75. Байр сууриа тодорхойлох зарчмууд

(1) Өөрийн давуу тал, ур чадварын дагуу үүргээ сонго. Хүмүүсийн дийлэнх нь чиний сонголтыг зохистой гэж үзэж л байвал чи үүнийг өөрийн үүрэг гэж баталгаажуулах ёстой;

(2) Үүргээ сайн гүйцэтгэдэг хүн байр сууриа олсон байдаг бөгөөд үүргээ сайн гүйцэтгэдэг хүн бүтээгдсэн зүйлийн байр сууриндаа бат зогсож байна;

(3) Хүн үүргээ гүйцэтгэхдээ Бурханы гэрийн зохицуулалтыг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ үүрэг нь тохиромжгүй санагдвал удирдагч, ажилчидтай ярилцаад тохирсон үүрэг сонгож болно;

(4) Хүн тодорхой үүргээсээ үл хамааран Бурханд залбирч, Түүнд найдаж, бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хайж, зарчмуудын дагуу үйлдэх ёстой. Ингэснээрээ тэд үүргээ хангалттай гүйцэтгэж чаддаг болно.

Холбогдох Бурханы үг:

Чи хүний ертөнцөд хэчнээн удаа ирэх, эцсийн өдрүүдэд ямар удам угсаа, ямар айлд төрөх, энэ гэр бүлийн нөхцөл байдал ямар байх, эрэгтэй эсвэл эмэгтэй байх эсэх, ямар давуу талтай байх, ямар түвшний боловсрол эзэмших, хэр уран цэцэн үгтэй байх, хэв чанар чинь ямар байх, ямархуу харагдах, Бурханы гэрт хэдтэйдээ ирж, үүргээ биелүүлж эхлэх, ямар цаг үед ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг Бурхан бүхий л удирдлагын төлөвлөгөөндөө аль эрт төлөвлөсөн байдаг—Бурхан чиний төлөө алхам бүрийг аль эрт төлөвлөсөн. Сүүлийн хэдэн амьдралдаа хүмүүсийн дунд ирэхэд чинь ажлын энэхүү сүүлчийн үе шатанд ямар үүрэг гүйцэтгэхийг чинь Бурхан чамайг төрөхөөс өмнө аль хэдийн зохицуулсан. Энэ наргиан биш! Энэ номлолыг сонсохын тулд энд байгаа чинь ч Бурханаас заяагдсан—энэ бол ялихгүй явдал биш! Түүнчлэн чиний бие махбодын байдал, тодорхой насан дахь туршлага, ямархуу үүрэг гүйцэтгэж чадахыг болон чадвар, чадамжийг чинь Бурхан аль эрт заяасан. Өөрөөр хэлбэл, Бурхан чамайг ашиглахыг хүсдэг бөгөөд энэ даалгавар, ажлыг чамд өгөхөөсөө өмнө аль хэдийн чамайг үүнд бэлдсэн. Тэгэхээр чи зугтахад зүгээр үү? Сэтгэл хоёрдоход зүгээр үү? Ингэснээрээ чи Бурханы итгэлийг хөсөрдүүлдэг! Үүргээсээ нүүр буруулахаас илүү тэрслүү үйл гэж үгүй—энэ бол жигшүүрт нүгэл. Бурханы санаа зорилго уйгагүй чин үнэнч. Тоо томшгүй эриний өмнө Бурхан өнөөдөр ирэхийг чинь аль хэдийн урьдчилан тогтоогоод, чамд энэ даалгаврыг өгсөн—тэгэхээр чи энэ даалгаврыг хариуцаж байгаа бус уу? Чиний амьдралын үнэ цэн энэ бус уу? Бурханы өгсөн даалгаврыг биелүүлэхгүй юм бол амьдрах хэрэг байна уу? Бурхан чамайг энэ нөхцөл байдалд оруулж, чамд ийм хэв чанар өгч, эдгээр чадвар, чадамжийг өгч, энэ эрин үед амьдрах, ийм зүйл хийх бүх нөхцөлийг бүрдүүлсэн—гэтэл чи үүнийг хийлгүй зугтдаг. Тэгээд гагцхүү тав тухтай амьдралаар амьдарч, дэлхий ертөнцөд ололт амжилт гаргаж, Бурханы өгсөн зүйлийг Сатанд үйлчлэхэд ашиглахыг л хүсдэг. Бурхан үүнд баярлаж чадна гэж үү? Энэ нь Бурханыг баярлуулж чадах уу? Чи даалгавраа биелүүлдэггүй, Бурханы өгсөн даалгаврыг гүйцэлдүүлдэггүй, мөн Бурханы шүүх суудлаас зугтдаг. Тийм хүмүүст зориулж Бурхан юу тодорхойлдог вэ? Тэднийг Бурхан газрын хөрснөөс арчдаг! Чи дахин хэзээ ч төрж, энэ ертөнцөд ирэхгүй. Бурхан дахин хэзээ ч чамд юм даалгахгүй. Чиний даалгаврыг чамаас хураан авах тул чамд ямар ч боломж үлдэхгүй—тэгэхээр чи асуудалд орно гэсэн үг! “Тийм хүн Миний харцнаас ганц удаа бултаж, Миний шүүх суудлаас, Миний өмнөөс зугтсан. Тэд үүргээ биелүүлээгүй, даалгавраа гүйцэлдүүлээгүй. Энэ бол төгсгөл, тэдний амь энд төгсөж, ийнхүү бүрмөсөн төгсгөл болсон болохоор энэ талаар нэмж дурдах хэрэггүй” гэж Бурхан хэлнэ. Энэ хэчнээн эмгэнэлтэй гээч!

Өнөөдөр та нар Бурханы гэрт үүрэг гүйцэтгэх үед үүрэг чинь том ч бай, жижиг ч бай, биеийн хүч шаарддаг ч бай, оюуны хөдөлмөр шаарддаг ч бай, чуулганы дотор хийгддэг ч бай, гадна хийгддэг ч бай, энэ нь санамсаргүй зүйл биш юм; энэ нь чиний сонголт биш, харин Бурхан үүнийг залж чиглүүлдэг. Бурханы даалгавраас л үүдэн чиний сэтгэл хөдөлж, энэ үүрэг, хариуцлагыг мэдэрч, ийм үүрэг биелүүлж чаддаг. Шүтлэггүй хүмүүсийн дунд сэтгэл татам, ухаалаг, чадварлаг хүмүүс олон бий. Гэхдээ Бурхан тэднийг таалан болгоодог уу? Үгүй. Бурхан энэ бүлэг хүмүүс та нарыг л таалдаг. Бурхан та нарт элдэв янзын үүрэг даалгаж, удирдлагын ажилдаа төрөл бүрийн үүрэг, хариуцлага гүйцэтгүүлдэг, эцэст нь Бурханы удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө очиж, гүйцэлдэх үед энэ нь хэчнээн алдар суутай, нэр төрийн хэрэг байх билээ! Иймээс үүргээ гүйцэтгэж байхдаа өчүүхэн бэрхшээл туулж, аливааг орхих, өөрсдийгөө зарлагадах ёстой болж, төлөөс төлж, дэлхий ертөнцийн байр суурь, алдар хүнд, эд хөрөнгөө алдах үедээ хүмүүс Бурханд эдгээр зүйлээ булаалгасан мэт санагддаг боловч илүү том, илүү сайн сайхан зүйл олж авсан байдаг. Бурханаас тэд юу олж авсан бэ? Үүргээ сайн биелүүлж, Бурханы өгсөн даалгаврыг гүйцэлдүүлээд, өөрийн үүрэг, даалгаврын төлөө бүхий л амьдралаа зориулж, үнэ цэнтэй амьдралаар амьдарсан цагт л чи жинхэнэ хүн мөн! Чамайг Би яагаад жинхэнэ хүн гэж байна вэ? Учир нь Бурхан чамайг сонгож, Өөрийн төлөвлөгөөнд Бурханы бүтээлийн үүрэг гүйцэтгэх боломж олгосон бөгөөд чиний амьдралд үүнээс илүү үнэ цэн, утга учир гэж үгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд захирагдах талаар хэрэгжүүлэх зарчим”-аас эш татав

Та нарын биеэ авч явах зарчим юу вэ? Чи байр суурийнхаа дагуу биеэ авч явж, өөртөө тохирох байр суурийг олж, тэгээд байр сууриндаа бат зогсох ёстой. Жишээ татвал, аливаа нэг мэргэжилд чадварлаг, зарчмыг нь ойлгож чаддаг хүмүүс байдаг бөгөөд энэ тухайд тэд эцсийн шалгалтыг хийх ёстой; санаа бодол, хэрсүү ухаанаар ханган өөрсдийнх нь санаан дээр дөрөөлж, энэ үүргийг илүү сайн биелүүлэх боломжийг бусдад олгодог хүмүүс байдаг—тэгвэл тэд санаануудаа гаргах хэрэгтэй. Хэрвээ чи тохирох байр сууриа олж, ах эгч нартайгаа эвтэй ажиллаж чадвал үүргээ биелүүлж байх бөгөөд байр суурийнхаа дагуу биеэ авч явж байх болно. Цөөн хэдэн санал бодлоо хэлэхээс хэтэрдэггүй байр суурьтай боловч чи өөр зүйлээр хангахыг хүсэн, үүнийхээ төлөө маш их хичээж зүтгэсэн хэдий ч чадахгүй хэвээр байвал; мөн бусад хүмүүс өөр зүйлсээр хангах үед чамд таагүй санагдаж, сонсохыг хүсэхгүй бөгөөд зүрх сэтгэл чинь хөндүүрлэж, дарамт мэдрэн, Бурхан бол шударга бус гэж хэлээд, Бурханыг буруутгадаг бол—энэ нь амбиц юм. Ямар зан чанар хүнийг амбицтай болгодог вэ? Биеэ тоосон зан чанар амбицтай болгодог. Эдгээр байр байдал та нарт мэдээж хэдийд ч гарч ирж болох бөгөөд хэрэв та нар тэдгээрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайж чадахгүй, амийн оролтгүй, тэр талаар өөрчлөгдөж чадахгүй байвал үүргээ гүйцэтгэж буй чадвар, цэвэр байдлын түвшин доогуур байх болно. Эдгээр зүйлийг биелүүлж чадахгүй бол хүртвэл зохих алдар сууг нь Бурханд өгөхөд та нарт бас маш хэцүү байна. Зарим хүн хоёр юм уу гурван салбарт авьяастай байдаг, зарим нь нэг салбарт авьяастай байдаг байхад зарим нь ямар ч авьяасгүй байдаг. Хэрэв та нар эдгээр асуудалд зөв зүйтэй хандаж чаддаг бол байр сууриа олсон байх болно. Байр сууриа олчихсон хүмүүс тэр байр суурийнхаа дагуу биеэ авч явж чаддаг бөгөөд үүргээ сайн гүйцэтгэдэг. Байр сууриа хэзээ ч олж чаддаггүй, өөрийнх нь аяганд хоол байхад үргэлж тогоо руу сарвайдаг, сонирхлыг нь татсан юм бүрийг барьж авдаг, үргэлж л өөрийн гэсэн амбицтай байдаг атлаа Бурханы санаа зорилгыг анхаарч, үүргээ үнэнчээр гүйцэтгэж байна гэж итгэдэг хүмүүс байдаг. Ингэж итгэх нь буруу бөгөөд энэ бол “үнэнч байдал”-ын тухай эндүү ташаа ойлголт юм. Хэрэв чи үнэнч байж, үүргээ боломжийн хэмжээнд гүйцэтгэхийг хүсвэл, хэрэв энэ нь чиний эрэл хайгуул, хүсэл мөн бол эхлээд зөв байр сууриа олоод, дараа нь бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаараа чадах бүхнээ хийх ёстой. Энэ нь хангалттай бөгөөд үүргээ ингэж гүйцэтгэх нь тодорхой хэмжээнд цэвэр байдаг. Жинхэнэ бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл бол энэ. Эхлээд чи жинхэнэ бүтээгдсэн зүйл гэж юу болохыг ойлгох ёстой: Жинхэнэ бүтээгдсэн зүйл бол супер хүн биш, харин газар дэлхий дээр шулуун шударга, даруухнаар амьдардаг, огтхон ч гойд бус нэгэн юм. Гойд бус нэгэн байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, хэр өндөрт зогсож, хэр өндөр үсэрч чадах чинь хамаагүй, үнэн хэрэгтээ бодит өндөр чинь өөрчлөгдөхгүй бөгөөд чамд ер бусын чадвар байхгүй гэсэн үг юм. Хэрэв чи үргэлж бусдын дээр гарахыг, бусдаас дээгүүр эрэмбэлэгдэхийг хүсдэг бол энэ нь биеэ тоосон, сатанлаг зан чанараас чинь үүдэн гардаг бөгөөд чиний төөрөгдөл юм. Үнэн хэрэгтээ чи үүнд хүрч чадахгүй, чамд үүнийг хийх боломж байхгүй. Бурхан чамд тийм авьяас юм уу ур чадвар өгөөгүй, тийм мөн чанар ч өгөөгүй. Чи бол хүн төрөлхтний хэвийн, жирийн гишүүн, хэдий гадаад төрх, гэр бүл, төрсөн он чинь өөр, билиг авьяасад чинь зарим нэг ялгаа байж болох ч бусдаас яавч өөр биш гэдгээ битгий март. Гэхдээ үүнийг бүү март: Чи хэчнээн өөр байлаа ч зөвхөн эдгээр өчүүхэн байдлаар л өөр бөгөөд завхарсан зан чанар чинь бусдынхтай адил, үүргээ гүйцэтгэхдээ баримтлах ёстой зарчим, зорилго, чиг баримжаа чинь бусдынхтай төстэй. Ердөө хүч чадал, билиг авьяасаараа л хүмүүс ялгардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Биеэ авч явахдаа хүний баримталбал зохих зарчим”-аас эш татав

Зарим хүн өөрсдийгөө нэг салбарт билиг авьяас, онцгой чадвартай бөгөөд тэр салбарт үүргээ маш сайн гүйцэтгэдэг гэж боддог болохоор өөрсдийгөө санал болгохын тулд чадах бүхнээ хийдэг. Мэдээж Бурханы гэр тийм хүний урмыг хугалахгүй; Бурханы гэр ур чадварыг эрхэмлэдэг бөгөөд төрөл бүрийн хүнийг хамгийн сайн ашиглана. Чамд ямар салбарын онцгой чадвар, билиг авьяас байна, ямар салбарт давуу талаа бүрэн ашиглах чадвартай байна, Бурханы гэр чамайг тэр салбарт чинь дэвшүүлж, ашиглахын тулд чадах бүхнээ хийх бөгөөд чамайг үл тоомсорлохгүй. Жишээлбэл, зарим хүн өөрийгөө бичиж найруулах ур чадвартай, уран зохиолд дуртай, бага зэрэг бичиж чаддаг, тухайн салбарт онцгой давуу талтай гэж мэдэрдэг. Бурханы гэр тэр хүнийг бичгийн талбарт ажиллуулахаар зохицуулна. Гэхдээ хэсэг хугацааны дараа сайн ажиллахгүй байвал тэдний хэлээд байсан онцгой чадвар, сонирхол нь өөрсдийнхөө талаар итгэхийг хүссэн зүйлээс цаашгүй, ур чадвар, хэв чанар нь ажилд ердөө тэнцэхгүй болохыг Бурханы гэр харах болно. Тэгэхээр яах ёстой вэ? Бид зүгээр л тэдэнтэй эвлэрээд, “Чамд хүсэл тэмүүлэл байна. Чи тийм ч их ур чадвартай биш, дундаж хэв чанартай хэдий ч шаргуу ажиллах хүсэлтэй, шаргуу ажиллахад бэлэн байгаа цагт Бурханы гэр чамтай эвлэрч, энд үргэлжлүүлэн ажиллахыг чинь зөвшөөрнө. Чи ажлаа муу хийсэн ч хамаагүй—Бурханы гэр нүдээ анин өнгөрүүлнэ, чамд өөр албан тушаалд томилогдох шаардлага гарахгүй” гэж хэлэх үү? Иймэрхүү асуудлыг Бурханы гэр ийм зарчмаар зохицуулдаг уу? (Үгүй.) Ийм нөхцөл байдалтай тулгарах үед юу хийх ёстой вэ? (Тухайн хүнд өөрт нь тохирсон, хэв чанар, давуу талд нь нийцсэн үүрэг даалгах.) Ингэж хийх нь зохистой биш гэж үү? Гэхдээ зарим хүн үүнийг даван туулж чаддаггүй. Тэгэхээр тэдний хүн чанарт асуудал байгаа биш үү? Тэр асуудал нь юу вэ? Тийм хүн: “Би насан туршдаа шүтлэггүй хүмүүсийн ертөнцөд зохиолч, сэтгүүлч, бичээч, хянан засварлагч болохыг хүсэж ирсэн, гэхдээ гэр бүлийн нөхцөл байдал болон бусад шалтгааны улмаас дуртай ажлаа хийж чадаагүй. Одоо Бурханы гэрт ирсэн болохоор эцэст нь нэг юм хүссэндээ хүрэх боломжтой болсон ч тэд намайг хангалттай хэв чанаргүй, сайн хийж чадахгүй, ажлын шалгуурт тэнцэхгүй гэж байна. Тэд надаар хийлгэхгүй байна. Амьдралын минь хамгийн том хүсэл биелэхгүй гэсэн үг шүү дээ. Миний тэмүүлэл, хүсэл биелэгдэхгүй нь. Би өөр бусад ажилд дургүй; өөрийн сонирхдог ажлыг хиймээр байна, гэтэл одоо Бурханы гэр намайг хийлгэхгүй нь” гэж хэлдэг. Өөр үүрэгт хуваарилагдсан бол хэвийн нөхцөл байдалд хүн юу хийх ёстой вэ? (Тэд дуулгавартай байх ёстой.) Тэд яагаад дуулгавартай байх ёстой вэ? Бурханы гэр хүмүүст шилэлт сонголтынх нь дагуу биш, харин ажлынх нь үр дүнгийн дагуу үүрэг оноодог. Бурханы гэр хүмүүсийн үүргийг хувийн шилэлт сонголтынх нь дагуу зохицуулах ёстой гэж та нар бодож байна уу? Хүний шилэлт сонголтод нийцүүлэх нь Бурханы гэр тэднийг ашиглахын урьдач нөхцөл юм гэж үү? (Үгүй.) Аль арга зам нь Бурханы гэрт хүмүүсийг ашиглах зарчимд нийцэж байна вэ? Аль нь үнэн-зарчимтай нийцэж байна вэ? Ажлын үр дүн болон Бурханы гэрийн ажлын хэрэгцээнд суурилсан арга зам. Чамд хобби, сонирхол, хүсэл байгаа хэдий ч чиний хүсэл, сонирхол, хобби Бурханы гэрийн ажлаас дээгүүрт тавигдаж болно гэж үү? Чи хэрэв ингэж зүтгэсээр, “Би үүнийг хиймээр байна. Хэрэв хийлгэхгүй юм бол би амьдрахыг хүсэхгүй байна, үүргээ гүйцэтгэхийг хүсэхгүй байна. Үүнийг хийлгэхгүй юм бол надаар өөр юу ч хийлгэсэн би зүрх сэтгэлээ зориулахгүй, бүх хүчээ дайчлахгүй” гэж хэлбэл энэ чинь ичгүүртэй хэрэг биш үү? Хувийн хүсэл, сонирхол, хоббидоо нийцүүлэхийн тулд Бурханы гэрийн ажлын үр дүнтэй байдлыг золиосолно гэдэг үнэнд нийцэх үү? (Нийцэхгүй.) Үнэнд нийцэхгүй асуудалд хүмүүс хэрхэн хандах ёстой вэ? Зарим хүн: “Тэд бүлгийн төлөө золиос гаргах хэрэгтэй” гэнэ. Энэ зөв үү? Энэ үнэн үү? (Үгүй.) Энэ бол будилсан тайлбар, бусдыг төөрөлдүүлж, хуурах гэсэн үгс. Хэрэв чи эдгээр үгийг үүргийн гүйцэтгэлдээ тусгавал Бурханыг доромжилж байна. Яагаад энэ нь доромжлол юм бэ? Өөрийгөө золиослох чинь Бурханд хэрэггүй. Бурхан хүмүүсээс үнэнийг хэрэгжүүлж, махан биеийг хаяхыг шаарддаг бөгөөд үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол чи үүргээ сайн биелүүлж чадахгүй. Хэрэв үүргээ сайн гүйцэтгэхгүй бол Бурханы гэр чиний үүргээ гүйцэтгэх эрхийг хасдаг уу? Бурханы үгийг хүлээн авах эрхийг чинь хасдаг уу? Бурханы үгийг идэж уух, хэрэгжүүлэх эрхийг чинь хасдаг уу? Бурханы гэр ийм зүйлс хийдэггүй. Бурханы гэр аврагдах боломж, эрхийг чинь хасдаггүй; тодорхой нэг үүрэгт тохирохгүй байсан болохоор чинь зүгээр л чамд тохирох үүрэг, орчин руу чамайг шилжүүлдэг. Тэгээд л тэр. Энэ бол маш хэвийн, тун ойлгож болохуйц зүйл. Үүнийг зөвөөр авч үзэх ёстой. Үүнийг авч үзэх зөв арга зам юу вэ? Энэхүү асуудалтай тулгарах үедээ хамгийн түрүүнд чиний хийх ёстой зүйл бол Бурханы гэрийн чамайг үнэлсэн үнэлгээг хүлээн авах явдал юм. Хэдийгээр чи энэ ажилд хувийн зүгээс дуртай ч үнэндээ үүнд тэнцэхгүй юм уу сайн биш тул энэ ажлыг хийж чадахгүй бөгөөд чамайг өөр үүрэг рүү шилжүүлэх ёстой. Үүнийг зөвөөр авч үзэх арга зам энэ мөн үү? Эхлээд чи үүнийг ухаарах ёстой. Хэсэг хугацаанд дадлагажсаны чинь дараа Бурханы гэр ажлаа хийж чадахгүй хэвээр байгааг чинь, хэв чанар чинь хангалтгүй, үүрэгт тэнцэхгүй байгааг чинь харах юм бол хэрээс хэтэрсэн зүйл шаардахгүй. Бурханы гэр чамд хүндрэл учруулдаггүй, эсвэл хэр чадлаас нь давсан зүйл хийлгэхээр хүмүүсийг хүчилдэггүй. Тэгэхээр энэ зүйл ил болсон нь чиний хувьд сайн хэрэг биш үү? Нэгдүгээрт, энэ нь чамайг шилэлт сонголт, хүсэл тэмүүллийнхээ тухайд ухаалаг болгодог. Чамд өмнө нь уран зохиол, бичиг найруулгын хэлбэртэй хобби байсан, гэхдээ энэ нь зөвхөн бүтэшгүй мөрөөдөлд үндэслэсэн хобби, өрөөсгөл хобби, хувийн хүслийн илрэл байсан. Энэ нь чиний жинхэнэ ур чадвар, хэв чанараас хол зөрүүтэй байсан. Шалгалтын үеийг туулснаар чи өөрөө болон Бурханы гэр, эргэн тойрны чинь ах эгч нар ч гэсэн жинхэнэ ур чадвар, хэв чанарыг чинь тодорхой ойлгож чаддаг. Чиний хувьд энэ нь сайн зүйл. Ядаж л энэ нь чамд хэв чанарынхаа хэмжээ хязгаарыг мэдэж, өөрийгөө зөвөөр авч үзэх боломж олгодог. Өөрийнхөө талаарх ойлголт чинь хобби, хүсэл тэмүүлэл дундаа гацахаа болино. Наад зах нь чи өөрийн хэв чанарыг яг таг ойлгож, үнэлдэг болсон. Одоо чи амьдралд илүү ойрхон болсон бус уу? Чи төсөөлөл, хүсэл тэмүүлэл дундаа гацахаа больж, амьдралд илүү ойр, илүү бодитой болж, тухайн ажлыг хийж чадах эсэх, эсвэл юу хийж чадах тухайд илүү үнэн зөв болдог. Энэ бол нэг тал. Энэ нь өөрийгөө мэдэх эерэг тал юм. Нөгөө тал буюу хамгийн чухал тал нь гэвэл, чи эдгээр зүйлийг хэр хэмжээнд таньж чаддаг, эсвэл эдгээр зүйлийг огт таньдаггүй эсэх чинь хамаагүй, Бурханы гэрийн зохицуулалтын тал дээр чамд байх ёстой хамгийн наад захын хандлага бол дуулгавартай байдал юм. Чи голж, шилж, эсвэл хувийн төлөвлөгөө, сонголтоо баримтлах ёсгүй. Энэ бол чамд хамгийн их байх ёстой мэдрэмж юм. Эдгээрийг чи одоо танин мэдэхгүй байгаа бол энэ нь асуудал биш. Дуулгавартай байж, Бурханы гэрийн зохицуулалтыг хүлээн авч, өдөр ирэх тусам байнга ахин дэвшиж байгаа цагт, үүргээ нухацтайгаар, үнэнчээр авч үзэж байгаа цагт туршлага чинь аажмаар нэмэгдэхийн хэрээр чи одоо танин мэдэхгүй байгаа асуудлуудаа бага багаар танин мэдэж авна. Бурхан чамд шударга бус хандахгүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Байр суурь юм уу ерөөл хүртэх найдвар үгүй үед тэд ухрахыг хүсдэг”-аас эш татав

Мөрөөдөл, бодит байдал ихэвчлэн хоорондоо зөрчилддөг. Ихэнхдээ хүмүүс мөрөөдлөө үндэслэлтэй гэж боддог. Мөрөөдөл, бодит байдал хоёр тэс өөр гэдгийг тэд мэддэггүй гэж үү? Мөрөөдөл ердөө л чиний хүсдэг зүйл, ихэвчлэн дур зорго, уран сэтгэмжээс үүдсэн, бодит байдлаас зөрүүтэй, зуурдын сонирхол байдаг. Хүмүүс дэндүү олон мөрөөдөлтэй байх үед ихэвчлэн ямар алдаа гардаг вэ? Тэд яг нүднийхээ өмнө байгаа ажил, энэ мөчид хийж байх учиртай ажлаа үл тоодог. Тэд бодит байдлыг үл тоомсорлож, гүйцэтгэж байх учиртай үүрэг, хийж байх ёстой ажил, яг тэр мөч дэх өөрсдийн үүрэг, хариуцлагыг хойш тавьдаг. Үүнд хөнгөн хуумгай хандаж, мөрөөдөлдөө автаж, хүссэн бүхэндээ хүрч, дуртай зүйлээ хийдэг. Ийм учраас энэ хүмүүс үүргээ үнэхээр биелүүлж чаддаггүйгээр зогсохгүй хамгийн гол нь Бурханы гэрийн ажлыг саатуулж, Бурханы гэрийн ажлыг үймүүлдэг. Олон хүн үнэнийг ойлгодоггүй, үнэнийг эрэлхийлдэг ч үгүй. Тэд үүрэгтээ юу гэж ханддаг вэ? Ажил, сонирхол, шохоорхол гэж ханддаг. Бурханы өөрсдөд нь оноосон үүрэг, даалгавар, өөрсдийн хүлээх ёстой хариуцлага гэж ханддаггүй бөгөөд үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг болон Бурханы хүслийг ойлгох гэж бүр ч эрэлхийлдэггүй. Иймээс үүргээ гүйцэтгэх явцдаа багахан бэрхшээлд зовоод сэтгэл нь хувирч, яаж бултах тухай бодож эхэлдэг зарим хүн бий. Тэд бэрхшээл, хүндрэлтэй тулгарах үедээ ухарч няцдаг бөгөөд дахиад л бултах гэж оролдох магадлал өндөртэй. Тэд үнэнийг эрж хайхын оронд гарах гарцаа боддог. Яст мэлхий мэт, ямар нэг зүйл тохиолдмогц хуягтаа нуугдаж, дууссан үед нь л дахин гарч ирдэг. Тийм хүн олон бий. Ялангуяа үүрэг хүлээ гэж хүсэхэд үүргээ хэрхэн үнэнчээр биелүүлж, зүй ёсоор хийж, энэ ажлыг хэрхэн сайн гүйцэлдүүлэх тухай огт боддоггүй зарим хүн бий. Харин ч хариуцлагаасаа яаж мултрах, харьцалтаас яаж зайлсхийх, хариуцлагаа яаж бусдад тохох, асуудал, бүтэлгүйтэл гарах үед яаж бүрмөсөн зайлах талаар боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл бол өөрсдийнх нь бултах зам. Тэд үүргээ яаж гүйцэтгэж болох, үнэнчээр яаж хийх вэ гэдгийг бус, өөрсдийн сонирхол, дур хүслийг бүхнээс урьтаж харгалзан үздэг. Ийм хүмүүс үнэнийг олж авч чаддаг уу? Тэд үнэнд ямар ч чармайлт гаргадаггүй. Тэдний хувьд үргэлж айлын хоол амттай байдаг. Өнөөдөр тэд нэг юм хийхийг хүсэж, маргааш нь өөр нэг юм хийе гэдэг. Хүн бүрийн үүрэг тэдний гүйцэтгэж буй үүргээс илүү санагдаж, бүгд илүү амархан мэт байдаг. Тэд үнэнд ер хичээл зүтгэл гаргадаггүй. Ийм бодолтой байх нь ямар асуудалтайг эргэцүүлдэггүй, мөн тэр асуудлыг шийдвэрлэдэггүй. Тэд ямагт гаднах хэрэгжүүлэлтэд л анхаарч, хэн анхаарлын төвд орсон, хэн Дээрхэд танигдсан, Дээрхтэй холбогдох боломж хэнд олддог, хэн ажиллах үедээ харьцалт туулах шаардлагагүй байдаг гэдгийг л хардаг. Эдгээр зүйлийг л тэд цаг ямагт боддог. Та нар ийм зүйлийн тухай л үргэлж боддог хүмүүсийг үүргээ үнэнчээр гүйцэтгэж чаддаг гэх үү? Тийм зүйл хэзээ ч болохгүй. Тэгвэл үүргээ ийм маягаар гүйцэтгэдэг хүмүүс ямар төрлийн хүмүүс байдаг вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэг үү? Юун түрүүнд лавтай нэг зүйл гэвэл ийм төрлийн хүн үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд гагцхүү Бурханы гэрт ая тал засаж, ерөөл эдэлж, нэр алдартай болж, нүдэнд өртөж, анзаарагдах гэж л эрэлхийлдэг. Энэ нь нийгэмд байгаагаас ямар ч ялгаагүй. Тэд мөн чанарын хувьд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол үл итгэгчид юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Сайн, муу хэв чанар гэж юу болохыг ойлгож, өөрийнхөө хэв чанар, уг чанар-мөн чанарын талаар тодорхой мэддэг байх нь бүгд өөрийгөө мэдэхэд ашиг тустай. Хүмүүс хаана зогсож байгаагаа мэдэж байх үедээ арай бага алдаа гаргана. Хэр хэмжээгээ мэдэж байх үедээ биеэ тоохоо больж, зан авир нь илүү ухамсартай, зүй зохистой болно. Өөрийгөө мэдэхгүй байх нь ихээхэн асуудал үүсгэж болдог. Ердийн хэв чанартай боловч өөрсдийгөө хэв чанар сайтай гэж боддог зарим хүн бий. Тэд өөрсдийгөө удирдах авьяастай гэж боддог; дотроо удирдагч болж, баг ахлах юм сан гэж тэсэж ядаж байдаг боловч хэн ч тэднийг ер сонгодоггүй. Энэ нь тэднийг түгшээдэг бус уу? Хүмүүс иймэрхүү зүйлд түгшиж, сэтгэл тавгүйтэх үедээ үүргээ сайн биелүүлдэггүй бөгөөд ичгэвтэр байдалд оруулах мунхаг зүйл хийж, Бурханы жигшдэг, эрүүл ухаангүй юм хийх магадлалтай байдаг. Иймээс юун түрүүнд тэд өөрсдийгөө мэдсэнээр завхарсан зан чанарынхаа эдгээр үндсэн илрэлийг засах ёстой. Үүнд биеэ тоосон зантай, эрүүл ухаангүй байж, өөрсдийн хэв чанарыг үргэлж сайн гэж бодож, өөрсдийгөө бусад хүнээс дээр, бусдыг сургах ёстой гэх мэтээр бодох явдал багтдаг. Эдгээр асуудал шийдвэрлэгдсэн цагт чи үүргээ тууштайгаар сайн биелүүлж, зан авир чинь илүү зүй зохистой байх бөгөөд гадна талын түрэмгий, ихэрхүү, хямсгар байдал гэх зэрэг ааш авир, болон өөрийгөө онцгой гэж бодох бодол чамд төвөг удахгүй, мөн чи хавьгүй илүү төлөвшсөн байх болно. Ядаж л чи ариун хүмүүсийн эрхэм хүндтэй, шулуун шударга байдалтай байх бөгөөд тэр нь Бурханы өмнө очиж болох цорын ганц арга зам юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Бурханы гэр хүмүүсийг бодит чадварынх нь дагуу, хамгийн тохиромжтой байдлаар оновчтой ашигладаг. Хэрвээ чиний хүн чанар сайн боловч хэв чанар чинь муу бол үүргээ бүх зүрх сэтгэл, бүх чадлаараа гүйцэтгэ. Бурханы сайшаалыг хүртэхийн тулд удирдагч юм уу, ажилчин байх шаардлагагүй. Хэрвээ чи удирдагчийн санаа тавих хэрэгтэй зүйлд санаа тавихыг хүсдэг боловч тэгж чаддаггүй, удирдагч байхад шаардагдах чанар чамд байхгүй, энэ ажлыг хийж чадахгүй бол яах ёстой вэ? Энэ тохиолдолд битгий зүтгэ, юмыг өөртөө бүү хэцүү болго. Хэрвээ чи тавин паунд юм үүрч чадвал сагсуурч, “Тавин паунд хангалтгүй байна—би илүү их ачаа үүрэхийг хүсэж байна! Би зуун паунд үүрэхийг хүсэж байна! Би ядарч үхэхэд бэлэн байна!” гэж хэлэлгүйгээр тавин паундыг л үүр. Чи удирдагч, эсвэл ажилчин болж чадахгүй, ядарч үхэхгүй боловч Бурханы гэрийн ажлыг саатуулж, урагшлах хурд, бүтээмжид нь нөлөөлж, мөн олон хүний амийн ахиц дэвшлийг саатуулах нь чиний үүрч чадахгүй хариуцлага юм. Учир нь, хэв чанар чинь хангалтгүй байна. Тиймээс, хэрвээ чи өөрийгөө мэддэг бол огцорч, сайн хэв чанартай, зохих ёсоор шаардлага хангасан, өөрөөсөө дээр хүнийг удирдагч болгохоор санал болгох санаачилга өөрөө гаргах хэрэгтэй. Энэ бол ухаалаг зам бөгөөд ингэдэг нь л жинхэнэ хүн чанар, жинхэнэ эрүүл ухаантай, үнэнийг үнэхээр ойлгож, хэрэгжүүлдэг хүн юм. “Хэдийгээр хэв чанар минь муу ч гэсэн, хүн чанар минь сайн. Би санаа тавьж, бэрхшээл зовлон туулж, төлөөс төлмөөр байна. Би шийдэмгий, аливааг чамаас илүү мэрийж хийдэг. Би хүлээцтэй бөгөөд харьцалт, засалт, шалгалт туулахаас айхгүй. Хэв чанар минь нэг их сайн биш байх нь ямар хамаатай юм бэ?” гэж чи үргэлж боддог. Энэ нь чамайг яллахын тулд биш, харин чамайг ангилж, чи юу хийж чадах, юу чамд тохирох, ямар үүрэг тохирох талаар чамд тодорхой болгохын тулд юм. Бас нөгөө талаар гэвэл, одоо чамд тулгардаг хамгийн бодитой асуудлын нэг нь чиний хэв чанар хэтэрхий дорд байна. Чи удирдагчийн үүргийг биелүүлж чадахгүй. Чамд энэ тохирохгүй бөгөөд хэрвээ чи удирдах гэж оролдвол Бурханы гэрийн ажлыг саатуулах болно. Хэрвээ чи завгүй байх дуртай, хүн чанартай бол, санаа тавьж, төлөөс төлөх хүсэлтэй бол чамд таарах ажил, чиний гүйцэтгэх ёстой үүрэг бий, Бурханы гэр үүнийг зохих ёсоор зохицуулна. Чамайг удирдагч болгохгүй байх нь Бурханы гэрийн дүрэм журам, зарчимд нийцэх боловч Бурханы гэр хэв чанараас чинь болж үүргээ гүйцэтгэх эрх, Бурханд итгэж, Бурханыг дагах эрхийг чинь хэзээ ч хасахгүй нь лавтай. Энэ зүйтэй юу? Энэ асуудал дээр илүү дэлгэрэнгүй нөхөрлөх шаардлага бас байна уу? Дорд хэв чанартай зарим хүн үүнийг сонсоод “Нөхөрлөж ханалаа. Энэ царайгаа харуулах газар надад алга. Хэв чанар минь муу гэдгийг би мэддэг учраас удирдагч юм уу, ажилчин болохгүй, бүлгийн удирдагч, зааварлагч байж болох л юм, эсвэл би хар бор ажил хийж, хоол хийж, цэвэрлэгээ хийж болох юм … юу ч байсан болно. Бусад хүн юу ч гэсэн хамаагүй, би хийх ёстойгоо л хийж, Бурханы гэрийн зохицуулалт болон Бурханы зурагт захирагдана. Дорд хэв чанартай байна гэдэг ч бас Бурханы нигүүлсэл. Үүнд Бурханы сайн санаа байгаа, Бурхан буруу ажилладаггүй” гэж боддог. Хэрвээ чи аливааг ийм маягаар харж чадвал болж байна, асуудлыг дахин нөхөрлөх шаардлагагүй. Товчхон хэлбэл, бид арай муу хэв чанартай хүмүүсийн асуудлыг л задлан шинжилж, үнэнийг байгаагаар нь илчилдэг, ингэснээр илүү олон хүн ийм хүмүүст зөв хандах болж, харах болж, тэгснээр энэ хүмүүс өөрсдийн муу хэв чанарт зөв хандаж, харж чаддаг болно. Тэгээд тэд өөрсдөө нарийн зөв байранд очиж, зохистой албан тушаал, үүргээ олж, ингэснээр тэдний төлдөг төлөөс, бэрхшээл зовлон туулах шийдэмгий байдлыг нь ухаалгаар ашиглаж, тоглоомд оролцуулж болно. Энэ нь үнэнийг ойлгох, үнэнийг хэрэгжүүлэхэд чинь нөлөөлдөггүй. Энэ нь Бурханы гэр буюу Бурханы өмнө байх дүр төрхөд чинь нөлөөлдөггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (8)”-аас эш татав

Бүтээгч юу ч хийж, яаж ч харагддаг бай, хийдэг зүйл нь агуу үйл ч бай, өчүүхэн жаахан үйл ч бай хамаагүй, Тэр бол Бүтээгч хэвээр юм; харин Түүний бүтээсэн бүх хүн төрөлхтөн юу хийсэн нь, хэр авьяас билигтэй нь, хэр их ивээл хүртсэн нь хамаагүй, бүтээгдсэн зүйл хэвээр байна. Бүтээгдсэн хүн төрөлхтний хувьд Бүтээгчээс хэчнээн их нигүүлсэл, хэр их ерөөл хүртсэн нь хамаагүй, эсвэл хэр их өршөөл, хайр энэрэл, нинжин сэтгэл хүлээн авсан нь хамаагүй, өөрсдийгөө олноос онцгой гэж итгэж, Бурхантай эн зэрэгцэж чадна гэж үзэж, бүтээгдсэн зүйлийн дунд өндөр зиндаатай болсон гэж бодож болохгүй. Бурхан чамд хэчнээн их билиг авьяас хайрлаж, хэдий их нигүүлсэл өгч, хэр сайн хандсан ч бай, эсвэл цөөн хэдэн онцгой авьяас заяасан ч бай хамаагүй, эдгээрийн аль нь ч чиний хөрөнгө биш. Чи бол бүтээгдсэн зүйл, иймээс чи үүрд бүтээгдсэн зүйл байх болно. “Би Бурханы гар дахь бяцхан хонгор нь. Бурхан над руу гар далайхгүй. Бурхан үргэлж хайр, халамж, зөөлөн энхрийлэл, мөн тайтгарал, урмын халуун дулаан шивнээгээр надад хандана” гэж чи хэзээ ч бодох ёсгүй. Харин ч Бүтээгчийн нүдэнд чи бусад бүх бүтээгдсэн зүйлтэй адил; Бурхан чамайг хүссэнээрээ ашиглаж, хүссэнээрээ зохион байгуулж чадах бөгөөд янз бүрийн хүмүүс, үйл явдал, юмс дунд чамаар элдэв янзын үүрэг гүйцэтгүүлэхээр хүссэнээрээ зохицуулж чадна. Хүмүүст байх ёстой мэдлэг, хүмүүсийн эзэмших ёстой эрүүл ухаан энэ юм. Хэрвээ хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал Бурхантай харилцах харилцаа нь илүү хэвийн болж, Бурхантай хамгийн зүй ёсны харилцаа тогтооно; хэрэв хүн эдгээр үгийг ойлгож, хүлээн зөвшөөрч чадвал байр сууриа зохих ёсоор олж, тэнд байраа эзэлж, үүргээ сахих болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-ээс эш татав

Өмнөх: 74. Үүрэгтээ хандах зарчмууд

Дараах: 76. Өөрийгөө Бурханы төлөө зарлагадах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх