96. Бурханыг өргөмжилж, гэрчлэх зарчмууд

(1) Бурханыг агуу, өндөр дээд гэж өргөмжлөх шаардлагатай. Түүнийг хүндэл, ямар нэг хүнийг бүү шүү, хязгаарлалтад нь бүү авт; зөвхөн Бурханд шүтэн мөргөж, дуулгавартай бай;

(2) Бурханы үгийг түгээж, Түүний ажлыг гэрчил, Түүний үгийг хүний шашны үзэл, теологийн хоосон сургаалыг няцаах үндэс болгон ашигла, ингэснээр хүмүүс Бурханы өмнө дуулгавартайгаар буцан ирнэ;

(3) Бурханы талаарх хувийн туршлага, мэдлэгийнхээ талаар Түүний үгийн дагуу нөхөрлө. Үнэний талаар ойлгож, бодит байдалд ороход нь бусдыг хөтөлж, Бурханы өмнө тэднийг аваач;

(4) Үнэнийг мөрдөж, Бурханы ажлыг хамгаалж чаддаг бай. Сатаны хүчтэй бүү тохиролц, бүү бууж өг, харин Бурханы сонгосон хүмүүсийн асуудал бүрийг шийдвэрлэхийн тулд үнэнийг ашигла;

(5) Үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг хэрэгжүүлж, бодит байдалд ороход анхаарлаа төвлөрүүл, ингэснээр чи зарчмын дагуу үйлдэж, жинхэнэ хүний төрхийг амьдран харуулна. Ингэх нь Бурханд жинхэнэ гэрчлэл хийх явдал юм.

Холбогдох Бурханы үг:

Та нарын туулсан, үзэж харсан зүйл өмнөх бүх үеийн эш үзүүлэгчид, ариун хүмүүсийнхээс давдаг, гэхдээ та нар өмнөх үеийн эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийн үгээс илүү агуу гэрчлэл өгч чадах уу? Одоо та нарт Миний хайрладаг зүйл Мосегийнхоос давж, Давидынхаас илүү гардаг, иймээс та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, үг чинь Давидынхаас илүү байхыг Би шаарддаг. Би та нарт зуу дахин ихийг өгдөг тул та нараас ч бас Надад тэр хэрээр эргүүлэн төл гэж шаарддаг. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой бөгөөд та нар Надаас амь хүлээн авдаг тул Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, мөн Миний та нарт илгээдэг, Миний төлөө та нарын хийх учиртай зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрлаж, сонгогдсон хүмүүс болох израильчуудын хэзээ ч аваагүй амийг хайрласан. Зүй нь бол та нар Надад гэрчлэл хийж, залуу насаа Надад зориулж, амиа өгөх учиртай. Миний алдар суугаа хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх ёстой. Үүнийг Би аль эрт урьдчилан тогтоосон. Миний та нарт алдар суугаа хайрлаж байгаа нь та нарын ерөөл бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Та нар ерөөл хүртэхийн тулд л Надад итгэсэн бол Миний ажил ач холбогдол багатай байх бөгөөд та нар ч бас үүргээ биелүүлэхгүй байх болно. Израильчууд Миний өршөөл, хайр энэрэл болон агуу байдлыг л харсан бол иудейчүүд Миний тэвчээр болон золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлаас тун өчүүхнийг л ойлгосон; тэдний ойлголтын түвшин та нарын харсан, сонссоны арван мянганы нэг л байсан. Та нарын ойлгож мэдсэн зүйл тэдний ахлах тахилчдынхаас ч даван гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр ойлгож мэдсэн зүйл Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үед ойлгож мэдэж байснаас ч илүү байдаг бөгөөд та нарын туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь израильчууд зөвхөн Еховагийн хуулийг ойлгож, Еховагийн барааг араас нь л харсан юм; иудейчүүд Есүсийн золин авралыг л ойлгож, Есүсийн хайрласан нигүүлслийг л хүлээн авсан бөгөөд иудей овгийн гэр доторх Есүсийн дүрийг л харсан билээ. Өнөөдөр та нар Еховагийн алдар, Есүсийн золин аврал болон Миний өнөөдрийн бүх үйл хэргийг хардаг. Түүнчлэн та нар Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг үнэлж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл элэгсэг, өршөөнгүй Бурхан төдийгүй, мөн зөвт байдал бүрдсэн Бурхан билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харж, уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг минь ч мэдсэн. Цаашлаад та нар израилийн гэрт догшин уур хилэнгээ буулгасныг минь мэдэх ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам, эрхэм байдлыг мэддэг. Та нар Миний үнэн, зам, амийг төдийхнийг хүлээн авсан хэрэг бус, харин Иоханыхаас ч агуу үзэгдэл, илчлэлийг хүлээн авсан юм. Та нар илүү олон нууцыг ойлгож, Миний үнэн төрхийг харсан; та нар Миний шүүлтийг илүү их хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарыг илүү их мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьд үе, өнгөрсөн үеийнхнийхтэй адил, та нар бас өнөөдрийн зүйлсийг туулсан бөгөөд энэ бүгдийг Би биечлэн хийсэн билээ. Би та нарт дэндүү ихийг өгч, та нар ч Надаас ихийг ойлгож ухаарсан болохоор та нараас Миний шаарддаг зүйл хэрээс хэтэрсэн юм биш. Тиймээс, өмнөх үеийн ариун хүмүүст хандан Намайг гэрчлээч гэж Би та нараас хүсдэг, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс эш татав

Өөрийнх нь тухай мэдлэгийг хүн олж аваасай гэсэндээ, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Завхарсан зан чанарыг нь Тэр шүүхгүй л бол хүн, халдахыг тэвчдэггүй Түүний зөвт зан чанарыг мэдэж чадахгүй, Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгож бас чадахгүй байх байсан. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь ил болгож, улмаар ил тод илрэлтээрээ дамжуулан Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог. Бурханы төрөл бүрийн олон ажлаар дамжуулан хүний зан чанарт өөрчлөлт гардаг; зан чанар нь ингэж өөрчлөгдөхгүйгээр хүн Бурханд гэрчлэл хийж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадахгүй. Хүний зан чанарын өөрчлөлт нь хүн өөрийгөө Сатаны хүлээс, харанхуйн нөлөөнөөс чөлөөлж, үнэхээр Бурханы ажлын үлгэр дуурайл, загвар, Бурханы гэрч, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг нэгэн болсныг илтгэдэг. Өнөөдөр, бие махбодтой болсон Бурхан газар дээр ажлаа хийхээр ирсэн бөгөөд Өөрийнх нь талаар мэдлэгтэй болж, Өөрт нь дуулгавартай байж, Өөрийг нь гэрчилж, Өөрийнх нь бодитой агаад хэвийн ажлыг мэдэж, хүний үзэлтэй нийцдэггүй Өөрийнх нь бүх үг, ажлыг дуулгавартай дагаж, хүнийг аврахаар Өөрийнх нь хийдэг бүх ажил хийгээд хүнийг байлдан дагуулахаар гүйцэлдүүлдэг Өөрийнх нь бүх үйл хэрэгт гэрчлэл хийхийг хүнээс шаарддаг. Бурханд гэрчлэл хийдэг хүмүүс Бурханы тухай мэдлэгтэй байх ёстой; ийм гэрчлэл л үнэн зөв, бодитой байдаг, ийм гэрчлэл л Сатаныг ичээж чадна. Шүүлт, гэсгээлт болон харьцалт, засалтыг нь туулж Түүнийг мэдэж авсан хүмүүсийг Бурхан Өөртөө гэрчлэл хийлгэхэд ашигладаг. Өөртөө гэрчлэл хийлгэхдээ Тэр Сатаны завхруулсан хүмүүсийг ашиглаж, зан чанар нь өөрчлөгдөж, Түүний ерөөлийг хүртсэн хүмүүсийг ч бас ашигладаг. Хүн зөвхөн амаараа магтах нь Түүнд хэрэггүй, мөн Өөрийнх нь авраагүй Сатаны төрлийнхний магтаал, гэрчлэл ч Түүнд хэрэггүй. Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийхэд тохирно, зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс л Түүнд гэрчлэл хийхэд тохирно. Өөрийнх нь нэрийг санаатайгаар шившиглэхийг Бурхан хүнд зөвшөөрөхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л түүнд гэрчлэл хийж чадна”-аас эш татав

Бурханд гэрчлэл хийх нь үндсэндээ, Бурханы ажил болон Бурхан хүмүүсийг хэрхэн байлдан дагуулдаг, хэрхэн авардаг, хэрхэн өөрчилдөг тухай мэдлэгээ ярих явдал; Тэрээр үнэн-бодит байдалд ороход нь хүмүүсийг хэрхэн замчилж, тэдэнд Түүгээр байлдан дагуулагдаж, төгс болгуулж, аврагдах боломжийг хэрхэн олгодог тухай мэдлэгээ ярих явдал юм. Гэрчлэл хийнэ гэдэг нь Түүний ажлын тухай болон өөрийн туулсан бүхний тухай ярина гэсэн үг юм. Зөвхөн Түүний ажил л Түүнийг төлөөлж чаддаг бөгөөд Түүний ажил л Түүнийг бүхэлд нь ил тод илчилж чадна; Түүний ажил Түүнд гэрчлэл хийдэг. Түүний ажил болон айлдвар Сүнсийг шууд төлөөлдөг; Түүний хийдэг ажлыг Сүнс хийдэг ба Түүний хэлдэг үгийг Сүнс хэлдэг. Эдгээр зүйл нь ердөө Бурханы махбод болсон биеэр дамжин илэрхийлэгддэг ч үнэндээ тэдгээр нь Сүнсний илэрхийллүүд юм. Түүний хийдэг ажил, хэлдэг үг бүгд Түүний мөн чанарыг төлөөлдөг. Хэрвээ Өөрийгөө махбодоор хувцаслаж, хүмүүсийн дунд ирснийхээ дараа Бурхан үг хэлж, эсвэл ажиллаагүй бөгөөд Өөрийнх нь бодит, хэвийн байдал болон бүхнийг чадагч байдлыг мэдэхийг та нараас шаардсан бол чи чадах байсан уу? Чи Сүнсний мөн чанар юу болохыг мэдэж чадах байсан уу? Түүний махбодын онцлог шинж юу болохыг мэдэж чадах байсан уу? Та нар Түүний ажлын алхам бүрийг туулсан учраас л Тэр та нараас Өөрт нь гэрчлэл хийхийг шаарддаг. Хэрвээ та нарт тийм туршлага байхгүй байсан бол Тэр гэрчлэл хийлгэх гэж зүтгэхгүй байсан билээ. Тиймээс Бурханд гэрчлэл хийх үедээ чи Түүний хэвийн хүн чанарын гадаад байдлыг гэрчлээд зогсохгүй, бас Түүний хийдэг ажил, удирдан чиглүүлдэг замыг гэрчлэх ёстой; мөн Түүгээр хэрхэн байлдан дагуулагдснаа болон ямар талуудад төгс болгуулснаа гэрчлэх ёстой. Энэ нь чиний хийх ёстой гэрчлэл юм. Хэрвээ чи хаашаа ч явсан: “Бидний Бурхан ажиллахаар ирсэн, Түүний ажил үнэхээр бодитой! Тэр ямар ч ер бусын үйлсгүйгээр, ямар ч тэмдэг гайхамшиггүйгээр биднийг олж авсан!” гэж хашхирдаг бол бусад хүмүүс: “Тэр тэмдэг гайхамшиг үзүүлдэггүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ? Тэр тэмдэг гайхамшиг үзүүлэлгүйгээр чамайг байлдан дагуулж яаж чадах юм бэ?” гэж асууна. Тэгэхэд чи: “Тэрээр үг хэлдэг ба ямар ч тэмдэг гайхамшиг үзүүлэлгүйгээр биднийг байлдан дагуулсан. Түүний ажил биднийг байлдан дагуулсан” гэх болно. Эцэст нь, хэрвээ чи бодитой юм хэлж чадахгүй, дэлгэрэнгүй ярьж чадахгүй бол энэ нь жинхэнэ гэрчлэл мөн гэж үү? Бие махбодтой болсон Бурхан хүмүүсийг байлдан дагуулах үед Түүний бурханлаг үг үүнийг хийдэг. Хүн чанар үүнийг гүйцэтгэж чадахгүй; энэ нь зүгээр нэг жирийн хүний хүрч чадах зүйл биш бөгөөд хэвийн хүмүүсийн дундах хэв чанар сайтай хүмүүс ч үүнийг хийж чадахгүй, учир нь Түүний бурханлаг чанар ямар ч бүтээгдсэн зүйлийнхээс илүү өндөр билээ. Хүмүүсийн хувьд энэ нь ер бусын юм; эцсийн эцэст Бүтээгч бол ямар ч бүтээгдсэн зүйлээс илүү өндөр. Бүтээгдсэн зүйлс Бүтээгчээс илүү өндөр байж чадахгүй; хэрвээ чи Түүнээс илүү өндөр байсан бол Тэр чамайг байлдан дагуулж чадахгүй байх байсан бөгөөд Тэр чамаас өндөр учраас л чамайг байлдан дагуулж чадна. Бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулж чадах Нэгэн бол Бүтээгч бөгөөд гагцхүү Тэр л энэ ажлыг хийж чадна. Эдгээр үг бол “гэрчлэл”—чиний хийх учиртай гэрчлэл юм. Чи алхам алхмаар гэсгээлт, шүүлт, цэвэршүүлэлт, шалгалт, бүтэлгүйтэл, гай зовлон туулж, байлдан дагуулагдсан; мөн махан биеийн хэтийн ирээдүй, хувийн сэдэл болон махан биеийн хувийн ашиг сонирхлоо хойш тавьсан. Өөрөөр хэлбэл, Бурханы үг чиний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулсан. Хэдийгээр чиний амь Түүний шаарддаг шиг их өсөөгүй ч чи энэ бүх зүйлийг мэддэг ба Түүний хийдэг зүйлд бүрэн үнэмшсэн. Тиймээс үүнийг жинхэнэ, бодитой гэрчлэл гэж нэрлэж болох юм. Бурханы хийхээр ирсэн ажил буюу шүүлт, гэсгээлтийн ажил нь хүнийг байлдан дагуулах зорилготой байдаг боловч Тэр бас Өөрийн ажлыг дуусгаж, эрин үеийг төгсгөж, төгсгөлийн ажлыг гүйцэтгэдэг. Тэр бүхий л эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтнийг нүглээс бүрмөсөн гэтэлгэж байгаа; Тэрээр Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг бүрэн олж авч байгаа. Чи энэ бүхнийг гэрчлэх ёстой. Чи Бурханы ажлаас маш ихийг туулсан, үүнийг нүдээрээ харж, биечлэн туулсан; бүр эцэст нь хүрэх үедээ чи өөрт оногдсон чиг үүргийг биелүүлэх чадваргүй байж болохгүй. Тэгэх нь хэчнээн харамсалтай байх билээ! Ирээдүйд сайн мэдээ түгэх үед чи хувийн мэдлэгийнхээ талаар ярьж, зүрх сэтгэлдээ олж авсан бүхнээ чадлынхаа хэрээр гэрчилж чаддаг байх ёстой. Энэ бол бүтээгдсэн зүйлийн хүрэх ёстой зүйл юм. Бурханы ажлын энэ үе шатны бодит ач холбогдол юу вэ? Үр нөлөө нь юу вэ? Үүнээс хэр их нь хүнд хийгддэг вэ? Хүмүүс юу хийх ёстой вэ? Та нар бие махбодтой болсон Бурханы газар дээр ирснээсээ хойш хийсэн бүх ажлыг тодорхой ярих үед гэрчлэл чинь бүрэн гүйцэд болно. Чи Түүний ажлын ач холбогдол, агуулга, мөн чанар, төлөөлдөг зан чанар болон зарчмууд гэсэн энэ таван зүйлийн талаар тодорхой ярьж чадвал Бурханд гэрчлэл хийх чадвартай бөгөөд үнэхээр мэдлэгтэй гэдгийг чинь энэ нь батална. Та нарт тавих Миний шаардлага тийм ч өндөр биш бөгөөд үнэхээр эрж хайдаг бүх хүн хүрэх боломжтой. Хэрвээ чи Бурханыг гэрчлэгчдийн нэг байхаар шийдвэл Бурхан юуг үзэн ядаж, юуг хайрладгийг ойлгох ёстой. Чи Түүний ажлын ихээхнийг туулсан; энэ ажлаар дамжуулан Түүний зан чанарыг мэдэж авч, Түүний хүсэл болон хүн төрөлхтөнд тавих Түүний шаардлагыг ойлгоод, энэ мэдлэгээ ашиглан Түүнийг гэрчилж, үүргээ биелүүлэх ёстой. Чи: “Бид Бурханыг мэднэ. Түүний шүүлт, гэсгээлт маш хатуу. Түүний үг маш ширүүн; тэдгээр нь зөвт агаад сүр жавхлантай, мөн ямар ч хүн халдашгүй” гэж хэлж л магадгүй ч эцсийн эцэст эдгээр үг хүнийг хангадаг уу? Хүмүүст үзүүлэх үр нөлөө нь юу вэ? Шүүлт, гэсгээлтийн энэ ажил чамд хамгийн их ашиг тустай гэдгийг чи үнэхээр мэдэх үү? Бурханы шүүлт, гэсгээлт нь чиний тэрслүү зан болон завхралыг илчилж байгаа биз дээ? Тэдгээр нь чиний доторх бузар, завхарсан зүйлсийг цэвэрлэж, үлдэн хөөж чадна биз дээ? Шүүлт, гэсгээлт байгаагүй бол чи яах байсан бэ? Сатан чамайг хамгийн гүн гүнзгий завхруулсан гэдгийг чи үнэхээр ухамсарладаг уу? Өнөөдөр та нар эдгээр зүйлээр өөрсдийгөө зэвсэглэж, тэдгээрийг сайн мэддэг байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос эш татав

Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр ихийг туулсан, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм. Та нар Бурханыг хамгийн их эсэргүүцдэг, Бурханд захирагдах магадлал хамгийн багатай хүмүүс байсан боловч одоо байлдан дагуулагдсан—үүнийг хэзээ ч бүү март. Энэ асуудлуудыг та нар илүү их эргэцүүлж, бодох ёстой. Хүмүүс үүнийг тодорхой ойлгомогцоо хэрхэн гэрчлэл хийхээ мэдэх болно; эс бөгөөс тэд ичгүүргүй, эрүүл ухаангүй үйлдэл хийж болзошгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Эцэстээ хүн Бурханы өмнө ямар гэрчлэл хийдэг вэ? Бурхан бол зөвт Бурхан, Түүний зан чанар бол зөвт байдал, уур хилэн, гэсгээлт, шүүлт юм гэдгийг хүн гэрчилдэг; хүн Бурханы зөвт зан чанарыг гэрчилдэг. Хүнийг төгс болгохын тулд Бурхан шүүлтээ хэрэглэдэг, Тэр хүнийг хайрлаж, аварсан—гэхдээ Түүний хайр хэр ихийг агуулдаг вэ? Тэнд шүүлт, сүр жавхлан, уур хилэн, хараал бий. Урьд нь Бурхан хүнийг хараасан хэдий ч ёроолгүй нүхэнд бүрмөсөн хаяагүй, харин хүний итгэлийг цэвэршүүлэхийн тулд тэр аргыг ашигласан; хүнийг Тэр үхүүлээгүй, харин хүнийг төгс болгохын төлөө үйлдсэн юм. Махан биеийн мөн чанар Сатаных байдаг—Бурхан үүнийг яг зөв хэлсэн—гэхдээ Бурханы гүйцэтгэсэн баримт хэлсэн үгийнх нь дагуу гүйцэлддэггүй. Тэр Өөрийгөө хайрлуулах гэж, мөн махан биеийн мөн чанарыг мэдүүлэх гэж чамайг хараадаг; чамайг сэрээж, чамд буй дутагдлыг ухааруулж, хүний туйлын үнэ цэнгүй байдлыг мэдүүлэх гэсэндээ Тэр чамайг гэсгээдэг. Тиймээс Бурханы хараал, Түүний шүүлт, Түүний сүр жавхлан, уур хилэн—бүгд хүнийг төгс болгохын төлөө байдаг билээ. Өнөөдөр Бурханы хийдэг бүхэн, мөн та нарын дотор Түүний ил болгодог зөвт зан чанар—энэ бүхэн нь хүнийг төгс болгохын төлөө байдаг. Энэ нь Бурханы хайр юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно”-оос эш татав

Одоо чи юуг эрэлхийлэх ёстой вэ? Чи Бурханы ажлыг гэрчлэх чадвартай эсэх, Бурханы гэрчлэл болон илрэл болж чадах эсэх, Бурханаар ашиглуулахад тохирох эсэх—эдгээр нь чиний эрж хайх ёстой зүйлс юм. Бурхан яг хэр их ажил чамд хийсэн бэ? Хэр ихийг чи харж, хэр их нь чамд хүрсэн бэ? Хэр ихийг чи туулж, амссан бэ? Бурхан чамайг туршиж, чамтай харьцаж, чамайг сахилгажуулж байсан эсэхээс үл хамааран Түүний үйлдэл, ажил чам дээр хэрэгжиж ирсэн. Гэвч Бурханд итгэгч бөгөөд Бурханаар төгс болгуулахыг эрэлхийлэхэд бэлэн хүний хувьд чи бодитой туршлага дээрээ үндэслэн Бурханы ажлыг гэрчилж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа Бурханы үгийг амьдран харуулж чаддаг уу? Чи бодитой туршлагаараа дамжуулан бусдыг хангаж, Бурханы ажлыг гэрчлэхэд бүхий л амьдралаа зарлагадаж чаддаг уу? Бурханы ажилд гэрчлэл хийхдээ чи туршлага, мэдлэг, төлсөн төлөөсөндөө найдах ёстой. Ингэж байж л Түүний хүслийг гүйцэлдүүлж чадна. Чи Бурханы ажилд гэрчлэл хийдэг хүн мөн үү? Чамд ийм эрмэлзэл бий юу? Хэрэв чи Түүний нэрийг, цаашлаад Түүний ажлыг гэрчилж чаддаг, Өөрийнхөө хүмүүсээс Түүний шаарддаг дүр төрхийг амьдран харуулж чаддаг бол чи Бурханыг гэрчлэгч мөн билээ. Чи Бурханд яг хэрхэн гэрчлэл хийдэг вэ? Бурханы үгийг амьдран харуулахаар эрж хайж, тэмүүлэн, өөрийн үгээр гэрчлэл хийж, хүмүүст Түүний ажлыг мэдүүлж, Түүний үйлдлийг харуулснаараа үүнийг хийдэг. Хэрэв чи энэ бүхнийг үнэхээр эрж хайвал, Бурхан чамайг төгс болгоно. Хэрэв чи зөвхөн Бурханаар төгс болгуулж, эцэс төгсгөлд нь ерөөгдөхийн төлөө л эрж хайдаг бол Бурханд итгэх итгэлийн чинь харах өнцөг цэвэр биш байна. Чи, Бурханы үйл хэргийг бодит амьдрал дээр хэрхэн харахыг, чамд хүслээ илчлэх үед нь Түүнийг хэрхэн сэтгэл хангалуун байлгахыг эрэлхийлэх ёстой; Түүний гайхалтай байдал, мэргэн ухааныг хэрхэн гэрчлэхийг, Тэр яаж чамайг сахилгажуулж, чамтай харьцдагийг хэрхэн гэрчлэхийг эрэлхийлэх ёстой. Энэ бүхэн нь одоо чиний тунгаан бодож байх ёстой зүйл юм. Бурханыг хайрлах хайр чинь гагцхүү төгс болгуулсныхаа дараа Бурханы алдрыг хуваалцаж чаддаг байхын төлөө юм бол энэ нь бас л хангалтгүй бөгөөд Бурханы шаардлагад нийцэж чадахгүй. Чи Бурханы ажилд гэрчлэл хийж, Түүний шаардлагыг хангаж, хүмүүс дээр хийсэн Түүний ажлыг бодитойгоор туулж чаддаг байх хэрэгтэй. Өвчин, нулимс, гунигийн аль нь ч бай чи энэ бүгдийг хэрэгжүүлэлтээрээ туулах ёстой. Эдгээр нь чамайг Бурханыг гэрчилдэг нэгэн болгож төгс болгох учиртай юм. Чи одоо яг юунаас болоод зовж, төгс болгуулахаар эрж хайдаг вэ? Одоогийн зовлон зүдүүр чинь үнэхээр Бурханыг хайрлаж, Түүнийг гэрчлэхийн төлөө байдаг уу? Эсвэл энэ нь махан биеийн ерөөл, хэтийн ирээдүй, хувь заяаны чинь төлөө байдаг уу? Чи бүх санаа зорилго, сэдэл, эрэлхийлдэг зорилгоо залруулах ёстой бөгөөд өөрийн хүсэлд хөтлөгдөж болохгүй. Нэг нь ерөөл хүртэж, эрх мэдлээр ноёрхохын тулд төгс болгуулахыг эрж хайдаг байхад нөгөө нь Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, Бурханы ажилд бодитой гэрчлэл хийхийн тулд төгс болгуулахыг эрэлхийлдэг бол энэ хоёр эрэл хайгуулын арга замаас чи алийг нь сонгох байсан бэ? Хэрэв чи эхнийхийг нь сонгосон бол Бурханы стандартад хүрэхэд бас л хэтэрхий хол байх болно. Орчлон ертөнц даяар Миний үйлдлийг ил тод мэдэх болно, орчлон ертөнцөд Би Хаан сууна гэж Би нэгэнтээ хэлсэн. Нөгөөтээгүүр, та нарт даалгасан зүйл бол гадуур явж Бурханы ажилд гэрчлэл хийх болохоос хаад болж, бүхий л орчлон ертөнцөд харагдах биш юм. Бурханы үйл хэргээр сансар болон тэнгэр огторгуйг дүүргүүл. Хүн бүрд үүнийг харуулж, хүлээн зөвшөөрүүл. Эдгээр үгийг Бурханд Өөрт нь хамааруулан хэлсэн бөгөөд хүмүүсийн хийх ёстой зүйл бол Бурханы төлөө гэрчлэл хийх билээ. Бурханы талаар чи одоо хэр ихийг мэддэг вэ? Бурханы талаар чи одоо хэр ихийг гэрчилж чадах вэ? Бурхан хүнийг төгс болгохын зорилго юу вэ? Бурханы хүслийг ойлгомогцоо чи Түүний хүсэлд хэрхэн санаа тавих ёстой вэ? Хэрэв чи төгс болгуулж, амьдран харуулдаг зүйлээрээ Бурханы ажилд гэрчлэл хийхийг хүсэж байгаа бол, чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол, юу ч хэтэрхий хэцүү биш. Хүмүүст одоо хэрэгтэй байгаа зүйл бол итгэл юм. Хэрэв чамд ийм хөдөлгөх хүч байгаа бол аливаа сөрөг байдал, идэвхгүй байдал, залхуурал болон махан биеийн үзэл, амьдралын гүн ухаан, тэрслүү зан чанар, сэтгэл хөдлөл гэх мэтээ орхиход хялбар байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Өнөөдөр чи төгс болгуулахаар эрж хайж, эсвэл гаднах хүн чанараа өөрчилж, хэв чанараа сайжруулахаар эрж хайж болох боловч өнөөдөр Бурханы хийдэг бүхэн утга учиртай, ашиг тустай гэдгийг ойлгож чаддаг байх нь хамгийн чухал юм: Энэ нь, бузар газарт төрсөн чамд бузар булайгаас зугтаж, үүнээс ангижрах боломж олгодог, мөн Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломж олгодог. Эдгээр зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр чи энэхүү бузар газарт хамгаалагддаг. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсдэг вэ? Чи бузар газарт төрсөн ч бохир заваанаар дахин хэзээ ч сэвтэхгүйгээр ариун болж чаддаг, Сатаны эзэмшил дор амьдардаг ч Сатаны нөлөөнөөс салж, Сатанаар эзэмдүүлдэг ч үгүй, дарлуулдаг ч үгүй бөгөөд Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаяж чаддаг бөгөөд амьдран харуулдаг зүйлдээ сатанлаг зан чанарыг илчлэхээ болиод, харин хүнийг бүтээхдээ Бурханы хүнээс шаардсан зүйл буюу хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хэвийн гүн ойлголт, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр, Бурханд үнэнч байдлыг амьдран харуулдаг. Энэ нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл билээ. “Бид бузар газарт төрсөн боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний удирдлагын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр дуулгавартай байж чадаж байгаа маань ч бас Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд бидний сайнаас, эсвэл бид аяндаа Бурханыг хайрласнаас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан тогтоосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдсан ба Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; бас Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид аврагдаж, Сатаны эзэмшлээс ангижирсан ба бузар завааныг орхиж, агуу улаан лууны үндэстэн дотор ариусгагдаж чаддаг” гэж чи хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав

Үнэнтэй хүмүүс бол бодит туршлагаараа гэрчлэлдээ бат зогсож, байр сууриа чанд хадгалж, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсож, Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг, ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс юм. Чиний бодит амьдрал дахь хэрэгжүүлэлт болон илчлэл бол Бурханы гэрчлэл, хүний амьдран харуулдаг Бурханы гэрчлэл, мөн энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх билээ; чи энэ түвшинд хүртэл туршлагажсан үедээ үр дүнд хүрэх болно. Чи бодитоор амьдран харуулдаг бөгөөд чиний үйлдэл бүрийг бусад хүн гайхан биширдэг. Чиний хувцаслалт, гадаад дүр төрх бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдгийн дээр Бурханы үгийг дамжуулахад Тэр чамайг залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг дамжуулж чадах ба сүнсээр үйлчлэх тухай их зүйлийг ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг, төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг, юутай ч харьцаж байсан биеэ барьж, тайван байдаг. Ийм хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүн залуухан хэр нь ахимаг насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг олж авсан, бусдын хүндлэлийг хүлээсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илрэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Өнөөдөр, гол зүйл нь та нар хүний мөн чанарыг мэдэж, юу руу орох ёстойгоо мэдэх ёстой; мөн амийн оролт, зан чанарын өөрчлөлт, хэрхэн үнэхээр байлдан дагуулагдах, хэрхэн Бурханд бүрэн дуулгавартай байж, Бурханд сүүлчийн гэрчлэл хийж, үхэлд хүртэл дуулгавартай байх талаар ярих ёстой. Чи эдгээр зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, бодит бус, эсвэл чухал бус зүйлсийг юун түрүүнд хойш тавьж, үл тоомсорлох ёстой. Өнөөдөр чи хэрхэн байлдан дагуулагдах талаар болон байлдан дагуулагдсаныхаа дараа хүмүүс биеэ хэрхэн авч явах талаар мэддэг байх ёстой. Чи өөрийгөө байлдан дагуулагдсан гэж хэлэх байх, гэвч чи үхэлд хүртэл дуулгавартай байж чадах уу? Ямар нэгэн хэтийн ирээдүй байгаа эсэхээс үл хамааран чи эцсээ хүртэл дагах чадвартай байх ёстой бөгөөд орчин ямар ч байлаа гэсэн, Бурханд итгэх итгэлээ алдах ёсгүй. Эцэстээ чи гэрчлэлийн хоёр талыг биелүүлэх ёстой: Иовын гэрчлэл—үхэлд хүртэл дуулгавартай байх ба Петрийн гэрчлэл—Бурханыг гэх дээд зэргийн хайр. Нэг талаар чи Иов шиг байх ёстой: Тэр бүх материаллаг хөрөнгөө алдаж, махан биеийн өвчин шаналалд нэрвэгдсэн атлаа Еховагийн нэрийг хаяагүй. Энэ нь Иовын гэрчлэл байв. Петр үхэлд хүртэл Бурханыг хайрлаж чадсан. Тэрээр загалмайд цовдлогдож, үхэлтэйгээ нүүр тулах үедээ Бурханыг хайрласаар байсан; тэр хэтийн ирээдүйгээ бодоогүй, эсвэл сайхан найдвар, хэрээс хэтэрсэн бодлоо эрэлхийлээгүй бөгөөд зөвхөн Бурханыг хайрлаж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахаар зорьсон билээ. Энэ бол чиний хүрэх ёстой стандарт, ингэвэл чамайг гэрчлэлтэй гэж үзэх бөгөөд чи байлдан дагуулагдсаныхаа дараа төгс болгуулсан нэгэн болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав

Хэрвээ хүмүүс Бурханыг хүндлэх сэтгэлээр Бурханд итгэж, Түүний үгийг туулдаг бол тийм хүмүүсээс Бурханы аврал болон Бурханы хайрыг харж болно. Энэ хүмүүс Бурханыг гэрчилж чаддаг; тэд үнэнийг амьдран харуулдаг бөгөөд тэд бас үнэнийг, Бурхан юу болохыг, Бурханы зан чанарыг гэрчилдэг. Тэд Бурханы хайран дунд амьдардаг, Бурханы хайрыг харсан байдаг. Хэрвээ хүмүүс Бурханыг хайрлахыг хүсвэл Бурханы хайр татам байдлыг амсаж, харах ёстой; ингэсэн цагт л Бурханыг хайрлах сэтгэл, Бурханы төлөө өөрийгөө үнэнчээр өгөхийг зоригжуулах зүрх сэтгэл тэдэнд төрөх болно. Бурхан үг хэллэг, эсвэл төсөөллөөр нь дамжуулан хүмүүсээр Өөрийгөө хайрлуулдаггүй, Өөрийгөө хайрлуулахаар хүмүүсийг албаддаггүй. Харин Тэр өөрсдийнх нь хүслээр тэднээр Өөрийгөө хайрлуулж, Өөрийн ажил, айлдвараараа хайр татам байдлаа харуулснаар Бурханыг хайрлах хайр тэдэнд бий болдог. Зөвхөн ийм маягаар л хүмүүс Бурханд үнэхээр гэрчлэл хийж чадна. Хүмүүс бусдаар шаардуулж, бас түр зуурын сэтгэлийн хөөрлөөс болж Бурханыг хайрладаг юм биш. Тэд Бурханы хайр татам байдлыг, хүмүүсийн хайрлууштай маш их зүйл Түүнд байдгийг харсан учраас, мөн Түүний аврал, мэргэн ухаан, гайхалтай үйл хэргийг харсан учраас Бурханыг хайрладаг—тийм учраас тэд Бурханыг үнэхээр магтаж, хүсэмжилж, Бурханыг олж авахгүйгээр амьдарч чадахгүй юм шиг тийм оргилсон сэтгэл тэдэнд төрдөг. Бурханыг үнэхээр гэрчилдэг хүмүүс яагаад Түүнд цангинасан гэрчлэл хийх чадвартай байдгийн шалтгаан нь тэдний гэрчлэл Бурханыг гэх жинхэнэ мэдлэг болон жинхэнэ хүсэл тэмүүлэлд суурилдагт оршино. Ийм гэрчлэлийг сэтгэл хөдлөлөөр биш, харин Бурхан болон Түүний зан чанарын талаарх мэдлэгийн дагуу хийдэг. Тэд Бурханыг мэдэж авсан учраас Бурханыг гарцаагүй гэрчилж, Бурханыг хүсэмжилдэг бүх хүнд Бурханыг мэдүүлж, Бурханы хайр татам байдал, бодитой байдлын талаар мэддэг байх ёстой гэдгээ мэдэрдэг. Яг л хүмүүсийн Бурханыг хайрлах хайр шиг, тэдний гэрчлэл хар аяндаа бий болдог бөгөөд бодитой, бодит ач холбогдолтой, үнэ цэнтэй байдаг. Энэ нь идэвхгүй, хий хоосон, утгагүй зүйл биш юм. Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийн амьдрал хамгийн үнэ цэнтэй, утга учиртай байдаг, зөвхөн тэд л Бурханд үнэхээр итгэдгийн шалтгаан нь энэ хүмүүс Бурханы гэрэлд амьдарч, Бурханы ажил болон удирдлагын төлөө амьдарч чаддагаас болдог. Учир нь тэд харанхуйд биш, харин гэрэлд амьдардаг; тэд утга учиргүй амьдралаар биш, харин Бурханы ерөөсөн амьдралаар амьдардаг. Бурханыг хайрладаг хүмүүс л Бурханыг гэрчлэх чадвартай, зөвхөн тэд л Бурханыг гэрчлэгчид, тэднийг л Бурхан ерөөдөг, зөвхөн тэд л Бурханы амлалтыг хүлээн авах чадвартай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дундаас хэн нь ч Намайг бүрэн тайлбарлаж чадахгүй, хэн нь ч өөрсдийн хардаг бүх баримтыг бүрэн гэрчилж чадахгүй. Энэ талаар бодоод үз: Өнөөдөр та нарын ихэнх нь үүргээ хөсөр хаяад оронд нь махан биеийн араас хөөцөлдөж, махан биеийг ханган, махан биеийн ташаалд шунадаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгэхээр харсан бүхнээ гэрчилж яаж чадах юм бэ? Та нар Миний гэрчлэгчид байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг л өдөр чи өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол бүтээгдсэн зүйлийн чиг үүргээ алдсан байх болно, мөн чиний оршин тогтнол ямар ч утга учиргүй байна. Чи хүн байх үнэ цэнгүй байх болно. Чи хүн биш байх болно гэж хэлж ч болох юм! Би та нар дээр хэмжээлшгүй их ажил хийсэн, гэвч одоогоор чи юу ч сурахгүй, юу ч мэдэхгүй, үр ашиггүй ажиллаж байгаа учраас ажлаа өргөжүүлэх цаг минь ирэхэд чи бүлх залгисан мэт гөлрөн ширтэж, ямар ч нэмэргүй байх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэхэд чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү? Гутрал цөхрөлд живэхгүй гэж үү? Би сэлгүүцэж, уйдсандаа энэ бүх ажлыг хийж байгаа юм биш, харин хожмын ажлынхаа суурийг тавихын тулд хийж байгаа юм. Би мухардалд ороод, ямар нэг шинэ зүйл хийхээс өөр аргагүй болсон юм биш. Чи Миний хийдэг ажлыг ойлгох ёстой; энэ нь гудамжинд тоглож буй хүүхдийн хийдэг зүйл биш, харин Миний Эцэгийг төлөөлөн хийгддэг ажил юм. Би Өөрөө энэ бүхнийг ганцаараа хийж байгаа юм биш; харин Өөрийн Эцэгийг төлөөлдөг гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Энэ зуур та нарын үүрэг бол зүгээр л дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх явдал юм. Та нар яагаад Надад итгэх ёстой вэ гэдгийг л ойлгох учиртай; энэ бол та нарын дор бүрнээ ойлгох ёстой хамгийн чухал асуулт мөн. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөсөө л та бүгдийг Миний төлөө урьдчилан тогтоосон. Тэрээр Миний ажлын төлөө болон Өөрийнхөө алдрын төлөө л та нарыг урьдчилан тогтоосон билээ. Миний Эцэгээс болж та нар Надад итгэдэг; Миний Эцэг урьдчилан тогтоосон учраас л та нар Намайг дагадаг. Үүний алийг нь ч та нар өөрсдөө сонгосон юм биш. Та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцэгийн Надад өгсөн хүмүүс юм гэдгийг ойлгох чинь бүр ч чухал юм. Тэр та нарыг Надад өгсөн учраас та нар Миний өгдөг зам болон Миний заадаг зам, бас үгийг даган мөрдөх ёстой, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь Надад итгэх итгэлийн чинь анхдагч зорилго юм. Тиймээс Би та нарт ингэж хэлдэг: Та нар бол ердөө л Миний замыг мөрдүүлэхийн тулд Миний Эцэгийн Надад өгсөн хүмүүс билээ. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар израиль гэр бүлээс гаралтай биш, харин эртний могойн төрөл учраас Минийх биш. Миний төлөө гэрчлэл хийхийг л Би та нараас шаардаж байна, гэхдээ өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө байдаг. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л үйлдэх юм бол ямар ч үнэ цэнгүй байх бөгөөд Миний Эцэг та нарыг Надад өгсний ач холбогдол алдагдана. Та нарт хэлэх гэж Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: Та нар Миний замаар алхах ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухай чиний ойлголт юу вэ?”-ээс эш татав

Өмнөх: 95. Бусдыг Бурханы өмнө аваачих зарчмууд

Дараах: 97. Бурханы үгийг түгээж, гэрчлэх зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх