110. Жинхэнэ болон хуурамч чуулганыг ялгах зарчмууд

(1) Ариун Сүнс чуулганы амьдралд ажиллаж байгаа эсэхийг, гишүүд нь Бурханы үгийг идэж ууж, үнэний талаар чин сэтгэлээсээ нөхөрлөдөг эсэхийг, энэ нь бодит үр нөлөө үзүүлдэг эсэхийг тодорхойл;

(2) Чуулганы удирдагчид үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг эсэхийг, Ариун Сүнсний ажилтай эсэхийг, үнэнийг үнэхээр ойлгож, хэрэгжүүлдэг эсэхийг тодорхойл;

(3) Үнэн хэрэгтээ чуулганд үнэн хаанчилдаг уу, ёрын муу хүмүүс хаанчилдаг уу гэдгийг, үнэнийг эрэлхийлэгчид хаанчилдаг уу, эсвэл ёрын муу хүмүүс, үймээн таригчид хаанчилдаг уу гэдгийг тодорхойл;

(4) Үнэнийг эрэлхийлдэг, Ариун Сүнсний ажилтай хүмүүсийн цугларалт л чуулган байхад тэнцдэг; харин ёрын муу, мунгинуу хүмүүсийн цуглардаг газар бол чуулган биш, шашны газар юм.

Холбогдох Бурханы үг:

Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал доторх бүх хүн Ариун Сүнстэй хамт, Ариун Сүнсний сахилгажуулалттай байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Сатаны захиргаан дор, Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй бол сахилгажуулагдан, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, бүр шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн төлөө шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулдаг, үгийг нь хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс бөгөөд шинэ ажлыг хүлээн зөвшөөрсѳн тул Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой, мөн үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол хүнд Бурханы тавьдаг цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд хамаагүй байдаг. Энэ хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаарддаг зүйл биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Энэ хүмүүсийн цугларалт нь шашин төдийхөн юм гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол сонгогдсон хүмүүс ч биш, Бурханы ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байдаггүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулдаг зүйл нь шашнаар бялхдаг мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байдаггүй, ажлыг нь эзэмшдэггүй, тэр ч бүү хэл, Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгдээрээ мэдлэггүй, олиггүй хүмүүс, мөн итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг, үйлдэл хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд зүгээр л дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт байдаггүй, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биеэр алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд зориуд өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтээ хүртэхгүй гэж үү? Энэ хүмүүсийн муу үйлийг дурдангуут зарим хүн тэднийг хараахаар тэсэн яддаг, харин тэгэхэд Бурхан тэднийг үл ойшоодог. Хүний хувьд тэдний үйлдэл Бурханы нэртэй холбоотой харагддаг боловч үнэндээ Бурханы хувьд тэд Түүний нэр болон гэрчлэлтэй ямар ч холбоогүй байдаг. Энэ хүмүүс юу ч хийлээ гэсэн энэ нь Бурхантай хамаагүй: Энэ нь Түүний нэр болон Түүний өнөөдрийн ажлын аль алинтай ямар ч хамаагүй байдаг. Энэ хүмүүс өөрсдийгөө доромжилж, Сатаныг илтгэдэг; тэд бол уур хилэнгийн өдөрт зориулан муу үйлийг хурааж байгаа мууг үйлдэгчид юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Еховад итгэсэн хүмүүсийн шашинд Бурхан ямар нэр өгсөн бэ? Иудейн шашин. Тэд нэг төрлийн шашны бүлэг болсон юм. Тэгвэл Есүст итгэдэг хүмүүсийн шашныг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? (Христийн шашин.) Бурханы нүдээр бол Иудейн шашин болон Христийн шашин нь шашны бүлгүүдийг төлөөлдөг. Бурхан тэднийг яагаад ингэж тодорхойлдог вэ? Шашны тэдгээр байгууллагын гишүүн болох бүх хүний дунд Бурханаас эмээж, муугаас зайлан, Түүний хүслийг биелүүлж, Түүний замыг дагадаг хүн бий юу? (Байхгүй.) Энэ нь үүнийг тодорхой болгож байна. Бурханы нүдээр, Өөрийг нь нэр төдий дагадаг хүмүүс бүгд, итгэгч хэмээн Түүний хүлээн зөвшөөрдөг хүмүүс мөн байж чадах уу? Тэд бүгд Бурхантай холбоотой юу? Тэд бүгд Бурханы авралын бай байж чадах уу? (Чадахгүй.) Тэгвэл та нар шашны бүлэг хэмээн Бурханы үздэг зүйл болж бууран доройтох өдөр ирэх үү? (Тэгэх боломжтой.) Шашны бүлэг болж буурна гэдэг санаанд багтамгүй байна. Хэрэв хүмүүс Бурханы нүдээр шашны бүлгийн нэг хэсэг болбол Түүгээр авруулах уу? Тэд Түүний гэрийнх мөн үү? (Үгүй, биш.) Тэгвэл нэгтгэн дүгнэх гээд оролдоцгооё: Жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг атлаа шашны бүлэгт харьяалагддаг хэмээн Бурханы үздэг энэ хүмүүс ямар замаар алхдаг вэ? Ийм хүмүүс Бурханы замыг хэзээ ч дагалгүйгээр итгэлийн туг дарцаг хийсгэн, Бурханд итгэдэг атлаа хэзээ ч Түүнд шүтэн мөргөлгүйгээр, харин ч Бурханыг орхих замаар алхдаг гэж хэлж болох уу? Өөрөөр хэлбэл, тэд Бурханд итгэх замаар алхдаг мөртөө Түүнийг хаяж, Түүний замыг дагахгүй байх замаар алхдаг; тэдний зам бол Бурханд итгэдэг ч Сатаныг шүтэж, диаволыг шүтэж, өөрсдийн удирдлагыг хэрэгжүүлэхээр оролдож, өөрсдийн гэсэн хаант улсыг байгуулахаар хичээх зам юм. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Ийм хүмүүс хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой юу? (Холбоогүй.) Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлгийн хүмүүсийн итгэл хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь аль хэдийн тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч мөн чанартаа хэнийг дагадаг вэ? Тэд сэтгэлийнхээ угт Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй.) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврах боломжгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэр чигтээ Сатаны гарт байдаг. Итгэлдээ Бурханаар сайшаагдах эсэхэд чинь Түүнд хэдэн жил итгэсэн чинь хамаатай юу? Чиний мөрддөг зан үйл, дүрэм журам хамаатай юу? Бурхан хүмүүсийн хэрэгжүүлэх арга барилыг хардаг уу? Тэр хэдэн хүн байгааг хардаг уу? Тэрээр хүн төрөлхтний нэг хэсгийг сонгочихсон; тэднийг аварч болох, аврах ёстой эсэхийг Тэр яаж хэмждэг вэ? Тэр энэхүү шийдвэрийг энэ хүмүүсийн алхдаг замд үндэслэдэг. Нигүүлслийн эрин үед хүмүүст Бурханы хэлсэн үнэн өнөөдрийнхөөс тоогоор арай бага, өнөөдрийнх шиг тодорхой байгаагүй, тухайн үед Тэрээр хүмүүсийг төгс болгож чадахаар, аврах боломжтой хэвээр байсан. Тиймээс олон үнэнийг сонсож, Бурханы хүслийг ойлгож авсан энэ эрин үеийн хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Бурханы замыг дагаж, авралын замаар алхаж чадахгүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин болон Иудейн шашны итгэгчдийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, эсвэл хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай, эцсийн эцэст хүмүүс болон Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол тийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог ийм хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан байж болох ч Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; тэд Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашны нэг хэсэг, ердөө хүмүүсийн бүлэг—хүмүүсийн бүлэглэл—Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд энэ хүмүүсийг Бурхан туйлын их үзэн яддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Бурханы гэр гэж яг юу вэ? Хэрвээ үүнийг онолын хувьд тодорхойлох юм бол, Бурханы гэр нь үнэн хаанчилдаг газар, хэрэгжүүлэлтийн зарчим нь Бурханы үг болсон хүмүүсийн чуулган юм… Бурханы гэр бол Бурханы ажиллаж, үг хэлдэг газар, Бурхан хүмүүсийг авардаг газар, хүмүүс Бурханы үгийг хэрэгжүүлж, биелүүлдэг газар, Бурханы зорилго болон хүслийг саадгүй гүйцэтгэдэг газар, Бурханы удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлж, хийж дуусгадаг газар билээ. Дүгнэн хэлбэл, Бурханы гэр нь Бурхан эрх барьдаг газар, Бурханы үг болон үнэн хаанчилдаг газар юм; энэ нь ямар нэг хувь хүн эрх мэдлээ хэрэгжүүлж, өөрийн үйл ажиллагааг явуулж, эсвэл хувийн хүсэл, арга заль, төлөвлөсөн төлөвлөгөөндөө хүрдэг газар биш.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө хувийн эзэмшил шиг үздэг”-аас эш татав

Хоёр байна уу, арав байна уу хэчнээн хүн чуулганд үүрэг гүйцэтгэх нь хамаагүй, Ариун Сүнсний ажлыг алдах мөчид тэд Бурханы ажлыг туулахаа больж, Бурханы ажилтай холбоогүй болж, Бурханы ажилд оролцохоо больдог. Тэд шашны бүлэг болдог. Энэ хүмүүс асар их аюулд орсон бус уу? Тэд асуудалтай тулгарах үедээ үнэнийг хэзээ ч эрэлхийлдэггүй, үнэний зарчмын дагуу үйлддэггүй, харин хүмүүсийн зохицуулалт, арга зальд өртдөг. Үүргээ гүйцэтгэж байхдаа, хэзээ ч залбирч, үнэний зарчмыг эрж хайдаггүй хүмүүс хүртэл олон байдаг; тэд зөвхөн бусдаас асууж, бусдын хэлснээр хийж, бусдыг дагаж үйлддэг. Бусад хүний заасан газар луу тэд явдаг. Итгэх явцдаа үнэнийг эрж хайх нь тэдэнд тодорхойгүй, төвөгтэй санагддаг бол бусдад найдаж, бусдын хэлснээр хийх нь амархан, хамгийн бодитой байдаг тул тэд хамгийн шулуухан, зүдэргээгүй зүйлийг хийж юм болгон дээр бусдаас асууж, хэлснээр нь хийдэг. Үүний үр дүнд, олон жил итгэснийхээ дараа ч гэсэн, асуудалтай тулгарах үедээ тэд нэг ч удаа Бурханы өмнө ирж, залбирч, Түүний хүсэл болон үнэнийг эрж хайж, дараа нь үнэний талаарх ойлголтод хүрч, Бурханы хүслийн дагуу үйлдэж, авирлаагүй—тэдэнд ийм туршлага хэзээ ч байгаагүй. Ийм хүмүүс үнэхээр Бурханд итгэх итгэлийг хэрэгжүүлдэг гэж үү? Би гайхдаг юм: Зарим хүний хувьд бүлгийн нэг хэсэг болонгуутаа Бурханд итгэдэг хүн байснаа тэр дороо хүнд итгэдэг хүн болж, Бурханыг дагадаг хүн байснаа хүнийг дагадаг хүн болж хэлбэрийн хувьд өөрчлөгдөх нь яагаад тийм амархан байдаг юм бэ? Тэд яагаад ийм хурдан өөрчлөгддөг юм бэ? Бурханд ийм олон жил итгэснийхээ дараа ч гэсэн яагаад ингэж авирладаг юм бэ? Тэд энэ олон жил Бурханд итгэсэн боловч зүрх сэтгэлд нь Бурханы орон зай хэзээ ч байгаагүй нь сонин. Тэд Бурхантай хэзээ ч холбоотой байгаагүй. Тэдний үйлдэл, үг, амь, биеэ авч явах байдал, хэрэг явдлыг зохицуулдаг байдал, бүр үүргээ гүйцэтгэж, Бурханд үйлчилж байгаа байдал—тэдний хийдэг бүхэн, тэдний харуулдаг бүх зан авир, тэдний илэрхийлдэг бүхэн, бүр бодол, санаа болгон нь—аль нь ч Бурханд итгэх итгэлтэй ямар ч холбоогүй байдаг. Тэгэхээр энэ хүн жинхэнэ итгэгч мөн үү? Хүний итгэсэн жилүүдийн нийлбэр нь Бурханд итгэх итгэлийнх нь биеийн хэмжээ ямар том болохыг харуулж чадах уу? Энэ нь Бурхантай хэвийн харилцаатай эсэхийнх нь баталгаа болох уу? Огтхон ч үгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Хуурамч удирдагчид хүмүүсийг будилуулж, төөрөлдүүлэхийн тулд өнгөн дээрээ зөв юм шиг санагдах зүйлс үргэлж хэлдэг бөгөөд энэ нь эргээд тэр хүмүүсийн амийн оролтод сөргөөр нөлөөлдөг. Мөн хэзээ ч тохиолдох ёсгүй зарим нэг үр дагаварт хөтөлдөг. Хуурамч удирдагчдын сүнслэг онч үг, уран яруу хэллэг гээчийг тэрс үзэл, ташаарал гэж нэрлэж болно. Өнгөн дээрээ тэдгээрт ямар ч буруу зүйл байхгүй мэт сонсогддог ч үнэндээ хүмүүсийн амийн оролт болон алхаж буй замд бартаа, садаа, төөрөгдөл болдог. Тэр ч байтугай, зарим хүнийг Бурханы тухай буруу ойлголттой болж, Бурханы үгэнд эргэлзэж, эсэргүүцдэг болоход хүргэдэг. Хуурамч удирдагчдын үгийн хүмүүст үзүүлэх нөлөө энэ юм. Хуурамч удирдагчид бусдыг залж чиглүүлэхдээ ийм тэрс үзэл, ташаарал ашигладаг болохоор энэ хүмүүс Бурханыг дагахын зэрэгцээ байнга Түүний тухай үзэл, сэргийлэлт, эргэлзээг бий болгож байдаг. Иймээс хуурамч удирдагчдын төөрөгдөл, нөлөөлөл дор шинэ шашин гарч ирдэг. Ийм төрлийн шинэ шашин бол яг л 2000 жилийн өмнөх Христийн шашинтай адил, Бурханы Өөрийнх нь замыг мөрдөлгүй Паул эсвэл бусад шавь нарын сургаал гэх мэт хүний хэлсэн үг, сургаалыг л баримталдаг. Хуурамч удирдагчдын хийдэг зүйл бол хүмүүсийг төөрөлдүүлэх явдал бөгөөд үнэнийг эрэлхийлэх хэвийн, зөв замд ороход нь садаа болдог. Тэдгээр нь хүмүүсийг үнэнийг эрэлхийлэх зөв замаас хуурамч-сүнслэг зам руу татан оруулдаг; тэднийг шашны хэв маягтай итгэл рүү аваачдаг. Хуурамч удирдагчид хүмүүсийг төөрөлдүүлж, удирдаж, залж чиглүүлж байх үедээ туйлын зөв мэт харагддаг ч үнэнтэй ямар ч хамааралгүй онол, онч үг, үйлдэл, үзэл бодлыг байнга бодож олж байдаг. Эдгээр зүйл үнэнээс тэс зөрөөтэй, үнэнтэй огт хамааралгүй байдаг. Гэвч хуурамч удирдагчдын удирдамж дор хүн бүр тэдгээрийг үнэн гэж үзэж, тэдгээр нь үнэхээр үнэн гэж бүгд эндүүрэн итгэдэг. Хүн сайхан ярьдаг, зүрх сэтгэлдээ итгэл үнэмшилтэй, амаараа итгэлийг тунхагладаг л бол тэр хүн үнэнийг олж авсан гэж тэд боддог. Эдгээр бодол, харах өнцөгт төөрөлдсөн хүмүүс үнэн-бодит байдал, эсвэл Бурханы үг рүү орж, тэдгээрийг хэрэгжүүлж, Түүний үгэн дотор амьдарч чаддаггүйгээр үл барам, харин ч Бурханы үгээс улам бүр холдож орхидог. Тэд бүгдийг Бурханы үгийн дагуу хийж байгаа мэт харагддаг ч энэ Бурханы үг гээч нь Бурханы шаардлага, хүсэлтэй ямар ч холбоогүй, үнэн-зарчимтай огт хамаагүй байдаг. Тэгвэл юутай хамаатай байдаг вэ? Хуурамч удирдагчдын сургаал, санаа зорилго, хувийн хүсэл, ойлголттой л хамаатай. Тэдний удирдаж байгаа байдал нь улам олон хүнийг шашны зан үйл, хатуу чанд дүрэм, хоосон сургаалын бичиг үсэг төдийхөн рүү, мөн мэдлэг, гүн ухаан руу аваачдаг. Антихристүүдээс ялгаатай нь, хэдийгээр хуурамч удирдагчид бусдыг өөрсдийнхөө өмнө, эсвэл Сатаны өмнө авчирдаггүй ч хүмүүсийн зүрх сэтгэл эдгээр тэрс үзэл, ташааралд ямар ч ялгаагүй эзэмдүүлдэг. Эдгээр тэрс үзэл, ташааралд автсан үедээ хүмүүс өөрсдийгөө амийг аль хэдийн олж авсан гэж эндүүрэн итгээд, засаршгүй нэгэн, үнэн, Бурханы үг, Бурханы шаарддаг зүйлийн илэрхий дайсан болдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (2)”-аас эш татав

Антихристүүдийн захирдаг ямар ч чуулганыг чуулган гэж нэрлэж болохгүй, өөрөө туулсан хэн боловч үүнийг ойлгоно. Тэнд амар амгалан, аз жаргалтай, эрч хүчтэй уур амьсгал байдаггүй; харин хүн бүрийн зүрх сэтгэл тогтворгүй, түгшүүртэй мэдрэмжээр гүн хямарч, томоохон гамшиг болох гэж байгаа мэт төвөгтэй мэдрэмж төрөх эмх замбараагүй уур амьсгал зонхилдог. Антихристүүдийн үг яриа, үйлдэл тодорхой нэг уур амьсгал бүрдүүлэн, хүмүүсийн зүрх сэтгэлийг булингартуулж, эерэг сөрөг зүйлсийг хооронд нь ялгаж салгаж чадахгүй болгодог. Үүнээс гадна, антихристүүдэд удаан хугацаанд хууртах үедээ хүмүүсийн зүрх сэтгэл Бурханаас улам бүр холдож, шашин дотор амьдарч буй мэт Бурхантай харилцах харилцаа нь хэвийн бус болдог; тэд Бурханд нэр төдий итгэдэг, харин Бурхан зүрх сэтгэлд нь байдаггүй. Бас нэг бодитой асуудал гэвэл, чуулган дотор хагарал үүсдэг ба үнэнийг хайрладаг бүх хүн тэнд цуглаад таашаал авдаггүй, чөлөөлөлт ч олж авдаггүй бөгөөд чуулганаас явж, өөрсдийн цуглааныг хийхийг хүсдэг. Ариун Сүнс чуулганд ажиллах үед үнэнийг ойлгодог эсэхээс үл хамааран хүн бүр нэгэн зорилгын төлөө ажиллахаар нэгдэж, амар амгалан, тогтвортой, амарлингуй уур амьсгалтай байдаг. Гэвч антихристүүд хөдөлгөөнд ормогц уур амьсгал тогтворгүй, этгээд хачин болдог. Тэд хаа яваа газартаа гай тарьж, хагарал үүсгэдэг; хүмүүс нэг нэгнээсээ сэрэмжилж, бие биеэ шүүж, нэг нэгэн рүүгээ дайрч давшилж, бие биеэ ар хударгаар нь хорлодог. Энд антихристүүд харваас ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Тэд Сатаны боолын үүрэг гүйцэтгэж байна. Антихристүүдийн үйлдлийн үр дагавар: Нэг нь, ах эгч нар бие биеэ шүүж, нэг нэгнээ хардаж сэрдэж, нэг нэгнээсээ сэрэмжилдэг; үүнээс гадна, эр эмийн хооронд ямар ч зааг хязгаар үгүй болж, яваандаа ойр дотно болдог; өөр нэг үр дагавар нь, хүмүүсийн зүрх сэтгэл дэх үзэгдэл бүдгэрч, үнэнийг хэрэгжүүлэхэд анхаарахаа больдог, үнэн-зарчмын дагуу яаж ажиллахаа ч мэдэхээ байдаг. Тэдний нэгэнтээ ойлгож авсан цөөн хэдэн зүйл эдүгээ үгүй болж, бодол нь будилдаг бөгөөд антихристүүдийг сохроор даган, гадаад үзэмж, хөл үймээнд анхаардаг. Зарим хүн антихристүүдийг дагах нь үнэндээ мухар гудамжаар алхаж байгаа явдал гэдгийг мэдэрч чаддаг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүн бүр хамтдаа цуглаж, үүргээ биелүүлбэл хэчнээн таатай байх байсныг мэдэрч чаддаг. Антихристүүд эрх барих үед Ариун Сүнс ажиллахаа больж, ах эгч нарын бүгдийнх нь дотор харанхуйлж, Бурханд итгэх, үүргээ биелүүлэх урам зориггүй болдог. Хэрэв энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл Бурхан тэднийг хаях бус уу?

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”-аас эш татав

Антихрист өөрийн эзэмшлийг нийгмийн давхарга, антихристүүдийн бүлэг болгон хувиргадаг. Тэд ой гутам, хор хөнөөлт үйлд оролцож, үг хэл, үйлдлээрээ шүтлэггүй хүн шиг авирладаг. Тэд бүгдээрээ уран үгтэй, хэлэмгий доломгой, тэр чигтээ үл бүтэх этгээдүүд бөгөөд дотуур тамиртай, ёрын муу хүмүүс юм. Тэдний хэн нь ч үнэнийг хүлээн авдаггүй. Гаднаа тэд эелдэг дүр эсгэж, соёлтой, биеэ авч явах ёс журам, дүрмийг мөрддөг мэт харагддаг, бүр боловсролтой, сайн хэв чанар, зан ааштай ч байж мэднэ. Гэхдээ үнэн хэрэг дээрээ нэг бүр нь дотуур тамиртай, олиггүй, ов мэхтэй, ёрын муу хүн байдаг. Тэд нэг нэгэнтэйгээ хуйвалдаж, эрх мэдлээ нууцаар ашигладаг. Тэд эрх мэдэл, нэр хүнд, нийгмийн угсаатнууд хоорондын харилцаа, хэнийх нь нийгмийн эрх мэдэл илүү их, хэнийх нь байр суурь, нэр алдар илүү өндөр, хэн нь нийгэмд хуурамч дүр эсгэхдээ хамгийн сайн бэ гэдэгт санаа тавьдаг. Эндээс Бурханы үг, үнэн, захиргааны зарлиг хийгээд тэдний итгэл бараг харагддаггүй. Тэдний итгэл бол ердөө л тоглоом, арга заль. Ийм ёрын муу хүмүүс Бурханы гэрийг нийгмийн давхарга, нэг нэгэнтэйгээ хуйвалддаг ёрын муу хүмүүсийн эзэмшил болгож хувиргадаг хэр нь “Бид Бурханд итгэдэг, Бурханы гэрт бид үүргээ гүйцэтгэдэг. Бид Бурханы гэрт ийм тийм зүйл хийсэн, ингэж тэгж Бурханыг дагасан; ах эгч нарынхаа сайн сайхны төлөө, тэднийг болон бусдыг нэг баг болоход нь тусалж, дэмжихийн тулд бид ийм зүйл хийсэн” гэж, мөн иймэрхүү өөр бусад сүржин мэдэгдлийг ахин дахин хэлдэг. Тэд ах эгч нартайгаа муу арга, хүний арга барилаар, мөн амьдралын сатанлаг гүн ухаанаар, ёрын муу хүмүүстэй Сатаны харьцдаг маягаар харьцаж, энэхүү арга барилаа Бурханы гэрт давтдаг. Ингэхдээ тэд өөрсдийгөө Бурханы гэрийн төлөө үйлдэж, ах эгч нартаа тусалж, Бурханыг алдаршуулж, Түүнд гэрчлэл хийж байна хэмээн үнэхээр итгэж байдаг. Гэхдээ эдгээр зан авир, арга нь мөн чанартаа антихристүүдийн далд явуулга бус уу? Антихристүүд Бурханы дагагчдыг нөлөөндөө оруулж, чуулганыг өөрсдийн эзэмшил, нийгмийн давхарга, Сатаны эзэмшил доорх бүлэг хүн болгон хувиргадаг. Ийм бүлэг Бурханы гэр бүлийн нэг хэсэг байж болох уу? (Үгүй.) Антихристүүд үүнийг хийдэг нь жигшүүртэй биш гэж үү? (Тийм ээ.) Та нар ер нь иймэрхүү баахан антихристийг харж байсан уу? Тэдний дунд байхад чамд ямар санагддаг вэ? Гаднаа тэд бүгд эелдэг зөөлөн харагддаг боловч үнэн болон Бурханы хүслийг нөхөрлөх үед харуулдаг хандлага нь гаднах эелдэг зөөлөн байдлаасаа шал эсрэг байдаг, өөрөөр хэлбэл, тэд дээд зэргээр няцааж, огт сонирхдоггүй. Тэдэнтэй үнэнийг нөхөрлөхдөө чи тэдэнд гаднын хүн шиг санагддаг, чуулганы ажлыг нөхөрлөх үедээ чи бүр ч хөндлөнгийн хүн шиг санагддаг; чуулганы ажлын тодорхой нарийн ширийнийг гүйцэтгэсэн эсэх, хэр сайн хэрэгжүүлсэн тухай нөхөрлөхөд чинь тэд зүүрмэглэж эхлэн чөтгөрийн төрхөө илчлэх магадлалтай бөгөөд толгойгоо маажин, чихээ ухаад, эвшээж, нүдэнд нь нулимс цийлгэнэж, бүр найтааж ч магадгүй. Энэ нь муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хэрэг биш үү? Үнэнийг нөхөрлөнгүүт чинь тэдний чөтгөрийн төрх яагаад гарч ирдэг вэ? Тэдний бүгдийнх нь зүрх сэтгэлд ихээхэн хайр байдаг бус уу? Чамайг үнэний талаар нөхөрлөж эхлэхэд тэд яагаад сонирхохоо больдог вэ? Ингэснээрээ тэд илчлэгдэж байгаа бус уу? Тэд гадна талын ажлыг гүйцэтгэхдээ асар их урам зоригтой, үнэнч байдаг бус уу? Хэрвээ тэд үнэнч бол бодит байдал эзэмшсэн бус уу? Хэрвээ тэд бодит байдалтай бол үнэний талаар нөхөрлөж буй хүмүүсийг сонсоод баярлаж, үүнийг хүсэн эрмэлзэж байх ёстой. Тэгвэл муу ёрын сүнсэнд эзэмдүүлэх үзэгдэл яагаад гарч ирдэг вэ? Тэдний ердийн эелдэг зөөлөн байдал шал худал гэдгийг энэ нь баталдаг—үнэн тэднийг илчилсэн.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд Бурханы гэрийг өөрсдийнхөө хувийн эзэмшил шиг үздэг”-аас эш татав

Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа диавол шиг үйлдэж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганаас таягдан хаягдаж, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; диавол хаан нь юм. Хэрвээ чуулганы гишүүд өндийн босож, эдгээр ахлах чөтгөрийг эсэргүүцэхгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг бага ч гэсэн хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг бүр мөсөн устгана. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; тэдний уг чанар үүнийг шийддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Өмнөх: 109. Бурханыг дагах, хүмүүсийг дагахыг ялган таних зарчмууд

Дараах: 111. Тэрс үзэл, төөрөгдлийг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх