33. Агуу улаан лууг хаях зарчмууд

(1) Хавчигдаж, гай зовлон туулснаар л хүн агуу улаан лууны үзэшгүй муухай төрх, ёрын муу, эсэргүү мөн чанарыг тодорхой ойлгож, түүнийг үнэн сэтгэлээсээ үзэн ядаж чадна;

(2) Бурхангүй үзэл, материализм, хувьсал гэх мэт агуу улаан лууны бүх онол ёрын муу, эсэргүү, гажууд гэдгийг таних мэдэх шаардлагатай;

(3) Агуу улаан лууны тоймгүй олон төөрөгдөл, хор Хятадын ард түмнийг мэхэлж, завхруулсан болохоор тэд үзэшгүй муухай байдаг бөгөөд өдгөө чөтгөр, араатнууд болсон гэдгийг тодорхой харах шаардлагатай;

(4) Агуу улаан лууг хаяхын тулд үнэнийг асар их ойлгож, агуу улаан лууны башир залийг нэвт харж, жинхэнэ гэрчлэл болон туршлагаар Сатаныг шившиглэж чаддаг байх шаардлагатай.

Холбогдох Бурханы үг:

Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хяхан хавчдаг ба Миний удирдлагад саад хийхийн тулд явуулга ашиглах гэдэг. Сатан дараах байдлаар илэрдэг: Надтай эрх мэдлийн төлөө тэмцэлддэг, Миний сонгосон ардуудыг эзэмшихийг хүсдэг, Миний ардуудыг мэхлэх гэж сөрөг үг гаргадаг. Диаволын илрэл нь (Миний нэрийг хүлээн зөвшөөрдөггүй, итгэдэггүй хүмүүс бүгд диавол) дараах байдалтай: махан биеийн таашаалд шунадаг, муу хуял тачаалд автдаг, Сатаны хүлээсэнд амьдардаг, Намайг зарим нь эсэргүүцэж, зарим нь дэмждэг (гэхдээ тэд бол Миний хайртай хөвгүүд гэдгийг нотолдоггүй). Тэргүүн тэнгэрэлчийн илрэл дараах шинжтэй: давлиун ярьдаг, сүсэг бишрэлгүй, хүмүүст зааж сургах гээд үргэлж Миний дууны өнгийг дуурайдаг, гаднаа Намайг дуурайхад л анхаарч, иддэгийг минь идэж, ашигладгийг минь ашигладаг; товчхондоо Надтай эн зэрэгцэхийг хүсдэг, алдар нэрд дуртай боловч Миний хэв чанар дутдаг, Миний амь үгүй, хэрэггүй нэг хог байдаг. Сатан, диавол, тэргүүн тэнгэрэлч гурав нь бүгд агуу улаан лууны нийтлэг баримт тул Надаар урьдчилан тогтоогдож, сонгогдоогүй хүмүүс бүгд агуу улаан лууны үр сад мөн: Энэ бол гарцаагүй! Тэд бүгд Миний дайснууд. (Гэвч Сатаны үймүүлэхийг оролцуулаагүй. Хэрвээ уг чанар чинь Миний хэв чанар бол хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Та нар одоо бас л махбодод амьдарч байгаа тул Сатаны сорилттой үе үе тулгарна—энэ бол зайлшгүй—гэхдээ та нар үргэлж болгоомжтой байх ёстой). Тиймээс Би Өөрийн ууган хөвгүүдээс бусад агуу улаан лууны бүх үр садыг хаях болно. Тэдний уг чанар хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй, энэ нь Сатаны хэв чанар юм. Тэд диаволыг илтгэдэг, тэд тэргүүн тэнгэрэлчийг амьдран харуулдаг. Энэ бүхэлдээ үнэн. Миний ярьж байгаа агуу улаан луу бол нэг том улаан луу биш; харин Намайг эсэргүүцдэг муу ёрын сүнс бөгөөд “агуу улаан луу” гэдэг нь адилхан утгатай үг юм. Тэгэхээр Ариун Сүнснээс бусад бүх сүнс бол муу ёрын сүнс бөгөөд агуу улаан лууны үр сад гэж хэлэхэд болно. Үүнийг хүн бүр тов тодорхой ойлгох хэрэгтэй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “96-р бүлэг”-ээс эш татав

Хятад бол бүх улс орноос хамгийн хоцрогдмол бөгөөд агуу улаан лууны цагариглан хэвтдэг газар юм, энд хуурамч шүтээн шүтэж, хар шид хийдэг хамгийн олон хүн, мөн хамгийн олон сүм байдаг ба энэ нь бузар чөтгөрийн оршин суудаг газар билээ. Чи үүнээс төрсөн, үүний боловсролыг эзэмшиж, нөлөөнд нь автсан; үүгээр завхруулагдаж, тамлуулсан, гэхдээ чамайг сэрээсний дараа чи үүнийг хаяж, Бурханаар бүрэн авахуулдаг. Энэ бол Бурханы алдар, иймээс ажлын энэ үе шат асар их ач холбогдолтой. Бурхан ийм агуу далайцтай ажил хийж, маш олон үг хэлсэн бөгөөд эцэст нь та нарыг бүрмөсөн олж авна—энэ бол Бурханы удирдлагын ажлын нэг хэсэг бөгөөд та нар бол Сатантай хийж буй Бурханы тулааны “ялалтын олз” юм. Та нар үнэнийг хэдий чинээ их ойлгоно, чуулганы амьдрал чинь төдий чинээ сайжирч, агуу улаан лууг төдий чинээ буулгаж авна. Эдгээр нь бүгд сүнсний ертөнцийн хэрэг явдлууд юм—тэдгээр нь сүнсний ертөнцийн тулаан бөгөөд Бурхан ялалт авчрах үед Сатан шившиглэгдэж, нуран унана. Бурханы ажлын энэ үе шат үлэмж их ач холбогдолтой. Бурхан тийм далайцтай ажил хийж, энэ бүлэг хүмүүсийг бүрмөсөн авардаг болохоор чи Сатаны нөлөөнөөс зугтаж, ариун газарт амьдарч, Бурханы гэрэлд амьдарч, гэрлийн манлайлал болон удирдамжтай байж чаддаг. Мөн амьд байгаа чинь утга учиртай байдаг. Та нарын идэж, өмсөж байгаа зүйл үл итгэгчдийнхээс өөр; та нар Бурханы үгийг эдэлж, утга учиртай амьдралаар амьдардаг—тэгвэл тэд юу эдэлдэг вэ? Тэд “өвөг дээдсийнхээ өв хөрөнгийг” болон “үндэсний сэтгэлийг” л эдэлдэг. Тэдэнд хүн чанарын өчүүхэн ч ул мөр байдаггүй! Та нарын хувцас, үг, үйлдэл бүгд тэднийхээс өөр. Эцсийн эцэст та нар бузар заваанаас бүрмөсөн зайлж, Сатаны уруу таталтад хууртахаа больж, Бурханы өдөр тутмын хангалтыг олж авна. Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Бурхан та нарыг энэхүү шар газар нутагт байгаа бүх хүний дундаас сонгосон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын утга учрыг ухаардаггүй, эсвэл үнэн замыг олж авдаггүй бол ингэж амьдрахад ямар ач холбогдол байх юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос эш татав

Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, эсэргүүцэж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг1 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад ханхалдаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ чимээ тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Диавол, Бурханы бүх юмыг нэг цохилтоор л бүрмөсөн устгаж, Түүнийг дахин доромжилж, хөнөөхийг хүсдэг; тэгээд Түүний ажлыг нурааж, үймүүлэхээр санаархдаг. Эн тэнцүү байр суурьтай байхыг энэ нь яаж Бурханд зөвшөөрч чадах билээ? Газар дээрх хүмүүсийн дундах ажилд нь Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” яаж тэвчиж чадах билээ? Жигшүүртэй нүүр царайг нь илчлэхийг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Өөрийнх нь ажлыг замбараагүй болгохыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Уур хилэн нь буцалж буй энэ диавол, газар дээрх хаант улсынх нь шүүхийг захирахыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Бурханы дээд хүчинд дуртайяа бөхийж яахан чадах билээ? Түүний жигшүүрт үнэн төрх юу вэ гэдэг нь илчлэгдсэн, ингэснээр хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхээ больдог ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан гэж итгэсээр байдаг. Гэмт хэргийн хамсаатнуудын2 бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм. Үүнээс гадна, тэд газар дээрх дээд эрх мэдлийг авахыг хүсдэг. Тэд, арай ядан урагшилтал нь Бурханы ажилд маш их саад хийдэг бөгөөд хүнийг зэс, ган хана мэт чанд битүүмжилсэн. Маш олон ноцтой нүгэл үйлдэж, маш их гамшиг учруулчхаад тэд гэсгээлтээс өөр зүйл хүлээж яаж чадна вэ? Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү! Том, жижиг тэр чөтгөрүүд арслангийн хөл доорх цөөвөр чоно адил авирлаж, ёрын муу урсгалыг даган, замдаа үймээн самуун дэгдээдэг. Үнэнийг мэдээд ч тэд зориуд эсэргүүцдэг, энэ тэрслүү хөвгүүд! Одоо тамын хаан нь хааны сэнтийдээ заларсан мэт тэд маадгар, сэхүүн болчихоод бусдыг басамжилдаг. Тэдний хэд нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ гахай, нохойноос өөрцгүй араатнууд бөгөөд овоолсон өтөг баасан дунд өмхий ялаануудын бүлгийг тэргүүлэн, сэхүүн байдлаар өөртөө баяр хүргэн толгойгоо сэгсэрч, элдэв янзын төвөг удаж3 байдаг. Тэд өөрсдөө өмхий ялаанаас цаашгүй гэдгээ мэдэлгүйгээр, тамын хаан нь бүгдээс агуу хаан мөн гэж боддог. Түүгээр ч зогсохгүй, тэд гахай, нохой эцэг эхийнхээ хүчийг далимдуулан, Бурханы оршин тогтнолыг гүжирддэг. Өчүүхэн жаахан ялаанууд тэд эцэг эхийгээ шүдтэй халим4 шиг том гэж итгэдэг. Тэд өөрсдөө жижигхэн, харин эцэг эх нь тэднээс олон зуун сая дахин том, бохир заваан гахай, нохой юм гэдгийг тэд ер мэддэггүй. Тэгээд өөрсдийнхөө дорд байдлыг мэдэлгүйгээр тэдгээр гахай, нохойн ялгаруулсан илжирсэн үнэрт түшиглэн галзуурсан мэт гүйлдэж, ирээдүйн үе удмаа үлдээхээр хий дэмий хүсдэг ба ичихээ мэддэггүй! Нуруундаа ногоон далавчтай (тэд Бурханд итгэдэг гэж зүтгэдгийг энэ нь хэлж байна) тэд ихэмсэглэн, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг хаа сайгүй сайрхангаа өөрсдийн бие дэх бузар булайг хүн рүү нууцаар шидэж байдаг. Үүнээс гадна, тэд өөрсдөдөө дэндүү сэтгэл хангалуун байж, солонгын өнгөтэй далавчаа ашиглан бузар булайгаа далдалж чадах юм шиг байдаг бөгөөд эдгээр аргаар тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хяхан хавчдаг (энэ нь шашны ертөнцөд нүднээс далдуур явагддаг зүйлийг хэлж байна). Ялааны далавч дур булаам үзэсгэлэнтэй байж болох ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн бүтээлээс цаашгүй гэдгийг хүн яаж мэдэх билээ? Гахай, нохой эцэг эхийнхээ хүчээр тэд цадиггүй харгис догшноор газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг (Бурханыг хяхан хавчдаг шашны албан тушаалтнууд улс орны засгийн газрын хүчтэй дэмжлэгт түшиглэн жинхэнэ Бурхан болон үнэний эсрэг тэрсэлдгийг энэ нь хэлж байна). Энэ нь, Иудейн фарисайчуудын сүнс Бурханы хамтаар агуу улаан лууны үндэстэнд буюу хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хавчлагын өөр нэг хэсгийг эхлүүлэн, хэдэн мянган жилийн өмнөх ажлаа үргэлжлүүлсэн. Доройтмол энэ бүлэг хүмүүс эцэстээ газар дээр мөхөх нь лавтай! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч их зальжин, овжин болсон харагдаж байна. Тэд Бурханы ажлыг нууцаар нураах арга замыг байнга бодож байгаа. Элбэг дэлбэг арга заль, ов мэхээрээ тэд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт явдлыг эх орондоо дахин сэргээхийг хүсэж, Бурханыг бараг хашхиртал нь өдөөн хатгадаг бөгөөд Бурхан тэднийг ор мөргүй устгахаар гурав дахь тэнгэр лүү буцахаар байж яддаг. Хүн Бурханыг хайрлахын тулд Бурханы хүслийг ухаарч, баяр хөөр, уйтгар гунигийг нь мэдэж, Тэр юуг үзэн яддагийг ойлгох ёстой. Үүнийг хийх нь хүний оролтыг бүр ч их зоригжуулна. Хүний оролт хурдан байх тусам, Бурханы хүсэл төдий чинээ хурдан хангалуун болдог ба хүн диаволуудын хааныг тодорхой харах тусмаа Бурхан руу улам ойртож, Бурханы хүслийг биелүүлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь хүн бүрийн сүнсийг өөрчилж, хүн болгоны оюун санааг өөрчлөхийн төлөө байдаг болохоор асар их гэмтэл авсан зүрх сэтгэл нь сэргэж, улмаар ёрын мууд маш гүн гүнзгий хорлогдсон сэтгэлийг нь авардаг гэж Би маш олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэргээж, хүйтэн сэтгэлийг нь гэсгээж, тэдэнд сэргэх боломж олгохын төлөө байдаг. Энэ бол Бурханы хамгийн агуу хүсэл юм. Хүний амь болон туршлага хэчнээн сүрлэг, эсвэл гүн гүнзгий болох тухай ярихаа түр хойш тавья; хүмүүсийн зүрх сэтгэл сэргэж, тэд зүүднээсээ сэрээд, агуу улаан лууны учруулсан хор хөнөөлийг сайн мэдэх үед Бурханы үйлчлэлийн ажил дууссан байх болно. Бурханы ажил дуусдаг өдөр нь бас хүн Бурханд итгэх зөв замыг албан ёсоор эхлүүлдэг өдөр юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөлдөө очсон байх болно: Махбод болсон Бурханы ажил бүрмөсөн дууссан байх ба хүн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхэлнэ—тэрээр үйлчлэлээ хэрэгжүүлнэ. Энэ нь Бурханы ажлын алхмууд юм. Тиймээс та нар эдгээр зүйлийг мэдсэн суурин дээрээс өөрсдийн орох замыг олох ёстой. Энэ бүхэн нь та нарын ойлгох ёстой зүйл юм. Хүний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт гарсан үед л оролт нь сайжирна, учир нь Бурханы ажил бол золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байгаа, хэзээ ч сэрээгүй хүнийг чөтгөрүүдийн цугладаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; хүн нүглийн мянганаас чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн болж, агуу улаан лууг бүрмөсөн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амраахын төлөө; мөн цээжин дотор чинь бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өөдгүй нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй энэ амьдралыг орхих боломжтой болж, боол байхаа больж, агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж, түүнд захирагдахаа болихын төлөө байдаг; та нар энэ бүтэлгүйтсэн улс үндэстнийх байхаа больж, жигшүүрт агуу улаан лууд харьяалагдахаа больж, түүнд боолчлогдохоо болино. Бурхан чөтгөрүүдийн үүрийг гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях бөгөөд та нар Бурханы хажууд зогсоно—та нар Бурханд харьяалагддаг, харин боолуудын энэхүү хаант улсад харьяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг аль хэдийн голдоо ортол үзэн ядсан. Тэрээр шүдээ зуун, энэхүү хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр хөлөө тавихаар тэсэж ядан байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босож чадахгүй, дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй; Бурхан үүний урьдын үйлдлүүдийг өршөөхгүй, хүнийг хууран мэхэлдгийг нь тэвчихгүй бөгөөд эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл нэг бүрийнх нь төлөө тооцоо бодно; бүх ёрын муугийн энэ толгойлогчийг5 Бурхан өчүүхэн төдий ч хэлтрүүлэхгүй, үүнийг бүрмөсөн устгана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав

Бурхан Синимийн газар нутагт бүлэг ялагчдыг олж авна гэдгээ олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах тул хоёр дахь удаа бие махбод болсон Бурханы хөл тавьдаг газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн нутаг буюу агуу улаан лууны цагариглан хэвтэж байгаа яг тэр газар юм. Тэнд Бурхан агуу улаан лууны үр удмыг олж авснаар үүнийг бүрмөсөн ялж, шившиглэдэг. Бурхан гүн гүнзгий зовж шаналж байгаа энэ хүмүүсийг сэрээж, бүрэн сэртэл нь сэргээж, манангаас гаргаж, тэднээр агуу улаан лууг голуулах гэж байна. Тэд зүүд нойрноосоо сэрж, агуу улаан лууны мөн чанарыг таньж, бүхий л зүрх сэтгэлээ Бурханд өгч, харанхуйн хүчний дарлалаас өндийн босож, дэлхийн Зүүн зүгт зогсож, Бурханы ялалтын баталгаа болж чадна. Зөвхөн ийм маягаар л Бурхан алдрыг олж авна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас эш татав

Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж,6 балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан7 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? Шаналал, зовлон дунд амьдардаг хүн яагаад ойлгодоггүй юм бэ? Та нарын төлөө Бурхан асар их тарчлааныг тэвчиж, асар их шаналан Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад хараагүй дүр үзүүлсээр байдаг юм бэ? Хүн бүрийг бүхэлд нь харахад Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн байна уу? Үүрдийн дайсагналаар ходоодоо дүүргэхийн оронд яагаад диаволуудын хааны “ялгадсаар” өөрсдийгөө дүүргэдэг юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав

Бурханы ажлын саад бартаа хэчнээн их билээ? Хүн ер нь үүнийг мэдсэн үү? Хүмүүс гүн-шингэсэн мухар сүсгийн хэтрүүлэгт хоригдсон болохоор Бурханы жинхэнэ нүүр царайг хэн мэдэж чадах юм бэ? Тун өнгөц, утгагүй энэхүү хоцрогдмол соёлын мэдлэгтэйгээр тэд Бурханы хэлсэн үгийг яаж бүрэн ойлгож чадах юм бэ? Тэдэнтэй нүүр тулан ярилцаж, амаараа хооллосон ч гэсэн тэд яаж ойлгож чадах юм бэ? Заримдаа Бурханы үгийг үл ойшоодог мэт байдаг: Хүмүүст өчүүхэн төдий ч хариу үйлдэл байдаггүй, тэд толгойгоо сэгсрээд, юу ч ойлгодоггүй. Энэ нь яаж сэтгэл түгшээхгүй байж чадах юм бэ? Энэхүү “хол хөндий,8 эртний соёлын түүх болон соёлын мэдлэг” нь ямар ч үнэ цэнгүй ийм бүлэг хүмүүсийг хүмүүжүүлсэн. Эртний энэ соёл—эрхэм нандин өв бол—бөөн хог хаягдал юм! Энэ нь аль хэдийн үүрдийн ичгүүр болсон бөгөөд үүнийг дурдахын ч хэрэггүй! Энэ нь хүмүүст Бурханыг эсэргүүцэх заль мэх, арга барилыг зааж, улсын боловсролын “захиалгат, зөөлөн удирдамж”9 нь хүмүүсийг Бурханд бүр ч дуулгаваргүй болгосон. Бурханы ажлын хэсэг болгон нь туйлын хэцүү бөгөөд Түүний ажлын алхам бүр Бурханы хувьд сэтгэл түгшмээр байсан. Газар дээрх Түүний ажил хэчнээн хэцүү вэ! Газар дээрх Бурханы ажлын алхмууд асар их зовлон бэрхшээлийг агуулдаг: Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдал болон хүний бүх зүйлийг Бурхан нямбай төлөвлөж, анхааралтай авч үздэг. Хүн бол өгөөшөөр барьж, эсвэл өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бартай адил; үл ялиг хүрэнгүүт л тэр хазаж, эсвэл унаж, замаа алддаг бөгөөд өчүүхэн төдий л анхаарал алдвал хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоодог, эсвэл өөрийн бие дэх бохир зүйлсэд ташуурахын тулд гахай, нохой эцэг эх рүүгээ гүйдэг. Ямар их саад тотгор вэ! Бурхан ажлынхаа алхам бүрд шахам сорилтод өртөж, бараг алхам бүрдээ асар их аюулыг сөрдөг. Түүний үгс чин үнэнч, шударга бөгөөд муу санаагүй байдаг, гэсэн ч хэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэг вэ? Хэн бүрэн дүүрэн захирагдахыг хүсдэг вэ? Энэ нь Бурхны зүрх сэтгэлийг шархлуулдаг. Тэр хүний төлөө өдөр шөнөгүй шаргуу хөдөлмөрлөж, хүний амийн төлөө сэтгэл зовнилд автаж, хүний сул талыг өрөвддөг. Ажлынхаа алхам бүрд, хэлдэг үг бүрдээ Тэр олон ээдрээ бартааг туулсан; Тэрээр үргэлж хадны завсар хавчуулагдсан мэт байж, хүний сул тал, дуулгаваргүй байдал, хүүхдэрхүү зан, эмзэг байдлын … талаар цаг үргэлжид, ахин дахин боддог. Хэн ер нь үүнийг мэдсэн юм бэ? Тэр хэнд итгэн ярьж болох юм бэ? Хэн ойлгож чадах юм бэ? Тэрээр хүний нүгэл, ноён нуруу дутмаг байдал, эргэж буцсан аашийг үргэлж үзэн яддаг бөгөөд хүний эмзэг байдалд үргэлж санаа зовж, хүний өмнө орших замыг дэнслэн боддог. Хүний үг, үйл хэргийг ажиглахдаа Тэр үргэлж өршөөл энэрэл, уур уцаараар дүүрдэг бөгөөд эдгээр зүйлийг харах нь Түүний зүрх сэтгэлд шаналал авчирдаг. Гэм зэмгүй хүн эцэст нь хөшүүн болсон; Бурхан яагаад үргэлж тэдэнд хүндрэл учруулдаг юм бэ? Мөхөс дорой хүнд цөхрөлтгүй зан үнэхээр байдаггүй; яагаад Бурхан хүнд байнга тэгж уурлах ёстой гэж? Сул дорой, хүч чадалгүй хүнд өчүүхэн төдий ч амин чанар байхаа больдог; дуулгаваргүй байдлынх нь төлөө Бурхан яагаад үргэлж түүнийг зэмлэх ёстой юм бэ? Тэнгэр дэх Бурханы заналхийллийг хэн тэсвэрлэж чадах вэ? Эцсийн эцэст хүн бол эмзэг, арга мөхөстсөн байдалтай байдаг ба хүнийг аажмаар өөрийгөө эргэцүүлэг гэсэндээ Бурхан Өөрийнхөө уурыг зүрх сэтгэлийнхээ гүнд булсан. Гэсэн ч ноцтой бэрхшээлтэй байгаа хүн Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгоогүй; хүн диаволуудын хөгшин хааны хөл дор гишгэлүүлсэн атлаа үүнийгээ огт мэддэггүй бөгөөд үргэлж Бурхантай сөргөлддөг, эсвэл Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг. Бурхан маш олон үг хэлсэн атал хэн ер нь тэдгээрийг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Хүн Бурханы үгийг ойлгодоггүй мөртөө сандарч тэвдэхгүй хэвээр үлдэж, ямар ч хүсэл тэмүүлэлгүй байдаг бөгөөд хөгшин диаволын мөн чанарыг хэзээ ч үнэхээр мэдэж аваагүй. Хүмүүс Үхэгсдийн оронд, тамд амьдардаг боловч далайн ёроол дахь ордонд амьдардаг гэдэгтээ итгэдэг; өөрсдийг нь агуу улаан луу хяхан хавчдаг ч өөрсдийгөө лууны улсаар “ивээгдсэн”10 гэж боддог; өөрсдөөр нь диавол тохуурхдаг ч махан биеийн жүжиглэх өндөр чадварыг эдэлж байна гэж боддог. Тэд ямар бохир заваан, дорд өөдгүй амьтад вэ! Хүн золгүй явдалтай тулгарсан ч мэддэггүй бөгөөд энэ харанхуй нийгэмд бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг11 боловч хэзээ ч сэрээгүй. Тэр өөрийгөө энхрийлдэг байдал болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Хүн яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгтлээ их үл хайхардаг вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг юм уу? Харанхуйг гэрэл болгон өөрчлөх өдрийг хүсдэггүй гэж үү? Шударга бус явдлыг зөв шударга байдал, үнэн болгож дахин нэгэнтээ засаж залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит баримтыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л хараад, юу ч хийхгүй байхыг хүсдэг юм уу? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байдаг гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Ийм бүтэлгүй байр байдалтай боолуудтай хамт Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Хүсэл эрмэлзэл чинь хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Ёс жудаг чинь хаана байна? Эрх чөлөө чинь хаана байна? Чи бүхий л амьдралаа12 агуу улаан луу, диаволуудын хааны төлөө золиослохыг хүсэж байна уу? Түүгээр үхтэлээ тамлуулахдаа чи аз жаргалтай байдаг уу? Оёоргүй гүний гадаргуу эмх замбараагүй, харанхуй байдаг, харин энгийн ардууд ийм зовлон зүдүүр туулж, Тэнгэр өөд уйлж, газарт гомдоллодог. Хүн хэзээ толгой өндийн цэх явж чадах вэ? Туранхай, эцэнхий хүн яаж энэ харгис түрэмгий диаволтай тэмцэлдэж чадах юм бэ? Яагаад тэр өөрийн амьдралыг Бурханд аль болох хурдан өгдөггүй юм бэ? Яагаад тэр эргэлзэн тээнэгэлзсээр байдаг юм бэ? Бурханы ажлыг хэзээ дуусгаж чадах юм бэ? Тэгээд зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрсөн байх болно; хүн яагаад ирэхдээ ч тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилдаг юм бэ? Бурханд өгөх ямар нэгэн эрхэм нандин зүйлийг тэр яагаад хадгалдаггүй вэ? Хүн үүрдийн үзэн ядалтыг мартчихсан гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав

Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй13 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүмүүс тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт байдаг. Мөн феодалын сэтгэлгээ нь хүмүүсийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж тэд хэзээ ч бодоогүй. Хүмүүс гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүмүүс ой санамжаа хэдийнээ алдсан; тэд хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог. Гэсэн ч Бурхан амьдралынх нь урт удаан аяны туршид хүнийг хүлээн, Өөрийн номхоршгүй уур омгийг хүн рүү хэзээ ч чулуудалгүй, хүний гэмшиж, шинээр эхлэхийг л чимээгүйхэн, ганц ч үг хэлэлгүй хүлээсээр ирсэн юм. Бурхан хүний ертөнцийн зовлонг хүнтэй хуваалцахаар аль хэдийн хүний ертөнцөд ирсэн. Хүнтэй хамт амьдарсан энэ бүх хугацаанд хэн ч Түүний оршин тогтнолыг олж илрүүлээгүй. Бурхан биечлэн авчирсан ажлаа хэрэгжүүлэх зуураа хүний ертөнц дэх ядуу байдлын зовлон зүдгүүрийг чимээгүйхэн л тэвчдэг. Тэрээр Эцэг Бурханы хүсэл болон хүн төрөлхтний хэрэгцээний төлөө тэвчсээр байж, урьд өмнө нь хүний хэзээ ч туулж байгаагүй зовлонг туулдаг. Эцэг Бурханы хүслийн төлөө, бас хүн төрөлхтний хэрэгцээний төлөө Тэрээр хүний өмнө чимээгүйхэн үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан юм. Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодога нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт түүний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт гүжирдсэн, цочирдмоор зүйл хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх14 зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүхэлд нь бүрмөсөн эмх замбараагүй15 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан16 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт үргэлжлүүлэхийг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэмжгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуунтай болгосон. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг.17 Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Агуу улаан лууг та нар үнэхээр үзэн яддаг гэж үү? Үнэхээр, чин сэтгэлээсээ үзэн яддаг уу? Яагаад Би та нараас ийм олон удаа асуув? Би энэ асуултыг яагаад ахин дахин асуугаад байна вэ? Та нарын сэтгэлд агуу улаан лууны ямар дүр зураг байдаг вэ? Үүнийг үнэхээр зайлуулсан уу? Түүнийг үнэхээр эцгээ гэж үздэггүй юу? Асуултад минь байгаа санаа зорилгыг бүх хүн ухаарах ёстой. Энэ нь хүмүүсийн уурыг хүргэх, хүмүүсийн дунд үймээн дэгдээх, хүний гарах замыг өөрөөр нь олуулахын төлөө бус, харин агуу улаан лууны хүлээснээс чөлөөлөгдөх боломжийг бүх хүнд олгохын төлөө байдаг. Гэвч хэн ч санаа зовох учиргүй. Бүхнийг Би үгээрээ гүйцэлдүүлнэ; Миний гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй, үүнийг ямар ч хүн хийж чадахгүй. Би бүх газрын агаарыг арчин цэвэрлэж, чөтгөрүүдийн бүх ул мөрийг газар дэлхий дээрээс үгүй хийнэ. Би аль хэдийн эхэллээ, агуу улаан луу орогнодог газарт Би гэсгээлтийн ажлынхаа эхний алхмыг эхлүүлнэ. Ийнхүү Миний гэсгээлт бүхий л орчлонд буусан гэдгийг, мөн Би бүх газрыг хардаг тул агуу улаан луу, элдэв янзын бузар сүнс гэсгээлтээс минь зайлахад хүчин мөхөстөнө гэдгийг харж болно. Газар дээрх Миний ажил дуусаж, өөрөөр хэлбэл шүүлтийн эрин үе эцэслэхэд агуу улаан лууг Би албан ёсоор гэсгээнэ. Миний ардууд агуу улаан лууг зөвт байдлаар гэсгээхийг минь харж, зөвт байдлаас минь үүдэн магтаал урсгаж, зөвт байдлаас минь үүдэн ариун нэрийг минь үүрд шагших нь лавтай. Одоогоос та нар үүргээ албан ёсоор гүйцэтгэж, газар даяар Намайг албан ёсоор үүрдийн үүрд магтана!

Шүүлтийн эрин үе оргилдоо хүрэхэд Би ажлаа дуусгах гэж яарахын оронд гэсгээлтийн эрин үеийн нотолгоонд үүнийгээ нэгтгэж, энэ нотолгоог Өөрийн бүх ардад харуулна; үүнээс илүү их үр өгөөж гарна. Энэ нотолгоо бол агуу улаан лууг гэсгээдэг Миний арга хэрэгсэл бөгөөд Би ардууддаа үүнийг өөрсдийнх нь нүдээр үзүүлж, улмаар тэд Миний зан чанарыг илүү сайн мэднэ. Агуу улаан луу гэсгээгдсэн цагт ардууд минь Намайг эдэлдэг. Агуу улаан лууны эсрэг хүмүүсийг нь босгож, бослого хийлгэх нь Миний төлөвлөгөө бөгөөд ардуудаа төгс болгодог Миний арга, мөн бүх ард маань амиа өсгөх сайхан боломж энэ юм.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “28-р бүлэг”-ээс эш татав

Бурхан хүн төрөлхтний нэг хэсгийг төгс болгохын тулд муу ёрын сүнсний ажлын нэг хэсгийг ашиглахаар зорьдог, ингэснээр энэ хүмүүс диаволуудын үйл хэргийг нэвт шувт бүрэн харж, бүх хүн төрөлхтөнд “өвөг дээдсээ” үнэхээр мэдэх боломжийг олгодог. Зөвхөн энэ аргаар хүмүүс бүрэн чөлөөлөгдөж, диаволуудын үр садыг байтугай өвөг дээдсийг нь ч хаядаг. Энэ нь агуу улаан лууг бүрэн ялах Бурханы жинхэнэ зорилго бөгөөд ингэснээр бүх хүн агуу улаан лууны жинхэнэ төрхийг мэдэж, үүний багийг бүрмөсөн хуулан хаяж, жинхэнэ төрхийг нь харах юм. Энэ нь Бурханы хүрэхийг хүсэж байгаа зүйл, энэ нь Түүний газар дээр хийсэн бүх ажлын эцсийн зорилго бөгөөд бүх хүн төрөлхтөнд хэрэгжүүлэхийг зорьсон зүйл юм. Үүнийг Бурханы зорилгын төлөө бүх зүйлийг дайчлах гэж нэрлэдэг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “41-р бүлэг”-ээс эш татав

Бурханд гэрчлэл хийж, агуу улаан лууг шившиглэхийн тулд хүн зарчимтай байх ёстой, мөн нэг нөхцөлийг хангаж байх ёстой: Хүн зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, Түүний үг рүү орох ёстой. Хэрвээ чи Бурханы үг рүү орохгүй бол Сатаныг шившиглэх ямар ч аргагүй байх болно. Амь чинь өссөнөөр чи агуу улаан лууг орхиж, түүнд туйлын их доромжлол авчирдаг; энэ нь л агуу улаан лууг үнэхээр шившиглэж байгаа хэрэг юм. Чи Бурханы үгийг хэрэгжүүлэхийг хэдий чинээ их хүснэ, Бурханыг гэх хайр, агуу улаан лууг гэх үзэн ядалт чинь төдий чинээ нотлогддог; чи Бурханы үгэнд дуулгавартай байх тусам, үнэнийг хүсэн эрмэлздэг чинь төдий чинээ батлагддаг. Бурханы үгийг хүсэн эрмэлздэггүй хүмүүс бол амьгүй хүмүүс юм. Тийм хүмүүс бол Бурханы үгийн гаднах, шашинд харьяалагддаг хүмүүс билээ. Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс Бурханы үгийг идэж, ууснаар дамжуулан үгийнх нь талаар илүү гүн гүнзгий мэдлэгтэй байдаг. Хэрвээ чи Бурханы үгийг хүсэн эрмэлздэггүй бол Бурханы үгийг жинхэнээсээ идэж, ууж чадахгүй бөгөөд Бурханы үгийн талаар ямар ч мэдлэггүй бол Бурханыг гэрчилж, сэтгэлийг нь хангалуун болгох ямар ч аргагүй байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэддэг хүмүүс л Бурханд үйлчилж болно”-оос эш татав

Өнөөдөр чи төгс болгуулахаар эрж хайж, эсвэл гаднах хүн чанараа өөрчилж, хэв чанараа сайжруулахаар эрж хайж болох боловч өнөөдөр Бурханы хийдэг бүхэн утга учиртай, ашиг тустай гэдгийг ойлгож чаддаг байх нь хамгийн чухал юм: Энэ нь, бузар газарт төрсөн чамд бузар булайгаас зугтаж, үүнээс ангижрах боломж олгодог, мөн Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломж олгодог. Эдгээр зүйлд анхаарлаа төвлөрүүлснээр чи энэхүү бузар газарт хамгаалагддаг. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсдэг вэ? Чи бузар газарт төрсөн ч бохир заваанаар дахин хэзээ ч сэвтэхгүйгээр ариун болж чаддаг, Сатаны эзэмшил дор амьдардаг ч Сатаны нөлөөнөөс салж, Сатанаар эзэмдүүлдэг ч үгүй, дарлуулдаг ч үгүй бөгөөд Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаяж чаддаг бөгөөд амьдран харуулдаг зүйлдээ сатанлаг зан чанарыг илчлэхээ болиод, харин хүнийг бүтээхдээ Бурханы хүнээс шаардсан зүйл буюу хэвийн хүн чанар, хэвийн эрүүл ухаан, хэвийн гүн ойлголт, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр, Бурханд үнэнч байдлыг амьдран харуулдаг. Энэ нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл билээ. “Бид бузар газарт төрсөн боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний удирдлагын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр дуулгавартай байж чадаж байгаа маань ч бас Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд бидний сайнаас, эсвэл бид аяндаа Бурханыг хайрласнаас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан тогтоосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдсан ба Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; бас Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид аврагдаж, Сатаны эзэмшлээс ангижирсан ба бузар завааныг орхиж, агуу улаан лууны үндэстэн дотор ариусгагдаж чаддаг” гэж чи хэлдэг. Түүнчлэн, гаднаа амьдран харуулдаг зүйл чинь, чи хэвийн хүн чанартай, хэлдэг зүйл чинь эрүүл ухаантай бөгөөд хэвийн хүний төрхийг амьдран харуулдаг гэдгийг чинь харуулна. Бусад хүмүүс чамайг харах үедээ “Энэ агуу улаан лууны дүр төрх биш гэж үү?” гэж хэлэх ёсгүй. Эгч нарын биеэ авч явах байдал эгч нарт тохирдоггүй, ах нарын биеэ авч явах байдал ах нарт тохирдоггүй ба ариун хүмүүсийн ёс зүй огт байдаггүй. Тэгэхээр хүмүүс “Бурхан тэднийг Моабын удам гэж хэлсэнд гайхах зүйл алга, Түүний түмэн зөв!” хэмээн хэлнэ. Хүмүүс та нарыг хараад, “Бурхан та нарыг Моабын удам гэж хэлсэн хэдий ч амьдран харуулдаг зүйл чинь Сатаны нөлөөг орхисон гэдгийг чинь нотоллоо; хэдий тэдгээр зүйл та нарын дотор байсаар байгаа ч та нар тэдгээрээс нүүр буруулж чаддаг ба бүрэн байлдан дагуулагдсан гэдгийг чинь энэ нь харуулдаг” гэж хэлбэл байлдан дагуулагдаж, аврагдсан та нар: “Моабын удам гэдэг нь үнэн боловч бид Бурханаар авруулсан ба хэдийгээр Моабын удам урьд нь хаягдаж, хараагдаж, Израилийн ард түмнээр Харь үндэстэн дунд цөлөгдсөн ч өнөөдөр Бурхан биднийг аварсан. Бид бүх хүнээс хамгийн завхарсан нь гэдэг үнэн—үүнийг Бурхан зарлигдсан, энэ бол баримт, хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Гэвч өнөөдөр бид энэ нөлөөнөөс зугтсан. Бид өвөг дээдсээ үзэн яддаг, мөн өвөг дээдсээсээ нүүр буруулж, үүнийг бүрмөсөн хаяж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы хүслийн дагуу үйлдэж, бидэнд тавьдаг Түүний шаардлагыг биелүүлж, Бурханы хүслийг хангалуун байлгахыг хүсэж байна. Моаб Бурханаас урвасан, Бурханы хүслийн дагуу үйлдээгүй бөгөөд Бурхан түүнийг үзэн ядсан. Гэвч бид Бурханы зүрх сэтгэлийг анхаарах ёстой ба өнөөдөр Бурханы хүслийг нэгэнт ойлгосон учраас Бурханаас урваж болохгүй, харин хуучин өвөг дээдсээсээ татгалзах ёстой!” гэж хэлнэ. Урьд нь Би агуу улаан луунаас татгалзах тухай ярьсан бөгөөд өнөөдөр хүмүүсийн хуучин өвөг дээдсээс татгалзах тухай голчлон ярилаа. Энэ бол хүмүүсийн байлдан дагуулалтын тухай нэг гэрчлэл бөгөөд өнөөдөр хэрхэн ордгоос чинь үл хамааран, энэ хэсэг дэх чиний гэрчлэл дутуу дулимаг байх ёсгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулалтын ажлын дотоод үнэн (2)”-оос эш татав

Тайлбар:

1. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.

2. “Гэмт хэргийн хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адилхан.

3. “Элдэв янзын төвөг удах” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байгааг хэлдэг.

4. “Шүдтэй халим” гэдгийг тохуурхан хэрэглэсэн. Ялаанууд маш жижиг болохоор тэдний хувьд гахай, нохойнууд шүдтэй халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.

5. “Бүх ёрын муугийн толгойлогч” гэдэг нь хөгшин диаволыг хэлж байна. Энэхүү хэллэг дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.

6. “Ул үндэсгүй буруутгаж” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

7. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

8. “Хол хөндий” гэдгийг тохуурхан хэрэглэсэн.

9. “Захиалгат, зөөлөн удирдамж” гэдгийг тохуурхан хэрэглэсэн.

10. “Ивээгдсэн” гэдэг нь үхээнц харагддаг, ямар ч ухамсаргүй хүмүүсийг тохуурхан хэрэглэгдсэн.

11. “Бүтэмжгүй хэргийг ар араас нь туулдаг” гэдэг нь хүмүүс агуу улаан лууны газар нутагт төрсөн бөгөөд толгой өндийн цэх явж чаддаггүй гэдгийг илтгэдэг.

12. “Бүхий л амьдралаа золиослох” гэдгийг дорд үзсэн утгаар хэлсэн.

13. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.

14. “Хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.

15. “Бүрмөсөн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.

16. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.

17. “Эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавих” гэдэг нь эцэст нь хожно гэж найдан бүх мөнгөө ганцхан бооцоонд тавих гэсэн үг юм. Энэ нь диаволын өөдгүй муу, олиггүй арга зальд зориулсан зүйрлэл юм. Энэ илэрхийллийг тохуурхан хэрэглэсэн.

а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.

Өмнөх: 32. Сатаны уруу таталтыг даван гарах зарчмууд

Дараах: 34. Сатаны нөлөөнөөс ангижрах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх