50. Өөрийгөө хаях зарчмууд

(1) Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, уг чанар-мөн чанараа мэд. Өөрийгөө үнэхээр мэдсэнээр л хүн өөрийгөө хаяж, харааж чадна;

(2) Махан биеийг хараах нь үндсэндээ Сатаныг хараах явдал юм. Хэрвээ хүн үнэнийг хэрэгжүүлдэггүй, эсвэл Бурханыг хайрладаггүй бол Тэнгэрээс тогтоож, газраар зөвшөөрснөөр тэд хараагдах ёстой;

(3) Бурханыг үнэхээр мэдсэнээр л хүн Сатаныг жинхэнээсээ үзэн ядаж чадна. Бурханыг буруутгахын оронд өөрийгөө харааж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд гэрчлэлдээ бат зогс;

(4) Агуу улаан лууг үнэхээр үзэн яддаг хүн өөрийгөө үзэн ядаж, харааж чаддаг бөгөөд улмаар агуу улаан лууг хаяж, Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чаддаг.

Холбогдох Бурханы үг:

Одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлт нь хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг танин мэдэж чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлтийг хүлээн авах тусам хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрэх боломжтой. Дээд зэргээр ялзарсан, хамгийн ихээр мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл, сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд Тэнгэр байдаг гэдгийг тэр мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг ч мэддэггүй нь тодорхой; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин Үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан мэдэж чадах билээ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, үнэндээ л мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн үнэхээр доройтжээ! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанд гишгэчүүлсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд та нарыг хашхиран дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас эш татав

Хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ байдлыг бүрэн мэдэхээргүй болтлоо Сатанаар завхруулагдсан. Гэвч Бурханы хувьд, Сатаны хор тэдний биеийн бүх хэсэгт, чөмгөнд нь хүртэл байдаг; үүний улмаас Бурханы илчлэл гүн гүнзгий байх тусмаа, хүмүүс улам айдастай болдог учраас бүх хүнд Сатаныг мэдүүлж, хүний дотор байгаа Сатаныг харуулдаг, учир нь тэд Сатаныг энгийн нүдээр харах чадваргүй байж ирсэн билээ. Ингээд бүгд бодит байдалд орсон тул, Бурхан хүний уг чанарыг ил болгодог—өөрөөр хэлбэл, Тэр Сатаны дүр төрхийг ил болгодог—тэгснээрээ бодит, биет Сатаныг харах боломжийг хүнд олгож, бодитой Бурханыг мэдэхэд тэдэнд хавьгүй дээр болдог. Бурхан махбод дахь Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгож, Сатанд хэлбэр дүрс өгснөөрөө бүх хүний махан бие дэх бодит, биет Сатаныг мэдэх боломжийг хүнд олгодог. Яригдсан янз бүрийн байдал нь Сатаны үйлсийн илэрхийлэл юм. Иймээс махан биетэй бүх хүн, Сатаны дүр төрхийн биелэл гэж хэлж болно. Бурхан дайснуудтайгаа таардаггүй, тэд бие биедээ дайсагнадаг, хоёр өөр хүч учраас чөтгөр бол үүрд чөтгөр, Бурхан бол үүрд Бурхан байдаг; тэд гал ус шиг зохицолгүй, тэнгэр газар шиг үүрд салангид байдаг.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын нууцын тухай тайлбарын “22-р бүлэг ба 23-р бүлэг”-ээс эш татав

Хүн төрөлхтөн бол Миний дайсан. Хүн төрөлхтөн бол Надтай сөргөлдөж, дуулгаваргүй байдаг ёрын муу нэгэн. Хүн төрөлхтөн бол чухамдаа Миний хараасан ёрын муу нэгний үр удам. Хүн төрөлхтөн бол чухамдаа Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн хойч үе. Хүн төрөлхтөн бол үнэндээ аль эрт Надад гологдсоноосоо хойш эвлэршгүй дайсан минь болсон диаволын залгамж халаа. Бүх хүн төрөлхтний дээр тэнгэр бүрхэн харанхуйлж, огтхон ч цэлмэх шинжгүй байх агаад хүний ертөнц түнэр харанхуйд автаж, улмаар тэнд амьдарч байгаа хүн нүднийхээ өмнө сунгасан гараа ч тэр, толгой өнгийлгөх үедээ нарыг ч олж харж чадахгүй байх ажээ. Хөл доорх зам нь шалбаагтай, хотгор хонхортой, тахир мурий нугачаатай; газар тэр аяараа хүүр цогцсоор бүрхээстэй. Харанхуй булан үхэгсдийн хүүрээр дүүрч, сэрүүхэн, сүүдэртэй буланд чөтгөр бөөнөөрөө үүрлэжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэглэн ирж буцна. Элдэв янзын араатны үр сад бузар буртагт баригдчихаад ширүүн тулаанд орж, үүний дуу чимээ нь зүрхэнд айдас хуруулна. Ийм цаг үед, ийм дэлхий ертөнц, “газрын диваажинд” амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаачдаг вэ? Амьдралын хүрэх газраа олохын тулд хаачих вэ? Сатаны хөлд эртнээс дэвслүүлсэн хүн төрөлхтөн анхнаасаа л Сатаны дүрд орсон жүжигчин байсан—хамгийн гол нь хүн төрөлхтөн Сатаны биелэл бөгөөд Сатанд гэрчлэл хийгч нотолгооны үүрэг гүйцэтгэдэг нь тов тодорхой. Ийм хүн төрөлхтөн, гажуудсан бөөн шаар шавхруу, хүний энэ завхарсан гэр бүлийн үр удам Бурханд гэрчлэл хийж яахан чадах билээ? Миний суу алдар хаанаас ирдэг вэ? Миний гэрчлэлийг хүн хаанаас нь ярьж эхэлж болох вэ? Учир нь хүн төрөлхтнийг аль эрт завхруулсан Миний дайсан, эрт үед бүтээж алдар суу, амьдран харуулалтаараа дүүргэсэн хүмүүсийг минь аль эрт авч бузарлачхаад Миний эсрэг зогсож байна. Алдар сууг минь булааж, Сатаны муу муухай, мөн сайн, мууг мэдүүлэгч модны жимсний шүүсийг ихэд хольсон хорыг л хүнд шингээжээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Жинхэнэ хүн байхын утга учир”-аас эш татав

Өнөө үед ихэнх хүн өөрсдийнхөө талаар маш өнгөцхөн ойлголттой байна. Уг чанарынх нь нэг хэсэг болсон зүйлийг тэд огт тодорхой мэдэж аваагүй. Харин цөөн хэдэн завхарсан байдал, хийх магадлалтай зүйлс, ганц хоёр дутагдлаа л мэддэг бөгөөд үүнээсээ үүдэн өөрсдийгөө мэддэг гэж итгэдэг. Түүнчлэн тэд цөөн хэдэн дүрэм баримталж, зарим талаар алдаа гаргахаас сэргийлж, тодорхой нэг гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чадах юм бол өөрсдийгөө Бурханд итгэх итгэлдээ бодит байдлыг эзэмшдэг гэж тооцон, аврагдана гэж үздэг. Энэ бол тэр чигтээ хүний төсөөлөл юм. Хэрэв чи эдгээр зүйлийг дагаж мөрдвөл үнэхээр ямар ч гэм бурууг үйлдэхээс зайлсхийж чаддаг болох уу? Зан чанарт чинь жинхэнэ өөрчлөлт гарсан байх уу? Чи үнэхээр хүний төрхийг амьдран харуулж байх уу? Тийм маягаар Бурханыг үнэхээр сэтгэл хангалуун болгож чадах уу? Яавч чадахгүй, энэ бол гарцаагүй. Хүн өндөр стандарттай байж, үнэнийг олж авч, амь зан чанараа бага зэрэг өөрчилснөөр л Бурханд итгэх итгэл хэрэгждэг. Иймээс, хүмүүс өөрсдийнхөө талаар хэтэрхий өнгөцхөн мэдлэгтэй бол ямар ч асуудлыг шийдэх боломжгүй, амь зан чанар нь ердөө өөрчлөгдөхгүй. Өөрийгөө гүн гүнзгий түвшинд мэдэх буюу уг чанараа мэдэж, тэрхүү уг чанарт ямар элементүүд багтдаг, тэдгээр нь хэрхэн үүсдэг, хаанаас гардаг болохыг мэдэх шаардлагатай. Түүнчлэн, чи эдгээр зүйлийг үзэн ядаж үнэхээр чаддаг уу? Үзэшгүй муухай сүнс, ёрын муу уг чанараа чи харсан уу? Өөрийнхөө үнэн төрхийг үнэхээр ойлгож чадвал чи өөрийгөө үзэн ядаж эхэлнэ. Чи өөрийгөө үзэн ядаж, дараа нь Бурханы үгийг хэрэгжүүлэх үедээ махан биеийг хаяж чадах бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүчтэй болно, мөн бэрхшээлтэй санагдахаа болино. Яагаад олон хүн махан биеийн дур сонирхлоо дагадаг вэ? Учир нь тэд өөрсдийгөө нэлээд сайн гэж тооцон, өөрсдийнх нь үйлдэл зөв, зүй зохистой, ямар ч алдаа мадаггүй, тэр ч бүү хэл бүхэлдээ зөв гэж боддог тул шударга ёс өөрсдийнх нь талд байгаа гэж үзэн үйлдэж чаддаг. Өөрийнх нь уг чанар чухамдаа юу болохыг таньж, энэ нь хэчнээн үзэшгүй муухай, жигшүүртэй, өрөвдөлтэй болохыг таньж чадвал хүн өөртөө хэтэрхий бардахгүй, хэт улайран биеэ тоохгүй бөгөөд урьдынхтайгаа адилаар өөртөө тийм сэтгэл хангалуун байхгүй. “Би чин үнэнч, ул суурьтай байж, Бурханы зарим үгийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхгүй бол хүн байх стандартад нийцэхгүй, Бурханы өмнө амьдрахад ичгүүртэй байх болно” гэж түүнд санагддаг. Тэгээд үнэхээр шалихгүй, үнэхээр өчүүхэн гэдгээ олж хардаг. Энэ үед түүнд үнэнийг хэрэгжүүлэх нь амархан болж, тэрээр илүү хүн төрхтэй харагддаг. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр үзэн ядсан үедээ л махан биеийг хаяж чаддаг. Өөрсдийгөө үзэн ядахгүй бол махан биеийг хаяж чадахгүй. Өөрийгөө үнэхээр үзэн ядах нь: Нэгдүгээрт, өөрийн уг чанарыг мэдэх; хоёрдугаарт, өөрийгөө ядуу дорой, өрөвдөлтэй хэмээн харж, туйлын өчүүхэн, шалихгүй гэж үзэж, өөрийнхөө өрөвдөлтэй, бузар сүнсийг харах гэсэн цөөн хэдэн зүйлээс бүрддэг. Хүн үнэндээ юу болохоо тодорхой харж, ийм үр дүнд хүрсэн үед өөрийнхөө талаар үнэхээр мэдэж авдаг бөгөөд өөрийгөө бүрэн мэддэг болсон гэж хэлж болно. Тэр үед л хүн өөрийгөө үнэхээр үзэн ядаж, бүр харааж чаддаг бөгөөд огтхон ч хүний төрхгүй болтлоо Сатаны гүн завхралд өртсөн гэдгээ үнэхээр мэдэрдэг. Нэг л өдөр үхлийн аюул нүүрлэх үед ийм хүн, “Энэ бол Бурханы зөвт шийтгэл. Бурхан үнэхээр зөвт юм; би үнэхээр үхэх ёстой!” гэж бодно. Энэ үед тэрээр гомдол мэдүүлэхгүй, тэр ч бүү хэл Бурханыг буруутгахгүй бөгөөд зүгээр л Бурханаар газрын хөрснөөс арчуулахуйц маш ядуу зүдүү, өрөвдөлтэй, маш бузар булай, завхарсан гэдгээ мэдэрч, түүнийх шиг сүнс газар дээр амьдрахад тохирохгүй гэж санагдана. Тэр үед энэ хүн Бурханыг эсэргүүцэхгүй, тэр ч бүү хэл Бурханаас урвахгүй. Хэрэв хүн өөрийгөө мэдэхгүй, өөрийгөө бас нэлээд сайнд тооцсоор байвал үхэл хаалга тогших үед энэ хүн: “Би Бурханд маш сайн итгэсэн. Хэчнээн шаргуу эрж хайсан гээч! Би маш ихийг өгч, асар их зовсон, гэтэл эцэст нь Бурхан одоо надаас үхээч гэж хүсэж байна. Бурханы зөвт байдал хаачсаныг би мэдэхгүй. Яагаад Тэр надаас үх гэж хүсэж байгаа юм бэ? Над шиг хүн хүртэл үхэх ёстой юм бол хэн аврагдаж чадах юм бэ? Хүн төрөлхтөн төгсгөл болох юм биш үү?” гэж бодно. Юун түрүүнд, энэ хүн Бурханы талаар үзэлтэй байна. Хоёрдугаарт, энэ хүн гомдоллож, ямар ч дуулгавартай байдал харуулахгүй байна. Ингэх нь яг Паултай адил: Паул үхэх гэж байхдаа өөрийгөө мэддэггүй байсан бөгөөд Бурханы шийтгэл ойртох үед гэмшихэд хэтэрхий оройтсон байлаа.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Зан чанарын өөрчлөлтөд хүрэх гол түлхүүр нь уг чанараа мэдэх явдал бөгөөд энэ нь Бурханы илчлэлийн дагуу явагдах ёстой. Бурханы үгээс л хүн үзэшгүй муухай уг чанараа мэдэж, өөрийн уг чанар дахь Сатаны янз бүрийн хорыг таньж, өөрийн мунхаг, мэдлэггүйг ухаарч, уг чанарынхаа сул дорой, сөрөг элементүүдийг танин мэдэж чаддаг. Эдгээрийг бүрэн мэдээд, өөрийгөө үнэхээр үзэн ядаж, махан биеэ хаяж, Бурханы үгийг тууштайгаар хэрэгжүүлж, Ариун Сүнс болон Бурханы үгэнд бүрмөсөн захирагдахад бэлэн болж чадсаны дараа чи Петрийн замаар орсон байх болно. Хүмүүс үнэнийг эзэмшдэггүй, өөрсдөөсөө урвах чадваргүй тул Бурханы нигүүлсэл, Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжгүйгээр энэ замаар алхах хэцүү байх байв.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийгөө мэдэх нь голчлон хүний уг чанарыг мэдэх явдал юм”-аас эш татав

Бурхан хүмүүсийн гадаад зан чанартай харьцах нь Түүний ажлын бас нэг хэсэг юм; жишээлбэл, хүмүүсийн гадаад, хэвийн бус хүн чанар, эсвэл тэдний амьдралын хэв маяг, зуршил, арга зам, ёс заншил, түүнчлэн тэдний гадаад хэрэгжүүлэлт болон омголон зантай харьцдаг. Гэвч Тэр үнэнийг хэрэгжүүлж, зан чанараа өөрчлөхийг хүмүүсээс шаардахдаа, тэдний дотоод санаа бодол болон үзэлтэй нь голлон харьцдаг. Зөвхөн өөрийнхөө гадаад зан чанартай харьцах тийм ч хэцүү биш; дуртай зүйлээ идэхгүй байхыг өөрөөсөө шаардахтай л адил, амархан. Гэвч доторх үзлийг чинь хөнддөг зүйлийг тавьж явуулахад тийм ч хялбар биш. Махан биеийг эсэргүүцэж, төлөөс төлж, Бурханы өмнө зовохыг энэ нь хүмүүсээс шаарддаг. Хүмүүсийн санаа бодлын тухайд ялангуяа ийм байдаг. Бурханд итгэж эхэлсэн цагаасаа хойш хүмүүс олон буруу санаа бодол өвөрлөж ирсэн. Үнэнийг хэрэгжүүлэхгүй байх үед бүх санаа бодол чинь зөв мэт чамд санагддаг боловч ямар нэг зүйл тохиолдоход чамд маш олон буруу санаа бодол байгааг чи харах болно. Тиймээс, Бурхан хүмүүсийг төгс болгохдоо Бурханы талаарх мэдлэгт нь саад болж буй олон үзэл тэдэнд байгааг ойлгуулдаг. Санаа бодол чинь буруу гэдгийг ухаарах үедээ чи хэрвээ өөрийн үзэл болон санаа бодлын дагуу хэрэгжүүлэхээ больж чаддаг, мөн чамд юу ч тохиолдож байсан Бурханд гэрчлэл хийж, байр сууриндаа бат зогсож чаддаг бол махан биеийг эсэргүүцсэнийг чинь энэ нь нотолдог. Махан биеийг эсэргүүцэх үед чиний дотор тэмцэл болох нь гарцаагүй. Сатан хүмүүсээр өөрийгөө дагуулах гэж оролдож, махан биеийн үзлийг дагаж, махан биеийн ашиг сонирхлыг хамгаалуулах гэж оролддог—гэхдээ Бурханы үг хүмүүсийг дотроос нь гэгээрүүлж, гэрэлтүүлэх бөгөөд энэ үед Бурханыг дагах уу, эсвэл Сатаныг дагах уу гэдгээ чи өөрөө шийддэг. Бурхан гол нь хүмүүсийн дотоод зүйлтэй харьцаж, Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаггүй бодол болон үзэлтэй нь харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, гэгээрүүлж, гэрэлтүүлдэг. Иймээс болж буй бүх зүйлийн цаана тэмцэл байдаг: Хүмүүс үнэнийг, Бурханыг гэх хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тэмцэл болж байдаг бөгөөд махан бие нь бүхэлдээ зүгээр мэт байх боловч зүрх сэтгэлийнх нь гүнд үнэндээ үхэл амьдралын тэмцэл явагдаж байх болно—энэхүү хүчтэй тэмцлийн дараа, асар их эргэцүүллийн дараа л ялалт, ялагдал нь шийдэгддэг. Хүн уйлах уу, эсвэл инээх үү гэдгээ мэддэггүй. Хүмүүсийн санаа бодлын ихэнх нь буруу, эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед нүднээс далд асар их тэмцэл болж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлснээр хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур уйтгар гунигийн нулимсыг хэмжээлшгүй их урсгасан байх болно. Энэхүү тэмцлээс болж хүмүүс зовлон зүдүүр, цэвэршүүлэлт туулдаг; энэ нь жинхэнэ зовлон юм. Тэмцэл чам дээр ирэх үед хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсож чаддаг бол Бурханыг сэтгэл хангалуун болгож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх явцад хүн дотроо зовох нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед хүмүүсийн доторх бүх зүйл зөв байдаг байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй, мөн ямар ч тэмцэл болохгүй, тэд зовж зүдрэхгүй байх байсан. Бурхан ашиглахад тохирохгүй олон зүйл хүмүүст байдаг, махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биеийг эсэргүүцэх хичээлийг илүү гүн гүнзгий сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан зовлон гэж нэрлэдэг бөгөөд Өөртэй нь хамт үүнийг туулахыг хүнээс Тэр хүссэн. Бэрхшээлтэй тулгарах үедээ чи яаран Бурханд залбирдаг: “Өө, Бурхан минь! Би Таныг сэтгэл хангалуун байлгахыг хүсэж байна, Таны зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд сүүлчийн зовлон бэрхшээлийг туулахыг хүсэж байна, надад тулгарах саад бэрхшээл хэчнээн их байх нь хамаагүй, би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой. Амиа бүхэлд нь өгөх ёстой байсан ч гэсэн би Таныг сэтгэл хангалуун байлгах ёстой!” Ийм шийдэмгий байдалтайгаар, ингэж залбирахдаа чи гэрчлэлдээ бат зогсож чадна. Үнэнийг хэрэгжүүлэх болгондоо, цэвэршүүлэлт туулах бүрдээ, шалгуулах болгондоо, мөн Бурханы ажил өөрсөд дээр нь ирэх бүрд хүмүүс асар их шаналал амсах ёстой болдог. Энэ бүхэн нь хүмүүст зориулсан туршилт учраас тэдний бүгдийнх нь дотор тэмцэл болж байдаг. Энэ бол тэдний төлдөг бодит төлөөс юм. Бурханы үгийг илүү их уншиж, илүү их гүйх нь тодорхой хэмжээний төлөөс мөн. Үүнийг хүмүүс хийх учиртай, энэ бол тэдний үүрэг, тэдний биелүүлэх ёстой хариуцлага мөн боловч хүмүүс дотроо байгаа хаях хэрэгтэй зүйлсээ хаях ёстой. Тэгэхгүй бол гадаад зовлон зүдүүр чинь хэчнээн их байх, хэчнээн их гүйх чинь хамаагүй бүх зүйл хий дэмий болох болно! Өөрөөр хэлбэл, чиний дотоод өөрчлөлтүүд л гадаад зовлон зүдүүр чинь үнэ цэнтэй байх эсэхийг тодорхойлдог. Чиний дотоод зан чанар өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлэх үед гадаад бүх зовлон зүдүүр чинь Бурханы сайшаалыг хүртэнэ; хэрвээ чиний дотоод зан чанарт ямар нэгэн өөрчлөлт гараагүй бол гаднаа хэчнээн их зовлон зүдүүр амсаж, хэр их гүйх чинь хамаагүй Бурханы сайшаал хүртэхгүй—Бурханы баталгаажуулаагүй зовлон бэрхшээл хий дэмий байдаг. Тиймээс чиний төлсөн төлөөсийг Бурхан сайшаах эсэх нь чамд өөрчлөлт гарсан эсэх, мөн Бурханы хүслийг хангаж, Бурханы тухай мэдлэгтэй болж, Бурханд үнэнч байхын тулд үнэнийг хэрэгжүүлж, өөрийн санаа бодол болон үзлийг эсэргүүцдэг эсэхээр чинь тодорхойлогддог. Хэчнээн их гүйх чинь хамаагүй, хэрвээ чи өөрийн санаа бодлыг эсэргүүцэхийг хэзээ ч мэдэхгүй зөвхөн гаднаа үйлдэж, омголон байхыг л эрж хайж, өөрийн аминд хэзээ ч анхаарал хандуулж байгаагүй бол зовлон бэрхшээл чинь хий дэмий байх болно. Хэрвээ тодорхой орчинд, хэлмээр байгаа зарим зүйл чамд байдаг ч үүнийг хэлэх нь буруу, ингэж хэлэх нь ах, эгч нарт ашиг тусгүй, тэднийг гомдоож болзошгүй гэж санагдвал чи үүнийг хэлэхгүйгээр дотроо шаналахыг илүүд үзнэ, учир нь эдгээр үг Бурханы хүсэлд нийцэж чадахгүй. Энэ үед чиний дотор тэмцэл өрнөх боловч чи хайртай зүйлээ орхиж, шаналахад бэлэн байна. Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд энэхүү зовлон бэрхшээлийг туулахад бэлэн байна, хэдий чи дотроо шаналах боловч махан биеийг өөгшүүлэхгүй, Бурханы зүрх сэтгэл хангалуун байх учраас чи ч бас дотроо тайвшрах болно. Энэ бол үнэхээр төлөөс төлж байгаа хэрэг бөгөөд ийм төлөөсийг Бурхан хүсдэг. Хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлбэл Бурхан чамайг маргаангүй ерөөнө; хэрвээ чи үүнд хүрч чадахгүй бол хэр их ойлгосон, хэр сайн ярьж чаддаг чинь хамаагүй, энэ бүхэн ямар ч хэрэггүй байх болно! Хэрвээ Бурханыг хайрлах замдаа чи, Бурханыг Сатантай тулалдахад Бурханы талд зогсох чадвартай байж, Сатан руу эргэж очихгүй бол Бурханыг гэх хайрыг олж авч, гэрчлэлдээ бат зогссон байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэж буй хэрэг”-ээс эш татав

Ямар ч асуудал, ямар ч байдал байлаа гэсэн, үнэнээр үргэлж шийдвэрлэж болдог. Чи ямар ч асуудалтай байлаа гэсэн үнэнийг хүлээн авч, үүнийг онолоос бодит байдал болгож, хэрэгжүүлж, үүнд орж байгаа цагт ямар хүн байх чинь хамаагүй өөрчлөгдөж, өснө. Энэ бол гарцаагүй; энэ лавтай үнэн юм. Хүмүүсийн зүрх сэтгэл, тэдний сонголт болон асуудалтай тулгарах үедээ Бурханаас нүүр буруулдаг уу, аль эсвэл Бурханыг дуулгавартай дагаж, үгэнд нь захирагддаг уу гэдэгт гол нь оршдог. Түүнчлэн, хүмүүс аливаа зүйлтэй нүүр тулах үедээ бие махбодын хорхойслоо хангахаар сонгодог уу, эсвэл махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханы үгийн дагуу үйлддэг үү гэдэг нь чухал юм. Гол анхаарал эдгээр зүйл дээр байдаг. Махан биеэ хангаж, хорхойслоо дарахаар ямагт сонгож, бие махбодын дур сонирхол, хүслийг дагадаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлэхийн утга учир, үнэ цэнийг хэзээ ч мэдэрч чадахгүй. Нөгөөтээгүүр, махан биеэ хаяж, өөрсдийн төлөвлөгөө, хүслийг орхиж чаддаг, үнэний дагуу хэрэгжүүлж, үнэн-бодит байдалд орж чаддаг хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх гэж юу гэсэн үг болохыг аажмаар мэдэрч, үнэнийг хэрэгжүүлэхийн хөгжөөн, таашаалыг ухаардаг болж, Бурханы үгийн ач холбогдол, Бурхан хүмүүсээс ингэж авирла гэж шаарддагийн утга учир, үнэ цэн юу болохыг алхам алхмаар мэдэрдэг. Хүмүүс ийм зүйл хийх үед ямар үр дүн гардаг вэ? Тэд эерэг зүйлийг улам бүр таашааж, сөрөг зүйлсийг ялган таних чадвар нь улам сайжирдаг бөгөөд эдгээрийг улам бүр үзэн ядаж, жигшиж, зэвүүцдэг. Хүмүүс ийм байдал, илэрхийлэлтэй болсон цагт Бурханд итгэх итгэл нь улам нэмэгдэнэ. Хэрэв тэд үргэлж ийм маягаар хэрэгжүүлбэл өөрсдийн завхрал, ёрын муу байдал, биеэ тоосон, аминчхан, дуулгаваргүй байдал, эсэргүүцлийг жигшиж, уг чанар-мөн чанараа үзэн ядаж, үүнийгээ улам их үзэн ядаж, жигшиж, дургүйцдэг. Үүний зэрэгцээ тэд бас өөрсдийнхөө холбогддог эргэн тойрныхоо ямар ч сөрөг зүйлд дургүйцнэ. Тэдний ийм байдал улам ихэснэ. Энэ нь өөрсдийгөө мэдсэнээр хүрдэг үр дүн юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бүх зүйл дээр үнэнийг эрж хайснаар л үнэн-бодит байдалд орж чадна”-аас эш татав

Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач! Ёрын муу үйлээ шийдвэрлэхийн тулд уг чанарынхаа асуудлыг эхлээд тэд шийдвэрлэх ёстой. Зан чанарын өөрчлөлтгүйгээр энэ асуудлыг сууриар нь шийдвэрлэх боломжгүй болно. Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үед, мөн өөрийн завхралыг харж, биеэ тоосон, ихэрхүү зангийн жигшүүртэй, муухай байдлыг таних үед чамд зэвүүцмээр, ой гутмаар, гансрам санагдана. Бурханыг сэтгэл хангалуун болгох зүйлийг чи ухамсартайгаар хийж чаддаг байх бөгөөд ингэснээр амар амгаланг мэдэрнэ. Чи ухамсартайгаар Бурханд гэрчлэл хийж чаддаг болж, улмаар таашаалыг мэдэрнэ. Чи ухамсартайгаар багаа хуулж, булай муухайгаа ил болгоно, ингэснээр дотор чинь сайхан санагдаж, сэтгэл санааны байдал чинь дээрдсэнийг мэдэрнэ. Тиймээс зан чанараа өөрчлөхөөр эрж хайх эхний алхам нь Бурханы үгийг ойлгож, үнэнд орохоор эрж хайх явдал юм. Зөвхөн үнэнийг ойлгосноор л чи ялган таних чадвартай болж чадна; ялган таних чадвартай болсноор л юмыг нэгд нэггүй ойлгож чадна; юмыг бүрэн дүүрэн ойлгосноор л махан биеэ хаяж, Бурханд итгэх итгэлийн зөв замд алхам алхмаар орж чадна. Хүмүүс үнэнийг эрэлхийлэхдээ хэр зэрэг шийдэмгий байхаас энэ нь хамаардаг. Хүн үнэхээр шийдсэн бол зургаан сар юм уу жилийн дараа зөв замд орж эхэлнэ. Гурав юм уу таван жилийн дотор тэд үр дүн харж, аминдаа ахиц гаргаж байгаагаа мэдэрнэ. Хэрэв чи Бурханд итгэдэг боловч үнэнийг эрэлхийлдэггүй бол ямар ч өөрчлөлт туулалгүй арван жил ч итгэж болно. Эцэст нь чи Бурханд итгэнэ гэж яг үүнийг л хэлдэг юм байна гэж бодно; өмнө нь хорвоо ертөнц дээр амьдарч байсантай чинь бараг л адилхан юм, амьд байна гэдэг утга учиргүй юм гэж чи бодно. Үнэн байхгүй бол амьдрал хоосон гэдгийг энэ нь үнэхээр харуулдаг. Чи хоосон сургаалын хэдэн үг хэлж чадаж магадгүй ч чамд тайван бус, түгшүүртэй санагдсаар байх болно. Хүмүүс Бурханы талаар бага зэрэг мэдлэгтэй, хэрхэн утга учиртай амьдралаар амьдрахыг мэддэг, Бурханыг сэтгэл хангалуун болгодог зарим зүйлийг хийж чаддаг бол жинхэнэ амьдрал энэ юм, ингэж амьдарч байж л амьдрал утга учиртай болно, Бурханыг бага ч гэсэн сэтгэл хангалуун болгож, сэтгэл ханамжтай байхын тулд ингэж амьдрах ёстой гэж тэдэнд санагдана. Хэрэв тэд ухамсартайгаар Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, үнэнийг хэрэгжүүлж, өөрсдийгөө хаяж, санаа бодлоо орхиж, Бурханы хүслийг дуулгавартай дагаж, санаа тавьж чадвал—энэ бүхнийг ухамсартайгаар хийж чаддаг бол—үнэнийг яг таг хэрэгжүүлнэ, жинхэнээсээ үнэнийг хэрэгжүүлнэ гэж үүнийг хэлэх бөгөөд энэ нь тэдний урьд өмнө төсөөлөлдөө найддаг байсан, хоосон сургаал, дүрэм журамтай зууралддаг байснаас маш өөр юм. Үнэн хэрэгтээ үнэнийг ойлгодоггүй байхад аливаа зүйлийг хийх маш ядаргаатай, хоосон сургаал, дүрэм журам баримтлах нь зүдэргээтэй, мөн зорилгогүйгээр, юмыг сохроор хийх нь хэцүү бэрх байдаг. Тэд үнэнийг олж авч байж л чөлөөтэй болж чадна—энэ худал биш—ингэж байж тэд юмыг амархан, баяртайгаар хийж чадна. Ийм байдлыг эзэмшсэн хүмүүст үнэн байдаг; тэд бол зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”-аас эш татав

Өмнөх: 49. Өөрийгөө үгүйсгэж, махан биеийг хаях зарчмууд

Дараах: 51. Уналт, бүтэлгүйтэлд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх