76. Өөрийгөө Бурханы төлөө зарлагадах зарчмууд

(1) Өөрийгөө Бурханы төлөө зарлагадах нь Тэнгэрээс тогтоож, газар хүлээн зөвшөөрсөн үүрэг, хариуцлага бөгөөд ямар ч төгсгөлтэй тулгарлаа гэсэн гомдоллох ёсгүй;

(2) Хүн өөрийгөө Бурханы төлөө зарлагадахдаа санаа зорилгоо зөв болгох ёстой; ашиг хонжоо олохын тулд Бурхантай наймаацаж, ерөөл эрж хайхаар зорих ёсгүй, харин Түүний хайрыг хариулж, Түүнийг сэтгэл хангалуун болгохоор зорих ёстой;

(3) Өөрийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагадахын тулд хүн Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы гэрийн хэрэгцээ болон өөрийнхөө давуу талд тохирсон үүргийг сонгох ёстой;

(4) Чуулганд зохистой үүрэг гүйцэтгэнэ гэдэг нь өөрт оногдсон байр сууринд зогсох явдал юм. Ийм маягаар хүн эрүүл ухаан, дуулгавартай байдалтайгаар Бурханы өмнө амьдарч чадна.

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр, Миний хүслийг биелүүлж чадах хэнийг ч, Миний ачааг хайхарч чадах хэнийг ч, байгаа бүхнээ Надад жинхэнэ зүрх сэтгэлээр, чин үнэнээсээ өгч чадах хэнийг ч Би хайрладаг. Тэднийг Өөрөөсөө холдуулахгүйгээр тогтмол гэгээрүүлнэ. “Миний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг Би гарцаагүй их ерөөнө” гэж Би байнга хэлдэг. “Ерөөнө” гэж юуг хэлж байна вэ? Чи мэдэх үү? Ариун Сүнсний одоогийн ажлын нөхцөлд энэ нь Миний чамд өгдөг ачааг хэлдэг. Чуулганы төлөө ачаа үүрч чадах, Миний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зориулдаг бүх хүний хувьд тэдний ачаа, жинхэнэ зүрх сэтгэл нь Миний хүртээсэн ерөөл билээ. Үүнээс гадна, тэдэнд Миний өгдөг илчлэл ч бас Миний ерөөл юм. Учир нь, одоо ачаагүй байгаа хүмүүсийг бол Би урьдчилан тогтоож, сонгоогүй юм; Миний хараал аль хэдийн тэдэн дээр буусан. Өөрөөр хэлбэл, Миний урьдчилан тогтоож, сонгосон хүмүүс Миний хэлсэн зүйлийн зөвхөн эерэг талаас хувь хүртдэг байхад Миний урьдчилан тогтоож, сонгоогүй хүмүүс Миний айлдваруудын сөрөг талаас л хувь хүртэж чадна.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “82-р бүлэг”-ээс эш татав

Өнөөдөр Намайг жинхэнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэй еэ; Надад захирагддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд үлдэх нь лавтай. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрж хайдаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Сатаны хүлээсээс зугтаж, Надаас ерөөл эдлэх нь дамжиггүй. Өөрсдийгөө хаяж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын баялгийг өвлөнө. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг Би санаж, Миний төлөө зарлагаддаг хүмүүсийг баяртайгаар хүлээн авна, мөн Надад тахил өргөдөг хүмүүст Би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаан эдэлдэг хүмүүсийг Би ерөөнө; тэд Миний хаанчлалын гол нурууг тулах багана байх нь гарцаагүй, тэд Миний гэрт хосгүй их баялагтай байх нь лавтай, хэн ч тэдэнтэй эн зэрэгцэж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “19-р бүлэг”-ээс эш татав

Бурханы үгийг идэж, уух, залбирал үйлдэх, Бурханы ачааг хүлээн авах, Түүний даалгасан даалгаврыг хүлээн авах—энэ бүхэн нь чамайг өмнөө замтай байлгахын төлөө байдаг. Чамд Бурханы даалгасан ачаа хүнд байх тусам Бурханаар төгс болгуулахад илүү амархан байх болно. Зарим хүн дуудлага авсан ч гэсэн Бурханд үйлчлэхдээ бусадтай хамтран ажиллахыг хүсдэггүй; тэд бол зөвхөн тав тухтай байдалд умбахыг хүсдэг залхуу хүмүүс юм. Бусадтай хамтран үйлчлэхийг чамаас шаардах тусам чи илүү их туршлага хуримтлуулна. Илүү их ачаа, туршлагатай байснаар чи төгс болгуулах илүү их боломжтой болно. Тиймээс хэрвээ чи Бурханд чин сэтгэлээсээ үйлчилж чадвал Бурханы ачааг анзаарна; тийм болохоор Бурханаар төгс болгуулах илүү их боломжтой болно. Ийм бүлэг хүмүүс л одоогоор төгс болгуулж байгаа. Ариун Сүнс чиний сэтгэлийг хөдөлгөх тусам, чи Бурханы ачааг анзаарахад илүү их цаг зориулж, Бурханаар илүү их төгс болгуулж, Бурханаар илүү их авхуулна—тэгээд эцэст нь чи Бурханы ашигладаг хүн болно. Одоогоор чуулганы төлөө ямар ч ачаа үүрдэггүй зарим хүн байдаг. Энэ хүмүүс хойрго, назгай бөгөөд махан биеэ л хайхардаг. Ийм хүмүүс туйлын аминч, маш харалган байдаг. Чи энэ асуудлыг тодорхой харж чадахгүй бол ямар ч ачаа үүрэхгүй. Чи Бурханы хүслийг анзаарах тусам Бурхан чамд илүү их ачаа даалгана. Аминчхан хүмүүс тийм зүйл амсахыг хүсдэггүй; төлөөс төлөхийг хүсдэггүй бөгөөд үүний үр дүнд Бурханаар төгс болгуулах боломжоо алдана. Тэд өөрсдийгөө хорлож байгаа бус уу? Чи Бурханы хүслийг анхаардаг нэгэн бол чуулганы төлөө жинхэнэ ачаатай болно. Үнэн хэрэгтээ, үүнийг чуулганы төлөө үүрдэг ачаа гэхийн оронд амийнхаа төлөө үүрдэг ачаа гэж нэрлэвэл илүү зохилтой, учир нь чуулганы төлөө бий болгодог энэ ачааны чинь зорилго нь ийм туршлага ашиглан Бурханаар төгс болгуулах явдал юм. Тиймээс чуулганы төлөө хамгийн их ачаа үүрдэг хэн боловч, мөн амь руу орохдоо ачаа үүрдэг хэн боловч Бурханаар төгс болгуулдаг хүмүүс байх болно. Чи үүнийг тодорхой харсан уу? Чиний байгаа чуулган элс шиг тархай бутархай боловч чи үүнд санаа зовдог ч үгүй, түгшдэг ч үгүй бол, мөн ах, эгч нар чинь Бурханы үгийг хэвийн байдлаар идэж, уухгүй байгааг хараагүй царайлдаг бол чи ямар ч ачаа үүрээгүй байна. Ийм хүмүүс бол Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс биш юм. Бурханы баярлан бахаддаг төрлийн хүмүүс зөв шударга байдлаар өлсөж, цангадаг бөгөөд Бурханы хүслийг анхаардаг. Тиймээс та нар одоо Бурханы ачааг анхаардаг болох ёстой; Бурханы ачааг анхаардаг болохоосоо өмнө чи Бурхан зөвт зан чанараа бүх хүн төрөлхтөнд илчлэхийг хүлээх ёсгүй. Тэр үед хэтэрхий оройтсон байх бус уу? Одоо үе бол Бурханаар төгс болгуулах сайхан боломж юм. Хэрвээ чи энэ боломжийг алдвал, Мосе Канааны сайхан нутагт орж чадалгүй, насан туршдаа харамсаж, харуусалтайгаар нас эцэслэсэн шиг үлдсэн амьдралынхаа турш үүндээ харамсана. Бурхан бүх хүнд Өөрийн зөвт зан чанарыг илчилмэгц чи харууслаар дүүрнэ. Бурхан чамайг гэсгээдэггүй ч гэсэн, чи харууссанаасаа болж өөрийгөө гэсгээнэ. Зарим хүн үүнд үнэмшдэггүй боловч хэрвээ чи итгэхгүй байгаа бол зүгээр л хүлээгээд харзна. Эдгээр үгийг хэрэгжүүлэх цор ганц зорилготой зарим хүн байдаг. Харин чи эдгээр үгийн төлөө өөрийгөө золиослохыг хүсэж байна уу?

Хэрвээ чи Бурханаар төгс болгуулах боломжийг эрж хайдаггүй бол, мөн төгс төгөлдрийг эрж хайхдаа бусдаас урьтахаар чармайдаггүй бол эцэстээ харууслаар дүүрнэ. Төгс төгөлдөрт хүрэх хамгийн сайхан боломж одоо байна; одоо бол туйлын сайхан цаг. Чи Бурханаар төгс болгуулахаар үнэн сэтгэлээсээ эрэлхийлдэггүй бол Түүний ажил дуусмагц хэтэрхий оройтсон байх болно—чи боломжоо алдсан байх болно. Чиний хүсэл эрмэлзэл хэчнээн их байсан ч Бурхан ажлаа гүйцэтгэхээ болих юм бол хэчнээн их хүчин чармайлт гаргаад ч хэзээ ч төгс төгөлдөрт хүрч чадахгүй. Ариун Сүнсийг асар ихээр ажиллаж байхад чи энэ боломжийг ашиглаж, хамтран ажиллах ёстой. Хэрэв энэ боломжийг алдвал ямар ч хүчин чармайлт гаргасан бай, чамд дахиад өөр боломж олгохгүй. Зарим нэг чинь: “Бурхан минь, би Таны ачааг анхаарахыг хүсэж байна, Таны хүслийг хангахыг хүсэж байна!” гэж хашхирдаг. Гэвч чамд хэрэгжүүлэх ямар ч зам байдаггүй тул ачаа чинь удаан үргэлжлэхгүй. Харин урд чинь зам байвал чи алхам алхмаар туршлага хуримтлуулах бөгөөд туршлага чинь зохион байгуулалттай, эмх цэгцтэй байна. Нэг ачааг дуусгасны дараа чамд өөр нэг ачаа өгнө. Амийн туршлага чинь гүнзгийрэх тусам ачаа чинь ч илүү гүн гүнзгий болно. Зарим хүн Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөх үед л ачаа үүрдэг; хэсэг хугацааны дараа хэрэгжүүлэх замгүй болмогцоо ямар ч ачаа үүрэхээ больдог. Чи Бурханы үгийг зүгээр л идэж, ууснаараа ачаа бий болгож чадахгүй. Олон үнэнийг ойлгосноор чи ялган таних чадвартай болж, үнэнийг ашиглан асуудлуудыг шийдвэрлэж сураад, Бурханы үг, Бурханы хүслийн талаар илүү нарийн ойлголттой болно. Эдгээр зүйлтэй байснаар чи үүрэх ачаа бий болгох бөгөөд тэр үед л ажлыг зүй зохистойгоор гүйцэтгэж чадна. Чи ачаатай боловч үнэний талаар тодорхой ойлголтгүй бол бас л нэмэргүй; чи Бурханы үгийг биечлэн туулж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг байх ёстой. Чи өөрөө бодит байдалд орсны дараа л бусдыг хангаж, удирдан хөтөлж, Бурханаар төгс болгуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс төгөлдөрт хүрэхийн тулд Бурханы хүслийг анхаар”-аас эш татав

Хүний үүрэг болон түүний ерөөгдөх, хараагдах эсэхийн хооронд ямар ч хамаарал байхгүй. Үүрэг бол хүний биелүүлэх учиртай зүйл; энэ нь тэнгэрээс өгсөн ажил бөгөөд нөхөн төлбөр, нөхцөл болзол, учир шалтгаанаас хамаарах ёсгүй. Тэгвэл л өөрийн үүргийг биелүүлж байгаа хэрэг юм. Ерөөгдөх гэдэг нь хүн шүүлт туулсныхаа дараа төгс болгуулж, Бурханы ерөөлийг эдлэх явдал билээ. Хараагдах гэдэг нь шүүлт, гэсгээлт туулсны дараа хүний зан чанар өөрчлөгдөхгүй байх явдал бөгөөд тэд төгс болгуулдаггүй, харин шийтгүүлдэг. Гэвч ерөөгдсөн үү, эсвэл хараагдсан уу гэдгээс үл хамааран, бүтээгдсэн зүйлс өөрсдийн үүргийг биелүүлж, хийх учиртай зүйлээ хийж, чаддаг зүйлээ хийх ёстой; энэ бол Бурханыг эрэлхийлдэг хүний хийх ёстой хамгийн наад захын зүйл юм. Чи зөвхөн ерөөгдөхийн тулд үүргээ биелүүлэх ёсгүй ба хараагдахаас айсандаа үүргээ биелүүлэхээс татгалзах ёсгүй. Би та нарт энэ нэг зүйлийг хэлье: Үүргээ биелүүлэх нь хүний хийх учиртай зүйл бөгөөд хэрвээ хүн үүргээ биелүүлж чадахгүй бол энэ нь түүний тэрслүү зан юм. Үүргээ биелүүлэх үйл явцаар л дамжуулан хүн аажмаар өөрчлөгддөг ба энэхүү үйл явцаар үнэнч байдлаа харуулдаг. Тийм болохоор, чи үүргээ биелүүлж чаддаг байх тусмаа, төдий чинээ их үнэнийг хүлээн авч, илэрхийлэл чинь төдий чинээ бодитой болно. Өөрсдийн үүргийг биелүүлэхдээ зүгээр л оромдож, үнэнийг эрж хайдаггүй хүмүүс эцэстээ таягдан хаягдана, учир нь тийм хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхдээ үүргээ биелүүлдэггүй ба үүргээ биелүүлэхдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэд бол өөрчлөгдөлгүй үлддэг хүмүүс бөгөөд хараагдах болно. Тэдний илэрхийлэл хольцтой байдгаар үл барам, илэрхийлдэг бүхэн нь хорон муу байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн ялгаа”-аас эш татав

Өнөө үед ихэнх хүн: “Би ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө өөрийгөө зарлагадаж, төлөөс төлөх ёстой. Ерөөл хүртэхийн тулд Бурханы төлөө бүхнээ орхих ёстой; Бурханы даалгасан зүйлийг гүйцэлдүүлж, үүргээ сайн биелүүлэх ёстой” гэсэн байдалтай байна. Үүнд ерөөл хүртэх санаархал зонхилдог бөгөөд энэ нь гагцхүү Бурханаас шагнал олж авч, титэм хүртэх зорилгоор өөрийгөө зарлагадаж буйн нэг жишээ юм. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд үнэн байдаггүй бөгөөд хаа сайгүй гайхуулдаг хоосон сургаалын үгээс л тэдний ойлголт бүрддэг нь лавтай. Тэдний зам бол Паулын зам юм. Ийм хүмүүсийн итгэл нь байнга хөдөлмөрлөх үйл бөгөөд ихийг хийх тусам Бурханд үнэнчээ төдий чинээ нотолно; бас ихийг хийх тусам нь Бурхан гарцаагүй сэтгэл ханамжтай байна; ихийг хийх тусмаа Бурханы өмнө титэм хүртэх гавьяа байгуулж, Бурханы гэр дэх хамгийн агуу ерөөлийг лавтайяа хүртэнэ гэж зүрх сэтгэлдээ боддог. Христийн төлөө зовлон туулж, номлож, үхэх юм бол, мөн өөрсдийн амийг золиосолж, Бурханы даалгасан бүх үүргийг гүйцэтгэж чадах юм бол Бурханы хамгийн их ерөөгдсөн хүмүүс буюу хамгийн агуу ерөөлийг хүртэх хүмүүсийн нэг болж, гарцаагүй титэм хүртэнэ гэж тэд боддог. Энэ бол яг Паулын төсөөлж, эрж хайж байсан зүйл юм; энэ бол түүний алхсан яг тэр зам бөгөөд тэрээр ийм л бодолд хөтлөгдөж, Бурханд үйлчлэхээр ажилласан. Ийм бодол, санаа зорилго сатанлаг уг чанараас төрөн гардаг бус уу? Газар дэлхий дээр байхдаа мэдлэгээр хөөцөлдөх ёстой, үүнийг олж авсны дараа л олноос онцгойрч, албан тушаалтан болж, байр суурьтай болж чадна гэж итгэдэг хорвоогийн хүмүүсийн адилаар тэд байр суурьтай болмогцоо санаархлаа гүйцэлдүүлж, гэр орон, бизнесээ тодорхой түвшинд хүргэж чадна гэж боддог. Бүх үл итгэгч энэ замаар алхдаг бус уу? Ийм сатанлаг уг чанарт захирагддаг хүмүүс итгэлдээ Паул шиг л байж чадна: “Би Бурханы төлөө өөрийгөө зарлагдахын тулд бүхнийг хаях ёстой; би Түүний өмнө үнэнч байх ёстой бөгөөд эцэст нь хамгийн сүр жавхлантай титэм, хамгийн агуу ерөөлийг хүртэнэ.” Энэ нь дэлхий ертөнцийн зүйлсийг эрэлхийлдэг хорвоогийн хүмүүсийнхтэй адилхан хандлага юм; тэд ямар ч ялгаагүй бөгөөд адилхан уг чанартай байдаг. Хүмүүс ийм төрлийн сатанлаг уг чанартай байх үедээ дэлхий ертөнцөд мэдлэг, байр суурь, эрдэм олж авч, бусдаас ялгарахаар эрэлхийлнэ; Бурханы гэрт тэд Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, итгэлтэй байж, эцэст нь титэм болон агуу ерөөл хүртэхээр эрэлхийлнэ. Хэрэв хүмүүс Бурханд итгэгч болсныхоо дараа үнэнийг эзэмшдэггүй, зан чанарын өөрчлөлт туулаагүй бол энэ замаар явах нь лавтай. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй бодит байдал, Петрийнхээс шал эсрэг зам билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Чи зүрх сэтгэл, бие болон бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Түүний өмнө тавиад, Түүнд бүрэн дуулгавартай байж, махан бие, гэр бүл, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш, харин Бурханы гэрийн ашиг сонирхлын төлөө Түүний хүсэлд туйлын хайхрамжтай байж, бүх зүйл дээр Бурханы үгийг зарчим, суурь болгон авч үзэж чаддаг бол ийн үйлдсэнээр санаа зорилго, үзэл бодол чинь бүгд зөв байх бөгөөд чи Бурханы өмнө магтаалыг нь хүртдэг хүн байх болно. Бурханы дуртай хүмүүс бол Түүнд туйлын ханддаг хүмүүс юм; тэд бол ганцхан Түүнд үнэнч байж чаддаг хүмүүс билээ. Бурханы үзэн яддаг хүмүүс бол Түүнд хайхрамжгүй ханддаг, Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүс юм. Түүнд итгэдэг, Түүнийг үргэлж таашаахыг хүсдэг мөртөө өөрсдийгөө Түүний төлөө бүрэн зарлагадаж чаддаггүй хүмүүсийг Тэр үзэн яддаг. Түүнд хайртай гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Түүний эсрэг тэрсэлдэг хүмүүсийг Тэр үзэн яддаг; хууран мэхлэхийн тулд цэцэг цэлмэг, чихэнд чимэгтэй үг ашигладаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Бурханд үнэхээр зориулдаггүй, эсвэл Түүний өмнө үнэхээр захирагдаагүй хүмүүс урвамтгай бөгөөд уг чанартаа хэтэрхий биеэ тоосон байдаг. Хэвийн агаад бодитой Бурханы өмнө чин сэтгэлээсээ дуулгавартай байж чаддаггүй хүмүүс бол бүр ч их биеэ тоосон байдаг бөгөөд тэд ялангуяа тэргүүн тэнгэрэлчийн ачлалт үр удам юм. Өөрсдийгөө Бурханы төлөө үнэхээр зарлагаддаг хүмүүс бүхий л оршихуйгаа Түүний өмнө тавьдаг; тэд Түүний бүх айлдварт чин сэтгэлээсээ захирагддаг ба Түүний үгийг хэрэгжүүлж чаддаг. Тэд Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгодог бөгөөд Бурханы үгэн дотроос аль хэсгийг нь хэрэгжүүлэхээ олж мэдэхийн тулд чин сэтгэлээсээ хайж чаддаг. Тэд бол үнэхээр Бурханы өмнө амьдардаг хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы бодит байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас эш татав

Чи үнэний төлөө зовлон зүдүүр туулах ёстой, үнэний төлөө өөрийгөө зориулах ёстой, үнэний төлөө доромжлол амсах ёстой, илүү их үнэнийг олж авахын тулд илүү их зовлон амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, ёс жудгийг алдах ёсгүй. Чи сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрэлхийлж, илүү утга учиртай амьдралын замыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба ямар ч зорилгыг эрэлхийлдэггүй бол амьдралаа дэмий үрж байгаа хэрэг биш гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах юм бэ? Чи нэг үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба багахан таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч ёс жудаг, нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс эш татав

Хэрвээ чи Бурханы гэрт үйлчлэл үзүүлэхдээ тун их баяртай байж, нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авдаггүй бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал эрэлхийлдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн байдаг. Хэрвээ чи илэн далангүй байхыг хүсдэг бол, байгаа бүхнээ зарлагадахыг хүсдэг бол, Бурханы төлөө амиа золиосолж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг бол, мөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг, өөрийгөө боддоггүй, өөрийнхөө төлөө юм авдаггүй байх хэмжээнд үнэнч шударга бол ийм хүмүүс гэрлээр тэтгэгддэг, хаанчлалд үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас эш татав

Өмнөх: 75. Байр сууриа тодорхойлох зарчмууд

Дараах: 77. Бурханы гэрийн ажлыг хамгаалах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх