49. Өөрийгөө үгүйсгэж, махан биеийг хаях зарчмууд

(1) Бурханы үгийн үндсэн дээр завхарсан мөн чанараа мэдэж, махан биеийг сатанлаг уг чанар хянадаг гэх үнэнийг нэвт харах шаардлагатай. Ийм маягаар хүн махан биеийг үнэхээр үзэн ядаж чадна;

(2) Хэрэг явдал боломжгүй гэж санагдах тусам, үзэл, төсөөлөлтэй нь нийцэхгүй байх тусам хүн үнэнийг улам их эрж хайж, өөрийгөө үгүйсгэж, Бурханыг дуулгавартай дагах ёстой;

(3) Хүний үзэл, төсөөлөл, мэдрэмж хэчнээн зөв байж таарах нь хамаагүй, тэдгээр нь үнэн биш бөгөөд Бурханы үгээс хэр цөөхөн нь хүний үзэлтэй нийцэж таарах нь хамаагүй, Түүний үг бол үнэн юм;

(4) Бүх хэрэг явдал дээр үнэн-зарчмыг эрж хайж, өөрийн итгэл үнэмшил, үзэл бодлыг орхиж, махан биеийг хаях шаардлагатай. Зөвхөн ингэснээр л хүн үнэнийг хэрэгжүүлж, хүний төрхийг амьдран харуулж чадна.

Холбогдох Бурханы үг:

Хэрвээ хүмүүс хүний амьдралын зөв зам, мөн түүнчлэн хүн төрөлхтнийг удирдах Бурханы зорилгыг үнэхээр тодорхой харж чаддаг бол өөрсдийн ирээдүй, хувь заяаг зүрх сэтгэлдээ эрдэнэс мэт нандигнахгүй. Тэд гахай, нохойноос долоон дор эцэг эхдээ үйлчлэх сонирхолгүй болох байсан. Хүний ирээдүй, хувь заяа нь яг нарийндаа өнөө үеийн, Петрийн “эцэг эх” гээч зүйл биш гэж үү? Тэдгээр нь яг л хүний мах цус мэт байдаг. Махан биеийн хүрэх газар болон ирээдүй яг ямар байх вэ? Амьд ахуйдаа Бурханыг харах уу, эсвэл нас барсныхаа дараа сүнсээрээ Бурхантай уулзах уу? Махан бие маргааш гамшиг зовлонгийн асар том зууханд эцэслэх үү, эсвэл гал түймэр дотор байх уу? Хүний махан бие золгүй явдал амсах, эсвэл зовох эсэхтэй хамаатай иймэрхүү асуултууд нь одоогийн энэ урсгал дахь уураг тархитай, эрүүл ухаантай хэн болгоны хамгийн их санаа зовдог томоохон мэдээ биш гэж үү? (Энд, зовох гэдэг нь ерөөл хүлээн авахыг хэлдэг; хожмын шалгалтууд хүний хүрэх газарт ач тустай гэсэн үг юм. Золгүй явдал гэдэг нь бат зогсож чадахгүй байх, эсвэл мэхлэгдэхийг хэлдэг; эсвэл энэ нь, хүн золгүй нөхцөл байдалтай тулгарч, гай гамшгийн дунд амиа алдана, мөн хүний сүнсэнд тохиромжтой хүрэх газар байхгүй гэсэн утгатай.) Хүмүүс эрүүл саруул ухаантай байдаг хэдий ч боддог зүйл нь тэдний эрүүл ухаанд байх ёстой зүйлтэй бүрэн нийцдэггүй байж магадгүй. Учир нь тэд нэлээд будилдаг ба аливааг сохроор дагадаг. Тэд юунд орох учиртайгаа нэгд нэггүй ухаарч, ялангуяа гай зовлонгийн үеэр (өөрөөр хэлбэл, зууханд цэвэршүүлэгдэх үеэр) юунд орох ёстой, мөн галын шалгалтын үеэр юугаар зэвсэглэх ёстойгоо ялгаж салгах ёстой. Шавж хорхойноос ч долоон дор, гахай нохой шиг эцэг эхдээ (махан бие гэсэн үг) үргэлж битгий үйлчил. Хэт сэтгэлээ зовоож, их юм бодож, тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чамд харьяалагддаггүй, харин ганцхан чамайг ч биш, бас Сатаныг захирдаг Бурханы гарт бий. (Махан бие анхнаасаа Сатанд харьяалагддаг гэсэн үг. Сатан ч гэсэн Бурханы гарт байдаг учраас үүнийг ингэж л хэлж болно. Учир нь ийм маягаар хэлэх нь илүү үнэмшилтэй; хүмүүс тэр чигтээ Сатаны эзэмшил дор байдаггүй, харин Бурханы гарт байдаг гэдгийг энэ нь хэлж өгдөг.) Чи махан биеийн тарчлаан дор амьдарч байгаа, гэхдээ махан бие чамд харьяалагддаг уу? Чиний хяналтан дор байдаг уу? Үүнээс болж тархиа гашилгах ямар хэрэгтэй юм бэ? Аль эртнээс яллагдаж, хараагдаж, бузар сүнсээр бузарлагдсан өмхий махан биеийнхээ төлөө чи Бурханаас улайран гуйх ямар хэрэгтэй юм бэ? Сатаны хамсаатанг зүрх сэтгэлдээ үргэлж ойрхон байлгах ямар хэрэгтэй юм бэ? Махан бие чиний жинхэнэ ирээдүй, гайхалтай итгэл найдвар, чиний амьдралын жинхэнэ хүрэх газрыг сүйрүүлж магадгүй гэдэгт чи санаа зовохгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн төрөлхтнийг удирдахын зорилго”-оос эш татав

Хэрвээ чи эцсийн өдрүүдийн ажлын гучин хувийг (энэхүү гучхан хувь бол Ариун Сүнсний өнөөдрийн ажил болоод эцсийн өдрүүд дэх Бурханы үгийн ажлыг ойлгох гэсэн үг) ойлгож чадсан бол өнөөдрийнх шиг олон жилийн турш завхарсан махан биедээ үргэлжлүүлэн “үйлчлэх” юм уу “ачлалтай” хандахгүй байх байсан юм. Хүмүүс одоо урьд өмнө үзэгдээгүйгээр ахиж дэвшсэн бөгөөд цаашид түүхийн хүрд мэт өнхөрсөөр байхаа болино гэдгийг чи тодорхой харах учиртай. Илжирсэн махан бие чинь аль эртнээс ялаагаар бүрхэгдсэн тул өнөөг хүртэл Бурханы үргэлжлүүлсэн түүхийн хүрдийг буцаан эргүүлэх хүч үүнд яахан байх билээ? Чимээгүйхэн цохилох эцсийн өдрүүдийн цагийг дахин чаг чаг цохилуулж, зүүг нь нар зөв эргүүлсээр байж яахан чадах билээ? Өтгөн манангаар хучигдсан мэт санагдах дэлхий ертөнцийг дахин хувиргаж яахан чадах билээ? Чиний махан бие уулс болон гол мөрнийг сэргээж чадах уу? Багахан чиг үүрэгтэй махан бие чинь чиний хүсэн эрмэлзэж байсан хүмүүний ертөнцийг үнэхээр сэргээж чадна гэж үү? Чи үр удмаа “хүн” болгон хүмүүжүүлж үнэхээр чадах уу? Чи одоо үүнийг ойлгож байна уу? Чиний махан бие яг юунд харьяалагддаг вэ? Хүнийг аврах, төгс болгох, өөрчлөх гэсэн Бурханы анхдагч санаа зорилго нь чамд гайхалтай сайхан эх нутаг өгөх юм уу хүний махан биед амар тайван амралтыг авчрахын төлөө байгаагүй; энэ нь Түүний алдар суу, Түүний гэрчлэлийн төлөө, хүн төрөлхтний хожмын илүү сайхан зугаа цэнгэлийн төлөө байсан, ингэснээр тэд төд удалгүй амарч чадах юм. Гэсэн ч энэ нь махан биеийн чинь төлөө байдаггүй, учир нь хүн бол Бурханы удирдлагын үндсэн хөрөнгө бөгөөд хүний махан бие бол ердөө л хавсралт билээ. (Хүн бол сүнс болон биетэй объект, харин махан бие бол ердөө л илжирч мууддаг зүйл. Махан бие бол удирдлагын төлөвлөгөөнд ашиглагддаг багаж хэрэгсэл гэсэн үг юм.) Бурхан хүмүүсийг төгс болгож, бүрэн дүүрэн болгож, олж авах нь тэдний махан биед илд болон цохилт, мөн түүнчлэн эцэс төгсгөлгүй зовлон, галын шатаалт, өршөөлгүй шүүлт, гэсгээлт, хараал, дуусашгүй олон шалгалтыг л авчирдаг гэдгийг чи мэдэх учиртай. Энэ нь хүнийг удирдах ажлын дотоод түүх болон үнэн юм. Гэсэн ч энэ бүх зүйл хүний махан биед чиглэдэг бөгөөд дайсагналын сум хүний махан бие рүү хайр найргүйгээр онилдог (учир нь хүн гэмгүй). Энэ бүхэн Түүний алдар суу болон гэрчлэлийн төлөө, мөн Түүний удирдлагын төлөө байдаг. Учир нь Түүний ажил ганцхан хүн төрөлхтний төлөө байдаггүй, харин бүхий л төлөвлөгөөний төлөө, түүнчлэн хүн төрөлхтнийг бүтээх үеийн Түүний анхдагч хүслийг биелүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүний туулдаг зүйлийн ерэн хувь нь зовлон болон галын шалгалтуудыг агуулж магадгүй бөгөөд хүний махан биеийн хүсэн хүлээсэн аз жаргалтай, сайхан өдрүүд маш цөөхөн байдаг, эсвэл бүр огт байдаггүй. Хүн махан биеэр аз жаргалтай хором мөчийг эдэлж, Бурхантай хамт сайхан цаг хугацааг өнгөрүүлж бүр ч чаддаггүй. Махан бие бохир тул хүний махан бие Бурханы гэсгээлтийг л хардаг, эсвэл эдэлдэг ба үүнд эрүүл ухаан дутагдаж байсан мэт, хүнд энэ нь таалагддаггүй. Учир нь Бурхан, хүнд таалагддаггүй, хүний халдахыг тэвчдэггүй, мөн дайснуудаа үзэн яддаг зөвт зан чанараа харуулна. Бурхан боломжит бүх аргаар дамжуулан Өөрийн бүх зан чанарыг ил тод илчилж, улмаар Сатантай хийсэн зургаан мянган жилийн тулааны ажил буюу бүх хүн төрөлхтнийг аварч, хуучны Сатаныг устгах ажлаа төгсгөнө!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн төрөлхтнийг удирдахын зорилго”-оос эш татав

Зовлон бэрхшээл туулахыг шаардсан ямар нэг зүйл тохиолдоход Бурханы хүсэл юу болох, Түүний хүсэлд хэрхэн санаа тавих хэрэгтэйгээ чи ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш тавь. Махан биеэс илүү жигшүүртэй юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрэлхийлж, үүргээ биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэ хэрэг явдал дээр Бурхан чамд онцгой гэгээрэл авчирч, зүрх сэтгэл чинь бас тайтгарлыг олох болно. Чамд том ч бай, жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш тавьж, махан биеийг бүх зүйлээс хамгийн дорд зүйл гэж үзэх ёстой. Чи махан биеийг хэдий чинээ их хангалуун байлгана, төдий чинээ дураараа аашилдаг; энэ удаа чи түүнийг хангалуун болговол дараагийн удаа илүү ихийг хүснэ. Ийнхүү үргэлжлэхийн хэрээр хүмүүс махан биеийг бүр ч их хайрлаж эхэлдэг. Махан бие үргэлж хэрээс хэтэрсэн хүсэлтэй, тэрийгээ хангахыг, идэх, өмсөх зүйлс байна уу, эсвэл уураа барьж дийлэхгүй байх, сул тал, залхуурлаа өөгшүүлэх байна уу аль нь ч байсан хүслийг нь хангахыг үргэлж чамаас шаарддаг… Чи махан биеийг сэтгэл хангалуун байлгах тусам дур хүсэл нь үлэмж их болж, улам цадиггүй болсоор хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэл тээж, Бурханд дуулгаваргүй хандаж, өөрийгөө өргөмжилж, Бурханы ажилд эргэлздэг болох хэмжээнд хүрдэг. Чи махан биеийг сэтгэл хангалуун байлгах тусам махан биеийн сул тал төдий чинээ их болдог; сул талыг чинь хэн ч өрөвдөхгүй байгаа мэт чамд үргэлж санагдаж, Бурхан хэтэрхий даварсан гэж чи үргэлж итгэнэ, тэгээд чи: “Бурхан яаж ийм хахир хатуу байж чадаж байна вэ? Тэр яагаад хүмүүст зөөлөн хандахгүй байна вэ?” гэж хэлэх болно. Хүмүүс махан биеийг сэтгэл хангалуун байлгаж, хэтэрхий их энхрийлэхээрээ өөрсдийгөө сүйрүүлдэг. Хэрвээ чи Бурханыг үнэхээр хайрладаг, махан биеийг сэтгэл хангалуун байлгадаггүй бол Бурханы хийдэг бүхэн маш зөв, маш сайн бөгөөд Тэрээр тэрслүү байдлыг чинь харааж, зөв шударга бус байдлыг чинь шүүх нь зүй ёсных гэдгийг харна. Бурхан чамайг цээрлүүлж, сахилгажуулан, хатуужуулах орчныг чинь бий болгож, чамайг Өөрийнхөө өмнө албадан ирүүлэх цаг ирнэ—тэр үед Бурханы хийж байгаа зүйлс гайхалтай гэдгийг чи үргэлж мэдрэх болно. Тиймээс чамд тийм ч их шаналал байхгүй мэт санагдаж, Бурхан үнэхээр хайр татам гэдгийг мэдэрнэ. Хэрвээ чи махан биеийн сул талыг өөгшүүлж, Бурхан дэндэж байна гэж хэлдэг бол үргэлж шаналж, үргэлж сэтгэлээр унаж, Бурханы бүх ажлын талаар тодорхой мэдэхгүй байхын дээр Бурхан хүний сул талуудыг огтхон ч өрөвддөггүй мэт, хүний бэрхшээлүүдийг мэддэггүй мэт санагдана. Иймээс чи туйлын шударга бус явдлыг туулсан мэт үргэлж золгүй ганцаардмал байдлыг мэдрэх үедээ гомдоллож эхэлнэ. Ийм маягаар махан биеийн сул талуудыг чи хэдий чинээ их өөгшүүлнэ, Бурхан дэндэж байна гэж улам их санагдсаар, бүр Бурханы ажлыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэж эхлэн, огтхон ч дуулгаваргүй байдаг болох хүртлээ дордоно. Тиймээс чи махан биеийг эсэргүүцэж, өөгшүүлэхгүй байх ёстой: “Миний нөхөр (эхнэр), хүүхдүүд, хэтийн ирээдүй, гэрлэлт, гэр бүл—аль нь ч хамаагүй! Зүрх сэтгэлд минь Бурхан л байдаг, махан биеийг биш Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд би чадах бүхнээ хийх ёстой.” Чи ингэж шийдэх ёстой. Хэрвээ чи үргэлж ийм шийдэмгий байвал багахан хүчин чармайлтаар л үнэнийг хэрэгжүүлж, өөрийгөө хойш тавьж чадна. Урьд цагт нэгэн тариачин зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Тариачин түүнийг аваад цээжиндээ тэвэрсэн бөгөөд амь орсныхоо дараа могой тариачныг хатгаж амийг нь хөнөөжээ гэж ярьдаг. Хүний махан бие энэ могойтой адил: Үүний мөн чанар нь хүмүүсийн амийг хорлох байдаг учраас махан бие хүссэн бүхнээ авах үед чи амиа алддаг. Махан бие бол Сатаных. Түүнд хэрээс хэтэрсэн хүсэл байдаг, өөрийгөө л боддог, тав тухыг эдэлж, зугаа цэнгэлд умбахыг хүсэж, залхуу хойргод баригддагийн дээр тодорхой хэмжээнд сэтгэл хангалуун байлгавал эцэстээ чамайг залгих болно. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи энэ удаад үүнийг сэтгэл хангалуун байлгавал дараагийн удаа илүү ихийг хүсэж ирэх болно. Махан биед үргэлж хэрээс хэтэрсэн хүсэл, шинэ хэрэгцээ шаардлага байдаг ба чамаар бүр илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлдгийг чинь ашигладаг—хэрвээ чи үүнийг дийлж гарч чадахгүй бол эцэстээ өөрийгөө сүйрүүлнэ. Бурханы өмнө амийг олж авч чадах эсэх, мөн эцсийн төгсгөл чинь ямар байх нь махан биеэ хэрхэн эсэргүүцэхээс чинь шалтгаалдаг. Бурхан чамайг аварч, чамайг сонгож, заяа төөргийг чинь тогтоосон атал өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг үнэхээр хайрладаг зүрх сэтгэлээр махан биеэ эсэргүүцэхийг хүсдэггүй бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, улмаар асар их шаналлыг туулах болно. Хэрвээ чи махан биеийг үргэлж өөгшүүлдэг бол дотор чинь бүрмөсөн харанхуй болох тэр өдөр ирэх хүртэл Сатан аажмаар чамайг залгиж, амьгүй, эсвэл өчүүхэн ч Сүнсгүй болгож орхино. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанд олзлогдож, зүрх сэтгэлд чинь Бурхан байхаа болих бөгөөд тэр үед чи Бурханы оршихуйг үгүйсгэж, Түүнийг орхино. Тиймээс, хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсдэг бол шаналлын төлөөс төлж, зовлон бэрхшээл туулах ёстой. Гаднаа омголон, бэрхшээл зовлонтой байж, илүү ихийг уншиж, илүү их гүйх хэрэггүй; үүний оронд тэд хэрээс хэтэрсэн бодол, хувийн ашиг сонирхол, өөрийн санаа тавьдаг зүйл, үзэл, санаа зорилго гэх мэт дотроо байдаг зүйлийг хойш тавих ёстой. Бурханы хүсэл ийм билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Бурхан хүмүүсийн гадаад зан чанартай харьцах нь Түүний ажлын бас нэг хэсэг юм; жишээлбэл, хүмүүсийн гадаад, хэвийн бус хүн чанар, эсвэл тэдний амьдралын хэв маяг, зуршил, арга зам, ёс заншил, түүнчлэн тэдний гадаад хэрэгжүүлэлт болон омголон зантай харьцдаг. Гэвч Тэр үнэнийг хэрэгжүүлж, зан чанараа өөрчлөхийг хүмүүсээс шаардахдаа, тэдний дотоод санаа бодол болон үзэлтэй нь голлон харьцдаг. Зөвхөн өөрийнхөө гадаад зан чанартай харьцах тийм ч хэцүү биш; дуртай зүйлээ идэхгүй байхыг өөрөөсөө шаардахтай л адил, амархан. Гэвч доторх үзлийг чинь хөнддөг зүйлийг тавьж явуулахад тийм ч хялбар биш. Махан биеийг эсэргүүцэж, төлөөс төлж, Бурханы өмнө зовохыг энэ нь хүмүүсээс шаарддаг. Хүмүүсийн санаа бодлын тухайд ялангуяа ийм байдаг. Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх санаа бодол чинь зөв мэт чамд санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход чамд маш олон буруу санаа бодол байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгохдоо Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл тэдэнд байгааг ойлгуулдаг. Санаа бодол чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон санаа бодлын дагуу хэрэгжүүлэхээ больж чаддаг, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцсэнийг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн санаа бодлын ихэнх нь буруу, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед нүднээс далд асар их тэмцэл болж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур уйтгар гунигийн нулимсыг хэмжээлшгүй их урсгасан байх болно. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед хүмүүсийн доторх бүх зүйл зөв байдаг байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй, мөн ямар ч тэмцэл болохгүй, тэд зовж зүдрэхгүй байх байсан. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүст байдаг, махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биеийг эсэргүүцэх хичээлийг илүү гүн гүнзгий сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд Өөртэй нь хамт үүнийг туулахыг хүнээс Тэр хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: “Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, надад тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа бүхэлд нь өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!” Ийм шийдэмгий байдалтайгаар, ингэж залбирахдаа чи гэрчлэлдээ бат зогсож чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Үнэний эрэл хайгуул нь тэсвэр тэвчээр, шийдэмгий байдлыг шаарддаг. Чи энэ удаад Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй бол өөрийгөө зэвүүцэж, дараагийн удаа амжилтад хүрнэ гэж дотроо чимээгүйхэн шийдэж чаддаг байх ёстой. Хэрэв энэ удаад Бурханы ачааг анхаараагүй бол хожим нь адилхан саад бэрхшээлтэй нүүр тулахдаа махан биеийг эсэргүүцэж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар сэтгэл шулуудсан байх ёстой. Ингэж байж чи магтуулахуйц болно. Зарим хүн бодол, эсвэл санаа нь зөв эсэхийг ч мэддэггүй; тэр хүмүүс бол тэнэгүүд! Чи зүрх сэтгэлээ захирч, махан биеийг эсэргүүцэхийг хүсвэл эхлээд санаа зорилго чинь зөв эсэхийг мэдэх ёстой; тэр үед л чи зүрх сэтгэлээ захирч чадна. Хэрвээ чи санаа зорилго чинь зөв эсэхийг мэдэхгүй бол зүрх сэтгэлээ захирч, махан биеийг эсэргүүцэж чадна гэж үү? Эсэргүүцсэн ч чи будилсан байдлаар эсэргүүцнэ. Андуу ташаа санаа зорилгоо хэрхэн эсэргүүцэхээ чи мэддэг байх хэрэгтэй; махан биеийг эсэргүүцэх гэж үүнийг хэлдэг юм. Санаа зорилго, бодол, санаа чинь буруу гэдгийг мэдсэн даруйдаа чи чиглэлээ өөрчилж, зөв замаар алхах хэрэгтэй. Энэ асуудлыг эхлээд шийд, мөн үүнтэй холбогдуулан орохын тулд өөрийгөө сурга, учир нь зөв санаа зорилготой эсэхээ чи хамгийн сайн мэдэж байгаа. Андуу ташаа санаа зорилго чинь засагдаж, Бурханы төлөө байдаг болмогц чи зүрх сэтгэлээ захирах зорилгодоо хүрсэн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Үзэлтэй чинь ямар ч хамаагүй зүйл тохиолдох үед чи үргэлжлүүлээд Бурханы үгийг идэж ууж, үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг. Харин үзэлтэй чинь зөрчилддөг, үзлээс чинь давсан, зөрчилдөөн үүсэхэд хүргэдэг зүйл тохиолдох үед чи тэдгээрийг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Үзлээ дураар нь дургиулж, жамаар нь байлгадаг уу, аль эсвэл үзлээ шийдвэрлэн, хязгаарлаж, хаяхаар хичээдэг үү? Асуудалтай тулгарах үедээ үзэл тээдэг, үүнийгээ хойш тавьдаггүйгээр зогсохгүй бусдыг хайж олоод түгээн дэлгэрүүлэх гэдэг зарим хүн бий. Тэд бусдыг ч гэсэн ийм үзэлтэй болгохын тулд эдгээр үзлээ гаргах боломжийг хайж байдаг. Зарим хүн “Бурханы хийдэг бүхэн утга учиртай гэж та нар хэлдэг ч миний л мэдэхээр гэвэл, тохиолдсон зүйлд ямар ч утга учир алга. Энэ нь үнэнээс зөрүүтэй байна, үнэнээс зөрүүтэй зүйлтэй тулгарах үедээ би ямар нэг юм хэлж, зөв шударга байдлыг хамгаалах ёстой!” гэцгээн өөрсдийгөө зөвтгөх гэж хичээдэг. Ийм ааш авир зохистой юу? Зөв замыг дагахын тулд чи юу хийх ёстой вэ? Үзэл бүхий зарим хүн аливааг бодож тунгаагаад, Бурхантай харилцах харилцаа нь хэвийн биш, Бурханы талаар буруу ойлголт өөрсдөд нь төрсөн, ийм үзэлтэй байх нь ноцтой асуудал гэдгийг ухаардаг. Үзлээ шийдвэрлэхгүй бол ихээхэн аюулд орж, эсэргүүцэж, эргэлзэж, тэр ч бүү хэл, Бурханаас нүүр буруулах магадлалтай болно гэж тэд боддог. Тиймээс Бурханд залбирч, үзлээ хойш тавьдаг. Тэд эхлээд өөрсдийн эндүү ташаа үзэл бодлыг няцаагаад, дараа нь үнэнийг эрж хайдаг. Үүний үр дүнд, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үзлээ бүрэн задлан шинжилж, бүрмөсөн хойш тавьж, шийдвэрлээгүй байж болох ч бодол, зан авирыг нь үнэн дотроос нь чиглүүлж, үүргээ гүйцэтгэхэд нь ч бас замчилдаг тул тэдний үүрэгт нөлөө үзүүлдэггүй. Магадгүй нэг өдөр тэдэнд ямар нэг зүйл тохиолдох үед үзэл нь шийдвэрлэгддэг. Энэ нь хэрэгжүүлэх зөв арга зам бус уу? Зарим хүн өөрсдийнх нь төлөө Бурханы хийсэн зохицуулалт юм уу Бурханы хийсэн юманд бага зэрэг сэтгэл дундуур байж, үүнээсээ үүдэн үзэлтэй болж болох бөгөөд улмаар үүргээ биелүүлэхдээ тоомжиргүй болж, үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй. Тэгээд зүрх сэтгэлдээ эсэргүүцэл, сэтгэл ханамжгүй байдал, хорсолтой, нэг ёсны сөрөг байдалд байнга оршдог. Ийм зан авир зөв үү? Иймэрхүү зүйлийг шийдвэрлэх амархан уу? Жишээ нь, чи өөрийгөө маш ухаалаг гэж бодож явтал дараа нь Би чамайг мунхаг, сүнслэг асуудлыг ойлгодоггүй гэж хэллээ гэе. Үүнийг сонсоод чи уурлаж, эсэргүүцдэг: “Намайг сүнслэг асуудал ойлгодоггүй гэж хэн ч хэлж зүрхлэхгүй. Өнөөдөр би анх удаа л ийм юм сонслоо. Энэ үгийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би сүнслэг асуудал ойлгодоггүй байсан бол чуулган удирдаж чадна гэж үү? Ийм агуу ажил хийж чадна гэж үү?” гэдэг. Зөрчилдөөн үүсэж байна, тийм үү? Тэгэхээр яах ёстой вэ? Иймэрхүү зүйл тохиолдох үед хүмүүст өөрсдийгөө эргэцүүлэхэд амархан байдаг уу? Ямар хүмүүс өөрсдийгөө эргэцүүлж чаддаг вэ? Үнэнийг хүлээн авч, эрж хайдаг хүмүүс. Эхлээд чи өөрийгөө няцаах ёстой. Өөрийнхөө талаар үнэн зөв мэдлэггүй, өөрийнхөө зөв, буруу эсэхийг мэдэрч чаддаггүй, эсвэл тодорхой хэмжээнд мунхаг харанхуй байлаа ч гэсэн, Бурхан чамайг мунхаг, сүнслэг асуудал ойлгодоггүй гэж хэлэхийг сонсох үед чи өөрөө мэддэггүй байсан ч гэсэн, энэ нь уг чанар-мөн чанарын чинь талаарх Бурханы тодорхойлолт юм—чи өөрөөр бодож байсан ч гэсэн, энэ үгийг үнэн гэж хүлээн авч, өөртөө хэрэглэх ёстой. Дараа нь, чи бусадтай ажиллаж, харилцаж байхдаа өөрийгөө тэдэнтэй харьцуулаад, сүнслэг асуудлын талаар ойлгодоггүйгээр зогсохгүй, бас нэлээд мэдлэггүй гэдгээ олж хардаг. Ноцтой асуудалтай гэдгээ олж мэдээд чи Бурханы хэлсэн зүйлийг бүрэн хүлээн авч чаддаг бус уу? Чи эдгээр үгийг хүлээн авах ёстой. Эхлээд үүнийг дүрэм, тодорхойлолт, эсвэл үзэл баримтлал гэх өнцгөөс хүлээн аваад, дараа нь бодит амьдралдаа хэрэглэх арга замыг бодож ол, үүнийг мэдэж, туулах аргыг бодож ол. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи өөрийгөө үнэн зөв үнэлдэг болно. Тэр үед чи Бурханы талаар буруу ойлголттой хэвээр байх уу? Энэ асуудлаар Бурхан та хоёрын дунд ямар ч санал зөрөлдөөнгүй байх үед чи өөрийнхөө талаарх Бурханы үнэлгээг эсэргүүцэх чадвартай хэвээр байх уу? Чи үүнийг хүлээн авч, дуулгаваргүй байхаа болино. Үнэнийг хүлээн авч, энэ асуудлыг бүрэн ойлгож чадах юм бол чи нэг алхам урагшилна; хэрвээ үүнийг хүлээн авахгүй бол байгаа байрандаа үүрд гацаж, ямар ч ахиц гаргахгүй. Үнэнийг хүлээн авах нь чухал уу? (Чухал.) Хүмүүс Бурханы талаарх үзлээ хойш тавих ёстой, Түүний үгийг дайсагнаж, эсэргүүцэх ёсгүй; энэ нь л үнэнийг хүлээн авах хандлага юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Хүмүүст Бурханы талаарх буруу ойлголт, үзэл төрөх үед эхлээд Бурхан бол үнэн, хүмүүст үнэн байхгүй, андуурсан хүн нь гарцаагүй тэд өөрсдөө гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нь нэг төрлийн ёс төдий зүйл үү? Хэрвээ чи энэ хэрэгжүүлэлтийг ёс төдий л зүйл гээд л өнгөцхөн авч хэрэглэвэл алдаагаа мэдэж авч чадах уу? Хэзээ ч үгүй. Үүнд хэдэн алхам шаардлагатай. Нэгдүгээрт, үйлдэл чинь зарчимтай нийцэж байгаа эсэхийг тодорхойлох ёстой. Санаа зорилгоо эхлээд бүү хар; санаа зорилго чинь зөв боловч хэрэгжүүлдэг зарчим чинь буруу байх үе байдаг. Би яагаад хэрэгжүүлдэг зарчим чинь буруу байдаг гэж хэлж байна вэ? Чи эрж хайсан байж болох ч, зарчим гэж юу болох талаар огт ойлголтгүй байж магадгүй; чи огтхон ч эрж хайгаагүй, үйлдлээ дан ганц сайн санаа, урам зориг, төсөөлөл, туршлага дээрээ тулгуурласан учраас алдаа гаргасан байж магадгүй. Чи үүнийг төсөөлж байна уу? Ямар нэг зүйлийг урьдаас таамаглаж чадаагүй үедээ чи алдаа гаргадаг—тэгээд чи илчлэгдсэн бус уу? Илчлэгдчихээд Бурхантай өрсөлдсөн хэвээр байвал чи яаж андуурсан байх билээ? Хамгийн том алдаа чинь ямар нэгэн зүйл буруу хийж, зарчмыг зөрчиж, ингэснээрээ хохирол, өөр бусад үр дагаварт хүргэсэнд биш, харин буруу зүйл хийсэн мөртөө бахь байдгаараа, алдаагаа хүлээн зөвшөөрч чаддаггүйд байгаа юм; чи Бурханыг үзэл, төсөөллөөрөө эсэргүүцэж, Түүний ажил зөв байсан гэдгийг үгүйсгэдэг хэвээр байна. Чиний хамгийн том, хамгийн ноцтой алдаа энэ юм. Хүний ийм байдал Бурханыг яагаад эсэргүүцэх болдог вэ? Бурханы хийдэг юм бүхэн ба Түүний дээд эрх бол зөв, мөн тэдгээрийн ач холбогдол юу болохыг хүмүүс хүлээн зөвшөөрдөг ч байсан, үгүй ч байсан, өөрсдөө буруу гэдгээ тэд эхлээд хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханыг эсэргүүцсэн байдалтай байдаг. Энэ байдлыг засаж залруулахын тулд юу хийх ёстой вэ? Бурханы хүслийг эрж хайх нь урьд дурдсанчлан, хүмүүст тийм ч бодитой биш байдаг. Зарим хүн “Эрж хайх нь тийм ч бодитой биш юм бол, ингэх шаардлагагүй, эрж хайж, ойлгож болох зүйлийг эрж хайх хэрэггүй гэсэн үг үү? Би тэр шатыг алгасаж болох юм байна” гэж хэлдэг. Ингэж болох уу? Ийм байдлаар үйлддэг хүн аврагдахын аргагүй бус уу? Ийм хүмүүсийн тайлбарлаж байгаа нь үнэхээр гажуудсан, алдаатай байдаг. Бурханы хүслийг эрж хайх нь хүмүүсийн хувьд бага зэрэг тойруу даалгавар байдаг; хэрвээ тэд илүү бодитой дөт замаар явахыг хүсэж байгаа бол өөрсдийгөө үгүйсгэж, өөрсдийгөө хаяж, өөрсдийнх нь үйлдэл буруу, үнэнтэй нийцэхгүй гэдгийг мэддэг болж, тэгээд үнэн-зарчмыг эрж хайхаас эхлэх ёстой. Эдгээр нь алхмууд юм. Эдгээр нь энгийн мэт санагдаж магадгүй ч, хэрэгжүүлэхэд олон бэрхшээл гардаг, учир нь хүмүүст завхарсан зан чанараас гадна янз бүрийн төсөөлөл, элдэв янзын шаардлага, мөн хүсэл байдаг нь бүгд л хүмүүст өөрсдийгөө үгүйсгэж, буулгахад нь саад болдог. Эдгээр нь хийхэд амархан зүйл биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (3)”-аас эш татав

Ямар ч асуудал, ямар ч байдал байлаа гэсэн, үнэнээр үргэлж шийдвэрлэж болдог. Чи ямар ч асуудалтай байлаа гэсэн үнэнийг хүлээн авч, үүнийг онолоос бодит байдал болгож, хэрэгжүүлж, үүнд орж байгаа цагт ямар хүн байх чинь хамаагүй өөрчлөгдөж, өснө. Энэ бол гарцаагүй; энэ лавтай үнэн юм. Хүмүүсийн зүрх сэтгэл, тэдний сонголт болон асуудалтай тулгарах үедээ Бурханаас нүүр буруулдаг уу, аль эсвэл Бурханыг дуулгавартай дагаж, үгэнд нь захирагддаг уу гэдэгт гол нь оршдог. Түүнчлэн, хүмүүс аливаа зүйлтэй нүүр тулах үедээ бие махбодын хорхойслоо хангахаар сонгодог уу, эсвэл махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу үйлддэг үү гэдэг нь чухал юм. Гол анхаарал эдгээр зүйл дээр байдаг. Махан биеэ хангаж, хорхойслоо дарахаар ямагт сонгож, бие махбодын дур сонирхол, хүслийг дагадаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхийн утга учир, үнэ цэнийг хэзээ ч мэдэрч чадахгүй. Нөгөөтээгүүр, махан биеэ хаяж, өөрсдийн төлөвлөгөө, хүслийг орхиж чаддаг, үнэний дагуу хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орж чаддаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх гэж юу гэсэн үг болохыг аажмаар мэдэрч, үнэнийг хэрэгжүүлэхийн хөгжөөн, таашаалыг ухаардаг болж, Бурханы үгийн ач холбогдол, Бурхан хүмүүсээс ингэж авирла гэж шаарддагийн утга учир, үнэ цэн юу болохыг алхам алхмаар мэдэрдэг. Хүмүүс ийм зүйл хийх үед ямар үр дүн гардаг вэ? Тэд эерэг зүйлийг улам бүр таашааж, сөрөг зүйлсийг ялган таних чадвар нь улам сайжирдаг бөгөөд эдгээрийг улам бүр үзэн ядаж, жигшиж, зэвүүцдэг. Хүмүүс ийм байдал, илэрхийлэлтэй болсон цагт Бурханд итгэх итгэл нь улам нэмэгдэнэ. Хэрэв тэд үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл өөрсдийн завхрал, ёрын муу байдал, биеэ тоосон, аминчхан, дуулгаваргүй байдал, эсэргүүцлийг жигшиж, уг чанар-мөн чанараа үзэн ядаж, үүнийгээ улам их үзэн ядаж, жигшиж, дургүйцдэг. Үүний зэрэгцээ тэд бас өөрсдийнхөө холбогддог эргэн тойрныхоо ямар ч сөрөг зүйлд дургүйцнэ. Тэдний ийм байдал улам ихэснэ. Нэг талаар, өөрсдийгөө мэдсэнээр ийм үр дүнд хүрдэг. Нөгөөтээгүүр, ингэж үзэн ядаж, жигшдэг болж байхад хүмүүсийн үнэнд хандах хандлагад ямар өөрчлөлт гардаг вэ? Тэд үнэнийг хэрэгжүүлэх биеийн хэмжээ, хангалттай сэтгэлийн тэнхээтэй байж чадахыг хүсэн мөрөөсөж эхэлдэг бөгөөд үнэн-бодит байдалд орж, Бурханы хүслийг хангаж, мөс чанар, эрүүл ухаан, үнэн-бодит байдалтай бүтээгдсэн зүйл байж чадна гэж найддаг. Түүнчлэн тэд Бурханд дуулгавартай байж, Бурханы зохицуулсан бүх орчинд захирагдаж, Түүний эсрэг тэрслэхгүй байхыг хүсэмжилдэг; Бурханы хүслийг хангаж чаддаг байхыг хүсдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бүх зүйл дээр үнэнийг эрж хайснаар л үнэн-бодит байдалд орж чадна”-аас эш татав

Хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Өмнөх: 48. Жинхэнэ гэмшлийн зарчмууд

Дараах: 50. Өөрийгөө хаях зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх