын дараа тусгаж авахгүй хэвээр байвал Ариун Сүнс тэдэн дээр ажиллахаа болино. Яагаад зарим хүн урагшлах тусмаа улам дүнсгэр болж, сэтгэлээр унаж, эрч хүчээ алдаж, дотроо Ариун Сүнсний гэгээрэлгүй болдог вэ? Тэдний дотор амьгүй зүйлс, амьгүй хоосон сургаалаас өөр юм байдаггүй тул тэд яаж ер нь эрч хүчтэй байж чадах юм бэ? Хүмүүс зөвхөн урам зоригтоо л найдвал удаан тэсэж чадахгүй. Хүч чадалтай байхын тулд чи үнэнийг ойлгох ёстой. Тиймээс Бурханд итгэх итгэлдээ чи хурц оюун ухаантай байх ёстой, Бурханы үгийг нухацтай авч үзэж, өөрийгөө мэдэхэд анхаарлаа төвлөрүүлдэг байх ёстой. Үнэнийг ойлгосноор, мөн мэдэж туулснаар чи Бурханы хүслийг ойлгох ёстой; тэр үед л Ариун Сүнсний ажлыг олж авна. Ариун Сүнсний ажил ер бусын бодитой байдаг. Зарим хүн үнэнийг ойлгох чадвартай байдаг мөртөө Ариун Сүнсний ажлыг биечлэн туулдаггүй. Цаашлаад та нар хамгийн нарийн мэдрэмж, хамгийн хурц гэрэлд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Чамд ямар нэг зүйл тохиолдох болгонд үүнийг ажиглаж, үүнд үнэний өнцгөөс хандах ёстой, ингэснээрээ чи аажмаар зөв замд хөл тавина.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”-оос эш татав

Өмнөх: 11. Бурханы өмнө амьдрах зарчмууд

Дараах: 13. Ариун Сүнсний ажлыг олж авах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх