51. Уналт, бүтэлгүйтэлд хандах зарчмууд

(1) Өөрийнхөө уналт, бүтэлгүйтлийн эх сурвалжийг задлан шинжилж, ойлгох шаардлагатай. Биеэ тоосон уг чанар, утгагүй байдал, өрөөсгөл хандлагатай хүмүүс өөрийн эрхгүй унаж, бүтэлгүйтнэ гэдгийг харах ёстой;

(2) Уналт, бүтэлгүйтэлд Бурханы сайн хүсэл байдаг гэдгийг мэдэх шаардлагатай. Эдгээр нь өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж бөгөөд ихэвчлэн эргэлт хийхэд хүнийг хөтөлдөг;

(3) Үнэнийг эрэлхийлэхдээ хүн шийдэмгий байх ёстой. Унаж, бүтэлгүйтэхээс айж болохгүй. Хэрвээ хүн байнга үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаггүй бол аврагдаж чадахгүй;

(4) Хүн бүтэлгүйтлээсээ сургамж авч, аливаа гэм бурууг засаж залруулахын тулд үнэнийг эрж хайх ёстой. Хүн жинхэнээсээ гэмшиж байгаа цагт Бурханаар авруулах нь дамжиггүй.

Холбогдох Бурханы үг:

Бурхан чамайг элдэв янзын салхи шуурга, зовлон зүдүүр, бэрхшээл, олон тооны бүтэлгүйтэл, ухралт туулахад хүргэдэг, ингэснээр эцсийн эцэст эдгээр зүйлийг туулах явцдаа чи Бурханы хэлдэг бүх зүйл зөв, чиний итгэл, үзэл, төсөөлөл, мэдэл, гүн ухааны онол, гүн ухаан, хорвоо ертөнцөөс чиний сурсан зүйл, эцэг эхийн чинь зааж өгсөн юм бүгд буруу гэдгийг олж мэддэг. Тэдгээр нь чамайг амьдралын зөв зам руу залж чиглүүлж чадахгүй, мөн үнэнийг ойлгож, Бурханы өмнө очиход хүргэж чадахгүй бөгөөд чиний алхдаг зам бол бүтэлгүйтлийн зам юм. Эцсийн эцэст Бурхан чамд үүнийг ухааруулна. Чиний хувьд энэ нь шаардлагатай үйл явц бөгөөд аврал туулах явцдаа чиний олж авах ёстой зүйл юм. Гэвч энэ нь бас Бурханыг гуниглуулдаг: Хүмүүс тэрслүү, завхарсан зан чанартай учраас ийм үйл явцыг туулж, эдгээр ухралтыг мэдрэх ёстой. Гэвч хүн үнэнийг үнэхээр хайрладаг, Бурханаар авруулахыг үнэхээр хүсдэг, жишээ нь, шалгалт, сахилгажуулалт, шүүлт, гэсгээлт гэх зэрэг Бурханы авралын янз бүрийн арга барилыг хүлээн авахад бэлэн, тэгж зовохоор шийдсэн, энэ төлөөсийг төлөхөд бэлэн бол Бурхан үнэндээ тэднийг тийм их бэрхшээл туулаасай гэж хүсдэггүй, мөн тэднийг тийм олон саад бартаа, бүтэлгүйтэл туулаасай гэж ч хүсдэггүй. Гэхдээ хүмүүс дэндүү тэрслүү. Тэд нугачаатай замаар явж, эдгээр бэрхшээлийг туулах хүсэлтэй байдаг. Хүн тийм л төрлийн зүйл бөгөөд Бурхан хүмүүсийг Сатанд хүлээлгэн өгч, тэднийг тогтмол хатуужуулах янз бүрийн нөхцөл байдалд оруулахаас өөр аргагүй болдог, улмаар тэд эдгээр нөхцөл байдлаас янз бүрийн туршлага олж авч, элдэв сургамж авч, бүхий л төрлийн ёрын муу зүйлийн мөн чанарыг таньдаг. Дараа нь тэд эргэн хараад, Бурханы үг бол үнэн гэдгийг олж мэдэн, Бурханы үг үнэн, Бурхан л бүх эерэг зүйлийн бодит байдал, Бурхан л хүнийг үнэнхүү хайрладаг Нэгэн, Бурханаас дээр, илүү халамжтай хэн ч үгүй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Эцэст нь хүмүүс ямар хэмжээнд хүртлээ хатууждаг вэ? “Би төрөл бүрийн нөхцөл байдлыг туулсан, надад үнэнийг ойлгуулж, үнэнийг эдлүүлж, намайг үнэн-бодит байдалд оруулж чадах ганц нөхцөл байдал, ганц хүн, юм, эд зүйл гэж байдаггүй. Би гагцхүү Бурханы үгийн дагуу дуулгавартайгаар хэрэгжүүлж, хүний байр сууринд дуулгавартайгаар үлдэж, бүтээгдсэн зүйлийн байр суурь, үүргийг мөрдөж, Бурханы дээд эрх, зохицуулалтыг дуулгавартайгаар хүлээн авч, ямар ч гомдол, ямар ч сонголтгүй, өөрийн гэсэн шаардлага, хүсэлгүйгээр Бүтээгчийн өмнө очиж л чадна” гэж хэлэх хэмжээнд хүртлээ хатууждаг. Хүмүүс ийм түвшинд хүрсэн үедээ Бурханы өмнө үнэхээр мөргөдөг бөгөөд Бурхан тэднээр туулуулах өөр нөхцөл байдал нэмж бүтээх хэрэггүй болдог. Тэгвэл та нар ямар замаар явмаар байна вэ? Субъектив хүсэлдээ хэн ч бэрхшээл туулахыг хүсдэггүй бөгөөд ухралт, бүтэлгүйтэл, гай зовлон, бухимдал, салхи шуурга туулахыг хэн ч хүсдэггүй. Гэхдээ өөр арга зам гэж үгүй. Хүний доторх зүйлс, түүний уг чанар-мөн чанар, тэрслүү байдал, бодол, харах өнцөг нь дэндүү ээдрээтэй байдаг; өдөр бүр тэдгээр нь чиний дотор холилдон, орооцолдож, сэтгэлийг чинь булингартуулдаг. Чи бага зэрэг үнэн-бодит байдалд орж, үнэнийг жаахан ойлгож, завхарсан зан чанарынхаа мөн чанар, үзэл, төсөөллөө даван туулах хүч дутдаг. Тиймээс чи нөгөө чиг хандлагыг хүлээн авахаас өөр аргагүй байдаг: бүтэлгүйтэл, бухимдлыг тогтмол мэдэрч, байнга унаж, бэрхшээлээр ийш тийш чулуудуулж, шалбаагт хөлбөрсөөр эцэст нь чи “Би ядарч байна, бас залхаж байна, ингэж амьдармааргүй байна. Эдгээр бүтэлгүйтлийг туулмааргүй байна, харин Бүтээгчийн өмнө дуулгавартайгаар очмоор байна. Би Бурханы үгийг сонсож, юу хэлснийг нь хийнэ. Зөвхөн энэ л амьдралын зөв зам юм” гэж хэлэх өдөр ирнэ. Бүрэн ялагдал хүлээсэн өдрөө л чи Бурханы өмнө очно. Үүнээс чи Бурханы зан чанарын талаар ямар нэг зүйл мэдэж авдаг уу? Хүнд хандах Бурханы хандлага юу вэ? Бурхан юу ч хийлээ гэсэн хүнд хамгийн сайн сайхныг хүсдэг. Бурхан ямар ч орчин бүрдүүлж, чамаас юу ч хийхийг хүслээ гэсэн хамгийн сайн үр дүн харахыг үргэлж хүсдэг. Чи ямар нэг зүйл туулж, ухралт, бүтэлгүйтэлтэй тулгарлаа гэе. Бурхан чамайг бүтэлгүйтээд, өөрийгөө өнгөрлөө, Сатанд олзлууллаа гэж бодож, тэндээсээ дахин хэзээ ч хөл дээрээ босолгүй, гутралд орохыг харахыг хүсдэггүй—Бурхан ийм үр дүн харахыг хүсдэггүй. Бурхан юу харахыг хүсдэг вэ? Энэ асуудал дээр чи бүтэлгүйтсэн ч үнэнийг эрж хайж, бүтэлгүйтлийнхээ шалтгааныг олж чадна; ийнхүү бүтэлгүйтсэн гэх баримтаа хүлээн зөвшөөрөөд, үүнээсээ юм олж авч, сургамж авч, тэгж аашлах нь буруу байж гэдгийг, Бурханы үгийн дагуу үйлдэх нь л зөв гэдгийг ухаарч чаддаг. “Би муу, бас завхарсан сатанлаг зан чанартай. Би дотроо тэрслүү бөгөөд Бурханы ярьдаг зөв шударга хүн болоход нэлээд хол байна, бас надад Бурханаас эмээх зүрх сэтгэл байхгүй” гэдгийг чи ухаардаг. Үзэгдэл, асуудлын жинхэнэ баримтыг ухаарч, энэхүү ухралт, бүтэлгүйтлээр дамжуулан аливааг ойлгож, өсдөг. Бурхан үүнийг харахыг хүсдэг. “Өснө” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь Бурхан чамайг олж авах боломжтой болж, чи аврал хүртэж чадна гэсэн үг. Чи үнэн-бодит байдалд орж чаддаг болж, Бурханаас эмээж, муугаас зайлах замд хөл тавихад нэг алхам ойртсон гэсэн үг. Бурхан үүнийг харахыг хүсдэг. Бурхан сайн санаагаар үйлддэг, Түүний бүх үйл нуугдмал хайрыг нь агуулдаг бөгөөд үүнийг хүмүүс ихэнхдээ ойлгож мэдэрч чаддаггүй. Хүн явцуу бодолтой, өчүүхэн, зүрх сэтгэл нь зүүний сүвэгч шиг нарийхан; Бурхан өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй эсвэл нигүүлсэл, ерөөл өгөхгүй байх үед тэрээр Бурханыг буруутгадаг. Гэсэн ч Бурхан хүнтэй маргалддаггүй; Тэр нигүүлсэл, ач тусыг хэрхэн олж авч болох, нигүүлсэл хүний хувьд юу гэсэн үг болох, түүнээс хүн юу олж авч болохыг хүнд мэдүүлэх орчныг бэлдэж тавьдаг. Их хэмжээгээр идвэл эрүүл мэндэд чинь муу гэж Бурханы хэлдэг зарим нэг сайхан зүйлийг чи идэх дуртай байлаа гэж бодъё. Чи үг сонсохгүй, харин идэх гэж зүтгэх бөгөөд тэр сонголтыг чөлөөтэй хийхийг Бурхан чамд зөвшөөрдөг. Үр дүнд нь чи өвдөнө. Хэд хэдэн удаа үүнийг туулсныхаа дараа Бурханы үг зөв, Түүний хэлдэг бүхэн үнэн, Түүний үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой гэдгийг чи ойлгож авдаг. Энэ бол зөв зам билээ. Тэгвэл хүмүүсийн туулдаг эдгээр ухралт, бүтэлгүйтэл, уй гуниг юу болдог вэ? Чи Бурханы уйгагүй санаа зорилгыг ойлгож, бас Бурханы үг зөв гэдэгт итгэж, бат итгэлтэй болдог; Бурханд итгэх итгэл чинь өсдөг. Өөр зүйл ч бас бий: Энэ хэсэг хугацааны бүтэлгүйтлийг туулснаар чи Бурханы үгийн үнэн зөв, оновчтой байдлыг ухаардаг болж, Бурханы үг үнэн гэдгийг олж харж, үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг ойлгодог. Иймээс, хэдийгээр энэ нь бас шаналгаатай, хүмүүсийг хатуужуулдаг зүйл боловч бүтэлгүйтэл туулах нь хүмүүст сайн. Харин тийнхүү хатуужаад чи эцэст нь Бурхан руу буцан очиж, Бурханы үгийг хүлээн авч, тэдгээрийг үнэн хэмээн үзэхэд хүрдэг бол тийм хатуужил, ухралт, бүтэлгүйтлийг дэмий туулаагүй хэрэг. Бурхан үүнийг харахыг хүсдэг билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

Хэд хэдэн удаа бүтэлгүйтэж, унасан байна гэдэг муу зүйл биш; илчлэгдэх ч муу зүйл биш юм. Чи харьцалт, засалт туулсан ч бай, илчлэгдсэн ч бай, үүнийг цаг үргэлж санах ёстой: Илчлэгдэнэ гэдэг яллагдаж байгаа гэсэн үг биш. Илчлэгдэх нь сайн зүйл бөгөөд өөрийгөө мэдэж авах хамгийн сайхан боломж юм. Энэ нь амийн туршлагад чинь эргэлт авчирч чаддаг. Үүнгүйгээр завхралынхаа үнэнийг ойлгох боломж бололцоо, нөхцөл байдал, орчин чамд үгүй байх болно. Чи дотроо байгаа зүйлсийг, мөн танихад бэрх, ил болгоход хэцүү, дотор чинь гүн нуугдсан тэр бүх талыг мэдэж авч чадах юм бол энэ нь сайн зүйл. Өөрийгөө үнэхээр мэдэж чадна гэдэг нь арга замаа засаж залруулж, шинэ хүн болох хамгийн сайхан боломж мөн; энэ нь чиний хувьд шинэ амийг олж авах хамгийн сайхан боломж билээ. Өөрийгөө үнэхээр мэдмэгцээ чи, үнэн хүний амь болох нь үнэхээр эрхэм нандин зүйл гэдгийг харж чадах бөгөөд үнэнээр ангаж, бодит байдалд орно. Энэ нь үнэхээр гайхалтай зүйл! Хэрэв чи энэ боломжийг шүүрэн аваад, бүтэлгүйтэж, унах бүрдээ өөрийгөө чин сэтгэлээсээ эргэцүүлж, өөрийнхөө талаар жинхэнэ мэдлэг олж авч чадвал сөрөг, сул дорой байдал дундаас эргэн хөл дээрээ зогсож чадна. Энэ босгыг давмагцаа чи урагш том алхаж, үнэний бодит байдалд орж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг олж авахын тулд эргэн тойрныхоо хүмүүс, юмс, зүйлсээс суралцах ёстой”-оос эш татав

Чиний бүтэлгүйтэл, сул дорой байдлын олон туршлага, сөрөг байдалтай байх үеийг бүгдийг нь Бурханы шалгалт гэж хэлж болно. Учир нь бүх зүйл Бурханаас ирдэг, бүх зүйл, үйл явдал Түүний гарт байдаг. Чиний бүтэлгүйтэх эсэх эсвэл чиний сул дорой байж, бүдрэх эсэх нь бүгд Бурханаас шалтгаалах бөгөөд Бурханы гарт байдаг. Бурханы харах өнцгөөс энэ бол чиний шалгалт, хэрэв чи үүнийг таньж чадахгүй бол энэ нь уруу таталт болох болно. Хүмүүсийн таних ёстой хоёр төрлийн байдал байдаг: Нэг нь Ариун Сүнснээс ирдэг ба нөгөөгийнх нь магадлалтай эх үүсвэр нь Сатан юм. Нэг нь, Ариун Сүнс чамайг гэрэлтүүлснээр чамд өөрийгөө мэдэх, өөрийгөө жигших, өөртөө харамсах сэтгэл төрж, Бурханыг үнэхээр хайрлах, Түүнийг сэтгэл хангалуун байлгахад зүрх сэтгэлээ зориулах боломж олгодог байр байдал юм. Нөгөө нь чи өөрийгөө мэддэг боловч, сөрөг, сул дорой байдаг байр байдал юм. Энэ байдлыг Бурханы цэвэршүүлэлт, мөн Сатаны уруу таталт ч гэж хэлж болно. Хэрэв чи үүнийг чамайг аврах Бурханы аврал гэж танивал, мөн одоо Түүнд гүнээ өртэй гэдгээ мэдэрвэл, хэрэв одоогоос эхлэн Түүний ачийг хариулахаар хичээж, цаашид ийм доройтолд унахаа боливол, Түүний үгийг идэж, уухад хүчин чармайлт гаргавал, өөрийгөө үргэлж дутуу байна гэж үзэж, хүсэн тэмүүлэх зүрх сэтгэлтэй байвал энэ нь Бурханы шалгалт юм. Зовлон зүдүүр дуусаж, чи дахин нэгэнтээ урагшлах үед Бурхан чамайг хөтөлж, гэрэлтүүлж, гэгээрүүлж, тэжээн тэтгэсээр байх болно. Харин чи үүнийг танихгүй, сөрөг байж, өөрийгөө зүгээр л цөхрөлд оруулж, ийм байдлаар бодвол Сатаны уруу таталт чам дээр ирсэн байх болно. Иов шалгалт туулах үед Бурхан, Сатан хоёр хоорондоо мөрий тавьж байсан бөгөөд Иовыг зовоохыг Бурхан Сатанд зөвшөөрсөн. Хэдийгээр энэ нь Бурханы Иовыг шалгах шалгалт байсан ч гэсэн үнэн хэрэгтээ Сатан түүн дээр ирсэн. Сатаны хувьд тэр Иовыг уруу татаж байсан боловч Иов Бурханы талд байсан. Тийм байгаагүй бол Иов уруу таталтад орох байсан. Хүмүүс уруу таталтад ормогцоо аюулд ордог. Цэвэршүүлэлт туулахыг Бурханы шалгалт гэж хэлж болох боловч хэрэв чи сайн байдалтай биш бол үүнийг Сатаны уруу таталт гэж хэлж болно. Үзэгдэл чамд тодорхой биш бол Сатан чамайг буруутгаж, үзэгдлийг чинь тодорхойгүй болгоно. Чи өөрөө ч мэдэлгүй уруу таталтад автана.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

“Эцсийг нь хүртэл дагадаг хүн аврагдана” гэж хэлсээр ирсэн боловч үүнийг хэрэгжүүлэх амархан гэж үү? Энэ нь амаргүй бөгөөд зарим хүн эцсийг нь хүртэл дагаж чаддаггүй. Тэд шалгалт, сорилт, шаналалтай тулгарч, унаж, дахин цааш урагшилж чадахгүй байх цаг ирж магадгүй юм. Шийдвэрийг чинь ганхуулж, зүрх сэтгэлийг чинь эзэмдэж, үүргээ биелүүлэх чадвар, урагш ахих ахицыг чинь хязгаарлаж чадах, өдөр бүр тулгардаг том, жижиг бүх зүйлд хичээнгүй хандах шаардлагатай; тэдгээрийг сайтар шинжлээд үнэн мөнийг нь эрж хайх ёстой. Эдгээр нь туршлагын ертөнцөд тохиолддог бүх зүйл юм. Зарим хүн сөрөг зүйл тохиолдоход үүргээ орхидог бөгөөд бүтэлгүйтэл бүрийн дараа хөл дээрээ босож чаддаггүй. Энэ хүмүүс бүгд үнэнийг хайрладаггүй мунхгууд бөгөөд насан туршдаа итгэсэн ч гэсэн үнэнийг олж авахгүй. Ийм мунхаг хүмүүс яаж эцсээ хүртэл дагаж чадах юм бэ? Нэг зүйл чамд арван удаа тохиолдоход үүнээс юу ч олж авч чаддаггүй бол чи дульхан, хэрэггүй хүн юм. Авхаалжтай хүмүүс болон сүнслэг хэрэг явдлыг ойлгодог жинхэнэ хэв чанартай хүмүүс бол үнэний хайгуулчид мөн; тэдэнд арван удаа ямар нэг зүйл тохиолдох юм бол тэд магадгүй найман тохиолдолд нь урам зориг авч, сургамж олж авч, бага зэрэг гэгээрэл хүртэж, зарим нэг ахиц дэвшил гаргаж чадна. Сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй тэнэг хүнд арван удаа ямар нэг юм тохиолдох үед ганц нь ч тэдний аминд тус болохгүй, нэг нь ч тэднийг өөрчлөхгүй, мөн нэг нь ч уг чанарыг нь тэдэнд ойлгуулахгүй бөгөөд тэгээд л тэд дуусна. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд унадаг бөгөөд унах бүрд нь өөр нэг хүн тэднийг түшиж тулж, аргадах хэрэгтэй байдаг; тусламж, дэмжлэггүйгээр тэд өндийн босож чадахгүй. Ямар нэг зүйл тохиолдох болгонд тэд унах аюултай байдаг бол, мөн тухай бүрд уруудан доройтох аюултай байдаг бол энэ нь тэдний хувьд төгсгөл бус уу? Ийм хэрэггүй хүмүүсийг аврах өөр үндэслэл байна гэж үү? Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй хэсгийг нь, мөн тэдний зүрх сэтгэл дэх үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хэсгийг нь аврах аврал юм. Хүний шийдвэр гэдэг нь тэдний зүрх сэтгэл доторх зөв шударга байдал, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг хэсэг бөгөөд мөс чанартай байдаг. Бурхан үнэнийг ойлгуулж, олж авхуулах, завхралыг нь цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд хүмүүсийн энэ хэсгийг аварч, үүгээр дамжуулан завхарсан зан чанарыг нь өөрчилдөг. Хэрвээ чиний дотор эдгээр зүйл байдаггүй бол чи аврагдаж чадахгүй. Чиний дотор үнэнийг гэх хайр, зөв шударга байдал болон гэрлийг гэх хүсэл эрмэлзэл байдаггүй бол; ёрын муутай тулгарах болгонд чамд ёрын муу зүйлийг хаях хүсэл байдаггүй, хүндрэл бэрхшээлийг туулах шийдвэр ч байдаггүй бол; түүнчлэн, мөс чанар чинь хөшүүн бол; үнэнийг хүлээн авах чадвар чинь ч бас хөшүүн болж, үнэн болон тохиолдож байгаа үйл явдалд мэдрэмжгүй ханддаг бол; бүх хэрэг явдлыг ялган таньж чаддаггүй, аливааг өөрөө зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй бол аврагдах ямар ч аргагүй юм. Ийм хүнд сайшаах ямар ч зүйл байдаггүй, мөн түүн дээр ажиллахад зохистой юу ч байдаггүй. Тэдний мөс чанар хөшүүн, оюун санаа нь будилуу байдаг, мөн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрладаггүй, зөв шударга байдлыг ч хүсэн эрмэлздэггүй бөгөөд Бурхан үнэний талаар хэчнээн тодорхой, илэрхий ярилаа ч гэсэн аль эрт үхчихсэн мэт хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэдний хувьд бүх юм дууссан бус уу? Амьсгалж байгаа хүнийг хиймэл амьсгалаар аварч болно, харин аль хэдийн үхээд, сүнс нь явчихсан бол хиймэл амьсгал ямар ч нэмэргүй. Хэрвээ асуудалтай тулгарах болгондоо чи бултаж, үүнээс зайлсхийхээр оролддог бол гэрчлэл хийгээгүй гэсэн үг юм; ийм болохоор чи хэзээ ч аврагдаж чадахгүй бөгөөд бүрмөсөн дуусчээ. Чамд асуудал тохиолдох үед чи сийрэг ухаантай, зөв хандлагатай байх ёстой, мөн сонголт хийх ёстой. Асуудал шийдвэрлэхийн тулд та нар үнэнийг ашиглаж сурах ёстой. Ердийн үед, зарим үнэнийг ойлгохын хэрэг юу вэ? Энэ нь зүгээр л гэдсийг чинь цатгахын төлөө байдаг юм биш, бас ердөө л чамайг хэлэх юмтай байлгахын төлөө, эсвэл бусдын асуудлыг шийдвэрлэхийн төлөө ч байдаг юм биш. Хамгийн чухал нь тэдгээр нь өөрийн чинь асуудал, бэрхшээлийг шийдвэрлэхэд хэрэглэгддэг—өөрийнхөө бэрхшээлийг шийдвэрлэснийхээ дараа л чи бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадна. Петрийг яагаад үр жимс гэж хэлдэг вэ? Яагаад гэвэл үнэ цэнтэй зүйлс, төгс болгууштай зүйлс түүнд байсан; тэр үнэнийг эрж хайхаар шийдсэн, хүсэл зориг нь гуйвшгүй байсан; мөн эрүүл ухаантай, зовлон бэрхшээлийг амсахад бэлэн, зүрх сэтгэлдээ үнэнийг хайрладаг байсан бөгөөд тохиолдсон зүйлийг зүгээр өнгөрүүлдэггүй байсан. Эдгээр нь бүгд давуу тал юм. Хэрвээ чамд эдгээр давуу талын аль нь ч байдаггүй бол асуудал гарна гэсэн үг. Чи туршлагажих чадваргүй, ямар ч туршлагагүй, бусдын бэрхшээлийг шийдвэрлэж чадахгүй. Яагаад гэвэл, чи хэрхэн орохоо мэддэггүй. Аливаа зүйл чамд тохиолдоход чи будилж самгарддаг; тэгээд сэтгэлээр унаж, уйлж, сөрөг болж, зугтдаг бөгөөд юу ч хийсэн зөв зохицуулж чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Будилж төөрөлдсөн хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс эш татав

Хүн завхарсан зан чанараа мэддэг байх ёстой. Тэр өөрийн уг чанар, өөрөө юу хийсэн, сонгосон зам эсвэл гэм буруу, алдааныхаа талаар мэддэг байх ёстой—тэдгээрийг тэр задлан шинжлэх ёстой. Түүнчлэн хүн яагаад ийм зүйл хийхээс сийдэггүй, ийм зүйл хийдгийн уг чанар нь юу болохыг тодорхой олж харах ёстой. Бурхан хүнд зориулж яг юу төлөвлөж байгааг бас ойлгох ёстой. Хүн хийсэн алдааныхаа төлөө буруутай, өртэй, ялтай санагдаж магадгүй боловч тэр үргэлж сөрөг байдалд гацах нь зөв үү? Иймэрхүү хандлага, ийм бодолтой байх нь зөв үү? Энэ нь үнэнтэй нийцдэг үү? Энэ нь Бурханы хүсэлтэй нийцдэг үү? Чиний байдал үнэхээр үүнээс гарч ирсэн үү? Үүнийг үнэхээр залруулсан уу? Эсвэл тэрхүү өнгөрсөн асуудал одоогийн хэрэгжүүлэлт юм уу, алхаж буй замд чинь нөлөөлсөн хэвээр, нөлөөгөө тусгадаг уу? Хэрвээ чи үүний үр нөлөөг байнга мэдэрдэг бол энэ асуудлыг чи зүрх сэтгэлдээ бүрэн шийдвэрлээгүй, мөн чанарыг нь мэдэж аваагүй, эсвэл авах ёстой сургамжаа аваагүй гэдгийг харуулдаг. Энэ нь зөвхөн Бурханыг мэдэх тухай асуудал биш, энэ бол хүний уг чанар, эсвэл мөн чанараас үүсдэг зүйл юм. Одоо ямар асуудлыг яаралтай авч үзэх вэ? Урдах замаараа хэрхэн алхах—тэр бүлэг төгссөн. Бурхан хүний завхралын илрэлд хүн эцэст нь үнэнийг хүлээн авч, завхралаа шийдвэрлэж чадах эсэхийнх нь дагуу харьцдаг. Түүнчлэн хүмүүс бол Сатаны үр удам бөгөөд тэд Бурханы зан чанарт халдсан ч байсан, үгүй ч байсан уг чанар мөн чанар нь хэвдээ л байдаг. Чи ямар нэг зүйлийг хийсэн, харин өөр нэг хүнд үүнийг хийх боломж гараагүй байж таарсан байх. Тэгээд тэр зүйлийг хийсэн хүн нь чи болохоор Бурханы өмнө ямар хандлагатай байх ёстой, Түүний өмнө өгөх учиртай хариулт, Тэр юу хүсдэг талаар зүрх сэтгэлдээ тодорхой мэдэж байх ёстой. Чи эдгээр зүйлийг бүрэн дүүрэн ойлгож, тэдгээрийг маш тодорхой авч үзэж, эрэлхийлэх учиртай зүйлээ эрэлхийлдэг бөгөөд тийм зүйлийн нөлөөнд автаж, баригддаггүй, харин явах учиртай урдах замаараа явж—тэр зүйлийг бүрмөсөн ардаа орхи, тэгээд гүйцэтгэх учиртай үүргээ гүйцэтгэ. Нэг талаар, одоо үүргээ гүйцэтгэх нь өнгөрсөн гэм буруугаа цайруулах нэг арга юм. Энэ бол сөрөг бөгөөд хэдийгээр төдий л хүсүүштэй хандлага биш боловч чамд байх ёстой хамгийн наад захын боломжийн сэтгэлгээ юм. Нөгөө талаар, чи идэвх санаачилгатай байж, “Урьд өмнө нь би юу ч хийсэн байсан, одоо би Бурханы хүсэл хийгээд үнэнийг ойлгодог болсон. Би чадах бүхнээ Бурханд өргөхийн тулд бүхнийг хийх ёстой. Би хариуцлагаа сайн биелүүлж, үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Бүтээгдсэн зүйлийн хийх ёстой зүйл нь энэ билээ” гэж хэлэх ёстой. Чи эерэг хандлагаар орох ёстой. Бурханы талаар чамд үзэл байна уу, эсвэл завхралаа харуулан Түүний зан чанарт халддаг эсэх чинь хамаагүй, чи өөрийнхөө талаар эргэцүүлж, үнэнийг эрж хайх ёстой. Сургамж аваад өнгөрсөн үеийн сөрөг зүйл өөрт чинь нөлөөлөхийг бүү зөвшөөр. Тэрийг бүрмөсөн ардаа орхи.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна”-аас эш татав

Бидний орчин нөхцөл ямар ноцтой байх, бидэнд ямар төрлийн бэрхшээл тохиолдох, бид хэр сул дорой, эсвэл хэр сөрөг байхаас үл хамааран бид зан чанарын өөрчлөлтөд төдийгүй Бурханы хэлсэн үгэнд итгэл алдрах ёсгүй хэмээн шийдвэр гаргах хэрэгтэй. Бурхан хүнд амлалт өгсөн, харин хүн энэхүү амлалтыг хүлээж авахын тулд шийдвэр гаргаж, тууштай байх ёстой. Бурхан хулчгаруудад дургүй, Бурхан шийдэмгий хүмүүст дуртай. Чи маш их завхрал илчилж, тахир муруй олон замаар явж, олон гэм бурууг үйлдэж, эсвэл урьд нь Бурханыг эсэргүүцэж байсан байж магадгүй; аль эсвэл зарим хүн зүрх сэтгэлдээ Бурханыг доромжилж, Бурханд гомдоллон үглэж, Бурханыг эсэргүүцэж байж магадгүй—Бурхан эдгээр зүйлийг хардаггүй, зөвхөн тэднийг хэзээ нэг өдөр өөрчлөгдөх эсэхийг хардаг. Библид үрэлгэн хүү эргэн ирсэн тухай түүх гардаг. Эзэн Есүс яагаад ийм сургаалт зүйрлэлийг айлдсан бэ? Хүн төрөлхтнийг аврах Бурханы хүсэл чин сэтгэлийнх юм. Тэрээр хүмүүст гэмших, өөрчлөгдөх боломж өгдөг. Энэ явцдаа хүмүүсийг ойлгож, сул тал болон завхралынх нь хэмжээг гүн гүнзгий мэдэж байдаг. Хүмүүс бүдэрч, бүтэлгүйтнэ гэдгийг Тэр мэднэ. Энэ нь яг л хүүхэд алхаж сурахтай адил: Бие чинь хэчнээн хүчтэй байсан ч чамд бүдрэх, тээглэн унах үе тохионо. Эх хүн үрээ ойлгодог шиг Бурхан хүн бүрийг ойлгодог. Тэрээр хүн бүрийн бэрхшээл, хүн бүрийн сул тал, мөн хүн бүрийн хэрэгцээг ойлгодог; үүнээс гадна зан чанарын өөрчлөлт рүү орох явцад хүмүүст ямар бэрхшээл тулгардаг, ямар сул тал, бүтэлгүйтэл тохиолдохыг бас ойлгодог—Бурхан үүнийг төгс ойлгодог. Тиймээс, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнийг шинждэг. Чи хэчнээн сул дорой байсан ч Бурханы нэрийг хаяхгүй байгаа цагт, Бурханыг юм уу энэ замаас гажихгүй байгаа цагт чамд зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломж үргэлж байна. Бид зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжтой гэдэг нь үлдэх найдвар бидэнд бий гэсэн үг бөгөөд бидэнд үлдэх найдвар байгаа гэдэг нь Бурханаар авруулах найдвар бий гэсэн үг юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарын өөрчлөлт нь юу болох болон зан чанарын өөрчлөлтөнд хүрэх зам”-аас эш татав

Өмнөх: 50. Өөрийгөө хаях зарчмууд

Дараах: 52. Өөртөө зөв хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх