73. Чуулганаас хөөх зарчмууд

(1) Үнэнийг огтхон ч хайрладаггүй, хүлээн авдаггүй, тэр ч бүү хэл, чуулганы амьдралд байнгын үймээн учруулах чадвартай ёрын муу хүмүүсийг зайлуулах ёстой;

(2) Утгагүй ойлголттой, ялангуяа биеэ тоосон, Бурханд үзэл, буруу ойлголт өвөрлөн ханддаг, Түүнийг шүүдэг хүмүүсийг зайлуулах ёстой;

(3) Удирдагч, ажилчдад сэтгэл хангалуун бус байдлыг үүсгэснээр Бурханы сонгосон хүмүүсийг хянах гэж байнга санаархдаг хүмүүс антихристүүдийн ангилалд орох бөгөөд тэднийг зайлуулах ёстой;

(4) Үнэнийг, эсвэл засалт, харьцалтыг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй, түүнчлэн элдэв янзын ёрын муу үйл үйлдэх чадвартай бүх төрлийн үл итгэгчид, ёрын муу хүмүүсийг зайлуулах ёстой;

(5) Чөтгөрт эзэмдүүлсэн, эсвэл муу ёрын сүнсний ажилтай, түүнчлэн байнга худал хуурмагийг тарааж, бусдыг хуурч, чуулганы амьдралыг үймүүлдэг хүмүүсийг зайлуулах ёстой;

(6) Бурханд өгсөн тахилыг байнга шамшигдуулдаг, эсвэл үрэлгэн ханддаг, янз бүрээр шалтаглан Түүний тахилд хомхойрон шунадаг хүмүүсийг ноцтой тохиолдолд зайлуулах ёстой;

(7) Байнга янаг амрагийн харилцаанд орж, садар самууныг үйлддэг, гойд хорон муу байж, улмаар бусдад туйлын муу нөлөө үзүүлдэг нь нотлогдсон, удаа дараагийн ятгалгыг үл хайхран замаа өөрчлөхөөс татгалздаг хүнийг зайлуулах ёстой;

(8) Ажлын зохицуулалтыг ноцтой зөрчиж, хууран мэхэлж, чуулганд эмх замбараагүй байдал үүсгэж, Бурханы сонгосон хүмүүсийг урхиддаг хуурамч удирдагчид, антихристүүдийг зайлуулах ёстой;

(9) Эзэнээс юм уу анд нөхдөөсөө урваж, чуулганыг урхидан агуу улаан лууд үйлчилдэг хэнийг ч бай, урьдын гүйцэтгэлээс нь үл хамааран зайлуулах ёстой;

(10) Хэрвээ хүнийг зайлуулах гэж байгаа бол тэр нь бодит баримттай бүрэн нийцэх хангалттай нотолгоо чуулганд байх ёстой бөгөөд гишүүдийн олонх нь санал нийлэх ёстой.

Холбогдох Бурханы үг:

Агуу улаан лууны улсад Би хүн төрөлхтний ойлгошгүй ажлын үе шатыг хэрэгжүүлсэн бөгөөд үүний улмаас хүн төрөлхтөн салхинд ганхаж, дараагаар нь олонх нь үлээх салхинд туугдан чимээгүй одсон. Чухамдаа, энэ бол Миний цэвэрлэх гэж буй “шигшүүрийн талбай”; энэ бол Миний хүсэж буй зүйл бөгөөд Миний төлөвлөгөө юм. Намайг ажлаа гүйцэтгэж байхад олон хорон санаатан шургалан орж ирсэн ч Би тэднийг хөөх гэж яарахгүй байна. Харин цаг нь болоход Би тэднийг тараан сарниулна. Түүний дараа л Би амийн ундарга болж, Намайг үнэхээр хайрладаг хүмүүст Надаас инжир модны үр жимс, сараана цэцгийн үнэрийг авах боломж олгоно. Сатан оршин суудаг, тоос шороотой газарт шижир алт үлдээгүй, элс л байдаг тул эдгээр нөхцөл байдалтай тулгараад Би ажлын ийм үе шатыг хийдэг. Миний эндээс олж авах зүйл бол элс биш шижир, тунгаамал алт гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Хорон санаатнууд Миний гэрт яахан үлдэж болох билээ? Миний диваажинд үнэг шимэгч болохыг Би яахан зөвшөөрөх билээ? Эднийг зайлуулахын тулд Би ашиглаж болох бүх аргыг ашиглана. Миний хүсэл илчлэгдэхээс өмнө хэн ч Миний юу хийх гэж буйг мэддэггүй. Энэ завшааныг ашиглан Би тэдгээр хорон санаатныг хөөж, тэд Миний дэргэдээс холдохоос өөр аргагүй болно. Хорон санаатнуудад Би ийм зүйл хийдэг ч Надад үйлчлэл хийх өдөр тэдэнд бас ирнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна”-аас эш татав

Миний төлөвлөсөн ажил нэг ч хором зогсолгүй урагшилсаар байдаг. Хаанчлалын эрин үед орж, та нарыг Өөрийн ардууд болгон хаанчлалдаа оруулсан тул Би та нарт өөр шаардлагууд тавина; өөрөөр хэлбэл, энэхүү эринийг захирахдаа баримтлах үндсэн хуулийг Би та нарын өмнө тунхаглан зарлаж эхэлнэ:

Та нар Миний ардууд гэж нэрлэгддэг тул Миний нэрийг алдаршуулж чаддаг байх ёстой; өөрөөр хэлбэл, шалгалтын дунд гэрчлэлд зогс. Хэрвээ хэн нэгэн Намайг аргалж, Надаас үнэнийг нуух гэж оролдвол, эсвэл Миний араар шившигтэй үйл хийвэл тийм хүмүүс бүгд ялгаагүй Миний гэрээс хөөгдөж, зайлуулагдан, өөрсөдтэй нь харьцахыг минь хүлээнэ. Урьд нь Надад үнэнч бус, ачлалгүй байсан хүмүүс, мөн өнөөдөр Намайг ил тод шүүхээр дахин өндийн босдог хүмүүс ч бас Миний гэрээс хөөгдөнө. Миний ардууд ачаанд минь үргэлж анхаарал хандуулж, түүнчлэн үгийг минь мэдэхээр эрэлхийлэх ёстой. Ийм хүмүүсийг л Би гэгээрүүлэх бөгөөд тэд хэзээ ч гэсгээлт амсахгүйгээр, Миний удирдамж, гэгээрэл дор амьдрах нь гарцаагүй. Миний ачаанд анхаарал хандуулж чадалгүй, өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөхөд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс—өөрөөр хэлбэл, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар зорихын оронд өглөг тусламж хайдаг хүмүүс буюу гуйлгачин шиг энэ амьтдыг ашиглахаас Би эрс татгалзана, учир нь тэд төрсөн цагаасаа л Миний ачаанд анхаарал хандуулна гэж юу гэсэн үг болохыг огт мэдээгүй. Тэд бол хэвийн эрүүл ухаанаар дутмаг хүмүүс юм; ийм хүмүүс тархины “тэжээлийн дутагдлаас” болж зовж байгаа ба “шим тэжээл” авахын тулд гэртээ харих хэрэгтэй. Надад ийм хүмүүс ямар ч хэрэггүй. Миний ардуудын дундах хүн бүр, Намайг мэдэх явдлыг идэх, хувцаслах, унтахтай адил хүний хэзээ ч, ганц хором ч мартдаггүй зүйл шиг, эцэст нь хүртэл заавал биелүүлэх үүрэг гэж үзэх шаардлагатай, ингэснээр Намайг мэдэх гэдэг нь эцэстээ хоол идэхтэй адил, дадсан гараар амархан хийдэг зүйл болно. Миний хэлдэг үгийн тухайд бол, нэг бүрийг нь туйлын итгэлтэйгээр авч үзэн, бүрэн өөрийн болгох ёстой; хааш яаш, хагас дутуу арга хэмжээ байж болохгүй. Миний үгэнд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Намайг шууд эсэргүүцэж байна гэж үзнэ; Миний үгийг иддэггүй, эсвэл тэдгээрийг мэдэхээр эрэлхийлдэггүй хэнийг ч Надад анхаарал хандуулахгүй байна гэж үзэх ба Миний гэрийн хаалгаар шууд шүүрдэж гаргана. Яагаад гэвэл, урьд нь Миний хэлсэнчлэн Миний хүсдэг зүйл бол асар олон тооны хүн биш, харин онцгой сайн чанар юм. Зуун хүнээс нэг нь л Миний үгээр дамжуулан Намайг мэдэж чаддаг бол Би энэ ганцхан хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бусдыг нь бүгдийг хаяхад бэлэн байх болно. Олон тооны хүмүүс дангаараа Намайг илтгэж, Намайг амьдран харуулж чадна гэдэг үнэн байх албагүй гэдгийг эндээс харж болно. Миний хүсдэг зүйл бол (хэдийгээр үр нь дүүрэн биш байж болох ч) улаан буудай бөгөөд (хэдий үр нь бахадмаар боловсорсон байсан ч) үрийн сүүл биш юм. Эрж хайхыг анхаардаггүй, харин хөшүүн хойрго байдлаар авирладаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд өөрсдөө явах ёстой; тэд Миний нэрд гутамшиг авчирсаар байх вий гэсэндээ Би тэднийг дахиж харахыг хүсдэггүй. Өөрийн ардуудаас шаарддаг зүйлийн тухайд бол, Би одоохондоо эдгээр журам дээр түр зогсоод, нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран дараагийн арга хэмжээ авахаар хүлээнэ.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “5-р бүлэг”-ээс эш татав

Ах эгч нарын дунд сөрөг байдлаа үргэлжид гаргагчид нь Сатаны боолууд бөгөөд тэд чуулганыг үймүүлдэг. Тийм хүмүүс нэг л өдөр хөөгдөж, таягдан хаягдах ёстой. Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн. Чуулган дотор хорт, хорон муу яриагаа дэгдээдэг, ах эгч нарын дунд цуу яриа тарааж, зөрчил үүсгэж, бүлэглэл бий болгодог хүмүүс чуулганаас хөөгдсөн байх ёстой. Гэвч одоо Бурханы ажлын өөр эрин үе тул энэ хүмүүсийг хязгаарласан, учир нь тэд таягдан хаягдах нь гарцаагүй. Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм. Тэдний зан авир Бурханы ажилд саад болж, үймүүлэн, ах эгч нарын амийн оролтыг үймүүлж, чуулганы хэвийн амьдралд саад хийж байдаг. Хонины арьс нөмөрсөн энэ чононуудыг эрт орой хэзээ нэгэн цагт цэвэрлэх ёстой; Сатаны энэ боолуудад өршөөлгүй хандаж голж харьцах ёстой. Ингэх нь л Бурханы талд зогсож буй хэрэг; ингэж чаддаггүй хүмүүс Сатантай хамт намаг балчигт хөлбөрч байна. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан үргэлж байдаг агаад Бурханыг хүндэлж, хайрладаг зүрх сэтгэлийг дотроо үргэлж тээдэг. Бурханд итгэдэг хүмүүс аливааг хянамгай, болгоомжтой хийх ёстой, бүх зүйлийг Бурханы шаардлагад нийцүүлж, Түүний зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд хийх хэрэгтэй. Тэд дур зоргоороо байж, хүссэн болгоноо хийх ёсгүй; ариун хүний ёс журамд энэ тохирохгүй. Хүмүүс галзууран гүйж, хаа сайгүй Бурханы туг далбааг намируулангаа энд тэндгүй сайрхаж, хууран мэхэлж болохгүй; энэ нь хамгийн тэрслүү үйлдэл юм. Гэр бүлд дүрэм журам, улс үндэстэнд хууль цааз гэж бий; тэгвэл Бурханы гэрт үүнээс ч илүү байх бус уу? Стандарт нь бүр ч хатуу чанд байх бус уу? Бүр их захиргааны зарлиг байдаг бус уу? Хүмүүс юу хүссэнээ хийж болох боловч Бурханы захиргааны зарлигийг хүссэнээрээ өөрчилж болохгүй. Бурхан бол хүмүүсийн халдахыг тэвчдэггүй Бурхан; Тэр бол хүмүүсийг үхүүлдэг Бурхан. Хүмүүс үүнийг үнэхээр аль хэдийн мэдэх бус уу?

Чуулганыг үймүүлж, Бурханы ажилд саад болдог хүмүүс чуулган болгонд бий. Тэд бүгд Бурханы гэрт шургалан орсон, зүсээ хувиргасан Сатан юм. Ийм хүмүүс дүр эсгэхдээ нэн сайн байдаг; тэд Миний өмнө хүндэтгэлтэйгээр ирж, бөхөлзөн, хамуутай нохой шиг амьдарч, хувийн зорилгодоо хүрэхийн тулд “бүхнээ” зориулдаг боловч ах эгч нартай нүүр тулах үедээ муу муухай талаа харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хараад тэдэн рүү дайрч давшлан, хажуу тийш нь түлхэж хаядаг; өөрсдөөс нь илүү аймшигтай хүмүүсийг харахаараа долигонож, зусарддаг, чуулган дотор дураараа дургидаг. Иймэрхүү “орон нутгийн дээрэнгүй этгээд”, иймэрхүү “уяаны нохой” ихэнх чуулган дотор байдаг гэж хэлж болно. Тэд хамтдаа диавол шиг үйлдэж, нэг нэгэн рүүгээ ирмэн, сэмхэн дохио өгдгийн дээр хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлах чөтгөр” болж, хамгийн нэр хүндтэй нь бусдыгаа удирдаж, туг далбаагаа өндөрт өргөдөг. Энэ хүмүүс чуулган даяар галзуурсан мэт авирлаж, сөрөг байдлаа тарааж, үхэл ханхлуулж, хүссэнээ хийж, юу дуртайгаа хэлдэг; хэн ч тэднийг зогсоож зүрхэлдэггүй, тэд сатанлаг зан чанараар дүүрэн байдаг. Тэднийг үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд орж ирдэг. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганаас таягдан хаягдаж, бүхнээ зориулах боломжгүй болдог байхад чуулганыг үймүүлж, үхэл тараадаг хүмүүс чуулган дотор галзуурсан мэт авирлаж байдаг. Түүгээр ч үл барам, ихэнх хүн тэднийг дагадаг. Ийм чуулганыг гагцхүү Сатан захирч байдаг; диавол хаан нь юм. Хэрвээ чуулганы гишүүд өндийн босож, эдгээр ахлах чөтгөрийг эсэргүүцэхгүй бол өөрсдөө ч гэсэн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одоогоос эхлэн, ийм чуулгануудын эсрэг арга хэмжээ авах ёстой. Үнэнийг бага ч гэсэн хэрэгжүүлэх чадвартай хүмүүс үнэнийг эрж хайдаггүй бол тэр чуулганыг бүр мөсөн устгана. Үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы төлөө гэрчлэлд зогсож чадах хэн ч байхгүй бол тэр чуулганыг нэгмөсөн тусгаарлаж, бусад чуулганаас холбоог нь таслах ёстой. Үүнийг “үхлийг булшлах” гэж нэрлэдэг; Сатаныг хөөн зайлуулах гэдэг нь энэ юм. Хэрэв чуулганд нутгийн хэдэн дээрэнгүй этгээд байдаг агаад ямар ч ялган таних чадваргүй “жижиг ялаанууд” тэднийг дагадаг бол, хэрэв чуулганы гишүүд үнэнийг харсныхаа дараа ч гэсэн эдгээр дээрэнгүй этгээдийн хүлээс, явуулгаас салж чадахгүй хэвээр байгаа бол тэр тэнэгүүд эцэстээ бүгд таягдуулна. Энэхүү жижиг ялаанууд ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй байж болох ч бүр илүү ов мэхтэй, бүр илүү зальхай, булзамхай байдаг, ийм хүн бүрийг таягдан хаяна. Ганцыг ч үлдээхгүй! Сатанд харьяалагддаг хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагддаг хүмүүс үнэнийг эрж хайж явах нь гарцаагүй; тэдний уг чанар үүнийг шийддэг. Сатаныг дагадаг бүх хүн мөхөөсэй! Ийм хүмүүст өрөвч сэтгэл огт гаргахгүй. Үнэнийг хайдаг хүмүүс хангалт хүртэж, шавайгаа ханатал Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хэнийг ч алагчилдаггүй. Хэрвээ чи диавол бол үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг; хэрвээ чи үнэнийг хайдаг нэгэн бол Сатанд олзлогдохгүй нь лавтай. Энэ ямар ч эргэлзээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Зарим хүн сайшаалыг минь хүртэхийн тулд Миний өмнө үргэлж өөрийгөө гайхуулдаг, тэд нүдний минь өмнө нэг янз, нүднээс минь далдуур өөр янз байх маягаар үргэлж Намайг мэхлэхийг оролддог. Иймэрхүү хүмүүс бол чөтгөр, Би тэднийг Надаас аль болох хол байгаасай гэж хүсдэг, хэзээ ч дахин харахыг хүсдэггүй. Хүмүүс сул дорой, дутуу дулимаг байвал Би тэднийг дэмжиж, хангаж чадна; хэрэв чи завхарсан зан чанартай бол Би чамд үнэнийг нөхөрлөж болно. Гэхдээ Би чөтгөрүүдтэй зохицдоггүй, тэднийг болон тэдний шалтгийг сонсдоггүй. Эхэндээ, дөнгөж танилцаж байх үед чи шинэ итгэгч агаад зарим үнэнийг ойлгодоггүй болохоор тэнэг зүйлс хийж, хэлэх магадлал өндөртэй байдаг. Тиймээс бид үнэнийг нөхөрлөдөг. Харин тодорхой нэг үнэнийг ойлгодог хэр нь юу ч болоогүй байхад түвэг удаж, үргэлж Надтай зөрчилдөж, жижиг сажиг зүйлийг минь өөлөх юм бол Би тийм ч эелдэг хандахгүй. Яагаад? Чи бол аврагдаж чадах нэгэн биш, тийм болохоор Би яагаад чамд эелдэг хандах ёстой юм бэ? Эелдэг хандаж байна гэдэг нь хүлээцтэй, тэвчээртэй байна гэсэн үг. Би гэнэн тэнэг, жирийн завхарсан хүмүүст хүлээцтэй ханддаг болохоос дайсан, чөтгөрүүдэд биш. Хэрэв чөтгөр, дайснууд чинь чамайг ятгахын тулд сайхан үг хэлж, дүр эсгэж, агшин зуур баяр төрүүлэхийн тулд мэхэлбэл чи тэдний хэлэх зүйлд итгэж чадах уу? (Үгүй.) Яагаад? Тэд жинхэнэ төрхөө аль хэдийн илчилсэн; ганц л зүйлээр тэдний мөн чанар илчлэгдэж, тэд ил болсон. Тиймэрхүү хүмүүс үнэнийг хэзээ ч эрэлхийлдэггүй, үнэнийг хайрлаж бүр ч чаддаггүй. Тэд бол үнэний дайсан, үнэнийг тэд жигшиж, зэвүүцдэг. Тэд бол диавол. Тэднийг хөөх нь асуудлыг нэг мөр шийдвэрлэх бус уу? Зарим хүн “Тэдэнд бага зэрэг боломж өгч болохгүй гэж үү?” гэж асуудаг. Иймэрхүү хүмүүст гэмших ямар ч боломж байхгүй, тэд хэзээ ч гэмшиж чадахгүй. Тэд Сатанаас ялгаагүй, Бурханы бүхнийг чадагч хүч, мэргэн ухааныг үл харгалзан үүнийг Бурханд байвал зохих мөн чанар гэж боддоггүй, Бурхантай Бурхан шиг харьцдаггүй; тэр өөрийн хар санаат явуулгаа мэргэн ухаан, өөрийн уг чанар, мөн чанарыг үнэн гэж, харин Бурханыг болохоор үнэн биш гэж итгэдэг. Тиймээс түүний хувьд бүх зүйл дууссан; тэр эцсээ хүртэл Бурханд дайсагнах үйлтэй. Тиймээс муу хүмүүс үнэнийг хэзээ ч хайрлахгүй, эрэлхийлэхгүй байх хувь заяатай болохоор Бурхан тэднийг авардаггүй. Тэднийг чуулганаас гаргаж, Бурханы гэрээс хөөх нь хамгийн зөв шийдвэр бөгөөд өчүүхэн төдий ч алдаагүй юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Тавдугаар хэсэг)”-аас эш татав

Бурханы гэр яагаад антихристүүдийг хөөдөг вэ? Бурханы гэр тэднийг үйлчлэл үзүүлэгчээр байлгаж болохгүй гэж үү? Бурханы гэр тэдэнд гэмших боломж олгож болохгүй гэж үү? (Үгүй.) Тэд үнэнийг эрэлхийлж чаддаг хэвээр байвал яах вэ? (Боломжгүй.) Антихристүүд бол хорон муу хүмүүс, Сатанд харьяалагддаг бөгөөд тэд гэмших боломжгүй тул Бурханы гэр тэднийг зөвхөн хөөж л чадна гэдэг нь одоо тодорхой юм. Хөөгдсөн тэр хүмүүст Бурханы гэр ахин дахин хүлээцтэй хандсан. Бурханы гэр тэдэнд гэмших боломж олгосон бөгөөд тэднийг үл ойшоолгүй, сайн хүнийг хэлмэгдүүлж, хэн нэгний Бурханд итгэх итгэлийн амьдралыг нураахгүйн тулд, хэн нэгнийг сүйд хийхгүйн тулд хүчин чармайлт гаргасан. Хэн нэгэн хүний уг чанар тов тодорхой болохоос өмнө, тухайн хүн бүрмөсөн илчлэгдэхээс өмнө Бурханы гэр хүн бүрд хүлээцтэй ханддаг. Гэхдээ антихрист гэмшиж чадах уу? Үгүй, чадахгүй. Бурханы гэрт тэд Сатаны боол болж үйлчилдэг. Тэд Бурханы гэрийн ажлыг устгаж, саатуулж, үймүүлдэг. Хэдий зарим нэг билиг авьяас, чадвартай байлаа ч тэдний хувьд үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, эсвэл зөв замаар явна гэдэг боломжгүй. Антихристийг хэрэглэж болох арга зам байлаа ч гэсэн, тэд Бурханы гэр дэх Бурханы ажилд эерэг хувь нэмэр оруулж яавч чадахгүй. Тэд ямар ч эерэг зүйл хийх чадваргүй, харин сүйтгэж, саад болж, асуудал үүсгэж л чаддаг. Тэд ямар ч сайн зүйл хийдэггүй. Чи тэдэнд үлдэхийг зөвшөөрөөд ажиглаж, гэмших боломж олгож болно, гэхдээ тэдний хувьд гэмших боломжгүй бөгөөд эцэстээ тэднийг зохицуулах цорын ганц арга зам нь хөөх байдаг. Тийм хүмүүсийг хөөгдөхөөс өмнө Бурханы гэр тэднийг аль хэдийн тодорхой харсан: Тэд бол антихристүүд. Тэд гэмшсэнээс үхэхийг илүүд үздэг, тэд бол Бурхан болон үнэний дайсан, тиймээс тэднийг хөөх л боломжтой. Бурханы гэр сайн хүнийг хөөх үү? Хэрэв хүн үнэнийг хүлээн авч, гэмшиж чаддаг бол Бурханы гэр тэднийг хөөх үү? Хамгийн ихдээ л тэдний үүргийг өөрчилнө, эсвэл тэднийг сүнслэг үйл ажиллагаа болон эргэцүүлэл хийлгэхээр илгээнэ, харин хөөхгүй. Бурханы гэр хэн нэгнийг хөөхөөр шийднэ гэдэг нь Бурханы гэрт тэднийг байлгавал илүү их асуудал л авчирна гэсэн утгатай байдаг. Тэд ямар ч эерэг зүйл хийдэггүй, харин ч элдэв янзын муу зүйл хийж, төрөл бүрийн саад тотгор, үймээн самуун учруулдаг. Тэдний байгаа газар эмх замбараагүй, эв нэгдэлгүй байдаг. Ажил зогсонги байдалд орж, эргэн тойрных нь ихэнх хүн хямарч, Бурханд итгэх итгэлээ алдаж, бүр зарим хүн цаашид итгэхийг ч, үүргээ үргэлжлүүлэхийг ч хүсэхээ больдог. Тэгвэл шалтгаан нь юу вэ? Бүх зүйл антихристээс болдог. Тэднийг хөөсний дараа ихэнх хүн аажмаар сайжирч эхэлдэг. Тиймээс та нар өөрсдөө ажиглаад хар даа, хөөгдсөн антихристүүд болон хорон муу хүмүүсийн хэн нь хожим өөрийгөө мэддэг болж, үнэнийг эрэлхийлж, хайрлаж чадсан бэ? Тэд гэмшсэн үү? Хэн нь ч гэмшээгүй, тэд нүглээ улайхаас гөжүүдлэн татгалзсаар жилийн дараа уулзлаа ч гэсэн, тэр хэвээрээ байж байдаг. Жилийн өмнө болсон зүйлийг тавьж явуулахаас татгалзсан хэвээр маргалдаж, өөрсдийгөө зөвтгөхийг оролддог бөгөөд зан чанар нь огтхон ч өөрчлөгдөөгүй байдаг. Хэрэв чи тэднийг буцаан хүлээн авч, чуулганы амьдралдаа эргэн орж, үүргээ гүйцэтгэхийг зөвшөөрөх юм бол тэд яг л Паул шиг шууд хуучин хэвдээ орно. Тэд үнэнийг эрэлхийлэх замыг огтхон ч дагадаггүй, хуучин зам буюу антихристийн зам, Паулын замаар үргэлжлүүлэн алхдаг. Энэ бол антихристүүдийг хөөдгийн шалтгаан юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Наймдугаар хэсэг)”-аас эш татав

Ихэнх хүмүүс гэм буруу үйлдсэн. Жишээлбэл, зарим нь Бурханыг эсэргүүцэж, зарим нь Бурханы эсрэг тэрсэлж, зарим нь Түүний эсрэг гомдлын үг хэлж, бусад нь чуулганд хор хөнөөлтэй юм уу Бурханы гэрт хохиролтой зүйл хийсэн. Энэ хүмүүст хэрхэн хандах ёстой вэ? Тэдний төгсгөл уг чанар болон хувиршгүй зан авирынх нь дагуу тодорхойлогдоно. Зарим хүн хорон муу, зарим нь тэнэг, зарим нь мунхаг, харин зарим нь араатнууд байдаг. Хүн бүхэн өөр. Зарим хорон муу хүн ёрын муу сүнсэнд эзэмдүүлсэн байдаг бол бусад нь диавол Сатаны боол юм. Уг чанарын хувьд зарим нь нэн хорлонтой, зарим нь тун ов мэхтэй, зарим нь мөнгөнд гойд шунадаг, харин бусад нь садар самуун байх дуртай. Хүн бүрийн зан авир өөр тул хүмүүсийг бүгдийг нь хувийн уг чанар, зан авирынх нь дагуу бүхэлд нь харах хэрэгтэй… Бурхан хүрээлэн буй орчин, тухайн үеийн байдал, бодит нөхцөл байдал, хүмүүсийн үйлдэл, зан авир, илэрхийллийнх нь дагуу хүн болгонтой харьцдаг. Бурхан хэнд ч шударга бус хандахгүй. Энэ бол Бурханы зөвт байдал билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүнд хандах Бурханы хандлагын үндэс”-ээс эш татав

Лавлагаанд зориулсан номлол, нөхөрлөлийн эшлэлүүд:

Чуулганыг цэвэрлэх нь зайлуулах ёстой таван төрлийн хүнийг зайлуулахаас эхлэх ёстой. Олон нийтийн уур хилэнг намжааж, Бурханыг тайвшруулахын тулд чуулганы ажлыг үргэлж үймүүлж, эмх замбараагүй байдал үүсгэдэг бүх антихрист чөтгөрийг нэгд нэгэнгүй зайлуулах ёстой. Хөөн зайлуулах ёстой таван төрлийн хүний тодорхой тайлбарыг дор оруулав:

1. Чөтгөрт эзэмдүүлсэн эсвэл муу сүнсний ноцтой ажил байдаг хүмүүсийн бүлэгт жинхэнэ утгаар багтдаг хүмүүсийг зайлуулах ёстой. Энэ нь хэзээ ч алдаа болохгүй. Гэмшдэггүй бүх ижил хүйстэн чөтгөрт эзэмдүүлсэн байдаг. Тэднийг бас зайлуулах нь зүй ёсны хэрэг юм. Харин муу сүнсний ажил ердөө өчүүхэн төдий л байгаа хүмүүст өөрөөр хандах хэрэгтэй. Жишээлбэл, хааяа хэлнүүдээр ярьж, үзэгдлүүд харж, дуу хоолойнууд сонсож, зүүдэлж байсан хүмүүс гэх мэт. Тэд чөтгөрт эзэмдүүлсэн бүлэгт харьяалагдахгүй. Хэрэв энэ хүмүүс үнэнийг эрэлхийлбэл аврагдах нь дамжиггүй. Тиймээс, муу сүнсний ажил өчүүхэн төдий байгаа хүмүүсийг хөөн зайлуулахыг огт зөвшөөрөхгүй. Чөтгөрт эзэмдүүлсэн гэж олон нийтэд танигдсан хүмүүсийг, тэр дундаа муу сүнсний ажил илэрхий байдаг хүмүүсийг зайлуулж болно.

2. Хүмүүсийг хууран мэхэлдэг хуурамч Христ, антихристийн ангилалд жинхэнэ утгаараа багтдаг хүмүүсийг зайлуулах ёстой. Энэ нь хэзээ ч алдаа болохгүй. Өөрсдийгөө үргэлж Бурханы ууган хөвгүүд, хайртай хөвгүүд нь гэж бодож, хүмүүст өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлж, өөрсдөдөө захирагддаг болгодог, өөрсдийгөө Христ мөн, шинэ ажил хийлгэхээр Бурхан өөрсдийг нь илгээсэн гэж гэрчилдэг, Ариун Сүнсний ашигладаг хүний удирдамжаас татгалзаж, өөрөөр хийдэг, Бурханы ажлыг байнга шүүж, Бурханыг доромжилсон үг хэлж, Ариун Сүнсний ашигладаг хүнийг гутаан доромжилж, дайрч давшилсан цуурхал тараадаг, муу сүнсний ажлыг хүлээн авч, тэрхүү далайн дээрэмчний хөлөг онгоцонд сууж, хүмүүсийг хуурч эхэлсэн тэр бүх хүн хуурамч Христ, антихрист, хууран мэхлэгч юм. Зарим хүмүүс Бурханы тухайд хэдхэн л үзэлтэй, Ариун Сүнсний ашигладаг хүний талаар цөөн хэдэн өрөөсгөл хандлагатай боловч тэдэнд дайсагнах сэтгэл байдаггүй бөгөөд үнэнийг эрэлхийлж, Бурханы бүх ажлыг дуулгавартай дагаж, үнэн голоосоо гэмшиж чаддаг. Ийм төрлийн хүн хааяа буруу зүйл ярьж, буруу үйлдэл гаргасан ч гэсэн тэдэнтэй огт антихрист шиг хандаж, зайлуулж болохгүй. Жинхэнэ антихристүүд Бурханы сонгосон хүмүүсийг хяналтдаа байлгаж, бие даасан хаанчлал байгуулахыг хүсдэг. Ажил хийхдээ Дээрхээс ирсэн ажлын зохицуулалтыг дагаж мөрддөггүй, харин огт өөр зүйл хийх юм уу үнэн эсэхэд нь эргэлзэж байна гэсэн шалтгаанаар Дээрхийн ажлын зохицуулалт, номлол, нөхөрлөлөөс хүртэл татгалздаг хүмүүс байдаг. Тэд Бурханы сонгосон хүмүүсийг гарын дор хатуу хяналтад байлгадаг. Тэд Дээрхийн төвлөрсөн услалт, хангалт, хариулалтаас татгалздаг. Ийм хүмүүс бол цэвэр антихрист юм. Энэ бол эргэлзээгүй. Ийм удирдагч, ажилчдыг солих ёстой. Илүү ноцтой нэгнийг нь зайлуулах ёстой.

3. Иудас хүмүүсийн бүлэглэлд үнэхээр харьяалагддаг, Эзэн болоод итгэл нэгтнүүдээ худалдаж, Сатаны нэрийн өмнөөс ах, эгч нараа барьж авахаар үйлчилдэг хүмүүсийг зайлуулах ёстой. Энэ нь хэзээ ч алдаа болохгүй. Хэрэв хэн нэгэн баригдсаныхаа дараа багахан л мэдээлэл улайх боловч ах, эгч нарыг нь Сатан хянаж, барьж авахад тусалдаггүй, урьд өмнө нь харьцангуй сайн ажиллаж, гэмшиж байгаагаа харуулсан бол тэр хүнийг зайлуулах ёсгүй. Тэднийг гурваас таван сарын турш тусгаарла, ингэснээр тэд өөрсдийгөө эргэцүүлэх боломжтой болно. Хэрэв асар том асуудал гарахгүй л бол тэднийг чуулганы амьдралд эргүүлэн оруулж болно. Харин хүн чанар нь муу, өмнө нь ямар ч сайн үйл хийж байгаагүй хүмүүсийн хувьд, тэд баригдаж, Иудас болсон бол тэднийг зайлуулж болно. Хэрвээ тэд Сатаны хамсаатан болж, агуу улаан луунд үйлчлэн, ах, эгч нарыг хянаж, баривчлахад нь тусалдаг бол энэ хүнийг зайлуулах ёстой. Бурханаас урваж, Бурханы сонгосон хүмүүст хор хөнөөл учруулахаар Сатаны хамсаатнаар үйлчилдэг эдгээр хүмүүсийг зайлуулахад хэзээ ч буруудахгүй.

4. Үнэхээр муу хүмүүсийг зайлуулах ёстой. Энэ нь хэзээ ч буруу болохгүй. Дараах төрлийн муу хүмүүс бий: Чуулганы амьдралд тасралтгүй саад хийж, бүлэглэл байгуулж, сөргөлдөөн үүсгэж, чуулганыг хагалан бутаргадаг хүмүүс байдаг—эдгээр нь бусадтай эвтэй байж чаддаггүй, хүн бүрийн жигшдэг ялзарсан алим юм; өөр нэг төрлийн муу хүмүүст чуулган эсвэл түүний удирдагчдыг шүүхэд өгөх чадвартай хүмүүс багтдаг—ийм хүмүүс бүх төрлийн муу зүйлийг хийх чадвартай; өөр нэг бүлэгт нь садар самууныг байнга үйлддэг, гэмшихээс татгалзаж, хүмүүст сөргөөр нөлөөлдөг хүмүүс багтдаг; эцэст нь хувийн байр сууриа хамгаалахын тулд Бурханы сонгосон хүмүүсийг бодлогогүйгээр дарангуйлж, урхидах чадвартай, тэр ч байтугай бусдыг хайхрамжгүй зайлуулж чаддаг, мөн антихристийн ангилалд багтдаг хүмүүс байдаг. Ийм төрлийн хүмүүс үнэхээр муу хүмүүс. Чуулган дахь бүх хүн муу гэдгийг нь нийтээрээ хүлээн зөвшөөрч, тодорхойлсон хүмүүсийг л хөөх ёстой. Нэг л удаа муу үйл хийж, гэм бурууг үйлдэж, удирдагчид халдсан хүмүүсийн тухайд, ийм нөхцөл байдалд байгаа хүмүүсийг муу хүмүүс гэж хөөх ёсгүй. Нэг удаа муу үйл хийх нь гэм буруутай ижил ангилалд багтдаг. Энэ нь тэр хүн муу гэсэн үг биш юм. Гагцхүү олон удаа, янзын бүрийн муу үйл хийдэг хүмүүс л муу хүмүүс байдаг. Хэрэв хүн гэм бурууг үйлдсэн ч гэмших чадвартай байгаа л бол аврагдах найдвар тэдэнд байсаар байна. Ийм хүнийг огт зайлуулж болохгүй. Зөвхөн муу хүмүүс гэж нийтээрээ мэддэг хүмүүсийг л зайлуулах ёстой.

5. Бурханы чуулганы тахилыг үрэн таран хийж, хулгайлж, завшиж, залилдаг хүмүүсийг зайлуулах ёстой. Ингэлээ гээд хэзээ ч буруудахгүй. Бурханы чуулганы тахилыг үрэн таран хийж, завшиж, залилдаг, тахилыг муу сүнс, антихрист, хорон муу хүмүүст өгдөг, тэдгээр тахил аюулд ороод байгааг олж харсан ч нөхцөл байдлыг даруй зохицуулаагүйгээс Бурханы гэрт үлэмж хэмжээний хохирол учруулдаг хүмүүсийг тахилын хулгайлагчид гэж ангилж болно. Ийм хүмүүсийг бүгдийг нь зайлуулах ёстой. Ялангуяа, Бурханы гэрээс их хэмжээний мөнгө завшсан хүмүүсийг хөөж зайлуулж, мөн өрөө төлж, учруулсан аливаа зардлыг чуулганд нөхөн төлүүлэхийн тулд тэднийг хөөж олох ёстой. Хэрэв хэн нэгэн мөнгийг зүй бусаар ашигласан учраас хүн болгонд шүүмжлүүлж байгаа бол энэ нь гэм буруу тул түүнтэй өөрөөр харьцах хэрэгтэй. Энэ хүнд гэмших боломж олгох хэрэгтэй. Ийм нөхцөл байдлыг зохицуулах тохиромжтой арга нь энэ юм.

Дээр дурдсан таван төрлийн хүнийг чуулган зайлуулах ёстой. Эдгээр ангилалд багтах бүх хүнийг золин аврах аргагүй учраас Бурханы ажил тэднийг таягдан хаядаг. Ийм хүмүүс Бурханы гэрт үлдээд ямар ч ашиггүйгээс гадна тэдэнд хүн чанар байдаггүй, Бурханыг өчүүхэн төдий ч хүндэтгэх сэтгэлгүй, тэр чигтээ Сатаны төрлийнх учраас эцэс төгсгөлгүй гай удах болно. Хэдийгээр энэ хүмүүсийн хийдэг зүйл гаднаас нь харахад завхрал илэрч байгаатай төстэй боловч тэд Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс биш, үнэнийг хайрлаж, эрэлхийлдэг хүмүүс бүр ч биш тул Бурханы аврах хүмүүсийн ангилалд багтдаггүй. Бурханы үгэнд өгүүлсэнчлэн: “Сатаны завхруулсан бүх хүн завхарсан зан чанартай байдаг. Зарим хүн завхарсан зан чанараас цаашгүй байхад бусад нь тийм биш: Тэд завхарсан сатанлаг зан чанартайгаар зогсохгүй, уг чанар нь ч бас туйлын хорон муу байдаг. Тэдний үг, үйлдэл завхарсан сатанлаг зан чанарыг нь илчилдгээр үл барам, энэ хүмүүс бол жинхэнэ диавол Сатан юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”), Бурханы сонгосон хүмүүс жинхэнэ диавол Сатаныг хэрхэн ялган танихаа мэддэг байх ёстой. Бурхан хийгээд диавол Сатанд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн аль аль нь завхарсан зан чанартай болохоо харуулдаг боловч тэдний хоорондох үндсэн ялгаа нь юу вэ? Энэ бол Бурханы сонгосон хүмүүсийн ойлгох ёстой асуулт юм. Бурханд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийн хувьд, хэдэн жилийн турш итгэж, үнэнийг ойлгож эхэлсний дараа өөрсдийн завхарсан зан чанарын талаар бага зэрэг мэдлэгтэй болж, Бурханыг хүндэтгэх сэтгэлийг бага зэрэг олж авдаг. Үнэний талаарх ямар ч жинхэнэ ойлголт байхгүй байсан ч гэсэн тэд илэрхий муу, Бурханы эсрэг зүйлийг хийж чадахгүй. Түүгээр ч үл барам засалт, харьцалт, шүүлт, гэсгээлт эсвэл шалгалт, цэвэршүүлэлттэй нүүр тулахдаа өөрсдийгөө таньж, жинхэнэ харууслыг мэдэрч, өөрсдийгөө үзэн ядаж, Сатаныг жигшин, зарим нэг жинхэнэ гэмшил, өөрчлөлтийг туулж чаддаг. Энэ бол Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс аврагдах боломжтой гэдгийн нотолгоо юм. Тэгвэл диавол Сатаныг харцгаая. Тэд хэчнээн их мууг үйлдэж, хэчнээн их засалт, харьцалттай нүүр тулахаас үл хамааран өөрсдийгөө таньж мэдэхийн тулд үнэнийг хэзээ ч хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө эргэцүүлдэггүй. “Гэмшил” гэдэг үг толь бичигт нь хэзээ ч байгаагүй. Энэ бол жинхэнэ диавол Сатан ба үнэнийг эрэлхийлж чадах завхарсан хүмүүсийн төрөлхийн мөн чанарын хоорондох ялгаа юм. Хэрэв Бурханы сонгосон хүмүүс тэднийг ингэж ялгаж чадвал ямар хүмүүс аврагдах боломжтой, ямар нь жинхэнэ диавол Сатан агаад аврагдах аргагүй болохыг мэдэх болно.

Ажлын зохицуулалтаас эш татав

Өмнөх: 72. Чуулганаас зайлуулах зарчмууд

Дараах: 74. Үүрэгтээ хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх