89. Уялдаа холбоотой үйлчлэх зарчмууд

(1) Бусдад шударгаар ханд. Хүн ёрын муу, утгагүй хүн биш л бол, эсвэл муу ёрын сүнс биш л бол чи тэдэнтэй хамтран хэрэгжүүлж болно. Бусдыг хайрлаж харьцах нь үндсэн зарчим юм;

(2) Үнэнийг дуулгавартай дагаж сурах шаардлагатай. Үнэний дагуу ярьж байгаа хэнийг ч хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой бөгөөд хэн үнэнтэй байх нь хамаагүй, асуудлыг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой;

(3) Өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэддэг болж сурах шаардлагатай. Эхлээд биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг зан, дур зоргоороо, цадиггүй байдал болон махан биеийн дур сонирхлоо зас. Ингэснээр л хүн бусадтай эвтэй байж чадна;

(4) Бурханы гэрийн ажлыг хамгаалах зарчмыг баримтлах шаардлагатай. Хамтран ажиллахад асуудал гарвал нөгөө хүндээ хайраар тусал; хэрвээ асуудал нь хангалттай ноцтой болохоор хамтран ажиллах боломжгүй байвал хамтын ажиллагааг цуцалж болно.

Холбогдох Бурханы үг:

Өнөө үед олон хүн, бусадтай хамтран ажиллах зуураа ямар хичээл сурах ёстой талаар анхаарал хандуулдаггүй. Бусадтай хамтран ажиллах зуураа та нарын олонх нь хичээл сурч чаддаггүй гэдгийг Би олж илрүүлсэн; та нарын дийлэнх нь үзэл бодолтойгоо зууралддаг. Чуулганд ажиллах үедээ чи өөрийнхөө бодлыг, өөр нэг нь ч бас өөрийнхийгөө хэлдэг ба нэг нь нөгөөтэйгөө ямар ч холбоогүй байдаг; та нар үнэндээ огтхон ч хамтран ажилладаггүй. Та бүхэн амийг өчүүхэн төдий ч эрж хайлгүйгээр, өөрсдийн ойлголтыг ярилцах юм уу дотроо тээдэг “ачааг” чөлөөлөх гэж л их шимтдэг. Чи ажлыг гагцхүү хааш яаш хийж, бусад хүн юу ч хэлж, хийсэн хамаагүй, өөрийнхөө замаар алхах ёстой гэж үргэлж итгэдэг юм шиг харагддаг; мөн бусдын орчин нөхцөл ямар байх нь хамаагүй, Ариун Сүнс чамайг залж чиглүүлэхийн хэрээр нөхөрлөх ёстой гэж чи боддог. Та нар бусдын давуу талыг олж илрүүлж чаддаггүй, өөрсдийгөө шинжилж ч чаддаггүй. Аливааг хүлээн зөвшөөрч байгаа чинь үнэхээр гажууд бөгөөд алдаа мадагтай. Одоо ч гэсэн та нар нөгөө хууч өвчин нь сэдэрсэн мэт өөрсдийгөө ихэд зөвтгөсөөр байдаг гэхэд болно. Та нар бүрэн илэн далангүй байдалд хүрэх замаар жишээлбэл, зарим чуулганы ажлаар ямар үр дүнд хүрсэн тухай, дотоод байдлынхаа саяхны нөхцөлийн талаар гэх мэтийг өөр хоорондоо ярилцдаггүй; та нар тийм зүйлсийг ер нь хэзээ ч ярилцдаггүй. Үзлээ орхих, өөрсдийгөө хаях зэргийг яавч хэрэгжүүлдэггүй. Удирдагчид болон ажилчид, ах эгч нараа хэрхэн сөрөг болгохгүй байж, яаж тэднийг идэвхтэй дагаж чаддаг болгох талаар л боддог. Харин идэвхтэй дагах нь дангаараа хангалттай гэж та нар бүгд боддог бөгөөд өөрийгөө мэдэж, өөрийгөө хаях гэдэг нь ямар утгатайг үндсэндээ ойлгодоггүй, бусадтай хамтран үйлчилнэ гэж юу гэсэн үг болохыг бүр ч ойлгодоггүй. Өөрсдөө Бурханы хайрыг хариулж, Петрийн хэв маягийг амьдран харуулах хүсэлтэй байх тухай л боддог. Эдгээр зүйлээс өөр юуг ч боддоггүй. Бусад хүн юу хийх нь хамаагүй, би сохроор захирагдахгүй, бусад хүн ямар байх нь хамаагүй, Бурханаар төгс болгуулах гэж би өөрөө л эрж хайна, тэгэх нь хангалттай гэж хүртэл хэлдэг. Гэвч үнэн хэрэгтээ чиний хүсэл бодит байдал дээр биелэлээ огтхон ч олоогүй. Энэ бүхэн нь өнөө үед та нарын гаргадаг зан авир биш гэж үү? Та нар дор бүрнээ өөрсдийн мэдлэг ухаантай зууралдаж, бүгд төгс болгуулахыг хүсдэг. Та нар ийм урт хугацаанд төдийлөн их ахиц гаргалгүй үйлчилсэн гэдгийг Би хардаг; ялангуяа хамтдаа эв эетэй ажиллах энэ хичээл дээр та нар бүр юунд ч хүрээгүй! Чуулганд очихдоо чи өөрийнхөө арга барилаар ярилцдаг, бусад нь өөрсдийнхөөрөө ярилцдаг. Эв эетэй зохицол хааяа бий болдог бөгөөд ялангуяа та нарын доор буй дагагчдын хувьд энэ нь бүр ч үнэн байдаг. Өөрөөр хэлбэл, та нарын дундаас тун цөөхөн нь Бурханд үйлчлэх гэж юу болохыг, эсвэл хүн Бурханд хэрхэн үйлчлэх ёстойг ойлгодог. Та нар будилж төөрөлдөн, иймэрхүү хичээлийг ялихгүй асуудал гэж үздэг. Үнэний энэ талыг хэрэгжүүлж чаддаггүй олон хүн байдгаар үл барам, бас зориуд буруу юм хийдэг хүмүүс ч бий. Олон жилийн турш үйлчилсэн хүмүүс хүртэл өөр хоорондоо тэмцэлдэж, бие биеийнхээ эсрэг хуйвалддаг, мөн атаархаж, өрсөлддөг; хүн бүр хувиа боддог ба огтхон ч хамтран ажилладаггүй. Энэ бүх зүйл бодит биеийн хэмжээг чинь төлөөлдөг бус уу? Хүмүүс та нарын өдөр тутам хамтдаа үйлчилж байгаа чинь Бурханд Өөрт нь сүм дотор өдөр бүр шууд үйлчилдэг байсан израильчуудтай адилхан. Бурханд үйлчилдэг хүмүүс та нар хэрхэн хамтран ажиллаж, хэрхэн үйлчлэхээ мэдэхгүй байж яаж болох юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс эш татав

Өнөөдөр та нарт хамтдаа эв эетэй ажиллах шаардлага тавьсан нь Еховагийн израильчуудаас шаардаж байсан үйлчлэлтэй төстэй: Эс бөгөөс зүгээр л үйлчлэл хийхээ боль. Та нар Бурханд шууд үйлчилдэг хүмүүс учраас хамгийн наад зах нь үйлчлэлдээ үнэнч, дуулгавартай байх чадвартай, мөн бодитой байдлаар сургамж авч чаддаг байх ёстой. Ялангуяа чуулганд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд доор чинь буй ах, эгч нарын хэн нэг нь та нартай харьцаж зүрхлэх үү? Та нарын алдааг нүүрэн дээр чинь хэлж зүрхлэх үү? Та нар өрөөл бусдаас өндөрт зогсдог; хаад мэт хаанчилдаг! Тэр ч бүү хэл, та нар иймэрхүү бодитой хичээлийг судалдаггүй, үүнд ордоггүй мөртөө Бурханд үйлчлэх тухай ярьсаар байдаг! Одоогоор хэд хэдэн чуулганыг удирдахыг чамаас хүссэн боловч чи өөрийгөө орхиогүйгээр үл барам, бүр өөрийн үзэл, санаа бодолтой зууралдан “Бид бусдад хязгаарлагдах ёсгүй, өнөө үед сохроор захирагдах ёсгүй гэж Бурхан хэлсэн тул энийг ийм маягаар хийх ёстой гэж би бодож байна” гэх мэт зүйл хэлдэг. Тиймээс та нар дор бүрнээ өөрсдийнхөө санал бодлыг баримтлаад, хэн нь ч хэнийгээ дуулгавартай дагадаггүй. Үйлчлэл чинь мухардалд орсон гэдгийг тодорхой мэдэж байгаа ч “Миний харж байгаагаар, миний арга зам тийм ч хол зөрөөгүй байна. Ямар ч байсан, бидний аль алинд нэг тал бий: Чи өөрийнхийгөө ярь, би өөрийнхийгөө ярья; чи өөрийнхөө үзэгдлийг нөхөрлө, би өөрийнхөө оролтыг ярья” гэж хэлсээр байдаг. Та нар шийдвэрлэх ёстой олон зүйл дээр хэзээ ч хариуцлага хүлээдэггүй, эсвэл зүгээр л аргалдаг ба дор бүрнээ өөрсдийн санал бодлыг илэрхийлж, байр суурь, алдар хүнд, нэр нүүрээ болгоомжтой хамгаалдаг. Та нарын аль нь ч өөрийгөө даруухан байлгахыг хүсдэггүй бөгөөд амиа илүү хурдан өсгөхийн тулд аль ч тал нь өөрийгөө орхиж, нэг нэгнийхээ дутагдлыг нөхөх санаачилга гаргахгүй. Та нар хамтран ажиллаж байхдаа үнэнийг эрэлхийлж сурах ёстой. “Би үнэний энэ талыг тодорхой ойлгодоггүй. Чамд үүнтэй холбоотой ямар туршлага байдаг вэ?” гэж чи хэлж болно. Эсвэл, “Энэ талаар чи надаас илүү туршлагатай; надад бага зэрэг удирдамж өгч болох уу?” гэж болох юм. Тэгэх нь үүнийг хийх сайн арга зам биш гэж үү? Та нар ихээхэн номлол сонссон ба үйлчлэл хийх бага зэрэг туршлагатай. Чуулганд ажил хийж байхдаа бие биеэсээ суралцдаггүй, нэг нэгэндээ тусалдаггүй, бие биеийнхээ дутагдлыг нөхдөггүй бол та нар яаж ямар нэг хичээл сурч чадах юм бэ? Та нар ямар нэг зүйлтэй тулгарах болгондоо нэг нэгтэйгээ нөхөрлөх ёстой, ингэвэл амь чинь ашиг тус хүртэж чадна. Түүнчлэн, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө аливаа зүйлийн талаар хянуур нөхөрлөх ёстой. Ингэснээр л та нар хааш яаш авирлахын оронд чуулганы төлөө хариуцлага хүлээнэ. Бүх чуулганаар зочилсныхоо дараа та нар цуглаж, олж илрүүлсэн бүх асуудал болон ажилд чинь тулгарсан аливаа асуудлын талаар нөхөрлөх ёстой, дараа нь хүлээн авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтийнхээ талаар ярилцах ёстой—энэ бол үйлчлэлийн зайлшгүй чухал хэрэгжүүлэлт юм. Та нар Бурханы ажлын зорилгын төлөө, чуулганы ашиг тусын төлөө, мөн ах эгч нартаа түлхэц өгөхийн тулд эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх ёстой. Бурханы хүслийг анхаарахын тулд чи бусадтайгаа хамтран ажиллаж, бие биеэ засаж залруулан ажлын илүү дээр үр дүнд хүрэх ёстой. Жинхэнэ хамтын ажиллагаа гэж энэ бөгөөд үүнд оролцдог хүмүүс л жинхэнэ оролтыг олж авна. Хамтран ажиллах зуураа хэлэх зарим үг чинь тохиромжгүй байж болох ч тэр хамаагүй. Энэ талаар дараа нь нөхөрлөж, илүү тодорхой ойлголттой бол; үүнийг бүү үл ойшоо. Иймэрхүү нөхөрлөлийн дараа ах, эгч нарынхаа дутагдлыг нөхөж чадна. Ийм маягаар ажилдаа улам гүн орсноор л илүү сайн үр дүнд хүрч чадна. Бурханд үйлчилдгийн хувьд та нар дор бүрнээ өөрсдийнхөө ашиг сонирхлыг л харгалзан үзэхийн оронд хийдэг юм болгондоо чуулганы ашиг сонирхлыг хамгаалж чаддаг байх ёстой. Ганцаараа үйлдэн, нэг нэгнээ муутгах нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Тэгж авирладаг хүмүүс Бурханд үйлчлэхэд тохирохгүй! Тийм хүмүүс муухай зан чанартай байдаг; тэдэнд өчүүхэн төдий ч хүн чанар үлдээгүй байдаг. Тэд бол зуун хувь Сатан мөн! Тэд бол араатнууд! Одоо ч гэсэн, тийм зүйлс та нарын дунд тохиолддог хэвээр; та нар бүр нөхөрлөлийн үеэр нэг нэг рүүгээ дайрч давшилж, албаар шалтаг хайж, ялихгүй жаахан асуудал дээр нүүрээ минчийтэл маргалдаж, хэн нь ч найр тавихыг хүсдэггүй, хүн бүр дотроо бодсоноо нөгөөгөөсөө нууж, нөгөө талаа анхааралтай ажиглаж, үргэлж сэрэмжлэхдээ тулдаг. Иймэрхүү зан чанар Бурханд үйлчлэхэд тохирох уу? Та нарынх шиг тийм ажил ах, эгч нарыг ямар нэгэн зүйлээр хангаж чадах уу? Чи хүмүүсийг амийн зөв зам руу залж чиглүүлж чаддаггүйгээр үл барам, үнэндээ завхарсан зан чанараа ах, эгч нартаа шингээж байдаг. Чи бусдыг хорлож байгаа бус уу? Чиний мөс чанар аймшигтай бөгөөд голдоо ортол илжирсэн байна! Чи бодит байдалд ордоггүй, үнэнийг ч хэрэгжүүлдэггүй. Түүнчлэн, диавол шиг уг чанараа ичгүүр сонжуургүйгээр бусдад илчилдэг. Чи ерөөсөө ичихээ мэддэггүй! Энэ ах, эгч нарыг чамд даалгасан атал чи тэднийг там руу аваачиж байна. Чи мөс чанар нь илжирсэн хүн биш гэж үү? Чамд ичих нүүр огт алга!

Үг нь махбодоор илэрсэн номын “Израильчууд шиг үйлчил”-ээс эш татав

Хэрвээ чи үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, Бурханы хүслийг биелүүлэхийг хүсвэл эхлээд бусадтай эв эетэй ажиллаж сурах ёстой. Ах эгч нартайгаа хамтарч байхдаа дараах зүйлсийг бодолцож үзэх учиртай: Эв эе гэж юу вэ? Тэдэнтэй би эв эетэй байдлаар ярьдаг уу? Бодол минь тэдэнтэй эв эетэй байдаг уу? Аливааг хийж байгаа байдал минь тэдэнтэй эв эетэй байдаг уу? Хэрхэн эв эетэй байхыг бодолцож үз. Эв эетэй байх гэдэгт заримдаа тэвчээр, хүлцэл багтдаг ч тууштай байж, зарчмыг баримтлах ч мөн багтдаг; энэ нь зарчмыг үл харгалзан ялгаагаа арилга, “сайн хүн” байх гэж хичээ, эсвэл дундыг баримтлах замаар яв гэсэн үг биш. Ялангуяа, хүнд ая тал зас гэсэн үг биш. Эдгээр нь зарчим юм. Эдгээр зарчмыг ухаармагцаа чи өөрийн мэдэлгүй Бурханы хүслийн дагуу үйлдэнэ, бас үнэний бодит байдлыг амьдран харуулна. Бусадтай харилцахдаа хүмүүс амьдралын гүн ухаан, өөрсдийн үзэл, санаа, хүсэл, аминч байдал, чадал чансаа, авьяас билиг, онцлог чанар, ухаалаг байдалд найдах үед Бурханы өмнө эв нэгдэлтэй болох ямар ч чадваргүй байдаг. Тэд завхарсан сатанлаг зан чанарынхаа дотор амьдарч, аливааг хийж байгаа тул нэгдэж чаддаггүй. Үүний эцсийн үр дагавар юу вэ? Бурхан тэдэн дээр ажилладаггүй. Бурхан тэдэн дээр ажиллахгүй, тэд өөрсдийн ялихгүй чадвар, ухаалаг байдал, онцлог чанар, олж авсан өчүүхэн бага мэдлэг, чадварт үргэлжлүүлэн найдах үед Бурханы гэрт бүрэн ашиглагдахад хэцүү, мөн Бурханы хүслийн дагуу үйлдэхэд маш хэцүү байдаг. Үүний учир гэвэл, Бурхан чам дээр ажиллахгүй байгаа бол үнэнийг хэрэгжүүлэх юм уу, аливааг хийх зарчмыг чи хэзээ ч ухаарч чадахгүй; өөрөөр хэлбэл, чи гүйцэтгэж байгаа үүргийнхээ цаад мөн чанар, уг үндсийг хэзээ ч ухаарч чадахгүй, мөн Бурханы хүсэлтэй нийцүүлэн хэрхэн үйлдэх, Бурханд баяр баясал авчрахын тулд юу хийхээ ч мэдэж чадахгүй. Түүнчлэн чи үнэн-зарчмын дагуу хэрхэн үйлдэхээ мэдэж чаддаггүй. Эдгээр гол чухал зүйлийг чи ухаарч чаддаггүй; огт мэддэггүй. Үүргээ гүйцэтгэх будилуу оролдлого чинь бүтэлгүйтэх тавилантай бөгөөд Бурхан чамайг голох нь гарцаагүй юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эв эетэй уялдаа холбоо”-оос эш татав

Эв эетэй уялдаа холбоо гэж юу вэ? Чи өөрийнхөө юмыг хийж, би өөрийнхийгөө хийдэг; чи өөрийнхөө юмыг дуусгаж, би өөрийнхийгөө дуусгадаг. Бид тус тусдаа өөр өөрсдийн юмыг хийдэг бөгөөд бидний хооронд үг дуугүй ойлголцол байдаггүй; мөн ямар ч харилцаа, нөхөрлөл байдаггүй. Бид ямар ч төрлийн харилцан ойлголцолд хүрээгүй байдаг. Бид зүгээр л “Би үүргээ гүйцэтгэж, чи үүргээ гүйцэтгэж байна; чи өөрийнхийгөө биелүүлж, би өөрийнхийгөө биелүүлдэг. Чиний хийдэг зүйл надад ямар ч хамаагүй, миний хийдэг зүйл чамд хамаагүй. Бид бие биеийнхээ хэрэгт оролцоогүй, бас бие биедээ саад болж, нөлөөлөөгүй байна” гэж сэтгэлийнхээ гүнд мэддэг. Энэ найрсаг уялдаа холбоо мөн үү? Гаднаа бол ийм хоёр хүний хооронд ямар ч хямрал, гомдол байхгүй мэт харагдаж болно; тэд бие биеийнхээ хэрэгт оролцоогүй, нэг нэгнээ хянаж, хязгаарлаагүй байгаа мэт харагддаг. Гэвч сүнслэг байдлаар тэдний хооронд ямар ч найрсаг уялдаа холбоо байдаггүй; тэдэнд үг дуугүй ойлголцол байхгүй, бие биеэ тоодоггүй. Юу болж байна гэвэл, тэд ямар ч уялдаагүйгээр өөр өөрийнхөө ажилд хүчин чармайлтаа зориулж, хувийн зүтгэл гаргадаг. Энэ нь аливааг хийх сайн арга мөн үү? Энэ нь аливааг хийх сайн арга биш. Хэн нь ч хэнийгээ удирдаагүй, хэн нь ч нөгөөгөө сонсож юм уу, нөгөөдөө удирдамж өгөөгүй байгаа мэт санагддаг бөгөөд тэд бие биедээ туслахгүй байна. Тэд ухаалаг мэт санагдаж болох ч тэдний хэн хэнийх нь дотор завхарсан зан чанар бий. Энэ нь ямар зан чанар болохыг та нар мэдэх үү? Тэдний хэн хэн нь манлайд байхаар өрсөлдөж байгаа бөгөөд хайр, халамж ба бусдад туслах хүсэл тэдэнд огт байдаггүй. Иймэрхүү оршихуйд эвтэй уялдаа холбоо гэж үгүй. Бусадтай уялдахгүйгээр чи ганцаарчилсан тулаанд тулалдаж байгаа бөгөөд чиний хийж буй олон зүйл тийм ч төгс, бүрэн гүйцэд болохгүй. Бурхан хүмүүсээс иймэрхүү байдал харахыг хүсдэггүй; энэ нь Бурханд баяр баясал авчирдаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эв эетэй уялдаа холбоо”-оос эш татав

Хамтран ажиллах гэдэгт бусдаас тусламж, зөвлөмж хүсэх, бусдаас зөвлөгөө эрэх, асуудал гарах үед үнэн-зарчмыг эрж хайж чаддаг байх хамаарна. Эдгээрийг бүгдийг нь тодорхой нөхөрлөсөн; дараа нь юу болох нь чи үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээс шалтгаална. Хэрэв чи өөрийгөө үргэлж бусдаас дээгүүр гэж мэдэрч, өөрийн даалгаварт албан ёсны томилгоо мэт хандаж, мөн чи үргэлж өөр замыг сонгож, үргэлж өөрийн төлөвлөгөөг сэдэж, үргэлж өөрийн удирдлагыг хэрэгжүүлдэг бол энэ нь асуудал үүсгэх болно. Хэрэв чи үргэлж ингэж үйлддэг бөгөөд өөр хэнтэй ч хамтран ажиллахыг, өөрийн эрх мэдлийг бусадтай хуваалцахыг, бусдыг урдуураа оруулахыг, нэр хүндээ булаалгахыг хүсдэггүй бол, хэрэв бүхнийг өөртөө авч үлдэхийг хүсдэг бол чи буруу замаар явж байна. Гэсэн ч хэрэв чи үнэнийг ойр ойрхон эрж хайн, тэдгээр зүйлээ хойш тавьж дадвал, бусадтай хамтран ажиллах санаачилга гарган, бусадтай зөвлөлдөж, бусадтай зөвлөлдөхөөр зүрх сэтгэлээ нээвэл, хэрэв чи бусдын зөвлөгөөг авч хэрэгжүүлэн, тэдний үг, бодлыг анхааралтай сонсож чадвал чи зөв замаар, зөв чиглэлд явж байна. Их зан гаргахаа больж, хэргэм зэргээ хойш тавь. Эдгээр зүйлд анхаарал бүү хандуул, тэдгээрт ямар ч ач холбогдолгүй мэт хандаж, байр суурийн бэлгэ тэмдэг, нэр хүнд мэт бүү үз. Зүрх сэтгэлдээ өөрийгөө өрөөлтэй адилхан гэдэгт итгэ; өөрийгөө бусадтай ижил түвшинд тавьж сур, тэр ч байтугай бусдын санаа бодлыг асуухын тулд толгой бөхийж чаддаг бай. Бусдын хэлэх зүйлийг чин сэтгэлээсээ, хянуур, анхааралтай сонсож чаддаг бай. Ийм байдлаар чи бусад хүнтэй эв эетэй хамтын ажиллагааг бий болгоно. Тэгвэл эв эетэй хамтын ажиллагаа ямар үүргийг гүйцэтгэдэг вэ? Энэ нь үнэхээр гайхалтай үүрэг гүйцэтгэдэг. Үүний ачаар чи бусдын чамаас олж харсан өөрийн чинь хараахан ажиглаагүй байгаа, бусдын ойлгож авсан өөрийн хараахан ойлгоогүй байгаа зүйлийг олж авч, бусдын давуу тал, сайн чанарыг илрүүлж чадна. Бас өөр зүйл ч бий: үзэл дотор чинь бусдыг маанаг, тэнэг, ухаан муутай, өөрөөсөө дорд гэж боддог нэг тал байдаг—бусдын зөвлөгөөг сонсох юм уу бусад хүн чамтай ярилцахаар зүрх сэтгэлээ нээх үед чи хэн ч тийм энгийн биш, хэн байх нь хамаагүй хүн болгонд цөөн хэдэн тэмдэглүүштэй бодол байдгийг өөрийн эрхгүй ухаардаг. Энэ нь чамайг өөрийгөө ухаалаг, бусдаас дээгүүр гэж бодохоос сэргийлдэг. Энэ нь чамайг үргэлж өөрөөрөө бахархаж, өөрийгөө биширдэг байдалд амьдрахаас сэргийлдэг. Энэ нь чамайг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг, үгүй гэж үү?

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Хоёр хүн үүрэг гүйцэтгэхээр хамтран ажиллаж байхад заримдаа зарчмын асуудал дээр маргаан гардаг. Тэд өөр өөр үзэл бодолтой байдаг бөгөөд зөрүүтэй саналд хүрсэн байдаг. Ийм тохиолдолд юу хийж болох вэ? Энэ нийтлэг тохиолддог асуудал уу? Энэ бол хүмүүсийн оюун санаа, хэв чанар, ойлголт, нас, туршлагын зөрүүнээс үүдсэн хэвийн үзэгдэл юм. Хоёр хүний оюун ухаандаа яг адилхан зүйл бодож байх боломжгүй тул зөрүүтэй санал, үзэл бодолд хүрэх магадлалтай нь маш нийтлэг үзэгдэл, хамгийн ердийн тохиолдол билээ. Үүнээс болж бүү санаа зов. Ийм асуудал үүсэх үед Бурханы өмнө эв нэгдэлд хүрч, нэгдмэл саналтай болохын тулд хэрхэн хамтран ажиллаж, эрж хайх вэ гэдэг нь гол асуудал юм. Нэгдмэл саналтай байхын зорилго юу вэ? Энэ талаар үнэний зарчмыг эрж хайж, өөрийн юм уу өрөөлийн санаа зорилгын дагуу үйлдэх бус, харин хамтдаа Бурханы санаа зорилгыг эрж хайх зорилготой. Энэ бол эв эетэй хамтын ажиллагаанд хүрэх зам билээ. Бурханы санаа зорилго болон Бурханы шаарддаг зарчмыг эрж хайх үед л чи эв нэгдэлд хүрч чадна. Эс бөгөөс, чинийхээр явбал нөгөө хүн нь сэтгэл ханамжгүй байна. Аливаа зүйл түүнийхээр болбол чамд тааламжгүй санагдаж, бухимдана. Чи үүнийг тодорхой харж чадахгүй, зүгээр өнгөрөөж чадахгүй. “Аливааг яаж ингэж хийдэг байна аа? Ингэх нь тохиромжтой гэж үү?” Чи дотроо тавгүйрхэж, үүний төлөө тэмцэхгүй бол аливаа зүйлийг Бурханы өмнө тайлбарлаж чадахгүй болох юм шиг санагдаж, харин үүний төлөө тэмцвэл “Би өөрийнхөө төлөө л зүтгээд байна уу даа? Өөрийнхөө л нэр нүүр, байр суурийн төлөө тэмцээд байна уу?” гэж санагдана. Аль нь ч байсан тохиромжгүй юм шиг санагдана. Аль аль нь зөв санагдахгүй. Тийм үед нэгдмэл байдалд хүрч чадах уу? Ийм нөхцөл байдалд чи үнэнийг эрж хайх ёстой. Чи зарчим нь юу болох, Бурханы шаарддаг стандарт юу болохыг эрж хайх ёстой. Чи Бурханы шаарддаг стандартыг олмогцоо тэр хүнтэй нөхөрлө. Үүнийг сонсоод тэр “Тийм байна, миний санаа бодол алдаатай байжээ” гэж хэлнэ. Чи үүнийг тунгаан бодоод “Минийх ч бас тийм сайн байгаагүй. Бага зэрэг буруу, жаахан өнгөцхөн байсан. Түүний санаа арай дээр, Бурханы шаарддаг стандартад дөхөж очсон байсан. Жаахан юм нэмж, бага зэрэг засчихвал үндсэндээ сайн юм. Би өөрийн санаа бодлыг хаяад, дуулгавартай дагая. Бид түүний санаанд тулгуурлан урагшлах хэрэгтэй, ирээдүйд би түүнээс зарим зүйлийг, түүний арга барилаас сурах ёстой” гэж боддог. Тэгвэл чамд ивээл үзүүлсэн хэрэг бус уу? Тэр бага зэргийг өгч, чамд завшаан болсон бус уу? Чи бэлэн зүйл эдэлсэн. Үүнийг Бурханы нигүүлсэл гэдэг бөгөөд чамд ивээл үзүүлжээ. Үнэндээ зөвхөн Ариун Сүнс чамайг гэгээрүүлэх үед л чамд ивээл үзүүлдэг гэж чи бодож байна уу? Өөр хэн нэгэнд санаа бодол, эсвэл нөхөрлөлөөр чамтай хуваалцах гэрэл байна; ямар нэг зүйлийг хэрэгжүүлж, зарчмынх нь дагуу хийдэг бөгөөд чи үүнийг хараад, муугүй юм гэж боддог. Ингэх нь ямар нэг зүйл олж авч байгаа хэрэг бус уу? Тийм ээ. Ах эгч нарын дундах хамтын ажиллагаа нь өөрөө нэг хүний сул талыг нөгөөгийн давуу талаар нөхөх үйл явц юм. Чи бусдын сул талыг нөхөхөд өөрийн давуу талыг ашиглаж, бусад нь чиний сул талыг нөхөхөд өөрсдийн давуу талыг ашигладаг. Нэг хүний сул талыг бусдын давуу талаар нөхөж, эв найртай хамтран ажиллах гэж үүнийг хэлдэг. Эв найртай хамтран ажиллаж байхдаа л хүмүүс Бурханы өмнө ерөөгдөж чаддаг бөгөөд ийм туршлага их байх тусам улам их дадал олж, зам нь илүү гэрэлтэй болж, бүр ч амар хялбар болдог. Хэрэв чи үргэлж бусадтай санал зөрөлдөж, ямагт бусдад үл үнэмшиж, тэд чамайг хэзээ ч сонсохыг хүсдэггүй бол; хэрэв чи бусдын нэр төрийг хамгаалах гэж оролддог ч тэд чамд тэгж ханддаггүй нь тэвчихийн аргагүй санагддаг бол; хэрэв чи хэлсэн зүйлээс нь болж тэднийг мухардалд оруулдаг бөгөөд тэд үүнийг санаж, дараагийн удаад асуудал гарахад чамд мөн тэгж ханддаг бол хийж байгаа зүйлийг чинь бие биеийнхээ сул талыг давуу талаараа нөхөж, эв эетэй хамтран ажиллаж байгаа явдал гэж нэрлэж болох уу? Үүнийг тэмцэлдээн, түргэн уур, завхарсан зан чанараараа амьдрах явдал гэж нэрлэдэг. Ингэх нь Бурханы ерөөлийг хүртэхгүй; Бурхан үүнийг таашаадаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Эв эетэй уялдаа холбоо”-оос эш татав

Та нар үүргээ биелүүлэхийн тулд бусадтай хамтран ажиллаж байх үедээ өөр өөр санал бодлыг сонсож чаддаг уу? Бусдын хэлэх үгийг хүлээн зөвшөөрч чаддаг уу? (Би үргэлж өөрийнхөө санаатай зууралддаг байсан, гэхдээ хүн болгон цуглаж, аливааг хэлэлцэх үед бид ихэвчлэн зөв юм хийдэг, бас олон удаа миний хувийн үзэл бодол буруу, ахархан байсан гэдгийг Бурханы зохицуулсан нөхцөлд илчлэгдсэнийхээ дараа олж харсан. Би бусадтай эв найртай ажиллах хэчнээн чухлыг ухаарч авсан.) Тэгээд чи үүнээс юу сурч мэдсэн бэ? Та нар хэн нэгнийг төгс гэж боддог уу? Хэчнээн их хүчтэй, хэдий чадварлаг, авьяастай ч бай тэд мөн л төгс биш юм. Хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой; энэ бол баримт. Хүч чадал, давуу тал, алдаа дутагдлаа зөв харж байгаа хэн бүхний хамгийн зохистой хандлага ч бас энэ бөгөөд хүмүүсийн эзэмших ёстой ухаалаг байдал энэ юм. Ийм ухаалаг байдалтайгаар чи өөрийн төдийгүй бусдын давуу тал болон сул талтай зүй зохистойгоор харьцаж чадах бөгөөд ингэснээр тэдэнтэй хамт эв эетэй ажиллах боломж бүрдэнэ. Хэрэв чи үнэний энэ талаар зэвсэглэж, үнэн-бодит байдалд орж чадвал аливаа сул талаа нөхөхдөө бие биеийнхээ давуу талд түшиглэн, ах эгч нартайгаа эв эетэйгээр зохицож чадна. Ийм маягаар чи ямар ч үүрэг гүйцэтгэж, юу ч хийж байлаа гэсэн үүндээ үргэлж сайжирч, Бурханы ерөөлийг хүртэнэ. Хэрэв чи үргэлж өөрийгөө нэлээд сайн, чамтай харьцуулахад бусад нь муу гэж боддог бол, мөн үргэлж эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг бол төвөгтэй байх болно. Хүн зөв юм хэлж болох ч ч: “Түүний хэлсэн зүйл зөв ч гэлээ би түүнтэй санал нийлэх юм бол бусад маань намайг юу гэж бодох билээ? Тэгэхээр би түүн шиг сайн биш гэсэн үг биз дээ? Би түүнтэй санал нийлж болохгүй. Түүний саналыг дагаж байгаа гэдгээ бусдад мэдэгдүүлэхгүй байж, үүнийг өөрийнхөөрөө хийж байна гэж бодогдуулах арга олох хэрэгтэй. Тэгвэл тэд намайг өндрөөр үнэлнэ” гэж боддог. Хэрэв чи бусадтай үргэлж ийнхүү харьцдаг бол үүнийг эв найртай хамтын ажиллагаа гэж нэрлэж болох уу? Үүний гаж нөлөө юу байх вэ? Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хүмүүс чамайг нэвт шувт харж чадна. Тэгээд чамайг дэндүү зальхай, үнэний дагуу үйлддэггүй, үнэнч шударга бус гэцгээнэ. Хүн бүр чамайг жигшиж, чи хаягдах тун магадлалтай байх болно. Хүн болгонд хаягддаг хүнийг Бурхан хэрхэн авч үздэг вэ? Бурхан ч бас түүнийг жигшдэг. Бурхан иймэрхүү хүнийг яагаад жигшдэг вэ? Ийм хүний үүргээ биелүүлэх хүчин зүтгэл үнэнч шударга байж болох ч энэ ямар төрлийн хандлага вэ? Бурхан үүнийг жигшдэг. Ийм хүний зан чанар Бурханы өмнө илчлэгдэж, түүний зүрх сэтгэл, оюун санаан дахь бүх зүйл, бүхий л санаа зорилго нь Бурханы хувьд үзэн ядмаар байдаг; Бурхан эдгээрийг ой гутам, ёрын муу гэж үздэг. Зорилгодоо хүрч, бусдад бишрүүлэхийн тулд туйлын онцгүй арга барил, заль мэх ашиглах нь Бурханы жигшдэг зан авир юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л хэвийн хүн чанарыг эзэмшиж чадна”-аас эш татав

Чиний биелүүлж чадах үүрэг юу вэ? Энэ бол чадах бүхнээ хийх явдал юм. Хэрэв чи бага зэрэг хэв чанартай бол бодож байгаа зүйлээ хэл. Хэрэв ажил мэргэжлийн давуу тал байгаа бол тэр давуу талуудынхаа хэргийг нь гарга. Ойлгох чадвар харьцангуй сайтай бол үзэл санаагаа илэрхийл. Эв найртай хамтран ажиллах гэж энийг хэлэх бөгөөд ийм маягаар чи үүргээ биелүүлж чадна. Хэрэв чи үргэлж бүхнийг хариуцаж, үргэлж олон дундаас онцгойрох гэж хичээдэг ч бусдад тэгэх боломж олгодоггүй бол энэ чинь үүргээ биелүүлж байгаа хэрэг биш. Үүнийг эзэрхийлэл, өөрийгөө гайхуулах гэж нэрлэдэг бөгөөд энэ бол Сатаны зан авир юм. Хүн өвөрмөц чадвар, билиг авьяас, тусгай ур чадвартай байлаа ч гэсэн, ажлын ачааг ганцаараа үүрч, бүгдийг нь дуусгаж чадахгүй. Хүн бүр эв найртай хамтран ажиллаж сурах ёстой. Үүний цаана ямар зарчим байдаг вэ? Бүх хүч чадлаа зориулж, үнэнч сэтгэлээ өгч, хийж чадах бүхнээрээ хувь нэмрээ оруулж байгаа л бол чи үүргээ биелүүлж байх болно. Үүргээ биелүүлнэ гэдэг нь чи аль болох олон үүрэг авах хэрэгтэй гэсэн үг биш, энэ нь чамайг туйлдуулж, эцээх ч ёсгүй, мухардалд оруулах ч ёсгүй. Чи эв найртай хамтран ажиллаж, чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлж, бүх хүч чадлаа зориулж сурах ёстой. Үүнийг үүргээ биелүүлэх гэдэг юм. Үүргээ биелүүлнэ гэдэг нь чадах зүйлээ хийнэ гэсэн үг. Чадах зүйлээ биелүүлж, чадах зүйлээрээ хувь нэмрээ оруул, энэ л хангалттай. Олиггүй хүн бүү бай, хураасан зүйлээ хуваалцахгүйгээр үргэлж бүү дураараа аашил. Бусдаас тодрох гэж үргэлж бүү хичээ. Хэрэв чи үргэлж ихэмсэг сонсогдохыг хүсэж, “Та нар биднийг үүнийг нэг замаар хийх хэрэгтэй гэж байна, гэхдээ би өөр замаар хийхийг шаардаж байна” гэж хэлдэг бол чи үүргээ биелүүлж байна уу? Энэ нь үймээн дэгдээж, бусдыг далдуур хорлодог. Үймээн дэгдээж, бусдыг далдуур хорлоно гэдэг хэвийн хүн чанартай хүний зан авир мөн үү? Энэ бол Сатаны үүргийг гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд үүргээ биелүүлж байгаа хэрэг биш. Тиймээс үймээн дэгдээж, хөнөөлтэй юм уу дураараа аашилж буй үедээ чи хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч Бурхан үүнийг чинь сайшаан тэмдэглэхгүй. Чиний оруулсан хүч чадал ялихгүй, нүдэнд өртөмгүй харагдаж байж болох ч чи хүн бүхэнд ашиг тустай зүйл хэлж, эсвэл чиний хийсэн зүйл хүн болгонд эв найртай хамтран ажиллах боломж олгох цаг ирж мэднэ, тэгээд хүн бүр нэгэн чиглэлд, санаа бодол, үзэл нэгтэйгээр хамтран ажиллаж магадгүй. Хэдийгээр чамайг үүнийг хийснийг хэн ч санахгүй, чамд нэг их хүчин чармайлт гаргасан мэт санагдахгүй байж болох ч Бурхан үнэнийг хэрэгжүүлдэг хүн, зарчмын дагуу үйлддэг хүн байна гэдгийг чинь харна. Бурхан чиний тийнхүү үйлдсэнийг сайшаан тэмдэглэх болно. Үүнийг үүргээ биелүүлэх гэдэг юм. Үүргээ биелүүлэхэд ямар нэг хэцүү зүйл байгаа юу? Үнэндээ энэ амархан—зүгээр л үймээн бүү тарь, эсвэл бүү дураараа аашил. Үүргээ биелүүлнэ гэдэг бол өөрөө чармайж, өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх тухай асуудал биш гэдгийг чи санах ёстой. Энэ ажил бол Бурханы ажил, харин чи зөвхөн өөрийн давуу талаараа л хувь нэмрээ оруулдаг. Чи Бурханы удирдлагын ажлын нэг хэсэгт оролцдог буюу нэг жижигхэн хэсэгт нь өчүүхэн үүрэг гүйцэтгэдэг. Чиний хүлээх хариуцлага, чиний үүрэг бол энэ юм. Энэ ажил чиний хувийн ажил биш, тиймээс том жижиг ямар ч асуудал гарсан чи бусадтай хэлэлцэх ёстой. Хэрэв чиний дэргэд хэн ч байхгүй бол чи юу хийх вэ? Эрж хайж, Бурханд залбирч, зарчмыг хайх ёстой. Энэ бол хэрэгжүүлэлтийн зам юм. Хэрэв хүн бүр чамайг дэмжиж, чи аливааг үргэлж өөрийнхөөрөө хийхийг хүсдэг бол энэ нь ямар төрлийн зан авир вэ? Чи өөрийн төлөвлөсөн зүйлийг бусдадаа мэдэгдэлгүйгээр өөрөө хийдэг бөгөөд санаа бодлоо хэнтэй ч зөвлөлддөггүй; тэдгээрийнхээ тухай хэнтэй ч хуваалцдаггүй, дэлгэж ярьдаг ч үгүй, харин зүрх сэтгэлдээ хадгалж нуудаг. Үйлдэл хийх цаг болоход чи гайхамшигтай ур чадвараараа бусдыг үргэлж гайхширалд оруулахыг, хүн болгонд том гэнэтийн бэлэг барихыг хүсдэг, тэгснээр тэд чамайг өндрөөр үнэлэх болно. Энэ үүргээ биелүүлж байгаа хэрэг мөн үү? Энэ бол өөрийн удирдлагыг хэрэгжүүлж, өөрийн албан тушаалыг удирдаж, эрх мэдэл, нөлөөгөө бэхжүүлж буй хэрэг юм. Эс бөгөөс, чи яагаад хийж байгаа зүйлээ хэнд ч хэлэхгүй байх билээ? Энэ ажил зөвхөн чинийх биш болохоор яагаад чи хэнтэй ч хэлэлцэхгүйгээр үйлдэж, өөрөө бие даан шийдвэр гаргах билээ? Чи яагаад хэнд ч мэдэгдэхгүйн тулд нууцаар үйлдэж, хар хайрцаг дотор ажиллах билээ? Яагаад чи хүмүүст зөвхөн өөрийгөө сонсгох гэж хичээдэг юм бэ? Энэ ажлыг чи хувийн ажил шигээ үздэг нь илэрхий байна. Чи бол дарга, бусад бүх хүн чиний ажилчин—тэд бүгд чиний төлөө ажилладаг. Энэ асуудал биш гэж үү? Ийм хүний харуулж байгаа зүйл жинхэнэ Сатаны зан чанар биш үү?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”-аас эш татав

Үүргээ биелүүлэхдээ чи ах эгч нартайгаа эв эетэй ажиллаж, тэдэнтэй нээлттэй нөхөрлөж, бүх юмаа уудалж, илэн далангүй, ил тод, үнэнч шударгаар ярилцаж, тодорхой ярьж сурах ёстой. Тэгвэл хүн болгон ажлаа хуваан, хамтран ажиллаж, хамтдаа эв эетэй ажилладаг. Ямарваа юмыг ойлгохгүй хэвээр байвал хүн болгон цуглаад илүү их нөхөрлөх ёстой. Ойлгодог хүмүүс нь ойлголтынхоо талаар эргэлзэлгүй нөхөрлөх учиртай бөгөөд гэгээрлийн гэрлийг олж авсан хүмүүс яаравчлан, бусдадаа энэ талаар хэлэх ёстой. Бусдыгаа үүргээ биелүүлж байхад чи илүү их тусламж, дэмжлэг үзүүлж чадахаар бол өчүүхэн ч эргэлзэлгүй бүхий л хүчин чадлаа дайчлах ёстой. Жигшүүртэй охид юу гэж бодох хандлагатай байдаг вэ? “Би үүнийг мэднэ, гэхдээ чамд хэлэхгүй.” “Чи надад хэлэхгүй бол би чамд хэлэхгүй.” Жигшүүртэй охид ингэж боддог—тэд өөдгүй байдгаас гадна бусдыг өөрөөс нь дээр байх вий гэж маш их айдаг. Хэвийн хүн чанартай хүн иймэрхүү сэтгэлгээтэй байх ёсгүй. Энэ бол хэвийн хүн чанар, эерэг зүйл биш; завхарсан зан чанар юм. Аминчхан, өөдгүй, ов мэхтэй, зальхай, бузар, ичгүүртэй энэ бүх зүйл эерэг зүйл биш; эдгээр нь бүгд сөрөг зүйлс юм. Иймээс та нар эдгээр зүйлийг орхиж сурах ёстой. Эдгээрт хянуулж, боогдож, ноёрхуулах ёсгүй; эдгээрээс ангижирч, үнэнийг эзэмшсэн, гэрэлд амьдардаг нэгэн байхаар мэрийх ёстой. Үнэнч, нээлттэй байдал, чин сэтгэл, хүлээцтэй, хүлцэнгүй, тэвчээртэй, даруу байх чадвар; бусдыг эрхэмлэхэд суралцан, бусдад туслахаас баяр баясал мэдэрч, сайн үйл хийж, сайн санаатай байхад суралцах нь бүгд эерэг зүйлс юм. Харин тэр сөрөг зүйлсийн тухайд бол, чи тийм бодол, санаатай, тийм байдалд байгаа гэдгээ олж мэдмэгцээ тэдгээрийг хаяж, орхиход суралцах ёстой. Тэгэхгүй бол тэдгээр нь чамайг хянах бөгөөд хяналтад нь ормогцоо чи ийм зүйл хийх чадвартай болно—тэгвэл чи үүрд завхарсан сатанлаг зан чанартаа боолчлогдож, хянуулсан утсан хүүхэлдэй болох ба үнэнийг хэзээ ч олж авахгүй. Хэрвээ хүмүүс үнэнийг олж авахыг хүсвэл ямар завхарсан зан чанартай, эдгээр завхарсан зан чанараа хэрхэн илэрхийлдэг, өөрсдөө ямар бодолтой, ямар санаатай, үнэнээс зөрүүтэй ямар байдалд байгаагаа эхлээд таньж мэдэх ёстой. Эдгээр сөрөг, идэвхгүй зүйлийг ил болгож, хүлээн зөвшөөрөөд, дараа нь хаяж, даван дийлж, орхиж сурах замаар нэг нэгээр нь шийдвэрлэх ёстой. Тэгээд бусдад ханддаг байдал, үүрэгтээ хандах хандлага, амьдралд тохиолддог юм бүхэнд хандах хандлагадаа үнэнийг ашиглаж сурах ёстой бөгөөд үнэний дагуу хэлж, хийхэд суралцах ёстой. Ийм маягаар хүмүүс бага багаар хүний төрхтэй болно; үүргээ биелүүлэхдээ улам бүр сайжирч, хүн болгон хамтдаа улам эв эетэй ажиллаж, улам нэгдэлтэй болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүрэгтээ Бурханы үгийг хэрхэн туулах тухай”-аас эш татав

Өмнөх: 88. Бурханд үйлчлэх зарчмууд

Дараах: 90. Чуулганы удирдагч байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх