60. Бурханы үг-үнэний талаар нөхөрлөх зарчмууд

(1) Бурханы үгийн шүүлт гэсгээлтийг хүлээн авах, түүнчлэн засалт, харьцалтыг хүлээн авах шаардлагатай бөгөөд үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлэх ёстой. Ингэвэл үнэний талаарх хүний нөхөрлөл бодитой байна;

(2) Бурханы үгийн дагуу үнэний тал бүрийн тухай нөхөрлөх шаардлагатай. Үзэл, өрөөсгөл хандлага, төсөөлөлтэй бүү холь, харин туршлагаараа юу мэдсэнээ ярилц;

(3) Бурханы сонгосон хүмүүсийн дундах бодит асуудлуудад шууд анхаарлаа хандуулах шаардлагатай. Тэдгээрийг шууд онилж, үнэнээр шийдвэрлэ, хий дэмий хоосон сургаал ярихаас зайлсхий;

(4) Үнэний талаар нөхөрлөхөд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг дагах шаардлагатай. Тогтсон дүрэм журмын дагуу бодож эргэцүүлэлгүй бүү нөхөрлө; бусдад үнэнийг ойлгуулж, хэрэгжүүлэх замтай болго.

Холбогдох Бурханы үг:

Одоогоос эхлээд Бурханы үгийн талаар нөхөрлө. Бурханы үгийг идэж, ууж, туулснаар чи Бурханы үгийг амьдран харуулж чадна. Бусдыг үнэмшүүлэхийн тулд чи бодитой туршлагатай байх ёстой. Хэрвээ чи Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадахгүй бол хэн ч үнэмшихгүй! Бурханы ашигладаг бүх хүн Бурханы үгийн бодит байдлыг амьдран харуулж чадна. Хэрвээ чи ийм бодит байдлыг бий болгож, Бурханд гэрчлэл хийж чадахгүй бол Ариун Сүнс чиний дотор ажиллаагүй, бас чи төгс болгуулаагүй гэдгийг энэ нь харуулдаг. Энэ бол Бурханы үгийн ач холбогдол билээ. Бурханы үгээр цангадаг зүрх сэтгэл чамд байгаа юу? Бурханы үгээр цангадаг хүмүүс үнэнээр цангадаг бөгөөд зөвхөн тийм хүмүүс л Бурханаар ерөөгддөг. Ирээдүйд Бурхан бүх шашин болон бүх урсгалд илүү олон үг хэлнэ. Тэрээр та нарыг бүрэн төгс болгохын тулд эхлээд та нарын дунд үг хэлж, дуу хоолойгоороо айлдаад, дараа нь Харь үндэстнүүдийг байлдан дагуулахын тулд тэдний дунд үгээ хэлж, Өөрийн дуу хоолойгоор айлдана. Түүний үгээр дамжуулан бүгд чин сэтгэлээсээ бүрэн дүүрэн үнэмшинэ. Бурханы үг болон Түүний илчлэлээр дамжуулан хүний завхарсан зан чанар багасаж, хүний дүр төрхтэй болж, тэрслүү зан чанар нь цөөрдөг. Үг эрх мэдэлтэйгээр хүн дээр ажиллаж, Бурханы гэрэл дотор хүнийг байлдан дагуулдаг. Одоогийн эрин үед Бурханы хийдэг ажил болон Түүний ажлын эргэлтийн цэгийг бүгдийг нь Түүний үгэн дотроос олж болно. Хэрвээ чи Түүний үгийг уншдаггүй бол юу ч ойлгохгүй. Түүний үгийг идэж ууснаар, ах эгч нартайгаа нөхөрлөснөөр, өөрийн бодит туршлагаар дамжуулан чи Бурханы үгийн талаар бүрэн дүүрэн мэдлэгтэй болно. Тэр үед л чи Бурханы үгийн бодит байдлыг үнэхээр амьдран харуулж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Цаашид, Бурханы үгийн тухай ярих нь чиний ярих зарчим байх ёстой. Ердийн үед цугларахдаа та нар Бурханы үгийн тухай нөхөрлөж, Бурханы үгийг ярианыхаа гол агуулга болгон авч үзэж, эдгээр үгийн талаар юу мэддэг, Түүний үгийг хэрхэн хэрэгжүүлдэг, Ариун Сүнс хэрхэн ажилладаг талаар нөхөрлөх ёстой. Бурханы үгийг нөхөрлөж байгаа цагт Ариун Сүнс чамайг гэрэлтүүлнэ. Бурханы үгийн ертөнцийг бий болгоход хүний хамтын ажиллагаа шаардлагатай. Хэрвээ чи үүнд орохгүй бол Бурхан ажиллах ямар ч аргагүй байх болно; хэрвээ чи амаа хамхиад, Түүний үгийн талаар ярьдаггүй бол Бурхан чамайг гэрэлтүүлэх ямар ч аргагүй. Чи завгүй байгаа л биш бол Бурханы үгийн тухай ярь, дэмий бүү чалч! Өөрийн амьдралыг Бурханы үгээр дүүргэ—тэр үед л чи үнэн сүсэгт итгэгч болно. Нөхөрлөл чинь өнгөц байсан ч зүгээр. Өнгөц гэж үгүй бол гүн гэж үгүй. Үйл явц байх ёстой. Дадлагаараа дамжуулан чи чам дээрх Ариун Сүнсний гэрэлтүүлэлтийг ухаарч, Бурханы үгийг хэрхэн үр ашигтайгаар идэж уухаа ухаардаг. Хэсэг хугацаанд судалсныхаа дараа чи Бурханы үгийн бодит байдал руу орно. Хамтран ажиллахаар шийдсэн л бол чи Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Бурханд гэрчлэл хийхдээ голдуу, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхдөө ямар шалгалт ашигладаг тухай илүү их ярих ёстой. Та нар бас туршлагаараа хэчнээн их завхрал илчилсэн, хэр ихийг туулсан, эцэст нь Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсанаа ярих ёстой; мөн Бурханы ажлын талаар хэр их бодит мэдлэг та нарт байгааг болон хэрхэн Бурханд гэрчлэл хийж, хайрыг нь хариулах ёстой талаар ч бас ярих учиртай. Ийм төрлийн яриаг илүү бодитоор ярингаа энгийн байдлаар ярих ёстой. Хоосон онол бүү ярь. Илүү бодитой байдлаар ярь; үнэн сэтгэлээсээ ярь. Та нар ингэж туршлагажих ёстой. Онгирохын тулд гүн гүнзгий санагддаг, хоосон онолоор өөрсдийгөө бүү зэвсэглэ; ингэх нь нэлээд биеэ тоосон, эрүүл ухаангүй харагдуулдаг. Та нар илүү бодитой зүйлсийг жинхэнэ, бодит туршлагынхаа үүднээс, үнэн сэтгэлээсээ ярих ёстой; энэ нь бусдад хамгийн их ашиг тустай бөгөөд тэдэнд харуулахад хамгийн тохиромжтой юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Хүн үзэж, туулдаг зүйлээ нөхөрлөж чаддаг. Өөрсдийн үзэж туулаагүй зүйлийг, эсвэл сэтгэхүйгээрээ хүрч чадахгүй зүйлийг буюу өөрийнх нь дотор эс орших зүйлсийг хэн ч нөхөрлөж чадахгүй. Хэрвээ хүний илэрхийлдэг зүйл туршлагаас нь гардаггүй бол энэ нь түүний төсөөлөл юм уу хоосон номлол байдаг. Энгийнээр хэлбэл, түүний үгэнд ямар ч бодит байдал байдаггүй. Чи нийгмийн зүйлстэй огтхон ч харилцдаггүй бол нийгмийн төвөгтэй харилцааны талаар тодорхой нөхөрлөж чадахгүй. Хэрвээ чамд гэр бүл гэж байхгүй бол бусад хүмүүс гэр бүлийн асуудлын талаар ярилцах үед чи тэдний ярьж байгаа зүйлсийн ихэнхийг ойлгож чадахгүй. Иймээс хүний нөхөрлөдөг зүйл болон хийдэг ажил нь түүний дотоод оршихуйг төлөөлдөг. Хэрвээ хүн гэсгээлт, шүүлтийн талаарх ойлголтынхоо тухай нөхөрлөсөн боловч чамд энэ талаар ямар ч туршлага байхгүй бол чи түүний мэдлэгийг үгүйсгэж зүрхлэхгүй, тэр ч байтугай үүнд зуун хувь итгэлтэй байж ч зүрхлэхгүй. Яагаад гэвэл, түүний нөхөрлөл бол чиний хэзээ ч туулж байгаагүй, хэзээ ч мэдээгүй зүйл бөгөөд оюун санаа чинь үүнийг төсөөлж чадахгүй. Чи ирээдүйд шүүлт, гэсгээлт туулах замыг л түүний мэдлэгээс авч чадна. Гэхдээ энэ зам нь хоосон онолын мэдлэгийн зам л байж чадна; энэ нь чиний ойлголтыг орлож чадахгүй, туршлагыг чинь орлож бүр ч чадахгүй. Түүний хэлж байгаа зүйл нэлээд зөв юм гэж чи бодож магад боловч энэ нь олон талаар хэрэгжишгүй болохыг өөрийнхөө туршлагаар олж мэддэг. Магадгүй сонсож буй зарим зүйл чинь огт хэрэгжишгүй гэж санагддаг; тухайн үедээ чи энэ талаар үзэл өвөрлөдөг ба үүнийг хүлээн зөвшөөрдөг ч гэсэн маш дурамжхан хийдэг. Харин туршлагажих явцад чамд үзэл өгсөн мэдлэг чиний хэрэгжүүлэлтийн зам болдог ба хэрэгжүүлэх тусмаа чи сонссон үгийнхээ жинхэнэ үнэ цэн, утга учрыг улам бүр ойлгодог. Өөрийн гэсэн туршлагатай болсныхоо дараа чи туулсан зүйлээсээ олж авсан мэдлэгийн тухай ярьж чадна. Түүнчлэн, хэнийх нь мэдлэг жинхэнэ, бодитой, хэнийх нь мэдлэг хоосон сургаалд тулгуурласан, үнэ цэнгүй болохыг ялгаж чаддаг болно. Иймд чиний ярьдаг мэдлэг үнэнтэй нийцэж байгаа эсэх нь чамд бодит туршлага байгаа эсэхээс ихээхэн хамаардаг. Чиний туршлагад үнэн байгаа цагт мэдлэг чинь бодитой, үнэ цэнтэй байх болно. Туршлагаараа дамжуулан чи бас ялган таних чадвар, ойлголттой болж, мэдлэгээ гүнзгийрүүлж, биеэ хэрхэн авч явах тухай мэргэн ухаан, ерөнхий мэдлэгээ арвижуулж чадна. Үнэнийг эзэмшдэггүй хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг хэчнээн сүрлэг байлаа ч гэсэн, хоосон сургаал юм. Энэ төрлийн хүмүүс махан биеийн аливаа асуудалд маш ухаалаг байж болох боловч сүнслэг асуудлын тухайд ялган салгаж чаддаггүй. Учир нь ийм хүмүүст сүнслэг асуудалтай холбоотой туршлага огт байдаггүй билээ. Тэд бол сүнслэг асуудалд гэгээрээгүй, сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй хүмүүс юм. Чи ямар ч төрлийн мэдлэгийг илэрхийлдэг бай, энэ нь чиний оршихуй мөн л бол чиний хувийн туршлага, чиний бодит мэдлэг мөн. Зөвхөн хоосон сургаалын талаар ярьдаг хүмүүс буюу үнэнийг ч, бодит байдлыг ч эзэмшдэггүй хүмүүсийн ярьдаг зүйлийг ч бас тэдний оршихуй гэж хэлж болно, учир нь тэдний сургаал гүн эргэцүүллээс урган гарсан, оюун санааных нь гүн бодлогошролын үр дүн юм—гэхдээ энэ нь ердөө л хоосон сургаал, төсөөллөөс цаашгүй! Янз бүрийн хүмүүсийн туршлага өөрсдийнх нь доторх зүйлсийг төлөөлдөг. Ямар ч сүнслэг туршлагагүй хүн үнэний мэдлэгийн талаар ярьж чадахгүй, янз бүрийн сүнслэг зүйлсийн талаарх зөв мэдлэгийг ч ярьж чадахгүй. Хүн дотор нь байгаа зүйлийг л илэрхийлдэг—энэ нь гарцаагүй. Хэрвээ хүн сүнслэг зүйлс болоод үнэний талаар мэдлэгтэй болохыг хүсвэл бодит туршлагатай байх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас эш татав

Яагаад ихэнх хүн Бурханы үгийг уншихад ихээхэн чармайлт зарцуулсан мөртөө мэдлэг төдийхөн л эзэмшиж, бодитой замын талаар дараа нь юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэг эзэмших гэдэг үнэнийг эзэмшихтэй дүйцнэ гэж чи боддог уу? Энэ чинь төөрөлдсөн үзэл бодол биш үү? Чи далайн эрэг дээрх элсний ширхгүүд мэт их мэдлэгийг ярьж чаддаг боловч тэдгээрийн аль нь ч ямар нэг бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурч байгаа биш үү? Чи бодит баталгаагүй хоосон шоу хийж байгаа бус уу? Энэ бүх зан авир хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ бодит байдлаас хол, хүмүүсийг бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, төдий чинээ чамайг Бурханыг тэрсэлж, эсэргүүцдэг болгодог. Хамгийн өндөр дээд онолуудыг үнэт эрдэнэс мэт бүү үз; эдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүн хамгийн дээд онолуудыг ярьж чаддаг байж болно—гэхдээ эдгээрт ямар ч бодит байдал агуулагддаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй, иймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Ийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд хүмүүсийг замаа алдахад л хүргэнэ. Энэ нь хүмүүст хортой биш үү? Хамгийн наад зах нь чи тэдний өнөөгийн бэрхшээлийг шийдвэрлэж, оролтод хүрэх боломж олгох чадвартай байх ёстой; үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд ингэснээр л чи Бурханы төлөө ажиллахад тэнцэнэ. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, олон зохимжгүй хэрэгжүүлэлтээрээ хүмүүсийг хүлж, өөрийг чинь дуулгавартай дагахад бүү хүргэ. Ингэх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэнэ. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон сургаал л бий болгож, тэдийг чамд дургүй болгоно. Энэ нь хүний дутагдал бөгөөд үнэхээр ичгэвтэр. Тиймээс бодитоор оршин байгаа асуудлын талаар илүү их ярь. Бусад хүний туршлагад хувийн өмч мэт хандаж, бусдаар бахдуулахын тулд үүнийг бүү дурд; чи өөрийн гэсэн гарах гарцаа хайх ёстой. Энэ бол хүн бүрийн хэрэгжүүлэх ёстой зүйл юм.

Нөхөрлөдөг зүйл чинь хүмүүст алхах зам өгч чаддаг бол чамд бодит байдал байгаатай адилхан. Чи юу ч хэллээ гэсэн хүмүүсийг хэрэгжүүлэлт рүү аваачиж, тэд бүгдэд дагаж болох замыг нь өгөх ёстой. Хүмүүст зөвхөн мэдлэгтэй байх боломж бүү олго, илүү чухал нь алхах замтай байх явдал юм. Бурханд итгэхийн тулд хүмүүс Өөрийнхөө ажлаар Бурханы хөтөлдөг замаар алхах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх үйл явц нь Ариун Сүнсний хөтөлдөг замаар алхах үйл явц юм. Иймд чи юу ч болж байсан алхаж болох замтай байж, Бурханаар төгс болгуулах замд хөл тавих ёстой. Хэтэрхий хол бүү хоцор, мөн хэтэрхий олон зүйлд бүү анхаар. Чи Бурханы хөтөлдөг замаар саатал үүсгэлгүй алхаж чадах л юм бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч, орох замтай болно. Үүнийг л Бурханы санаа зорилгод нийцэж, хүний үүргийг биелүүлж байна гэж тооцдог. Энэ урсгал дахь хүн болохын хувьд хүн бүр үүргээ зохистойгоор биелүүлж, хүмүүсийн хийвэл зохих зүйлийг илүү их хийж, дур зоргоороо загнахгүй байх ёстой. Ажил хэрэгжүүлж байгаа хүмүүс үгээ тодорхой болгож, дагаж байгаа хүмүүс нь бэрхшээлийг тэвчиж, дуулгавартай байхад илүү анхаарч, бүгд байр сууриа хадгалж, хэрээс хэтрэхгүй байх ёстой. Хэрхэн хэрэгжүүлэх, ямар чиг үүргийг биелүүлэх ёстой вэ гэдэг нь хүн бүрийн зүрх сэтгэлд тодорхой байх учиртай. Ариун Сүнсний хөтөлж буй замаар яв; замаа бүү алд, бүү хазай, буруу замаар бүү ор.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас эш татав

Зарим хүн ажиллаж, номлодог бөгөөд гаднаа Бурханы айлдварын талаар нөхөрлөж байгаа мэт харагддаг ч ярьж байгаа бүхэн нь Бурханы үгийн үгчилсэн утга бөгөөд ямар ч үндэслэлтэй зүйл дурддаггүй. Тэдний номлол нь хэлний сурах бичгээс зааж байгаа мэт, төрөл төрлөөр нь, тал талаар нь эмхэлсэн байдаг бөгөөд тэднийг ярьж дуусах үед хүн бүхэн магтаж: “Энэ хүн бодит байдалтай юм. Тэр маш сайн, ийм дэлгэрэнгүй номлолоо” гэдэг. Номлож дууссаныхаа дараа тийм хүмүүс өөрсдийнх нь номлолыг эмхэтгэж, хүн бүрд илгээ гэж бусдад хэлдэг. Ингэснээрээ тэд бусдыг хуурахад хүрсэн бөгөөд тэдний номлодог бүхэн нь гажууд онол юм. Гаднаа тэд зөвхөн Бурханы үгийг л номлож байгаа мэт харагддаг бөгөөд тэдний номлол үнэнтэй нийцдэг мэт үзэгддэг. Гэхдээ илүү анхааралтай ялган салгах юм бол энэ нь бичиг үсэг, хоосон сургаал, хуурамч үндэслэлийн сацуу хүний зарим нэг төсөөлөл, үзэл, түүнчлэн Бурханыг хязгаарладаг зарим зүйл төдийхөн юм гэдгийг чи харна. Иймэрхүү номлол нь Бурханы ажилд саад болж байгаатай адил бус уу? Энэ нь Бурханыг эсэргүүцдэг үйлчлэл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Зарим удирдагч, ажилчид чуулган дотор оршдог бодит асуудлуудыг олж харж чаддаггүй. Цуглааны үеэр хэлэх үнэ цэнтэй юмгүй мэт санагддаг тул тэд зүгээр л хүнд байдалтай нүүр тулж, зарим нэг бичиг үсэг, хоосон сургаал хэлдэг. Хэлж байгаа зүйл нь ердөө л хоосон сургаал гэдгийг маш сайн мэдсээр байж ямартай ч хэлдэг. Эцэстээ үг нь уйтгартай байгааг тэд өөрсдөө ч мэдэрдэг бөгөөд яриаг нь сонсож байгаа ах эгч нарт ч бас энэ хүмүүс үлбэгэр санагддаг. Иймэрхүү юм болдог биз дээ? Хэрэв тэд хүчээр тийм үг хэлэхээс өөр аргагүй байгаа бол нэг талаар, Ариун Сүнс тэдэн дээр ажиллахгүй байна, нөгөө талаар, тэдний үг бусдад ямар ч ашиг тусгүй байна. Хэрэв чи үнэнийг туулаагүй атлаа энэ талаар яримаар байгаа бол юу ч гэж хэллээ гэсэн үнэнд нэвтэрч чадахгүй; нэмж хэлсэн бүхэн чинь зүгээр л бичиг үсэг, хоосон сургаал байх болно. Чи үүнийг бага зэрэг гэгээрэлтэй гэж бодож болох ч энэ нь зүгээр л хоосон сургаал болохоос үнэн-бодит байдал биш бөгөөд сонсож байгаа хүн хэчнээн их хичээгээд ч үүнээс ямар нэг бодитой зүйл ухаарч чадахгүй. Сонсож байхдаа тэд чиний хэлж байгаа зүйлийг нэлээд зөв гэж бодож болох ч дараа нь үүнийг бүрмөсөн мартана. Хэрэв чи бодит байдлынхаа тухай ярихгүй бол хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж чадахгүй; тэд хэлсэн зүйлийг чинь санахыг хүслээ ч мартах бөгөөд чи тэдэнд тусалж чадахгүй. Хэрэв чи үг хэлмээр байгаа ч үнэнд нэвтэрхий байдлаар аливаа зүйлийн тухай ярьж чадахгүй мэт санагдаж, гол чухал зүйлсийн талаар юу ч мэдэхгүй, гагцхүү хоосон сургаалын талаар л өчүүхэн мэдлэгтэй байх иймэрхүү нөхцөл байдалтай тулгарвал, мөн бусад хүмүүс чухал шинж чанартай асуудал дэвшүүлэх үед хариулж чадахгүй байвал юу ч хэлээгүй нь дээр. Түүнчлэн цуглаан дээр нэг сэдэв хэлэлцэж байхад үүний талаар нэлээд мэдлэгтэй тул зарим бодит зүйлийн талаар нөхөрлөж чадах юм шиг санагдах үе бий. Гэхдээ харьцангуй өнгөцхөн байдлаар хэлэлцвэл ярьж байгаа зүйлийг чинь хүн болгон ойлгох боловч зарим зүйлийгщ бусад нь туулаагүй, чи өөрөө ч туулаагүй байж болох тул илүү гүн гүнзгий түвшинд чи хэлэх юмгүй байдаг. Тиймэрхүү тохиолдолд чи хүчлэн цааш ярих хэрэггүй; харин ч тус сэдвийн тухай хүн болгоноор нөхөрлөл хийлгэж болох юм. Чи хоосон сургаал гэж бодож байвал үүнийгээ ярилаа гээд нэмэргүй, хүмүүс үүгээр босгон байгуулагдах аргагүй; энэ нөхцөлд чи юу ч хэллээ гэсэн Ариун Сүнс ажлаа хийхгүй бөгөөд чи ямартай ч гөжүүдлэн ярих гэж оролдох юм бол эцэстээ утгагүй, гажууд юм хэлж, хүмүүсийг төөрөгдүүлж болно. Харьцангуй гүн гүнзгий санааг хүмүүс богино хугацаанд бүрэн ойлгож чаддаггүй. Ихэнх хүн маш тааруухан суурьтай, хэв чанар муутай байдаг бөгөөд сонсож байгаа зүйлээ амархан цээжилж чаддаггүй. Гэхдээ тэд утгагүй, захиргаадсан, хоосон сургаалын санааг хүлээн зөвшөөрөхдөө бас л нэлээд хурдан байдаг. Энэ үнэндээ хэчнээн хачирхалтай гээч! Иймээс чи энэ тухайд онцгойлон анхаарал хандуулах ёстой. Хүмүүс хийрхүү бөгөөд заримдаа нэрэлхүү зандаа ноёрхуулсан байдаг; ярьж байгаа зүйл нь хоосон сургаал гэдгийг маш сайн мэддэг атлаа ах эгч нар нь анзаарахгүй байж магад гэж итгэн ямартай ч ярьсаар байдаг. Тэд нэр нүүрээ хамгаалахын тулд эдгээр зүйлийг үл хайхарч, зүгээр л урдах нөхцөлөө зохицуулахад анхаарч магад. Энэ нь зүгээр л хүмүүсийг хуурч байгаа хэрэг биш үү? Энэ бол Бурханд үнэнч бус байгаа хэрэг! Хэрэв чи үнэнийг ойлгодог хүн бол цаашид ийм маягаар ярьж болохгүй, сэдвээ өөрчлөх ёстой гэж санан дотроо зэмлэл мэдэрнэ. Чи өөрийн туулсан зүйлийн талаар нөхөрлөж болно, аль эсвэл үнэний талаарх өөрийн мэдлэгээс ярьж болно. Хэрэв чи ямар нэг зүйлийн талаар тодорхой ярьж чадахгүй бол та нар бүгд энэ талаар хамтдаа нөхөрлөж болно шүү дээ! Ганц хүнээр л яриулаад байх нь хэзээ ч сайн зүйл биш. Чи туршлагагүй тул ямар нэг зүйлийн талаар хэчнээн сайн төсөөлж, бодож чадлаа ч гэсэн хэлж байгаа зүйл чинь эцсийн эцэст ердөө л хоосон сургаал, хүний үзлийн зүйл байх болно. Үнэн гэж ангилж болох зүйлсийг туулах ёстой; туршлагагүйгээр хэн ч үнэний мөн чанарыг бүрэн ойлгож чаддаггүй, үнэнийг туулах нөхцөлийг тодорхой тайлбарлаж бүр ч чаддаггүй. Хүн ярих бодитой зүйлтэй болохын тулд үнэний туршлагатай байх ёстой, туршлагагүй байж болохгүй; чи туршлагатай байлаа ч энэ нь хязгаарлагдмал хүрээнд байх бөгөөд гагцхүү зарим нэг хязгаарлагдмал байдлын талаар л ярьж чадахаас цаашгүй. Цуглаан үргэлж ганц, хоёр сэдвийг тойрон эргэлддэг бол хүмүүс өчүүхэн бага юм ойлгож авна. Бас чи дөнгөж ярьж эхэлснийхээ дараа тун бодитой байдлаар ярьж байна гэж бодож болох ч ах эгч нар чинь чухамдаа мөн л ойлгохгүй байх боломжтой. Учир нь чиний нөхцөл байдал бол чиний л нөхцөл байдал, ах эгч нарын чинь нөхцөл байдал заавал чинийхтэй яг адилхан байх албагүй. Үүнээс гадна, чи энэ сэдвээр зарим нэг туршлагатай ч ах эгч нар чинь тийм биш учир чиний ярьж байгаа зүйл тэдэнд хамаагүй мэт санагддаг. Иймэрхүү нөхцөл байдалтай тулгарах үед яах ёстой вэ? Тэдний нөхцөл байдлыг ойлгохын тулд асуулт асуух хэрэгтэй. Ийм зүйл тохиолдох үед хүн яах ёстой, үнэний дагуу хэрхэн хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгааг нь тэднээс асуу. Энэ маягаар нэг хэсэг нөхөрлөснөөр урагшлах зам нээгдэнэ. Ийм маягаар чи хүмүүсийг тодорхой цэгт хүртэл удирдаж чадах бөгөөд цааш нөхөрлөвөл үр дүнд хүрнэ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэн яг юу болохыг чи мэдэх үү?”-ээс эш татав

Үүнийг цаашдаа санаж яв! Хоосон мэдлэгийн талаар бүү ярь—хэрэгжүүлэх зам, бодит байдлын тухай л ярь. Бодит мэдлэгээс бодит хэрэгжүүлэлт рүү, дараа нь хэрэгжүүлэлтээс бодитоор амьдран харуулахад шилж. Бусдад бүү сургаал айлд, бодит мэдлэгийн тухай бүү ярь. Ойлголт чинь зам бол энэ талаар чөлөөтэй ярьж болно; хэрвээ тийм биш бол амаа хамхиад, ярихаа боль! Чиний ярьдаг зүйл ямар ч хэрэггүй. Бурханыг хууран мэхэлж, бусдыг өөртөө атаархуулахын тулд чи ойлголтын талаар ярьдаг. Санаархал чинь энэ биш гэж үү? Чи зориуд бусдаар даажигнаж байгаа бус уу? Үүнд ямар нэгэн үнэ цэн байна уу? Ойлголтын тухай туулж мэдэрснийхээ дараа яривал, сайрхаж байгаа мэт санагдахгүй. Эс бөгөөс чи ихэрхүү үг чалчдаг нэгэн юм. Чамд бодит туршлагаараа даван туулж чаддаггүй олон зүйл байдаг бөгөөд чи махан биеэ эсэргүүцэж чаддаггүй, ямагт хүссэнээ хийж, Бурханы хүслийг үл хангадаг атлаа онолын ойлголтын талаар ичих нүүргүйгээр ярьсаар байдаг, чи ичгүүргүй амьтан! Бурханы үгийн тухай ойлголтоо ярих тал дээр ийм бөх зүрх гаргасаар байдаг, чи ямар эрээ цээргүй юм бэ! Уран ярьж, сайрхах нь чиний уг чанар болж, үүнийгээ хийгээд чи бүр гаршчихсан. Чи ярихыг хүсэх болгондоо төвөггүй ярьдаг боловч хэрэгжүүлэх болохоороо нэмж хачирлах дуртай. Энэ чинь бусдыг хуурч байгаа хэрэг бус уу? Чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Хүмүүс юм мэдэхгүй, ялган таних чадвар ч байхгүй, харин Бурхан ийм хэрэг явдалд ноцтой ханддаг, Тэр чамайг өршөөхгүй. Ах, эгч нар чинь чамайг дэмжиж, чиний ойлголтыг магтаж, чамайг биширч магадгүй ч бодит байдал чамд байхгүй бол Ариун Сүнс чамайг өршөөхгүй. Бодитой Бурхан өө сэвийг чинь ухаж төнхөхгүй байж магадгүй ч Бурханы Сүнс чамайг үл ойшоох бөгөөд үүнийг тэсвэрлэхэд чамд хангалттай хэцүү байх болно. Чи үүнд итгэж байна уу? Хэрэгжүүлэлтийн бодит байдлын тухай илүү их ярихаа чи аль хэдийн мартчихсан уу? Бодитой замуудын тухай илүү их ярихаа аль хэдийн мартчихсан уу? “Сүртэй онол, ямар ч хэрэггүй гоё чамин үг бага ярьж, одоогоос хэрэгжүүлж эхэлсэн нь хавьгүй дээр.” Эдгээр үгийг чи мартчихсан уу? Чи огт ойлгохгүй байна уу? Бурханы хүслийн талаарх ямар ч ойлголт чамд байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Өмнөх: 59. Бурханы үгийг нөхөрлөхөөр цугларах зарчмууд

Дараах: 61. Чуулган байгуулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх