143. Өвчинд хандах зарчмууд

(1) Сатаны маш гүн завхруулсан хүн төрөлхтөн байнга өвчин тусах нь хэвийн үзэгдэл болсон. Хүн Бурханд гомдоллож, Бурханыг буруутгалгүйгээр завхралыг хэрхэн шийдвэрлэх тухай сургамжийг тэдгээр өвчнөөс авах ёстой;

(2) Хүн санаандгүй тохиолдлоор хүнд өвчин тусдаггүй; өвчин тусах үедээ хүн Бурханы өмнө очиж, гэм буруу үйлдсэн эсэхээ шалгаж, Бурханд нүглээ гэмшилтэйгээр улайх ёстой;

(3) Өвчин тусах нь Бурханы хайр юм. Хүн үнэнийг эрж хайж, Бурханыг дуулгавартай дагах ёстой бөгөөд өвчтэй байх үедээ ч гэсэн үүргээ сайн гүйцэтгэж, эцсээ хүртэл итгэлтэй хэвээр үлдэх ёстой. Ингэх нь л Бурханы сайшаалыг хүртдэг;

(4) Өвчтэй байх үедээ эрүүл мэндийн үйлчилгээ авах уу, эсвэл гагцхүү итгэлдээ найдах уу гэдэг нь өвчтөний сонголт юм. Өөрийгөө мэдэж, завхралаа ариусгаж чаддаг байх нь л хамгийн чухал бөгөөд энэ нь Бурханы хүсэлтэй нийцэж байгааг баттай болгодог.

Холбогдох Бурханы үг:

Төрөлт, үхэл, өвчин, өтөл наснаас эхлээд хүмүүсийн туулдаг насан туршийн зовлонгийн эх сурвалж юу вэ? Юунаас болоод хүмүүст эдгээр зүйл байх болсон бэ? Анх бүтээгдэхэд нь хүмүүст ийм зүйлс байгаагүй, тийм биз дээ? Тэгвэл эдгээр зүйл хаанаас бий болсон бэ? Хүмүүс Сатанд уруу татагдаж, махан бие нь доройтсоны дараа бий болсон юм. Хүний махан биеийн өвдөлт, зовлон шаналал, хоосон байдал, мөн түүнчлэн хүний ертөнцийн туйлын золгүй хэрэг явдал нь Сатан хүн төрөлхтнийг завхруулсны дараа л бий болжээ. Сатан хүмүүсийг завхруулсныхаа дараа тарчилгаж эхэлсэн юм. Үүний үрээр хүмүүс улам бүр доройтлоо. Хүмүүсийн өвчин эмгэг улам бүр хүндэрч, зовлон нь улам хэцүү бэрх болжээ. Хүмүүс хүний ертөнцийн хоосон байдал, эмгэнэлт явдал, түүнчлэн тэнд үргэлжлүүлэн амьдрах аргагүй байдлаа улам их мэдэрч, дэлхий ертөнцөд улам бага найдах болов. Тийнхүү энэ зовлонг Сатан хүмүүст авчирсан билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”-оос эш татав

Өвчин тусах нь хүмүүсийн хувьд зовлон бэрхшээл юм, учир нь зарим эмгэг өвчин амийг нь хэдийд ч эрсдэлд оруулж болно. Үнэндээ, хэрэв хүмүүс Бурханд үнэхээр итгэдэг бол өөрсдийнх нь амьдрах хугацаа Түүний гарт байдгийг хамгийн түрүүнд мэдвэл зохино. Бурханыг өвчин өгөхөд хүмүүст энэ нь өвчин эмгэг мэт санагддаг боловч үнэндээ тэдэнд өгсөн зүйл нь өвчин биш, харин нигүүлсэл юм. Хүмүүс энэ баримтыг эхлээд таньж, энэ талаар лавтай мэдэж, үүнийг ноцтой авч үзэх ёстой. Хүмүүс өвчнөөс болж шаналах үедээ Бурханы өмнө үргэлж ирж, хянуур болгоомжтойгоор хийх ёстой зүйлээ хийж, үүргээ бусдаас илүү анхаарч, хичээнгүйлэн биелүүлж чадна. Хүмүүсийн тухайд бол, энэ нь хамгаалалт болохоос дөнгө биш. Энэ нь аливаад хандах сөрөг арга зам юм. Түүнчлэн хүн болгоны амьдрах хугацааг Бурхан урьдчилан тодорхойлсон. Өвчин гаднаасаа эдгэршгүй харагдаж байгаа ч Бурханы үзэл бодлоор цаг чинь хараахан болоогүй, үүрэг даалгавраа хараахан дуусгаагүй бол Тэр чамайг авч одохгүй. Хэрвээ чи үхэх ёсгүй бол залбирахгүй, өөртөө санаа тавихгүй, өвчнөө ноцтой гэж авч үзэхгүй, эмчилгээ хийлгэхүйц хүнд асуудал гэж үзэхгүй байсан ч гэсэн чи үхэхгүй. Бурхан чамд даалгавар өгсөн ба даалгавар чинь дуусаагүй бол Тэр чамайг үхүүлэхгүй, харин эцсийн мөч хүртэл чамайг амьд байлгана. Чи үүнд итгэж байна уу? Итгэдэггүй бол чи байнга болгоомжтой залбирч, “Бурхан минь! Би даалгавраа биелүүлж дуусгах хэрэгтэй байна. Эцсийн өдрүүдээ Танд бүрэн зориулж өнгөрөөхийг хүсэж байна, ингэвэл би үхэхдээ харамсахгүй!” гэж хэлнэ. Чи байнга ийм шалтаг тоочиж, ийм аргаар Бурхантай наймаацах гэж хичээнэ. Үнэндээ илүү их амьдрахын төлөө наймаацахаар хичээж байгаа эсэх, эсвэл өвчнөө огтхон ч нухацтай авч үзэхгүй байх эсэх чинь хамаагүй; Бурханы үзэл бодлоор чи үүргээ гүйцэтгэж чадаж л байвал, хэрэгтэй хэвээр л байгаа бол, мөн Тэр чамайг ашиглахыг хүссээр байгаа, ашиглахаар шийдсэн л бол—хэрвээ чи үхэх ёсгүй бол—чи үхэж чадахгүй, учир нь Бурхан дэлхийг бүтээхээсээ өмнө амьдрах хугацааг чинь тогтоосон. Чи үүнд итгэж байна уу? Хэрэв чи үүнийг зөвхөн хоосон онолын асуудал гэж л хүлээн зөвшөөрдөг бол үйлдэл чинь үйлдлээс хэтрэхгүй; хэрэв чи зүрх сэтгэлийнхээ гүнд Бурхан үүнийг хийнэ гэдгийг хүлээн зөвшөөрч байвал юмыг хийдэг, хэрэгжүүлдэг байдалд чинь олон өөрчлөлт гарна. Мэдээж өвдсөн ч бай, үгүй ч бай бүх хүн эрүүл мэндээ хамгаалах талаар тодорхой хэмжээний суурь ойлголттой амьдрах ёстой. Хэрэв өвдсөн бол өвчнөө хэрхэн эдгээх талаар бас зарим нэг ерөнхий мэдлэгтэй байх ёстой. Энэ бол хүмүүсийн өөрсдөө хийх ёстой зүйл юм. Гэхдээ ийм маягаар өвчнөө эдгээлээ гээд чамд зориулан Бурханы тогтоосон амьдрах хугацааг сорих учиргүй, чамд зориулан Түүний тогтоосон амьдрах хугацааг амьдран харуулж чадна гэдгээ ингэж батлах гэсний ч хэрэггүй. Энэ нь юу гэсэн үг вэ? Үүнийг ингэж хэлж болно: Идэвхгүй байдлаар харвал, хэрвээ чи өвчнөө нухацтай авч үзэхгүй, үүргээ зохих ёсоор биелүүлж, бусдаас арай илүү амарч, үүргээ саатуулаагүй бол өвчин чинь дордох уу? Дордохгүй, бас чамайг үхүүлэх ч үгүй бөгөөд энэ нь Бурхан хийдэг зүйлээс хамаардаг. Өөрөөр хэлбэл, Бурханы үзэл бодлоор урьдаас тогтоосон амьдрах хугацаа чинь хараахан дуусах болоогүй бол өвдсөн ч гэсэн Тэр чамайг үхүүлэхгүй. Өвчин чинь эдгэршгүй биш боловч цаг чинь болсон бол Бурхан чамайг хүссэн үедээ авч одно. Энэ нь тэр чигтээ Бурханы дур хүслийн эрхээр байдаг бус уу? Түүний зурсан заяа төөргийн эрхшээлд байдаг! Энэ хэрэг явдлыг чи ингэж харах ёстой. Чи хийх ёстойгоо хийж, эмч дээр очиж, эм ууж, эрүүл мэндээ тордож, дасгал хийж болох боловч хүний амь Бурханы гарт байдаг, хүний амьдрах хугацааг Бурхан урьдаас тогтоосон байдаг гэдгийг сэтгэлийнхээ гүнд ойлгох хэрэгтэй. Ийм багахан хэмжээний ойлголт ч чамд байхгүй бол чи үнэхээр итгэлтэй биш бөгөөд үнэндээ Бурханд итгэдэггүй юм байна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Өвчний дайрлагыг хэрхэн туулбал зохих вэ? Чи Бурханы өмнө залбирахаар ирж, Түүний хүслийг ухаарахаар эрж хайж, юуг буруу хийснээ эсвэл шийдвэрлэж чадахгүй байгаа ямар завхарсан зан чанар дотор чинь байгааг шинжлэх хэрэгтэй. Завхарсан зан чанараа чи өвдөж шаналахгүйгээр шийдвэрлэх боломжгүй. Хүмүүс өвчин шаналлаар хатуужих ёстой; тэр цагт л тэд задарсан байхаа больж, цаг үргэлж Бурханы өмнө амьдарна. Зовлон зүдүүртэй нүүр тулах үедээ хүмүүс үргэлж залбирна. Хоол, хувцас, зугаа цэнгэлийн тухай огт бодохгүй; зүрх сэтгэлдээ тэд залбирч, энэ хугацаанд ямар нэг буруу зүйл хийсэн эсэхээ шинжилдэг. Ихэнхдээ хүмүүс ноцтой өвчин юм уу зарим нэг нийтлэг бус эмгэгт нэрвэгдэж, энэ нь тэдэнд асар их шаналал авчирч байгаа бол эдгээр зүйл санамсаргүй болдоггүй; чи өвчтэй эрүүл аль нь ч байсан Бурханы хүсэл энэ бүхний ард байдаг. Ер нь бол Ариун Сүнс ажиллаж байх үед чамд бүх зүйл зүгээр санагддаг. Эрүүл саруул байх үедээ чи Бурханыг эрж хайж чаддаг, харин бэрхшээл дайрахад эрж хайж чаддаггүй, яаж эрж хайхаа ч мэддэггүй. Ердөө л өвчин эмгэг дунд амьдарч хэрхэн эдгэрч, хурдхан шиг үүний ард гарах вэ л гэж боддог. Тийм цаг үед чи өвчингүй хүмүүст атаархаж, энэ өвчнөөс аль болох хурдан ангижрахыг хүсдэг—энэ бол сэтгэлийн сөрөг, дайсагнасан байдал юм. Заримдаа хүмүүс дотроо “Энэ өвчин миний өөрийн тэнэглэлээс болов уу эсвэл үүний ард Бурханы хүсэл байна уу?” гэж боддог. Ханиад хүрэх эсвэл хэт өндөр дотор халуунаас болж зовох юм уу томуу тусах гэх мэт зарим өвчин бол хэвийн. Гэхдээ өвчинд нэрвэгдэж, гэнэт л амьдрал тэвчихийн аргагүй болох аливаа ноцтой өвчний тухайд ийм төрлийн мэдрэмж, өвчин санамсаргүй ирдэггүй. Өвчин, шаналал дайрах үед чи Бурханд залбирч, Бурханыг эрж хайдаг уу? Тэгээд Ариун Сүнс чамайг ердөө л гэгээрүүлж, гэрэлтүүлдэг үү? Энэ бол Түүний ажиллах ганц арга биш. Бурхан хүмүүсийг хэрхэн туршдаг вэ? Тэднийг өвтгөж, шаналгаснаар туршдаггүй гэж үү? Шалгалт байгаа бол өвчин шаналал байна—шалгалтгүйгээр хүмүүс яаж зовох юм бэ? Тэгээд зовохгүйгээр хүмүүс яаж өөрчлөгдөх юм бэ? Шалгалт нь өвчин шаналлыг дагуулж байгаа бол энэ нь Ариун Сүнсний ажил юм. Заримдаа Бурхан хүмүүст өвчин шаналал өгдөг, эс бөгөөс тэд тэнгэрийн өндөр, газрын гүнийг мэдэхээ больж, ичгүүргүй болдог. Зарим асуудал дээр ердөө л үнэний талаар нөхөрлөхөд түшиглэлээ гээд асуудлыг шийдвэрлэхгүй. Бусад хүн асуудлыг чинь чамд хэлж, чи өөрөө ч үүнийг мэдэж байдаг хэдий ч өөрчлөгдөж чаддаггүй. Өөрийгөө хязгаарлах сэтгэлийн тэнхээндээ яаж ч найдсан, магадгүй бүр нүүр лүүгээ алгадаж, толгойгоо цохихдоо тулавч энэ нь асуудлыг бас л шийддэггүй, учир нь чиний уг чанар дотор чинь оршсоор байдаг. Энэ зүйл бол амьд, яг л хүний амьд бодол шиг бөгөөд хэзээ ч хамаагүй илэрч чаддаг. Тэгэхээр чи үүнийг шийдвэрлэж чадахгүй бол юу хийж чадах вэ? Хүмүүс зарим нэг өвчнөөр дамжуулан цэвэршүүлэгдэх ёстой бөгөөд цэвэршүүлэгдэж байхдаа тарчлалыг тэсвэрлэж чадахгүй залбирч, эрж хайж эхэлдэг хүмүүс байдаг. Өвчин тусахаасаа өмнө чи задарсан, ичгүүргүй байдаг, харин өвчин чамайг хүмүүжилтэй болгодог. Чи ичгүүргүй хэвээр байж чадна гэж үү? Үг бүр чинь үхээнц байх үед чи хүмүүст сургамжилсаар, биеэ тоосоор байж чадах уу? Тийм үед чи юуг ч биш зөвхөн өвчин шаналлыг дуусаасай л гэж хүсдэг, юу идэх, юу өмсөх, юуг таашаах талаар боддоггүй. Та нарын ихэнх нь ийм мэдрэмжийг туулах болоогүй байгаа. Мэдрэх үедээ та нар ойлгох болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”-оос эш татав

Төгс Хүчит Бурхан, бүх зүйлийн Тэргүүн Өөрийн сэнтийгээс хааны эрх мэдлээ захиран зарцуулдаг. Тэрээр орчлон ертөнц болон бүх зүйлийг захирдаг бөгөөд газар даяар бид бүгдийг залж чиглүүлж байна. Бид хором мөч бүрд Түүнтэй ойр байж, нэг ч хормыг алдалгүйгээр, бидний цаг үргэлж сурах хичээлийг тээн Түүний өмнө тайвнаар очих болно. Хүрээлэн буй орчноос авхуулаад хүмүүс, юмс, эд зүйлс хүртэл бүгд Түүний сэнтийн зөвшөөрөлтэй оршин байдаг. Ямар ч тохиолдолд зүрх сэтгэлдээ гомдол бүү төрүүл, эс тэгвээс Бурхан чамд нигүүлслээ хайрлахгүй. Өвчин зовлон тохиолдвоос энэ нь Бурханы хайр бөгөөд Түүний сайн санаа үүний ард байгаа нь мэдээж. Бие чинь багахан зовлон туулж болох ч Сатанаас ирэх санааг бүү өөгшүүл. Өвчин дундаа Бурханыг магтаж, магтаал дундаа Бурханыг таашаа. Өвчинтэй нүүр туулахдаа бүү хулчий, үргэлжлүүлэн эрж хайж, хэзээ ч бүү бууж өг, тэгвэл Бурхан Өөрийн гэрлийг чам дээр тусгах болно. Иовын итгэл ямар байсан бэ? Төгс Хүчит Бурхан бол бүхнийг чадагч эмч билээ! Өвчинд оршино гэдэг нь өвдөхийн нэр, сүнсэнд оршино гэдэг эрүүл байхын нэр. Тиймээс ганц ч болов амьсгал үлдсэн байвал Бурхан чамайг үхүүлэхгүй.

Дахин амилсан Христийн амь бидний дотор бий. Бурханы өмнө бидний итгэл маргаангүй дутмаг. Бурхан бидний дотор жинхэнэ итгэл хайрлах болтугай. Бурханы үг үнэхээр сайхан! Бурханы үг бол хүчтэй эм юм! Энэ нь диаволууд болон Сатаныг шившиг болгодог! Бурханы үгийг ухаарах нь бидэнд дэмжлэг болдог. Түүний үг зүрх сэтгэлийг маань хурдан авардаг! Бурханы үг бүхнийг сарниулж, бүгдийг амар тайван болгодог. Итгэл бол дан гуалин гүүртэй адил, өрөвдөлтэйгээр амьтайгаа зууралддаг хүмүүс гатлахад хэцүү, харин өөрсдийгөө золиослоход бэлэн хүмүүс хөл алдалгүй, санаа амар гаталж чаддаг. Хүн бүрэг, аймхай бодол тээдэг бол Сатан биднийг итгэлийн гүүрийг гаталж, Бурхан руу орох вий гэж айсандаа хуурч буй хэрэг юм. Сатан өөрийн бодлыг бидэнд илгээхийн тулд боломжит бүх арга замыг сэдэж байгаа. Бид Бурханаас гэрлээрээ биднийг гэрэлтүүлэхийг гуйн хором мөч бүрд залбирч, дотроосоо Сатаны хорыг гадагшлуулахын тулд хором мөч бүрд Бурханд найдан, Бурханд хэрхэн ойртох талаар хором мөч бүрд сүнсэн дотроо хэрэгжүүлж, бүхий л оршихуйгаа Бурханаар ноёрхуулах учиртай.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “6-р бүлэг”-ээс

Заримдаа Бурхан чамайг тодорхой нэг нөхцөл байдалд оруулах юм уу зарим нэг хүнээр чамд харьцалт хийлгэж, сэтгэлийг чинь гонсойлгож, чамд сургамж өгдөг; энэ бол Бурханы өнөөдрийн хийдэг ажил, энэ бол нэг тал нь. Өөр нэг тал нь бол Бурхан чиний махан биед өвчин шаналал авчирдаг. Яг л махан биед минь өргөс байна гэж Паулын үргэлж хэлдэг байсан шиг. Ямар өргөсний талаар тэр ярьж байсан бэ? Энэ нь өвчин байсан. Тэр өөрийнхөө өвчнийг ямар учиртайг маш сайн мэдэж байсан: Энэ нь түүний зан чанар, уг чанарт нь хүртэл байсан. Энэ өргөс байгаагүй бол, өвчин дайраагүй бол, хэзээд ч хаана ч тэр өөрийн хаанчлалыг байгуулахыг оролдох магадлалтай байх байсан, харин өвдөөд тэр үүнийг хийх эрч хүчгүй болсон. Тиймээс өвчин ихэнхдээ хүмүүсийн хувьд “хамгаалалтын шүхэр” байдаг. Хэрэв чи өвдөөгүй байсан бол, сайхан нөхцөл байдалд байсан бол магадгүй үргэлжлүүлэн зарим нэг муу үйл хийх юм уу хор хөнөөл учруулах байсан. Задарсан, ичгүүргүй байх үедээ чи бодлогогүй болох магадлал өндөртэй байдаг, харин асуудал тарих үедээ чи харамсах бөгөөд юу тохиолдох нь чамаас шалтгаалахаа болино. Тэгэхээр багахан өвчин бол сайн зүйл, хүмүүсийг хамгаалдаг. Чи магадгүй бусдын бэрхшээлийг шийдвэрлэх чадвартай болж, мөн асуудлыг өөрөө бодоод шийдвэрлэж чаддаг болж мэднэ. Хэрэв өвчин чинь дээрдэхгүй бол энэ талаар чи юу ч хийж чадахгүй. Өвдөх үед энэ нь үнэндээ чамаас шалтгаалдаггүй. Чи өвдөөд, юу ч хийсэн дээрдэхгүй бол энэ өвдөлт чамд ирэх ёстой ажээ, тиймээс үүнээс бултах гэж бүү хичээ. Чи залбирч, эрж хайж, захирагдах ёстой, Бурханы санаа зорилгыг эрж хайх ёстой: “Өө Бурхан минь! Би өөрийгөө завхарсан гэдгийг, уг чанар минь муу, Танд тэрсэлж, Таныг эсэргүүцэх, Таныг гомдоож, шаналгах зүйлсийг хийх магадлал өндөртэй гэдгээ мэднэ, тиймээс Та надад энэ өвчнийг өгсөн нь сайн хэрэг. Би үүнд захирагдах ёстой. Гэхдээ би Танаас намайг гэгээрүүлээч, Таны хүслийг мэдэх боломж олгооч, Та миний юуг өөрчилж, төгс болгохыг надад ойлгуулаач гэж гуйж байна. Би Танаас намайг залж чиглүүлээч, хүний амийн зам мөрийн чиглэлийг надад ойлгуулаач, энэ үнэнийг ойлгох боломж олгооч гэж л гуйх байна”. Чи эрж хайж, залбирах ёстой. “Энэ бол юу ч биш. Би Бурханд огт халдаж байгаагүй” хэмээн бодож бүү мунгина. Яаран тийм амархан дүгнэлт бүү гарга. Хэрэв Бурхан зүрх сэтгэлд чинь үнэхээр байгаа бол юу ч тохиолдсон бай чи тавьж явуулахгүй. Чи залбирч, эрж хайж, тохиолдож буй зүйл бүрээс Бурханы хүслийг ухаарах бөгөөд Бурхан чамайг ямар дуулгавартай байгааг хармагцаа шаналлыг чинь аажмаар багасгах болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”-оос эш татав

Юу ч тохиолдсон, чи Бурханы өмнө ирэх ёстой—тэгэх нь зөв. Чи үүргийн гүйцэтгэлээ саатуулахгүй байх зуураа өөрийнхөө талаар эргэцүүлэх ёстой. Зөвхөн эргэцүүлээд үүргээ огт гүйцэтгэхгүй байж болохгүй—тэгэх нь буруу. Чамд ямар ч шалгалт тулгарсан, Бурханаас чамд өгсөн ачаа гэж үүнд хандах ёстой. Зарим хүнийг маш их өвчин шаналал, тэсэхийн аргагүй зовлон зүдүүр хүрээлж, зарим нь бүр үхэлтэй нүүр тулдаг. Тэд ийм нөхцөл байдалд яаж хандах ёстой вэ? Олон тохиолдолд Бурханы шалгалт бол хүмүүст Түүний өгдөг ачаа юм. Чамд Бурханы хайрласан ачаа хэчнээн ч их байсан, тэр бол чиний үүрэх ёстой ачааны хүнд нь юм, учир нь Бурхан чамайг ойлгодог, үүнийг дааж чадна гэдгийг чинь мэддэг. Чамд Бурханы өгсөн ачаа биеийн чинь хэмжээ, эсвэл тэвчээрийн чинь хязгаараас хэтрэхгүй учраас чи үүнийг дааж чадна гэдэгт эргэлзэх зүйлгүй. Бурхан чамд ямар ч төрлийн ачаа, ямар ч төрлийн шалгалт өгсөн байсан, нэг зүйлийг санаж ав: Бурханы хүслийг ойлгож байна уу, үгүй юу, залбирах үед чинь Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, гэрэлтүүлж байна уу, үгүй юу, энэхүү шалгалт нь Бурхан чамайг сахилгажуулж, чамд анхааруулж байгаа хэрэг мөн үү, биш үү гэдгийг чи ойлгодоггүй байх нь хамаагүй. Чи гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэхээ болиогүй, үүргээ үнэнчээр баримталж чадаж байгаа цагт Бурхан сэтгэл хангалуун байж, чи гэрчлэлдээ бат зогсох болно. Хүнд өвчнөөс болж зовж шаналж, үхэх гэж байгааг нь хараад зарим хүн “Үхэхээс зайлсхийх гэж л би Бурханд итгэж эхэлсэн—энэ олон жил үүргээ гүйцэтгэсний дараа ч гэсэн Тэр намайг үхүүлэх юм байна. Би өөрийн ажил хэргийг хөөцөлдөж, үүргээ гүйцэтгэхээ мартах ёстой юм байна” гэж дотроо боддог. Энэ ямар хандлага вэ? Чи энэ олон жил үүргээ гүйцэтгэж ирсэн, энэ бүх номлолыг сонссон атлаа үнэнийг ойлгоогүй л байна. Ганц шалгалт чамайг унагааж, өвдөг сөхрүүлж, чамайг ил болгодог. Ийм хүн Бурханы халамжид байх гавьяатай гэж үү? Тэд огт үнэнч биш. Тэгэхээр энэ олон жилийг үүрэг гүйцэтгэж байна гэж өнгөрөөсөн тэр үүрэг нь юу вэ? Үүнийг нь “үйлчлэл үзүүлэх” гэдэг бөгөөд тэд ердөө л өөрсдийгөө л хүчилж байсан. Хэрвээ чи Бурханд итгэж, үнэнийг эрэлхийлэхдээ “Надад ямар ч өвчин, тааламжгүй үйл явдал тохиолдохыг Бурхан зөвшөөрч, Бурхан юу ч хийдэг байсан, би дуулгавартай дагаж, бүтээгдсэн зүйлийн хувьд байрандаа байх ёстой. Юуны өмнө би үнэний энэ тал болох дуулгавартай байдлыг хэрэгжүүлж, биелүүлж, Бурханд дуулгавартай байх бодит байдлыг амьдран харуулах ёстой. Түүгээр ч үл барам, Бурханы надад даалгасан зүйлийг болон гүйцэтгэх ёстой үүргээ хаях ёсгүй. Би эцсийн амьсгалаа хураатал үүргээ баримтлах ёстой” гэж хэлж чадаж байвал, энэ нь гэрчлэл хийж байгаа хэрэг бус уу? Чи ийм шийдэмгий, иймэрхүү байдалтай байвал Бурханы талаар гомдоллосон хэвээр байж чадна гэж үү? Үгүй ээ, чадахгүй. Ийм үед чи дотроо “Бурхан энэ амьсгалыг надад өгдөг, Тэр надад энэ бүх он жилүүдийг өгсөн, Тэр маш их шаналлыг надаас авсан, маш их нигүүлсэл, олон үнэнийг өгсөн. Үеийн үед хүмүүсийн ойлгоогүй олон үнэн, нууцыг би ойлгож авсан. Би Бурханаас маш ихийг олж авсан учраас Бурханд хариу барих ёстой! Өмнө нь биеийн хэмжээ минь хэтэрхий бага, би юу ч ойлгоогүй, миний хийсэн бүхэн Бурханы сэтгэлийг шархлуулж байсан. Ирээдүйд Бурханы ачийг хариулах боломж надад гарахгүй байж магадгүй. Надад хэдий хугацаа үлдсэн байх нь хамаагүй, өөрт байгаа өчүүхэн хүч чадлаа өгч, Бурханы төлөө чадах зүйлээ хийх ёстой, ингэснээр энэ бүх жилүүдэд намайг хангаж байсан нь дэмий хоосон байгаагүй, харин ч үр шимээ өгсөн гэдгийг Бурхан харж чадна. Бурханыг тайвшруулж, Түүнийг дахиж гомдоохгүй, гонсойлгохгүй байхыг минь зөвшөөрөөч” гэж бодох ёстой. Ингэж бодвол яаж байна? “Энэ өвчин хэзээ эдгэх юм бэ? Эдгэхээрээ би үүргээ гүйцэтгэж, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийнэ. Би өвчтэй байхдаа яаж үнэнч байж чадах юм бэ? Би яаж бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж чадах юм бэ?” хэмээн бодож өөрийгөө яаж аврах, эсвэл зугтах талаар бүү бод. Ганцхан амьсгаа байгаа цагт чи үүргээ гүйцэтгэж чадах бус уу? Ганцхан амьсгаа байгаа цагт чи Бурханыг шившиглэхгүй байж чадах уу? Ганцхан амьсгаа байгаа цагт, ухаан санаа чинь саруул байгаа цагт Бурханы талаар гомдоллохгүй байж чадах уу? “Чадна” гэж одоо хэлэхэд амархан боловч чамд үнэхээр ийм зүйл тохиолдоход тийм ч амархан байхгүй. Тэгэхээр та нар үнэнийг эрэлхийлж, үнэн дээр үргэлж шамдан ажиллаж, “Бурханы хүсэлд би хэрхэн нийцүүлж чадах вэ? Бурханы хайрыг би хэрхэн хариулж чадах вэ? Би бүтээгдсэн зүйлийн үүргийг хэрхэн гүйцэтгэж чадах вэ?” хэмээн бодож илүү их цаг зарцуулах ёстой. Бүтээгдсэн зүйл гэж юу вэ? Бүтээгдсэн зүйлийн хариуцлага нь ердөө л Бурханы үгийг сонсох явдал гэж үү? Үгүй—энэ бол Бурханы үгийг амьдран харуулах явдал юм. Бурхан чамайг эдгээр зүйлийг амьдран харуулж, Өөрт нь гэрчлэл хийгээсэй гэсэндээ чамд маш их үнэн, маш их зам, маш их амь өгсөн. Үүнийг л бүтээгдсэн зүйл хийх учиртай.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”-аас эш татав

Зарим хүн хөнгөн өвчин тусангуутаа эмчлэхийн тулд тархиа гашилгаж, бүхий л төрлийн арга саам хэрэглэдэг боловч юу ч хийсэн бай, эдгэрэх боломжгүй байдаг. Өвчнөө эмчлэх тусам улам энэ нь улам ноцтой болдог. Тэд зүгээр л Бурханы өмнө очоод, юунаас болж өвдсөнөө эрж хайдаггүй, өвчнийхөө эх үндсийг олж илрүүлдэггүй; өөрсдөө л үүнийг хэрхэн зохицуулахаа бодож байдаг. Тийм учраас бүхий л арга чаргаа хэрэглэсэн ч өвчтэй хэвээр байдаг бөгөөд эдгээх гэж оролдохоо болимогц нэг л мэдэхэд тэр өвчин гэнэтхэн алга болдог. Өөр нэг хүн жирийн л нэг өвчин тусаад, “Энэ юу ч биш; үүнийг үзүүлэх шаардлагагүй. Би зүгээр л Бурханд итгэнэ” гэж хэлж байснаа нэг л өдөр гэнэтхэн үхчхэж магадгүй. Яагаад ийм зүйл болдог вэ? Яагаад гэвэл, Бурханы үзэл бодлоор энэ хүний газар дээрх үүрэг даалгавар биелсэн, иймээс Бурхан түүнийг авч оддог. Өвчин тусалгүй насан эцэслэдэг хүмүүс байдаг бөгөөд хүнд өвчтэй атлаа үхэхгүй, дахиад арав, хорин жил амьдарч чаддаг хүмүүс ч бас бий. Энэ бүхэн Бурханы урьдчилан тогтоосон зүйлээс хамаардаг. Хэрэв чи үүнийг мэддэг бол Бурханд итгэх жинхэнэ итгэл чамд байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өвчин чинь улам дордож, өвчнөө хянаж байхын тулд багахан эм уух хэрэгтэй болсон бол эмээ ердийнхөөрөө ууж, дасгал хий; тайвширч, нөхцөл байдалд тайван ханд. Ийм хандлагын талаар чи юу гэж бодож байна? Бурханд жинхэнээсээ итгэдэг хүмүүс ийм хандлагатай байдаг. Чи эм ууж, тариа хийлгэхгүй, дасгал хийж, эрүүл мэндээ тордохгүй мөртөө туйлын их санаа зовж, байнга залбирдаг. “Бурхан минь, үүргээ биелүүлэхийн тулд би чадах бүхнээ хийх ёстой. Би даалгавраа биелүүлж хараахан дуусаагүй байна. Надад хүсэл бий, би шийдчихсэн; Та л намайг эцсийн цаг мөч хүртэл амьдруулж чадна, Та л миний хүслийг биелүүлж чадна. Би үхэж чадахгүй; хэрэв би үхчихвэл бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чадахгүй. Би бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлмээр байна; би эцсээ хүртэл Таныг алдаршуулж, магтахыг хүсэж байна. Таны алдрын өдрийг харахыг хүсэж байна” гэж чи хэлдэг. Эм ууж, тариа тариулахаас татгалзаж байгаа чинь чамайг гаднаа маш хүчтэй, Бурханд бүрэн итгэдэг мэт харагдуулж болох ч итгэл чинь үнэндээ гичийн үрээс ч өчүүхэн юм: Чи үхтлээ айж байгаа бөгөөд Бурханд огт итгэдэггүй. Юу болов? Бурханд итгэх жинхэнэ итгэл яагаад чамд байхгүй болж таарав? Бүтээгдсэн зүйлд ханддаг Бүтээгчийн хандлага, зарчим, арга барилыг хүмүүс огтхон ч ухаарч ойлгодоггүй; хүмүүс өчүүхэн сэжиг, үзэл, төсөөлөлдөө түшиглэж Бурханы юу хийхийг таамагладаг. Хэрэв Бурхан чамайг амьдруулах гэж байгаа бол өвчин чинь хэчнээн ноцтой байсан ч гэсэн зүгээр өнгөрнө; хэрэв Тэр чамайг амьдруулахгүй гэж байгаа бол огт өвчингүй байсан ч гэсэн чи үхэх ёстой. Үүнийг мэдэх нь жинхэнэ мэдлэг, жинхэнэ итгэл юм. Тэгвэл Бурхан хүмүүсийг санамсаргүйгээр өвчлүүлдэг үү? Энэ нь санамсаргүй биш; энэ бол тэдний итгэлийг цэвэршүүлэх нэг арга зам юм. Энэ бол хүмүүсийн туулах ёстой зовлон юм. Тэр чамайг өвчлүүлбэл үүнээс зугтах гэж бүү оролд; Тэр чамайг өвчлүүлээгүй бол өвчин тусъя гэж бүү хүс. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг, хүмүүс жамаараа болох ёстой юмыг зөнд нь орхиж сурах ёстой. Жам ёс гэж юу вэ? Жам ёсоор болж буй юу ч санамсаргүй байдаггүй; энэ бүхэн Бурханаас ирдэг. Энэ бол үнэн. Нэг ижил өвчнөөр шаналж буй хүмүүсээс зарим нь үхэж, зарим нь амьдардаг; энэ бүхнийг Бурхан урьдчилан тогтоосон. Хэрвээ чи амьдарч чадвал Бурханы өгсөн даалгаврыг хараахан биелүүлээгүй байгааг чинь энэ нь нотолдог. Үүнийг биелүүлэхийн тул чи шаргуу ажиллаж, энэ цаг хугацааг нандигнах ёстой; үүнийг дэмий бүү гарзад. Ийм л байдаг. Өвдсөн бол үүнээс зугтаах гэж бүү оролд, өвдөөгүй бол бүү хүс. Ямар ч байсан, зүгээр нэг гуйсны зоргоор чи хүссэнээ авч чадахгүй, хүслээ гээд аливаа зүйлээс зугтаж ч чадахгүй. Бурханы хийхээр шийдсэн зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайснаар л Бурханы үйл хэргийг мэдэж чадна”-аас эш татав

Зарим хүн өвчин туссан даруйдаа залбирдаг ч залбирч дуусаад огт дээрдээгүй байгаагаа хармагцаа зүгээр л өвчиндөө амьдарч, үргэлж гомдоллон “Би Бурханд итгэдэг, гэвч Тэр намайг дээрдүүлсэнгүй. Би өдөржингөө өвдөж байна…” гэдэг. Тэгээд гомдоллож дууссаныхаа дараа тэд нас бардаг. Хэрэв Бурхан махан биеийг чинь таягдан хаяж, чамайг үхэгсдийн орон руу шидвэл чиний хувьд бүх юм дуусна—чамд аврагдах ямар ч боломж үгүй болно. Хэрэв чи үхэж, там руу явбал сүнс чинь алдагдана. Авралын ажил эцсийн шатандаа ирэхэд чи аврагдаагүй л байвал чамд өөр боломж байх болов уу? Чамд өөр боломж гарахгүй! Хэрэв чи Бурханы авралын ажлын үеэр уствал хүрэх газар чинь аль хэдийн тогтоогдсон байх болно. Чи өтөл насны өвчнөөр үхэхгүй; чи жам ёсоор үхэхгүй—чи шийтгүүлснээсээ болж үхнэ. Шийтгүүлж нас барсан бүх хүн аврагдах ямар ч боломжгүй болох бөгөөд хаана ч шийтгүүлж мэднэ! Энэ бүх хугацаанд Паул үхэгсдийн оронд шийтгүүлсээр байгаа бус уу? Хоёр мянган жил өнгөрсөн ч тэр одоо ч тэнд шийтгүүлж л байна! Хэрэв санаатайгаар нүгэл үйлдвэл чи бүр том асуудалд орно—шийтгэл чинь бүр ч хүнд байх болно!

Зарим хүн “Ариун Сүнсний ажил нэлээдгүй хугацаанд надад байхгүй байгаа юм шиг санагдаж байна. Би үргэлж л өвдөж, бие эвгүйрхэж, үргэлж л хүндхэн нөхцөл байдалтай тулах шаардлагатай болдог” гэдэг. Энэ нь зөв. Заримдаа Ариун Сүнс нэг маягаар, заримдаа өөр маягаар ажилладаг; чамд тодорхой нэг үнэнийг ойлгуулахын тулд нөхөрлөлийг ашиглаж чамайг гэгээрүүлдэг бөгөөд чамайг хөгжүүлэхийн тулд заримдаа чамайг туршиж, хатуужуулж, бэлтгэх нөхцөл байдлыг ашиглан чамд учрыг нь ойлгуулдаг. Гэхдээ зарим өвчин хүнээс болдог. Чи хэрхэн өөрийгөө асарч, эрүүл мэнддээ анхаарал тавихаа мэддэггүй болохоор тэдгээр өвчин ирдэг бөгөөд энэ тохиолдолд чи илүү анхааралтай байх хэрэгтэй. Гэхдээ өвчин хүнээс болсон бүтээсэн байна уу, аль эсвэл Ариун Сүнснээс хайрласан байна уу хамаагүй энэ бүгд нь үргэлж чамайг сургамж аваасай гэсэндээ Бурханы чамд үзүүлж байгаа тусгай нигүүлсэл байдаг болохоор чи Бурханд талархаж, гомдоллохгүй байх хэрэгтэй. Гомдол бүр чиний дээрх толбо, хусаад ч арилахгүй нүгэл! Чи нэг удаа гомдоллосон бол байдлаа эргүүлэхэд хэр удах вэ? Чи бага зэрэг сөрөг болбол өөрийгөө засаж автал сар ч болж мэднэ; гомдоллож, тодорхой нэг сөрөг зүйл хэлбэл магадгүй чи өөрийгөө бүр жил болсон ч засаж чадахгүй байж мэдэх бөгөөд Ариун Сүнс ажиллахаа болих болно. Гомдоллоно гэдэг ноцтой асуудал. Ариун Сүнсний ажлыг олж авахад чамд улам хэцүү болдог. Ариун Сүнсний багахан ажлыг олж авахад залбирлаар маш их хүчин чармайлт шаардах бөгөөд бодох сэтгэлгээгээ бүрэн өөрчилнө гэдэг амархан хэрэг биш; үүнийг зөвхөн үнэнийг эрж хайснаар шийдвэрлэж болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Чи бүх зүйлийг үнэний өнцгөөс харах ёстой”-оос эш татав

Насан туршдаа зоволгүй явдаг хүн гэж үгүй. Зовлон зарим хүний хувьд гэр бүлтэй нь холбоотой, заримынх нь ажил, заримынх нь гэрлэлт, өөр заримынх нь биемахбодын өвчинтэй холбоотой байдаг. Хүн болгон зовдог. “Хүмүүс яагаад зовох ёстой юм бэ? Насан туршдаа амар амгалан, аз жаргалтай амьдрах ямар сайхан байх бол? Бид зовохгүй байж болохгүй юу?” гэж зарим хүн хэлдэг. Үгүй—хүн бүр зовох ёстой. Зовлонгоос үүдэн хүн болгон эерэг, сөрөг, идэвхтэй, идэвхгүй гээд бие махбодын амьдралын янз бүрийн мэдрэмжийг туулахад хүрдэг; зовлон чамд өөр өөр мэдрэмж, ухаарал өгдөг бөгөөд эдгээр нь бүгд амьдралын чинь туршлага болдог. Хэрэв чи эдгээрээс үнэнийг эрж хайж, Бурханы хүслийг эрж хайж чадвал Бурханы өгсөн зорилгод улам бүр дөхнө. Энэ бол нэг тал нь бөгөөд бас хүмүүсийг илүү их туршлагатай болгох зорилготой. Нөгөө талаар энэ нь хүнд Бурханы өгдөг хариуцлага юм. Ямар хариуцлага вэ? Энэ зовлонг туулах хариуцлага. Чи энэ зовлонг тэсвэрлэх ёстой. Хэрэв чи үүнийг тэсвэрлэж чадвал энэ нь гэрчлэл мөн. Өвчин тусаад зарим хүн, бусад нь үүнийг олж мэдэх вий гэж айж, үүнийг ичгүүртэй зүйл гэж боддог, гэтэл үнэн хэрэгтээ үүнд ичих юм огт байдаггүй. Хэвийн хүний хувьд, хэрвээ чи өвдөж байхдаа Бурханы чамд зориулан зохицуулсан элдэв төрлийн зовлонг хүлээн авч, үүргээ хэвийн байдлаар биелүүлж, Бурханы өгсөн даалгаврыг хэвийн байдлаар гүйцэлдүүлж чаддаг хэвээр байвал энэ нь гэрчлэл бөгөөд Сатаныг шившиглэж, ялдаг зүйл мөн. Иймээс бүтээгдсэн зүйл болгон, хүн бүр ямар ч зовлонг хүлээн авч, дуулгавартай дагах ёстой. Чи үүнийг ийнхүү ойлгох учиртай бөгөөд энэ нь Бурханы хүсэлд нийцэлтэй байдаг, мөн энэ нь Бурханы санаа зорилго юм. Бүтээгдсэн зүйл болгонд зориулан Бурханы зохицуулдаг зүйл энэ юм. Бурхан чамайг ийм нөхцөл байдал, орчинд тавьж байгаа нь хариуцлага, үүрэг, даалгавар оноож байгаатай дүйцэх тул эдгээрийг чи хүлээн авах ёстой. Энэ үнэн бус уу? Бурханаас ирж байгаа цагт, Бурхан чамд тийм шаардлага тавьж байгаа цагт энэ нь үнэн юм. Яагаад үүнийг үнэн гэж хэлдэг вэ? Учир нь чи эдгээр үгийг үнэн хэмээн хүлээн авбал дараа нь асуудалтай тулгарах үед эдгээр үг үзэл, тэрслүү байдлыг чинь шийдвэрлэж чадах бөгөөд энэ асуудлыг төвөггүй давах, мөн гэрчлэл хийж, Бурханы хүслийг эсэргүүцэхгүй байж, Бурханы эсрэг тэрслэхгүй байх боломж олгоно. Хэрэв чи Бурханы өгсөн нөхцөл байдал, орчинд дуулгавартай байж чадвал үнэнийг ойлгох бөгөөд тийм гэрчлэл хийж чадвал Сатаныг шившиглэж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үзлээ шийдвэрлэснээр л Бурханд итгэх зөв замд орж чаддаг (1)”-аас эш татав

Өмнөх: 142. Байгалийн гамшиг болон хүний бий болгосон гамшигт хандах зарчмууд

Дараах: 144. Үхэлд хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх