118. Антихрист чөтгөрүүдийг таних зарчмууд

(1) Антихрист чөтгөрүүд биеэ тоосон, ихэрхүү бөгөөд хэнийг ч дуулгавартай дагадаггүй. Тэд хэзээ ч Бурханыг өргөмжилдөггүй, Түүнд гэрчлэл хийдэггүй, харин бусдыг хууран мэхлэх бичиг үсэг, хоосон сургаал номлохдоо хамгийн чадварлаг байдаг;

(2) Антихрист чөтгөрүүд бүгд үнэнийг үзэн ядаж, эсэргүүцдэг. Тэд өөрсдийгөө өчүүхэн төдий ч мэддэггүй, өөрсдийгөө ойлгодоггүй, тэр тусмаа биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг;

(3) Антихрист чөтгөрүүд сэмхэн үйлдэж, хувиа бодсон, дарангуй зан гаргадаг бөгөөд хүмүүстэй хэзээ ч нөхөрлөл хийдэггүй. Тэд бусдыг үнэнд юм уу Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг;

(4) Антихрист чөтгөрүүд засалт, харьцалтыг яавч хүлээн авдаггүй. Аливаа буруу хэргийнхээ төлөө гэмших хандлага тэдэнд огт байдаггүй. Харин ч тэд үзэл тарааж, Бурханыг шүүмжилдэг;

(5) Антихрист чөтгөрүүдийн нэг нь ч Бурханы оршин тогтнолд итгэдэггүй. Тэд Христ болон үнэнийг үл тоож, зарчмыг дэндүү их зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл тоомсорлодог;

(6) Антихрист чөтгөрүүд шашны зан үйл, үйл ажиллагаанд оролцохын сацуу чуулганы санхүүг хянаж, Бурханы тахилыг булаан авч, Бурханы гэрийн ажлыг хориглохыг үргэлж хүсдэг;

(7) Антихрист чөтгөрүүдийн тоонд ордог бүх хүн Ариун Сүнсний ашигладаг хүнийг үнэн голоосоо үзэн яддаг бөгөөд түүний орыг эзлэхээр найдан түүнийг гутааж, гүжирдэж, дайрч давшлахын тулд есөн шидийн арга ашигладаг;

(8) Антихрист чөтгөрүүд эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэх л сонирхолтой байдаг. Тэд бусдыг хууран мэхэлж, урхидаж, хянаж—өөрсдийн хаант улсыг байгуулж, Бурханы гэрийг өөрийн, хувийн гэр орон болгохыг үргэлж эрэлхийлдэг.

Холбогдох Бурханы үг:

Антихристийг Бурхан юу гэж тодорхойлдог вэ? Бурханд дайсагнадаг хүн. Энэ бол Бурханы дайсан мөн! Бурханд дайсагнаж, үнэнд дайсагнадаг, үнэнийг жигшдэг, Бурханыг жигшдэг бөгөөд эерэг юм бүхнийг жигшдэг нэгэн гэж тодорхойлдог. Энэ бол агшин зуур сул дорой, мунхаг болж, бага зэрэг үзэл бодолдоо бага зэрэг ташаарсан эгэл хүн биш, мөн үнэнд нийцдэггүй жаахан этгээд ойлголттой хүн ч биш. Иймэрхүү хүн биш ээ. Энэ бол Бурханы дайсан антихрист юм! Түүний дүр бол эерэг юм бүхнийг үзэн ядаж, бүх үнэнийг үзэн яддаг, Бурханы зан чанар болон мөн чанарыг бүгдийг нь үзэн яддаг нэгэн юм. Бурхан ийм дүртэй хүнд хэрхэн ханддаг вэ? Бурхан тэднийг аврахгүй! Тийм хүмүүс төрөлхийн чанараараа үнэнийг жигшиж, зэвүүцдэг. Энд ёрын муу, харгис догшин байдал, үнэнийг жигшин голох байдал илчлэгддэг—эдгээр нь завхарсан зан чанаруудын дундаас хамгийн ноцтой илрэл, зан чанар бөгөөд Сатанд хамгийн нийтлэг, салшгүй байдаг зүйлс юм. Энэ нь жирийн завхарсан хүмүүсийн завхарсан зан чанарын багахан илчлэл биш—энэ бол Бурханд дайсагнагч хүчин юм. Тэд чуулганыг үймүүлж, хянаж чаддаг, тэд Бурханы удирдлагын ажлыг сүйрүүлж, саатуулж чаддаг. Жирийн завхарсан хүмүүс ийм зүйл хийдэг үү? Огт үгүй, иймээс чи үүнийг дутуу үнэлэх ёсгүй. Жирийн хүмүүс бас ёрын муу зан чанартай байдаг; зарим нь хувиа хичээж, зэвүүцмээр авирладаг ба зарим нь хүнд дээрэлхүүлэхгүй, “Хүн намайг гомдоохгүй бол би хүн гомдоохгүй” гэж бодон догшин ширүүн аашилдаг. Харин антихристүүд үүнээс юугаараа өөр вэ? Тэдний үндсэн зан чанар бол биеэ тоосон байдал бус, боловсорч гүйцсэн ёрын муу байдал юм. Энэ ёрын муу байдал гол төлөв хэрхэн илэрдэг вэ? Үүнийг тэдний аливааг хийх этгээд арга барилаас харж болдог, үүнийг жаахан ухаантай, жаахан мэдлэг, нийгмийн туршлага бүхий жирийн хүмүүс олж тогтооход бэрх байдаг; энэ нь ёрын муу болчихсон, энэ бол ов мэх биш. Тэд далд явуулга, заль мэх хэрэглэж чаддаг бөгөөд эдгээрийг ихэнх хүнээс илүү “сайн” хэрэглэдэг; ихэнх эгэл хүн тэдэнтэй өрсөлдөж, харьцаж чаддаггүй. Энэ бол антихрист юм. Яагаад эгэл хүмүүс тэдэнтэй харьцаж чаддаггүй гэдэг вэ? Яагаад гэвэл, тэд туйлын ёрын муу учраас хүмүүсийг хуурах үлэмж их хүч чадал эзэмшдэг. Яагаад бид антихристийн илрэлийн талаар нөхөрлөж байна вэ? Яагаад гэвэл, антихристүүд бүгдээрээ хүмүүсийг хуурах дэндүү их чадвартай. Тэд ганц дэгдэлтээр халдварлан олон хүнд хор учруулж, амийг нь хөнөөж чадах хөнөөлт тахал мэтээр хүмүүсийг өдий төдийгөөр нь нэг дор хуурдаг; энэ нь өргөн цар хүрээтэй, мөн ердийн өвчнөөс илүү халдвар, эндэгдлийн хувьтай байдаг. Эдгээр нь ноцтой үр дагавар бус уу?

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хачин, жигтэй авирладаг, дур зоргоороо, захирангуй байдаг, бусадтай хэзээ ч нөхөрлөдөггүй, хүмүүсийг өөртөө дуулгавартай байлгахаар хүчилдэг”-аас эш татав

Бурханыг хараахан махбод болоогүй байх үед хүн Бурханыг эсэргүүцдэг эсэх нь тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд шүтэн мөргөж, Түүнийг хүндэлдэг эсэхэд нь үндэслэн хэмжигддэг байлаа. Тухайн үед Бурханыг эсэргүүцэх арга замыг төдийлөн бодитой тодорхойлоогүй, учир нь тэр үед хүн Бурханыг харж чадаагүй, Бурханы дүр ямархуу болохыг ч, Тэр хэрхэн ажиллаж, ярьдгийг ч мэдээгүй байсан юм. Бурхан хүнд хараахан харагдаагүй байсан учраас хүнд Бурханы талаар ямар ч үзэл байгаагүй ба тодорхойгүй байдлаар Бурханд итгэж байлаа. Тиймээс, хүн төсөөлөлдөө Бурханд яаж ч итгэж байсан бай, Бурхан хүнийг яллаагүй, хүнд хэтэрхий их шаардлага ч тавиагүй, учир нь хүн Бурханыг огтхон ч харж чадахгүй байв. Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг ойлгож авсан атлаа Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол Бурханыг бүр ч их эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд “эрүүл чийрэг бие махбодтой” харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас эш татав

Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрэв тэд юу ч номлож чаддаггүй байсан бол хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд эдгээрийг ашиглан хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хууран мэхэлдэг. Тэр хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах үедээ зарим нь: “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний Бурханд итгэх итгэлийн зуучлагч нь хүн байдаг; тэр нь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн авахад нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас эш татав

Дээрхийн ажлын зохицуулалтад хэтэрхий хайнга ханддаг зарим хүн байдаг. “Ажлын зохицуулалтыг Дээрх хийдэг, бид тэр ажлыг хийгээд энэ доор байна. Хэлсэн зүйлийнх нь заримыг, ажлын заримыг нь уян хатан гүйцэтгэж болно—бидэн дээр ирэхэд нь тэдгээрийг өөрчилж болно. Эцсийн эцэст Дээрх зүгээр л үг хэлдэг, бодитой ажил хийж байгаа хүмүүс нь бид юм. Бид чуулганы нөхцөл байдлыг ойлгодог, харин Дээрх ойлгодоггүй учраас бидэнд өгсөн хүмүүс болон чуулганы ажлыг бид тохиромжтой гэж үзсэнээрээ хийнэ. Бид хүссэнээрээ хийж болно, хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэж тэд боддог. Тийм хүмүүсийн Бурханд үйлчлэх зарчим энэ: “Хэрвээ би ямар нэг зүйлийг зөв гэж бодож байвал үүнд анхаарал хандуулна; ямар нэгэн зүйлийг хийх боломжгүй гэж бодвол үүнийг үл ойшооно. Дураа хүрвэл би чамайг эсэргүүцэж, чиний эсрэг явж чадна, хиймээргүй байгаа ямар ч юмыг би хэрэгжүүлж, биелүүлэх албагүй. Хэрвээ чиний хэлсэн ямар нэг зүйл тохиромжгүй гэж санагдвал би чамд засаж өгнө, тэгээд шүүж тунгаачихаад доош нь дамжуулна. Миний зөвшөөрөөгүй юуг ч хэвлэж болохгүй.” Өөр бусад бүх газар Дээрхийн зохицуулалтыг анхдагч байдлаар нь тараадаг боловч энэ хүн өөрийнхөө хянан засварласан ажлын зохицуулалтын хувилбарыг өөрийн удирдаж байгаа газрын хүмүүст илгээдэг. Ийм хүн Бурханыг үргэлж хойш тавихыг хүсдэг бөгөөд хүн бүр өөрийг нь дагаж, өөрт нь итгээсэй гэж хүсдэг. Тэдний харж байгаагаар, Бурхан зарим талаар тэдэнтэй эн тэнцүү биш—тэд ч бас Бурхан байх ёстой бөгөөд хүн бүр өөрсдөд нь итгэх ёстой байдаг. Энэ нь тэдний хийдэг зүйлийн уг чанар юм. Хэрвээ та нар үүнийг ойлгосон бол ийм хүнийг халж солиход бас л уйлах байсан уу? Тэднийг мөн л өрөвдөх үү? “Дээрхийн хийсэн зүйл ямар ч хэрэггүй, шударга бус юм—Дээрх ийм их зовсон хүнийг халж яаж чадаж байна аа?” гэж бас л бодох уу? Тэд хэний төлөө зовсон бэ? Тэд өөрсдийнхөө байр суурийн төлөө зовсон. Тэд Бурханд үйлчилж байгаа юу? Үүргээ биелүүлж байгаа юу? Бурханд үнэнч, дуулгавартай юу? Тэд бол Сатаны зарцаас өөр юу ч биш, тэдний ажил бол диаволын эзэмшил юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөг сүйтгэж, Түүний ажлыг үймүүлдэг. Энэ нь ямар гээчийн итгэл вэ? Тэд бол ердөө диавол, антихрист мөн!

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд халдах гэж юу вэ?”-ээс эш татав

Ямар төрлийн хүн өөрийн бие даасан хаанчлалыг байгуулдаг вэ? (Антихрист.) Яагаад тийм хүнийг “антихрист” гэдэг вэ? Нэгдүгээрт, “анти” гэдэг нь эсэргүүцэж, дайсагнах гэсэн үг бөгөөд Христийг, Бурханыг, мөн үнэнийг эсэргүүцэж, дайсагнах явдлыг хамардаг. “Эсэргүүцэж, дайсагнах” гэж юу гэсэн үг вэ? (Шууд эсэргүүцэн зогсоно гэсэн үг.) (Үзэн ядна гэсэн үг.) Бурханыг үзэн ядаж, шууд эсэргүүцдэг хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч чадах уу? Үнэнийг хайрлаж чадах уу? Яавч чадахгүй. Өөрсдийгөө илэрхийлдэг эн тэргүүний арга зам нь үнэнийг хайрлахгүй байх явдал. Хэн нэгэн үнэнийг ярих бүрд нүүрэн дээр нь тэд юу ч илэрхийлэхгүй хэрнээ үнэнийг зүрх сэтгэлдээ хүлээн авдаггүй бөгөөд сэтгэлийнхээ угт эсэргүүцдэг. Эсэргүүцэж байхдаа Бурханд захирагдах, үүргээ үнэнчээр биелүүлэх, үнэнч шударга хүн байх, бүх зүйл дээр үнэнийг эрж хайх гэх мэт бүх эерэг зүйл, энэ бүх үнэнийг тэд бага ч болов хүсэн мөрөөсөж, хайрладаг уу? Үгүй, огтхон ч тэгдэггүй. Иймээс тэд тийм уг чанар-мөн чанартай болохоор Бурханыг, бас үнэнийг аль хэдийн шууд эсэргүүцэж байдаг. Иймд сэтгэлийнхээ угт тийм хүмүүс үнэнийг ч, ямар нэг эерэг зүйлийг ч хайрладаггүй байх нь гарцаагүй. Жишээлбэл, удирдагчийн албан тушаалтай хүмүүс ах эгч нарынхаа янз бүрийн саналыг хүлээн зөвшөөрч чаддаг байх ёстой, ах эгч нартаа сэтгэлээ уудалж, ах эгч нарынхаа зэмлэлийг хүлээн авах ёстой, мөн байр суурь эзлэх ёсгүй. Хэрэгжүүлэх энэ бүх зөв арга замын талаар антихрист юу гэж бодох вэ? “Хэрвээ би ах эгч нарын саналыг сонссон бол удирдагч хэвээр байх уу? Байр суурь, нэр төртэй хэвээр байх уу? Хүмүүсийг айлгаж чадах уу? Хэрвээ би хүмүүсийг айлгаж чадахгүй, нэр төргүй байх юм бол ямар ажил хийж чадах юм бэ?” гэж хэлж магад. Антихрист яг ийм зан чанартай байдаг; үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэрэгжүүлэх арга барил зүй зохистой байх тусам эсэргүүцдэг. Хэрэгжүүлэх эдгээр зөв арга барил нь үнэнийг хэрэгжүүлэх арга зам гэдгийг тэр хүлээн зөвшөөрдөггүй. Түүний боддогоор үнэн ямар байдаг вэ? Хэнтэй ч харьцах үедээ үргэлж төмөр нударга, ёрын муу үйл, харгис арга барил, зальхай арга мэх ашиглах ёстой; үнэн, хайр, Бурханы үгийг хүн хэзээ ч ашиглах ёсгүй гэж боддог. Түүний зам бол ёрын муу зам юм. Антихристийн төрлийн хүний уг чанар-мөн чанар ийм байдаг бөгөөд аливааг хийдэг арга зам, үйлдлийнх нь цаад сэдэл, үүсдэг эх сурвалж нь бас энэ юм. Тэдний урам зориг, санаа зорилго ийм байдаг. Тэдний үргэлж илчилдэг урам зориг, санаа зорилгын мөн чанар нь яг антихристийн мөн чанар буюу үнэнд хорсож, үнэнийг үзэн ядах явдал юм. Энэ тэдний мөн чанар юм. Тэгвэл үнэнийг болон Бурханыг эсэргүүцнэ гэж юу гэсэн үг вэ? Энэ нь үнэнийг болон эерэг зүйлсийг үзэн ядахыг хэлдэг. Жишээлбэл, бүтээлийн объектын хувиар хүн бүтээгдсэн зүйлийн үүрэг биелүүлэх ёстой; хүмүүс бүтээлийн объект учраас Бурхан юу ч гэж хэлсэн, захирагдах ёстой. Гэхдээ антихрист юу гэж боддог вэ? “Би бүтээгдсэн зүйл гэдэг нь үнэн, гэхдээ захирагдах тухайд гэвэл нөхцөл байдлаас шалтгаална. Эн түрүүнд надад үр өгөөжтэй байх ёстой; би хохирол амсах ёсгүй, мөн өөрийнхөө ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих ёстой. Хэрвээ олж авах шагнал, агуу ерөөл байгаад, Та надаас захирагд гэж хүсвэл захирагдаж болж байна, гэхдээ шагнал, хүрэх газар байхгүй бол би захирагдаж чадахгүй”. Антихрист үүнийг ингэж үздэг. Өөр нэг жишээ гэвэл, Бурхан хүмүүсийг үнэнч байлгахыг хүсдэг, гэхдээ антихрист энэ тухайд юу гэж боддог вэ? “Тэнэгүүд л үнэнч байхыг эрэлхийлдэг; ухаалаг хүмүүс тэгдэггүй юм.” Эдгээр санал бодол үнэнийг хүлээн авахгүй байх антихристийн хандлагыг бүрдүүлдэг үү? Иймэрхүү хандлагын мөн чанар юу вэ? Үүний мөн чанар нь үнэнийг үзэн ядах явдал юм. Энэ нь антихристийн мөн чанар бөгөөд мөн чанар нь тэдний ямар замаар алхахыг тодорхойлж, улмаар иймэрхүү үүрэг гүйцэтгэж байхдаа ямар зүйл хийхийг алхдаг зам нь тодорхойлдог.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийн сэтгэлийг татахаар оролддог”-оос эш татав

Зарим хүн антихристийн зарим нэг илрэл, антихристийн зан чанарын зарим нэг огцом илрэлтэй байдаг боловч үнэнийг хүлээн авч, зөвшөөрч, хайрладаг. Тэд авралын боломжит бай юм. Гаднах төрхөөсөө үл хамааран уг чанар-мөн чанараасаа үнэнд дайсагнаж, үнэнийг үзэн яддаг зарим хүн бий. Үнэний тухай ярьж, номлол хиймэгц чинь тэд залхаж, эсэргүүцдэг. Тэгээд зүүрмэглэж эхэлдэг, унтдаг, уйддаг бөгөөд ойлголоо ч гэсэн үл сонирхдог; эсвэл тэд гаднаа мэрийлттэй харагдаж болох ч үнэнийг өөр хандлага, аль эсвэл нэг салбарын мэдлэг, онолоор хэмждэг. Хэрвээ ийм байвал Бурханы хэчнээн олон үгийг уншиж, хэдий олон номлол сонссон байлаа ч эцсийн эцэст байр суурь, хорвоогийн юм хөөцөлдөж, Бурханд дайсагнаж, үнэнд хонзогнодог хандлагад нь хэзээ ч өчүүхэн ч өөрчлөлт гарахгүй. Энэ нь антихристийн нийтлэг чанар юм. Тиймээс, тэдний үйлдэл бол хүмүүсийг өөрийнхөө талд оруулах зорилготой байдаг, тэд байр суурийн төлөө Бурхантай өрсөлдөх, хүмүүсийг хуурахын тулд өөрсдийгөө өргөмжилж гэрчилдэг, мөн тэдний үйлдэл бол Сатаных, антихристийнх байдаг гэж чамайг хэлбэл тэд ийм яллалтыг хүлээн авдаг уу? Авдаггүй. “Ийм маягаар аашлах нь зөв, зүйтэй. Би аливааг ингэж хийдэг юм. Чи намайг хүссэнээрээ л зэмлэж, шүүмжилж болно—би энэ эрэл хайгуул, энэ хүсэл, аливааг хийдэг энэ аргаа орхихгүй” гэж боддог. Энэ шийдэгдсэн: Тэд бол антихристүүд. Чи юу ч гэж хэллээ гэсэн тэдний бодлыг өөрчилж чадахгүй, мөн тэдний сэдэл, санаа зорилго, санаархал, хүслийг өөрчилж чадахгүй. Ердийн антихристийн уг чанар-мөн чанар ийм байдаг. Тэдний нөхцөл байдал яаж ч өөрчлөгдсөн бай, эргэн тойрных нь хүмүүс, эд юмс, зүйлс яаж ч өөрчлөгдсөн бай, цаг үе яаж ч өөрчлөгдсөн бай, Бурхан ямар ч тэмдэг гайхамшиг үзүүлсэн бай, өөрсдөд нь Бурхан хэчнээн ч их нигүүлсэл олгож, тэр ч бүү хэл, Бурхан тэднийг шийтгэлээ ч гэсэн санаа зорилго нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хүн байх байдал нь, аливааг хийдэг арга нь ч, үнэнд дайсагнах хандлага нь ч хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэдний хийж байгаа зүйл бол өөрсдийгөө өргөмжилж, гэрчилж, хүмүүсийг хуурах гэж оролдож байгаа явдал гэдгийг бусад хүн хэлбэл тэд ярих маягаа бусад хүн өө олж чадахааргүй, хэн ч ялган таньж чадахааргүй болгон өөрчилдөг. Тэд удирдлагаа үргэлжлүүлж, нууц зорилгодоо хүрэхийн тулд бүр ч их зальхай арга хэрэглэдэг. Энэ нь антихристэд илэрдэг зүйл бөгөөд антихристийн мөн чанараас үүссэн байдаг. Тэд шийтгүүлнэ, тэдний төгсгөл ирсэн, тэд хараагдаж, зүхэгдсэн гэж Бурхан тэдэнд хэлсэн байлаа ч гэсэн энэ нь тэдний мөн чанарыг өөрчилж чадах уу? Тэдний үнэнд хандах хандлагыг өөрчилж чадах уу? Байр суурь, эд хөрөнгө, нэр хүндэд дурладгийг нь өөрчилж чадах уу? Чадахгүй. Сатаны завхруулсан хүмүүсийг Бурханыг шүтэн мөргөдөг хэвийн хүн чанартай хүмүүс болгон хувиргах нь Бурханы ажил бөгөөд энэ нь биелж болно. Харин чөтгөрүүдийг, хүний арьс нөмөрсөн боловч мөн чанар нь сатанлаг бөгөөд Сатаны бүлэгт Сатаныг шүтэж, Бурханд дайсагнадаг хүмүүсийг хэвийн хүн болгох боломжтой гэж үү? Тэгэх боломжгүй. Бурхан тийм ажил хийдэггүй; Бурханы авардаг хүмүүсийн дунд энэ хүмүүс багтдаггүй. Тэгвэл Бурхан тийм хүмүүсийг хэрхэн тодорхойлдог юм бэ? Тэд Сатанд харьяалагддаг. Тэгээд Бурханы сонголт, авралын бай биш байдаг. Бурхан тийм хүмүүсийг хүсдэггүй. Бурханы гэрт хэр удаан байж, хэдий их зовж, юунд ч хүрсэн байлаа гэсэн тэдний санаа зорилго өөрчлөгддөггүй. Тэд санаархал, хүслээ хойш тавихгүй, мөн байр суурь, хүмүүсийг булаалдан Бурхантай өрсөлдөх сэдэл, хорхойгоо дарж бүр ч чадахгүй. Тийм хүмүүс амьд антихристууд юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдийгөө өргөмжилж, гэрчилдэг”-аас эш татав

Бүх антихрист гэмшсэнээс үхсэн нь дээр гэж үзнэ. Тэд үхэн үхтлээ Бурханыг эсэргүүцэхээр тангараглаж, эцсээ хүртэл тэмцдэг. Хэдийгээр тэд Бурхан байдаг, Бурхан хүнийг бүтээсэн, Бурхан хүн төрөлхтнийг аварч чадна гэдгийг сэтгэлийнхээ гүнд хүлээн зөвшөөрдөг ч уг чанараасаа үүдэн сонгосон замаа өөрчлөх чадваргүй, Бурханд дайсагнадаг баримтаа өөрчлөх чадавхгүй болдог. Иймээс антихристүүдийн ааш авирын мөн чанар нь байр суурьтай болж, хүмүүсийг талдаа оруулж, өөрийг нь дагаж, хүндэлдэг болгох зорилгодоо хүрэхийн тулд цаг ямагт янз бүрийн арга, барил ашиглах явдал байдаг. Тэд зүрх сэтгэлийнхээ гүнд бол хүн төрөлхтнийг булаалдаж Бурхантай зориуд тэмцэлдээгүй байж болзошгүй хэдий ч нэг зүйл баттай: Тэд хүмүүсийг булаалдаж Бурхантай тэмцэлдэхгүй байхдаа ч гэсэн тэдний дунд байр суурь, эрх мэдэлтэй байхыг мөн л хүсдэг. Байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байгаагаа ухаарах өдөр ирж, өөрсдийгөө хяналтад авлаа ч гэсэн л хүмүүсийн дунд байр суурь олж, өөрсдийгөө батлах өөр бусад арга ашигласаар байдаг. Товчхондоо, антихристүүдийн хийдэг бүх зүйл нь үүргээ үнэнчээр гүйцэтгэдгээс бүрддэг юм шиг харагддаг бөгөөд тэд Бурханы жинхэнэ дагалдагчид мэт санагдуулдаг боловч хүмүүсийг хянаж, тэдний дунд байр суурь, эрх мэдэл олж авах гэсэн санаархал нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн, хүмүүсээс юу ч гэж гуйлаа гэсэн тэд Бурханы үг, шаардлагад таарсан байдлаар хийх ёстой зүйлээ хийж, үүргээ биелүүлдэггүй, мөн Бурханы айлдвар болон үнэнийг ойлгосныхоо үр дүнд эрх мэдэл, байр суурийн эрэл хайгуулаа орхидоггүй; тэд санаархалдаа тувт автаж, энэ нь тэдний ааш авир, бодлыг хянан удирдаж, алхдаг замыг нь тодорхойлдог. Энэ нь антихристийн төгс жишээ мөн. Антихристийн ялгарах онцлог юу вэ? “Антихрист гэж хүмүүсийг олж авахын тулд Бурхантай тэмцэлдэж, Бурханыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс биш үү?” гэж зарим хүн асуудаг. Тэд Бурханыг хүлээн зөвшөөрдөг байж магадгүй, Бурханы оршин тогтнолыг чин үнэнээсээ хүлээн зөвшөөрдөг, итгэдэг байж магадгүй, мөн Бурханыг дагаж үнэнийг эрэлхийлэх хүсэлтэй байж болох ч нэг зүйл хэзээ ч өөрчлөгдөхгүй: тэд эрх мэдэл, байр суурийн төлөөх санаархлаа хэзээ ч орхихгүйба өөрсдийн орчин, өөрсдөд нь хандах Бурханы хандлагаас үүдэн тэдгээр зүйлийн эрэл хайгуулаа орхихгүй. Эдгээр нь антихристүүдийн онцлог шинж юм. Хэдий их зовсон байвч, хэчнээн их үнэнийг ойлгосон байвч, үнэний хэчнээн олон бодит байдалд орсон байвч, Бурханы талаар хэчнээн их мэдлэг эзэмшсэн байлаа ч гэсэн эдгээр гадаад үзэгдэл, илрэлтийн цаана тэд байр суурь, эрх мэдлийн төлөөх санаархал, эрэл хайгуулаа хэзээ ч хазаарлахгүй, эсвэл орхихгүй бөгөөд энэ нь тэдний уг чанар, мөн чанарыг яг таг тодорхойлдог. Бурхан ийм хүмүүсийг антихристүүд гэж тодорхойлдогт өчүүхэн ч алдаа мадаг байхгүй; энэ нь тэдний чухамхүү уг чанар болон мөн чанараар тодорхойлогдсон. Хүн төрөлхтнийг булаалдаж Бурхантай тэмцэлдэх гэж оролдсон ямар ч хүн бол антхрист гэж зарим хүн итгэдэг байсан байх. Гэхдээ зарим үед антихристүүд заавал Бурхантай тэмцэлдэх албагүй; мэдлэг, ойлголт болон байр суурь, эрх мэдлийн хэрэгцээ нь хэвийн хүмүүсийнхээс өөр байдаг л хүмүүс байж таардаг. Хэвийн хүмүүс хийрхүү байж болно; тэд бусдаас хүндлэл магтаал хүртэж, тэдэнд сайхан сэтгэгдэл үлдээх гэж хичээж болох бөгөөд сайн алба тушаалын төлөө тэмцэлдэх гэж оролдож болох юм. Энэ бол хэвийн хүмүүсийн санаархал. Тэд удирдагчаас халагдаж, албан тушаалаа алдахаараа үүнтэй эвлэрдэг; орчноо өөрчилж, биеийн хэмжээ нь бага зэрэг өсөж, үнэн рүү орж, үнэний талаар илүү гүн гүнзгий ойлголт олж авах үед тэдний санаархал аажмаар буурдаг. Тэдний явдаг зам, замнадаг чиглэлд өөрчлөлт гарч, байр суурь, эрх мэдлийн эрэл хайгуул нь замхардаг. Тэдний хүсэл ч мөн аажмаар багасдаг. Харин антихристүүд бол өөр: Тэд байр суурь, эрх мэдлийн төлөөх эрэл хайгуулаа хэзээ ч орхиж чадахгүй. Ямар ч цаг үе, ямар ч орчинд, ямар ч хүмүүсээр хүрээлүүлж, хэдэн ч настай байлаа гэсэн тэдний санаархал хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэдний санаархал хэзээ ч өөрчлөгдөхгүй гэдэг нь юуг заадаг вэ? Тэд чуулганы удирдагч байлаа гэж бодъё: Тэд чуулган дахь хүн болгоныг хянахыг хүснэ. Тэгээд өөр чуулганд очиж болзошгүй, тэнд удирдагч болоогүй атлаа мөн л тэр байр суурийг хүсэн мөрөөсдөг. Тийм хүмүүс хаана ч очсон эрх барихыг хүсдэг. Тэдний зүрх сэтгэл санаархлаар сагадаг бус уу? Тэдний үзүүлдэг зүйл хэвийн хүн чанарын хүрээнээс хальдаг. Үүнд хэвийн бус зүйл байгаа биз дээ? Юу нь хэвийн бус байна вэ? Тэдний үзүүлдэг зүйл хэвийн хүн чанарын үзүүлэх учиртай зүйл биш байдаг. Тэд юу үзүүлдэг вэ? Үүнийг үзүүлэхэд хүргэдэг юм нь юу вэ? Тэдний уг чанар. Тэд муу ёрын сүнснүүд байдаг. Энэ бол ердийн завхралтай адилгүй; үүнд ялгаа бий. Антихристүүд байр суурь, эрх мэдлийн эрэл хайгуулдаа яахаас ч буцахгүй; тэд үүнд бүрмөсөн эзэмдүүлсэн байдаг. Энэ нь тэдний уг чанар болон мөн чанар; энэ нь тэдний анхдагч хэлбэр, үнэн царай юм. Тэд байр суурийн төлөө гагцхүү Бурхантай өрсөлддөггүй, харин байр суурийн төлөө хүмүүстэй ч бас өрсөлддөг. Бусад хүн хүсэж, зөвшөөрч байгаа, үгүй нь хамаагүй, антихристүүд тэдний хүслийг үл харгалзан тэднийг хянаж, удирдагч нь байхаар идэвхийлэн хичээдэг. Антихристүүд хаана ч явлаа гэсэн хариуцагч байж, эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг. Энэ тэдний уг чанар уу? Хүмүүс чамайг сонсохыг хүсдэг үү? Тэд чамайг шилсэн үү? Тэд чамайг сонгосон уу? Эцсийн шийдвэр гаргахыг чинь тэд зөвшөөрдөг үү? Энэ хүмүүсийг эцсийн шийдвэр гаргаасай гэж хэн ч хүсдэггүй бөгөөд тэднийг хэн ч сонсдоггүй боловч тэд мөн л тэгж байхыг хүсдэг. Энэ нь асуудал мөн үү? Тэд туйлын ичгүүргүй, цагаандаа гарсан байдаг. Тийм хүмүүс удирдагч байхдаа антихрист байдаг; удирдагч биш байхдаа ч бас антихрист байдаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд хүмүүсийг будилуулж, татан оролцуулж, сүрдүүлж, хянадаг”-аас эш татав

Антихристүүд хэвийн хүмүүсээс илүүтэйгээр байр суурь, нэр хүндээ дээдэлдэг бөгөөд энэ нь тэдний зан чанар, мөн чанарт байдаг зүйл юм; энэ бол түр зуурын сонирхол, эсвэл орчин тойрных нь түр зуурын нөлөө биш—тэдний амь болон ясанд байдаг тул энэ нь тэдний мөс чанарт байдаг. Өөрөөр хэлбэл, антихрист хийж байгаа бүх юмандаа өөр юуг ч биш, байр суурь, нэр хүндээ л хамгийн түрүүнд бодолцдог. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь, насан туршийн зорилго нь байдаг. Тэд хийж байгаа бүхэндээ хамгийн түрүүнд “Миний байр суурь яах бол? Бас миний нэр хүнд яах бол? Үүнийг хийгээд надад нэр хүн ирэх болов уу? Хүмүүсийн сэтгэлд эзлэх байр суурийг минь өргөх болов уу?” гэж боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл нь тэр бөгөөд антихристийн зан чанар, мөн чанартай гэдгийг нь хангалттай баталдаг; эс бөгөөс тэд ингэж шамдахгүй байсан. Антихристийн хувьд байр суурь, нэр хүнд бол зүгээр нэг нэмэлт шаардлага биш, тэргүйгээр байж чадахаар хэрэггүй зүйл бүр ч биш. Тэдгээр нь антихристүүдийн уг чанарын нэг хэсэг, яс цусанд нь байдаг, төрөлхийн зүйл юм. Антихристүүд байр суурь, нэр хүндтэй болох эсэх талаар хайхардаггүй биш; тэдний хандлага ийм биш. Тэгвэл тэдний хандлага ямар байдаг вэ? Байр суурь, нэр хүнд тэдний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын байдал, өдөр тутамдаа эрмэлзэж байдаг зүйлтэй нь нягт холбоотой байдаг. Тиймээс антихристүүдийн хувьд байр суурь, нэр хүнд бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрмэлзэж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, байр суурь, нэр хүнд бол тэдний эрэлхийлэх зорилго, зүрх сэтгэлдээ орхиж чадахгүй эрэлхийлдэг зорилт юм. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, тэдний мөн чанар билээ. Тэднийг ууланд балар харанхуй ойн гүнд тавьсан ч гэсэн байр суурь, нэр хүндээ хаяхгүй; эгэл жирийн бүлэг хүний дунд тэднийг тавьсан ч гэсэн, байр суурь, нэр хүндээс өөр зүйл бодохгүй. Тиймээс тэд итгэлтэй болмогцоо байр суурь, нэр хүндээ Бурханд итгэх итгэлийг эрэлхийлэхтэй адилхан гэж үздэг; өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийн замаар алхахдаа тэд бас өөрийн гэсэн байр суурь, нэр хүндийг эрэлхийлдэг. Зүрх сэтгэлдээ тэд Бурханд итгэх итгэл болон үнэний эрэл хайгуул нь байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх явдал; байр суурь, нэр хүндийг эрэлхийлэх нь бас үнэнийг эрэлхийлэх явдал бөгөөд байр суурь, нэр хүндийг олж авах нь үнэн болон амийг олж авах явдал юм гэж боддог. Бурханд итгэх итгэлийн зам дээр байхдаа дорвитойхон байр суурийг олж авсангүй гэж санагдвал—хэн ч өөрийг нь хүндэтгэж, үнэлдэггүй бол, бусдын дунд өргөмжлөгддөггүй, бодит хүч чадалгүй бол—тэдний урам ихэд хугарч, Бурханд итгээд ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнгүй гэж боддог. “Миний итгэж байгаа байдлыг Бурхан сайшаадаггүй юу? Би амийг олж авсан уу?” Тэд оюун санаандаа эдгээр зүйлийг үргэлж тооцоолдог; тэд Бурханы гэр юм уу байгаа орчиндоо хэрхэн байр суурь олж авч болох, дээгүүр нэр төр, тодорхой хэмжээний эрх мэдлийг хэрхэн олж авч болох, ярих үедээ хүмүүсийг яаж өөрийг нь сонсож, магтдаг болгож болох, хүмүүсийг үгэндээ оруулж, бүлэг дотор аливаа зүйлийг нэгэн дугаар шийддэг болгож, байр байдлаа хэрхэн баталгаажуулж болох талаар төлөвлөдөг. Оюун санаандаа үүнийг л тэд байнга бодож байдаг. Ийм хүмүүс үүнийг л эрмэлзэж байдаг. Тэд яагаад үргэлж ийм зүйлийн талаар бодож байдаг вэ? Үнэнийг сонсож, номлол сонсож, Бурханы үгийг уншсаныхаа дараа тэд энэ бүхнийг үнэхээр ойлгодоггүй гэж үү? Бурханы үг хийгээд үнэн үнэхээр тэдний үзэл, санаа, санал бодлыг өөрчилж чаддаггүй гэж үү? Энэ бол хүмүүсийн уг чанар, мөн чанарын асуудал юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Гуравдугаар хэсэг)”-аас эш татав

Өөрсдийн дарангуйллыг хэрэгжүүлж буй дарангуйлагч мэт байдаг нь антихристийн мөн чанарын хамгийн илэрхий шинжүүдийн нэг юм. Антихристүүд хэнийг ч сонсдоггүй, хүн бүрийг дорд үздэг бөгөөд өөр хэний ч хэлдэг үг, хийдэг үйл, ойлголт, үзэл бодол, хүч чадал нь тэдний үзэхэд бүгд өөрсдийнхөөс нь дор байдаг. Энэ хүмүүс өөрсдийнх нь хийхийг хүсдэг зүйлд оролцоход тохирохгүй, зөвлөлдөж, санал хэлэх эрхгүй гэж тэдэнд санагддаг—энэ бол антихристийн зан чанар. Зарим хүн үүнийг хүн чанар муутайнх гэж хэлдэг—энэ яаж ердөө байдаг л нэг муу хүн чанар байх билээ? Энэ нь тэр чигээрээ сатанлаг зан чанар; ийм төрлийн зан чанар бол хэт ширүүн. Яагаад Би тэдний зан чанарыг хэт ширүүн гэж хэлж байна вэ? Антихристүүд чуулганы ашиг сонирхлыг оролцуулаад Бурханы гэрийн ажлыг бүхэлдээ өөрийнх нь юм, өөр хэн ч хөндлөнгөөс оролцохгүйгээр өөрсдөө бүхэлд нь удирдах ёстой хувийн өмч мэтээр боддог. Тиймээс Бурханы гэрийн ажлыг хийж байхдаа боддог ганц зүйл нь өөрсдийн ашиг сонирхол, байр суурь, нэр төр байдаг. Тэд байр суурь, нэр хүндэд нь аюул занал болж байна гэж үзсэн хэнийг ч жигшдэг; тэднийг дарлаж, хяхаж хавчдаг. Тэр ч бүү хэл, зарим тусгай үүрэг гүйцэтгэхэд хэрэгтэй, тохирсон хүмүүсийг ч гадуурхаж, дарангуйлдаг. Тэд Бурханы гэрийн ажил, Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч харгалзаж үздэггүй. Хэн нэгэн тэдний байр сууринд заналхийлж, тэдэнд захирагдахгүй, тэднийг анхаарахгүй байвал түүнийг гадуурхаж, зай барьдаг. Тэд түүнтэй хамтран ажиллахыг үл зөвшөөрч, өөрсдийн эрх мэдлийн хүрээнд түүнээр ямар ч чухал үүрэг гүйцэтгүүлдэггүй, ямар ч чухал юманд ашигладаггүй. Энэ хүмүүсийн үйл хэрэг хэчнээн их гавьяа хүртүүштэй байлаа ч, Бурханы гэрийн төлөө хэчнээн агуу зүйл хийсэн байлаа ч гэсэн антихристүүд үүнийг нуун далдалж, дарагдуулж, ах эгч нарт үзүүлж, мэдүүлдэггүй. Түүнчлэн, антихристүүд энэ хүмүүсийн бүтэлгүйтэл, завхралыг ах эгч нарын дунд байнга гаргаж ирэн тэднийг биеэ тоодог, ялихгүй юмаар хөөцөлдөж, хүмүүс болон асуудал дээр сүржигнэдэг, Бурханы гэрийн ашиг сонирхлоос урвах магадлалтай, Бурханы гэрт биш гаднынханд туслах гээд байдаг, мэдлэггүй гэх мэтээр ярьдаг. Энэ хүмүүсийг гадуурхаж, дарлахын тулд байж болох бүх төрлийн шалтгыг эрж олдог. Үнэндээ энэ хүмүүсийн зарим нь онцгой авьяастай, зарим нь ердөө л ялимгүй дутагдалтай байдаг. Ерөнхийдөө тэд үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой, үүрэг гүйцэтгэх хүмүүст зориулсан зарчимд нийцдэг. Гэхдээ антихристүүдийн нүдэнд бол “Би үүнтэй эвлэрнэ гэж байхгүй. Чи миний эзэмшил дотор үүрэг авч, надтай өрсөлдөх санаатай байна. Тэгнэ гэж байхгүй, санасны гарз. Чи надаас чадварлаг, надаас илүү хэлэмгий, надаас илүү боловсролтой, надаас илүү зартай. Миний ололт амжилтыг булаавал би яах юм бэ? Чи надтай зэрэгцэн ажилламаар байна уу? Тэгнэ гэж санасны чинь гарз!” гэж боддог. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож байна уу? Үгүй. Тэд гагцхүү байр сууриа хадгалж үлдэх тухай л бодож байгаа тул тэр хүмүүсийг ашиглаж байснаас Бурханы гэрийн ашиг сонирхлыг хохироохыг илүүд үзнэ. Энэ бол гадуурхал.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Антихристүүдийн ёрын муу нь нэг үндсэн онцлог шинжтэй байдаг—үүнийг хэрхэн ялган таних нууцыг Би та нартай хуваалцъя. Нууц нь гэвэл,—нэгдүгээрт, тэдний үг нь ч, үйлдэл нь ч ойлгохын аргагүй байдаг; чи тэднийг ойлгож чаддаггүй. Чамтай ярьж байхдаа үргэлж ийш тийш гөлөлздөг бөгөөд ямар явуулга сэдээд байгааг нь чи тааж чаддаггүй. Маш “чин сэтгэлээсээ”, “үнэнч шударга” харагдахад нь хүртэл чи тэднийг таньж чаддаггүй. Зүрх сэтгэлд чинь онцгой мэдрэмж төрж, тэдний бодол санаанд тун учир битүүлэг байдал, ойлгогдошгүй гүн байгааг чи мэдэрдэг. Тэд нууцгай, хачин санагддаг. Энэ нь эхний онцлог шинж бөгөөд энэ нь дангаараа ёрын муугийн онцлог шинж юм. Антихристүүдийн ёрын муугийн хоёр дахь онцлог шинж нь гэвэл, тэд маш төөрөгдүүлсэн байдлаар ярьж, авирладаг. Энэхүү төөрөгдүүлсэн байдлыг хаанаас харж болох вэ? Тэд бусдын сэтгэл зүйг ойлгохдоо онцгой чадварлаг, үг нь чихэнд чимэгтэй, зөв сонсогддог гэдэг баримтаас үүнийг харж болно; тэд гүн гүнзгий онолыг нарийвчлан тайлбарлаж, зөв зүйлийг, сэтгэл хөдлөл, мөс чанар, эрүүл ухаан, үзэл суртлын үүднээс харвал бусад хүн хүлээн зөвшөөрмөөр зүйлийг хэлдэг. Гэхдээ чи ялган таних хэрэгтэй нэг зүйл бий: Тэд тэр бүх чихэнд чимэгтэй зүйлсээ өөрсдөө бол хэзээ ч биелүүлдэггүй. Жишээ нь, тэд чамд хэрхэн үнэнч шударга хүн байх, асуудалтай тулгарахаараа хэрхэн залбирах, амьдралаа хэрхэн Бурханы мэдэлд өгөх тухай ярилаа гэж бодъё—тэд асуудалтай тулгарахаараа юу хийдгийг нь л харчих. Тэд өөрийн санаа, бодолд түшиглэж, өөрийн чадварт найдаж, тархиа гашилгаж, энэ тэрийг хийдэг. Өөрийнхөө төлөө бусад хүнээр үйлчлэл хийлгүүлж, өөрийн асуудлыг зохицуулахын тулд тэд чадах бүхнээ хийдэг. Тэдний хийдэггүй зүйл нь юу гэвэл, Бурханд залбирах. Мөн хүмүүс Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг хэрхэн хүлээн авч, захирагдах хэрэгтэй талаар өнгөн дээрээ дэмждэг боловч тэд асуудалтай тулгарахаараа хамгийн түрүүнд хийдэг зүйл нь гарах гарц хайх байдаг. Тэд Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг хүлээн авдаггүй—тэд үйлдэл дээрээ захирагддаггүй, харин өөрөө гарах гарц олох гэж л оролдохыг нь хүмүүс хардаг. Энэ бол антихристийн ёрын муу тал нь агаад төөрөгдүүлдэг талынх нь цаана байдаг. Заримдаа тэд ажилдаа шөнө болтол хөдөлмөрлөж, бүр идэж, унтахыг ч тэвчдэг боловч Бурханы гэрийн хийсэн зохицуулалттай нүүр тулахаараа түүнийг нь гүйцэтгэж, хэрэгжүүлдэггүй, үнэнийг хүлээн авдаггүй. Тэдний харуулдаг өөр нэг зан авир бол ах эгч нар санал бодлоо илэрхийлэхэд тэд санаа нийлдэггүй, тойруулж ярьсаар, маш тойруу байдлаар татгалздаг. Энэ нь тэд нар санааг чинь маш нухацтай хүлээж авч байгаа юм шиг санагдуулдаг; тэд нөхөрлөл хуваалцаж, хүн бүртэй хэлэлцдэг боловч бүгдийг хэлж, хийсний дараа чи тэдний хэлснээр л хийх ёстой хэвээр байдаг. Тэд бусад хүний санааг няцааж, бусдыг дагалдуулж, хэлснээрээ хийлгэхийн тулд бүхнийг хийдэг. Энэ нь үнэн-зарчмыг эрж хайж байгаа хэрэг үү? Тэдний хэрэгжүүлж буй зарчим нь юу вэ? Энэ бол хүн бүрийг өөрийг нь сонсож, өөрт нь дуулгавартай байлгахын тулд бусад хүнийг сонсох нь өөрийг нь сонсож байгаа шиг сайхан байж хэзээ ч чадахгүй, өөрийнх нь санаа л хамгийн шилдэг нь, хамгийн дээгүүр, тэд өөрөө үнэн, өөрийнхөө хэлдэг зүйлийг туйлын зөв болгох явдал юм. Энэ нь ёрын муу бус уу? Антихристийн ёрын муугийн гурав дахь онцлог шинж гэвэл, тэд өөрийн гавьяа, төлсөн төлөөс, хүн бүрд харагдахуйцаар өнгөн дээрээ сайн хийсэн зарим зүйл, эсвэл бусад хүний хамт өөрөө ч ашиг тус хүртэх зарим зүйлийг гэрчлэх зэргээр өөртөө гэрчлэл хийх болгондоо, энэ бүх зүйлийг хэлж дуусах болгондоо “Бурханд талархъя; Тэр л энэ бүхнийг хийсэн” гэх мэт нэн сүнслэг зүйл хэлж төгсгөн өөрийгөө маш чадварлаг хэр нь Бурханд гэрчлэл хийж чаддаг гэж чамд харагддаг, гэтэл үнэн хэрэгтээ тэд өөрөө л гэрчлэл хийж, Бурханыг дагавар болгож байна. Тэд Бурханд огтхон ч гэрчлэл хийгээгүй, харин ч үүнийг дан өөртөө гэрчлэл хийх боломж болгон ашиглаж байна. Энэ нь антихристийн хувьд зальжин арга заль бус уу? Энэ нь ёрын муу бус уу? Энэхүү гурван зүйлийг үндэс болговол антихристийг амархан ялган таньж болно.

Антихристүүдийн өөр нэг үндсэн онцлог шинж байдаг нь ёрын муу зан чанар ба мөн чанарыг нь голлон илэрхийлдэг бас нэг зүйл болдог. Тэд номлол, нөхөрлөл сонсож байхдаа ч, эсвэл цуглаанд оролцож байхдаа ч бусад ах эгч нар өөрийнхөө талаарх мэдлэг, шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт туулахыг хүлээн зөвшөөрөх тухай, үүргээ зөв гүйцэтгэх, бүтээгдсэн зүйлд таарсан байранд зогсох талаар, ерөөл хүсэн хүлээдгээ болих талаар хэрхэн нөхөрлөхөөс үл хамааран антихристүүд үүнд ямар хандлагатай байдаг вэ? Бусад хүн яаж ч нөхөрлөж, хэчнээн ч хүн нөхөрлөлөө хуваалцдаг байсан, антихристүүд байр суурь, ерөөл эрэлхийлэх сэдлээ хэзээ ч өөрчилдөггүй. Тийм ч учраас, тодорхой хугацаанд ажиллах болгондоо хийсэн зүйлээ, Бурханы гэрт ямар хувь нэмэр оруулснаа, ах эгч нарт ямар асуудлыг нь зохицуулж өгснөө бүртгэдэг. Тэд үргэлж нууцаар тооцоо хийж, зүрх сэтгэлдээ аливааг бүртгэж, Бурхантай наймаацаж байдаг. Тэд яагаад ийм зүйл дээр наймаацах болдог вэ? Яагаад гэвэл, зүрх сэтгэлийнхээ гүнд тэдний эрэлхийлэл, итгэлийн зорилго нь эхнээсээ л хэзээд ерөөлийн хойноос хөөцөлдөх явдал байсан. Тэд хэчнээн олон жил номлол сонссон, эсвэл Бурханы үгийг хэчнээн их идэж уусан ч байсан, ерөөл хүртэх хүсэл, сэдлээ хэзээ ч орхихгүй. Хэрвээ чи тэднээс үүргээ сайн ухамсарласан бүтээгдсэн зүйл байж, Бурханы захиралт, зохицуулалтыг хүлээн ав гэж гуйвал тэд “Тэр бол зөв зам биш, энэ бол миний эрэлхийлэх ёстой зүйл биш. Миний хайж байгаа зүйл бол: би тулаанд тулалдаж, шаардлагатай хүчин чармайлт гаргаж, шаардлагатай зовлон бэрхшээл туулчихсан байхад, бүхнийг Бурханы стандартын дагуу хийчихсэн үед Бурхан надад ямар шагнал өгөх бол, үлдээх хүмүүсийн нэг нь би байх болов уу, Бурханы хаанчлалд би ямар байр суурьтай байх бол, миний эцсийн хүрэх газар ямар байх бол” гэдэг. Чи яаж ч нөхөрлөсөн байсан, тэдний тээдэг энэхүү сэдэл, тэмүүллийг хэзээ ч алга болгож чадахгүй. Тэд бол Паултай ижил төрлийнхөн. Ийм ёрын муу дотроо зарим нэг төрлийн догшин зан чанар өвөрлөдөг бус уу?

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (Хоёрдугаар хэсэг)”-ээс эш татав

Нөхцөл байдал нь ямар байхаас үл хамааран антихристүүдэд Бурханы махбод болсон бие болох энэ жирийн нэг хүн илүүц, мөн Бурханыг мэдэж авахад нь садаа болдог мэт санагддаг. Тэд дотроо “Хүмүүс Христтэй уулзмагц Түүнтэй харьцуулахад бид үнэхээр шалихгүй, маш завхарсан харагддаг. Христтэй уулзаагүй байгаа цагт бид маш ариун байдаг, харин Христтэй уулзсан дариуд тун учир дутагдалтай гэдгээ мэдэрдэг. Христтэй уулзахаас өмнө бид овоо олон зүйлийг ойлгодог, биеийн хэмжээ маань том байдаг. Энэ Христ ерөөсөө дэндүү төвөгтэй юм” гэж боддог. Тиймээс тэд чөлөөт цагаараа Үг нь махбодоор илэрсэн номыг аль болох их унших нь хамгийн зөв гэж итгэдэг. Ямар арга барил ашигладаг, ямар нөхцөл байдалд байгаагаас үл хамааран, антихристүүдийн гол илрэл бол тэд Бурхан бие махбодтой болсон баримтыг болон Христийн амнаас гардаг үг бол үнэн гэдэг баримтыг үгүйсгэхээр хичээдэг явдал юм. Энэ нь яг л бие махбодтой болсон Бурханы мөн чанарыг болон Христийн амнаас гарах үг бол авралын найдвар өгдөг үнэн хэмээх баримтыг үгүйсгэхтэй адил билээ. Төрөлх уг чанараараа антихристүүд болон Бурханы махбод болсон бие нь гал ус хоёр шиг туйлын харш бөгөөд хэзээ ч зохицон нийцэж чадахгүй. Эдгээр антихрист “Христ оршсоор байгаа цагт миний өдөр ирэх найдвар үгүй бөгөөд би яллагдаж, таягдан хаягдах, устгагдаж, шийтгэгдэх аюулд орших болно. Харин Христ айлдвар айлдахгүй, ажлаа хийхгүй байж, хүмүүс Түүнийг бишрэхгүй, бүр мартаад бодлынхоо мухарт хийхдээ тулах л юм бол надад боломж гарна” гэж итгэдэг. Антихристүүдийн уг чанар, мөн чанар нь Христийг өөрийн эрхгүй үзэн ядаж, зэвүүцдэг; тэд авьяас чадварынхаа хэмжээ, ур чадварынхаа түвшнээр Христтэй өөрсдийгөө жишиж, хэнийх нь үг илүү хүчирхэг, хэн нь илүү чадварлаг вэ гэдгээ харахаар Христтэй өрсөлддөг. Христтэй ижил зүйл хийж байхдаа тэд, Христ хэдийгээр хүнтэй адил боловч жирийн хүний ур чадвар, эрдэм мэдлэг ч Түүнд байдаггүй гэдгийг хүмүүст харуулахыг хичээдэг. Антихристүүд бүх талаар Христийн эсрэг тэмцэлдэж, Түүнтэй өрсөлддөг. Христ бол Бурхан, Бурханы Сүнсний биелэл, үнэний махбод болсон бие гэдэг бодит баримтыг тэд бүхий л талаар үгүйсгэхийг оролддог. Тэд Христийг ах эгч нарын дунд эрх мэдэлтэй болохыг зогсоож, үг нь тэдний дунд үр жимсээ өгөхөөс сэргийлж, цаашлаад хүмүүсийн дунд Христийн хийдэг зүйл, хэлдэг үг, хүмүүст тавьдаг шаардлага, тэднээс хүлээдэг хүлээлт биеллээ олоход саад хийх арга зам олохын тулд бүх талаар тархиа гашилгадаг. Христийг байгаа цагт эдгээр антихрист яг л хөсөр хаягдан, чуулган доторх яллагдаж, хаягдаж, харанхуй буланд орхигдсон хүмүүсийн бүрэлдэхүүнд орох гэж байгаа мэт байдаг. Янз бүрийн илрэлээс нь харахад антихристүүд мөн чанартаа Христэд туйлын их дайсагнадаг тул тэд эвлэршгүй юм. Антихристүүд өөрсдийгөө Христээс салгаж, Түүнийг сөрөн зогсох, Христийг ялж, цохин унагах, Христийн хийсэн ажлыг үгүй хийж, хамгаалалтгүй болгож, Бурханы сонгосон хүмүүсийн дунд үр дүнгээ өгөх боломжгүй болгох хүсэлтэй төрдөг; Христ ямар ч ажил хийж, хаана ч ажиллаж байсан хамаагүй, тэд үүнийг нь ямар ч үр дүнгүйгээр, бүрмөсөн сүйдэхийг нь харахыг хүсдэг. Харин аль нь ч тэдний хүссэнээр болохгүй үед зүрх сэтгэл нь харанхуйлж, гутардаг; энэ нь хар бараан өдрүүд бөгөөд тэдний өдөр хэзээ ч ирэхгүй юм шиг санагддаг. Тэдэнд хөсөр хаягдсан мэт санагддаг. Антихристүүдийн эдгээр илрэлээс харахад Бурханыг эсэргүүцэж, дайсагнадаг мөн чанар нь ямар нэг олдмол зүйл мөн үү? (Үгүй.) Энэ тохиолдолд, энэ нь төрөлхийн юм. Тиймээс антихрист хүмүүсийн хувьд үнэнийг хүлээн авч, Христийг хүлцэнэ гэдэг боломжгүй. Гаднаас нь харахад, тэд юм хэлж, хийж харагддаггүй бөгөөд бас амьдралд ойр байдлаар жаахан хувь нэмрээ оруулж, төлөөс төлөх чадвартай мэт байдаг. Гэхдээ боломж олдмогц, цаг нь ирмэгц л антихристүүд Христтэй үндсэндээ нийцэхгүй гэдгийг харуулах дүр зургууд гарч ирж эхлэх бөгөөд Бурханы эсрэг дайсагнадаг, Бурхантай түнжин муутай гэдэг нь илэрхий харагдана. Антихристүүд оршин байгаа газруудад энэ бүх зүйл өмнө нь тохиолдож байсан бөгөөд Бурханы эцсийн өдрүүдийн ажлын эдгээр жилд тун олон тохиолдох болж, олон хүн үүнийг биеэрээ туулсан юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Дөрөвдүгээр хэсэг)”-оос эш татав

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэд бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүмүүс Бурханы шинэ ажилд үргэлж дайсагнасан хандлагатай байдаг, захирагдах өчүүхэн ч дур сонирхол хэзээ ч байгаагүй бөгөөд дуртайяа захирагдаж, өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэд бусдын өмнө өөрсдийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэд үг номлоход хамгийн шилдэг нь бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж өөрсдийгөө үздэг. Тэд эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрсдийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд үнэндээ иймэрхүү хэдэн хүн байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй хэрэгжүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураах гэж оролддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс ч эцсийг нь хүртэл үргэлжлүүлж чаддаггүй байхад зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгавартай байдалгүй эдгээр эзэрхэг этгээд бүр ч чадахгүй! Бурханы ажлыг хүн олж авахад хялбар биш. Хүмүүс хамаг хүч чадлаа хэрэглээд ч жаахан хэсгийг л олж авч, эцэстээ төгс болгуулж чадна. Тэгэхээр Бурханы ажлыг сүйрүүлэх гэж оролддог тэргүүн тэнгэрэлчийн үр удмын тухайд ямар вэ? Бурханаар авхуулах найдвар тэдэнд бүр ч бага байх бус уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Бурханы сонгосон хүмүүс антихристэд хэрхэн хандах ёстой вэ? Тэднийг илрүүлж, илчилж, мэдээлж, үлдэн хөөх ёстой. Антихрист удирдах албан тушаалд яаж ч очсон бай, байнга Бурханыг эсэргүүцдэг нэгэн байдаг. Чи антихристийн удирдлагыг хүлээн зөвшөөрөх ёсгүй, мөн түүнийг удирдагчаа хэмээн хүлээн зөвшөөрөх ёсгүй, учир нь түүний хийдэг зүйл чамайг Бурханы үг рүү хөтөлдөггүй; тэр чамайг там руу чирч унаган, өөрийнхөө алхаж буй антихристийн замд татан оруулахыг хүсдэг. Тэр чамайг өөртэй нь хамтран Бурханыг эсэргүүцэж, Бурханы ажлыг үймүүлж, устгахад хүргэдэг. Тэгээд хамтдаа шаварт хөлбөрөхийн тулд чамайг татаж чангаадаг. Үүнийг нь чи зөвшөөрөх үү? Хэрвээ чи зөвшөөрч, түүнд бууж өгч, түүнээс өршөөл гуйж, аль эсвэл түүгээр байлдан дагуулагддаг бол гэрчлэл хийгээгүй хэрэг, мөн чи үнэн, Бурхан хоёрын аль алинаас урвадаг хүн юм—тийм хүмүүс аврагдах аргагүй. Аврал хүртэхийн тулд хүн ямар болзол хангах ёстой вэ? Эн тэргүүнд сатанлаг антихристийг илрүүлэх чадвартай байх ёстой; тэдэнд үнэний энэ тал байх ёстой. Үнэний энэ талыг эзэмшсэнээр л тэд Бурханд жинхэнээсээ итгэн, хүнийг шүтэж, дагахыг цээрлэж чаддаг; антихристийг таньж чаддаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэж, Бурханыг дагаж, Бурханд гэрчлэл хийх чадвартай байдаг. Антихристийг танихын тулд хүмүүс эхлээд хүн болон юмсыг тов тодорхой, ойлголттойгоор харж сурах ёстой; мөн тэд антихристийн мөн чанарыг ухамсарлаж, бүх явуулга, заль мэх, дотоод сэдэл, зорилгыг нь нэвт шувт харах ёстой. Хэрвээ чи ингэж чадвал бат зогсож чадна. Аврал хүртэхийг хүсвэл чиний давах ёстой эхний туршилт бол Сатаныг хэрхэн ялах, дайсагнагч хүчнийг болон гадаад ертөнцийн саад тотгорыг хэрхэн ялан дийлэхэд суралцах явдал юм. Сатаны хүчний эсрэг тулаанд эцсээ хүртэл үхэн хатан тэмцэх биеийн хэмжээ, хангалттай үнэнийг эзэмшдэг болсон цагт—гагцхүү тэгсэн цагт л чи үнэнийг тогтмол эрэлхийлж чадах бөгөөд тэр үед л үнэнийг эрэлхийлж, аврал хүртэх замд тууштай, алдаа мадаггүй орж чаддаг. Хэрвээ чи энэ туршилтыг давж чадахгүй бол чамайг асар их аюулд байна гэж хэлж болох бөгөөд антихристэд баригдаж, Сатаны нөлөөн дор амьдардаг болох эрсдэлтэй юм. Одоо та нарын дунд үнэнийг эрэлхийлж байгаа хүмүүст саад хийж, тэднийг бүдрүүлдэг зарим хүн байж болзошгүй, тэд тэр хүмүүсийн дайсан мөн. Та нар үүнийг хүлээн зөвшөөрдөг үү? Энэ баримттай нүүр тулж, үүнийг баримт гэж хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй хүмүүс бий. Бодит байдал дээр, чуулганд эдгээр зүйл үнэхээр оршин байдаг; зүгээр л хүмүүс тэднийг ялган таньж чаддаггүй. Хэрвээ чи антихристүүдийн туршилт гэх энэ туршилтыг давж чадахгүй бол антихристүүд чамайг хууран мэхэлж, хянах юм уу чамайг зовоож, тамлаж, шахан зайлуулж, дарангуйлж, хүчирхийлнэ. Эцэст нь өчүүхэн жаахан амь чинь удаан тэсэлгүй хатах болно; чи Бурханд итгэлтэй байхаа больж, Түүнийг орхин яваад, “Бурхан бүр зөвт ч биш юм байна; Бурхан хаана байгаа юм бэ? Энэ ертөнцөд ямар ч зөвт байдал, гэрэл алга, бас хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал гэх юм алга. Бид ажиллаж, мөнгө олж өдөр хоногоо нөхцөөсөн нь дээр юм байна!” гэж хэлнэ. Чи Бурханыг үгүйсгэж, Бурхан оршдог гэдэгт итгэхээ больдог; аврал хүртэх бүх найдлага чинь бүрмөсөн үгүй болдог. Тиймээс чи аврал хүртэж болох газарт хүрч очихыг хүсвэл давах ёстой эхний туршилт чинь Сатаныг нэвт шувт харж чаддаг байх явдал, бас чи босоод Сатаныг илчилж, хаях эр зоригтой байх ёстой. Тэгвэл Сатан хаана байна вэ? Сатан чиний дэргэд, эргэн тойронд чинь байдаг; тэр ч байтугай чиний зүрх сэтгэл дотор амьдарч байж ч магад. Хэрвээ чи сатанлаг зан чанар дотор амьдарч байгаа бол Сатанд харьяалагддаг гэж хэлж болно. Сүнсний ертөнцийн Сатаныг чи харж, хүрч чадахгүй боловч бодит амьдралд оршдог Сатан хаа сайгүй байдаг. Үнэнийг жигшдэг ямар ч хүн ёрын муу бөгөөд үнэнийг хүлээн авдаггүй ямар ч удирдагч, ажилчин бол антихрист, ёрын муу хүн юм. Тийм хүмүүс амьд Сатан биш үү? Энэ хүмүүс чиний шүтэж, хүндэлдэг яг тэр хүмүүс ч байж магад; чамайг удирддаг, аль эсвэл чиний аль эртнээс найдаж, биширч, зүрх сэтгэлдээ итгэж, түшиглэсэн хүмүүс байж болох юм. Гэвч үнэндээ тэд чиний замд тээглэж, аврал хүртэхэд чинь саад болж байгаа замын садаа мөн; тэд бол антихристүүд. Тэд чиний амьдрал, алхдаг замыг хяналтдаа авч, аврал хүртэх боломжийг чинь сүйрүүлж чаддаг. Хэрвээ чи тэднийг таньж, нэвт шувт харж чадахгүй бол хэзээ хэзээгүй урхинд унаж, тэдэнд олзлогдож, баригдаж болзошгүй. Иймээс чи асар их аюулд байна.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг”-аас эш татав

Өмнөх: 117. Хуурамч удирдагч, ажилчдыг таних зарчмууд

Дараах: 119. Фарисайчуудыг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх