111. Тэрс үзэл, төөрөгдлийг таних зарчмууд

(1) Бурханаас ч, Түүний үгээс ч ирдэггүй, Бурханы үг-үнэнтэй бүрэн зөрчилддөг бүхэн бол тэрс үзэл, төөрөгдөл юм;

(2) Бурханыг, Бурханы үг-үнэнийг үгүйсгэдэг, Бурханы үг-үнэнтэй зөрчилддөг бүх санаа, онол нь хуурмаг тэрс үзэл, төөрөгдөл юм;

(3) Диаволуудын хаан, Сатан болон янз бүрийн муу ёрын сүнснээс ирдэг бүхэн хүн төрөлхтнийг хууран мэхэлж, завхруулж чаддаг бөгөөд тэрс үзэл, төөрөгдөл юм;

(4) Завхарсан хүн төрөлхтний өвлөж авсан соёл, мөн үзэл суртлын болон эрдэм шинжилгээний онолын дундаас Бурханы үг-үнэнтэй зөрчилддөг юу ч бай, тэрс үзэл, төөрөгдөл юм.

Холбогдох Бурханы үг:

Хүн төрөлхтөн нийгмийн шинжлэх ухааныг үүсгэсэн цагаас хойш хүний оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Тэгээд шинжлэх ухаан, мэдлэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон ба хүнд Бурханыг шүтэн мөргөх орон зай хангалттай байхаа больж, Бурханыг шүтэн мөргөх таатай нөхцөл үгүй болсон. Хүний зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь улам доошилжээ. Зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болохоор хүний дотоод ертөнц харанхуй, итгэл найдваргүй агаад хоосон. Иймээс ч хүн төрөлхтний оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд, Бурхан хүнийг бүтээсэн гэх үнэнтэй зөрчилддөг нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг илэрхийлэхээр нийгмийн ухааны эрдэмтэн, түүхч, улс төрчид олноор гарч ирсэн билээ. Ийнхүү Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг хүмүүс ихэд цөөрч, хувьслын онолд итгэгчдийн тоо бүр олширсон. Бурханы ажлын тухай тэмдэглэл, Хуучин гэрээний үеийн Түүний үгийг улам олон хүн үлгэр, домог мэтээр үздэг болсон. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, Бурхан оршдог бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэдэг итгэл үнэмшлийг хайхрахаа байсан. Хүн төрөлхтний үхэх сэхэх, улс, үндэстний хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүн идэж, уух, зугаа цэнгэл хөөцөлдөхийг л боддог хоосон ертөнцөд амьдардаг… Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайх, эсвэл Тэр хүний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайх санаачилга гаргадаг хүн цөөхөн байдаг. Ийм маягаар хүнийг анзаараа ч үгүй байхад хүн төрөлхтний соёл иргэншил улам л хүний хүсэлд нийцэхээргүй болж байгаа бөгөөд бүр ч олон хүн ийм ертөнцөд амьдарснаараа аль хэдийн өнгөрөн одсон хүмүүсээс ч дор аз жаргалгүй байгаагаа мэдрэх болжээ. Урьд нь өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ийм гомдол тоочиж байна. Учир нь, Бурхан залж чиглүүлэхгүй л бол хүн төрөлхтний соёл иргэншлийг хадгалж үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар тархиа хэчнээн их гашилгавч тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрх сэтгэл дэх хоосныг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүнийг зовоож буй хоосон байдлаас нь салгаж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйл хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгдөг. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосон хэвээр байх болно. Эдгээр зүйл хүний эрэл хайгуул хийх хүсэл, хорхойслыг барьж чадахгүй. Учир нь хүнийг Бурхан бүтээсэн бөгөөд утга учиргүй золиос, эрэл хайгуул нь хүнийг илүү их гуниг зовлон руу л хөтөлж, хүн төрөлхтний ирээдүй эсвэл угтах замтай хэрхэн нүүр тулахаа мэдэхгүй байнгын айдастай оршин байхад хүргэдэг юм. Тэр ч бүү хэл, хүн шинжлэх ухаан, мэдлэгээс айдаг, хоосон мэдрэмжээс бүр ч их айдаг болно. Энэ дэлхийд, эрх чөлөөтэй оронд байна уу, эсвэл хүний эрх үгүй оронд амьдарч байна уу гэдгээс үл хамааран чи хүн төрөлхтний хувь заяанаас зугтаж огтхон ч чадахгүй. Чи захирагч, захирагдагчийн аль нь ч бай, хүн төрөлхтний хувь заяа, нууц, хүрэх газрыг судалж шинжлэх хүслээс зугтаж огтхон ч чадахгүй, хоосон байдлын толгой эргэм мэдрэмжээс зугтаж бүр ч чадахгүй. Бүх хүн төрөлхтөнд нийтлэг байдаг ийм үзэгдлийг нийгэм судлаачид нийгмийн үзэгдэл гэж нэрлэдэг хэдий ч ийм асуудлыг шийдвэрлэхээр гарч ирж чадах агуу хүн алга л байна. Эцсийн эцэст хүн бол хүн бөгөөд Бурханы байр суурь болон амийг ямар ч хүн орлож чадахгүй. Хүн төрөлхтөнд, зүгээр нэг хүн бүр цатгалан, эрх тэгш, чөлөөтэй байх шударга нийгэм шаардлагатай байгаа юм биш; хүн төрөлхтөнд хэрэгтэй байгаа зүйл бол Бурханы аврал болон Түүний өгдөг амийн хангалт юм. Бурханы аврал болон Түүний амийн хангалтыг хүртэж байж л хүний хэрэгцээ, эрж хайх хүсэл, сүнсний хоосон мэдрэмж нь шийдэгдэж чаддаг. Хэрвээ улс, үндэстний хүмүүс Бурханы аврал, халамжийг хүлээн авч чадахгүй бол тэр улс, үндэстэн доройтлын замаар харанхуй руу алхаж, Бурханаар устгагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас эш татав

Эртний соёлын талаарх мэдлэг нь хүнийг Бурханы өмнөөс сэмхэн хулгайлж, диаволуудын хаан болон түүний үр удамд өгсөн. Дөрвөн Ном ба Таван Сонгодога нь хүний сэтгэлгээ болон үзлийг өөр нэг тэрслүү эрин үе рүү аваачиж, Ном/Сонгодог зохиолыг эмхэтгэсэн хүмүүсийг урьдынхаасаа бүр их бишрэхэд хүнийг хүргэж, улмаар Бурханы талаарх эндүү ташаа үзлийг нь улам нэмэгдүүлсэн юм. Хүнд мэдэгдэлгүйгээр диаволуудын хаан Бурханыг хүний зүрх сэтгэлээс хайр найргүйгээр хөөгөөд, дараа нь өөрөө хүний сэтгэлийг баяр хөөртэйгээр эзэмджээ. Тэр үеэс хойш хүн муухай, хорон муу сэтгэлтэй, диаволын хааны царай төрхтэй болсон юм. Бурханд хандах үзэн ядалт түүний цээжийг дүүргэсэн ба диаволуудын хааны хорон санаа нь хүнийг бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт дотор нь тархдаг. Хүн өчүүхэн төдий ч эрх чөлөөтэй байхаа больж, диаволуудын хааны урхинаас ангижрах аргагүй байлаа. Хүн тэр дороо баривчлагдан, түүний өмнө бууж өгч, хүлцэнгүйгээр унахаас өөр сонголтгүй болжээ. Аль эрт хүний сэтгэл, зүрх нялх балчир хэвээр байх үед диаволуудын хаан бурхангүй үзлийн хавдрын үрийг суулгаж, “шинжлэх ухаан, технологийг судалж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүл, дэлхий дээр Бурхан гэгч зүйл үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд заасан. Түүгээр ч зогсохгүй, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөртөө түшиглэн сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн боломж олдох бүрд хашхирч, улс орныхоо төлөө үнэнчээр зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлдэхийг хүн нэг бүрээс шаарддаг. Хүн өөрийн эрхгүй түүний өмнө хүргэгдсэн бөгөөд тэр эргэлзэлгүйгээр бүх гавьяаг нь (бүх хүн төрөлхтнийг гартаа барьж байдаг Бурханд харьяалагдах гавьяаг гэсэн үг) өөртөө авсан. Түүнд ичих мэдрэмж хэзээ ч байгаагүй. Түүнчлэн, энэ нь Бурханы ардыг ичгүүр сонжуургүйгээр булаан авч, гэр лүүгээ буцаан чирээд, ширээн дээр хулгана шиг үсрэн гарч, хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Тийм цөхөрсөн амьтан! Энэ нь: “Дэлхий дээр Бурхан гэгч зүйл байхгүй. Салхи байгалийн хуулийн дагуу хувирлаас үүсэн гардаг; ус ууршиж, хүйтэн агаарт гарах үедээ конденсацлагдан, газар дээр бороо болон дусалдаг; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтөөс үүдэн газрын гадарга чичрэх явдал юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Хаана нь Бурханы үйл хэрэг байгаа юм бэ?” гэх мэт гүжирдсэн, цочирдмоор зүйл хашхирдаг. Тэр ч бүү хэл, дараахтай адил ичгүүргүй үг хэллэг хашхирдаг хүмүүс ч бий: “Хүн эрт цагт бичнээс хувьсаж бий болсон ба өнөөдрийн дэлхий ертөнц ойролцоогоор олон зуун жилийн тэртээх хүй нэгдлийн нийгмээс залгамжлан бий болсон. Улс орон хөгжин цэцэглэж, уруудан доройтох эсэх нь бүхэлдээ ард түмнийх нь гарт байдаг”. Ардуур нь, диаволын хаан өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр өлгүүлэх юм уу ширээн дээр тавиулдаг. “Ямар ч Бурхан байдаггүй” хэмээн хашгирахын зэрэгцээ энэ нь өөрийгөө Бурхан болгон тавьж, Бурханыг газар дэлхийн зах хязгаараас цааш бүдүүлгээр түлхэх зуураа Бурханы оронд зогсож, диаволуудын хааны үүрэг гүйцэтгэдэг. Үнэхээр эрүүл ухаангүй! …

Дээрээс доошоо, эхлэлээс төгсгөл хүртэл Сатан Бурханы ажлыг үймүүлж, Түүнийг эсэргүүцэн авирласаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг энэ бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологи, түүнчлэн өндөр хөгжсөн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, бизнес хаа ч харагддаггүй. Харин ч, Бурханы ажлыг зориуд үймүүлж, эсэргүүцэж, нураахын тулд эртний “бичнүүдийн” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг л цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, бүр хүнийг бүхлээр нь залгихыг1 хүсдэг. Феодализмын ёс суртахуун, ёс зүйн сургаал дамжиж, эртний соёлын мэдлэг өвлөгдөн ирсэн нь хүнд аль хэдийн нөлөөлж, тэднийг том, жижиг диаволууд болгон хувиргажээ. Бурханыг баяртайяа хүлээж авч, Бурханыг ирэхэд баярлан угтах хүн цөөхөн байдаг. Бүх хүний царай хөнөөлт санаархлаар дүүрч, үхлийн амьсгал газар сайгүй агаарт түгдэг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад Бурханыг “газрын хөрснөөс арчих” тулааны байраа эзэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос эш татав

Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Эрдэм мэдлэгийг хүн бүр эерэг зүйл гэж үздэг үү? Наад зах нь, “эрдэм мэдлэг” гэдэг үгийг хүмүүс сөрөг гэхээсээ эерэг утгатай гэж боддог. Тэгвэл Сатан хүнийг завхруулахдаа эрдэм мэдлэгийг ашигладаг гэж бид энд яагаад дурдаад байна вэ? Хувьслын онол нь эрдэм мэдлэгийн нэг тал бус уу? Ньютоны шинжлэх ухааны хуулиуд эрдэм мэдлэгийн нэг хэсэг бус уу? Дэлхийн таталцлын хүч ч мөн эрдэм мэдлэгийн нэг хэсэг, тийм биз? (Тийм.) Тэгвэл хүн төрөлхтнийг завхруулахад Сатаны ашигладаг зүйлсийн дунд яагаад эрдэм мэдлэгийг жагсаасан байна вэ? Та нар энэ тухай юу гэж бодож байна? Эрдэм мэдлэгт өчүүхэн төдий ч үнэн байдаг гэж үү? (Байхгүй.) Тэгвэл эрдэм мэдлэг ямар мөн чанартай вэ? Хүн олж авдаг бүх эрдэм мэдлэгийг юун дээр үндэслэн сурдаг вэ? Хувьслын онолд үндэслэдэг үү? Судалгаа шинжилгээгээр олж авсан хүний мэдлэг, дүгнэлт нь бурхангүйн үзэлд үндэслэдэг бус уу? Энэхүү эрдэм мэдлэгийн аль нэг нь Бурхантай холбоотой юу? Бурханыг шүтэн мөргөхтэй холбоотой юу? Үнэнтэй холбоотой юу? (Үгүй.) Тэгвэл Сатан хүнийг завхруулахад эрдэм мэдлэгийг хэрхэн ашигладаг вэ? Энэ эрдэм мэдлэгийн аль нь ч Бурханыг шүтэн мөргөхтэй юм уу, үнэнтэй холбоогүй гэж Би сая хэллээ. Зарим хүн энэ тухай “Эрдэм мэдлэг үнэнд ямар ч хамаагүй байж болно, гэхдээ бас хүмүүсийг завхруулдаггүй шүү дээ” гэж боддог. Та нар энэ тухай ямар бодолтой байна? Хүн аз жаргалаа хоёр гараараа бүтээх ёстой гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг гэж эрдэм мэдлэг чамд заасан уу? (Тийм.) Энэ ямар янзын яриа вэ? (Диаволын яриа.) Яг зөв! Диаволын яриа! Мэдлэг бол хэлэлцэхэд ээдрээтэй сэдэв. Чи эрдэм мэдлэгийн салбар бол зүгээр л мэдлэгээс цаашгүй гэж чи хэлж магад. Энэ бол Бурханыг шүтэн мөргөхөд тулгуурлахгүй, Бурхан бүх зүйлийг бүтээсэн гэдгийг ойлгохгүйгээр сурдаг эрдэм мэдлэгийн салбар юм. Хүмүүс ийм төрлийн мэдлэгт суралцах үедээ Бурхан бүх зүйлд дээд эрх барьдгийг ойлгодоггүй; мөн Бурхан бүх зүйлийг хариуцаж, удирдаж байгааг хардаггүй. Харин тэд гагцхүү эрдэм мэдлэгийн тэр салбараа эцэс төгсгөлгүй судалж шинжлэн, эрдэм мэдлэгт үндэслэсэн хариулт хайдаг. Гэвч хүмүүс Бурханд итгэхгүй, харин зөвхөн судлахаар эрэлхийлбэл жинхэнэ хариултыг хэзээ ч олохгүй гэдэг үнэн биз дээ? Эрдэм мэдлэг чамайг өлмөн зэлмэн явуулалгүй амьжиргаа, ажил, орлого л өгч чадна; гэвч эрдэм мэдлэг чамайг хэзээ ч Бурханыг шүтэн мөргөдөг болгохгүй, мөн ёрын муугаас хол байлгахгүй. Эрдэм мэдлэгийг их судлах тусам Бурханы эсрэг тэрслэх, Бурханыг судалгаандаа хамруулах, Бурханыг сорьж, эсэргүүцэх хүсэл улам ихэснэ. Ингээд эрдэм мэдлэг хүмүүст юу зааж байгааг бид одоо харж байна уу? Энэ нь бүгд Сатаны гүн ухаан юм. Завхарсан хүмүүсийн дунд Сатаны түгээн дэлгэрүүлсэн амьд үлдэх тухай гүн ухаан, дүрэм журам үнэнтэй ямар нэг холбоотой юу? Үнэнтэй огт холбоогүй, чухамдаа үнэний эсрэг байдаг. “Амьдрал бол хөдөлгөөн”, “Хүн бол төмөр, будаа бол ган, хүн хоол идэхгүй бол жигтэйхэн өлсдөг” гэж хүмүүс байнга хэлдэг. Эдгээр мэргэн үг юу вэ? Эдгээр нь төөрөгдөл бөгөөд эдгээрийг сонсоход ой гутах мэдрэмж төрдөг. Хүний эрдэм мэдлэг гэгчид Сатан амьдралын гүн ухаанаа, мөн сэтгэлгээнийхээ нэлээд ихийг шингээсэн. Сатан үүнийг хийхдээ өөрийнхөө сэтгэлгээ, гүн ухаан, үзэл бодлыг хүлээн авах боломжийг хүнд олгож, тэгснээрээ хүнийг Бурханы оршин тогтнолыг үгүйсгэх, бүх зүйл ба хүний хувь заяаг Бурхан ноёрхдогийг үгүйсгэх болгодог. Иймээс хүний хичээл сурлага ахиж, улам их мэдлэгтэй болох тусам Бурханы оршин тогтнол түүнд бүрхэг болох мэт санагддаг бөгөөд Бурханы оршин тогтнолыг мэдрэхээ больж ч магад. Сатан хүний оюун санаанд үзэл, бодол, санаа нэмсэн, тэгэх явцдаа хүнийг завхруулсан бус уу? (Тийм ээ.) Одоо хүн юунд үндэслэн амьдардаг вэ? Үнэхээр энэ эрдэм мэдлэгт үндэслэн амьдарч байна уу? Үгүй; хүн энэ эрдэм мэдлэг дотор нуугдсан Сатаны үзэл, бодол, гүн ухаанд үндэслэн амьдарч байна. Хүнийг завхруулах Сатаны ажлын салшгүй хэсэг энд өрнөдөг хүнийг завхруулах Сатаны зорилго хийгээд арга барил энэ билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

“Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэдэг нь Сатаны гүн ухаан бөгөөд бүхий л хүн төрөлхтний дунд, хүний нийгэм бүрд энэ зонхилдог. Хүн нэг бүрийн зүрх сэтгэлд шингэсэн учраас үүнийг чиг хандлага гэж хэлж болно. Бүр анх хүмүүс энэ үгийг хүлээн зөвшөөрөөгүй, гэвч бодит амьдралтай нүүр тулаад аажмаар үг дуугүй зөвшөөрч, үнэн хэрэгтээ эдгээр үг үнэн гэдгийг мэдэрч эхэлсэн. Сатан хүнийг завхруулах явц энэ бус уу? Хүмүүс энэ мэргэн үгийг адилхан түвшинд ойлгодоггүй байж болох ч хүн бүр эргэн тойронд нь тохиолдсон зүйл, хувийн туршлагадаа үндэслэн энэ үгийг өөр, өөр хэмжээнд тайлбарлаж, хүлээн зөвшөөрдөг. Тийм биз дээ? Энэ мэргэн үгийн талаар хэр их туршлагатайгаас нь үл хамааран хүний зүрх сэтгэлд энэ үг ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ? Та нарыг нэг бүрчлэн оролцуулаад энэ ертөнцийн хүмүүсийн хүн зан чанараар нэг зүйл илчлэгддэг. Илчлэгдсэн энэ зүйлийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь мөнгө шүтэх явдал юм. Үүнийг хүний зүрх сэтгэлээс арилгах хэцүү юу? Маш хэцүү! Сатан хүнийг үнэхээр гүнзгий завхруулсан бололтой! Тэгвэл Сатан хүмүүсийг завхруулах гэж ийм чиг хандлага ашигласны дараа хүмүүст энэ нь хэрхэн илэрдэг вэ? Энэ ертөнцөд ямар ч мөнгөгүйгээр амьдарч чадахгүй, мөнгөгүй ганц хонох ч боломжгүй санагддаг уу? Хүмүүсийн байр суурь, хүлээдэг хүндэтгэл нь ч тэдний хэр их мөнгөтэйгөөс шалтгаалдаг. Ядуу тарчиг хүмүүс ичсэндээ нуруу бөхийж, харин баячууд өндөр дээд байр сууриндаа баясдаг. Тэд чанга дуугаар ярьцгаан биеэ тоосон байдалтай амьдарч, зоримог, бардам байдаг. Энэ мэргэн үг, ийм хандлага хүмүүст юу авчирдаг вэ? Олон хүн мөнгө хөөцөлдөхдөө юугаа ч золиосолдог нь үнэн биш гэж үү? Олон хүн илүү их мөнгө хөөцөлдөн өөрсдийн нэр төр, шударга чанарыг гээдэг бус уу? Түүнчлэн олон хүн үүргээ биелүүлэх, Бурханыг дагах боломжоо мөнгөний төлөө алддаг бус уу? Энэ нь хүмүүсээс гардаг гарз биш үү? (Тийм ээ.) Хүмүүсийг ийм хэмжээнд хүртэл завхруулах гэж ийм арга барил, мэргэн үг ашигладаг Сатан хөнөөлтэй биш гэж үү? Энэ нь хорлонт заль мэх бус уу? Энэхүү түгээмэл мэргэн үгийг эсэргүүцдэг байснаа эцэст нь үнэн хэмээн хүлээн зөвшөөрөх үед чиний зүрх сэтгэл Сатаны саварт бүрэн орж, улмаар чи өөрийн эрхгүй тэр мэргэн үгийн дагуу амьдрах болдог. Энэ үг чамд хэр хэмжээгээр нөлөөлсөн бэ? Чи үнэн замыг мэддэг, үнэнийг мэддэг байж болох ч үүнийг эрэлхийлэхэд хүчин мөхөстдөг. Бурханы үг бол үнэн гэдгийг чи тодорхой мэддэг байж болох ч үнэнийг олж авахын тулд төлөөс төлж, зовохыг хүсдэггүй. Харин ч Бурханыг эцсээ хүртэл эсэргүүцэх гэж өөрийн ирээдүй, хувь заяаг золиослохыг илүүд үзнэ. Бурхан юу ч хэлж, юу ч хийлээ гэсэн хамаагүй, чамайг гэх Бурханы хайр хэчнээн гүн гүнзгий, хэр агуу болохыг ойлгодог эсэх чинь ч хамаагүй, чи өөрийнхөөрөө явна гэж зөрүүдлэн зүтгэж, энэ мэргэн үгийн төлөө төлөөс төлдөг. Өөрөөр хэлбэл, энэ мэргэн үг чиний ааш авир, бодлыг аль хэдийнээс хянадаг бөгөөд чиний хувьд бүгдийг нь орхиж байснаас хувь заяагаа үүнд захируулсан нь дээр байдаг. Хүмүүс ингэж авирлаж, энэ мэргэн үгийн хяналтад орж, жолоодуулдаг нь Сатан хүнийг завхруулах явдал үр дүнтэй байдгийг харуулдаг бус уу? Сатаны гүн ухаан, завхарсан зан чанар ийнхүү зүрх сэтгэлд чинь үндэслэж байгаа хэрэг бус уу? Чи ингэж байвал Сатан зорилгодоо хүрчихсэн юм биш үү? (Тийм ээ.) Сатан хүнийг ийм маягаар хэрхэн завхруулсныг чи ойлгож байна уу? Үүнийг мэдэрч байна уу? (Үгүй.) Үүнийг чи хараа ч үгүй, мэдрээ ч үгүй. Эндээс чи Сатаны ёрын мууг харж байна уу? Сатан хүнийг хаа сайгүй цаг ямагт завхруулдаг. Сатан хүнийг энэ завхралаас зайлах боломжгүй болгож, түүний эсрэг хүчин мөхөстүүлдэг. Чамайг учраа олохгүй, өөрт юу тохиолдоод байгааг мэдэхгүй байх нөхцөлд Сатан өөрийн бодол, үзэл санаа, өөрөөс нь гардаг ёрын муу зүйлсийг чамаар хүлээн зөвшөөрүүлдэг. Хүмүүс эдгээрийг огт эсэргүүцэлгүй хүлээн зөвшөөрдөг. Тэгээд эднийг эрдэнэ мэт нандигнан зууралдаж, өөрсдийг нь жолоодож, тоглоом тохуу хийх боломж олгодог. Сатан хүнийг завхруулах нь ийнхүү улам гүнзгийрдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө V”-аас эш татав

Бурханы үгийн тухайд, хүмүүс хамт нөхөрлөж, Бурханы үгийн эх бичвэрийг залбиран уншсаныхаа дараа өөрийнхөө мэдлэгийн талаар ярьж байхдаа хувийн туршлага болон гэгээрэл, гэрэлтүүлэлтээ оруулж болно, гэхдээ чи Бурханы үгийг өөрийнхөө бүтээл мэт хүссэнээрээ тайлбарлах ёсгүй. Бурханы үгийг чи тайлбарлах шаардлагагүй, тэдгээрийг чи тодорхой, ойлгомжтой байдлаар тайлбарлаж чадах ч үгүй. Чамд бага зэрэг гэгээрэл, гэрэлтүүлэлт юм уу туршлага байхад хангалттай, харин үнэнийг тайлбарлахыг оролдож, хүмүүст Бурханы хүслийг ойлгох боломж олгохын тулд өөрийнхөө тайлбарыг ашиглахыг оролдвол уу? Энэ бол боломжгүй хэрэг. Ингэж хийх нь буруу. Зарим хүн Бурханы үгээс Бурхан үнэнч шударга хүмүүст дуртай гэж уншдаг. Бурхан хүнд “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг: учир нь эдгээрээс цааших нь ёрын муугаас гардаг юм” (Матай 5:37) гэж хэлсэн. Өнөөдөр ч Бурханы үг хүмүүсийг үнэнч шударга байхыг уриалдаг. Тэгвэл Бурханы үг болон Түүний шаардлагад хандах зөв хандлага ямар байх вэ? Бурханы үгээс үүнийг хай: Бурхан “Харин үг чинь ‘За бол за; үгүй бол үгүй’ байг” гэж хэлсэн. Бурханы нүдэнд үнэнч шударга харагддаг хүмүүс яг хэрхэн биеэ авч явдаг вэ? Тэд хэрхэн ярьж, үйлдэж, үүрэгтээ хэрхэн хандаж, бусадтай хэрхэн сайн хамтран ажилладаг вэ? Эдгээр зарчим, хэрэгжүүлэлтийн замыг хүмүүс Бурханы үгээс хайх ёстой, тэгснээр Түүний шаарддаг үнэнч шударга хүмүүс болох боломжтой. Энэ бол зөв хандлага, үнэнийг эрж хайдаг хүмүүсийг эзэмших ёстой хандлага. Тэгвэл үнэнийг эрж хайдаггүй, үнэнийг хайрладаггүй, Бурхан болон Түүний үгээс эмээдэггүй хүмүүс хэрхэн авирладаг вэ? Тэд Бурханы үгийг хараад шууд л “Бурхан хүмүүсээс үнэнч шударга байхыг шаарддаг. Энэ бол Эзэн Есүсийн хэлсэн үг. Өнөөдрийн Бурхан хүмүүст үнэнч шударга бай гэж дахин нэгэнтээ хэлж байна. Би үүнийг аль хэдийн мэднэ. Үнэнч шударга хүмүүс бол цайлган хүмүүс биш гэж үү? Хүмүүсийн хэлдэг шиг байдаггүй, цайлган хүмүүс хэзээд давамгайлж, сайн хүмүүс амар тайван амьдардаг бөгөөд цайлган хүмүүсийг ашиглах нь нүгэл болдог биш үү? Хараач, Бурхан цайлган хүмүүсийн амссан шударга бус байдлыг нөхөн төлж байна” гэж хэлдэг. Эдгээр үг үнэн мөн үү? Эдгээр үнэн-зарчмыг тэд олж мэдсэн үү? (Үгүй.) Тэгвэл эдгээр нь ямар үг вэ? Тэдгээрийг тэрс үзэл, төөрөгдөл гэж нэрлэж болох уу? (Болно.) Сүнслэг зүйлсийг ойлгодоггүй, эсвэл үнэнийг хайрладаггүй хүмүүс Бурханы үгийг, хүмүүсийн дунд чихэнд сонсголонтой, зөв гэж тооцогддог зүйлтэй үргэлж холбодог. Энэ нь Бурханы үгийн үнэ цэнийг бууруулж байгаа хэрэг биш үү? Энэ нь үнэнийг хүн төрөлхтний нэг төрлийн уриа, хэрхэн биеэ авч явах тухай маргаан болгон хувиргаж байгаа хэрэг биш үү? Тэд үнэнч шударга хүмүүс хэрхэн авирладаг, хэрхэн үнэнч шударга байх, ямар дүрэм мөрдөх зэрэг үнэнч шударга байх талаар Бурханы хэлснийг үл ойшоож, Бурхан хүмүүсээс цайлган байхыг хүсдэг, цайлган, хэнд ч хэрэггүй, мунхаг хүмүүс бүгд үнэнч шударга байдаг гэж утга учиргүйгээр мэлздэг. Энэ нь Бурханы үгийг буруугаар тайлбарлаж байгаа хэрэг биш үү? Тэд Бурханы үгийг буруугаар тайлбарладаг хэр нь өөрсдийгөө маш ухаалаг бөгөөд Бурханы үгийг үүнээс хэтрэхгүй гэж боддог: “Үнэн тийм ч гүн гүнзгий биш, энэ нь цайлган байх тухай л байдаг бус уу? Тэгээд цайлган хүн байх нь амархан биш үү? Бүү хулгайл, бүү хараал хэл, бүү зодолд. ‘Цаазлах нь хүнийг хөнөөхөөс цаашгүй; боломжтой үедээ өршөөж уучилж бай’. Бүх зүйл дээр бусдад хүлээцтэй ханд, сайн хүн бай, сайн хүн амар тайван амьдрах болно.” Тэд ихийг хэлдэг ч үүний аль нь ч үнэнтэй нийцдэггүй, энэ бол тэрс үзэл, төөрөгдлөөс өөр юу ч биш. Энэ нь Бурханы үгтэй ямар нэг хамааралтай, зарим талаар холбоотой юм шиг харагддаг ч илүү гүнзгий ухаж, анхааралтай харвал хууран мэхлэлт төдийхөн бөгөөд хүмүүсийн бодлыг л сарниулдаг.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Тавдугаар хэсэг)”-оос эш татав

Бурханы үг болон хүний үг, үнэн болон хоосон сургаалын хоорондох мөн чанарын ялгаа нь юу вэ? Бурханы үг хүмүүсийн эрүүл ухаан, мөс чанарыг өсгөж, тэднийг зарчимтайгаар үйлддэг болгодог бөгөөд тэдний амьдран харуулдаг бүхэн нь улам бүр эерэг зүйлсийн бодит байдалтай болдог. Харин нөгөө талаас, хүний үг хүмүүсийн таашаал, харах өнцөгт төгс нийцдэг мэт харагддаг ч үнэн биш учраас урхи мэх, уруу таталт, тэрс үзэл, төөрөгдлөөр дүүрэн байдаг, тиймээс хэрэв хүмүүс эдгээр үгийн дагуу үйлдвэл амьдран харуулдаг зүйл нь Бурханаас, Бурханы стандартаас улам бүр холдоно. Бүр ч ноцтой нь хүмүүсийн амьдралын хэв маяг улам бүр ёрын муу, Сатаныхтай төстэй болдог. Хүмүүс тэр чигтээ тэрс үзэл, төөрөгдлийн дагуу амьдарч, үйлдэж, эдгээр дүгнэлтийг бүрэн дүүрэн хүлээн авсан үедээ Сатан шиг амьдардаг. Сатан шиг амьдарна гэдэг нь тэд бол Сатан гэсэн утгатай биз дээ? (Тийм.) Тэгэхээр чи “амжилттайгаар” амьд Сатан болжээ. Зарим хүн “Би үүнд итгэхгүй байна. Би зүгээр л хүн болгонд таалагддаг, заль мэхгүй нэгэн байхыг хүсдэг. Би ихэнх хүний сайн хүн гэж үздэг хүн болмоор байна, тэгээд Бурханд таалагдах нь уу үгүй юу хармаар байна” гэдэг. Хэрэв чи Бурханы хэлсэнд итгэхгүй байгаа бол очоод үз, Бурханы үг үнэн байна уу, хүний үзэл үнэн байна уу хар. Бурханы үг болон хүний үгийн мөн чанарын ялгаа нь энэ. Энэ бол үнэн болон тэрс үзэл, төөрөгдлийн хоорондох үндсэн ялгаа. Хүний тэрс үзэл, төөрөгдөл хүмүүсийн таашаалд хэчнээн нийцэж буй мэт харагдавч эдгээр нь хэзээ ч тэдний амь болж чадахгүй; харин Бурханы үг хэдий чимэггүй, нутгийн аялгуутай, хүмүүсийн үзэлтэй нийцэхгүй харагдавч тэдгээрийн мөн чанар нь үнэн бөгөөд хэрэв хүмүүсийн хийж, амьдран харуулдаг зүйл Бурханы үг-зарчмын дагуу байвал эцэст нь нэг л өдөр тэд шаардлага хангасан Бурханы жинхэнэ бүтээлүүд болж, Бурханаас эмээж, муугаас зайлах чадвартай болох болно. Харин, үүнд хүрч чадахгүй хүмүүсийн хувьд амьдран харуулдаг зүйл болон эцсийн зам нь тэднийг Бурханд жигшигдэж, гологдоход л хүргэж чадна: Энэ бол бодит баримт.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд үнэнийг үл тоож, зарчмуудыг ил тодоор зөрчиж, Бурханы гэрийн зохицуулалтыг үл ойшоодог (Тавдугаар хэсэг)”-оос эш татав

Үнэнийг илэрхийлэхдээ Бурхан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг; үнэний илэрхийлэл нь хүн төрөлхтний таньдаг янз бүрийн эерэг зүйл болон мэдэгдлийн талаарх хүн төрөлхтний дүгнэлтэд үндэслэдэггүй. Бурханы үг бол Бурханы л үг; Бурханы үг бол үнэн. Тэдгээр нь хүн төрөлхтний оршин тогтнох ёстой үндэс суурь, хууль бөгөөд хүн төрөлхтөнтэй хамт үүсдэг ягшмал номлол гэх зүйлсийг Бурхан ялладаг. Тэдгээр нь Түүний сайшаалд нийцдэггүй бөгөөд Түүний айлдварын эх сурвалж, үндэс суурь бол бүр ч биш. Бурхан үгээрээ дамжуулан Өөрийн зан чанар, мөн чанарыг илэрхийлдэг. Бурханы илэрхийллээр гарч ирсэн бүх үг үнэн мөн, учир нь Бурханы мөн чанар Түүнд л байдаг бөгөөд Тэр бол бүх эерэг зүйлийн бодит байдал билээ. Энэ завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэрхэн байрлуулж, тодорхойлохоос үл хамааран, тэдгээрийг хэрхэн авч үзэж, ойлгохоос ч үл хамааран Бурханы үг бол үнэн мөн гэдэг баримт хэзээ ч өөрчлөгддөггүй. Бурхан хэчнээн их үг айлдаж, энэхүү завхарсан, нүгэлт хүн төрөлхтөн тэдгээрийг хэчнээн их яллаж, голдог ч бай, өөрчилж болохгүй нэг баримт үлддэг: Ийм нөхцөл байдалд ч гэсэн хүн төрөлхтний эрхэмлэдэг соёл, уламжлал гэгч нь эерэг зүйлс болж, үнэн болж чадахгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй юм. Цаг хугацаа өөрчлөгдөх юм уу өнгөрөн одсоноос болж хүн төрөлхтний уламжлалт соёл, оршин тогтнолын арга зам үнэн болохгүй, бас хүн төрөлхтний яллалт, эсвэл мартамхай байдлаас болж Бурханы үг хүний үг болохгүй. Энэ мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй; үнэн хэзээд үнэн байдаг. Энд ямар баримт оршдог вэ? Хүн төрөлхтний нэгтгэн дүгнэсэн тэр бүх онч мэргэн үг Сатанаас үүсдэг—тэдгээр нь хүний төсөөлөл, үзэл бөгөөд бүр хүний түргэн ууртай байдлаас ч үүсдэг, эерэг зүйлстэй огтхон ч хамаагүй байдаг. Харин Бурханы үг бол Бурханы мөн чанар, ялгамж чанарын илэрхийлэл юм. Ямар шалтгаанаар Тэр энэхүү үгсийг илэрхийлдэг вэ? Тэдгээр нь үнэн мөн гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь бүх хууль, зарчим, эх үндэс, мөн чанар, бодитой чанар, бүх зүйлийн нууцыг Бурхан захирдаг, тэдгээр нь Түүний гарт атгаастай байдаг ба Бурхан ганцаараа тэдгээрийн эх сурвалжийг, тэдгээрийн эх үндэс үнэндээ юу болохыг мэддэг. Тиймээс Бурханы үгэнд дурдсан бүх зүйлийн тодорхойлолт л хамгийн үнэн зөв бөгөөд Бурханы үгэн доторх хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага нь хүн төрөлхтөнд зориулсан цорын ганц стандарт—хүн төрөлхтний оршин тогтнох ёстой цорын ганц шалгуур юм. Гэсэн хэдий ч нэг талаар, Бурхан бүх зүйлийг захирдаг талаарх баримтыг зөрчсөнөөс, нөгөө талаар, бүх зүйлийн хуулийг захирах Бурханы дээд эрхийн талаарх баримтыг зөрчсөнөөс хүн төрөлхтний оршин тогтнодог хууль үүссэн юм. Тэдгээр нь хүний төсөөлөл, үзлээс үүдэн гардаг, мөн Сатанаас гардаг. Сатан ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Нэгдүгээрт, Сатан үнэний дүр эсгэдэг; хоёрдугаарт, тэр бүх зүйлийг бүтээсэн Бурханы бүтээлийн бүх зарчим, хуулийг үгүй хийж, үймүүлж, дэвсэлдэг. Тиймээс Сатанаас ирдэг зүйлс түүний мөн чанартай яг таардаг бөгөөд Сатаны хорон муу санаа зорилго, уруу таталт, хуурамч төрх, мөн Сатаны эцэс төгсгөлгүй санаархлаар дүүрэн байдаг. Завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг ялган таньж чадах эсэх, завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг хэр хэмжээнд хүлээн зөвшөөрдөг, завхарсан хүн төрөлхтөн тэдгээрийг биширч, шүтэн мөргөж, номлодог эрин үеийн урт удаанаас үл хамааран, бас хэчнээн олон хүн тэдгээрийг биширч, шүтэж, номлодгоос үл хамааран тэдгээр нь хэзээ ч үнэн болохгүй. Тэдгээр нь хэзээ ч үнэн болохгүй, үргэлж сөрөг зүйлс хэвээр байна, учир нь тэдгээрийн мөн чанар, эх сурвалж, эх үндэс нь Сатан буюу Бурханы дайсан, үнэнд дайсагнадаг Сатан юм. Харьцуулах үнэн байхгүй үед тэдгээр нь өөрсдийгөө сайн, эерэг хэмээн дүр эсгэж болох ч тэдгээрийг задлан шинжилж, ил болгохоор үнэнийг ашиглах үед эмзэг тал нь гарч ирдэг. Тэдгээр нь бат зогсож чаддаггүй, бушуухан яллагдаж, ил болж, хаягддаг зүйлс юм. Бурханы илэрхийлдэг үнэн Бурханы бүтээсэн, хүн төрөлхтний хэвийн хүн чанарын хэрэгцээнд яг нийцдэг байхад хүнд Сатаны өгдөг зүйлс тэрхүү хэрэгцээнд яг харшилдаг. Энэ нь хэвийн хүнийг хэвийн бус, хэрээс хэтэрсэн, явцуу бодолтой, биеэ тоосон, мунхаг, ёрын муу, адармаатай, хэрцгий бөгөөд юу юунаас ч илүү, тэсэхийн аргагүй биеэ тоосон болгодог. Тодорхой нэгэн цагт тухайн хүн оюун санааны хувьд эрүүл бус болж, хэн гэдгээ ч мэдэхээ больдог. Тэд хэвийн хүн байхаас татгалзаж, харин хэвийн бус хүн шиг авирлах ёстой болдог; тэд жирийн хүн байхаас татгалзаж, харин дээд зэргийн хүн болох гэж зүтгэдэг—ингэж хүмүүсийн хүн чанар гажуудаж, ингэж зөн совин нь гажууддаг. Үнэн хүмүүсийг хэвийн хүн чанарын зарчим, хууль болон Бурханы тушаасан бүх зарчмын дагуу зөн совингоороо амьдрах чадвартай болгодог бол Сатаны онч мэргэн үг, хууль гээч зүйлс нь хүмүүсийг зөн совиндоо харшилж, Бурханы зарлигдаж, тушаасан хуулиас зугтахыг оролдож, бүр хэвийн хүн чанарын замыг орхиж, хэвийн хүн чанартай хүмүүсийн хийх ёсгүй, бодох ёсгүй хэрээс хэтэрсэн зүйлс хийхэд хүргэдэг яг тэр зүйл юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд өөрсдөө ялгарч… тулд л үүргээ биелүүлдэг… (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Тайлбар:

1. “Залгих” гэдэг нь диаволуудын хааны догшин хэрцгий зан авирыг хэлдэг ба энэ нь хүмүүсийг тэр чигт нь цөлмөдөг.

а. Дөрвөн Ном ба Таван Сонгодог нь Хятад дахь Күнзийн сургаалын нэр нөлөөтэй ном юм.

Өмнөх: 110. Жинхэнэ болон хуурамч чуулганыг ялгах зарчмууд

Дараах: 112. Агуу улаан луу болон Сатаныг ялган таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

281 Цаг хугацаа

IИрээдүйг эрж, өнгөрснийг хайж,шантралгүй тэмцэлдэж, мөрөөдлөө эрэлхийлж,ганцаардсан сүнс алсаас иржээ.Нулимсанд мэндлээд, цөхрөлд үгүй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх