3. Бурханы үгийг тунгаан бодох зарчмууд

(1) Бурханы үгийг уншихдаа үгчилсэн утгыг нь ойлгох төдийд анхаарлаа бүү төвлөрүүл. Хүн Бурханы үгээс Бурханы хүсэл болон хүнд тавих шаардлагыг нь ухаарахаар эрэлхийлэх ёстой;

(2) Бурханы үгийг хүний байр байдал, хүний өөрийн асуудлын хүрээнд унших ёстой, учир нь Бурханы үг яг нарийндаа хүний завхрал, дутагдалд чиглэдэг;

(3) Хүн байр сууриндаа бат зогсож, Бүтээгчид туйлын дуулгавартай сэтгэхүйгээр Бурханы үгийг тунгаан бодох шаардлагатай. Ингэснээр л хүн Бурханы гэгээрлийг олж авч чадна;

(4) Бурханд итгэлтэй байхын тулд Бурханы бүх үг үнэн гэдэгт итгэх шаардлагатай бөгөөд хүний мөн чанар завхралаар дүүрэн, ямар ч үнэнгүй гэдгийг тодорхой харснаар л хүн үнэнийг эрж хайж, хүлээн авч чадна.

Холбогдох Бурханы үг:

Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхийг хүсвэл, үнэнийг ойлгож, олж авахыг хүсвэл Бурханы өмнө тайван байж, үнэнийг тунгаан бодох, Бурханы үгийг тунгаан бодож сурах ёстой. Үнэнийг тунгаан бодохын тулд дагах ёс журам гэж байдаг уу? Ямар нэг дүрэм байдаг уу? Цагийн хязгаарлалт байдаг уу? Үүнийг тодорхой нэг газар хийх ёстой юу? Үгүй—Бурханы үгийг хэдийд ч, хаана ч тунгаан бодож болно. Хэрвээ та нар ердийн утгагүй бодол, бүтэшгүй мөрөөдөлдөө бага цаг зарцуулж, үнэнийг тунгаан бодоход үүнийгээ ашиглах юм бол үр дүнд нь өдөрт хэдэн цагийг дэмий үрэхгүй байх вэ? Хүмүүс цаг нөхцөөхдөө юу хийдэг вэ? Тэд өдөржингөө чалчиж, хов ярьж, сонирхдог зүйлсээ л хийж, саваагүйтэж, өнгөрсөн цаг үеийн хэрэггүй зүйлсийн талаар л бодож, ирээдүй нь ямар байхыг төсөөлж, ирээдүйн хаанчлал хаана байхыг, там хаана байхыг боддог—эдгээр нь саваагүйтэл биш үү? Хэрвээ энэ цагийг эерэг зүйлд зарцуулбал—Бурханы өмнө тайван байж, Бурханы үгийг тунгаан бодох, үнэнийг нөхөрлөхөд илүү их цаг зарцуулж, үйлдэл бүрээ эргэцүүлж, тэдгээрийг Бурханд шинжүүлэхээр өмнө нь аваачаад дараа нь чиний ухаарч, таньж чадаагүй ямар нэг том асуудал байгаа эсэхийг харж, ялангуяа Бурханд хамгийн их тэрсэлдэг эгзэгтэй талбаруудаа харж, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд Бурханы холбогдох үгийг хайвал—чи аажмаар үнэн-бодит байдалд орно.

Хүн Бурханы үгийг хэрхэн тунгаан бодох ёстой вэ? Эхлээд чи сүнслэг нэр томьёо, үг хэллэгийг тодорхой болгох ёстой, дараа нь зөв гэж итгэдэг хэрэгжүүлэлтийн зарчмуудын талаар нөхөрлөх хэрэгтэй. Эдгээрийг чи маш тодорхой болгох ёстой. Зарим хүн “Би онолын хувьд эдгээр сүнслэг үг хэллэг, нэр томьёог сайн мэддэг, үгчилсэн утгыг нь сайн ойлгодог, гэхдээ тэдгээрийн бодит байдлыг яах вэ? Би тэдгээрийг яаж хэрэгжүүлэх ёстой вэ?” гэж хэлдэг. Бурханы үгийг ингэж тунгаан боддог; энэ талаас эхэл. Хүмүүс Бурханд итгэхдээ Түүний үгийг хэрхэн тунгаан бодохоо мэддэггүй бол үнэнд орж, үнэнийг ойлгоход нь асар их хэцүү байх болно. Хэрвээ хүмүүс үнэнийг үнэхээр ойлгох чадваргүй бол үнэн-бодит байдалд орж чадах уу? Тэд үнэн-бодит байдалд орж чадахгүй бол үнэнийг олж авч чадах уу? Хэрвээ хүмүүс үнэнийг олж авч чадахгүй, үнэн-бодит байдалд орж чадахгүй бол Бурханы хүслийг хангаж чадах уу? Энэ нь маш хэцүү байх болно. Жишээлбэл, “Бурханаас эмээж, муугаас зайлах” гэх байнга давтагддаг үгийг аваад үз: Чи эдгээр үгийг эргэцүүлж, “Бурханаас эмээх гэж юу вэ? Хэрвээ би ямар нэгэн буруу юм хэлбэл Бурханаас эмээж байгаа хэрэг мөн үү, биш үү? Тэгж ярих нь мууг хийж байгаа хэрэг үү, сайныг хийж байгаа хэрэг үү? Үүнийг Бурхан санах уу? Бурхан яллах уу? Ямар зүйлс муу вэ? Миний өөрийн санаа, сэдэл, бодол, үзэл бодол, миний хэлдэг, хийдэг зүйлийн цаад хөдөлгөгч хүч, эх сурвалж, миний илчилдэг янз бүрийн зан чанар—эдгээр нь муу гэж тооцогдох уу? Тэдгээрийн алийг Бурхан зөвшөөрдөг вэ? Алийг нь Бурхан үзэн яддаг вэ? Алийг нь Бурхан ялладаг вэ? Аль хэрэг явдал дээр би ноцтой алдаа хийх боломж өндөртэй вэ?” гэж өөртөө хэлэх ёстой. Энэ бүхнийг анхааран үзвээс зохилтой. Та нар үнэнийг байнга тунгаан боддог уу? Хэр их цагийг дэмий үрсэн бэ? Үнэнтэй холбоотой, Бурханд итгэх итгэлтэй холбоотой, амийн оролттой холбоотой, Бурханаас эмээж, муугаас зайлахтай холбоотой хэчнээн асуудлыг та нар бодож үзсэн бэ? Бурханы үгийг тунгаан бодох, эсвэл Бурханд итгэх итгэл болон үнэнтэй холбоотой асуудлыг тунгаан бодох чинь үр дүнд хүрвэл та нар амийн оролтод хүрсэн байх болно. Өнөөдөр та нар эдгээр зүйлийг хэрхэн тунгаан бодохоо мөн л мэддэггүй бөгөөд амийн оролтод хүрээгүй. Хүн амийн оролтод хүрч, Бурханы үгийг тунгаан бодож, асуудлыг эргэцүүлж чаддаг болохоороо үнэн-бодит байдалд орж эхэлсэн байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Бурханы үг гэж юу вэ? Энэ бол бүх эерэг зүйлийн бодит байдал; Бурханы хүнд хайрладаг үнэн, зам, амь юм. Бурханы үгс хоосон сургаал, уриа лоозон, учир гаргалгаа биш, нэг төрлийн гүн ухаан, эрдэм мэдлэг ч биш. Харин эдгээр нь хүний амь, оршин тогтнол болон ааш авир, зан чанар, хүний илчилдэг бүхэн, хүний зүрх сэтгэлд төрж, оюун санаанд оршдог санаа, санал бодолтой холбоотой. Хэрэв Бурханы үгийг тунгаах чинь эдгээр зүйлтэй уялдаагүй байдаг бол, хэрвээ чи Бурханы үгийг уншиж, номлол, нөхөрлөл сонсохдоо эдгээртэй уялдаагүй байдаг бол чиний ойлгож чаддаг зүйл өнгөцхөн, хязгаарлагдмал байх болно. Та нар Бурханы үгийг тунгааж сурах ёстой. Энэ нэн чухал. Бурханы үгийг тунгаах олон арга бий: Ариун Сүнснээс гэгээрэл, гэрэлтүүлэлт эрж хайн чимээгүй уншиж, зүрх сэтгэлдээ залбирч болно; түүнчлэн үнэнийг эрэлхийлэгсдийн хамтаар нөхөрлөж, залбиран уншиж ч болно; мөн мэдээж тунгаан бодохдоо нөхөрлөл, номлолыг нэгтгэн Бурханы үгийн талаарх ойлголт, ухаарлаа гүнзгийрүүлж болно. Янз бүрийн олон арга бий. Товчхондоо гэвэл, Бурханы үгийг уншихдаа эдгээрийг ойлгохыг хүсэж байвал Бурханы үгийг тунгааж, залбиран унших нь нэн чухал. Бурханы үгийг залбиран уншихын зорилго нь цээжээр уншиж чаддаг болох явдал биш, тэдгээрийг цээжлэх ч явдал биш; харин эдгээр үгийг залбиран уншиж, эргэцүүлснийхээ дараа үнэн зөв ойлгож, Бурханы хэлсэн эдгээр үгийн утга, мөн Бурханы санаа зорилгыг мэддэг болох явдал юм. Энэ нь тэндээс хэрэгжүүлэх ёстой замаа олж, өөрийнхөөрөө байхаас сэргийлэхийн төлөө байдаг. Түүнчлэн, энэ нь Бурханы үгэнд илчлэгдсэн элдэв янзын байдал, төрөл бүрийн хүмүүсийг ялган таних чадвартай байж, төрөл бүрийн хүнд хандах хэрэгжүүлэлтийн зөв замыг олж чаддаг байх явдал мөн. Үүний зэрэгцээ энэ нь төөрөлдөж, Бурханы үзэн яддаг замд хөл тавихаас зайлсхийх явдал юм. Залбиран уншиж, Бурханы үгийг тунгаахад суралцаж, үүнийгээ байнга хийдэг болсон цагт л Бурханы үг зүрх сэтгэлд чинь үндэслэж, чиний амь болж чадна.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Хэрвээ чи үүргээ сайн биелүүлэхийг хүсвэл эхлээд үнэнийг ойлгож, үнэнийг эрж хайхаар илүү шаргуу оролдох ёстой. Үнэнийг эрж хайхын нэг чухал хэсэг нь Бурханы үгийг тунгаан бодож сурах явдал юм. Бурханы үгийг тунгаан бодох нь эдгээр үгийн цаад жинхэнэ утгыг ойлгох зорилготой: Эрж хайснаар чи Бурханы айлдварын утга учрыг, Тэр юу шаарддагийг, эдгээр үгэн дэх Түүний хүсэл юу болохыг мэдэж авна—үнэний бодит байдлыг ойлгох гэдэг нь энэ юм. Чи үнэний бодит байдлыг ойлгодог болмогцоо хэрэгжүүлэлтийн зарчмуудыг ухаарч чадах бөгөөд үнэн-бодит байдалд ч орно. Ийм маягаар, нэг л мэдэхэд чи өмнө нь ойлгодоггүй байсан асуудлууд дээрээ гэгээрч, шинэ мэдлэг ухаантай болж, тэдгээр нь аажмаар бодит байдал чинь болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Чи үнэн-бодит байдлын аль ч талыг нь сонссон бай, өөрийгөө үүнтэй харьцуулан үзэж, эдгээр үгийг амьдралдаа хэрэгжүүлж, хэрэгжүүлэлтдээ нэгтгэвэл ямар нэг зүйл олж авах нь гарцаагүй бөгөөд чи заавал өөрчлөгдөнө. Хэрвээ чи эдгээр үгийг зүгээр нэг гэдсэндээ чихэж, толгойдоо цээжилбэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Номлол сонсож байхдаа чи ийнхүү тунгаан бодох хэрэгтэй: “Эдгээр үг нь ямар байдлыг хэлээд байна вэ? Эдгээр нь мөн чанарын аль талыг хэлээд байна вэ? Үнэний энэ талыг би ямар асуудлууд дээр хэрэглэх ёстой вэ? Би үнэний энэ талтай холбоотой зүйл хийх болгондоо үүний дагуу хэрэгжүүлж байна уу? Үүнийг хэрэгжүүлэх үед байр байдал минь эдгээр үгтэй нийцэж байна уу? Хэрэв нийцэхгүй байгаа бол би эрж хайж, нөхөрлөж, эсвэл хүлээх хэрэгтэй юу?” Чи амьдралдаа ийм маягаар хэрэгжүүлдэг үү? Хэрвээ тэгдэггүй бол амьдралд чинь Бурхан болон үнэн байхгүй байна. Чи бичиг үсэг, хоосон сургаалын дагуу, эсвэл ашиг сонирхол, итгэл үнэмшил, урам зоригийнхоо дагуу амьдардаг. Үнэнийг бодит байдал болгож эзэмшээгүй хүмүүс бол бодит байдалгүй хүмүүс бөгөөд Бурханы үгийг бодит байдлаа болгоогүй хүмүүс бол Түүний үг рүү ороогүй хүмүүс юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байх хамгийн үндсэн хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Бурханы үгийг бодитоор ойлгож авна гэдэг энгийн хэрэг биш юм. “Би Бурханы үгийн үгчилсэн утгыг тайлбарлаж чадна, миний тайлбарыг хүн бүр сайн байна гэцгээн, намайг сайшаадаг тул би Бурханы үгийг ойлгодог гэсэн үг” гэж бүү бод. Энэ нь Бурханы үгийг ойлгохтой адилгүй. Хэрэв чи Бурханы айлдварууд дотроос гэрэл олж авч, Түүний үгийн жинхэнэ утга учрыг мэдэрсэн бол; Бурханы үгийн ар дахь санаа зорилго болон тэдгээр нь эцэстээ ямар үр нөлөөнд хүрэхийг илэрхийлж чаддаг бол, энэ бүх зүйлийг тодорхой ойлгомогц чинь Бурханы үгийн талаар тодорхой түвшний ойлголттой гэж тооцож болно. Тиймээс Бурханы үгийг ойлгоно гэдэг тийм ч энгийн хэрэг биш. Чи Бурханы үгийн үгчилсэн утгыг уран яруу тайлбарлаж чаддаг байлаа гээд үүнийг ойлгодог гэсэн үг биш юм. Үгчилсэн утгыг нь хэчнээн их тайлбарлаж чаддаг ч бай, чиний тайлбар мөн л хүний төсөөлөл, сэтгэлгээнд суурилдаг. Энэ нь ямар ч хэрэггүй! Бурханы үгийг чи хэрхэн ойлгож болох вэ? Гол түлхүүр нь тэдгээрийн дотроос үнэнийг эрж хайх явдал юм; тийм маягаар л чи Бурхан юу хэлдгийг үнэхээр ойлгож чадна. Бурхан үг хэлэх болгондоо зүгээр л ерөнхийд нь ярьдаггүй нь мэдээж. Түүний айлддаг өгүүлбэр бүр нь Бурханы үгэнд цаашдаа гарцаагүй илчлэгдэх дэлгэрэнгүй агуулгыг агуулдаг бөгөөд тэдгээрийг өөрөөр илэрхийлж болно. Үнэнийг илэрхийлдэг Бурханы арга замыг хүн ухан ойлгож чадахгүй. Бурханы айлдварууд маш гүн гүнзгий бөгөөд хүний сэтгэлгээгээр ухан ойлгож болохгүй. Хүмүүс хичээл чармайлт гаргаж байгаа цагт үнэний тал бүрийн бүхий л утга учрыг олж илрүүлж чадна; хэрвээ чи ингэвэл, тэдгээрийг туулах зуур чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлэхийнхээ хэрээр үлдсэн нарийн ширийнийг бүрэн дүүргэж, улмаар энэ бодит байдлын талаарх ойлголтыг чамд өгнө. Нэг хэсэг нь Бурханы үгийг ойлгож, тэдгээрийг уншсанаар тодорхой агуулгыг нь эрж хайх явдал юм. Өөр нэг хэсэг нь Бурханы үгийг туулснаар дамжуулан далд утгыг нь ойлгож, Ариун Сүнснээс гэгээрэл олж авах явдал билээ. Үндсэндээ энэ хоёр арга замаар Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголтод хүрдэг. Хэрвээ чи Түүний үгийг үгчлэн тайлбарлаж, эсвэл өөрийн бодол, төсөөллөөр тайлбарлах юм бол хэчнээн уран цэцнээр тайлбарлаж чаддаг байлаа ч гэсэн Бурханы үгийн талаарх ойлголт чинь бодитой бус байдаг. Чи Бурханы үгийн утга учрыг хам сэдвээс нь салган, буруугаар тайлбарлаж ч магадгүй бөгөөд ингэвэл бүр ч ярвигтай. Тиймээс Бурханы үгийг мэдсэнээр дамжуулан Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авснаар үнэнийг үндсэндээ олж авдаг. Түүний үгийн үгчилсэн утгыг ойлгох юм уу тайлбарлаж чаддаг байх нь үнэнийг олж авсанд тооцогддоггүй. Хэрвээ чи Түүний үгийн үгчилсэн утгыг л тайлбарлах хэрэгтэй байсан бол Ариун Сүнсний гэгээрэл ямар хэрэгтэй юм бэ? Тэр тохиолдолд чамд тодорхой түвшний боловсрол л хэрэгтэй байх байсан бөгөөд боловсролгүй хүмүүст нэлээд бэрхшээлтэй байх байв. Бурханы ажил бол хүний уураг тархиар ойлгож болох зүйл биш юм. Бурханы үгийн талаарх жинхэнэ ойлголт нь үндсэндээ Ариун Сүнснээс гэгээрэл олж авахаас шалтгаалдаг; энэ нь үнэнийг олж авах үйл явц билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Харьцуулаад үзэхэд Петрийн хүн чанар бусад элч нар болон ах эгч нарынхтай бараг адил байсан боловч үнэнийг гал цогтойгоор эрэлхийлж байснаараа бусдаас ялгарч байв; тэрээр Есүсийн хэлсэн бүхнийг үнэн сэтгэлээсээ тунгаан бодож байлаа. Есүс: “Ионагийн хүү Симон оо, чи Надад хайртай юу?” гэж асуухад Петр: “Би тэнгэр дэх Эцэгт л хайртай хэр нь газар дээрх Эзэнийг хайрлаж байгаагүй” гэж үнэнчээр хариулсан. Хожим нь тэр ойлгоод, “Энэ буруу юм байна; газар дээрх Бурхан чинь тэнгэр дэх Бурхан юм байна. Тэнгэр, газрын аль алинд нь нэг л Бурхан байдаг бус уу? Хэрэв би зөвхөн тэнгэр дэх Бурханыг хайрладаг бол миний хайр жинхэнэ биш юм; би газар дээрх Бурханыг хайрлах ёстой, учир нь тэгж байж л миний хайр жинхэнэ болно” гэж боджээ. Петр Есүсийн үгийг тунгаан бодож байж л Түүний хэлсэн үгийн жинхэнэ утгыг ийнхүү ойлгож авсан. Бурханыг хайрлахын тулд, энэхүү хайр нь жинхэнэ байхын тулд хүн газар дээрх бие махбодтой болсон Бурханыг хайрлах ёстой. Тодорхой бус, үл үзэгдэгч Бурханыг хайрлах нь бодитой ч биш, жинхэнэ ч биш, харин бодит, нүдэнд харагдах Бурханыг хайрлах нь үнэн билээ. Есүсийн үгээс Петр үнэнийг олж авч, Бурханы хүслийг ойлгосон. Бурханд итгэх Петрийн итгэл зөвхөн үнэнийг эрэлхийлэхэд л чиглэж байсан нь тодорхой юм; эцэст нь тэрээр бодитой Бурхан—газар дээрх Бурханыг гэх хайранд хүрсэн. Петр онцгойлон чин сэтгэлээсээ үнэнийг эрэлхийлж байсан. Есүс өөрт нь зөвлөгөө өгөх бүрд тэрээр Есүсийн үгийг чин сэтгэлээсээ тунгаан бодож байсан. Ариун Сүнс түүнийг гэгээрүүлж, Бурханы үгийн утга учрыг ойлгохоосоо өмнө тэр магадгүй сар жилээр, бүр хэдэн жилээр ч тунгаан бодсон байх; ийм маягаар Петр үнэнд орж, дараа нь түүний амь зан чанар өөрчлөгдөж, шинэчлэгдсэн. Хэрвээ хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол үнэнийг хэзээ ч ойлгохгүй. Бичиг үсэг, хоосон сургаалыг хэдэн арван мянган удаа хэлж болох ч тэдгээр нь ердөө л бичиг үсэг, хоосон сургаал хэвээрээ байна. Зарим хүн: “Христ бол үнэн, зам, амь” гэж л хэлдэг. Эдгээр үгийг чи хэдэн арван мянган удаа давтаж хэлсэн ч гэсэн ямар ч хэрэггүй хэвээр байх болно; үүний утга учрыг чи огт ойлгодоггүй. Христ бол үнэн, зам, амь гэж яагаад хэлдэг вэ? Туршлагаараа энэ талаар олж авсан мэдлэгээ чи тайлбарлаж чадах уу? Чи үнэн, зам, амийн бодит байдал руу орсон уу? Та нарыг үгийг нь туулж, мэдлэгтэй болоосой гэсэндээ Бурхан үгээ айлдсан; зүгээр нэг үг үсэг, сургаал ярих ямар ч хэрэггүй. Чи Бурханы үгийг ойлгож, үүнд орсон цагт л өөрийгөө мэдэж чадна. Хэрэв чи Бурханы үгийг ойлгодоггүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэнтэй байх үедээ л чи ялган таньж чадна; үнэн байхгүй бол ялган таньж чадахгүй. Үнэн байгаа үед л хэрэг явдлыг бүрэн дүүрэн ойлгож чадна; үнэн байхгүй бол хэрэг явдлыг ойлгож чадахгүй. Үнэн байгаа үед л өөрийгөө мэдэж чадна; үнэн байхгүй бол өөрийгөө мэдэж чадахгүй. Үнэн байгаа үед л чи зан чанараа өөрчилж чадна; үнэн байхгүй бол зан чанараа өөрчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханы хүслийн дагуу үйлчилж чадна; үнэн байхгүй бол Бурханы хүслийн дагуу үйлчилж чадахгүй. Үнэнийг олж авсны дараа л Бурханд шүтэн мөргөж чадна; үнэн байхгүй бол шүтэн мөргөх чинь шашны зан үйл гүйцэтгэхээс өөрцгүй болно. Энэ бүхэн Бурханы үгээс үнэнийг олж авахаас хамаардаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хэрвээ хүмүүс үнэнд ямар ч хичээл чармайлт гаргахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт унах бөгөөд бат зогсох гэж зүдэрнэ. Учир нь, тэдэнд шалгалт тохиолдоход шийдэл нь цөөн хэдэн бичиг үсэг, хоосон сургаалд оршихгүй. Бичиг үсэг, хоосон сургаал бодит асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй! Чи үнэн болгоныг тодорхой ойлгож, байнга эргэцүүлэн бодох ёстой, ингэснээр тэдгээрийг зүрх сэтгэлдээ ойлгож, нэгд нэггүй мэдэж авна; тэр үед л чи ямар нэг зүйл тохиолдох үед юу хийхээ мэднэ. Гэхдээ, хэрвээ чи эдгээрийг дэнслэн бодохгүй бол эдгээр үнэнийг олж авч чадах уу? Хэрвээ чи тэдгээрийг тунгаан боддоггүй бол хэчнээн олон удаа сонссон ч бай, эсвэл тэдгээрийн талаар хэр ихийг ярьж чаддаг ч бай, үгчилсэн утгаас нь хэзээ ч хэтрэхгүй. Эдгээр үгчилсэн утга нь Бурханд итгэх итгэл чинь аль хэдийн үр ашгаа өгчихсөн, мөн чи урам зориг, эрч хүчтэй учраас биеийн хэмжээ чинь маш том гэсэн хийсвэр санааг чамд үргэлж өгнө—гэвч чамд ямар нэг зүйл тохиолдмогц, эдгээр үгчилсэн утга нь чамд шалгалт юм уу туршилт бүрийг төвөггүй давна гэсэн баталгаа өгч чадахгүй гэдгийг чи олж мэднэ. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдоход хүмүүс байнга будилж, “Энэ талаар би юу хийх ёстой вэ? Бушуухан Бурханы үгийг хайж, янз бүрийн зарчмыг ялгаж таних ёстой. Энэ нь үнэний аль талтай таарч байна вэ?” гэж боддог. Тэр үед чи хэтэрхий цөөхөн үнэнээр зэвсэглэснээ, дэндүү цөөхөн үнэн-бодит байдлыг ойлгодгоо ухаарна. Хүмүүс ихэвчлэн өөрсдөд нь хэрэгтэй үед л үүнийг олж мэддэг. Тийм биш үедээ тэд, өөрсдийгөө аль хэдийн олон үнэнээр зэвсэглэсэн бөгөөд үнэнээр бялхаж байгаа гэж үргэлж боддог. Тэд юугаар бялхаж байдаг вэ? Бичиг үсэг, хоосон сургаал, өнгөц байдлаар. Үнэнээр бялхаж байгаа гэж тэдэнд санагдах нь буруу юм; үнэнээр бялхаж байна гэж санагдвал чи аюулд орсон байна. Гэхдээ юу ч биш гэдгээ мэдэрч, чиний ойлгодоггүй зүйл их байгааг мэдэрвэл чи хэрхэн орох талаар эргэцүүлэн бодож чадна. Харин үнэнийг аль хэдийн эзэмшсэн, үүгээр бялхаж байгаа, чамд хангалттай байгаа, чи өөрийгөө мэддэг, Бурханыг хайрладаг, Бурханы төлөө бүхнийг хийж чадна гэж үргэлж боддог бол энэ нь аюулын дохио юм. Ингэж бодох тусам юу ч ойлгодоггүй, ямар ч үнэн-бодит байдалгүй гэдгийг чинь энэ нь улам нотолно. Энэ тухай анхааралтай бодоод үз. Үнэнийг тунгаан бодож сур; энэ нь Бурханд итгэдэг хүмүүсийн амьдралын маш чухал хэсэг юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Өмнөх: 2. Бурханы үгийг идэж уух зарчмууд

Дараах: 4. Бурханы үгэнд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх