109. Бурханыг дагах, хүмүүсийг дагахыг ялган таних зарчмууд

(1) Христ бол үнэн, зам, амь гэдгийг баталж, бүх хэрэг явдал дээр үнэнийг эрж хай. Ингэснээр л хүн хүмүүсийг дагахын оронд Бурханыг дагадаг болж чадна;

(2) Бурханы ажил болон хүний ажлын хоорондох ялгааг ойлгож, хүний мөн чанарыг нэвт харж чаддаг бай. Ингэснээр л хүн бусад хүнийг харах асуудлыг үндсээр нь арилгаж чадна;

(3) Ариун Сүнсний ашигладаг хүний усалгаа, хариулгыг хүмүүс дуулгавартай дагах ёстой гэдэг нь Бурханы зохицуулалт, Түүний захиргааны зарлиг юм. Энэ нь хүнийг бишрэх юм уу, дагахтай адилгүй;

(4) Бие махбодтой болохын үнэнийг ойлгож, Христийн бурханлаг мөн чанарыг мэдэж, махбод дахь Бурханы үйлдлийг хар. Ингэснээр л хүн бодитой Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөж чадна.

Холбогдох Бурханы үг:

Бурханыг дагахад хамгийн чухал нь бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эрэлхийлж байна уу, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж байна уу хамаагүй, бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрэлхийлдэг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй. Өөрийнх нь мөрийг дагадаг хүмүүсийг Бурхан хүсдэг. Урьд нь ойлгосон зүйл чинь хэчнээн гайхалтай, хольцгүй байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүх хүн ерөөгддөг. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан, гэхдээ тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ бол эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, мөн Бурханы мөрийг дагаж чаддаг, улмаар Бурхан өөрсдийг нь хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгддөг хүмүүс билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй бөгөөд Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

“Бурханыг эцсээ хүртэл дагадаг хүмүүс аврал хүртэнэ” гэдэг үгэнд байгаа “дагах” гэдгийн утга учир нь гай зовлонгийн дунд бат зогсох гэсэн үг юм. Өнөөдөр, Бурханыг дагах нь амархан гэж олон хүн итгэдэг, гэхдээ Бурханы ажил дуусах гэж байх үед чи “дагах” гэдгийн жинхэнэ утгыг мэдэх болно. Өнөөдөр чи байлдан дагуулагдсаныхаа дараа Бурханыг дагах чадвартай байлаа ч төгс болгуулах хүмүүсийн нэг мөн гэдгийг чинь энэ нь баталдаггүй. Шалгалт туулах чадваргүй, гай зовлонгийн дунд ялгуусан байх чадваргүй хүмүүс эцэстээ бат зогсож чадахгүй тул Бурханыг эцсээ хүртэл дагаж чадахгүй. Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс ажлынхаа туршилтыг давж гарах чадвартай байдаг байхад Бурханыг үнэхээр дагадаггүй хүмүүс Бурханы ямар ч шалгалтыг тэсэн гарах чадваргүй байдаг. Эрт орой хэзээ нэгэн цагт тэд хөөгдөнө, харин ялагчид хаанчлалд үлдэнэ. Хүн Бурханыг үнэхээр эрж хайдаг эсэх нь түүний ажлын туршилтаар, өөрөөр хэлбэл, Бурханы шалгалтаар тодорхойлогддог бөгөөд хүний өөрийн шийдвэртэй ямар ч хамаагүй. Бурхан аливаа хүнийг дур зоргоороо голдоггүй; Түүний хийдэг бүхэн хүнийг бүрэн үнэмшүүлж чадна. Тэрээр хүнд үл үзэгдэх юмс, эсвэл хүн үнэмшихээргүй ажил хийдэггүй. Хүний итгэл үнэн худал эсэх нь баримтаар нотлогддог ба хүн үүнийг шийдэж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс эш татав

Бурханыг дагана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд чамд ямар ч үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн төгс болгуулж чадахгүй. Чи хэнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнд итгэдэг вэ? Яагаад Түүнийг дагадаг вэ? Чи өөрийнхөө итгэлийг ямар нэг тоглоом гэж боддог уу? Өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом мэт ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний тухай хэр ихийг чи мэддэг вэ? Түүнээс хэр ихийг харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх итгэлийн чинь суурь бат бөх байдаг уу? Энэ будилуу янзаараа дагаж л байвал аврал хүртэнэ гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ тийм энгийн гэж үү? Өнөөдрийн Бурханы айлддаг үгийн талаарх хэр олон үзлээ чи хаясан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх ойлголт чинь хаана оршдог вэ? Зүгээр л дагаснаараа, эсвэл зүгээр л харснаараа Түүнийга олж авч чадна, хэн ч чамайг зайлуулж чадахгүй гэж чи үргэлж боддог. Бурханыг дагах тийм амархан гэж бүү бод. Гол нь чи Түүнийг мэдэж, Түүний ажлыг мэдэх ёстой бөгөөд Түүний төлөө зовлон бэрхшээл туулж, өөрийнхөө амийг золиосолж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ бол чамд байх ёстой үзэгдэл юм. Нигүүлсэл эдлэх тухай үргэлж боддог байж болохгүй. Бурхан зүгээр л хүмүүсийг баясгаж, тэдэнд нигүүлсэл хайрлахын төлөө энд байгаа гэж бүү бод. Чи эндүүрч байна! Хүн Бурханыг дагахын тулд амьдралаараа дэнчин тавьж чадахгүй, мөн энэ ертөнцийн өмч хөрөнгөө орхиж чадахгүй бол эцсээ хүртэл Түүнийг дагасаар байж чадахгүй нь лавтай! Чи өөрийгөө үзэгдэлд суурилах ёстой. Хэрвээ нэг өдөр гай гамшиг чамд тохиолдвол чи юу хийх ёстой вэ? Чи Түүнийг дагасаар байж чадах уу? Эцсийг нь хүртэл дагаж чадах эсэхээ хөнгөмсгөөр бүү хэл. Чи эхлээд нүдээ том нээгээд одоо яг ямар цаг болохыг харсан нь дээр юм. Хэдий та нар одоо сүмийн багана шиг байж болох боловч энэ баганууд өт хорхойд идэгдэж, сүмийг нурж унахад хүргэх цаг ирэх болно, учир нь одоогоор та нарт маш олон үзэгдэл дутагддаг. Та нар зөвхөн өөрсдийнхөө бяцхан ертөнцөд анхаарал хандуулдаг бөгөөд эрж хайх хамгийн найдвартай бөгөөд зүй зохистой арга зам юу болохыг мэддэггүй. Та нар өнөөдрийн ажлын үзэгдлийг анхаардаггүй бөгөөд эдгээр зүйлийг зүрх сэтгэлдээ хадгалдаггүй. Нэг л өдөр Бурхан тань та нарыг огт танил биш газарт аваачих болно гэдгийг та нар бодож үзсэн үү? Би та нараас бүх зүйлийг чинь нэг өдөр булааж авахад та нарт юу болохыг төсөөлж чадах уу? Тэр өдөр та нарын эрч хүч одоогийнх шигээ байх уу? Та нарын итгэл дахин гарч ирэх үү? Бурханыг дагахдаа “Бурхан” хэмээх энэхүү хамгийн агуу үзэгдлийг мэдэх ёстой. Энэ бол хамгийн чухал асуудал. Бас ариун болохын тулд энэ хорвоогийн хүмүүсээс харьцаагаа таслалаа гээд Бурханы гэр бүл болчихно гэж бүү бод. Өнөө үед бүтээлийн дунд Бурхан Өөрөө ажиллаж байгаа; Бурхан кампанит ажил хийхээр биш, Өөрийн ажлыг хийхээр хүмүүсийн дунд ирсэн. Өнөөдрийн ажил бол тэнгэр дэх махбод болсон Бурханы ажил гэдгийг мэдэж чадах цөөхөн хүн ч та нарын дунд байдаггүй. Энэ бол та нарыг гайхалтай авьяастай хүмүүс болгох явдал биш; энэ бол хүний амьдралын утга учрыг мэдэж, хүмүүний хүрэх газрыг мэдэн, Бурханыг болон Түүний бүрэн дүүрэн байдлыг мэдэхэд та нарт туслахын төлөө юм. Чи бол Бүтээгчийн гар дахь бүтээл гэдгээ мэдэх ёстой. Чи юуг ойлгох ёстой, юуг хийх ёстой, Бурханыг хэрхэн дагах ёстой зэрэг нь чиний ухаж ойлгох ёстой үнэн биш гэж үү? Энэ чиний харах ёстой үзэгдлүүд биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар ажлыг ойлгох ёстой—төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас эш татав

Бурханд итгэх итгэл гэж яг юу юм бэ? Шашинд итгэх итгэл Бурханд итгэх итгэлтэй адилхан уу? Хүмүүс шашинд итгэх үедээ Сатаныг дагадаг. Бурханд итгэх үедээ л Бурханыг дагадаг бөгөөд Христийг дагадаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг. Бурханы үгийг хэзээ ч өөрийнхөө амь болгон хүлээж авахгүй хүн Бурханд итгэдэг хүн мөн үү? Тэд хэчнээн олон жил Бурханд итгэсэн нь хамаагүй, энэ нь ямар ч нэмэргүй. Итгэлдээ шашны зан үйл үргэлж хийдэг боловч үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн бол Бурханд итгэгч биш бөгөөд Бурхан түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Бурхан чамайг ямар үндсэн дээр хүлээн зөвшөөрдөг вэ? Бүх хэрэг явдал дээр Түүний шаардлагын дагуу үйлддэг эсэхэд чинь үндэслэн Тэр чамайг хүлээн зөвшөөрдөг. Гадаад зан авирт чинь хэчнээн олон өөрчлөлт гарсан, эсвэл Түүний төлөө ийш тийш гүйхдээ хэр их цаг зарцуулсанд чинь биш, харин чиний алхдаг зам болон үнэнийг эрэлхийлдэг эсэхэд чинь үндэслэн Түүний үгийн дагуу Түүний хүлээн зөвшөөрөл олгогддог. Бурханд итгэдэг гэж хэлдэг, Бурханыг магтсан үг урсгадаг олон хүн байдаг боловч тэд зүрх сэтгэлдээ Бурханы хэлсэн үгийг хайрладаггүй, мөн үнэнийг ч сонирхдоггүй. Зөвхөн Сатаны гүн ухаанаар амьдарч, гаднын ертөнцийн янз бүрийн хоосон сургаалаар л амьдрах юм бол хэвийн байж, өөрсдийгөө хамгаалж чадна, ингэж амьдрах нь л энэ дэлхийн амьдралыг нь үнэ цэнтэй болгоно гэж тэд зүрх сэтгэлдээ үргэлж боддог. Энэ хүн Бурханд итгэж, Түүнийг дагадаг хүн мөн үү? Алдар цуутай, агуу хүмүүсийн бүх онч мэргэн үг гойд гүн ухааны шинжтэй сонсогддог бөгөөд ялангуяа хүмүүсийг хууран мэхлэх чадвартай байдаг. Чи тэдгээрийг үнэн гэж үзээд, зарчмаа болгон дагаж мөрддөг боловч Бурханы үгийн тухайд бол, чамаас үнэнч шударга хүн байхыг шаарддаг, өөрт оногдсон байраа нягт нямбай хадгалж, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж, тууштай байхыг шаарддаг Бурханы хамгийн энгийн үгийг хэрэгжүүлж чаддаггүй, үнэн гэж үздэггүй бол чи Бурханыг дагагч биш. Чи Түүний үгийг хэрэгжүүлсэн гэж хэлж магадгүй боловч Бурхан үнэнийг чинь хэлүүлэхээр шахаж, “Чи юу хэрэгжүүлсэн бэ? Чиний хэрэгжүүлдэг тэдгээр үгийг хэн хэлсэн бэ? Баримталдаг зарчмуудын чинь үндэс нь юу вэ?” гэж асуувал яах вэ? Хэрвээ тэр үндэс суурь нь Бурханы үг биш бол Сатаны үг байна гэсэн үг; амьдран харуулдаг зүйл чинь Сатаны үг атал өөрийгөө үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг гэж хэлсээр байгаа чинь Түүний эсрэг доромжлол биш үү? Хүмүүс үнэнч шударга байх ёстой гэж Бурхан хэлдэг атал үнэнч шударга байх нь юу агуулдгийг, эсвэл өөрсдийнх нь амьдран харуулж, илчилдэг зүйлийн аль нь үнэнч шударга биш, аль нь үнэнч шударга болохыг тунгаан боддоггүй хүмүүс байдаг. Тэд Бурханы үгэн дэх үнэний мөн чанарыг эргэцүүлэн боддоггүй, харин үл итгэгчдийн ном олж уншаад, “Энэ сайн үг байна, бүр Бурханы үгээс ч дээр юм. ‘Гэмгүй хүмүүс хэзээд ялан дийлдэг’—энэ нь Бурханы хэлсэнтэй адилхан бус уу? Энэ ч бас үнэн юм!” гэж хэлдэг. Тэгээд тэд эдгээр үгийг баримталдаг. Эдгээр үгийг баримтлахдаа тэд юуг амьдран харуулдаг вэ? Тэд үнэний бодит байдлыг амьдран харуулж чаддаг уу? Тийм хүн олон байдаг уу? Тэд багахан мэдлэг олж авч, хэдхэн ном уншиж, жаахан ухааралтай болдог бөгөөд зарим нэг алдартай зүйр үг юм уу олонд түгсэн онч мэргэн үг сонсоод тэдгээрийг үнэн гэж үздэг. Тэгээд эдгээр үгийн дагуу үйлдэж, өөрсдийн үүрэг болон Бурханд итгэх итгэлийн амьдралдаа хэрэгжүүлж, тэр ч бүү хэл, энэ нь Бурханыг сэтгэл хангалуун болгоно гэж боддог. Энэ нь овжин мэх биш үү? Энэ нь башир заль биш үү? Энэ бол доромжлол! Хүмүүст ийм юм их бий. Тэд сайхан сонсогддог, зөв санагддаг ардын сургаалыг үнэн мэт дагаж мөрддөг. Тэд Бурханы үгийг хойш тавьдаг, тоодоггүй бөгөөд хэчнээн удаа уншсан ч гэсэн үнэн сэтгэлээсээ авч үздэггүй, эсвэл тэдгээрийг үнэн гэж авч үздэггүй. Ийн үйлддэг хүн Бурханд итгэдэг хүн мөн үү? Тэд Бурханыг дагадаг уу? Тийм хүн шашинд итгэдэг, Сатаныг дагадаг! Зүрх сэтгэлдээ тэд Сатаны хэлсэн үгэнд гүн ухаан бий, эдгээр үг гүн гүнзгий утга учиртай, тэдгээр нь судар, ухаалаг онч үг гэж боддог бөгөөд өөр юуг ч хаялаа гэсэн, эдгээр үгийг хойш тавьж хэзээ ч чаддаггүй. Тэгэх нь тэдний хувьд амиа алдаж, зүрхээ сугалуулахтай адил байх болно. Энэ нь ямар төрлийн хүн бэ? Энэ бол Сатаныг дагадаг хүн юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шашны итгэл хэзээ ч аврал руу хөтлөхгүй”-ээс эш татав

Ямар ч асуудалгүй байх үед, бүх зүйл нь төвөггүй явагдаж байх үед ихэнх хүн Бурханыг хүчирхэг, зөвт, хайр татам гэж боддог. Бурхан тэднийг туршиж, тэдэнтэй харьцаж, тэднийг цээрлүүлж, сахилгажуулах үед, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, махан биеэс нүүр буруулж, үнэнийг хэрэгжүүлэхийг тэднээс шаардах үед, мөн Бурхан тэдэн дээр ажиллаж, тэдний хувь заяа, амьдралыг зохион байгуулж, захирах үед тэд тэрслүү болж, Бурхан болон өөрсдийнхөө хооронд хөндийрөл үүсгэдэг; тэд Бурхан болон өөрсдийнхөө дунд зөрчил, ангал үүсгэдэг. Тийм үед, тэдний зүрх сэтгэлд Бурхан өчүүхэн төдий ч хайр татам байдаггүй; Түүний хийдэг зүйл тэдний хүслийг биелүүлдэггүй учраас Тэр ер хүчирхэг биш байдаг. Бурхан тэднийг гуниглуулдаг; тэднийг гонсойлгодог; Тэр тэдэнд шаналал, зовлон авчирдаг; тайван бус болгодог. Тиймээс тэд Бурханд огт дуулгавартай байдаггүй, харин ч Түүний эсрэг тэрсэлж, Түүнээс зайлдаг. Ингэснээрээ тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа юу? Тэд Бурханы замыг дагаж байгаа юу? Тэд Бурханыг дагадаг уу? Үгүй. Тэгвэл, Бурханы ажлын тухай үзэл, төсөөлөл чинь хэчнээн олон байх нь хамаагүй, урьд нь чи хэрхэн өөрийнхөө хүслийн дагуу үйлдэж, Бурханы эсрэг тэрсэлсэн нь хамаагүй, хэрвээ үнэнийг үнэхээр эрэлхийлж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, Бурханы үгийн засалт, харьцалтыг хүлээн авдаг бол; Бурханы зохион байгуулдаг бүх зүйл дээр Бурханы замыг дагаж, Бурханы үгэнд дуулгавартай байж, Түүний хүслийг эрж хайж, Түүний үг болон Түүний хүсэлд нийцүүлэн хэрэгжүүлж чаддаг, дуулгавартай байхаар чармайж чаддаг, бүхий л хүсэл, эрмэлзэл, санаа зовнил, сэдэл, Бурханд дайсагнасан байдлаа хойш тавьж чаддаг бол—тэр үед л чи Бурханыг дагаж байна! Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг боловч хийдэг бүхнээ өөрийнхөө хүслийн дагуу хийдэг. Хийдэг бүхэндээ чи өөрийн зорилго, өөрийн төлөвлөгөөтэй байдаг; чи үүнийг Бурханд даатгадаггүй. Тэгвэл Бурхан чиний Бурхан хэвээрээ юу? Хэрвээ Бурхан чиний Бурхан биш бол Бурханыг дагадаг гэж хэлж байгаа чинь хоосон үг биш үү? Тийм үг нь хүмүүсийг хуурах гэсэн оролдлого бус уу? Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг ч бүх үйлдэл, зан авир, амьдралын талаарх үзэл бодол, үнэт зүйлс, асуудалд хандаж, шийдвэрлэдэг хандлага, зарчмууд чинь бүгд Сатанаас ирдэг—чи энэ бүхнийг бүхэлд нь Сатаны зарчим болон логикийн дагуу зохицуулдаг. Тэгэхээр чи Бурханыг дагадаг гэж үү?

…Бурханд итгэх итгэлийг тодорхойлох хамгийн энгийн арга бол Бурхан байдаг гэдэгт итгээд, энэ суурин дээрээ Түүнийг дагаж, Түүнд дуулгавартай байж, Түүний ноёрхол, зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авч, Түүний үгийг сонсож, Түүний үгийн дагуу амьдарч, бүх зүйлийг Түүний үгийн дагуу хийж, жинхэнэ бүтээгдсэн зүйл байж, Түүнээс эмээж, муугаас зайлах явдал юм; зөвхөн энэ л Бурханд итгэх жинхэнэ итгэл мөн. Бурханыг дагах гэдэг нь энэ юм. Чи Бурханыг дагадаг гэж хэлдэг боловч зүрх сэтгэлдээ Бурханы үгийг хүлээн авдаггүй, Түүний ноёрхол, зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авдаггүй. Хэрвээ чи Бурханы хийдэг зүйлийн талаар үргэлж үзэл тээж, Түүний хийдэг зүйлийг үргэлж буруугаар ойлгож, энэ талаар гомдоллодог бол; хэрвээ чи үргэлж сэтгэл хангалуун бус байж, Түүний хийдэг зүйлийг үргэлж өөрийнхөө үзэл, төсөөллөөр хэмжиж, ханддаг бол; хэрвээ чи үргэлж өөрийн гэсэн ойлголттой байдаг бол энэ чинь төвөг учруулна. Чи Бурханы ажлыг туулахгүй байгаа бөгөөд Түүнийг үнэхээр дагах ямар ч аргагүй. Ийм байх нь Бурханд итгэх итгэл биш юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Шашны итгэл хэзээ ч аврал руу хөтлөхгүй”-ээс эш татав

Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрэв тэд юу ч номлож чаддаггүй байсан бол хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд эдгээрийг ашиглан хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хууран мэхэлдэг. Тэр хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах үедээ зарим нь: “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний Бурханд итгэх итгэлийн зуучлагч нь хүн байдаг; тэр нь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн авахад нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу? Ийм хүмүүс нь Паултай адил төрлийнх юм…

Урьд нь, Бурханд итгэгчид хүнийг дагадаг байсан байж магадгүй, эсвэл Бурханы хүслийг хангаагүй байж магадгүй; харин сүүлчийн энэ үе шатанд тэд Бурханы өмнө очсон байх болно. Хэрэв чи ажлын энэ үе шатыг туулсан суурьтай мөртөө хүнийг дагасаар байвал уучлагдах аргагүй бөгөөд яг л Паул шиг төгсөнө.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас эш татав

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс эш татав

Гаднаа сүнслэг, журамт, эрхэмсэг, агуу мэт санагддаг хүмүүст байнга хууртдаг зарим хүн байдаг. Үсэг, хоосон сургаалын тухай цэцэн цэлмэг ярьж чаддаг, үг яриа, үйлдэл нь бахдан бишрүүштэй юм шиг санагддаг хүмүүсийн тухайд гэвэл, тэдэнд мэхлэгдэгсэд үйлдлийнх нь мөн чанар, үйл хэргийнх нь цаад зарчим, тэдний зорилго юу болохыг хэзээ ч харж байгаагүй. Түүнчлэн энэ хүмүүс Бурханд үнэхээр захирагддаг эсэхийг нь хэзээ ч харж байгаагүй, үнэхээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг хүн мөн эсэхийг нь бас хэзээ ч тодорхойлж байгаагүй. Тэд энэ хүмүүсийн хүн чанарын мөн чанарыг хэзээ ч ялган таньж байгаагүй. Харин ч тэдэнтэй танилцах эхний алхмаасаа л эхлээд тэд бага багаар энэ хүмүүсийг биширч, дээдлэн хүндлэх болж, эцэстээ энэ хүмүүс шүтээн нь болдог. Түүнчлэн зарим хүний бодлоор бол тэдний шүтэн биширдэг, гэр бүл, ажлаа орхиж чадна гэдэгт нь итгэдэг, өнгөн талдаа төлөөс төлж чаддаг мэт санагддаг шүтээнүүд нь Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун байлгадаг, сайн төгсгөл болоод сайн хүрэх газарт үнэхээр хүрч чадах хүмүүс байдаг. Тэдний бодлоор бол эдгээр шүтээн нь Бурханы магтдаг хүмүүс юм. Юунаас болж тэд ийм зүйлд итгэдэг вэ? Энэ асуудлын мөн чанар юу вэ? Энэ нь ямар үр дагаварт хүргэж болох вэ? Эхлээд үүний мөн чанарын асуудлыг хэлэлцье.

Хүмүүсийн үзэл бодол, хэрэгжүүлэлтийн арга барил, тэд хэрэгжүүлэлтийн аль зарчмыг авч хэрэгжүүлэхээр сонгодог, дор бүрнээ юунд анхаарлаа төвлөрүүлэх хандлагатай байдаг тухай эдгээр асуудал нь хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлагатай үндсэндээ ямар ч хамаагүй байдаг. Хүмүүс өнгөц хэрэг явдал, эсвэл гүнзгий асуудал, үсэг, сургаал номлол, эсвэл бодит байдлыг анхаардаг ч байсан гэсэн өөрсдийн хамгийн их баримталбал зохих зүйлээ баримталдаггүй, өөрсдийн хамгийн их мэдэх ёстой зүйлээ ч мэддэггүй. Үүний шалтгаан бол хүмүүс үнэнд огт дургүй; тиймээс тэд Бурханы айлдвар дахь хэрэгжүүлэлтийн зарчмуудыг эрж хайж, хэрэгжүүлэхэд цаг зав, хүчин чармайлт гаргахыг хүсдэггүй. Үүний оронд тэд дөт зам ашиглан, өөрсдийн сайн хэрэгжүүлэлт, сайн зан авир гэж ойлгож, мэддэгээ нэгтгэн дүгнэхийг илүүд үздэг; энэхүү дүгнэлт нь хожим өөрсдийнх нь эрэлхийлэх зорилго болдог бөгөөд үүнийгээ тэд хэрэгжүүлэх үнэн гэж үздэг. Үүний шууд үр дагавар нь хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх явдлыг хүний сайн зан авираар орлуулан ашигладаг ба энэ нь бас хүмүүсийн Бурханд тал олж авах гэсэн хүслийг хангадаг. Энэ нь тэдэнд үнэнтэй тэмцэлдэх хөрөнгийг өгдөг, үүнийг ашиглан тэд бас Бурханыг ятгаж, Түүнтэй өрсөлддөг. Үүний зэрэгцээ хүмүүс бас Бурханыг эрээ цээргүйгээр хаяж, шүтэн биширдэг шүтээнээ Түүний оронд тавьдаг. Хүмүүсийг ийм харанхуй бүдүүлэг үйлдэл, үзэл бодол, өрөөсгөл бодол, хэрэгжүүлэлттэй болоход хүргэдэг цорын ганц үндсэн шалтгаан байдаг бөгөөд өнөөдөр Би та нарт энэ тухай ярьж өгнө: Шалтгаан нь, хүмүүс хэдийгээр Бурханыг дагаж, Түүнд өдөр бүр залбирч, Түүний айлдварыг өдөр бүр уншдаг боловч үнэндээ Бурханы хүслийг ойлгодоггүй. Асуудлын үндэс энд байдаг. Хэрвээ хэн нэгэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Тэр юунд дуртай, юуг жигшдэг, юу хүсдэг, юуг голдог, ямар хүнийг Тэр хайрладаг, ямар хүнд дургүй байдаг, хүмүүст шаардлага тавихдаа Тэр ямар стандарт хэрэглэдэг, тэднийг төгс болгохдоо Тэр ямар арга зам баримталдгийг мэддэг бол тэр хүн өөрийн хувийн бодлыг тээсэн хэвээр байж чадах уу? Ийм хүмүүс зүгээр л явж очоод, өөр нэг хүнийг шүтэж чадах уу? Энгийн нэг хүн тэдний шүтээн болж чадах уу? Бурханы хүслийг ойлгодог хүмүүс үүнээс арай илүү ухаалаг үзэл бодолтой байдаг. Тэд ялзарсан хүнийг зоргоороо шүтэхгүй, мөн үнэнийг хэрэгжүүлэх замаар алхах зуураа хэдхэн энгийн дүрэм, зарчмыг сохроор дагаж мөрдөх нь үнэнийг хэрэгжүүлэхтэй адилхан гэдэгт ч итгэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

чуулган дахь удирдагч, ажилчдын түвшин ямар байх нь хамаагүй, та нар Бурханд итгэж, авралд хүрэхийн тулд байнга тэднийг шүтэж, бүх зүйл дээр тэдэнд найддаг бол энэ түлхээс өөрөө буруу юм. Тэд бол удирдагчдын дундах хэргэм зэргээсээ үл хамааран эгэл жирийн хүмүүс хэвээр бөгөөд хэрвээ чи тэднийг даргаа гэж үзэн өөрөөсөө дээр, илүү мундаг, илүү чадварлаг ба тэд чамайг удирдах ёстой, тэд бүх талаар хэнээс ч илт давуу гэж боддог бол энэ нь буруу—энэ чиний төөрөгдөл. Тэгвэл ийм төөрөгдөл ямар үр дагаварт хүргэдэг вэ? Энэ төөрөгдөл, ийм ташаа ойлголт удирдагч нараа бодит байдалд нийцэхгүй шаардлагатай өөрийн эрхгүй жишиж үзэхэд хүргэнэ; үүний зэрэгцээ чи тэдний эв дүй, гял цал арга барил гэгчид, чадвар, авьяас билигт гүнээ татагдсаар нэг л мэдэхэд тэднийг шүтэж, тэд чиний Бурхан болсон байх болно. Тэднийг үлгэр дуурайл, шүтэх объект болгож эхэлсэн мөчөөс авхуулаад тэдний дагалдагчдын нэг болох мөч хүртэлх тэр зам бол чамайг Бурханаас өөрийн эрхгүй холдуулах зам юм. Тэгээд чи Бурханаас аажмаар алслан одож байхдаа ч хүртэл Бурханыг дагаж байгаа, Бурханы гэрт, Бурханы дэргэд байгаа гэж итгэсэн хэвээр байх болно. Гэвч Сатаны завхруулсан хүн, тэр ч бүү хэл, нэг антихрист чамайг нэг л мэдэхэд холдуулчихсан байна. Энэ бол маш аюултай нөхцөл байдал юм. Иймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд чи антихристүүдийн янз бүрийн зан чанар, ажилладаг арга замыг, түүнчлэн үйлдлийнх нь уг чанар, ашиглах дуртай арга барил, заль мэхийг нарийвчлан ойлгож, ялган таньж чаддаг байх ёстой; бас та нар өөрсөд дээрээ ажиллахаас эхлэх ёстой. Бурханд итгэдэг атлаа хүнийг шүтэх нь зөв зам биш. “За, удирдагчдаа ингэж шүтэх учир надад бий—шүтдэг удирдагчид маань миний үзэл, төсөөлөлд нийцдэг юм” гэж зарим нь хэлж магад. Бурханд итгэдэг атлаа яагаад хүнийг шүтэх гэж зүтгэдэг юм бэ? Эцсийн эцэст, хэн чамайг аврах юм бэ? Хэн чамайг үнэхээр хайрлаж, хамгаалдаг юм бэ—чи үнэхээр ойлгож чадахгүй нь гэж үү? Чи Бурханыг дагаж, Түүний үгийг сонсдог, хэрвээ хүн зөв зүйтэй ярьж, үйлддэг, үнэн-зарчимд нийцэлтэй байвал үнэнийг дуулгавартай дагах нь чамд хангалтгүй байна гэж үү? Шүтдэг хүнээ олж дагана гэж чи зүтгэдэг—яагаад чи Сатаны боол байх дуртай юм бэ? Тэгэхийн оронд яагаад үнэний зарц байдаггүй юм бэ? Хүн эрүүл ухаантай, эрхэм чанартай эсэх нь үүнээс харагдана. Чи янз бүрийн хүн, үйл явдлыг ялгаж салгах үнэнээр зэвсэглэж, төрөл бүрийн үйл явдал болон хүний харуулдаг бүх арга замыг ялган таньдаг болж, ямар төрөлхийн чанар, зан чанар илчлэгдэж буйг бүх тохиолдолд мэддэг болох зэргээр өөр дээрээ ажиллахаас эхлэх ёстой; чи өөрөө ямар төрлийн хүн юм, эргэн тойрныхон чинь ямар төрлийн хүмүүс юм, ямаршуу хүмүүс чамайг удирдаж байна гэдгийг бас ойлгох ёстой. Тэднийг чи алдаа мадаггүй үнэлж чаддаг байх ёстой. Үнэнээр зэвсэглэсэн, иймэрхүү биеийн хэмжээтэй байгаа цагт чи антихристүүдийн арга зальд амархан орохгүй, мөн тэдний заль мэхнээс айж эмээхгүй.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”-аас эш татав

Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлгийн хүмүүсийн итгэл хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь аль хэдийн тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд хүнийг хэлбэр төдий, нэр төдий дагадаг боловч мөн чанартаа хэнийг дагадаг вэ? Тэд сэтгэлийнхээ угт Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, зохицуулалт, хяналтад орсон байдаг. Тэд диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аврах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? Тэд гэмших чадвартай юу? (Үгүй.) Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврах боломжгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэр чигтээ Сатаны гарт байдаг. Итгэлдээ Бурханаар сайшаагдах эсэхэд чинь Түүнд хэдэн жил итгэсэн чинь хамаатай юу? Чиний мөрддөг зан үйл, дүрэм журам хамаатай юу? Бурхан хүмүүсийн хэрэгжүүлэх арга барилыг хардаг уу? Тэр хэдэн хүн байгааг хардаг уу? Тэрээр хүн төрөлхтний нэг хэсгийг сонгочихсон; тэднийг аварч болох, аврах ёстой эсэхийг Тэр яаж хэмждэг вэ? Тэр энэхүү шийдвэрийг энэ хүмүүсийн алхдаг замд үндэслэдэг. Нигүүлслийн эрин үед хүмүүст Бурханы хэлсэн үнэн өнөөдрийнхөөс тоогоор арай бага, өнөөдрийнх шиг тодорхой байгаагүй, тухайн үед Тэрээр хүмүүсийг төгс болгож чадахаар, аврах боломжтой хэвээр байсан. Тиймээс олон үнэнийг сонсож, Бурханы хүслийг ойлгож авсан энэ эрин үеийн хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Бурханы замыг дагаж, авралын замаар алхаж чадахгүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин болон Иудейн шашны итгэгчдийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, эсвэл хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай, эцсийн эцэст хүмүүс болон Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол тийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог ийм хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг, олон үнэнийг ойлгож авсан байж болох ч Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; тэд Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашны нэг хэсэг, ердөө хүмүүсийн бүлэг—хүмүүсийн бүлэглэл—Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд энэ хүмүүсийг Бурхан туйлын их үзэн яддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Бурханыг дагадаг гэцгээдэг хүмүүс нүдээ нээгээд, яг хэнд итгэдгээ нэг сайн харсан нь дээр шүү: Итгэдэг зүйл чинь үнэхээр Бурхан уу, эсвэл Сатан уу? Хэрвээ итгэдэг зүйл чинь Бурхан биш, харин өөрийн чинь шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрвээ чи хэнд итгэдгээ үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тэгж хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчлээгүй. Надад итгэдэг гэж та нар бүү хэл; ийм яриаг Би хангалттай их сонссон бөгөөд дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь итгэдэг зүйл чинь та нарын зүрх сэтгэл дэх шүтээнүүд, мөн та нарын дундах нутгийн дээрэнгүй этгээдүүд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсэрч, үхлийн талаарх яриа сонсоод учиргүй инээдэг хүмүүс бүгд Сатаны үр сад; тэд бүгд таягдан хаягдах болно. Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий. Ямар нэгэн төөрөлдүүлсэн зүйл болоход тэд санамсаргүй Сатаны талд зогсдог; Сатаны боол гэж дуудсанд бүр гомддог. Өөрт нь ялган таних чадвар байхгүй гэж хүмүүс хэлж магад боловч тэд үргэлж үнэнгүй талд зогсдог, шийдвэрлэх чухал цаг үед үнэний талд хэзээ ч зогсож байгаагүй, хэзээ ч үнэний төлөө өндийн босож, мэтгэлцэж байгаагүй. Тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад санаандгүйгээр Сатаны талд ордог юм бэ? Яагаад тэд үнэнийг дэмжиж нэг ч болтугай шударга, үндэслэлтэй үг хэлдэггүй юм бэ? Энэ нөхцөл байдал үнэхээр тэдний агшин зуурын төөрөгдлөөс үүссэн гэж үү? Хүмүүст ялган таних чадвар хэдий чинээ бага байна, үнэний талд зогсох чадвар нь төдий чинээ бага байдаг. Энэ юуг харуулдаг вэ? Ялган таних чадваргүй хүмүүс ёрын мууд хайртай гэдгийг харуулдаг бус уу? Тэд бол Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулдаг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүний хэлээр ярьж чаддаг юм бэ? Үг үйлдэл бүр нь, нүүр царайны илэрхийлэл нь тэд ямар ч үнэнийг хайрлагч биш гэдгийг хангалттай нотолдог; харин ч тэд үнэнийг жигшдэг хүмүүс юм. Бүх амьдралаа өөрийнх нь төлөө тэмцэж өнгөрүүлдэг эдгээр өчүүхэн диаволд Сатан үнэхээр хайртай гэдгийг Сатаны талд тэд зогсож чаддаг нь хангалттай нотолдог. Энэ бүх баримт дэндүү тодорхой бус уу? Хэрвээ чи үнэхээр үнэнийг хайрладаг хүн мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэлдэггүй юм бэ, үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс дөнгөж харангуут нь яагаад тэднийг тэр даруй дагадаг юм бэ? Энэ ямар гэгчийн асуудал вэ? Чамд ялган таних чадвар байгаа эсэх нь Надад хамаагүй. Хэчнээн их төлөөс төлсөн чинь Надад хамаагүй. Хэчнээн их хүчтэй чинь Надад хамаагүй, нутгийн дээрэнгүй этгээд байна уу эсвэл туг баригч удирдагч байна уу Надад хамаагүй. Хүч чинь асар их байвал Сатаны хүч чадал л тусалсных. Нэр хүнд чинь өндөр байвал эргэн тойронд чинь үнэнийг хэрэгжүүлдэггүй хүн дэндүү олон байгаагийнх. Хэрвээ чи хөөгдөөгүй байгаа бол одоо хөөн зайлуулах ажлын цаг үе болоогүй байгаагийнх; харин ч таягдах ажлын цаг үе юм. Чамайг одоо хөөх гэж яарахгүй. Таягдуулсны чинь дараа чамайг шийтгэх тэр өдөр ирэхийг л Би хүлээж байгаа. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хэн бүхэн таягдуулах болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “Түүнийг” гэдэг үг байдаггүй.

Өмнөх: 108. Хэвийн хүн чанар, завхарсан зан чанар хоёрыг ялган таних зарчмууд

Дараах: 110. Жинхэнэ болон хуурамч чуулганыг ялгах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх