114. Хүнийг хууран мэхэлдэг муу ёрын сүнсийг таних зарчмууд

(1) Христ юм уу тэнгэрэлчийн дүр эсгэдэг, Бурханы үгтэй өчүүхэн төдий ч нийцдэггүй чөтгөрлөг үг үргэлж хэлдэг хэн боловч хүнийг хууран мэхэлдэг муу ёрын сүнс юм;

(2) Өөрсдийгөө Бурханы хайртай хүүхдүүд, Түүний ууган хөвгүүд, тэнгэрэлчүүд, эсвэл үг хэлж, ажиллахаар ирсэн эш үзүүлэгчид гэж нэрлэдэг, мөн төрөл бүрийн хуурмаг зүйл хэлдэг бүхэн бол хүнийг хууран мэхэлдэг муу ёрын сүнснүүд юм;

(3) Ойлголт нь нэн утгагүй, байнга тэрс үзэл, төөрөгдөл тараадаг, баримтыг мушгин гуйвуулдаг, Христийг болон Бурханы үгийг үгүйсгэдэг бүхэн бол хүнийг хууран мэхэлдэг муу ёрын сүнс юм;

(4) Ер бусын зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг, байнга дуу хоолой сонсож, үзэгдэл хардаг, нүглийг олж илрүүлж, зааж харуулдаг, тэмдэг гайхамшиг үзүүлдэг бүхэн бол хүнийг хууран мэхэлдэг муу ёрын сүнс юм.

Холбогдох Бурханы үг:

Өнөөдөр хүнийг ер бусын зүйлсээр мэхэлдэг зарим муу ёрын сүнс бий; өнөө үед Ариун Сүнсний хийдэггүй ажлаар дамжуулан хүнийг мэхлэх нь тэдний хувьд дуурайж байгаа явдал төдийхөн юм. Олон хүн гайхамшиг үйлдэж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг; эдгээр нь муу ёрын сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон бөгөөд Ариун Сүнсний тухайн үеийн ажлыг дараа нь дуурайсан бүх хүн бол үнэндээ муу ёрын сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил ер бусын байсан хэдий ч Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй бөгөөд одоогийн тийм ямар ч ажил бол Сатан дуурайж, дүр үзүүлж байгаа хэрэг, мөн түүний үймээн самуун юм. Гэхдээ ямар ч ер бусын зүйл муу ёрын сүнснээс гардаг гэж чи хэлж болохгүй—энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь Есүсийг дуурайсан муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт байх болно. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл, Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирсэн нь энэ зөгнөлийн үр дүн байв. Энэ нь аль хэдийн тохиолдсон болохоор өөр Мессиа дахин ирэх нь буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад Есүс дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанарыг агуулдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэх ёстой, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах ёстой, үргэлж яг л Есүс шиг байх ёстой. Гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан тэмдэг, гайхамшиг үзүүлсээр, чөтгөрүүдийг хөөн зайлуулж, өвчтэйг эдгээсээр—яг Есүс шиг үйлдсэн бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс эш татав

Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” хэмээн бархиран хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч, тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд огт анхаарал хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн өндөрт өргөмжилж, хэр чанга хашхирсан ч Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийнхөө ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол олгох хэрэггүй: Түүний ажил ялгамж чанар болон байр суурийг нь төлөөлдөг. Баптисм хүртэхээсээ өмнө Есүс, Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж хэлж мэдээж болохгүй биз дээ? Түүнийг ажлаа эхлэхээс ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Сүнсний ажил болон хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг бүх зан чанар—энэ бүхнийг чи илэрхийлж чадахгүй. Тиймээс өөрийгөө Бурхан гэж зүтгэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр л байх ба ямар ч мөн чанар байхгүй. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн юм уу Бурхан, Эзэн юм уу Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийн ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Чи Түүнийг юу гэж дуудахаас үл хамааран, Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлж, Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол чамайг Бурхан гэж нэрлэж болохгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс эш татав

Хүмүүс Бурханы талаар зарим нэг ойлголттой болох үедээ Түүний төлөө дуртайяа зовж, амьдралаа зориулж чадна. Гэхдээ Сатан тэдний доторх сул талыг хянасаар байдаг бөгөөд тэднийг зовоож мөн л чаддаг. Муу ёрын сүнснүүд хүмүүс дээр ажиллаж, тэдэнд саад болж, оюун санааг нь будилуу байдалтай болгож, эрүүл ухааныг нь алдуулж, амархан өвчлүүлж, бүх талаар саад учруулж бас л чаддаг. Хүмүүсийн дотор Сатаны хянаж, зохицуулж болох оюун санаа, сэтгэлийн зүйл байсаар байдаг. Иймээс чи өвдөж, хүндрэл бэрхшээлтэй тулгардаг ба амиа хорлох боломжтой байдаг, заримдаа бас дэлхий ертөнцийн эзгүйрлийг мэдрэх юм уу амьдрал утга учиргүй санагддаг. Өөрөөр хэлбэл, хүмүүний энэ зовлон одоо ч Сатаны удирдлага дор байдаг; энэ нь хүний аминд халтай сул талуудын нэгийг бүрдүүлдэг. Сатан өөрийнхөө завхруулж, дэвсэлсэн зүйлсийг ашиглах чадвартай хэвээр байдаг; эдгээр нь хүн төрөлхтний эсрэг Сатаны ашиглаж чадах зэвсэг юм… Муу ёрын сүнснүүд ажлаа хийхийн тулд боломж бүрийг шүүрэн авдаг; тэд дотроос чинь ярьж, чихэнд чинь шивнэж, эсвэл бодол санааг чинь замбараагүй болгож чадна. Тэр ч бүү хэл, Ариун Сүнс сэтгэлийг чинь хөдөлгөхийг мэдрэхгүй болтол чинь дарангуйлж чаддаг. Үүний дараа тэд бодлыг чинь будилуулж, уураг тархийг чинь самууруулснаар чамд саад хийж эхлэн, чамайг тайван бус болгож, үймрүүлж орхидог. Энэ нь муу ёрын сүнснүүдийн хүмүүс дээр хийдэг ажил юм. Үүнийг ялган таньж чадахгүй бол тэд асар их аюулд орно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн зовлонг амсахын ач холбогдол”-оос эш татав

Өмнөх: 113. Янз бүрийн муу ёрын сүнсийг таних зарчмууд

Дараах: 115. Үл итгэгчдийг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх