127. Бусдад хайраар туслах зарчмууд

(1) Бурханы үгэнд үндэслэн янз бүрийн хүмүүсийг ялган таних шаардлагатай. Бурханд үнэхээр итгэдэг сайн хүмүүстэй хайраар харилц; бие биедээ чин сэтгэлээсээ хандаж, нэг нэгэндээ тусал;

(2) Бусдад хайраар тусалдаг хүн зарим нэг далд сэдлийн төлөө, эсвэл ямар нэг зүйл хариуд нь авахын төлөө биш, харин гагцхүү үнэнийг хэрэгжүүлж, үүргээ сайн гүйцэтгэж, бусдыг Бурханы өмнө аваачихын тулд л ингэх ёстой;

(3) Хүмүүс бие биедээ туслах үедээ нэг нь нөгөөгийнхөө бэрхшээлийг ойлгож, өөрсдийнхөө зохистой гэж үзсэн арга замаар нэг нэгнийхээ бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайх ёстой;

(4) Хүн Бурханы үгэнд үндэслэн бусдад шударга хандах ёстой. Бусдыг нэгэн хэвд оруулахын тулд үзэл, төсөөллөө ашиглах ёсгүй, эсвэл гэм бурууд нь үндэслэн бусдыг яллаж болохгүй.

Холбогдох Бурханы үг:

Та нар үнэнд анхаарах ёстой; тэгсэн цагт л амь руу орно. Бусад хүний үйлдэл үнэнтэй нийцэхгүй байгааг олж мэдсэн бол үнэнийг эрмэлзэхэд нь тэдэнд маш их хайрын сэтгэлээр туслах ёстой. Хэрвээ бусад хүн үнэнийг хэрэгжүүлж чаддаг, аливаа зүйлийг хийх арга нь зарчимтай байвал бид тэднээс суралцаж, тэднийг дуурайхыг хичээх ёстой бөгөөд энэ л харилцан биеэ биеэ хайрлаж байгаа хэрэг юм. Хүн болгон үнэнд анхаарч, үнэнийг олж авахаар чармайдаг ийм уур амьсгал чуулганы дотор байх ёстой. Хүмүүс хөгшин ч бай, залуу ч бай, ахмад итгэгчид ч бай, биш ч бай, хэдий их чадвартай ч бай хамаагүй; хэн нь зөв үг хэлдэг, үнэнтэй нийцэлтэй ярьдаг, хэн нь Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож байна, хэн нь Бурханы гэрийн ажлыг зүрх сэтгэлдээ хамгийн их тээдэг, хэн нь эерэг зүйлийн талаар нэлээд их мэдлэгтэй, хэн нь зөвт байдлын мэдрэмжээ хуваалцдаг, хэн нь төлөөс төлөхөд бэлэн байна вэ гэдгийг харах ёстой. Ах эгч нар ийм хүмүүсийг л дэмжиж, сайшаах хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлэхээс үүддэг ийм шулуун шударга уур амьсгал чуулганд давамгайлах ёстой; ингэснээр та нар Ариун Сүнсний ажилтай болох бөгөөд Бурхан ерөөл, удирдамжаа хайрлана. Хэрвээ чуулганд үлгэр түүх ярьж, нэг нэгнийхээ талаар сүр бадруулж, бие биедээ өс санаж, бие биедээ атаархаж, хоорондоо арцалддаг уур амьсгал давамгайлбал Ариун Сүнс та нар дээр яавч ажиллахгүй. Бие биеийнхээ эсрэг тэмцэж, нууцаар сөргөлдөж, хууран мэхэлж, залилж, нэг нэгнийхээ эсрэг хуйвалдах нь ёрын муу уур амьсгал мөн! Хэрвээ чуулганд тийм уур амьсгал давамгайлдаг бол Ариун Сүнс яавч Бурханы ажлыг хийхгүй. Эзэн Есүс үүнтэй холбогдох нэг үг хэлсэн байдаг. Юу гэж хэлснийг нь та нар санаж байна уу? (“Би та нарт дахин хэлье, хэрвээ та нараас хоёр нь ямар нэг зүйлийг гуйх талаар газар дээр санаа нийлбэл тэнгэр дэх Миний Эцэг тэдний төлөө үүнийг биелүүлнэ. Учир нь хоёр юм уу гурван хүн Миний нэрээр цугларвал Би тэдний дунд байх болно” [Матай 18:19–20]). Энэ үнэн. Бурхан хэлсэндээ хүрдэг. Хэрвээ чи Бурханы хүслийн эсрэг явж, Бурханы хэлснээр хийхгүй бол Бурхан чамаас хол хөндий болно. Тиймээс чи үргэлж бусдаас өө хайж, бусдын тухай дургүйцдэг зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бусад хүн чамд дургүй гэдэгт ямагт анхаарлаа төвлөрүүлэх болно. Энэ нь асуудал үүсгэнэ. Хэрвээ Ариун Сүнс чам дээр ажилладаггүй, Бурхан чамайг ерөөж, замчилдаггүй, чи гагцхүү хүч чадал, авьяас, чадвартаа найддаг бол чиний хийдэг юу ч сайн болохгүй, Бурханы хүсэлтэй нийцэлгүй байх бөгөөд хэчнээн ч шаргуу ажиллаад хөлс хүчний гарз болно. Та нар үүнийг туршлагаараа алгуурхан сурч авна. Та нар хийдэг бүхэндээ нэгэн санаатай байх ёстой. Тэгвэл яаж нэгэн санаатай байж болох вэ? Чи үнэнийг хэрэгжүүлэх ёстой; тэгсэн цагт л бүгд хамтдаа, бүгд нэгэн санаатай багцалсан сум мэт хүчирхэг болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрхтэй байхын тулд үүргээ бүхий л зүрх, санаа, сэтгэлээрээ зохистой биелүүлэх шаардлагатай”-аас эш татав

Чи бусадтай харилцахдаа эхлээд үнэн зүрх сэтгэл, чин сэтгэлээ мэдрүүлэх ёстой. Хэрэв хүн бусадтай ярьж, холбоо тогтоож, хамтдаа ажиллаж байхдаа хааш яаш, сүржин, тал зассан, долигоносон, хариуцлагагүй, хий хоосон үгтэй, аль эсвэл зүгээр л бусдын тусыг эрж юм ярьдаг бол тэдний үг ямар ч үнэмшилгүй, тэд огтхон ч чин сэтгэлгүй байдаг. Хэн ч байсан, өрөөлтэй харилцах тэдний горим ийм ажээ. Тийм хүн үнэнч шударга зүрх сэтгэлтэй байдаг уу? Энэ бол үнэнч хүн биш. Хэн нэгэн зарим нэг дутагдалтай байгаад, чамд “Би яг яагаад ийм сөрөг байдгийг хэлээд өгөөч. Үүнийг ер ойлгож чадахгүй юм!” гэж чин сэтгэлээсээ, үнэнээ хэллээ гэж бодъё. Тэгээд чи тэдний асуудлыг үнэндээ зүрх сэтгэлдээ ойлгож байгаа хэр нь тэгж хэлэлгүй, харин “Зүгээр дээ. Би ч гэсэн үе үе сөрөг болдог юм” гэж хэллээ гэж бодъё. Энэ үг сонсож байгаа хүндээ маш их тайтгарал болдог ч чиний хандлага чин сэтгэлийнх мөн үү? Үгүй, тийм биш. Чи нөгөө хүндээ хайнга хандаж байна, тэдэнд илүү аятайхан санагдуулж, тайтгаруулахын тулд чи тэдэнтэй үнэнчээр ярихаас зайлсхийж байна. Тэднийг сөрөг байдлаа ардаа орхиж чаддаг болгохоор чин сэтгэлээсээ тэдэнд туслахгүй байна. Тэднийг тайтгаруулж, тэд нараас хөндийрөх юм уу зөрчил маргаан гаргахгүй байхыг хичээгээд л чи маш өчүүхэн зүйл хийж өгсөн—үнэнч шударга хүн байна гэдэг ийм байдаггүй юм. Тэгвэл иймэрхүү нөхцөлтэй тулгарах үедээ үнэнч шударга хүн яах ёстой вэ? Үзэж харж, таньж мэдсэн зүйлээ тэдэнд ингэж ярьж өг: “Би юу харж, юу туулснаа чамд хэлье. Миний хэлж байгаа зүйл зөв үү, буруу юу гэдгийг чи шийд. Буруу байвал чи хүлээн зөвшөөрөх албагүй. Зөв байвал чамайг хүлээн авна гэж найдъя. Хэрвээ би сонсоход хэцүү, сэтгэл шархлуулах юм хэлбэл та Бурханаас хүлээн авч чадна гэж найдъя. Миний санаа, зорилго бол чамд туслах явдал. Бардам зан чинь шархалсан байна, би энэ асуудлыг тодорхой харж байна. Өөрийгөө өргөмжлөх үзлийг чинь хэн ч тордохгүй байна, тэгээд бусад бүх хүн чамайг дорд үзэж, дайрч давшилж байна, ингэж их хэлмэгдэж байсан удаагүй гэж чи боддог. Үүнийг чи тэвчиж чадалгүй, сөрөг болдог. Та юу гэж бодож байна? Үнэхээр ийм зүйл болж байгаа юу?” Үүнийг сонсоод тэд үнэхээр тийм байгааг мэдэрдэг. Зүрх сэтгэлд үнэндээ ийм зүйл байгаа ч хэрэв чи үнэнч шударга хүн биш бол үүнийгээ хэлэхгүй. Харин, “Би ч гэсэн байнга сөрөг болдог” гэж хэлэх бөгөөд хүн болгон сөрөг болдог гэж нөгөө хүн нь сонсоод үүнийг хэвийн гэж бодож, эцэстээ сөрөг байдлыг ардаа орхидоггүй. Хэрэв чи үнэнч шударга хүн байгаад, тэдэнд үнэнч хандлага, үнэнч зүрх сэтгэлээр тусалбал үнэнийг ойлгож, сөрөг байдлыг ардаа орхиход нь тус болж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”-аас эш татав

Чи ах эгч нартай сайхан харилцаатай бөгөөд өөрсдөд нь ямар буруу байгааг хэлж өгөөч гэж чамаас гуйвал чи үүнийг хэрхэн хийх ёстой вэ? Энэ нь уг асуудал дээр ямар арга барил хэрэглэхтэй холбоотой байдаг. Үнэнийг хэрэгжүүлэх арга барил уу, эсвэл амьдралын гүн ухааныг ашигладаг уу? Хэрвээ чи “Чи бүх талаараа сайн, надаас дээр. Чи зовлон бэрхшээлийг дааж чаддаг, хэв чанар чинь сайн. Чи сөрөг байх шаардлагагүй. Чи маш сайн; даруу байгаад байх юу байна?” гэж хэлдэг бол, хэрвээ чи тэдэнд буруу зүйл байгааг тодорхой хардаг мөртөө хоорондын эв эеэ сэвтээхгүйн тулд ямар хүн гэдгийг нь тодорхой хэлдэггүй бол амьдралын гүн ухааныг ашиглаж байна. Ийм асуудалд өөрөөр ханддаг хүн “Одоо биеийн хэмжээ минь бага байна, би чиний асуудлыг бүрэн гүйцэд ойлгохгүй байна. Ойлгодог болохоороо би чамд хэлье” гэдэг. Ингэх нь бусдыг хуурахыг оролдож байгаа хэрэг бус уу? Тэд үнэхээр юу ч бүрэн гүйцэд ойлгодоггүй байж болох уу? Уг асуудлын талаар тэд огт боддоггүй байж болох уу? Тэд боддог; тэд ердөө л гомдоохоос эмээгээд тэрийгээ хэлдэггүй. Тэд чамд юу ч хэлэхгүй, чамайг уг асуудлыг ухаж ойлгож чадахгүй болгоод чи өөрийгөө мундаг гэж бодоход хүргэдэг. Магадгүй нэг өдөр чи бүтэлгүйтэж унахад тэд далдуур инээж байх болно. Тийм зүйл тохиолдоход зүйрлэвэл тэд илүү дээр харагдана; тэд чамайг ингэж шоглодог. Ийм хүн муу биш гэж үү? Энэ хоёр арга барилаас алийг нь илүүд үзэх вэ? Хоёулаа л жигшмээр; аль нь ч илүү биш. Зарим хүн өөрсдөө үнэнийг хэлэх ёстой гэдэг. Тэд “Чи муу хүн, ёрын муу. Чамайг ганц хараад л чи аврагдахгүй гэдгийг би хэлж чадна” гэдэг. Хэдийгээр тэд шударга ярьдаг, зүрх сэтгэлдээ яг ингэж боддог ч гэсэн ингэж хэлж байгаад нь: “Би ингэж хэлбэл чи лав биеэ тоосон, давилуун болохгүй” гэсэн далд сэдэл цухалздаг. Ийм арга барил бас буруу—ингэх нь бусдын сэтгэлийг бодолцохгүй, үр дагаврыг нь ч бас тооцож үзэхгүй байгаа хэрэг. Ийм хүний зан чанарын талаар чи юу гэж боддог вэ? Тэд үнэнийг хэрэгжүүлж байна уу? Үгүй, ингэж үйлдэх нь бусдыг сөрөг болгож, бүдрэхэд хүргэж магад. Энэ нь тэдний алхах замд ноцтой саад болно. Хүн энэ бүх зүйлийг бодолцох ёстой. Энэ арга барил ч бас сайн биш; энэ нь дотроо зан чанар тээж байдаг. Энэ нь хэвийн хүн чанарын ухаалаг байдлын хүрээнд ярьж, үйлдэж байгаа хэрэг биш, бас үнэн-зарчмын дагуу аашилж байгаа ч хэрэг биш билээ.

Тэгэхээр чи энэ асуудалд үнэн-зарчмын дагуу хэрхэн хандах ёстой вэ? Ямар үйлдэл үнэнтэй нийцдэг вэ? Холбогдолтой хэчнээн зарчим байдаг вэ? Чи зарчмуудыг бат нот ухаж ойлгосон байх ёстой. Нэгдүгээрт, бусдыг бүдрэхэд бүү хүргэ. Чи эхлээд бусдын сул талыг, ямар маягаар ярилцвал тэднийг бүдрэхэд хүргэхгүй байх талаар бодолцох ёстой. Энэ бол бодолцох ёстой хамгийн наад захын зүйл юм. Дараа нь аливаа зүйлийн эерэг талыг нь—нөгөө хүндээ туслахын тулд юу хийж чадах талаар бодож үз. Тэдэнд туслах зорилго бол Бурханы хүслийг тэдэнд ойлгуулж, тэднийг Бурханы өмнө авчирч, өөрөө тэгсэн шигээ тийм хэцүү нөхцөл байдлыг ардаа орхих боломжтой болгох явдал юм. Энэ бол хамгийн сайхан сэтгэлтэй хамгийн сайн хүн; энэ бол үнэний хэрэгжүүлэлт юм. Нэгдүгээрт: Тэднийг бүдрэхэд бүү хүргэ. Хоёрдугаарт: Тэдэнд тусалж чаддаг бай. Гуравдугаарт: Тэдэнд үнэнийг олж авах боломж олго. Чи энэ гурван зарчмыг ухаж ойлгох ёстой. Гэхдээ эдгээрийг чухамдаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ? Чи бусдын бэрхшээлийг үнэхээр ойлгодог уу? Энэ бас нэг асуудал бус уу? Чи бас: “Тэдний асуудлын эх үүсвэр нь юу вэ? Би тэдэнд тусалж чадах уу? Хэрвээ би чадахгүй байгаад, дур зоргоороо, хайхрамжгүй яривал тэднийг буруу зам руу чиглүүлж магадгүй. Түүнээс гадна, энэ хүн үнэнийг хэр сайн ойлгож чаддаг вэ, хэв чанар нь ямар вэ? Өөрийнхөөрөө зүтгэдэг хүн үү? Сүнслэг асуудлыг ойлгодог уу? Үнэнийг хүлээн авч чадах уу? Үнэнийг эрэлхийлдэг үү? Хэрвээ намайг өөрөөс нь дээр гэдгийг харвал, мөн би түүнтэй бас нөхөрлөвөл түүнд атаархал, сөрөг байдал төрөх үү?” гэж бодох ёстой. Эдгээр асуултыг бүгдийг нь бодолцох ёстой; энэ бол хүн чанарын зүйл юм. Тэгэхээр, энэ асуудалтай тулгарах үедээ чи эхлээд эдгээр зүйлийг бодолцож, дараа нь тэдэнтэй эерэг, идэвхтэй сэтгэлээр нөхөрлө, ингэхдээ залбирч, тэдэнд хэрхэн туслах, эдгээр зарчмыг хэрхэн баримталж болох, тэдэнд бэрхшээлээ хэрхэн ардаа орхиж, ашиг тусыг нь хүртэх боломжтой болгож чадахын тулд эрж хайх ёстой. Энэ нь хийхэд хялбар зүйл үү? Үүнд чин сэтгэл шаардлагатай. Хүн хамгийн наад захын юм бодоход л хангалттай гэж санан “Бурханы үгийг унш, Бурханыг хайрла. Түүний хайрыг чи хариулах ёстой. Энд юу нь тийм хэцүү байна? Чи юунд сөрөг болдог юм бэ?” гэж хэлдэг бол хийж байгаа зүйлээ ердөө л оромдсон болж, бусадтай чин сэтгэлээсээ харьцахгүй байна. Ийм хүмүүс мэдэн будилдаг, зүрх сэтгэл нь хахир хатуу, бусдыг өрөвддөггүй, бусдыг хайрладаггүй. Хэрвээ чи үнэхээр мөс чанартай бол сайтар бодож, ийнхүү тунгаан бодох ёстой: “Надаас асууж байгааг бодоход нэлээд хэцүү байдалд орсон байж таарна. Ер нь тэд маш урам зоригтой эрэлхийлж, үүргээ гүйцэтгэхдээ маш эерэг байдаг. Энэ бэрхшээл үнэхээр тэднийг бүдрэхэд хүргэх юм уу, сөрөг болгож, үүрэгт нь нөлөөлбөл тэдэнд, мөн Бурханы гэрт ашиг тусгүй болно. Асуудлыг нь шийдвэрлэхийн тулд би тэдэнд яаж туслах ёстой вэ?”. Чи үүнийг тунгаан бодож, зүрх сэтгэлдээ урагшлах замыг олж, юу хийхээ мэддэг бол, тэгээд дараа нь тэдэнтэй нөхөрлө. Чи өөрөө тунгаан бодож, эрж хайж, залбирч байгаа бөгөөд асуудлыг хараахан бүрэн ойлгож чадаагүй байгаа тул заримдаа анхны нөхөрлөл чинь бүхэлдээ ойлгомжтой биш байна. Чи яаралгүй хэлэх зөв үгээ бодож, ийм зүйлийг яаж хэлбэл нөгөө хүн сургамж авч, сөрөг бололгүйгээр урагшлах замаа олж чаддаг болох талаар бодох ёстой. Энэ бүх зүйлийг сайтар бодох шаардлагатай, эдгээрийг сайтар тунгаан бодоход хүчин чармайлт гаргахыг шаарддаг. Тиймээс чи сайтар тунгаан бодож, ахин дахин залбирах бөгөөд эхлээд хэлэх үг чинь нэг их найруулга сайтай биш байж магадгүй ч, ярих тусам хэлэх гээд байгаа санаа чинь улам тодорхой, ойлгомжтой болно—тэгээд чамайг асуудлыг бүрэн ойлгох үед нөгөө хүн ч ойлгоно. Чи асуудлыг шийдвэрлэх явцдаа үнэн-зарчмын дагуу үйлдэж, чи ч бас үнэний нэг талыг олж авч, сургамж авч чадахын зэрэгцээ нөгөө хүндээ тус болно. Хүн үнэнийг хэрэгжүүлэх үед Бурхан түүнд онцгойлон хандаж, онцгой ивээл үзүүлж байгаа нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн Бурханы тухай үзэл, буруу ойлголтоо шийдвэрлэж чадна”-аас эш татав

Өдөр тутмын амьдралдаа ямар нөхцөл байдалд, хэр олон нөхцөл байдалд чи Бурханаас эмээдэг, мөн ямар зүйлс дээр эмээдэггүй вэ? Та нар бусдыг үзэн ядаж чаддаг уу? Хэн нэгнийг үзэн ядах үедээ чи тэр хүнтэйгээ хатуу ширүүн харьцаж, эсвэл түүнээс өшөө авч чадах уу? (Тийм.) Тэгвэл та нар нэлээд аймаар юм байна! Та нар Бурханаас эмээхгүй байна. Иймэрхүү зүйл хийж чадаж байна гэдэг чинь нэлээд ноцтой түвшний олиггүй зан чанартай гэсэн үг! Хайр, үзэн ядалт хоёр нь хэвийн хүн чанарт байх ёстой зүйлс боловч юуг хайрлаж, юуг үзэн яддагаа тодорхой ялгаж салгадаг байх ёстой. Чи зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлаж, үнэнийг хайрлаж, эерэг зүйлсийг хайрлаж, ах эгч нараа хайрлах ёстой, харин диавол Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлсийг үзэн ядаж, антихристийг үзэн ядаж, хорон муу хүмүүсийг үзэн ядах ёстой. Хэрэв чи ах эгч нараа үзэн ядах сэтгэл өвөрлөвөл тэднийг дарлаж, тэднээс өшөө авах талтай; ингэх нь маш аймшигтай. Зарим хүнд гагцхүү үзэн ядалт, ёрын муу санаа бодогддог. Хэсэг хугацааны дараа тийм хүмүүс үзэн яддаг хүмүүстэйгээ таарамжтай байж чадахгүй бол тэднээс зайгаа барьж эхэлнэ; гэхдээ тэд Бурханыг зүрх сэтгэлдээ байлгаж, хүндэтгэдэг учраас үзэн ядалт үүрэгт нь нөлөөлдөггүй, хүн хоорондын хэвийн харилцаанд нь нөлөөлдөггүй. Тэд Бурханд халдахыг хүсдэггүй бөгөөд тэгэх вий гэж айдаг. Хэдийгээр ийм хүмүүс хэн нэгний талаар тодорхой үзэл бодол өвөрлөж болох ч тэр бодлоо хэзээ ч үйл хэрэг болгодоггүй, тэр ч бүү хэл хэрээс хэтэрсэн ганц ч үг хэлдэггүй, Бурханд халдахыг хүсдэггүй. Энэ ямар төрлийн зан авир вэ? Энэ нь зарчимтай, алагчлалгүй байдлаар биеэ авч явж, аливааг зохицуулж байгаагийн жишээ юм. Чи хэн нэгний зантай таарч тохирохгүй, тэр чамд таалагдахгүй байж болох боловч түүнтэй хамт ажиллахдаа алагчлахгүй байж, үүрэг гүйцэтгэхдээ бухимдлаа гаргахгүй, үүргээ золиослохгүй, Бурханы гэр бүлийн ашиг сонирхолд бухимдлаа гаргахгүй байх болно. Чи юмыг зарчмын дагуу хийж чадна; иймээс Бурханыг гэх суурь хүндлэл чамд байдаг. Харин үүнээс арай дээр бол хэн нэг зарим нэг алдаа, дутагдалтай байгааг харах үед, тэр чамайг гомдоож, чиний ашиг сонирхолд хохирол учруулсан байсан ч гэсэн, түүнд туслах сэтгэл чамд байсаар байдаг. Ингэх нь бүр ч сайн; энэ нь, чи бол хүн чанартай, үнэн-бодит байдалтай, Бурханыг хүндэлдэг хүн гэсэн үг байх болно. Хэрэв одоогийн биеийн хэмжээгээрээ үүнд хүрч чадахгүй ч гэсэн зарчмын дагуу аливааг хийж, биеэ авч явж, хүмүүстэй харьцаж чаддаг бол үүнийг ч бас Бурханаас эмээж буйд тооцно; энэ хамгийн үндсэн зүйл юм. Хэрэв үүнд ч хүрч чадахгүй, өөрийгөө хорьж дийлэхгүй байгаа бол чи асар их аюулд орсон ба нэлээд аймшигтай хүн юм. Хэрэв чамд байр суурь өгвөл чи хүмүүсийг шийтгэж, тэднийг зовоож мэднэ; тэгээд хэдийд ч антихрист болон хувирах магадлалтай. Антихрист болдог хүн ямар төрлийн хүн байдаг вэ? Тэрээр таягдан хаягдах нэгэн биш гэж үү? Хэн нэгэн сайн, муу эсэх, түүнд хэрхэн хандах ёстой тухайд бол хүмүүс өөрсдийн гэсэн зан авирын зарчимтай байх ёстой; гэхдээ тухайн хүний төгсгөл ямар байх—тэр Бурханаар шийтгүүлж дуусах эсэх, эсвэл шүүгдэж, гэсгээгдэж дуусах эсэх нь Бурханы хэрэг билээ. Хүмүүс хөндлөнгөөс оролцох ёсгүй; Өөрийнх нь өмнөөс санаачилгыг гартаа авахыг Бурхан чамд зөвшөөрөхгүй. Тухайн хүнд яаж хандах нь Бурханы хэрэг юм. Тийм хүмүүс ямар төгсгөлтэй байхыг Бурхан шийдээгүй, тэднийг хөөгөөгүй, шийтгээгүй бөгөөд тэд аврагдаж байгаа цагт чи тэдэнд хайрын сэтгэлээр тэвчээртэй туслах ёстой; чи ийм хүмүүсийн төгсгөлийг тодорхойлох гэж найдах ёсгүй, бас тэдэнд хатуу ширүүн хандаж, тэднийг шийтгэх хүний арга барил ашиглах ч ёсгүй. Чи тийм хүмүүстэй харьцаж, засаж болно, эсвэл тэдэнд туслахын тулд зүрх сэтгэлээ нээж, чин сэтгэлийн нөхөрлөл хийж болно. Гэвч энэ хүмүүсийг шийтгэж, гадуурхаж, зохиомлоор буруутгахаар санаархаж байвал чи асуудалд орно. Ингэх нь үнэнтэй нийцэх үү? Ийм бодолтой байх нь түргэн ууртай байхаас үүддэг; ийм бодол Сатанаас ирдэг бөгөөд хүний хорсол гомдлоос гадна хүний атаа жөтөө, зэвүүцлээс үүсдэг. Ингэж авирлах нь үнэнтэй нийцдэггүй. Энэ бол чамд залхаан цээрлүүлэлт авчрах зүйл бөгөөд Бурханы хүсэлтэй нийцдэггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд итгэх зөв замд орохын өмнө хүмүүст байх таван төлөв байдал”-аас эш татав

Өмнөх: 126. Ах эгч нарын хоорондох хайрын зарчмууд

Дараах: 128. Ах эгч нартаа хандах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх