87. Удирдагчдын ажилтай хамтран ажиллах зарчмууд

(1) Удирдагч, ажилчид Дээрхийн ажлын зохицуулалтын дагуу ажиллаж, асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж чадаж байгаа цагт тэднийг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой;

(2) Ажлынх нь үеэр удирдагч, ажилчдад бэрхшээл тулгарах үед Бурханы сонгосон хүмүүс тэдэнд тусламж, дэмжлэг үзүүлж, нэгэн санаа, сэтгэлээр Бурханы гэрийн ажлыг хамгаалах ёстой;

(3) Удирдагч юм уу, ажилчин ажлын зохицуулалтыг зөрчиж, хүссэнээрээ ажиллаж байх үед хүн танин мэдэж чаддаг байх ёстой. Тэднийг сохроор бүү дуулгавартай дага, харин хайрын нөхөрлөл ашиглан тэднийг өөрчил;

(4) Хэрвээ удирдагч юм уу ажилчныг ёрын муу хүмүүс хилсээр буруутгаж, дайрч давшилж байвал хүн өндийн босож, тэр хүмүүсийг илчлэн, Бурханы гэрийн ажлыг хамгаалж, удирдагч юм уу ажилчныг хамгаалах ёстой.

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурханы гэр дэх бүх удирдагч, ажилчид чуулган дотроос сонгогдсон. Тэд чуулганыг удирдаж, услах хүнд ачааг үүрээд зогсохгүй сайн мэдээг түгээх ажлыг үүрч ирсэн. Бурханы гэрт тэдний гүйцэтгэдэг үүрэг нь Бурханы хүслийг хэрэгжүүлэхийн тулд өөрсдөд нь Бурханы даалгасан зүйлийг бас гүйцэтгэх явдал юм. Ажлынх нь төлөө хүн бүр тэдэнд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хэрэгтэй. Тэд зарим нэг алдаа дутагдалтай гэдэг нь, ажилдаа алдаа завхрал гаргасан нь тогтоогдвол, хэн нэгэн тэдэнтэй нөхөрлөж, тэдэнд туслах юм уу тэднийг засаж, тэдэнтэй харьцаж болно; харин тэдэнд дайсагнасан байдлаар хандаж огт болохгүй. Гэхдээ удирдагч, ажилчидтай зүй ёсоор харьцаж чаддаггүй зарим нэг хүн бий. Тэд тэднээс алдаа олж, тэр ч бүү хэл дорд үзэж, хорон үг хэлж, тэднийг гадуурхаж, дайрч давшилдаг. Тэд биеэ тоосон зан чанараа илчилж байгаа нь энэ юм. Удирдагч, ажилчдад хандахдаа тэднийг голж, тэдэнд дайсагнасан байдалтай хүртэл ханддаг зарим нэг хүн бий. Ийм арга барил нь Бурханы ажилд саад болдог бөгөөд эдгээр нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урваж буй зан авир юм. Энэ бол цэвэр муу үйл хийж буй хэрэг. Бурханы сонгосон хүмүүс бүгдээрээ ийм төрлийн хүний хэрэгжүүлэлтийг таньж мэдэх чадвартай байх хэрэгтэй; тэд аймшигтай биеэ тоосон. Удирдагч, ажилчид үүргээ гүйцэтгэхдээ ямар нэгэн өө сэв, завхарсан зан чанар харуулах нь зайлшгүй. Энэ бол маш хэвийн зүйл. Тэдний ажил чуулганы ажилд тустай, бусад ах, эгч нарт үр өгөөжтэй, сургамжтай л байвал, мөс чанар, эрүүл ухаантай хэн ч бай тэднийг дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллах хэрэгтэй. Хэрэв удирдагч, ажилчид Бурханы гэрийн ажилд ашиг тусгүй, үнэнтэй нийцэхгүй зүйлсийг хийдэг бол, бид үнэний талаар тэдэнтэй нөхөрлөх ёстой. Ингэснээр тэд ийм хэрэгжүүлэлтийг орхиж магадгүй. Энэ нь Бурханы ажлыг хамгаалж, тэднийг хайрлаж, бас тэдэнд тусалж байгаа хэрэг юм. Удирдагч, ажилчдад ингэж хандах ёстой. Нэг талаар бид дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж, нөгөө талаар үнэний талаар нөхөрлөх замаар асуудлыг шийдвэрлэж чадна. Энэ нь бүхэлдээ үр өгөөжтэй, ийм төрлийн хэрэгжүүлэлт л Бурханы хүсэлтэй нийцдэг. Бүх хүн удирдагч, ажилчдад шулуун шударга хандах ёстойн дээр Бурханы хүсэлд санаа тавьж, Түүний ажлыг хамгаалахад анхаарах ёстой. Урьд өмнөх аливаа буруу хандлага, үзэл бодлыг нэн даруй засаж, залруулах хэрэгтэй; Бурханы ажилд саад хийж, Түүний сэтгэлийг шархлуулж болохгүй. Энэ бол Бурханы сонгосон бүх хүний хэрэгжүүлэх ёстой зарчим билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс эш татав

Бурханы сонгосон хүмүүс бүх шатан дахь удирдагч, ажилчдыг яг хэрхэн ялган таньж, харьцах ёстой вэ? Энэ асуултыг ойлгоход үнэндээ маш амархан. Хэрэв тэдний хийж байгаа зүйл Бурханы сонгосон хүмүүсийг үнэхээр хангаж, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтын бодитой асуудлуудыг шийдэхэд үнэнийг ашиглаж, Бурханы сонгосон хүмүүсийг Бурханд итгэх итгэлийн зөв замд ороход нь хөтөлж чадвал, энэ удирдагч, ажилчныг Өөрт нь үнэхээр үйлчилдэг хүн байна хэмээн Бурхан хүлээн зөвшөөрч, сайшаадаг. Ийм удирдагч, ажилчдад Ариун Сүнсний ажил гарцаагүй байдаг бөгөөд Бурханы сонгосон хүмүүс тэднийг хамгаалж, дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллах ёстой. Бурханы сонгосон хүмүүсийн амийг хангадаггүй, үнэнийг ойлгож,бодит байдал руу ороход тэднийг хөтөлж чаддаггүй, өөрсдийгөө дагуулж, өөрсдөдөө дуулгавартай байлгахын тулд Бурханы сонгосон хүмүүсийн үнэнийг эрэлхийлэхэд нь саад хийж, тэднийг хууран мэхэлсээр байдаг, Бурханы сонгосон хүмүүсийг дарангуйлж, хорлосоор байдаг, тэдний үхэх сэхэхийг огтхон ч тоодоггүй хүмүүс бол бүгд хуурам удирдагч, ажилчид, Ариун Сүнсний ажил байхгүй антихристүүд юм. Бурхан ийм хүмүүсийг жигшиж, үзэн яддаг учраас тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Бурхан тэднийг Бурханд үйлчилдэг хүмүүс гэж хүлээн зөвшөөрдөггүйг энэ нь бүрэн баталдаг. Бурхан эдгээр мууг үйлдэгчийг хүлээн зөвшөөрдөггүй учраас Бурханы сонгосон хүмүүс тэднийг жигшиж, илчилж, албан тушаалаас нь халж, жигшин голох ёстой. Ингэх нь Бурханы хүсэлтэй бүрэн нийцдэг. Хуурамч удирдагч, ажилчин, антихристүүдийг ийм маягаар ялган таньж, харьцах нь үнэнтэй бүрэн нийцдэг бөгөөд бүхэлдээ зөв зүйл юм.

Ажлын зохицуулалтаас эш татав

Чуулган доторх бүх шатны удирдагч, ажилчид Бурханы сонгосон хүмүүсийг усалж, хангаж, тэднийг үнэн-бодит байдал руу хөтлөх үүрэгтэй. Хэрэв удирдагч, ажилчдын үйлдэл үнэн-зарчимтай нийцэж, Бурханы гэрийн ажилд тустай байвал, Бурханы сонгосон хүмүүс тэднийг хамгаалж, дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллах ёстой—энэ нь л Бурханы хүсэлтэй нийцнэ. Хэн нэгэн хувийн өрөөсгөл хандлагаасаа болж, ганц удаагийн гэм буруу, ганцхан удаа завхрал харуулсных нь төлөө өөр нэгнийг хуурамч удирдагч, хуурамч ажилчин хэмээн гөжүүдлэн цоллох юм уу, бодит баримтаас зөрүүтэй зүйл ярьж, үндэслэлгүйгээр буруутгаж, нөгөө хүнээ үндэслэлгүйгээр буруутгахыг оролдож, санаатайгаар зовоож байгаа бол, тэд Сатан болон диаволд харьяалагддаг хорон муу хүн бус уу? Үнэнийг ойлгодог хүмүүс баримтын дагуу ярих ёстой төдийгүй үзэл бодол нь ч үнэн хийгээд Бурханы үгэнд илүү тулгуурлах ёстой. Хэрэв хэн нэгэн хувийн өрөөсгөл хандлагынхаа улмаас үнэн-зарчмын дагуу үйлдэхээр зүтгэдэг, шударга ёсыг ухамсарласан удирдагч, ажилчин руу дайрч давшилдаг бол, тэр хүн Бурханы гэрийн ажилд саад хийдэг хорон муу хүн бөгөөд Бурханы сонгосон хүмүүс тэднийг зогсоохын тулд даруйхан эсэргүүцэн зогсож, удирдагч, ажилчныг хамгаалах ёстой. Энэ л Бурханы талд зогсож, Бурханы ажлыг хамгаалж байгаа хэрэг билээ. Хуурамч удирдагч, ажилчдыг хөөх нь Бурханы хүсэлтэй бүрэн нийцдэг; Бурханы хүсэлд нийцдэг удирдагч, ажилчдыг хамгаалж, тэднийг сатанлаг хүчний урхинд орохоос сэргийлэх нь Бурханы хүсэлд бүр ч илүү нийцдэг. Хуурамч удирдагч, ажилчдыг хөөхдөө, сайн хүнд ямар ч буруу зүйл хийх ёсгүйн зэрэгцээ муу хүнийг ч зүгээр өнгөрөөж болохгүй. Энэ бол аливааг үнэн-зарчмын дагуу зөвөөр хэрэгжүүлэх арга зам юм. Зөвхөн энэ л Бурханы ажлыг үнэхээр хамгаалж байгаа хэрэг, ийм төрлийн хэрэгжүүлэлт Бурханы сонгосон хүмүүст үр өгөөжтэй байдаг. Сайн удирдагч, сайн ажилчин Бурханы сонгосон хүмүүсийг хайрлаж, хамгаалах болно. Тиймээс, Бурханы сонгосон хүмүүс ч бас сайн удирдагч, сайн ажилчдыг хайрлаж, хамгаалах ёстой. Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн хүлээсэн үүрэг билээ.

Ажлын зохицуулалтаас эш татав

Үнэнийг эрэлхийлдэг ах, эгч нар Бурханы хаанчлалын сайн мэдээг дэлгэрүүлэх тал дээр удирдагч, ажилчидтай нэгдмэл байх ёстой бөгөөд ингэснээр Бурханд үнэхээр итгэдэг илүү олон хүн Түүний өмнө ирж, Түүний ажлыг хүлээн зөвшөөрч магад. Үүнийг хийх чадваргүй бол, тэр хүний биеийн хэмжээ хэтэрхий дутуу дулимаг, ажил хийх чадваргүй гэсэн үг юм. Хүнийг төгс эсэх, ямар сул талтай, ямар төрлийн завхралыг харуулдгийг нь бүү хар. Үнэнийг эрэлхийлж, Бурханы ажлыг дэмждэг нэгэн л бол, Бурханы талд зогсож, Бурханд үнэнч сэтгэлээр үйлчилдэг хүн юм. Чи ийм хүнтэй бодол санаа нэгтэй байж, зэрэгцэн ажиллаж, үйлчлэх ёстой. Хүмүүс бие биеийнхээ дутагдлыг нөхөж, үнэний талаар нөхөрлөх замаар бодит байдалд орж, завхарсан зан чанараа аажмаар хаяхад бие биедээ туслах ёстой. Нийцтэй байна гэдэг хамгийн чухал! Нэгдмэл зорилго, чиглэлтэйгээр, Бурханы даалгаврыг гүйцэлдүүлэхийн тулд хамтдаа эв эетэй байж чадсанаар, чуулганы гэрчлэл алдаршина. Ямар ч төрлийн сатанлаг дайсны хүч байх нь хамаагүй, ийм байдлаар эв эетэй байж, Бурханд чин сэтгэлээ зориулж, гэрчлэлд зогсдог цөөн хэдэн хүнийг чуулган дотор олж хараад тэд ичгүүртэй байдалд бүрэн орно. Хэрэв бодол санаа нэгтэй чуулганы хүмүүсийг олж хараад, байнга тэдэнд саад хийж, хагалан бутаргаж, өөрсдөө гол хүмүүс нь болохыг үргэлж хүсдэг бол, тэд ямар төрлийн хүн бэ? Тэд бол Сатаны боол, агуу улаан лууны аялдан дагалдагч, Сатаны хамсаатан юм. Үнэхээр ухаалаг хүн үнэнийг эрэлхийлж, нэг хүн шиг нэгдэж, хүчин чармайлтаа нэгтгэдэг хүмүүстэй хамт зогсох болно. Өмнө нь хэн ч тэдэнд яаж ч хандаж, юунд ч гомдоллож, ямар ч буруу ойлголтой байсан, ийм ухаалаг хүн өрөөсгөл хандлагаа орхиж, нэгэн зүрх сэтгэлээр Бурханы даалгаврыг гүйцэтгэж, чин сэтгэлээ Түүнд бүрэн зориулах болно. Ийм хүн бол Түүний хүсэлд санаа тавьдаг, Түүний ажилд дуулгавартай ханддаг хүн юм. Хэрэв хүн ингэж шийдсэн, ийм маягаар хэрэгжүүлж чаддаг бол, түүнд мөс чанар, эрүүл ухаан, хүн чанар байгааг харуулж байна. Тиймээс, хэрэв чуулганд нэгэн зүрх сэтгэлтэй, нэг хүн шиг нэгдсэн зарим ах, эгч нар, удирдагч, ажилчид байгаа бол, тэдгээр ах эгчид үнэн болоод биеийн хэмжээ байгаа, тэд бодит байдалд орж эхэлснийг харуулж байна. Хэрэв хэн нэгэн үймээн үүсгэж эхэлбэл, хүмүүс юу хийх хэрэгтэй вэ? Нэгдүгээрт, бид Сатаны зальжин явуулгыг нэвт харж, дараа нь хорон муу хүнийг засаж, харьцаж, түүнийг илчилж, зэмлэж, түүнд гэмшиx хүсэл байгаа эсэхийг харах ёстой. Хэрэв тэд гэмшихгүй, үнэний талаар тэдэнтэй яаж ч нөхөрлөөд дуулгавартай байдлын өчүүхэн ч шинж тэмдэг харуулахгүй бол, тэднийг таягдан хаяж, жигшин голох ёстой.

“Амийн оролтын тухай номлол ба нөхөрлөл” номоос эш татав

Өмнөх: 86. Бурханд өгсөн тахилд хандах зарчмууд

Дараах: 88. Бурханд үйлчлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх