80. Сайн мэдээний боломжит байнуудыг тандах зарчмууд

(1) Эхлээд, сайн мэдээний боломжит бай нь хүн чанар сайтай юу, муутай юу гэдгийг, үнэнийг хүлээн авч чадах эсэхийг, муу ёрын сүнс тэдний дотор ажилладаг эсэхийг тодруулах шаардлагатай. Үүний дараа, сайн мэдээг тэдэнд түгээж болох эсэхийг тодорхойл;

(2) Сайн мэдээний боломжит бай нь сайн гэдгийг баталгаажуулсныхаа дараа чи чин сэтгэлээсээ харилцан, үнэний талаар нөхөрлөх боломж олж, улмаар сайн мэдээ түгээх замыг зас;

(3) Чи сайн мэдээний боломжит байнуудыг ирээдүйн гэрчлэлийн сууриар хангахын тулд тэдний хэв чанар, дур сонирхол, гол сул тал, үзлийг ойлгож, мэдрэх ёстой;

(4) Хэрвээ сайн мэдээний боломжит бай нь үнэнийг хүлээн авахад хэтэрхий биеэ тоосон, өөрийгөө зөвтгөдөг мөртөө сайн мэдээ түгээх авьяастай, үйлчлэл үзүүлэх чадвартай бол чи тэднийг ятгахаар хүчин зүтгэл гаргах ёстой.

Холбогдох Бурханы үг:

Анх Бурханы бүтээсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд, Сатаны нөлөөн дор амьдардаг, иймээс хүмүүс сүнсгүй үхэгсэд болсон, Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, Сатаны хэрэгсэл болсон, мөн Сатаны хоригдол болцгоосон. Бурханы бүтээсэн бүх амьд хүн үхдэл болсон учраас Бурхан гэрчлэлээ алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн, Өөрийнх нь амьсгалыг агуулдаг цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Бурхан гэрчлэлээ буцаан авч, Өөрийнх нь гараар бүтээгдсэн боловч Сатанд олзлогдсон хүмүүсийг буцааж авъя гэвэл тэднийг амьд хүн болгохын тулд дахин амилуулах ёстой, тэгээд Тэр тэднийг гэрэлдээ амьдруулахын тулд буцаан авах ёстой. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Хамгийн гол нь тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Энэ хүмүүс Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилгогүй, зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч сэтгэлгүй байдаг. Амьд хүмүүс бол сүнс нь дахин төрсөн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэн болон гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд энэ хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцдэг. Бурхан амилж, авралыг нь харж, Өөрт нь үнэнч байж чадах, Өөрийг нь эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр бие махбодтой болсон Бурханд болон Түүний илрэлтэд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүн амилж чаддаг бол зарим нь чаддаггүй; уг чанар нь аврагдаж чадах эсэхээс энэ нь шалтгаалдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс эш татав

Хүмүүс олон янз байдаг бөгөөд ямар төрлийн сүнстэйгээрээ ялгардаг. Зарим хүн хүний сүнстэй байдаг бөгөөд тэд бол Бурханы сонгохоор урьдчилан тогтоосон хүмүүс юм. Зарим нь хүний сүнсгүй байдаг; тэд бол залилан шургалсан чөтгөрүүд. Бурханы урьдчилан тогтоож, сонгоогүй хүмүүс шургалж орлоо ч гэсэн аврагдаж чадахгүй бөгөөд эцэстээ чөтгөрт булаагдах болно. Хүмүүс Бурханы ажлыг хүлээн авч чадах эсэх, хүлээн авсныхаа дараа ямар замаар явах, өөрчлөгдөж чадах эсэх нь бүгд тэдний доторх сүнс болон уг чанарт үндэслэдэг. Зарим хүн өөрийн мэдэлгүй төөрөлддөг; тийм хүн болохыг нь сүнс нь тодорхойлдог бөгөөд өөрчлөгдөж чаддаггүй. Зөв замаар алхдаггүй учраас тэдний зарим дээр Ариун Сүнс ажилладаггүй; харин тэд эргэлт хийсэн бол Ариун Сүнс ажиллаж чадах байлаа. Тэгэхгүй бол тэдний хувьд бүх зүйл дуусна. Янз бүрийн нөхцөл байдал оршин байдаг ч ямартай ч Бурхан хүн бүрд зөвт хандлагаар ханддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы зөвт зан чанарыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй хэсгийг нь, мөн тэдний зүрх сэтгэл дэх үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хэсгийг нь аврах аврал юм. Хүний шийдвэр гэдэг нь тэдний зүрх сэтгэл доторх зөв шударга байдал, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг хэсэг бөгөөд мөс чанартай байдаг. Бурхан үнэнийг ойлгуулж, олж авхуулах, завхралыг нь цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд хүмүүсийн энэ хэсгийг аварч, үүгээр дамжуулан завхарсан зан чанарыг нь өөрчилдөг. Хэрвээ чиний дотор эдгээр зүйл байдаггүй бол чи аврагдаж чадахгүй. Чиний дотор үнэнийг гэх хайр, зөв шударга байдал болон гэрлийг гэх хүсэл эрмэлзэл байдаггүй бол; ёрын муутай тулгарах болгонд чамд ёрын муу зүйлийг хаях хүсэл байдаггүй, хүндрэл бэрхшээлийг туулах шийдвэр ч байдаггүй бол; түүнчлэн, мөс чанар чинь хөшүүн бол; үнэнийг хүлээн авах чадвар чинь ч бас хөшүүн болж, үнэн болон тохиолдож байгаа үйл явдалд мэдрэмжгүй ханддаг бол; бүх хэрэг явдлыг ялган таньж чаддаггүй, аливааг өөрөө зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй бол аврагдах ямар ч аргагүй юм. Ийм хүнд сайшаах ямар ч зүйл байдаггүй, мөн түүн дээр ажиллахад зохистой юу ч байдаггүй. Тэдний мөс чанар хөшүүн, оюун санаа нь будилуу байдаг, мөн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрладаггүй, зөв шударга байдлыг ч хүсэн эрмэлздэггүй бөгөөд Бурхан үнэний талаар хэчнээн тодорхой, илэрхий ярилаа ч гэсэн аль эрт үхчихсэн мэт хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэдний хувьд бүх юм дууссан бус уу? Амьсгалж байгаа хүнийг хиймэл амьсгалаар аварч болно, харин аль хэдийн үхээд, сүнс нь явчихсан бол хиймэл амьсгал ямар ч нэмэргүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Будилж төөрөлдсөн хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс эш татав

Чи сайн мэдээ түгээх үүргээ гүйцэтгэж байхдаа хариуцлагаа биелүүлэх ёстой. “Хариуцлага” гэх нэр томьёог чи юу гэж ойлгодог вэ? Бодит нөхцөл байдалд тэр хариуцлагаа хэрхэн үнэн зөвөөр хэрэглэдэг вэ? Сайн мэдээний талаарх ойлголт, энэ талаар Бурханаас хүлээн авсан зүйлээ Бурханы түгээхийг хүсэж буй хүмүүст дамжуулах нь чиний үүрэг юм. Тэгвэл үүнийг чи хэрхэн түгээдэг вэ? Энэ чиний чөлөөт цагаараа хийдэг зүйл биш, мөн өөрийн мэдрэмж, дур сонирхлын дагуу түгээдэг зүйл биш, зочин бүрийн гавьяаг үнэлээд цэсийг өөрчилж түгээдэг ч юм биш. Харин үүнийг Бурханы шаардлага, Бурханы гэрийн зарчмын дагуу түгээдэг—ерөнхийдөө ийм байдаг. Илүү нарийвчлан хэлбэл, энэ нь өөрийн хүлээн авсан зүйл, ойлгодог зүйлийг хуваалцах учиртай хүмүүстэйгээ хуваалцах боломжийг олохын тулд чадах бүхнээ хийх явдал юм. Үүнийг хийхдээ яах ёстой вэ? Хариуцлагаа биелүүлж, чадах бүхнээ хий, мөн ямар ч төлөөсийг эргэлзэлгүй төл. Чадах бүхнээ хийнэ гэж юу гэсэн үг вэ? Сайн мэдээ түгээгээд удаагүй, нэг их туршлагагүй, яриа хөөрөө муутай, аль эсвэл боловсрол нимгэнтэй байлаа ч гэсэн хүмүүсийг олж авахгүй байх ямар ч шалтгаан, шалтаг чамд байхгүй гэсэн үг. Чи энэ ажилд хоёр дахин их хүчин зүтгэл гаргаж, сайн мэдээ түгээж байгаа хүмүүсийнхээ нөхцөл байдлыг ойлгож, тэдэнтэй сайн мэдээ хуваалцах зохистой арга замыг хайх ёстой. Жишээ нь, сайн мэдээний байнууд юу ойлгодог, ямар зан төлөвтэй, ярих дуртай эсэх, хөгжилтэй харилцан ярианд дуртай эсэхийг хар. Хэрэв тэд хөгжилтэй харилцан ярианд дургүй бол чи тэдэнтэй арай намуухан, арай удаан ярих ёстой; хэрэв тэдний боловсрол нимгэн, ойлгох чадвар дулимаг бол чи илүү дэс дараатай, удаан, тууштай, мөр мөрөөр, бага багаар ярих хэрэгтэй; хэрэв тэд зарим нэг соёлын мэдлэгтэй, илүү эрдмийн үг яриа сонсох дуртай боловч чиний боловсролын түвшин хангалтгүй байвал эрдмийн материал бэлтгэх, аль эсвэл тэдэнтэй ярилцахдаа боловсролтой хүн олж хамтрах учиртай. Хэрэв сайн мэдээний байнууд Библийн талаар өргөн мэдлэгтэй, харин чи Библийг амьдралдаа нэг ч өдөр уншиж үзээгүй байвал яах вэ? Чи сайн мэдээний байнд хэрэгтэй байгаа зүйл, Хуучин Гэрээний холбогдох зөгнөл, Шинэ Гэрээний холбогдох эшлэлээр өөрийгөө зэвсэглэж, эдгээрийг Библиэс тусгайлан хайх ёстой. Хийх юмгүй байх үедээ чи эшлэл уншиж, тэмдэглэл хийж, цээжлэх ёстой. Үүнээс гадна шашны хүмүүс Библи дэх эдгээр эшлэлийг хэрхэн ойлгодог, эдгээрийг үнэн зөв, цэврээр ойлгоход нь энэ хүмүүст тусалж чадах цэгт хэрхэн хүрч болохыг тунгаах ёстой, ингэснээр дараа нь эдгээр эшлэлийг холбон, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг ойлгоход тэднийг залж чиглүүлж болно. Гэрийн даалгавраа хийх гэдэг нь энэ юм. Чи янз бүрийн хүмүүст хэрэгтэй зүйлийг ойлгоод, дараа нь тэдгээр нөхцөл байдалд үндэслэн гэрийн даалгавраа бага зэрэг хийх ёстой. Энэ нь чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлж байгаа явдал. Магадгүй зарим хүн: “Надад эдгээрийн алийг нь ч хийх хэрэг байхгүй; би зөвхөн Библийг цөөн хэдэн удаа унших хэрэгтэй. Би энэ талаар ярихдаа хүн бүртэй ярьдаг шигээ л ярина, итгэх эсэх нь тэдний хэрэг. Хэрэв итгэхгүй бол тэд юу ч олж авахгүй бөгөөд ямартай ч би өөрийн хариуцлагыг биелүүлсэн болохоор энэ миний буруу биш” гэдэг. Ийм хүн хариуцлагаа биелүүлсэн үү? Хэрэв чи сайн мэдээний байныхаа боловсролын түвшин, нас, зан төлөв, сонирхол зэргийг мэдэлгүйгээр сайн мэдээ түгээвэл, эсвэл гэрийн даалгавраа хийхдээ ямар ч хүчин чармайлт гаргадаггүй, бодитой оролдлого хийдэггүй бол үүргээ жинхэнээсээ биелүүлж байгаа юу? Энэ бол ердөө л үүргээ чадан ядан гүйцэтгэж, үүрэгтээ хариуцлагагүй байгаа хандлага; энэ бол хайхрамжгүй хандлага. Хэрэв ийм хандлагаар сайн мэдээ түгээгээд, хүмүүсийг олж авч чадахгүй бол, тэгснээ тэд сүнслэг асуудлуудыг ойлгодоггүйгээс ийм юм боллоо гэвэл—хэрэв чи хариуцлагыг тэдэнд үүрүүлж, өөрийгөө ямар ч буруу зүйл хийгээгүй гэж мэлзвэл—чи хариуцлагагүй хандлага гаргаж байна. Энэ бол яалт ч үгүй гэрийн даалгавраа хийгээгүй, хариуцлагаа биелүүлээгүй, үүргээ үнэнчээр гүйцэтгээгүй тохиолдол юм. Тийм байтал чи булзахын тулд бас л бүх төрлийн шалтаг бодож олон, хариуцлагаасаа зайлсхийх зүйлс хэлж байгаа бол ямар төрлийн зан авирыг харуулж байна вэ? Энэ бол хууран мэхлэлт; хариуцлагагүйгээр утгагүй зүйлс ярин, аливааг ялгаж салгалгүйгээр тодорхойлно гэдэг бол хууран мэхлэлт; эдгээр нь Бурханыг хуурч байгаа үйлдэл. Бурхан чамд энэ үүргийг өгсөн; чи сайн мэдээний бай болгонтойгоо чадлынхаа хэрээр хайрын сэтгэлээр, тэвчээртэй хандаж, шаардлагатай аливаа бэрхшээлийг тэвчиж, хариуцлагын мэдрэмжтэйгээр ажлаа дуустал нь хийж, бүх үйлдлийнхээ талаар Бурханд тайлан тавьж чаддаг байх ёстой. Энэ бол чиний үүргээ биелүүлэхдээ гаргах ёстой хандлага юм. Чи сайн мэдээний байтай таарах үедээ өөртөө “Одоо тохиромжгүй үе байна. Тэдний хэдэн настай, хэн байх нь надад хамаагүй, миний асуудал биш. Тэдний итгэх эсэх нь надаас шалтгаалахгүй; хэрэв Ариун Сүнс тэдэн дээр ажиллахгүй бол би ямар ч их гэрийн даалгавар хийлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй, тиймээс би хүчин чармайлт гаргаж зүдрэхгүй. Би сайн мэдээ түгээх талаар тэр хэмжээний л ойлголттой. Хэрэв Бурхан тэдэн дээр ажиллавал тэд итгэнэ; Бурхан ажиллахгүй бол итгэхгүй бөгөөд энэ нь тэдний хувьд золгүй хэрэг байх боловч надтай ямар ч хамаагүй” гэж хэлбэл энэ ямар төрлийн хандлага вэ? Энэ бол хариуцлагагүй, хатуу сэтгэлтэй хандлага. Сайн мэдээ түгээх багуудад ийм хүмүүс болон бий. Тэгвэл ямар үед чамайг үүргээ хангалттай биелүүлсэн гэж хэлж болох вэ? Өөрийн уулзсан сайн мэдээний байнуудынхаа ерэн таваас дээш хувьд нь зориулж гэрийн даалгавраа хийж бэлдээд, үүргээ хайраар, тэвчээртэй, хүлээцтэйгээр, хариуцлагын мэдрэмжтэйгээр гүйцэтгэсэн бол чи үндсэндээ ажлаа хангалттай хийжээ. Үлдсэн таван хувийн онцгой тохиолдол бүхий сайн мэдээний бай бол чиний хариуцлага биш. Ямар төрлийн онцгой тохиолдлууд байдаг вэ? Жишээлбэл, заримдаа сайн мэдээ түгээхээс чинь өмнө хүмүүс янз бүрийн шалтгааны улмаас нас бардаг; энэ бол нэг төрлийн онцгой тохиолдол. Өөр нэг нь, ойрын үед гэр бүлийн нөхцөл байдалд нь өөрчлөлт гарсан, эсвэл гэрлээд удаагүй байгаа юм уу тушаал дэвшсэн хүмүүсийн тохиолдол байна. Зарчмын хувьд тэд магадгүй сайн мэдээний бай байхад тохирох боловч тэдэнд сайн мэдээ хүрэх зөв цаг нь биш байж болзошгүй; тиймээс тэдэнд сайн мэдээ түгээх хүчин чармайлт гаргахаа азнаж, арай дээр цаг иртэл хүлээх хэрэгтэй байж магадгүй. Өөр ямар онцгой тохиолдлууд байдаг вэ? Нэг жишээ нь, зарим хүн цөөн хэдэн өдөр, хэдэн жил ч биш, бүр удаан хугацааны турш, хаа очсон газраа хэл ярихуйгаар үргэлж ярьдаг. Тийм хүмүүс бол муу ёрын сүнснүүд, чи тэдэнд сайн мэдээ түгээж болохгүй. Өөр нэг төрөл бол, өнгөн дээрээ бай байхад зохистой мэт харагддаг хүмүүс байдаг ч тэдний талаар илүү дэлгэрүүлэн асуух үедээ чи тэднийг хорь юм уу гучин хүнтэй завхайрсан болохыг нь олж мэддэг. Илүү олон хүнд сайн мэдээ түгээхийн тулд тэднийг үйлчлэл үзүүлэгч болгон ашиглахаас бусад тохиолдолд чи ийм хүмүүст номлож болохгүй; тийм тохиолдолд бол болно. Өөр нэг нь, хэтэрхий хорон муу хүн чанартай, гомдсон бол бусдаас өшөө авахыг хүсэж, бусдыг хорлодог төрлийн хүн байна. Ийм хүмүүс хөөгдөх тавилантай байдаг болохоор чи тэдэнд номлож болохгүй. Бас хүүхдүүд Бурханд итгэхийг хүсдэг боловч асран хамгаалагч нь зөвшөөрөхгүй байх гэх зэрэг тохиолдол бий. Чи тэдэнд сайн мэдээ түгээж болохгүй. Тэднийг насанд хүрч, бие даасан иргэн болох үед нь чи тэдэнд сайн мэдээ түгээхээр дахин оролдож болно. Чамд энэ бүх онцгой тохиолдол тулгарч магадгүй. Хэрэв бодит нөхцөл байдал нь боломжгүй байвал тэдэнд сайн мэдээ түгээх нь чиний хариуцлага биш.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Сайн мэдээ түгээх нь бүх итгэгчийн журамт үүрэг мөн”-өөс эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Бурхан хүмүүсийг шүүж, цэвэрлэхийн тулд үнэнийг илэрхийлэх замаар эцсийн өдрүүдийн ажлыг гүйцэтгэдэг. Тийм болохоор, хүн чанар сайтай, үнэнийг хайрладаг, Бурханы үгийг ойлгон ухамсарлаж, үнэнийг хүлээн авах чадвартай хүмүүст л аврагдах найдвар бий. Тиймээс, сүсэг бишрэлтэй, эсвэл шүтлэггүй эсэхээс үл хамааран, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг, үнэн замыг эрж хайх чадвартай, үнэнийг хүлээн авч чаддаг, харьцангуй хүн чанар сайтай сайн хүмүүст номлох ёстой. Эдгээр нөхцөлийг хангадаггүй хүмүүст номлох ёсгүй. Сайн мэдээг номлохдоо хүмүүс “таван номлох”, “найман-үл номлох” зарчмын дагуу номлох ёстой хэмээн одоо Бурханы гэрээс заадаг. Эдгээр зарчмыг хэн ч зөрчиж болохгүй.

“Таван номлох” зарчмын нарийн ширийнийг дор дурдав:

1. Зүрх сэтгэлдээ Бурхан байгаа гэдэгт үнэхээр итгэдэг, үнэн замыг эрж хайж, судлах хүсэлтэй хүмүүст л номло.

2. Хүний эрхэлдэг ажил, боловсролын түвшнээс үл хамааран, харьцангуй хүн чанар сайтай, үнэнийг хүлээн авч чаддаг л бол тэдэнд номлож болно.

3. Хүн өмнө нь ямар ч шашны бүлэглэлд харьяалагддаг байсан нь хамаагүй, үүнд элдэв янзын мухар сүсэгт итгэдэг, тэр ч бүү хэл муу ёрын сүнс, хуурамч бурхдыг шүтдэг байсан хүмүүс хамаарах бөгөөд шашны бүлэглэлийг мэргэжлийн түвшинд удирдаж байгаагүй, муу ёрын сүнсэнд эзэмдүүлээгүй, үнэн замыг эрж хайж, судлах хүсэлтэй л бол тэдэнд номлож болно.

4. Нийгэм дэх янз бүрийн давхаргаас гаралтай алдартай хүмүүсийн тухайд, хэрэв тэд Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг, үнэнийг хүлээн авч чаддаг, ухаарч ойлгосон зүйл нь утгагүй биш, бүх төрлийн хорон муу үйлийг үйлддэггүй болох нь баталгаатай л бол тэдэнд номлож болно.

5. Шашны удирдагч нарын тухайд, тэд үнэн замыг хүлээн зөвшөөрч, үнэнийг хүлээн авдаг, нэр хүнд нь тийм ч муу биш, хорон муу, утгагүй биш, сүнслэг асуудлыг ойлгож чаддаггүй биш л бол тэдэнд номлож болно.

“Найман-үл номлох” зарчмын нарийн ширийнийг дор дурдав:

1. Бурхан байдаг гэдэгт итгэдэггүй, зүрх сэтгэлдээ Бурханы талаарх үзэл санааг голдог хүмүүст хэзээ ч бүү номло.

2. Хүн чанар маш муутай, нэр хүнд муутай, элдэв янзын хорон муу үйл үйлдэх чадвартай, ёрын муу хүмүүст хэзээ ч бүү номло.

3. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн, муу ёрын сүнсний ноцтой ажилтай хүмүүст хэзээ ч бүү номло.

4. Зэрлэг догшин, муухай, эвгүй харагддаг, чамайг тавгүйтүүлж, бүр айлгадаг хүмүүст хэзээ ч бүү номло.

5. Ёрын муу агаад садар самуун хүмүүст хэзээ ч бүү номло.

6. Ноцтой хөгжлийн бэрхшээлтэй, эсвэл хүнд өвчтэй хүмүүст хэзээ ч бүү номло.

7. Оюун ухаан муутай, Бурханы үг-үнэнийг ойлгох чадваргүй, туйлын дорд хэв чанартай хүмүүст хэзээ ч бүү номло.

8. Тагнуулч юм уу туршуулынх шиг сэжигтэй зан авиртай хүмүүст хэзээ ч бүү номло.

Бурханы сонгосон хүмүүс дээрх “таван номлох”, “найман-үл номлох” зарчмыг чанд дагаж мөрдөх ёстой. Номлох ёсгүй найман төрлийн хүмүүсийн нэгд нь номлосон хэн боловч сайн мэдээний ажилд саад хийж, үймүүлдэг хүн юм. Тэднийг оргүй хоосноос асуудал үүсгэдэг, санаатайгаар зохисгүй авирладаг хүн гэж үзэх бөгөөд тэдэнд анхааруулга өгөх ёстой. Хэрэв ийм хүмүүс гэмшихгүй бол үүргээ биелүүлэхийг нь болиулах ёстой. Зарим онцгой нөхцөлд уян хатан байж болох бөгөөд “нэг дүрэм бүгдэд таарна” гэх хандлагыг хэрэгжүүлэх ёсгүй. Жишээ нь, хэрэв хүн үнэнийг хүлээн авч чаддаг боловч “таван үл номлох” ангиллын нэгэнд нь багтах юм байна гэж сэжиглэж байгаа бол нэгдүгээрт, тэд чөтгөрт эзэмдүүлээгүй; хоёрт, хорон муу хүн биш; гуравт, тагнуул биш гэдгийг нь баталгаажуулж чадаж л байвал тэдэнд номлож болно. Хэрэв номлож болох хүн—магадгүй нэгэн цагт хэл ярихуйгаар ярьж, эсвэл муу ёрын сүнсний бүлэглэлд элсэж байсан гэх мэт ямар нэгэн асуудалтай байвал—ядаж л сайн мэдээг түгээхэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг нь баталгаажуулж болохоор бол тэдэнд номлож болно. Хэрэв тэр хүн сайн мэдээ түгээхэд хувь нэмрээ оруулж чадахгүй, тэр ч бүү хэл хор хохирол, саад учруулж болзошгүй бол тэдэнд мэдээж номлох ёсгүй. Энэ бол онцгой зарчим юм. Нэмж хэлэхэд, хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүн нэр хүнд сайтай бөгөөд тэр хүн хүн чанар сайтай, үнэнийг хүлээн авч, сайн мэдээ түгээхэд хувь нэмрээ оруулж чадна гэдгийг нь баталгаажуулж болохоор байвал түүнд мөн номлож болно. Тодорхойгүй нөхцөл байдал үүсвэл нөхөрлөлөөр дамжуулан олонхын санал зөвлөмжийг хэрэгжүүлэх ёстой. Урьд нь, газар газрын чуулганууд сайн мэдээг номлохдоо нүүрэн дээрээ мэнгэтэй хүмүүс, нэгэн цагт хачин жигтэй өвчин тусаж байсан хүмүүс, сүлжээний бизнест оролцож байсан, арьс цайх өвчтэй, янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй, нүдээ аниад юм харж чаддаг, ер бусын хүч чадалтай, хачирхалтай үзэгдэл харж чаддаг, үргэлж хачин зүйл зүүдэлдэг гэх мэт хүмүүст номлохгүй гэх зэрэг тодорхой дүрмүүдэд баригддаг байв. Энэ бүхэн буруу, утга учиргүй бөгөөд үүнийг хориглох ёстой. Хүн зүрх сэтгэлдээ Бурхан байдаг гэдэгт итгэдэг, хүн чанар сайтай, үнэнийг хайрлаж чаддаг, үнэнийг хүлээн авдаг, хорон муу биш, чөтгөрт эзэмдүүлээгүй, дотор нь муу ёрын сүнс ажиллаж байгаа нь илэрхий биш л бол түүнд номлож болно. Энэ бол хамгийн наад захын, энгийн зарчим юм. Үүнийг одоо ч ойлгож, ухаарч чадахгүй байгаа хүмүүс бол мулгуу хүмүүс юм.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 79. Бурханд үнэнч байх зарчмууд

Дараах: 81. Сайн мэдээ түгээж, Бурханыг гэрчлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх