59. Бурханы үгийг нөхөрлөхөөр цугларах зарчмууд

(1) Бурханы үг-үнэний тухай жинхэнэ туршлага, мэдлэгийг нөхөрлөж, бусдад үнэнийг ойлгуулах, бусдыг босгон байгуулах шаардлагатай, ингэснээр тэд хэрэгжүүлэлтийн замтай болно;

(2) Бурханы үг-үнэний тухай нөхөрлөл нь өөрийгөө мэдэх мэдлэгийг тусгасан бодит туршлагын тухай ярих ёстой. Ярихдаа чи бодит баримтыг ашигла; бичиг үсэг, хоосон сургаалын тухай бүү ярь, Бурханы үгийг сийрүүлэн тайлбарлах гэж бүү оролд;

(3) Цугларах үедээ Ариун Сүнсний ажил болон бодит туршлагатай хүмүүсийг илүү их нөхөрлүүл, ингэснээр дийлэнх нь босгон байгуулагдаж, үүний ач тусыг хүртэнэ. Тэгж байж л тэд үнэн-бодит байдалд орж чадна;

(4) Чуулганы амьдралыг үймүүлдэг утгагүй хүмүүс, ёрын муу хүмүүс, муу ёрын сүнснүүдийг илчилж, задлан шинжлэх ёстой, ингэснээр хүмүүс тэднийг ялган таньж чадна. Үнэний талаарх ойлголтод өгөх үүний ач тусыг хэтрүүлэн үзэж болохгүй.

Холбогдох Бурханы үг:

Цаашид, Бурханы үгийн тухай ярих нь чиний ярих зарчим байх ёстой. Ердийн үед цугларахдаа та нар Бурханы үгийн тухай нөхөрлөж, Бурханы үгийг ярианыхаа гол агуулга болгон авч үзэж, эдгээр үгийн талаар юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар нөхөрлөх ёстой. Бурханы үгийг нөхөрлөж байгаа цагт Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бий болгоход хүний хамтын ажиллагаа шаардлагатай. Хэрвээ чи үүнд орохгүй бол Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно; хэрвээ чи амаа хамхиад, Түүний үгийн талаар ярьдаггүй бол Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй. Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! Өөрийн амьдралыг Бурханы үгээр дүүргэ—тэр үед л чи үнэн сүсэгт итгэгч болно. Нөхөрлөл чинь өнгөц байсан ч зүгээр. Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй. Үйл явц байх ёстой. Дадлагаараа дамжуулан чи чам дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг ухаарч, Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ухаардаг. Хэсэг хугацаанд судалсныхаа дараа чи Бурханы үгийн бодит байдал руу орно. Хамтран ажиллахаар шийдсэн л бол чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

“Туршлагаа хуваалцаж, ярилцах” гэдэг нь зүрх сэтгэл дэх бодол болгоноо, өөрсдийн байдал, Бурханы үгийн талаарх туршлага, мэдлэг, дотроо байгаа завхарсан зан чанарын тухай ярьж, тэгээд тэдгээрийг ялган таньж, эерэг хэсгүүдийг нь хүлээн зөвшөөрч, аль нь сөрөг болохыг таних боломжийг бусдад олгох гэсэн үг юм. Энэ л хуваалцаж, үнэхээр ярилцаж байгаа хэрэг билээ. Бурханы үг юм уу магтан дууны нэг хэсгийн талаар тодорхой ойлголттой болсныхоо дараа цааш нь гүнзгийрүүлэхгүй, өөрийнхөө бодитой амьдралтай холбоотой юу ч ярихгүйгээр зүгээр нэг дураараа ярих үүнд хамаарахгүй. Хүн бүр хоосон сургаал, онолын мэдлэгийн тухай ярьдаг боловч, бодит туршлагаас олж авсан мэдлэгийн тухай юу ч хэлдэггүй. Та бүгд хувийн амьдрал, ах эгч нартай хамт амьдрах чуулганы амьдрал, өөрийнхөө дотоод ертөнц зэрэг ийм зүйлсийн талаар ярихаас зайлсхийдэг. Ингэвэл хүмүүсийн хооронд яаж жинхэнэ харилцаа байж чадах юм бэ? Яаж аливаа бодитой итгэлцэл байж чадах юм бэ? Ийм зүйл байж огт чадахгүй! Хэрвээ эхнэр нь сэтгэлдээ байгаа үгийг нөхөртөө хэзээ ч хэлдэггүй бол тэд ойр дотнын хүмүүс мөн үү? Тэд бие биеийнхээ оюун санаанд юу байгааг мэддэг үү? Тэд байнга “Би чамд хайртай!” гэж хэлдэг байлаа гэж бодъё. Тэд ингэж л хэлдэг хэр нь зүрх сэтгэлийнхээ гүнд үнэндээ юу бодож байгаагаа, бие биеэсээ юу хүсдэгээ, эсвэл өөрсдөд нь ямар асуудал байгааг хэзээ ч ил болгож байгаагүй. Тэд иймэрхүү зүйлсийг бие биедээ хэзээ ч ярьж байгаагүй, бие биедээ хэзээ ч нууцаа итгэн ярьж байгаагүй—тэгэхээр тэд бие биедээ хайртай хосууд үнэхээр мөн үү? Хамт байх үедээ өнгөн дээрээ л бие биедээ сайхан хандахаас өөрийг хийдэггүй бол үнэхээр эхнэр, нөхөр мөн үү? Мэдээж үгүй! Хэрэв ах эгч нар бие биедээ сэтгэлээ уудалж, нэг нэгэндээ тусалж, бие биеэ хангах чадвартай байя гэвэл хүн бүр жинхэнэ туршлагынхаа тухай ярих ёстой. Жинхэнэ туршлагаа ярилгүйгээр сүрлэг сонсогдох үг, оновчтой үгс, хоосон сургаалын, өнгөц үг л ярих юм бол чи үнэнч шударга хүн биш бөгөөд үнэнч шударга хүн байх чадваргүй билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Зарим удирдагч, ажилчид чуулган дотор оршдог бодит асуудлуудыг олж харж чаддаггүй. Цуглааны үеэр хэлэх үнэ цэнтэй юмгүй мэт санагддаг тул тэд зүгээр л хүнд байдалтай нүүр тулж, зарим нэг бичиг үсэг, хоосон сургаал хэлдэг. Хэлж байгаа зүйл нь ердөө л хоосон сургаал гэдгийг маш сайн мэдсээр байж ямартай ч хэлдэг. Эцэстээ үг нь уйтгартай байгааг тэд өөрсдөө ч мэдэрдэг бөгөөд яриаг нь сонсож байгаа ах эгч нарт ч бас энэ хүмүүс үлбэгэр санагддаг. Иймэрхүү юм болдог биз дээ? Хэрэв тэд хүчээр тийм үг хэлэхээс өөр аргагүй байгаа бол нэг талаар, Ариун Сүнс тэдэн дээр ажиллахгүй байна, нөгөө талаар, тэдний үг бусдад ямар ч ашиг тусгүй байна. Хэрэв чи үнэнийг туулаагүй атлаа энэ талаар яримаар байгаа бол юу ч гэж хэллээ гэсэн үнэнд нэвтэрч чадахгүй; нэмж хэлсэн бүхэн чинь зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Чи үүнийг бага зэрэг гэгээрэлтэй гэж бодож болох ч энэ нь зүгээр л хоосон сургаал болохоос үнэн-бодит байдал биш бөгөөд сонсож байгаа хүн хэчнээн их хичээгээд ч үүнээс ямар нэг бодитой зүйл ухаарч чадахгүй. Сонсож байхдаа тэд чиний хэлж байгаа зүйлийг нэлээд зөв гэж бодож болох ч дараа нь үүнийг бүрмөсөн мартана. Хэрэв чи бодит байдлынхаа тухай ярихгүй бол хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадахгүй; тэд хэлсэн зүйлийг чинь санахыг хүслээ ч мартах бөгөөд чи тэдэнд тусалж чадахгүй. Хэрэв чи үг хэлмээр байгаа ч үнэнд нэвтэрхий байдлаар аливаа зүйлийн тухай ярьж чадахгүй мэт санагдаж, гол чухал зүйлсийн талаар юу ч мэдэхгүй, гагцхүү хоосон сургаалын талаар л өчүүхэн мэдлэгтэй байх иймэрхүү нөхцөл байдалтай тулгарвал, мөн бусад хүмүүс чухал шинж чанартай асуудал дэвшүүлэх үед хариулж чадахгүй байвал юу ч хэлээгүй нь дээр. Түүнчлэн цуглаан дээр нэг сэдэв хэлэлцэж байхад үүний талаар нэлээд мэдлэгтэй тул зарим бодит зүйлийн талаар нөхөрлөж чадах юм шиг санагдах үе бий. Гэхдээ харьцангуй өнгөцхөн байдлаар хэлэлцвэл ярьж байгаа зүйлийг чинь хүн болгон ойлгох боловч зарим зүйлийгщ бусад нь туулаагүй, чи өөрөө ч туулаагүй байж болох тул илүү гүн гүнзгий түвшинд чи хэлэх юмгүй байдаг. Тиймэрхүү тохиолдолд чи хүчлэн цааш ярих хэрэггүй; харин ч тус сэдвийн тухай хүн болгоноор нөхөрлөл хийлгэж болох юм. Чи хоосон сургаал гэж бодож байвал үүнийгээ ярилаа гээд нэмэргүй, хүмүүс үүгээр босгон байгуулагдах аргагүй; энэ нөхцөлд чи юу ч хэллээ гэсэн Ариун Сүнс ажлаа хийхгүй бөгөөд чи ямартай ч гөжүүдлэн ярих гэж оролдох юм бол эцэстээ утгагүй, гажууд юм хэлж, хүмүүсийг төөрөгдүүлж болно. Харьцангуй гүн гүнзгий санааг хүмүүс богино хугацаанд бүрэн ойлгож чаддаггүй. Ихэнх хүн маш тааруухан суурьтай, хэв чанар муутай байдаг бөгөөд сонсож байгаа зүйлээ амархан цээжилж чаддаггүй. Гэхдээ тэд утгагүй, захиргаадсан, хоосон сургаалын санааг хүлээн зөвшөөрөхдөө бас л нэлээд хурдан байдаг. Энэ үнэндээ хэчнээн хачирхалтай гээч! Иймээс чи энэ тухайд онцгойлон анхаарал хандуулах ёстой. Хүмүүс хийрхүү бөгөөд заримдаа нэрэлхүү зандаа ноёрхуулсан байдаг; ярьж байгаа зүйл нь хоосон сургаал гэдгийг маш сайн мэддэг атлаа ах эгч нар нь анзаарахгүй байж магад гэж итгэн ямартай ч ярьсаар байдаг. Тэд нэр нүүрээ хамгаалахын тулд эдгээр зүйлийг үл хайхарч, зүгээр л урдах нөхцөлөө зохицуулахад анхаарч магад. Энэ нь зүгээр л хүмүүсийг хуурч байгаа хэрэг биш үү? Энэ бол Бурханд үнэнч бус байгаа хэрэг! Хэрэв чи үнэнийг ойлгодог хүн бол цаашид ийм маягаар ярьж болохгүй, сэдвээ өөрчлөх ёстой гэж санан дотроо зэмлэл мэдэрнэ. Чи өөрийн туулсан зүйлийн талаар нөхөрлөж болно, аль эсвэл үнэний талаарх өөрийн мэдлэгээс ярьж болно. Хэрэв чи ямар нэг зүйлийн талаар тодорхой ярьж чадахгүй бол та нар бүгд энэ талаар хамтдаа нөхөрлөж болно шүү дээ! Ганц хүнээр л яриулаад байх нь хэзээ ч сайн зүйл биш. Чи туршлагагүй тул ямар нэг зүйлийн талаар хэчнээн сайн төсөөлж, бодож чадлаа ч гэсэн хэлж байгаа зүйл чинь эцсийн эцэст ердөө л хоосон сургаал, хүний үзлийн зүйл байх болно. Үнэн гэж ангилж болох зүйлсийг туулах ёстой; туршлагагүйгээр хэн ч үнэний мөн чанарыг бүрэн ойлгож чаддаггүй, үнэнийг туулах нөхцөлийг тодорхой тайлбарлаж бүр ч чаддаггүй. Хүн ярих бодитой зүйлтэй болохын тулд үнэний туршлагатай байх ёстой, туршлагагүй байж болохгүй; чи туршлагатай байлаа ч энэ нь хязгаарлагдмал хүрээнд байх бөгөөд гагцхүү зарим нэг хязгаарлагдмал байдлын талаар л ярьж чадахаас цаашгүй. Цуглаан үргэлж ганц, хоёр сэдвийг тойрон эргэлддэг бол хүмүүс өчүүхэн бага юм ойлгож авна. Бас чи дөнгөж ярьж эхэлснийхээ дараа тун бодитой байдлаар ярьж байна гэж бодож болох ч ах эгч нар чинь чухамдаа мөн л ойлгохгүй байх боломжтой. Учир нь чиний нөхцөл байдал бол чиний л нөхцөл байдал, ах эгч нарын чинь нөхцөл байдал заавал чинийхтэй яг адилхан байх албагүй. Үүнээс гадна, чи энэ сэдвээр зарим нэг туршлагатай ч ах эгч нар чинь тийм биш учир чиний ярьж байгаа зүйл тэдэнд хамаагүй мэт санагддаг. Иймэрхүү нөхцөл байдалтай тулгарах үед яах ёстой вэ? Тэдний нөхцөл байдлыг ойлгохын тулд асуулт асуух хэрэгтэй. Ийм зүйл тохиолдох үед хүн яах ёстой, үнэний дагуу хэрхэн хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгааг нь тэднээс асуу. Энэ маягаар нэг хэсэг нөхөрлөснөөр урагшлах зам нээгдэнэ. Ийм маягаар чи хүмүүсийг тодорхой цэгт хүртэл удирдаж чадах бөгөөд цааш нөхөрлөвөл үр дүнд хүрнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс эш татав

Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэдийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр. Тиймээс бодитоор оршин байгаа асуудлын талаар илүү их ярь. Бусад хүний туршлагад хувийн өмч мэт хандаж, бусдаар бахдуулахын тулд үүнийг бүү дурд; чи өөрийн гэсэн гарах гарцаа хайх ёстой. Энэ бол хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы үгийн талаар нөхөрлөхөд дагах ёстой хэд хэдэн зарчим бий:

Нэгдүгээрт, Бурханы үгийн талаар нөхөрлөхийн өмнө Бурханы үгийн мөн чанарыг эргэцүүлж, үг нь юу хэлэх гээд байгааг олж мэдэж, жинхэнэ утгыг нь ойлгож, Бурхан яагаад тийм үг хэлэх болсон, ямар үр нөлөөнд хүрэх гэж хичээгээд байгааг ухаж ойлгохыг оролдох ёстой. Бурхан юу ч хэлсэн бай, Түүний үгэн дотор санаа зорилго, шаардлага нь байдаг. Энэ бол нөхөрлөх шаардлагатай гол зүйл. Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрж хайж, үг бүрээс нь Түүний хүслийг ойлгон авч, хүмүүсээс Түүний шаарддаг зүйл болон зэвсэглэх учиртай үнэнийг ойлгож авах ёстой. Ингэж нөхөрлөвөл чамд ч, бусдад ч ач тустай. Хэрэв чи тэдгээрийг уншсаныхаа дараа чин сэтгэлээсээ эргэцүүлэхгүй зүгээр л оромдож, хөнгөн хуумгай хандаж, номлолыг зөвхөн үгчилж яривал, Бурханы үгийг уншаад тийм ч утга учиртай байхгүй бөгөөд чи хэзээ ч үнэнийг ойлгон авч чадахгүй.

Хоёрдугаарт, Бурханы үгэнд олон үнэн агуулагдсан байгаа. Бурханы үгийн мөр бүр үнэний олон талыг хамарсан бөгөөд үүнийг үгчилсэн утгаар нь бүрэн тайлбарлах боломжгүй. Хүн Бурханы үгийг хөнгөн хийсвэр хүлээн авч болохгүй. Хэрэв чи түүнийг хэтэрхий энгийн зүйл гэж харж байвал дэндүү мунхаг, мэдлэггүй хэрэг болно. Бурханы үгийн хамгийн энгийн мөрийг ч бүхэл амьдралын туршид бүрэн дүүрэн мэдэрч туулах боломжгүй. Учир нь Бурханы үгэнд илэрхийлэгдсэн бүхэн үнэн хийгээд эерэг зүйлсийн бодит байдал бөгөөд хүн тэдгээрт бүрэн хүрч, гүн гүнзгий орж чадахгүй. Хэрэв хүмүүс Бурханы үгийг шулуун шударга хандлагатайгаар авч үзэхгүй, үнэнийг хайх хүсэлгүй бол хэзээ ч ойлгож чадахгүй. Тиймээс чи Бурханы үгийн талаар нөхөрлөхдөө Түүнээс эмээж, сүсэглэж хандах ёстой.

Гуравдугаарт, чи Бурханы үгийг ойлгосон хэмжээндээ л ярих хэрэгтэй. Ойлгоогүй атлаа ойлгосон дүр эсгэж, бичвэр, номлолыг хайхрамжгүйгээр ярих хэрэггүй. Цуглаан дээр Бурханы үгийн талаарх бодит мэдлэг, ойлголтоо л нөхөрлө; үнэнтэй холбоогүй зүйлийн талаар бүү ярь, учир нь чи бусдын цагийг л дэмий үрж байгаа хэрэг. Бүгдэд үр өгөөжтэй байхын тулд хүн тус бүр таваас арван минут, дээд тал нь арван таван минут л нөхөрлөх нь хамгийн тохиромжтой. Нэг хүн дээр хэтэрхий удаж болохгүй. Хэрэв нэг удаадаа дуусгаж чадахгүй бол хоёр, гурав хувааж болно, тэгж байж хүн болгонд адилхан ярих боломж олдоно. Хэт яриа хүмүүсийн хувьд хэрэв ярианаасаа хазайгаад байвал тэднийг зогсоож болно, тэгж байж тэд хэрхэн мэдрэмжтэй байж, бусдыг хүндлэхийг сурна. Ийм байдлаар хэрэгжүүлэх нь хүн бүрд үр өгөөжтэй.

Дөрөвдүгээрт, Бурханы үгийн талаар нөхөрлөж байхдаа ихэнх хүний хуваалцдаг нөхцөл байдал болон чуулганд байгаа асуудлын талаар ярьж болно. Ийм маягаар нөхөрлөх нь зөв зүйтэй, харин чи бусад хүнийг дайрч доромжилж, дорд үзэх санаа агуулж болохгүй. Чиний хэн байх хамаагүй, хэрвээ чамд ийм нөхцөл байдал байдаг бол түүнтэйгээ зүй ёсоор нүүр тулаад, даруухнаар хүлээн авах хэрэгтэй. Биеэ тоосон, ихэрхүү зантай, бусдын үзэл бодолтой эвлэрдэггүй эсвэл байр сууриа ашиглаж бусдыг дарамталж, ярихыг нь хориглох юм уу, үнэнийг нөхөрлөхийг нь хязгаарлаж болохгүй. Үнэний талаар нөхөрлөх үйл явц нь мөн хүмүүсийн завхарсан уг чанарыг ил гаргах үйл явц юм. Үнэнийг жинхэнээсээ хүлээн авдаг хүмүүс иймэрхүү зүйл дээр өөртэйгөө зөв нүүр тулж чаддаг, ямар ч хүндрэл гардаггүй. Бусдын дургүйг хүргэхээс юм уу нэр нүүрээ алдахаас хэтэрхий айсандаа цуглааны үеэр ам нээж, Бурханы үгийн талаар нөхөрлөж зүрхэлдэггүй эсвэл нөхөрлөж байгаа зүйлээ бодит амьдралтай холбож чадахгүй байгаа бол үнэнийг ойлгож, олж авахад маш хэцүү бөгөөд ийм байдлаар Бурханы үгийг идэж уух нь хэлж ярихаар ямар ч үр дүнд хүргэхгүй. Үнэнийг чин сэтгэлээсээ хүлээн авахыг хүсэж байгаа хүмүүс нөхцөл байдалтайгаа нэгдэж, Бурханы үгийн мэдлэгээ энгийн, нээлттэйгээр нөхөрлөх хэрэгтэй. Ийм байдлаар л Бурханы үгийг нөхөрлөвөл үнэнийг ойлгож, үр дүнд хүрэхэд амархан. Чуулганд гарч ирэх онцгой асуудлуудын хувьд бүх гишүүн нөхөрлөж, өөрийн үзэл бодлыг илэрхийлэхэд нээлттэй боловч Бурханы үгэнд тулгуурлан аливааг харж, үнэний талд зогсох ёстой. Ингэж нөхөрлөх нь асуудлыг шийдвэрлэж, Сатаныг ичээж, бодит үр дүнд хүрч чадах давуу талтай.

Ажлын зохицуулалтаас эш татав

Бурханы үгийг идэж уух замаар үнэнийг ойлгож, асуудлыг шийдвэрлэж чадахаар үр дүнд чуулганы амьдралд хүрэхийн тулд цуглааны үеэр дараах таван зарчмыг хэрэгжүүлэх шаардлагатай:

1. Үнэнийг байгаа чигээр нь ойлгодог сайн хэв чанартай хүмүүс арай илүү нөхөрлөж болох боловч нуршуу байж болохгүй; тэд бодит асуудлыг шийдвэрлэхийн тулд Бурханы үгийн бодит туршлага, мэдлэгийн талаар ярих хэрэгтэй. Ийм маягаар л цуглаан үр дүнтэй болно. Ойлголт нь алдаатай хүмүүс бага нөхөрлөх юм уу бүр нөхөрлөхгүй байж болно. Ийм маягаар хэрэгжүүлбэл үнэнийг ойлгох гэж хичээж байгаа хүн бүрд ашиг тустай.

2. Бурханы үгийн талаар нөхөрлөж байхдаа хүмүүс сэдэв дээрээ тогтох хэрэгтэй, хазайж ерөөсөө болохгүй; ингэх нь хүмүүст үнэнийг ойлгоход тусална. Байнга ярианаасаа хазайх нь хүмүүсийн анхаарал төвлөрлийг алдагдуулж, төөрөгдүүлж, Бурханы үгийг ойлгох боломжгүй болгоно. Ярианаасаа хазайчих гээд байдаг хүмүүсийг хязгаарлах ёстой; ингэх нь цаг хэмнэж, цуглааныг үр дүнтэй болгоно.

3. Хэв чанар муутай, ойлгох чадваргүй хүмүүс их сонсож, бага ярьсан нь дээр. Тэд Бурханы үгийг эргэцүүлж, цэвэр ойлголттой болоход илүү их хүчин чармайлт гаргаж, дотроо Бурханд илүү залбирч, ярилцах хэрэгтэй. Ингэх нь тэдэнд ч, бусдад ч ач тустай; энэ бол урагшлах цорын ганц арга зам.

4. Цуглаан дээр Бурханы үгийн талаар нөхөрлөж байхдаа бусдын үзэл бодол, санааг бүү давт; шинэ гэрэл, шинэ мэдлэгийн талаар ярь. Хэрэв шинэ мэдлэг байхгүй бол битгий ярь. Ингэх нь цаг хэмнэж, цуглааныг илүү үр дүнтэй болгож чадна. Бусдын хэлснийг байнга давтаж байснаас Бурханы өмнө чимээгүй суугаад анхааралтай сонсож, ялган таньж, бусдын дэвшүүлсэн шинэ гэрэл, цэвэр ойлголтыг хүлээн авч байсан нь дээр. Энэ нь өөрт чинь ашигтай бөгөөд чи ч бас цуглаанаас өөрийн хэмжээнд үр өгөөж хүртсэн гэж үзэж болно.

5. Хүмүүс үнэний ямар талыг нөхөрлөхөөс үл хамааран, тэд асуудлыг задлан шинжилсэн тухайгаа болон асуудлын талаарх үзэл бодлоо ярьж байхад нь бүх хүн нэгнийгээ шүүж, дайрч доромжлохоос сэргийлэн хэтэрхий эмзэг хүлээн авах юм уу тэднийг өөртэйгөө сохроор бүү харьцуул. Утгагүй зүйлийн талаар бүү маргалд, өөрийнхөө оролтыг үл хайхрах атлаа үргэлж бусдын асуудлын талаар санаа зовох хэрэггүй. Үнэнийг эрж хайж, ойлгоход анхаарвал чи өөрийн завхралын асуудлуудыг шийдвэрлэж чадна. Үүнийг хийдэг хүмүүс бол ухаантай хүмүүс юм.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 58. Чуулганы амьдралаар амьдрах зарчмууд

Дараах: 60. Бурханы үг-үнэний талаар нөхөрлөх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх