112. Агуу улаан луу болон Сатаныг ялган таних зарчмууд

(1) Сатан бол хүн төрөлхтний завхралын гол зохион бүтээгч; агуу улаан луу бол Сатаны биелэл бөгөөд ёрын муугийн бүх хүчний үндсэн эх сурвалж юм;

(2) Агуу улаан луу хүмүүсийг хууран мэхэлж, хянаж, зэрэмдэглэж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэж, Бурханаас урвуулахын тулд худал үг, мөн бүх төрлийн тэрс үзэл, төөрөгдөл ашигладаг;

(2) Агуу улаан лууны зохиосон янз бүрийн цуу яриа, харгис онолыг ялган таньж, үүний чөтгөрийн мөн чанар буюу Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг үзэн ядалт өвөрлөдөг мөн чанарыг нь нэвт харж чаддаг байх шаардлагатай;

(4) Бүх хүн төрөлхтөн Сатаны завхралд өртөж, сатанлаг зан чанараар дүүрсэн. Хүн үүнийг задлан шинжилж, ялган таньж, сатанлаг зан чанараа хаяхын тулд үнэнийг ашиглах ёстой; ийнхүү үйлдсэнээр л хүн Сатаныг хаядаг.

Холбогдох Бурханы үг:

Агуу улаан лууны илрэл нь Намайг эсэргүүцдэг, Миний үгийн утгыг ойлгож, ухаарах нь дутмаг, Намайг дандаа хяхан хавчдаг ба Миний удирдлагад саад хийхийн тулд явуулга ашиглах гэдэг. Сатан дараах байдлаар илэрдэг: Надтай эрх мэдлийн төлөө тэмцэлддэг, Миний сонгосон ардуудыг эзэмшихийг хүсдэг, Миний ардуудыг мэхлэх гэж сөрөг үг гаргадаг. Диаволын илрэл нь (Миний нэрийг хүлээн зөвшөөрдөггүй, итгэдэггүй хүмүүс бүгд диавол) дараах байдалтай: махан биеийн таашаалд шунадаг, муу хуял тачаалд автдаг, Сатаны хүлээсэнд амьдардаг, Намайг зарим нь эсэргүүцэж, зарим нь дэмждэг (гэхдээ тэд бол Миний хайртай хөвгүүд гэдгийг нотолдоггүй). Тэргүүн тэнгэрэлчийн илрэл дараах шинжтэй: давлиун ярьдаг, сүсэг бишрэлгүй, хүмүүст зааж сургах гээд үргэлж Миний дууны өнгийг дуурайдаг, гаднаа Намайг дуурайхад л анхаарч, иддэгийг минь идэж, ашигладгийг минь ашигладаг; товчхондоо Надтай эн зэрэгцэхийг хүсдэг, алдар нэрд дуртай боловч Миний хэв чанар дутдаг, Миний амь үгүй, хэрэггүй нэг хог байдаг. Сатан, диавол, тэргүүн тэнгэрэлч гурав нь бүгд агуу улаан лууны нийтлэг баримт тул Надаар урьдчилан тогтоогдож, сонгогдоогүй хүмүүс бүгд агуу улаан лууны үр сад мөн: Энэ бол гарцаагүй! Тэд бүгд Миний дайснууд. (Гэвч Сатаны үймүүлэхийг оролцуулаагүй. Хэрвээ уг чанар чинь Миний хэв чанар бол хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Та нар одоо бас л махбодод амьдарч байгаа тул Сатаны сорилттой үе үе тулгарна—энэ бол зайлшгүй—гэхдээ та нар үргэлж болгоомжтой байх ёстой). Тиймээс Би Өөрийн ууган хөвгүүдээс бусад агуу улаан лууны бүх үр садыг хаях болно. Тэдний уг чанар хэзээ ч өөрчлөгдөж чадахгүй, энэ нь Сатаны хэв чанар юм. Тэд диаволыг илтгэдэг, тэд тэргүүн тэнгэрэлчийг амьдран харуулдаг. Энэ бүхэлдээ үнэн. Миний ярьж байгаа агуу улаан луу бол нэг том улаан луу биш; харин Намайг эсэргүүцдэг муу ёрын сүнс бөгөөд “агуу улаан луу” гэдэг нь адилхан утгатай үг юм. Тэгэхээр Ариун Сүнснээс бусад бүх сүнс бол муу ёрын сүнс бөгөөд агуу улаан лууны үр сад гэж хэлэхэд болно. Үүнийг хүн бүр тов тодорхой ойлгох хэрэгтэй.

“Үг нь махбодоор илэрсэн” номын Христийн эхэн үеийн айлдваруудын “96-р бүлэг”-ээс эш татав

Олон мянган жилийн турш энэ нь бузрын газар байсаар ирсэн. Энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, зовлон зүдүүрээр дүүрэн бөгөөд сүг сүнснүүд хаа сайгүй тархан, залилан мэхэлж, ул үндэсгүй буруутгаж,1 балмад догшин, хорлонтой байж, энэхүү чөтгөрт хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхидог; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэдэг бөгөөд хатуу чанд хамгаалагдсан2 байдаг. Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах билээ? Диавол хүний биеийг бүхэлд нь чанга хүлж, хоёр нүдийг нь халхалж, амыг нь бат хамхидаг. Диаволуудын хаан өнөөг хүртэл хэдэн мянган жилийн турш догшин ширүүн авирлангаа нэвтрэхийн аргагүй чөтгөрүүдийн өргөө мэт чөтгөрт хотыг нүд салгалгүй харсаар байдаг; тэр хооронд, энэхүү сүрэг манаач нохой нь догшин харцаар ширтэж, Бурхан мэдээгүй байхад нь барьж аваад, бүгдийг нь устгаж, амар тайван, аз жаргалтай газаргүй болгоно гэдгээс гүнээ айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс яаж ер нь Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд ер нь Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг амссан гэж үү? Хүний ертөнцийн хэрэг явдлын талаар тэд юу мэдэх юм бэ? Бурханы тэсэж ядсан хүслийг тэдний хэн нь ойлгож чадах юм бэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах юмгүй: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд цавчилгүй хүмүүсийг хөнөөдөг диаволын хаан яаж хайр татам, эелдэг зөөлөн, бас ариун Бурханы оршин тогтнолыг тэвчиж чадах юм бэ? Бурханы ирэхийг магтан сайшааж, уухайлж яаж чадах юм бэ? Энэ боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, мөн аль эртнээс Бурханыг басамжилсан, Бурхантай зүй бусаар харьцдаг, туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханыг өчүүхэн төдий ч анхаардаггүй, тонуул дээрэм хийдэг, мөс чанараа бүгдийг нь алдсан, мөс чанараа үл тоож, гэм зэмгүй хүмүүсийг мэдрэлгүй байдал руу уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй, эмх замбараагүй байдалтай болгосон! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм! Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн амиа золиосолж, цусаа урсгасан бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүд хүртэл боолчлогдсон хүн Бурханыг эрээ цээргүйгээр боолчилсон—энэ нь яаж уур хилэн өдөөхгүй байж чадах юм бэ? Олон мянган жилийн үзэн ядалт сэтгэлд хурж, нүгэлт байдлын мянган жил зүрх сэтгэлд сийлэгдсэн—энэ нь яаж дургүйцэл төрүүлэхгүй байж чадах юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устга, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд бүү олго, хүссэнээрээ төвөг учруулахыг бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг урж хаяад, харалган болж, төрөл бүрийн зовлон, бэрхшээл туулсан хүмүүст зовлон шаналлаасаа өндийн босож, энэ ёрын муу хөгшин диаволаас нүүр буруулах боломж олгохын тулд хүн аль хэдийн бүх хүч чадлаа дайчилж, бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг мэхлэхийн тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан байдал хаана байна? Бурханы ардуудыг мэхлэхийн тулд яагаад ов мэхтэй арга хэрэглэнэ вэ? Бурханы ирэлтийг дарахын тулд яагаад хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дэлхий дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгодоггүй юм бэ? Толгойгоо тавиад амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөшгөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханыг яагаад тэгж цөхрөнгөө бартал нь хүлээлгэнэ вэ? Бурханыг яагаад ахин дахин хашхирахад хүргэнэ вэ? Бурханыг яагаад хайртай Хүүгийнхээ төлөө санаа зов гэж хүчилнэ вэ? Энэхүү харанхуй нийгмийн өрөвдөлтэй манаач нохойнууд нь Өөрийн бүтээсэн дэлхийдээ чөлөөтэй ирж, очихыг Бурханд яагаад зөвшөөрдөггүй юм бэ? Шаналал, зовлон дунд амьдардаг хүн яагаад ойлгодоггүй юм бэ? Та нарын төлөө Бурхан асар их тарчлааныг тэвчиж, асар их шаналан Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад хараагүй дүр үзүүлсээр байдаг юм бэ? Хүн бүрийг бүхэлд нь харахад Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн байна уу? Үүрдийн дайсагналаар ходоодоо дүүргэхийн оронд яагаад диаволуудын хааны “ялгадсаар” өөрсдийгөө дүүргэдэг юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас эш татав

Хэдэн мянган жилийн турш үргэлжилсэн эртний соёл болон түүхийн тухай мэдлэг нь хүний сэтгэлгээ, үзэл болон оюун санааны төлвийг нэвтэршгүй, задаршгүй3 болтол маш ягштал чанга битүүмжилсэн юм. Хүмүүс тамын арван найм дахь хүрээнд амьдарч, тэндээ яг л газар доорх гяндан руу Бурханаар цөлөгдөөд хэзээ ч гэрэл хардаггүй мэт байдаг. Мөн феодалын сэтгэлгээ нь хүмүүсийг маш их дарангуйлсан болохоор арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн ч хүч тэдэнд байдаггүй; тэд дуугүйхэн тэвчихээс өөрийг хийдэггүй… Хэн ч, хэзээ ч зөв шударга байдал, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл өндийн босож зүрхлээгүй; хүмүүс өдрөөс өдөрт, жилээс жилд феодал эздийн цохилт, хүчирхийлэл доор амьтныхаас дор амьдралаар амьдардаг. Хүний ертөнцөд аз жаргал эдлэхийн тулд Бурханыг эрж хайя гэж тэд хэзээ ч бодоогүй. Хүмүүс гандаж, хатаад, шаргалтан унаж буй намрын навчис шиг болтлоо зодуулсан мэт байдаг. Хүмүүс ой санамжаа хэдийнээ алдсан; тэд хүний ертөнц гээч тамд арга мөхөстөн амьдарч, энэхүү тамтайгаа хамт мөхөхийн тулд эцсийн өдөр ирэхийг хүлээн, хүсэн эрмэлздэг эцсийн өдөр нь амар амгаланг эдлэх өдөр нь мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн орон” руу аваачиж, улмаар хүний эсэргүүцэх чадварыг сулруулжээ. Төрөл бүрийн дарангуйлал нь хүнийг алхам алхмаар Үхэгсдийн орон руу илүү гүн унагаж, Бурханаас улам холдуулснаар өнөөдөр хүн Бурханыг огт танихгүй болсон бөгөөд тааралдах үедээ Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн урьд нь Түүнийг хэзээ ч мэддэг байгаагүй мэт, мөн хэзээ ч харж байгаагүй мэт Түүнийг анхаардаггүй ба нэг талд ганцааранг нь орхидог. Гэсэн ч Бурхан амьдралынх нь урт удаан аяны туршид хүнийг хүлээн, Өөрийн номхоршгүй уур омгийг хүн рүү хэзээ ч чулуудалгүй, хүний гэмшиж, шинээр эхлэхийг л чимээгүйхэн, ганц ч үг хэлэлгүй хүлээсээр ирсэн юм. Бурхан хүний ертөнцийн зовлонг хүнтэй хуваалцахаар аль хэдийн хүний ертөнцөд ирсэн. Хүнтэй хамт амьдарсан энэ бүх хугацаанд хэн ч Түүний оршин тогтнолыг олж илрүүлээгүй. Бурхан биечлэн авчирсан ажлаа хэрэгжүүлэх зуураа хүний ертөнц дэх ядуу байдлын зовлон зүдгүүрийг чимээгүйхэн л тэвчдэг. Тэрээр Эцэг Бурханы хүсэл болон хүн төрөлхтний хэрэгцээний төлөө тэвчсээр байж, урьд өмнө нь хүний хэзээ ч туулж байгаагүй зовлонг туулдаг. Эцэг Бурханы хүслийн төлөө, бас хүн төрөлхтний хэрэгцээний төлөө Тэрээр хүний өмнө чимээгүйхэн үйлчилж, Өөрийгөө даруу байлгасан юм. Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодога нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт түүний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт гүжирдсэн, цочирдмоор зүйл хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! Энэ нь хүнийг, өөрийг нь голдоо ортол үзэн ядахад хүргэдэг. Бурхан, тэр хоёр заналт дайснууд бөгөөд зэрэгцэн оршиж чадахгүй мэт санагддаг. Энэ нь хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх4 зуураа Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Үнэхээр диаволуудын хаан! Бид үүний оршин тогтнолыг яаж тэвчиж болох юм бэ? Энэ нь Бурханы ажлыг үймүүлж, бүхэлд нь бүрмөсөн эмх замбараагүй5 болгож орхих хүртлээ амрахгүй бөгөөд эцсээ хүртэл, үхэх сэхэхээ үзэн Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт, Бурханыг зориуд сөргөж, улам ойртон давшилдаг. Жигшүүрт царай хэдийнээ бүрэн ил болсноор энэ нь одоо гэмтэж, навсайсан6 хүнд бэрх байдалд орсон ч Бурханыг үзэн ядах нь багасалгүй, ганцхан үмхэлтээр Бурханыг залгиснаар л зүрх сэтгэлдээ хураасан үзэн ядалтаа арилгаж чадах юм шиг байдаг. Бурханы энэхүү дайсныг бид яахан тэвчиж чадах билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөж байж л амьдралын маань хүсэл биелнэ. Галзуурсан мэт үргэлжлүүлэхийг нь яаж зөвшөөрч болох юм бэ? Хүн тэнгэрнарыг мэддэггүй, үхээнц, мэдрэмжгүй болох хүртэл энэ нь хүнийг завхруулсан юм. Хүн хэвийн хүний эрүүл ухааныг алдсан. Ирээдүйн төлөөх бүх санаа зовнилыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд хурдхан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад бүхий л оршихуйгаа зориулж яагаад болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүний ертөнцөд ирж, үймээн самуунтай болгосон. Тэд бүх хүнийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэн хэдэн хэсэг болгоод, дараа нь цогцсыг нь залгихаар нууцхан төлөвлөсөн. Тэд Бурханы төлөвлөгөөг нураахаар дэмий найдаж, Бурхантай тэмцэлдэн, эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавьдаг.7 Энэ нь яавч амархан биш! Эцсийн эцэст, хамгийн жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдчихсэн. Бурхан загалмайд харьяалагддаггүй. Тэрээр үүнийг диавол руу аль хэдийн шидчихсэн. Бурхан аль эрт ялгууснаар гарч ирээд, хүн төрөлхтний нүгэлд харамсан гашуудахаа больсон боловч бүх хүн төрөлхтөнд аврал авчирна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, эсэргүүцэж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг8 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг. Бурхан байдаггүй гэж хүнд үргэлж зааж сургадаг диаволын энэ газар нутаг даяар хуурамч шүтээнүүд тархан, шатаж буй цаас, хүжний дотор муухайрам үнэр шингэсэн агаар амьсгал боогдуулам маш нягт байдаг. Энэ нь хорт могой мушгиран мурилзахад ханхалдаг хаягдал лагийн өмхий үнэр шиг байдаг болохоор хүн бөөлжихгүй байж чаддаггүй. Үүнээс гадна, ёрын муу чөтгөрүүд бичвэрийг аялгуулан уншиж байгаа чимээг тэндээс дөнгөн данган сонсож болох ба энэ чимээ тамын гүнээс гарч байгаа мэт санагддаг болохоор өөрийн эрхгүй нуруугаар хүйт даадаг. Энэ газар нутагт солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүдийг хаа сайгүй тавиад, уг газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргах зуураа олиггүй явуулга нь амжилттай болсон мэт диаволуудын хаан хорлонтойгоор инээсээр байдаг. Харин тэгэхэд хүн юу ч мэдэхгүй хэвээр үлддэг бөгөөд диавол өөрийг нь эрүүл ухаангүй болж, ялагдан толгой гудайх хүртэл нь хэдийнээ завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Диавол, Бурханы бүх юмыг нэг цохилтоор л бүрмөсөн устгаж, Түүнийг дахин доромжилж, хөнөөхийг хүсдэг; тэгээд Түүний ажлыг нурааж, үймүүлэхээр санаархдаг. Эн тэнцүү байр суурьтай байхыг энэ нь яаж Бурханд зөвшөөрч чадах билээ? Газар дээрх хүмүүсийн дундах ажилд нь Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” яаж тэвчиж чадах билээ? Жигшүүртэй нүүр царайг нь илчлэхийг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Өөрийнх нь ажлыг замбараагүй болгохыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Уур хилэн нь буцалж буй энэ диавол, газар дээрх хаант улсынх нь шүүхийг захирахыг Бурханд зөвшөөрч яахан чадах билээ? Бурханы дээд хүчинд дуртайяа бөхийж яахан чадах билээ? Түүний жигшүүрт үнэн төрх юу вэ гэдэг нь илчлэгдсэн, ингэснээр хүн инээх үү, уйлах уу гэдгээ мэдэхээ больдог ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Үүний мөн чанар энэ биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэхийн аргагүй үзэсгэлэнтэй сайхан гэж итгэсээр байдаг. Гэмт хэргийн хамсаатнуудын9 бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, үймээн самуун өдөөхийн тулд мөнх бус ертөнцөд буун ирээд, маш их үймээн дэгдээдэг болохоор дэлхий ертөнц хувирамтгай, тогтворгүй газар болж, хүний зүрх сэтгэл айдас хүйдэс, түгшүүрээр дүүрдэг бөгөөд тэд хүнээр маш их тоглосон болохоор хүний царай талын догшин араатных шиг, туйлын муухай болж, анхдагч ариун хүний эцсийн ул мөр арилсан юм. Үүнээс гадна, тэд газар дээрх дээд эрх мэдлийг авахыг хүсдэг. Тэд, арай ядан урагшилтал нь Бурханы ажилд маш их саад хийдэг бөгөөд хүнийг зэс, ган хана мэт чанд битүүмжилсэн. Маш олон ноцтой нүгэл үйлдэж, маш их гамшиг учруулчхаад тэд гэсгээлтээс өөр зүйл хүлээж яаж чадна вэ? Чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд хэсэг зуур газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтын аль алийг нэвтэршгүй болтол нь чанд битүүмжилсэн. Энэ бол үнэхээр аймшигт нүгэл! Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд ноцтой саад учруулж, үүнийг эсэргүүцсэн: Дэндүү тэрслүү! Том, жижиг тэр чөтгөрүүд арслангийн хөл доорх цөөвөр чоно адил авирлаж, ёрын муу урсгалыг даган, замдаа үймээн самуун дэгдээдэг. Үнэнийг мэдээд ч тэд зориуд эсэргүүцдэг, энэ тэрслүү хөвгүүд! Одоо тамын хаан нь хааны сэнтийдээ заларсан мэт тэд маадгар, сэхүүн болчихоод бусдыг басамжилдаг. Тэдний хэд нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ гахай, нохойноос өөрцгүй араатнууд бөгөөд овоолсон өтөг баасан дунд өмхий ялаануудын бүлгийг тэргүүлэн, сэхүүн байдлаар өөртөө баяр хүргэн толгойгоо сэгсэрч, элдэв янзын төвөг удаж10 байдаг. Тэд өөрсдөө өмхий ялаанаас цаашгүй гэдгээ мэдэлгүйгээр, тамын хаан нь бүгдээс агуу хаан мөн гэж боддог. Түүгээр ч зогсохгүй, тэд гахай, нохой эцэг эхийнхээ хүчийг далимдуулан, Бурханы оршин тогтнолыг гүжирддэг. Өчүүхэн жаахан ялаанууд тэд эцэг эхийгээ шүдтэй халим11 шиг том гэж итгэдэг. Тэд өөрсдөө жижигхэн, харин эцэг эх нь тэднээс олон зуун сая дахин том, бохир заваан гахай, нохой юм гэдгийг тэд ер мэддэггүй. Тэгээд өөрсдийнхөө дорд байдлыг мэдэлгүйгээр тэдгээр гахай, нохойн ялгаруулсан илжирсэн үнэрт түшиглэн галзуурсан мэт гүйлдэж, ирээдүйн үе удмаа үлдээхээр хий дэмий хүсдэг ба ичихээ мэддэггүй! Нуруундаа ногоон далавчтай (тэд Бурханд итгэдэг гэж зүтгэдгийг энэ нь хэлж байна) тэд ихэмсэглэн, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлыг хаа сайгүй сайрхангаа өөрсдийн бие дэх бузар булайг хүн рүү нууцаар шидэж байдаг. Үүнээс гадна, тэд өөрсдөдөө дэндүү сэтгэл хангалуун байж, солонгын өнгөтэй далавчаа ашиглан бузар булайгаа далдалж чадах юм шиг байдаг бөгөөд эдгээр аргаар тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хяхан хавчдаг (энэ нь шашны ертөнцөд нүднээс далдуур явагддаг зүйлийг хэлж байна). Ялааны далавч дур булаам үзэсгэлэнтэй байж болох ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн бүтээлээс цаашгүй гэдгийг хүн яаж мэдэх билээ? Гахай, нохой эцэг эхийнхээ хүчээр тэд цадиггүй харгис догшноор газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг (Бурханыг хяхан хавчдаг шашны албан тушаалтнууд улс орны засгийн газрын хүчтэй дэмжлэгт түшиглэн жинхэнэ Бурхан болон үнэний эсрэг тэрсэлдгийг энэ нь хэлж байна). Энэ нь, Иудейн фарисайчуудын сүнс Бурханы хамтаар агуу улаан лууны үндэстэнд буюу хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хавчлагын өөр нэг хэсгийг эхлүүлэн, хэдэн мянган жилийн өмнөх ажлаа үргэлжлүүлсэн. Доройтмол энэ бүлэг хүмүүс эцэстээ газар дээр мөхөх нь лавтай! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч их зальжин, овжин болсон харагдаж байна. Тэд Бурханы ажлыг нууцаар нураах арга замыг байнга бодож байгаа. Элбэг дэлбэг арга заль, ов мэхээрээ тэд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт явдлыг эх орондоо дахин сэргээхийг хүсэж, Бурханыг бараг хашхиртал нь өдөөн хатгадаг бөгөөд Бурхан тэднийг ор мөргүй устгахаар гурав дахь тэнгэр лүү буцахаар байж яддаг. Хүн Бурханыг хайрлахын тулд Бурханы хүслийг ухаарч, баяр хөөр, уйтгар гунигийг нь мэдэж, Тэр юуг үзэн яддагийг ойлгох ёстой. Үүнийг хийх нь хүний оролтыг бүр ч их зоригжуулна. Хүний оролт хурдан байх тусам, Бурханы хүсэл төдий чинээ хурдан хангалуун болдог ба хүн диаволуудын хааныг тодорхой харах тусмаа Бурхан руу улам ойртож, Бурханы хүслийг биелүүлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаанаа, мөн сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан үүнийг хийхдээ өөрийнхөө сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг хүлээн авах боломжийг хүнд олгож, тэгснээрээ хүнийг Бурханы оршин тогтнолыг үгүйсгэх, бүх зүйл ба хүний хувь заяаг Бурхан ноёрхдогийг үгүйсгэх болгодог. Иймээс хүний хичээл сурлага ахиж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд бүрхэг болох мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг мэдрэхээ больж ч магад. Сатан хүний оюун санаанд үзэл, бодол, санаа нэмсэн, тэгэх явцдаа хүнийг завхруулсан бус уу? (Тийм ээ.) Одоо хүн юунд үндэслэн амьдардаг вэ? Үнэхээр энэ эрдэм мэдлэгт үндэслэн амьдарч байна уу? Үгүй; хүн энэ эрдэм мэдлэг дотор нуугдсан Сатаны үзэл, бодол, гүн ухаанд үндэслэн амьдарч байна. Хүнийг завхруулах Сатаны ажлын салшгүй хэсэг энд өрнөдөг хүнийг завхруулах Сатаны зорилго хийгээд арга барил энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Хүн мэдлэгийг суралцах явцад, Сатан түүх ярих ч бай, тэдэнд зүгээр л нэг хэсэг мэдлэг өгөх ч бай, эсвэл хүсэл, амбицаа биелүүлэх боломж олгох ч бай хамаагүй, төрөл бүрийн арга ашигладаг. Сатан ямар зам руу чамайг хөтлөхийг хүсдэг вэ? Мэдлэг сурахад ямар ч буруу зүйл байхгүй, энэ бол тэр чигтээ зүй ёсны хэрэг гэж хүмүүс боддог. Зөөлрүүлж хэлбэл, өндөр дээд туйлын зорилго өвөрлөж, амбицтай байх нь чин эрмэлзэлтэй байгаа хэрэг бөгөөд энэ нь амьдралын зөв зам байх ёстой. Хүмүүс амьдралдаа өөрсдийн туйлын зорилгыг биелүүлж, эсвэл ажил мэргэжлээ амжилттай үндэслэж чадвал, тэдний хувьд энэ нь илүү алдар цуутай арга зам биш гэж үү? Эдгээр зүйлийг хийснээр хүн өвөг дээдсээ алдаршуулаад зогсохгүй, бас түүхэнд мөрөө үлдээх боломжтой байдаг—энэ нь сайн зүйл биш гэж үү? Энэ нь, ертөнцийн хүмүүсийн нүдээр сайн зүйл бөгөөд тэдний хувьд энэ нь зүй зохистой, эерэг байх ёстой. Гэхдээ Сатан өөдгүй муу сэдлээрээ хүмүүсийг ийм замд оруулаад, тэгээд л болдог уу? Мэдээж үгүй. Үнэндээ хүний туйлын зорилго хэчнээн өндөр дээд байх нь хамаагүй, хүний хүсэл хэчнээн бодитой, хэчнээн зүй зохистой байх нь хамаагүй, хүний хүрэхийг хүсдэг бүхэн, эрж хайдаг бүхэн хоёр үгтэй салшгүй холбоотой байдаг. Энэ хоёр үг нь хүн бүрийн амьдралд амин чухал бөгөөд эдгээр нь Сатаны хүнд суулгахаар зорьдог зүйл юм. Энэ хоёр үг юу вэ? Тэр нь “алдар нэр”, “ашиг хонжоо” юм. Сатан тун аядуу зөөлөн арга буюу хүмүүсийн үзэлтэй тун их нийцдэг арга ашигладаг нь ямар нэг төрлийн радикал арга биш бөгөөд үүгээр дамжуулан хүмүүс Сатаны амьдрах арга зам, амьдардаг дүрэм журмыг өөрийн мэдэлгүй хүлээн зөвшөөрч, амьдралын зорилго, чиглэлээ тогтоож, улмаар өөрийн мэдэлгүй амьдралдаа амбицтай болдог. Амьдралын эдгээр амбиц гаднаа хэчнээн агуу сүрлэг санагдах нь хамаагүй, тэдгээр нь “алдар нэр”, “ашиг хонжоотой” салшгүй холбоотой байдаг. Ямар ч агуу, алдартай хүн, үнэндээ бүх хүний амьдралдаа дагадаг бүхэн нь ердөө “алдар нэр”, “ашиг хонжоо” хэмээх энэ хоёр үгтэй л холбоотой байдаг. Алдар нэр, ашиг хонжоотой болмогцоо тэдгээрийг ашиглан, өндөр байр суурь, асар их эд баялгийг эдэлж, амьдралыг таашааж болно гэж хүмүүс боддог. Алдар нэр, ашиг хонжоо нь зугаа цэнгэлээр хөөцөлдөх амьдрал болон махан биеийн цадиггүй таашаалыг олж авахдаа ашиглаж болох нэг төрлийн хөрөнгө юм гэж тэд боддог. Хүн төрөлхтний ихэд шунадаг энэхүү алдар нэр, ашиг хонжооны төлөө хүмүүс сайн дураараа хэрнээ өөрсдийн мэдэлгүйгээр бие, сэтгэл, өөртөө байгаа бүхнийг, өөрсдийн ирээдүй, хувь заяаг бүгдийг нь Сатанд хүлээлгэн өгдөг. Тэд нэг хором ч эргэлзэхгүйгээр, өгсөн бүхнээ буцаан авах хэрэгтэйг ер мэдэхгүйгээр үүнийг хийдэг. Ийм маягаар Сатанд хоргодож, түүнд үнэнч болмогцоо хүмүүс өөрсдийгөө хянасаар байж чадах уу? Мэдээж үгүй. Тэднийг Сатан бүрмөсөн, бүрэн дүүрэн хянадаг. Мөн тэд намагт бүрмөсөн, тэр чигтээ живсэн бөгөөд өөрсдийгөө чөлөөлж чаддаггүй. Хүн алдар нэр, ашиг хонжооны намагт живмэгцээ гэрэл гэгээтэй зүйлийг, зөв шударга зүйлийг, эсвэл сайн, сайхан зүйлсийг эрж хайхаа больдог. Яагаад гэвэл, хүмүүсийг уруу татах алдар нэр, ашиг хонжооны хүч чадал дэндүү их; тэдгээр нь хүмүүсийн насан туршдаа, бүр эцэс төгсгөлгүйгээр үүрд мөнх хөөцөлддөг зүйлс болдог. Энэ нь үнэн биш гэж үү? Мэдлэгт суралцах нь, цаг үеэсээ хоцрохгүйн тулд, эсвэл дэлхий ертөнцөөс хоцрохгүйн тулд ном уншиж, хараахан мэдээгүй байсан цөөн хэдэн зүйлээ сурахаас цаашгүй. Тэгээд идэх хоолтой байхын тулд, ирээдүйнхээ төлөө, эсвэл үндсэн хэрэгцээгээ хангахын тулд л мэдлэгт суралцдаг гэж зарим хүн хэлнэ. Ердөө үндсэн хэрэгцээнийхээ төлөө, ердөө хоол хүнсний асуудлаа шийдвэрлэхийн тулд арван жил мэрийн суралцах хэн нэгэн байдаг уу? Үгүй, ийм хүн нэг ч байхгүй. Тэгвэл энэ бүх жилүүдэд хүн юуны төлөө эдгээр бэрхшээлийг туулдаг юм бэ? Алдар нэр, ашиг хонжооны төлөө. Алдар нэр, ашиг хонжоо түүнийг зайдуу хүлээж, дуудаж байдаг бөгөөд өөрийнхөө хичээл зүтгэл, зовлон бэрхшээл, тэмцлээр дамжуулан алдар нэр, ашиг хонжоонд хүрэх замыг дагаж чадна гэж хүн итгэдэг. Тийм хүн ирээдүйн замынхаа төлөө, ирээдүйн зугаа цэнгэлийнхээ төлөө, илүү сайхан амьдралын төлөө эдгээр зовлон бэрхшээлийг туулах учиртай. Энэ мэдлэг ер нь яг юу юм бэ—та нар Надад хэлж өгч чадах уу? Энэ нь, мэдлэгийг суралцах явцад хүмүүст Сатаны суулгасан, Сатаны заасан амьдралын дүрэм журам биш гэж үү? Энэ нь хүнд Сатаны суулгасан амьдралын “өндөр дээд туйлын зорилго” биш гэж үү? Жишээ нь, агуу хүмүүсийн үзэл санаа, алдартай хүмүүсийн ёс жудаг, баатарлаг хүмүүсийн зориг зүрхийг аваад үз, эсвэл бие хамгаалах урлагийн романы гол дүр, илдчиний шударга журам, эелдэг занг аваад үз—энэ нь эдгээр туйлын зорилгыг суулгадаг Сатаны арга зам биш гэж үү? (Тийм ээ, мөн.) Эдгээр үзэл санаа нэгээс нөгөө үед нөлөөлдөг бөгөөд үе үеийн хүмүүс эдгээр үзэл санааг хүлээн зөвшөөрч, эдгээр үзэл санааны төлөө амьдарч, тэдгээрийг эцэс төгсгөлгүй эрэлхийлдэг. Энэ нь хүнийг завхруулахын тулд мэдлэг ашигладаг Сатаны арга зам, суваг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Шинжлэх ухаан гагцхүү биет ертөнц дэх юмсыг хүмүүст харуулж, хүний сониуч занг хангадаг боловч бүх зүйлийг Бурхан ноёрхдог хуулийг нь хүнд ойлгуулж чаддаггүй. Хүн шинжлэх ухаанаас хариулт олдог мэт боловч тэдгээр хариулт нь ээдрээтэй бөгөөд зөвхөн түр зуурын сэтгэл ханамж, хүний зүрх сэтгэлийг материаллаг ертөнцөд хорих үүрэг л гүйцэтгэдэг сэтгэл ханамж авчирдаг. Хүн шинжлэх ухаанаас хариулт авсан гэж боддог тул ямар ч асуудал гарахад тухайн асуудлыг нотолж, хүлээн зөвшөөрөх гэж шинжлэх ухааны үзэл бодлоо үндэслэл болгон ашигладаг. Хүний зүрх сэтгэл шинжлэх ухаанд эзэмдүүлж, уруу татагдсаар Бурханыг мэдье, Бурханыг шүтэн мөргөе, бүх зүйл Бурханаас гардаг ба хүн Бурханаас хариулт хүсэх ёстой гэдэгт итгэе гэж бодохоо байхад хүрдэг. Тийм биш үү? Хүн шинжлэх ухаанд итгэх тусмаа улам утгагүй болж, бүх зүйлд шинжлэх ухаанч шийдэл бий, судалгаа бүхнийг шийдвэрлэж чадна гэж итгэдэг. Тэд Бурханыг эрж хайдаггүй, Бурхан бий гэдэгт итгэдэггүй; тэр ч байтугай Бурханыг олон жил дагасан зарим хүн гэв гэнэтхэн явж очоод нян судалж, эсвэл асуудалд хариулт олохын тулд мэдээлэл хайна. Ийм хүмүүс аливаа асуудлыг үнэний өнцгөөс хардаггүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд ихэнх тохиолдолд шинжлэх ухаанч үзэл бодол, мэдлэг, эсвэл шинжлэх ухаанч шийдэл дээр тулгуурлахыг хүсдэг; тэд Бурханд найддаггүй ба Бурханыг эрж хайдаггүй. Ийм хүмүүсийн зүрх сэтгэлд Бурхан бий юу? (Байхгүй.) Тэр ч бүү хэл, шинжлэх ухаан судалдаг аргаараа Бурханыг судлахыг хүсдэг хүмүүс ч бий. Жишээлбэл, бүхээг зогссон уул руу очиж, улмаар бүхээг оршин тогтнолыг нотолсон шашны мэргэжилтэн олон бий. Гэхдээ тэд бүхээгийг үзээд Бурханы оршин тогтнолыг хардаггүй. Тэд гагцхүү үлгэр домог, түүхэд л итгэдэг; энэ нь тэдний шинжлэх ухаанч судалгаа, материаллаг ертөнцийн шинжилгээний үр дүн юм. Хэрвээ чи бичил амь судлал, одон орон судлал ч юм уу, газар зүй зэрэг материаллаг зүйлсийг судалбал Бурхан оршин тогтнодог, бүх зүйлд Тэр дээд эрх барьдаг гэдгийг тодорхойлох үр дүнг хэзээ ч олохгүй. Тэгэхээр шинжлэх ухаан хүний төлөө юу хийдэг юм бэ? Хүнийг Бурханаас холдуулдаг бус уу? Бурханыг судалгаанд оруулахад хүргэдэг бус уу? Бурханы оршин тогтнолд хүмүүсийг улам их эргэлзэхэд хүргэдэг бус уу? (Тийм ээ.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад шинжлэх ухааныг хэрхэн ашиглахыг хүсдэг вэ? Сатан хүмүүсийг хуурч, мэдээ алдуулах гэж шинжлэх ухааны дүгнэлт ашиглах, мөн хүмүүсийн зүрх сэтгэлийг гартаа оруулж, улмаар тэднийг Бурханы оршин тогтнолыг эрж хайхгүй, эсвэл итгэхгүй байлгах гээд хоёрдмол санаатай хариулт ашиглахыг хүсдэг бус уу? (Тийм ээ.) Иймээс шинжлэх ухаан бол хүмүүсийг завхруулдаг Сатаны нэг арга гэж Би хэлдэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Сатан түүхийн номд байдаг үлгэр домог, түүх олныг зохиож, бий болгон, уламжлалт соёл, эсвэл мухар сүсэг дэх хүмүүсийн талаарх гүн гүнзгий сэтгэгдлийг хүмүүст үлдээжээ. Жишээ нь, Хятадад “Найман сахиус тэнгисийг гаталсан нь”, “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”, “Хаш Хаан”, “Нежа Луу Хааныг байлдан дагуулсан нь”, “Бурхан болгож өргөмжилсөн нь” зэрэг байдаг. Эдгээр нь хүний оюун ухаанд гүн үндэслээгүй гэж үү? Та нарын зарим нь бүх нарийн ширийнийг нь мэдэхгүй байсан ч гэсэн ерөнхий түүхүүдийг мөн л мэддэг бөгөөд ерөнхий агуулга нь зүрх сэтгэлд чинь, оюун санаанд чинь суудаг болохоор мартаж чаддаггүй. Эдгээр нь аль эртнээс хүнд зориулж Сатаны бэлдсэн янз бүрийн үзэл санаа, үлгэр домог бөгөөд өөр өөр цаг хугацаанд тараагдсан юм. Эдгээр зүйл хүмүүсийн сэтгэлийг шууд хорлож, эвдэн, хүмүүсийг нэгээс нөгөө тарнийн шившлэгт автуулдаг. Өөрөөр хэлбэл, тийм уламжлалт соёл, түүх, эсвэл мухар сүсгийн зүйлсийг хүлээн зөвшөөрмөгц, мөн эдгээр зүйл оюун ухаанд чинь үндэслэж, зүрх сэтгэлд чинь ормогц чи тарнийн шившлэг автсантай адил—чи эдгээр соёлын занга, эдгээр үзэл санаа, уламжлалт түүхийн нөлөөнд орж, үүнтэй орооцолддог. Тэдгээр нь амьдралд чинь, амьдралыг үзэх үзэлд чинь, аливаа зүйлийг үнэлэхэд чинь нөлөөлдөг. Үүнээс ч илүүтэйгээр тэдгээр нь амьдралын жинхэнэ замын төлөөх эрэл хайгуулд чинь нөлөөлдөг: Энэ бол үнэхээр хорон муу тарнийн шившлэг юм. Чи чадлаараа оролдсон ч тэдгээрээс ангижирч чадахгүй; тэдгээрийг цавчсан ч бүрэн тасдаж чадахгүй; цохьсон ч буулган авч чадахгүй. Цаашлаад хүмүүс өөрийн мэдэлгүй ийм тарнийн шившлэгт автсаныхаа дараа өөрийн мэдэлгүй Сатаныг шүтэж, Сатаны дүр төрхийг зүрх сэтгэлдээ тээж эхэлдэг. Өөрөөр хэлбэл, тэд Сатаныг өөрсдийн шүтээн буюу өөрсдийн шүтэж, бишрэх зүйл болгодог, тэр ч бүү хэл түүнийг Бурхан гэж үзэхдээ тулдаг. Өөрийн мэдэлгүй эдгээр зүйл хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж, үг болон үйл хэргийг нь хянадаг. Түүнчлэн, чи анх эдгээр түүх, үлгэр домгийг худлаа гэж үздэг байсан ч дараа нь өөрийн мэдэлгүйгээр эдгээр түүхийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг жинхэнэ хүмүүс, жинхэнэ оршин байдаг юмс болгодог. Нэг л мэдэхэд чи эдгээр үзэл санаа болон эдгээр зүйлийн оршин тогтнолыг ухамсартайгаар хүлээн авдаг. Чи бас диаволууд, Сатан, хуурамч шүтээнийг гэртээ болон зүрх сэтгэлдээ санаатайгаар хүлээн авдаг—энэ нь үнэхээр тарнийн шившлэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Сатан нийгмийн хандлагаар дамжуулан хүнийг завхруулдаг. “Нийгмийн хандлага” нь олон зүйлийг агуулдаг. Зарим хүн: “Энэ нь сүүлийн үеийн загвар, оо энгэсэг, үс засалт, тансаг хоол хүнс гэсэн үг үү?” гэдэг. Эдгээр зүйлийг нийгмийн хандлага гэж авч үздэг үү? Тэдгээр нь нийгмийн хандлагын нэг хэсгийг бүрдүүлдэг боловч тэдгээрийн талаар бид энд ярихгүй. Бид зөвхөн нийгмийн хандлагын хүмүүст авчирдаг үзэл санаа, хүмүүсийн энэ дэлхий дээр биеэ авч явах байдалд хүргэдэг арга зам болон хүмүүст авчирдаг амьдралын зорилго, амьдралыг үзэх үзлийн тухай ярилцахыг л хүсэж байна. Эдгээр нь маш чухал; тэд хүний сэтгэл санааны байдлыг хянаж, үүнд нөлөөлдөг. Эдгээр чиг хандлага ар араасаа гарч ирдэг бөгөөд хүн төрөлхтнийг тасралтгүй доройтуулдаг ёрын муу нөлөө үзүүлэн, мөс чанар, хүн чанар, эрүүл ухаанаа алдахад тэднийг хүргэж, ёс суртахуун, жудгийг нь улам бүр дордуулж, дийлэнх хүмүүс одоо ёс жудаггүй, хүн чанаргүй болсон, тэдэнд эрүүл ухаан бүү хэл, ямар ч мөс чанар байдаггүй гэж хэлж болохуйц хэмжээнд хүрсэн. Тэгвэл эдгээр чиг хандлага нь юу вэ? Чи энгийн нүдээр эдгээр чиг хандлагыг харж чадахгүй. Шинэ чиг хандлага дэлхий даяар сэвэлзэх үед магадгүй ердөө цөөн тооны хүмүүс л эн тэргүүнд байж, шинэ хандлагыг тогтоогчид болдог. Тэд шинэ зүйл хийж эхлээд, дараа нь зарим нэг үзэл санаа, зарим нэг үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч хүмүүсийн дийлэнх нь нэг л мэдэхэд ийм төрлийн чиг хандлагаар тасралтгүй халдварлагдаж, үүнд уусаж, сэтгэл татагдан, өөрийн мэдэлгүйгээр, аяндаа бүгд үүнийг хүлээн зөвшөөрч, үүнд автаж, хяналтад нь орохдоо тулдаг. Ийм чиг хандлага нь ээлж дараалан, эрүүл саруул бие, оюун ухаантай биш, үнэн гэж юу болохыг мэддэггүй, эерэг сөрөг зүйлсийг огт ялгаж чаддаггүй хүмүүсээр энэ чиг хандлага, Сатанаас ирдэг амьдралыг үзэх үзэл, үнэт зүйлсийг баяртайяа хүлээн зөвшөөрүүлдэг. Тэд амьдралд хандах талаар Сатаны хэлсэн зүйл, Сатаны “хайрласан” амьдрах арга замыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэдэнд эсэргүүцэх хүч чадал ч, чадвар ч байдаггүй, эсэргүүцэх ухамсар бүр ч байдаггүй…

…Сатан хүмүүсийг диаволын үүр лүү алхам алхмаар хөтлөхийн тулд нийгмийн эдгээр чиг хандлагыг ашигладаг бөгөөд ингэснээр хүмүүс нийгмийн чиг хандлагад баригдаж, өөрийн мэдэлгүй мөнгө, материаллаг хүсэл, хорон муу явдал болон хүчирхийллийг өмгөөлж дэмждэг. Эдгээр зүйл хүний зүрх сэтгэлд ормогц хүн юу болдог вэ? Хүн диавол Сатан болдог! Яагаад? Учир нь, хүний зүрх сэтгэлд ямар сэтгэл зүйн хандлага оршдог вэ? Хүн юуг хүндэлдэг вэ? Хүн хорон муу явдал болон хүчирхийлэлд дуртай болж эхэлдэг ба гоо сайхан, сайн сайхан, тэр ч бүү хэл энх тайванд дургүй болдог. Хүмүүс хэвийн хүн чанартай жирийн амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь өндөр байр суурь, асар их эд хөрөнгийг эдэлж, махан биеийн зугаа цэнгэлд баясаж, өөрсдийг нь барих ямар ч хязгаарлалтгүйгээр, ямар ч хүлээсгүйгээр махан биеийнхээ хүслийг хангахад бүх хичээл чармайлтаа зориулдаг, өөрөөр хэлбэл, хүссэн бүхнээ хийдэг. Тэгвэл, хүн иймэрхүү чиг хандлагуудад автсан үед сурсан мэдлэг чинь өөрийгөө чөлөөлөхөд тусалж чадах уу? Уламжлалт соёл, мухар сүсгийн тухай ойлголт чинь энэхүү хүнд хэцүү байдлаас ангижрахад тусалж чадах уу? Хүний мэддэг уламжлалт ёс суртахуун болон уламжлалт ёслолууд хязгаарлалт хийхэд нь хүмүүст тусалж чадах уу? Жишээ нь, Гурван Ханзны Сонгодог зохиолыг аваад үз. Эдгээр чиг хандлагын намаг балчгаас хөлөө татан авахад энэ нь хүмүүст тусалж чадах уу? (Үгүй, чадахгүй.) Тиймээс, хүн улам бүр ёрын муу, биеэ тоосон, дээрэлхүү, аминчхан, хорлонтой болдог. Хүмүүсийн хооронд ямар ч хайр дурлал байхгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд ямар ч хайр байхгүй, хамаатан садан, найз нөхдийн дунд ямар ч ойлголцол байхгүй болдог; хүний харилцаа хүчирхийллийн шинжтэй болчихсон. Хүмүүсийн дунд амьдрахдаа хүн нэг бүр хүчирхийллийн арга барил хэрэглэхийг хүсдэг; тэд хүчирхийлэл ашиглан амьжиргаагаа залгуулдаг; хүчирхийлэл ашиглан байр сууриндаа хүрч, ашиг олдог бөгөөд догшин ширүүн, ёрын муу арга ашиглан хүссэн бүхнээ хийдэг. Энэ хүн төрөлхтөн аймаар биш гэж үү? (Тийм.)

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг зургаан үндсэн заль мэх байдаг.

Эхнийх нь хяналт ба албадлага. Өөрөөр хэлбэл, Сатан зүрх сэтгэлийг чинь хянахын тулд боломжтой бүхнийг хийнэ. “Албадлага” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, заналхийлэл болон албадсан тактик ашиглан өөрийгөө чамаар дуулгавартай дагуулж, дуулгавартай байхгүй бол ямар үр дагаварт хүрэх талаар чамд бодогдуулна гэсэн үг юм. Чи айж, түүнийг эсэргүүцэж зүрхэлдэггүй, ингээд чи түүнд захирагддаг.

Хоёр дахь нь хуурах болон зальдах. “Хуурах болон зальдах” нь юунд хүргэдэг вэ? Сатан зарим нэг түүх, худал яриа зохиож, чамайг зальдан тэдгээрт итгүүлдэг. Хүнийг Бурхан бүтээсэн гэж тэр хэзээ ч чамд хэлэхгүй, гэхдээ чамайг Бурхан бүтээгээгүй гэж ч бас шууд хэлэхгүй. Тэр “Бурхан” гэдэг үгийг огтхон ч хэрэглэдэггүй, харин оронд нь өөр ямар нэгэн зүйлийг орлуулан ашиглаж, чамайг мэхлэхийн тулд энэ зүйлийг ашигладаг, ингэснээр чи Бурханы оршин тогтнолын талаар үндсэндээ ямар ч ойлголтгүй байдаг. Энэ заль нь мэдээж ганцхан үүгээр зогсохгүй, өөр олон талыг агуулдаг.

Гурав дахь нь хүчээр итгүүлэн үнэмшүүлэх. Хүмүүсийг юугаар хүчээр үнэмшүүлдэг вэ? Хүчээр итгүүлэн үнэмшүүлэх нь хүний өөрийн сонголтоор хийгддэг үү? Энэ нь хүний зөвшөөрөлтэйгөөр хийгддэг үү? (Үгүй.) Чи зөвшөөрдөггүй байсан ч гэсэн, яаж ч чадахгүй. Мэдээгүй байхад чинь Сатан чамайг үнэмшүүлж, өөрийн үзэл санаа, амьдралын дүрэм журам болон мөн чанарыг чамд суулгадаг.

Дөрөв дэх нь сүрдүүлж, залилах. Өөрөөр хэлбэл, Сатан янз бүрийн заль мэх ашиглан чамаар өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж, дагуулж, өөртөө үйлчлүүлдэг. Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийнэ. Заримдаа тэр чамд бага сага ач тус үзүүлж, тэгэнгээ чамайг уруу татан нүгэл үйлдүүлдэг. Хэрвээ чи түүнийг дагахгүй бол, тэр чамайг зовоож, шийтгэх бөгөөд чам руу дайрч давшлан, чамайг урхидахын тулд янз бүрийн арга зам ашиглана.

Тав дахь нь мэхлэлт болон саажилт. “Мэхлэлт болон саажилт” гэдэг нь, Сатан чихэнд чимэгтэй, хүмүүсийн үзэлтэй нийцдэг үг яриа, үзэл санааг зохиож, хүмүүсийн махан биеийг анхааран үзэж байгаа мэт, эсвэл тэдний амьдрал болон ирээдүйг бодож байгаа мэт санагдуулдаг, гэвч үнэндээ түүний цорын ганц зорилго нь чамайг хуурах явдал юм. Тэр дараа нь чамайг мэдээгүй болгодог, ингэснээр чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэлгүй, өөрийн мэдэлгүй мэхлэгдэж, улмаар түүний хяналтан дор ордог.

Зургаа дахь нь бие, сэтгэлийн сүйрэл. Сатан хүний ямар хэсгийг сүйрүүлдэг вэ? (Хүний оюун санаа болон бүхий л оршихуйг.) Сатан оюун санааг чинь сүйрүүлж, чамайг эсэргүүцэх тэнхэлгүй болгодог нь зүрх сэтгэл чинь бага багаар өөрийн эрхгүй Сатан руу эргэдэг гэсэн үг юм. Тэр эдгээр зүйлийг чамд өдөр бүр суулгадаг, мөн чамд нөлөөлж, чамайг хүмүүжүүлэхийн тулд эдгээр үзэл санаа болон соёлыг өдөр бүр ашиглан, чиний хүсэл зоригийг бага багаар сулруулж, эцэст нь чамайг сайн хүн байх хүсэлгүй болгож, “зөв шударга байдал” гэж нэрлэдэг зүйлийнхээ төлөө өндийн босох хүсэлгүй болгодог. Өөрийн мэдэлгүйгээр чи цаашид урсгал сөрөн сэлэх сэтгэлийн тэнхээгүй болж, харин оронд нь урсгал даган хөвдөг. “Сүйрэл” гэдэг нь Сатан хүмүүсийг маш их тарчилгадаг болохоор тэд хүн байхаа больж, сүг сүүдэр л болдог гэсэн үг юм. Энэ үед Сатан завшааныг далимдуулан тэднийг залгидаг.

Хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг эдгээр заль мэх нь тус бүрдээ хүнийг эсэргүүцэх тэнхээгүй болгож чадна; тэдгээрийн аль нь ч хүмүүсийг үхэлд хүргэж чадна. Өөрөөр хэлбэл, Сатаны хийдэг ямар ч зүйл, түүний хэрэглэдэг ямар ч заль мэх чамайг доройтуулж, Сатаны хяналтан дор аваачиж, ёрын муу болон нүглийн намагт шигдүүлж чадна. Энэ нь хүнийг завхруулахдаа Сатаны хэрэглэдэг заль мэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө VI”-аас эш татав

Сатан хүмүүсийг мэхлэх замаар нэр хүнд олж авдгийн дээр үргэлж өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгодог. Зөв шударга байдлыг хамгаалах нэрийдлээр хүмүүст хор учруулж, сүнсийг нь залгиж, хүнийг хөшүүн болгож, хууран мэхэлж, турхирахын тулд бүхий л төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, ёрын муу үйл хэргийг нь хүн хүлээн зөвшөөрч, дагадаг болгож, Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэвч, хүн түүний явуулга, хуйвалдаан, өөдгүй төрхийг мэддэг болж, түүнд гишгэчүүлж, хууртаж, үргэлжлүүлэн түүнд боолчлогдож, түүнтэй хамт шийтгүүлж, сүйрэхийг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн төрхөө өөрчилж, хуурамч багаа хуулан ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий жинхэнэ нүүр царайгаа илчилдэг. Тэр өөрийг нь дагахаас татгалзаж, өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг бүх хүнийг үгүй хийхэд юунаас ч илүү дуртай. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больж; харин ч хонины арьсан доороос муу муухай, диаволлог жинхэнэ төрх нь ил гардаг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа харуулдаг. Үүний дараа хүмүүсийг хорлож, залгих хүсэл нь улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүн үнэнийг ухаарахад тэр уурсдагийн дээр эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд асар их өс хонзон санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалж хадгалахыг зорьдог бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.

Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг, Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй, Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж хэмээх баримтыг бүгд баталдаг, Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Сатаны эдгээр үйл нь Бурханд дайсагнадаг бөгөөд Бурханы уур хилэнд сүйрэх болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн бол ердөө л ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь гэвэл: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан зүгээр өнгөрөхөд амаргүй байдаг; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний галзуу санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүн төрөлхтнийг захирах түүний зорилго нь одоо талаар болж, хэзээ ч биелэх боломжгүй болсон. Сатаны хуйвалдаан хэрэгжихийг зогсоож, Сатаны муу муухай дэлгэрч, тархахыг тасалдуулсан зүйл бол Бурхан уур хилэнгээ ахин дахин гаргасан явдал юм. Тийм учраас Сатан, Бурханы уур хилэнг үзэн ядаж, бас түүнээс айдаг. Бурханы уур хилэн буух болгондоо Сатаны жигшүүрт үнэн дүр төрхийг ил болгоод зогсохгүй, Сатаны хорон муу хүслийг харуулах явцдаа хүн төрөлхтний эсрэг Сатаны уур хилэнгийн шалтгааныг бүрмөсөн илчилдэг. Сатаны уур хилэн буцалж байгаа нь түүний хорон муу уг чанар жинхэнээсээ илчлэгдэж, түүний явуулга ил болж байгаа явдал юм. Мэдээж Сатан уурсах болгонд, энэ нь ёрын муу зүйлсийн сүйрлийг, мөн эерэг зүйлс хамгаалагдаж, үргэлжлэн байгааг тунхагладаг; Бурханы уур хилэнд халдаж болохгүй гэдэг бодит үнэнийг тунхагладаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө II”-оос эш татав

Тайлбар:

1. “Ул үндэсгүй буруутгах” гэдэг нь хүмүүсийг хорлодог диаволын арга барилыг хэлж байна.

2. “Хатуу чанд хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга тун хэрцгий бөгөөд хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.

3. “Задаршгүй” гэдэг нь энд егөөдөх зорилготой бөгөөд хүмүүсийн мэдлэг, соёл, сэтгэл санааны байдал хөшүүн байдаг гэсэн утгатай.

4. “Хуулиас гадуур, эрх чөлөөтэй хэрэн хэсэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.

5. “Бүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын хэрцгий зан авир харж тэвчихийн аргагүй байдгийг хэлдэг.

6. “Гэмтэж, навсайсан” гэдэг нь диаволын хааны үзэшгүй муухай царайг хэлдэг.

7. “Эрсдэлтэй бооцоонд бүхнээ тавих” гэдэг нь эцэст нь хожно гэж найдан бүх мөнгөө ганцхан бооцоонд тавих гэсэн үг юм. Энэ нь диаволын өөдгүй муу, олиггүй арга зальд зориулсан зүйрлэл юм. Энэ илэрхийллийг тохуурхан хэрэглэсэн.

8. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.

9. “Гэмт хэргийн хамсаатнууд” гэдэг нь “бүлэг балмад этгээд” гэдэгтэй адилхан.

10. “Элдэв янзын төвөг удах” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байгааг хэлдэг.

11. “Шүдтэй халим” гэдгийг тохуурхан хэрэглэсэн. Ялаанууд маш жижиг болохоор тэдний хувьд гахай, нохойнууд шүдтэй халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.

а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.

Өмнөх: 111. Тэрс үзэл, төөрөгдлийг таних зарчмууд

Дараах: 113. Янз бүрийн муу ёрын сүнсийг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх