63. Удирдагч, ажилчдыг сонгох зарчмууд

(1) Удирдагч, ажилчид болж сонгогдсон хүмүүс үнэний талаар цэвэр ойлголттой, үнэнийг хүлээн авч чаддаг байх нь л зохистой юм; тэд үнэнийг эрэлхийлдэг, сайн хэв чанартай байх ёстой;

(2) Биеэ тоосон зан чанартай бүх хүнд нэгэн адил хандах ёсгүй. Хэрвээ хүн үнэнийг хүлээн авч, бодитой ажил хийж чаддаг бол сонгогдож болох юм;

(3) Урьд өмнө нь гэм буруу үйлдэж, халагдаж байсан удирдагч, ажилчид үнэхээр гэмшсэн, бодитой ажил хийх чадвартай л бол сонгогдож болох юм;

(4) Удирдагч, ажилчид болж сонгогдсон хүмүүс үнэнийг нөхөрлөснөөр асуудлыг шийдвэрлэж харьцангуй чаддаг, бодитой ажил хийж чаддаг хүмүүсийн дундаас хамгийн сайн сонголт байх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Өөрийн ажлыг бүх орчлон ертөнцөд эхлүүлснээс хойш Бурхан нийгмийн бүх давхаргын хүмүүсийг оролцуулаад Өөрт нь үйлчлэх олон хүнийг урьдчилан тогтоосон. Түүний зорилго бол Өөрийн хүслийг биелүүлж, газар дээрх Өөрийн ажлыг төвөггүй гүйцэлдүүлэхэд оршино. Өөрт нь үйлчлэх хүмүүсийг сонгох Бурханы зорилго энэ билээ. Бурханд үйлчилдэг хүн бүр Бурханы хүслийг ойлгох ёстой. Түүний энэхүү ажил Бурханы мэргэн ухаан болон бүхнийг чадагч хүч, газар дээрх Түүний ажлын зарчмыг хүмүүст илүү тодорхой болгодог. Хүмүүс Түүний үйл хэргийг илүү тодорхой мэдээсэй гэсэндээ Өөрийн ажлыг хийж, хүмүүстэй харилцахын тулд үнэндээ Бурхан газар дээр ирсэн. Өнөөдөр, энэ бүлэг хүмүүс та нар бодитой Бурханд үйлчлэх хувьтай билээ. Энэ бол та нарын хувьд тоо томшгүй их ерөөл—Бурхан та нарыг үнэхээр өргөж байгаа хэрэг юм. Өөртөө үйлчлэх хүнийг сонгоход Бурханд үргэлж Өөрийн гэсэн зарчим байдаг. Бурханд үйлчлэх нь хүмүүсийн төсөөлдөг шиг зүгээр нэг урам зоригийн асуудал ердөө ч биш. Бурханы өмнө үйлчилдэг хэн боловч Бурханы удирдамж болон Ариун Сүнсний ажил тэдэнд байгаа учраас, мөн тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс учраас тийнхүү үйлчилдэг гэдгийг өнөөдөр та нар хардаг. Эдгээр нь Бурханд үйлчилдэг бүх хүнд байх ёстой хамгийн наад захын болзол билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлээс ангижрах ёстой”-оос эш татав

Удирдагч сонгох жинхэнэ зарчим юу болох, ямар хүнийг удирдагчаар сонгох ёстой, ямар хүн ах эгч нарыг Бурханы үгийн бодит байдал руу удирдагчийн хувиар залж чиглүүлж чадах ба удирдагч байхад тохирохыг сонгуулийн үеэр олон хүн ойлгож чаддаггүй; тэд иймэрхүү зүйлийг төдийлөн мэддэггүй буюу тодорхой ойлгодоггүй. Сонгуулийн үеэр хуурамч удирдагчдыг зориуд сонгодог хүмүүс ч бий; тэд хуурамч удирдагчид хамаарах хэнийг ч бай сонгодог бөгөөд зорилгод үнэнээр нийцдэг, удирдагч байх чадвартай, удирдагч байх хэв чанар, хүн чанартай хүмүүсийг олж хардаггүй. Хүмүүс өөрсдийнхөө үзлээр сайн гэж боддогоос болоод, тухайлбал, хүсэл тэмүүлэлтэй гадаад дүр төрх, сайхан зан авир гэх мэтээс болоод удирдагч байх хэв чанаргүй, хүн чанаргүй хүмүүс сонгогддог; харин удирдагч байх үй олон шалгуурыг үнэхээр хангадаг хүмүүс хэзээ ч сонгогддоггүй. Өөрсдийгөө урам зоригтойгоор зарлагаддаг хэр нь ажиллах чадваргүй, анхаарал татахыг хүсэгчдийг орчин нөхцөл бүрээс олж болно; тэд туйлын эерэг санагддаг, ихэнх хүмүүс тэднийг удирдагч байх шалгуур хангасан гэж үзээд тийм хүмүүсийг сонгох ёстой гэж боддог. Гэвч үр дүн нь гэвэл, энэ хүмүүсийг сонгомогц тэдэнд ажил хэтэрхий ихэддэг, тэд Дээрхийн ажлын зохицуулалтын алийг ч гүйцэтгэх чадваргүй, тэдгээрийг хэрхэн гүйцэтгэхээ мэддэггүй. Тэд бүхэл өдөржингөө цаг завгүй байдаг боловч чуулганы ажлын алинд ч сайжралт, ахиц гардаггүй бөгөөд хорон муу хүмүүс эрх мэдэл эзэмших юм уу булаан авах, чуулганы ажил будилаантах, эсвэл хүмүүс зүрх сэтгэлдээ нэгдэлгүй байх нөхцөл байдал үргэлж тохиолддог. Хуурамч удирдагчид ажил хийх нь ийм уршигтай байдаг. Хуурамч удирдагчид сонгогдох нь ах эгч нарын амийн оролтод нөлөөлж, хохирол учруулдаг төдийгүй, мөн Бурханы гэрийн бүх ажилд сөргөөр нөлөөлдөг; тэгээд энэхүү ажлыг амжилттай урагшлахыг болиулж, үр дүнтэй явагдахад нь саад хийдэг. Нэг талаар, энэ нь хуурамч удирдагчидтай өөрсөдтэй нь холбоотой асуудал, нөгөө талаар, энэ нь тэднийг сонгосон хүн бүртэй холбоотой. Чи тэдний юу болохыг таньж чадахгүй, харалган сохор бөгөөд тэднийг нэвт хардаггүй, үнэн-зарчмыг ойлгодоггүй; эцэст нь тэднийг сонгосноороо чи өөрийгөө болон бусдыг хохироогоод зогсохгүй, Бурханы гэрийн ажилд ч бас эрсдэл учруулдаг. Энэ нь хүмүүс болон Бурханы ажилд хуурамч удирдагчдын учруулдаг үр нөлөө, хор хохирол юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (1)”-аас эш татав

Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам их орох боломж олгож чаддаг. Түүний ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг. Түүнчлэн, түүний хийдэг ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болдог, дүрэмд баригддаггүй бөгөөд хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөө, амиа аажмаар өсгөх, үнэнд илүү гүн орох чадавх олгодог. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хамаагүй тааруухан байдаг. Бас ажил нь мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг ба хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал руу ч, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү ч аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсээр үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлуулдаг. Ийм удирдамж нь хүмүүсийг буруу замаар оруулж л чадна. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь шалгуур хангадаг эсэхийг ялган таних гол түлхүүр бол тэдний удирдан чиглүүлдэг зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид нь үнэнтэй нийцэлтэй зарчмыг хүлээн авдаг эсэх, өөрчлөгдөхөд нь тохирсон хэрэгжүүлэлтийн замыг хүлээн авдаг эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгах хэрэгтэй; чи мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь хүмүүсийн оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялган салгаж чадахгүй бол амархан мэхлэгдэнэ. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Чуулганыг удирддаг, хүмүүсийг амиар хангадаг, хүмүүст элч болдог хүмүүс бодит туршлагатай байх ёстой; тэд сүнслэг зүйлсийн талаар зөв ойлголттой, үнэний талаар зөв үнэлэлт, туршлагатай байх ёстой. Ийм хүмүүс л чуулганыг удирддаг ажилчид юм уу элчүүд байхад тохирно. Эс бөгөөс тэд зөвхөн хамгийн доод талын дагалдагч болж чадах ба удирдагч болж чадахгүй, хүмүүсийг амиар хангаж чаддаг элч байж бүр ч чадахгүй. Яагаад гэвэл, элч нарын чиг үүрэг нь яаран гүйж, тэмцэхийн төлөө бус, харин аминд үйлчлэх ажил хийж, зан чанараа өөрчлөхөд нь бусдыг удирдахын төлөө байдаг. Энэ чиг үүргийг гүйцэтгэдэг хүмүүс нь хүнд бэрх хариуцлага үүрэх даалгавар авдаг бөгөөд энэ нь хэн бүхний үүрч чадах зүйл биш юм. Ийм ажлыг амийн оршихуйтай буюу үнэний туршлагатай хүмүүс л хийж чадна. Хаяж орхидог, яаран гүйдэг, эсвэл өөрсдийгөө зарлагадахыг хүсдэг хэн бүхэн үүнийг хийж чадахгүй; үнэний туршлагагүй, засалт, шүүлт амсаагүй хүмүүс энэ төрлийн ажлыг хийж чадахгүй. Ямар ч туршлагагүй, бодит байдалгүй хүмүүс өөрсдөө иймэрхүү оршихуйгүй байдаг учраас бодит байдлыг тодорхой харж чаддаггүй. Иймээс энэ төрлийн хүн удирдах ажил хийж чадахгүйгээр үл барам, удаан хугацаанд үнэнгүй явбал таягдуулах бай болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Янз бүрийн ажил хариуцдаг хүмүүсээс ямар стандарт шаарддаг вэ? Юун түрүүнд тэд үнэнийг ойлгож чаддаг байх ёстой; үнэнийг ойлгох хэв чанартай байх ёстой. Эдгээр нь хамгийн чухал зүйл. Илүү тодруулбал, тэд сүнслэг зүйлсийг ойлгодог, Бурханы үгийг туслалцаагүйгээр идэж, уух чадвартай, Түүний үгээс хэрэгжүүлэлтийн зарчмыг олох чадвартай, Бурханы үгийг уншаад хүмүүст тохиолддог янз бүрийн байдлыг ухамсарлах чадвартай байх ёстой. Тэд бие даан туршлагажих чадвартай байх ёстой; асуудалтай тулгарах үедээ өөрсдийгөө эргэцүүлж, Бурханы бүрдүүлсэн орчин нөхцөлийг туулж байхдаа Түүний үгийг ашиглаж, авах ёстой сургамжаа авах чадвартай байх ёстой. Үнэнийг ойлгох чадвар, хэв чанартай байх нь тэднээс шаардах хамгийн эхний зүйл юм. Мэдээж, тийм хүмүүс мөн мөс чанар, эрүүл ухаантай, хүн чанар нь жишигт нийцэж байх ёстой. Хоёрдугаарт тэд ачаа үүрэх ёстой. Хэрэв тэд ердөө л сайн хэв чанартай, үнэнийг ойлгож чаддаг хэдий ч залхуу, махан биеийн тав тухад шунадаг, зөвхөн Дээрхийг шаардаж, зааварлах үед л ажилладаг, ажиллахаараа зөвхөн оромдсон болж, жирийн хүмүүсийн түвшинд ховорхон оролцдог, зовохыг эсвэл төлөөс төлөхийг хүсдэггүй, ачаа үүрдэггүй бол тэднийг хөгжүүлэхэд тохирох авьяастан гэж үзэж болох уу? (Үгүй.) Тэгэхээр хоёрдугаар шаардлага нь энэ: Тийм хүмүүс ачаа үүрэх ёстой. Гуравдугаарт нь тэд ажилдаа чадварлаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, ажлаа Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дагуу гүйцэтгэхээс гадна тодорхой нэг ажлыг хийж байхдаа асуудлыг даруй илрүүлж, шийдвэрлэх чадвартай байх ёстой; ажлаа үр дүнтэй, гүн гүнзгий гүйцэтгэж, хааш яаш хийх ёсгүй; мөн Бурханы гэрийн ажлын зохицуулалтын аль ажлыг хийх ёстойгоо тодорхойлохын сацуу тэдгээр ажлын зохицуулалтыг хэрэгжүүлж, алдаа мадаггүй гүйцэлдүүлэх чадвартай байх ёстой. Тодорхой нэг үүрэгт ажлыг гүйцэтгэх явцдаа асуудал олж илрүүлбэл Бурханы гэрийн ажлын зохицуулалтын дүрэм журамтай холбоотойгоор зохицуулж чаддаг байх ёстой. Тэд мөн тодорхой нэг зүйл, нөхцөл байдлын үнэн байдлыг ялган таньж, үүн дээрээ үндэслэн үнэн зөв шүүн тунгааж, зөв шийдэл гаргаж ирж чаддаг байх ёстой. Ажилдаа чадварлаг байна гэж үүнийг хэлнэ. Ажилдаа чадварлаг байна гэдэг нь хамгийн гол нь ажлынхаа гол цөмийг ойлгож, асуудлыг даруй тодорхойлж, тэдгээр асуудлыг зарчмын дагуу шийдвэрлэж чаддаг байхыг хэлдэг—өөрөөр хэлбэл өөрийнхөө хоёр хөл дээр зогсож чаддаг байхыг хэлнэ. Дээрх үүрэгт ажлыг хүлээлгэн өгч, мөн зарим нэг зарчмыг хэлж өгмөгц энэ хүмүүс зарчмыг ухан ойлгож, ажлыг тэдгээрийн дагуу гүйцэтгэж чаддаг байх ёстой; үндсэндээ тэд хэт олон гажуудал, эндүүрэлгүйгээр зөв чиглэлийг дагаж чаддаг байх ёстой. Чадварлаг байна гэж үүнийг хэлнэ. Нэг жишээ байна: Хүмүүсийг цэвэрлэж, хөөх, мөн антихрист болон хорон муу хүмүүсийг зарчмын дагуу илрүүлэхийг Бурханы гэр уриалах үед чадварлаг төрлийн хүмүүс бол тэрхүү үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа бараг хазайдаггүй. Нэгэнт гарч ирсэн бол антихрист ил болж, хөөгдөхөд хугацаа ордоггүй; чадварлаг хүмүүс бол антихристийг хурдан илрүүлэхийн сацуу ах эгч нартаа тэднийг илрүүлж, мэхлэгдэхгүй байхад нь тусалж чаддаг. Хамтдаа хүн болгон антихристийг ил болгож, хаяж эцэст нь антихристийг хөөж чаддаг. Чадварлаг хүмүүс ажлынхаа хүрээнд антихрист юм уу хорон муу хүмүүстэй учрах үед ах эгч нарынх нь наад зах нь ерэн таван хувь нь мэхлэгдэж, нөлөөнд нь автдаггүй; заримдаа бүр нэг ч хүн мэхлэгдэж, замаасаа төөрдөггүй. Сайн хэв чанартай, ажилдаа чадварлаг хүмүүс ийм байдаг; тийм хүмүүс үнэн-бодит байдалтай удирдагч, ажилчин байх жишигт нийцдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (5)”-аас эш татав

Зарим хүн хуурамч сүнслэг хүнийг удирдагчаар сонгочхоод ихэд баярлаж, “Одоо бид сайн удирдагчтай боллоо. Удирдагч маань мундаг номлогч. Номлодог зүйл нь маш ойлгомжтой байдаг, ганц номлол нь хэдэн цагаар ч үргэлжилж чадна, ийм маягаар хэдэн өдөр ч үргэлжлүүлж чадна. Түүнийг номлоход хүн бүр уярч, нулимс унагадаг. Бид удирдагчдаа их дассан, түүнээс салахад дурамжхан байдаг учраас үүргээ гүйцэтгэх гээд явах дургүй” гэж боддог. Гэвч тэд даалгавраа хийж эхлэхээрээ “Би яагаад юу ч ойлгохгүй больчих шиг болов оо? Бодитой ажил хийж эхлэнгүүтээ би яагаад ойлгохоо больчихдог юм бэ? Энэ ажил олон асуудалтай хэвээр байна! Удирдагчийнхаа нөхөрлөхийг сонсоод бид бүгд маш их эрч хүчтэй болсон, гэтэл ажил дээр тулгарсан асуудлыг яагаад шийдвэрлэж чадахгүй байна вэ? Бид бүгдээрээ эрч хүчтэй болбол тэдгээрийг шийдвэрлэж чадахгүй гэж үү? Эдгээр асуудал угаасаа гарч ирэх ёсгүй байсан бус уу?” гэж ухаардаг. Энд асуудал юунд байна вэ? Иймэрхүү хуурамч удирдагчийн номлол нь бүгд үг, сургаал, хоосон яриа, уриа, дэмий юм төдийхөн байдаг. Тэдгээр нь чиний бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Эдгээр хуурамч удирдагч чамайг мэхэлсэн байна. Тэд чамайг хий хоосон санаагаар тэжээж байжээ. Хэдэн уриагаар чамайг хуурч, асуудал шийдэгдсэн гэж бодогдуулжээ. Хэрвээ тэд нөхөрлөхдөө асуудлыг тусгайлан авч хэлэлцээгүй бол үнэндээ асуудал чинь яаж шийдэгдэх вэ дээ? Тэдний номлол бүх асуудлаас дээгүүр нисэж, хоосон яриа, хоосон гоё үгээрээ бүгдээс нь зайлсхийдэг. Тэд нөхөрлөхдөө асуудал дээр ажилладаггүй, харин ердөө л онол чалчдаг эрдэмтэн шиг уриа, хоосон сургаал л номлодог. Хэрэгжүүлэлт гэж юу болохыг тэд мэддэггүй бөгөөд хэрэгжүүлэх цаг болоход номлол нь гарч ирэх асуудалд огт хамаагүй байдаг. Энэ нь ердөө л нэг төрлийн номлол, нэг мэдлэг, хоосон сургаал маягийн юм. Иймэрхүү хуурамч удирдагч бүх бодит асуудлаас зайлсхийж, Бурханы үг болон үнэнийг зүгээр нэг үг, үсэг бүхий нэг төрлийн сургаал, эсвэл нэг төрлийн номлох уриа гэж үздэг. Тэгээд үр дүн нь ямар байдаг вэ? Тэд хэчнээн удаан номлосон ч, хүмүүс түрхэн зуурын эрч хүчнээс өөр юу ч олж авдаггүй. Үнэн нь бодит байдлаас салангид биш, харин бодит байдалтай, хэрэгжүүлэхэд гардаг асуудлуудын бүх талтай холбоотой байдаг. Тиймээс, та нар ийм сүнслэг дүр эсгэдэг хуурамч удирдагчтай дахин тааралдвал хуурамч удирдагч гэдгийг нь хэлж чадах уу? Хэрвээ та нар хэлж чадахгүй бол удирдагчаар сонгох хүнээрээ эхлээд хэдэн асуудлыг шийдвэрлүүлээд үз. Хэрвээ тэдгээрийг зарчмын дагуу шийдвэрлэж, үр дүн нь нэлээд сайн байх агаад эдгээр асуудлыг үнэн-бодит байдлаар шийдвэрлэвэл тэднийг сонго. Хэрвээ тэд асуудлын мөн чанарын талаар, асуудал нь чухамдаа ямар байгаа тухай ярихаас зайлсхийж, зөвхөн хоосон сургаал, уриа номлодог бол тэднийг сонгож болохгүй. Яагаад сонгож болохгүй вэ? (Яагаад гэвэл, тэд бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй.) Бодитой асуудлыг шийдвэрлэж чадахгүй энэ хүн хэн бэ? Хоосон сургаалын үг, үсэг төдийхөн л номлож чадах учраас тэд бол хоёр нүүртэй, хуурамч сүнслэг Фарисай юм. Тэдэнд үнэнийг ойлгох хэв чанар, асуудлыг шийдвэрлэх чадвар байдаггүй, тэд асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Тиймээс, хэрвээ чи тэднийг удирдагчаараа сонговол тэд хуурамч удирдагч болох нь гарцаагүй. Тэд удирдагчийн ажил хийж, удирдагчийн хариуцлагыг биелүүлж чадахгүй. Тиймээс чи тэднийг сонгоод тэдэнд хор хүргэж байгаа бус уу? “Яахаараа тэдэнд хoр хүргэнэ гэж? Бид тэднийг сайнаар санаж л сонгосон. Тэд бага зэрэг хэв чанартай, тэгэхээр бид тэднийг сонгочихвол ажил хариуцсан хүнтэй болох бус уу?” гэж зарим хүн хэлнэ. Хариуцсан хүнтэй болох нь чухал боловч хэрвээ тэр хүн нь хариуцах чадваргүй, харин ч аливааг байгаагаар нь агуулдаггүй хоосон яриа төдийхнийг л санал болгодог, асуудлыг шийдвэрлэхэд огт тусгүй бол тэднийг сонгосноороо мууг үйлдэх боломж олгож байгаа бус уу? Та нар тэднийг хуурамч удирдагчийн зам руу хүчээр оруулж байгаа бус уу? Тийм учраас л ийм хүнийг удирдагчаараа сонгож болохгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (8)”-аас эш татав

Өмнөх: 62. Чуулганы сонгуулийн зарчмууд

Дараах: 64. Удирдагч, ажилчдыг мэдээлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх