166. Бурханы нигүүлслийг эдлэх зарчмууд

(1) Хүн хэчнээн их нигүүлсэл эдлэх нь хамаагүй, Бурханы хүсэлд анхааралтай байж сурах ёстой. Үүргээ сайн гүйцэтгэж, Бурханы хайрыг хариулахын тулд чадах бүхнээ хийх ёстой;

(2) Бурханы нигүүлслийг эдлэхдээ хүнд тавих Түүний шаардлагыг ойлгож, Түүний хайрыг мэдэж, Түүнд гэрчлэл хийж сурах ёстой. Энэ нь дангаараа Түүний хүсэлтэй нийцдэг;

(3) Бурхан хүнд нигүүлсэл хайрладаг нь Түүний хайрын илэрхийлэл юм, гэхдээ хүмүүсийг Сатаны нөлөөнөөс аварч, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулдаг болгох нь Түүний санаа зорилго билээ;

(4) Бурханы нигүүлслийг эдлэх төдийхнөөр сэтгэл ханаж болохгүй. Чи үнэнийг болон Бурханы талаарх мэдлэгийг эрэлхийлэх ёстой. Бурханаар төгс болгуулах цэгт хүрэх нь Түүний сэтгэлийг хамгийн их баясгадаг.

Холбогдох Бурханы үг:

Бурхан Өөрийн амь болон Өөрт юу байгаа, Өөрөө юу болохыг хүмүүст өгсөн, ингэснээр тэд үүнийг амьдран харуулж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг болон Түүний өгсөн үнэнийг амьдрах чиглэл, замаа болгож, өөрсдийн амь болгож, энэ амиар амьдарна. Тэгвэл, Бурхан Өөрийн амийг хүмүүст харамгүй хайрлаж, улмаар үүнийг тэдний амь болгосон гэж хэлж болох уу? Тэгвэл хүмүүс Бурханаас юу олж авсан юм бэ? Бурханы хүлээлт үү? Бурханы амлалт уу? Эсвэл юу вэ? Бурханаас тэдний олж авсан зүйл нь хоосон үг биш, харин Бурханы амь юм! Бурхан хүмүүст амь хайрладгаас гадна Бурханы энэ амийг аваад, өөрийн амь болгож, амьдран харуул гэсэн нэг шаардлага тавьдаг. Энэ амийг амьдран харуулахыг чинь хараад Бурханы сэтгэл ханадаг. Энэ бол Бурханы цорын ганц шаардлага юм. Иймээс хүмүүсийн Бурханаас олж авдаг зүйл үнэлж баршгүй бөгөөд Бурхан хүмүүст хамгийн үнэлж баршгүй энэ зүйлийг хайрлаж байхдаа юу ч олж аваагүй; үүнээс хамгийн их ашиг хүртэгч нь хүн юм. Хүмүүс Бурханы амийг амиа болгон хүлээн авч байхдаа үнэнийг ойлгож, хүн байхын зарчмыг олж авч, хүн байхын үндэс суурьтай болж, хүн байхын тулд дагах хэрэгтэй чигээ ч бас олдог. Тэд дахин хэзээ ч Сатанд хууртаж, хүлэгдэж, мөн муу хүмүүст хууртаж, ашиглуулахаа больж, муу ёрын чиг хандлагаар бохирдож, бузартаж, хүлэгдэж, уруу татагдахаа больдог. Хүмүүс тэнгэр, газрын хооронд эрх чөлөөтэй амьдарч, чөлөөлөгддөг. Тэд ямар ч ёрын муу, харанхуйн хүчний хор хөнөөлд өртөхөө больж, үнэхээр Бурханы эрх мэдэл дор амьдарч чаддаг. Өөрөөр хэлбэл, тэд энэ амийг амьдран харуулж байхдаа ямар ч зовлон шаналал туулахаа больж, оронд нь аз жаргалтай, хүндрэл бэрхшээлгүй амьдардаг; тэд эрх чөлөөтэй амьдарч, Бурхантай хэвийн харилцаатай байдаг. Тэгээд Бурханы эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцэж чадахаа больж, харин ч үнэхээр Бурханы дээд эрхийн дор амьдарч чаддаг. Тэд дотроо ч, гаднаа ч зөв, зохистой амьдралаар амьдарч, жинхэнэ хүмүүс болдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн бол Бурханы удирдлагын төлөвлөгөөнөөс хамгийн их ашиг хүртэгч”-ээс эш татав

Эцсийн өдрүүдийн ажлын одоогийн үе шатанд Бурхан урьдынхтайгаа адилаар хүнд цаашид зөвхөн нигүүлсэл, ерөөл хайрлахгүй, мөн хүнийг урагш явуулахын тулд аргадах ч үгүй. Ажлын энэ үе шатанд өөрийн туулсан Бурханы ажлын бүх талаас хүн юу харсан бэ? Хүн Бурханы хайр, Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ хугацаанд Бурхан, хүнд аажмаар Өөрийнхөө санаа зорилгыг мэдүүлэхийн тулд, Өөрийнхөө хэлдэг үг болон хүнд өгдөг үнэнийг мэдүүлэхийн тулд хүнийг хангаж, дэмжиж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Хүнийг сул дорой байх үед, сэтгэлээр унасан байх үед, хаашаа ч явах аргагүй байх үед Бурхан хүнд зөвлөж, хүнийг тайтгаруулж, зоригжуулахын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадалтай болж, эерэгээр өндийн босож, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Гэхдээ хүн Бурханд дуулгаваргүй хандаж, Түүнийг эсэргүүцэх үед, эсвэл завхралаа илчлэх үед Бурхан ямар ч өршөөл үзүүлэлгүйгээр хүнийг цээрлүүлж, сахилгажуулна. Гэхдээ, Бурхан хүний тэнэглэл, мэдлэггүй, сул дорой, төлөвшөөгүй байдалд хүлээцтэй, тэвчээртэй хандана. Ийм маягаар, хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсөж, Бурханы санаа зорилгыг мэдэж, тодорхой нэг үнэнийг ойлгож, ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг мэдэж, ёрын муу, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цээрлүүлж, сахилгажуулах ганцхан хандлага баримталдаггүй, гэхдээ бас үргэлж хүлээцтэй, тэвчээртэй ханддаггүй. Харин үүний оронд Тэр өөр өөр үе шатных нь дагуу, өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарынх нь дагуу хүн нэг бүрийг өөр өөр арга замаар хангадаг. Тэр хүний төлөө олон зүйл хийж, асар их төлөөс төлдөг; хүн эдгээр зүйлийг, эсвэл энэхүү төлөөсийг огт ухамсарладаггүй ч Бурханы хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр үнэхээр хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн гай гамшгаас ахин дахин зайлсхийдэг, тэр бүх хугацаанд Бурхан хүний сул дорой байдалд ахин дахин хүлээцтэй ханддаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхрал болон сатанлаг мөн чанарыг аажмаар мэдэж авах боломж олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл, удирдамж нь бүгд, үнэний мөн чанарыг улам бүр ойлгож, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар замаар явах ёстой, тэд юуны төлөө амьдардаг, амьдралынх нь утга учир, үнэ цэн болон урдах замаараа хэрхэн алхах зэргийг улам бүр ойлгох боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйл Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Бурхан хүн дээр ажлаа хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр арга барилыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харахыг хүсдэг вэ? Мөн тэднээс юу авахыг хүсдэг вэ? Бурхан, хүний зүрх сэтгэлийг сэргээж болно гэдгийг харахыг хүсдэг. Хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга барил нь, хүний зүрх сэтгэлийг сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, дэмжиж, хангаж байдгийг, мөн хэн тэдэнд өдий хүртэл амьдрах боломж олгосныг хүнд ойлгуулах гэсэн байнгын хүчин чармайлт билээ; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд ойлгуулах арга зам юм; тэдгээр нь хүнд Бурханы зүрх сэтгэлийг мэдүүлж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгуулж, хүнийг аврах Түүний ажлын ар дахь асар их халамж, санаа бодлыг ухааруулахын тулд хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээх арга зам юм. Зүрх сэтгэл нь сэргэх үед хүн доройтсон, завхарсан зан чанартайгаар амьдрахыг хүсэхээ больж, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахын төлөө үнэнийг эрэлхийлэхийг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрчихсэн байх үед хүн Сатанаас бүрмөсөн салж чаддаг. Тэрээр Сатанд хорлогдохоо больж, түүнд хянуулж, хууртагдахаа больдог. Харин ч хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд Бурханы ажилд болон Түүний үгэнд идэвх санаачилгатайгаар хамтран ажиллаж, улмаар Бурханаас эмээж, муугаас зайлдаг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах билээ? Бурханы гэсгээлт болон шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр бодож байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан юм: “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхиогүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт, шүүлт юм; түүнчлэн энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал билээ.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү их хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргахыг хүсвэл, мөн утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авах ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө холдуулах ёсгүй. Бурханы гэсгээлт, шүүлт бол гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Өнөөдөр хүн, гагцхүү Бурханы нигүүлсэл, хайр, өршөөлтэйгээр өөрийгөө үнэхээр мэдэж чадахгүй, хүний мөн чанарыг мэдэж бүр ч чадахгүй гэдгийг хардаг. Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн аль алинаар л дамжуулан, цэвэршүүлэлтийн үйл явцын үеэр л хүн дутагдлаа мэдэж, өөрт нь юу ч байхгүй гэдгийг мэдэж чадна. Тиймээс Бурханыг гэх хүний хайр Бурханы цэвэршүүлэлт, шүүлтийн суурин дээр бий болдог. Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, амар тайван гэр бүлтэй, эсвэл материаллаг ерөөлтэй байгаа бол Бурханыг хараахан олж аваагүй бөгөөд Бурханд итгэх итгэлийг чинь амжилттай гэж үзэж болохгүй. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд материаллаг ерөөл аль хэдийн хүртээчихсэн, гэхдээ хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс болгуулж чадахгүй. Хүмүүс туршлагаараа Бурханы хайрын заримыг мэдэрч, Бурханы хайр, өршөөлийг хардаг ч үүнийг хэсэгхэн хугацаанд туулаад, Бурханы нигүүлсэл, хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, хүний доторх завхарсан зүйлийг илчилж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь ангижруулж чадахгүй, хайр, итгэлийг нь төгс болгож чадахгүй гэдгийг хардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэг үе шатны ажил байсан бөгөөд хүн Бурханы нигүүлслийг эдэлснээр Бурханыг мэдэж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Бурханд огт дуулгавартай байдаггүй, нэрийг нь хүлээн зөвшөөрөх төдий байдаг, Бурханы сайхан сэтгэл, хайр татам байдлыг бага зэрэг мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдардаг бөгөөд Бурханаар авхуулж, төгс болгуулахгүй. Бурхан дуулгавартай байдал, Бурханы үгийг идэж, ууж, таашааж байгаагаар нь, мөн амьдралынх нь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Ийм итгэлээр л хүмүүсийн зан чанар өөрчлөгдөж, ингэснээр л тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чаддаг. Ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагана гэдэг бол Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүй үнэнийг идэвхтэйгээр хүсэмжилж, үнэнийг хайж, Бурханаар авхуулахыг эрэлхийлнэ гэсэн үг; Бурханы ийм л итгэлийг хүсдэг билээ. Бурханы нигүүлслийг эдлэхээс өөр юу ч хийдэггүй хүмүүс төгс болгуулж, өөрчлөгдөж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, сүсэг бишрэл, хайр, тэвчээр бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлслийг л эдэлдэг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чаддаггүй бөгөөд Бурханыг мэдлээ ч мэдлэг нь өнгөцхөн байдгийн дээр “Бурхан хүнд хайртай”, “Бурхан хүнд энэрэнгүй ханддаг” гэх мэт зүйл ярьдаг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй, бас хүмүүс Бурханыг үнэхээр мэддэг гэдгийг харуулдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос эш татав

Хүмүүс өсөхийн хэрээр, бар олзоо ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлыг хийхдээ Бурхан хүмүүс, үйл явдал, аливаа зүйлс, цаг хугацаа, орон зайн ямар нэгэн хязгаарлалтад хэзээ ч баригддаггүй; Тэр Өөрийн хийх хэрэгтэй, хийх ёстой зүйлийг хийдэг, Өсөх үйл явцдаа чи өвчин, бүтэлгүйтэл гэх мэт өөрт таалагдахгүй олон зүйлтэй тулгарч болох юм. Гэхдээ энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжинд байдаг. Бурхан бүх амьдралд чинь хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг чиний хажууд, чамайг хамгаалж, харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харилцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг мэдэж авч эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чамд хийх дуртай зүйл гэж бий. Чи хүн чанар дотроо амьдарч, өөрийн гэсэн орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг өчүүхэн төдий ч ухамсарладаггүй. Харин чамайг өсөж байх зуур Бурхан алхам бүрд чамайг харж байдаг бөгөөд урагшлах алхмаа хийх бүрд чинь харж байдаг. Мэдлэгт суралцаж, эсвэл шинжлэх ухааныг судалж байх үед чинь ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй. Чи бусад хүмүүсийн л адилаар, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харилцах явцдаа өөрийн гэсэн туйлын зорилготой болж, өөрийн гэсэн хобби, сонирхолтой болж, бас асар их амбиц өвөрлөдөг. Чи ирээдүйгээ дандаа эргэцүүлж, ирээдүй чинь ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй, Бурхан энэ бүхнийг тов тодорхой хардаг. Магадгүй чи өөрөө өнгөрсөн үеэ мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд, чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы харцан дор амьдарч, өсөж бойжиж, нас бие гүйцдэг. Энэ хугацаанд Бурханы хийсэн хамгийн чухал зүйл бол хэний ч ухамсарлаж чадахгүй, хэний ч мэдэхгүй зүйл юм. Бурхан энэ талаар хэзээ ч хүмүүст хэлдэггүй нь мэдээж. Тэгвэл энэ хамгийн чухал зүйл юу вэ? Энэ бол Бурхан хүнийг аварна гэдгийн баталгаа гэж хэлж болох юм. Энэ нь, Бурхан энэ хүнийг аврахаар шийдсэн бол үүнийг хийх ёстой гэсэн үг. Энэ нь хүн, Бурхан хоёрын аль алинд амин чухал билээ. Та нар юу болохыг нь мэдэх үү? Та нарт энэ талаар ямар ч мэдрэмж байхгүй, мөн энэ тухай ямар ч ойлголт байхгүй байгаа юм шиг байна, иймээс Би та нарт хэлж өгье. Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Өөрийн хийсэн бүхнийг Тэр чамд нарийвчлан тайлагнадаггүй. Бурхан чамд үүнийг мэдэх боломж олгоогүй, мөн чамд хэлээгүй. Гэхдээ хүн төрөлхтний хувьд Түүний хийдэг бүхэн чухал. Бурханы тухайд гэвэл, энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Түүний зүрх сэтгэлд байдаг Өөрийнх нь хийх ёстой ямар нэгэн чухал зүйл, энэ бүх зүйлээс хавьгүй илүү давдаг. Өөрөөр хэлбэл, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан аюулгүй байдлыг нь батлан даах ёстой. Эдгээр үгийг сонссоны дараа та нарт бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж магадгүй. “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж асууж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа, эсвэл магадгүй ямар нэгэн аюул, гамшиг хэзээ ч туулалгүйгээр, сайхан амьдарч, хэвийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх ёстой. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Аюулгүй байдал гэдэг нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр “аюулгүй байдлыг” баталгаажуулах явдал уу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл юу юм бэ? Энэхүү “аюулгүй байдал” нь чи Сатанд залгиулахгүй гэсэн үг. Энэ нь чухал уу? Сатанд залгиулахгүй байх гэдэг нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Тийм ээ, энэ нь хувийн аюулгүй байдалтай чинь холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Сатанд залгиулмагц сүнс болон махан бие чинь Бурханд харьяалагдахаа больдог. Бурхан чамайг аврахаа болино. Сатанд залгиулсан сүнснүүд болон хүмүүсийг Бурхан хаядаг. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг баталгаажуулах, чамайг Сатанд залгиулахгүй байлгах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь маш чухал, тийм биз? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй юм шиг байна!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Иов амьдралынхаа өнгөрсөн хэдэн арван жилийн турш Еховагийн үйл хэргийг харж, түүнд зориулсан Ехова Бурханы ерөөлийг олж авсан. Тэдгээр ерөөл нь түүнийг ихэд тавгүйтүүлж, өртэй гэж санагдуулдаг болсон, учир нь тэр Бурханы төлөө юу ч хийгээгүй мөртөө тийм агуу ерөөлийг хүртэж, маш их нигүүлслийг эдэллээ гэж итгэдэг байсан юм. Энэ шалтгаанаас болж, Бурханы ачийг хариулж чадна хэмээн найдаж, Бурханы үйл хэрэг, агуу байдлыг гэрчлэх боломжтой болно хэмээн найдаж, дуулгавартай байдал болон итгэл нь Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх хүртэл Бурхан түүний дуулгавартай байдлыг шалгах ба түүнээс гадна итгэл нь ариусна гэж найдан зүрх сэтгэлдээ үргэлж залбирдаг байв. Тэгээд Иов дээр шалгалт ирэхэд Бурхан түүний залбирлыг сонсжээ гэдэгт итгэсэн юм. Иов энэ боломжийг юм бүхнээс илүү нандигнан хайрласан ба тийнхүү насан туршийнх нь хамгийн агуу хүсэл биелж болох байсан учраас үүнд хуумгай хандаж зүрхлээгүй. Энэ боломж ирсэн нь түүний дуулгавартай байдал болон Бурханаас эмээх байдал туршигдаж, ариусгагдаж болзошгүй гэсэн үг байсан юм. Цаашлаад, Иов, Бурханы сайшаалыг хүртэх бололцоотой болсон, тийнхүү түүнийг Бурханд илүү ойр аваачна гэсэн үг байв. Ийм итгэл, эрэл хайгуул нь шалгалтын явцад улам төгс болж, Бурханы хүслийн талаар илүү их ойлгох боломжийг түүнд олгосон юм. Иов бас Бурханы ерөөл болон нигүүлсэлд улам их талархдаг болсон ба зүрх сэтгэлдээ Бурханы үйл хэргийг улам их магтаж, Бурханаас илүү их эмээж, Бурханыг улам хүндэтгэдэг болсон бөгөөд Бурханы хайр татам, агуу, ариун байдлыг илүү ихээр эгээрэн хүссэн. Энэ үед Иов хэдийгээр Бурханы бодлоор бол мөн л Бурханаас эмээж, муугаас зайлдаг нэгэн байсан боловч мэдэрч туулсан зүйлийнх нь тухайд гэвэл, Иовын итгэл үнэмшил болон мэдлэг нь түргэн ахисан: Түүний итгэл үнэмшил ихэссэн, дуулгавартай байдал нь бат бөх болсон ба Бурханаас эмээх нь илүү гүнзгийрсэн. Хэдийгээр энэхүү шалгалт Иовын сүнс болон амийг өөрчилсөн боловч энэ өөрчлөлтөд Иов сэтгэл хангалуун байгаагүй, мөн энэ нь түүний ахиц дэвшлийг удаашруулаагүй. Энэ шалгалтаас юу олж авснаа тооцоолж, дутагдлаа эргэцүүлж бодонгоо тэрээр дараагийн шалгалт ирэхийг хүлээн чимээгүйхэн залбирсан, учир нь Бурханы дараагийн шалгалтын явцад итгэл, дуулгавартай байдал, Бурханаас эмээх байдал нь дээшлээсэй гэж хүсэн хүлээж байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Түүний эзэмшдэг бүхнийг Бурхан түүнд хайрласан бөгөөд өөрийнх нь хөдөлмөрийн үр шим биш гэж Иов зүрх сэтгэлдээ гүнээ итгэдэг байсан. Тиймээс тэр эдгээр ерөөлийг дээр нь дөрөөлж хөрөнгөжих зүйл гэж үзээгүй, харин баримтлах ёстой замаас хамаг хүчээрээ зуурч, амьдралынхаа зарчим болгох хэрэгтэй гэж үзсэн. Тэр Бурханы ерөөлийг эрхэмлэн дээдэлж, тэдгээрт талархдаг байсан, гэхдээ ерөөлд сэтгэл татагдаагүй, мөн илүү их ерөөлийг ч эрэлхийлээгүй. Өмч хөрөнгийн талаарх түүний хандлага ийм байв. Тэр ерөөл олж авах гэж юу ч хийгээгүй, мөн Бурханы ерөөлөөр дутлаа, эсвэл алдлаа гэж санаа нь зовж, шаналаагүй; Бурханы ерөөлийг хүртсэндээ сүйдтэй, ухаангүй ихээр баярлаагүй, мөн байнга ерөөл хүртдэг гээд Бурханы замыг үл тоогоогүй, Бурханы нигүүлслийг ч мартаагүй юм. Өөрийн эд хөрөнгийн талаарх Иовын хандлага хүмүүст түүний жинхэнэ хүн чанарыг илчилдэг: Нэгдүгээрт, Иов шунахай хүн байгаагүй ба материаллаг амьдралдаа ихийг шаарддаггүй байсан. Хоёрдугаарт, Бурхан түүнээс байгаа бүхнийг нь авна гэдгээс Иов хэзээ ч айж, санаа зовж байгаагүй, энэ нь зүрх сэтгэлдээ Бурханд дуулгавартай байх түүний хандлага байсан; өөрөөр хэлбэл, Бурхан хэзээ түүнээс авчих бол гэж, эсвэл авах болов уу, яах бол гэдэг талаар түүнд ямар ч шаардлага, гомдол байгаагүй ба яагаад гэдэг шалтгааныг ч асуугаагүй, харин зөвхөн Бурханы зохицуулалтад дуулгавартай байхыг зорьсон. Гуравдугаарт, түүний хөрөнгө өөрийнх нь хөдөлмөрөөс бий болсон гэж тэр хэзээ ч итгээгүй, харин тэдгээрийг түүнд Бурхан хайрласан гэж итгэдэг байв. Энэ нь Иовын Бурханд итгэх итгэл, бат үнэмшлийн үзүүлэлт байсан. Иовын хүн чанар болон өдөр тутмын жинхэнэ мэрийлт нь түүний талаарх энэ гурван талын дүгнэлтээр тодорхой болсон уу? Эд хөрөнгөө алдаад тайван байсных нь салшгүй хэсэг бол Иовын хүн чанар болон мэрийлт байлаа. Өөрөө өдөр тутам мэрийсний ачаар л Иов Бурханы шалгалтуудын үеэр, “Ехова өгсөн, Ехова буцаан авчихлаа; Еховагийн нэр алдаршиг” гэж хэлэх биеийн хэмжээ болон итгэл үнэмшилтэй байсан билээ. Эдгээр үгийг нэг шөнийн дотор олж аваагүй, мөн тэдгээр нь Иовын толгойд гэнэтхэн орж ирээгүй, харин олон жилийн амьдралыг туулахдаа түүний харж, олж авсан зүйл байсан. Зөвхөн Бурханы ерөөлийг эрж хайдаг, Бурхан буцааж авна гэж айдаг, үүнийг үзэн ядаж, гомдоллодог бүх хүнтэй харьцуулахад Иовын дуулгавартай байдал маш бодитой биш гэж үү? Бурхан байдаг гэдэгт итгэдэг боловч Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт хэзээ ч итгэдэггүй хүмүүстэй харьцуулахад Иов тун үнэнч, шулуун шударга биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II”-оос эш татав

Абрахам Исаакыг тахил болгосон—та нар юу өргөн барьсан юм бэ? Иов бүх зүйлээ өргөн барьсан—та нар юу өргөн барьсан юм бэ? Маш олон хүн үнэн замыг эрж хайхын тулд өөрсдийн амийг өгч, толгойгоо бөхийн, цусаа урсгасан. Та нар тийм төлөөс төлсөн үү? Харьцуулж үзвэл та нарт ийм агуу нигүүлслийг эдлэх эрх огт байхгүй. Өнөөдөр та нарыг Моабын үр удам гэж хэлэх нь буруу гэж үү? Өөрсдийгөө хэтэрхий өндрөөр бүү авч үз. Чамд онгирох юм юу ч байхгүй. Тийм агуу аврал, тийм агуу нигүүлсэл та нарт чөлөөтэй өгөгдсөн. Та нар юу ч золиослоогүй атлаа нигүүлслийг чөлөөтэй эдэлсэн. Та нар ичихгүй байна уу? Энэ үнэн зам та нарын өөрсдөө эрж хайж, олж авсан зүйл мөн үү? Үүнийг хүлээн зөвшөөрөхөд Ариун Сүнс та нарыг хүчлээгүй гэж үү? Та нарт эрж хайсан зүрх сэтгэл хэзээ ч байгаагүй, үнэнийг эрж хайх, хүсэн эрмэлзэх зүрх сэтгэл бүр ч байгаагүй. Та нар зүгээр л хойш сууж, үүнийг эдэлсээр ирсэн; өчүүхэн ч хичээл чармайлт гаргахгүйгээр энэ үнэнийг олж авсан. Та нар гомдоллох ямар эрхтэй юм бэ? Чи өөрийгөө хамгийн их үнэ цэнтэй гэж бодож байна уу? Амиа золиосолж, цусаа урсгасан хүмүүстэй харьцуулбал та нарт гомдоллох юм юу байна вэ? Та нарыг яг одоо устгах нь зөв зүйтэй, жам ёсны хэрэг! Дуулгавартай байж, дагахаас өөр ямар ч сонголт та нарт байхгүй. Та нар зүгээр л үнэ цэнгүй! Та нарын дундаас ихэнх нь дуудагдсан боловч хэрвээ орчин чинь албадан хүчлээгүй, эсвэл та нарыг дуудагдахад хүргээгүй байсан бол та нар гарч ирэх бүр дургүй байх байсан. Хэн ингэж татгалзахыг хүсэж байна вэ? Хэн бие махбодын зугаа цэнгэлийг хаяхыг хүсэж байна вэ? Та нар бүгд тав тухтай байдалд шунан баясдаг, тансаг амьдралыг эрж хайдаг хүмүүс! Та нар ийм агуу ерөөл олж авсан—та нар өөр юу хэлэх гэсэн юм бэ? Та нарт ямар гомдол байна вэ? Та нар тэнгэр дэх хамгийн агуу ерөөл, хамгийн агуу нигүүлслийг эдлэх боломжтой болсон бөгөөд газар дэлхий дээр өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил өнөөдөр та нарт илчлэгдсэн. Энэ нь ерөөл биш гэж үү? Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг тэрсэлсэн учраас та нар одоо ингэж гэсгээгдэж байгаа. Энэ гэсгээлтийн улмаас та нар Бурханы өршөөл, хайрыг харсан ба Түүний зөвт, ариун байдлыг бүр ч их харсан. Энэхүү гэсгээлтийн улмаас, мөн хүн төрөлхтний бузар заваан байдлын улмаас та нар Бурханы агуу хүч чадлыг харж, Түүний ариун, агуу байдлыг харсан билээ. Энэ нь хамгийн ховор үнэн биш гэж үү? Энэ нь утга учиртай амьдрал биш гэж үү? Бурханы хийдэг ажил утга учраар дүүрэн байдаг! Иймээс та нарын байр суурь хэдий чинээ доогуур байна, Бурханаар өргөгдсөн гэдгийг чинь төдий чинээ их нотолдог ба та нар дээрх Түүний өнөөдрийн ажлын асар их үнэ цэнийг төдий чинээ их баталдаг. Энэ нь ердөө өөр хаанаас ч олж авах аргагүй, үнэлж баршгүй эрдэнэс юм! Эрин үеүдийн туршид хэн ч ийм агуу авралыг эдлээгүй. Та нарын байр суурь дорд хэмээх баримт нь Бурханы аврал хэчнээн агуу болохыг харуулдаг бөгөөд Бурхан хүн төрөлхтөнд үнэнч гэдгийг харуулдаг—Тэр устгадаг биш, авардаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос эш татав

Өмнөх: 165. Бурхан хүн төрөлхтнийг боломжит дээд хэмжээнд аврах зарчмууд

Дараах: 167. Бурханы хүсэлд анхааралтай байх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх