115. Үл итгэгчдийг таних зарчмууд

(1) Бие махбодтой болсон Бурхан, Бурханы үг, Бурханы ажилд эргэлзсэн хандлага үргэлж баримталдаг, Бурханд итгэх итгэл нь ердөө үзэл, төсөөлөлд түшиглэдэг хэн боловч үл итгэгч юм;

(2) Бурханы үгийг уншдаггүй, номлол, нөхөрлөл сонсдоггүй, үүргээ дуртайяа биелүүлдэггүй, харин байнга гомдоллож, сөрөг байдал түгээдэг хэн боловч үл итгэгч юм;

(3) Асуудалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайдаг ч үгүй, хүлээн авдаг ч үгүй, харин асуудал болон үүнтэй холбоотой хүмүүст нэвтрэхээр үргэлж оролддог, дүрэм журмыг чанд дагадаг хэн боловч үл итгэгч юм;

(4) Шүүлт гэсгээлт, эсвэл засалт харьцалтыг хүлээн авдаггүй, Бурханыг хүндлэх зүрх сэтгэлгүй, Түүнийг өчүүхэн төдий ч дуулгавартай дагадаггүй хэн боловч үл итгэгч юм;

Холбогдох Бурханы үг:

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнийг хэзээ ч дуулгавартай дагаагүй, Түүний бүх үгийг хүлээн аваагүй, харин ч чамд захирагдаж, чиний үзлийн дагуу үйлдэхийг Бурханаас шаарддаг бол чи хамгийн тэрслүү бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүмүүс яаж дуулгавартай дагаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас эш татав

Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс мөс чанарын мэдрэмжтэй байдаг, мөн Бурханы үг үнэн гэдэгт, Бурханы хийдэг бүхэн зөв, хүнд ач тустай гэдэгт итгэдэг. Тэд буруу зүйл хийж, үнэнийг зөрчих үедээ зэмлүүлсэн, өртэй мэдрэмж төрж, зүрх сэтгэлийнхээ гүнд шаналдаг. Харин Бурханд үнэнээсээ итгэдэггүй хүмүүсийн тухайд бол, тэдэнд мөс чанарын мэдрэмж байдаг эсэх тухай асуултыг хойш тавиад, Бурханы оршин тогтнол болон Түүний үгэнд хандах хандлагынх нь талаар эхлээд ярилцъя. Юун түрүүнд Бурханы оршин тогтнолын талаар тэд ямар үзэл бодолтой байдаг вэ? “Та нар Бурхан оршдог гэдэг ч Тэр хаана байна вэ? Би Түүнийг харахгүй байна. Бурхан байдаг эсэхийг би мэдэхгүй. Түүнд итгэдэг хүмүүс байдаг гэж хэлдэг, итгэдэггүй хүмүүс байдаггүй гэдэг.” Тэд ийм үзэл бодолтой байдаг. Гэхдээ цааш эргэцүүлээд тэд: “Энэ бүх хүн Түүнд итгэж, гэрчлэл хийдэг болохоор Бурхан байдаг байж магадгүй. Би тэгж найдаж байна; хэрэв байдаг бол би дүр эсгэж байгаад, ерөөгдөх болно доо. Би мөрийгөө зөв тавьсан байх болно” гэж боддог. Тэд зүгээр л аялдан дагалдаж, азаа үзэн, боломжийг ашигладаг. Ямар нэг төлөөс төлнө гэж тэд боддоггүй. Бурхан оршдог эсэх талаарх тэдний хандлага, үзэл бодол ийм байдаг: “Бурхан байдаг уу, үгүй юу? Тэр яг хаана байдаг вэ? Би үнэндээ мэдэхгүй. Маш олон хүний гэрчлэл хийдэг, гэхдээ энэ нь үнэн үү, худал уу? Би бас л хэлж мэдэхгүй.” Тэдний оюун санаанд энэ бүхэн тодорхойгүй байдаг; тэд итгэлтэй байж чаддаггүй болохоор эргэлзэж байдаг. Бурханыг үг хэлж, үнэнийг илэрхийлэх үед ийм эргэлзээ, итгэлгүй байдлаараа тэд Түүний үгэнд ямар хандлага гаргадаг вэ? Тэд Бурханы үгийг үнэн гэж авч үздэг үү? Хааяа тэд сониучирхан сонсож, хэсэг зуур эргэцүүлж магадгүй бөгөөд тэгчхээд “Эдгээр үг үнэн гэж үү? Тэдгээрийг хүч чадал, эрх мэдэл агуулдаг гэлцдэг. Би яагаад үүнийг нь сонсож, эсвэл огт мэдрэхгүй байна вэ? Тэд хүмүүсийг өөрчилж чаддаг бололтой—тэгтэл намайг яагаад өөрчилсөнгүй вэ? Би одоо ч идэж, унтах дуртай. Би өмнөх шигээ л түргэн зантай хэвээр, илүү чадвартай болоогүй. Агуу улаан луу хавчлагаа тулгах үед би одоо ч айдаг. Би супер хүн болоогүй! Бурханы үгийг бүх эерэг зүйлийн бодит байдал гэлцдэг. Эерэг зүйлс гэж юу юм бэ? Хүмүүсээс сайн, үнэнч шударга байхыг шаардах явдал. Үнэнч шударга хүмүүс бол тэнэгүүд. Бурханаас эмээж, муугаас зайлахыг хүмүүсээс шаарддаг. Энэ нь, мууг үйлдэх үедээ өөрийгөө хазаарлан барьж, өөртөө хориг тавьж, муу зүйл хийхгүй байхыг хэлдэг—хэр олон хүн ингэж чадах билээ? Хүн мууг үйлддэг, аминч уг чанартай. Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх. Энэ орчлон дээр бүх хүн гагцхүү өөрийгөө л боддог. Хувь заяа чинь чиний гарт байдаг; аз жаргалын төлөө шамдах эсэх нь чамаас хамаардаг. Хэрэв бүх хүн Бурханы үгийг хэрэгжүүлж, Бурханаас эмээж, муугаас зайлбал дэлхийн хүмүүс даяанч лам, гэлэнмаа нар болохгүй гэж үү? Тэгвэл амьдралд ямар баяр баясал байх билээ?” гэж боддог. Үнэнд хандах тэдний чин сэтгэлийн хандлага энэ биш гэж үү? “Хэрэв хүмүүс өөрсдийнхөө төлөө шамдаж, тэмцэхгүй бол, эд хөрөнгө, алдар нэрийн төлөө амьдрахгүй юм бол амьдралд ямар утга учир байх билээ?” Энэ бол үл итгэгч хүмүүсийн үзэл бодол. Энэ бол үл итгэгчдийн үнэнд хандах хандлага юм. Зүрх сэтгэлдээ, тэд үнэн гэж юу болохыг мэддэггүй; Бурханы үг үнэнтэй тэнцдэггүй, үнэн амьтай тэнцдэггүй. Зүрх сэтгэлийнхээ гүнд тэд үнэнийг юу гэж авч үздэг вэ? Тэднийг ер бусын болгож, хүч чадал өгч, авьяас билигтэй болгож чадах зүйл, өөрсдөд нь бодит ашиг тустай, амьдралыг нь аз жаргалтай болгож, байж болох хамгийн их ашиг тусыг өгч чадах зүйл—тэр бол үнэн юм. Тэд ингэж боддог: Бурханы эдгээр үг хэтэрхий энгийн; тэдгээр нь дурдах ч хэрэггүй аар саархан зүйлс. Хүмүүсээс үнэнч шударга байж, Бурханаас эмээж, муугаас зайлж, өөрсдийгөө завхарсан зан чанараас салгахыг шаарддаг нь хэтэрхий хэцүү. Хэн ч үүнийг хийж чадахгүй! Хүмүүс вакуум орчинд амьдардаггүй; тэдэнд тоолж баршгүй олон хүсэл, сэтгэл хөдлөл бий. Хэн ч эдгээр үгийг амьдран харуулж чадахгүй. Үл итгэгчид Бурханы үг үнэн гэдэгт итгэдэггүй; Бурханы үг бол амь гэдэгт итгэдэггүй, Бурханы үг хүн төрөлхтний хувь заяаг өөрчилж чадна, эсвэл Бурханы үг хүмүүсийн завхарсан зан чанарыг өөрчилж, завхарсан зан чанараа хаях боломж олгодог гэдэгт бүр ч итгэдэггүй. Энэ бол Бурханы үгэнд хандах тэдний хандлага юм. Тиймээс зүрх сэтгэлийнхээ гүнд тэд Бурханы үг бол үнэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй, тэдгээр нь үнэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Ерөнхийдөө тэд Бурханы үгийг өөрсдийн амь, мөн оршин тогтнол болон биеэ авч явах байдлынх нь чиглэл, зорилго гэж хүлээн зөвшөөрдөггүй. Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөггүй тэр хүмүүс Бурханы оршин тогтнолд итгэж чадах уу? Тэд Бурханы оршин тогтнолд үнэхээр итгэдэг үү? (Үгүй.) Бурханы оршин тогтнолд итгэдэггүй хүмүүс энэ ертөнцөд бас үнэн байдаг гэдэгт итгэж чадах уу? Үнэний оршин тогтнолд итгэдэггүй хүмүүс хүн төрөлхтөн аврагдана гэдэгт итгэж чадах уу? (Үгүй.) Хэрэв тэд эдгээрийн алинд ч итгэдэггүй бол Бурхан бие махбодтой болсонд итгэж чадах уу? Бурханы удирдлагын төлөвлөгөөнд итгэж чадах уу? (Үгүй.) Тэд бол тэр чигтээ үл итгэгчид юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ сайн гүйцэтгэхэд хамгийн наад зах нь мөс чанар шаардлагатай”-аас эш татав

Бурхан итгэлийг нь зүрх сэтгэлдээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй зарим хүн байдаг. Өөрөөр хэлбэл, Бурхан итгэлийг нь сайшаадаггүй учраас энэ хүмүүсийг Өөрийнхөө дагалдагч гэж хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хүмүүсийн хувьд, Бурханыг хэчнээн жил дагасан ч гэсэн, тэдний санаа, үзэл бодол хэзээ ч өөрчлөгдөөгүй; тэд үл итгэгчид шиг үл итгэгчдийн зарчим, аливааг хийх арга зам, тэдний амьд үлдэх хууль болон итгэлийг баримталдаг. Тэд хэзээ ч Бурханы үгийг хүлээн авч амиа болгодоггүй, Бурханы үг бол үнэн гэж хэзээ ч итгээгүй, хэзээ ч Бурханы авралыг хүлээн авах гэж зориогүй, Бурханыг хэзээ ч өөрсдийн Бурхан гэж хүлээн зөвшөөрөөгүй. Тэд Бурханд итгэхийг нэг төрлийн сонирхогчдын хобби хэмээн харж, ердөө л сүнслэг тэжээл мэт Түүнд ханддаг болохоор Бурханы зан чанар, эсвэл мөн чанарыг ойлгох гэж хичээвэл зохилтой гэж боддоггүй. Жинхэнэ Бурхантай холбоотой бүхэн энэ хүмүүст ямар ч хамаагүй гэж хэлж болно; тэд сонирхдоггүй, анхаарал тавья гэж боддог ч үгүй. Учир нь, зүрх сэтгэлийнх нь гүнд тэдэнд “Бурхан бол харагддаггүй, хүршгүй бөгөөд оршдоггүй” гэж үргэлж хэлж байдаг хүчтэй дуу хоолой байдаг. Ийм Бурханыг ойлгохыг хичээж хүчин чармайлт гаргах хэрэггүй, ингэх нь өөрсдийгөө хуурсан хэрэг болно гэж тэд итгэдэг. Ямар ч бодитой үзэл бодол баримталж, аливаа бодит үйлдэлд өөрсдийгөө зориулахгүйгээр, ердөө л үгээр Бурханыг хүлээн зөвшөөрснөөрөө өөрсдийгөө сүрхий ухаалаг байна гэж тэд итгэдэг. Бурхан энэ хүмүүсийг юу гэж хардаг вэ? Тэр тэднийг үл итгэгчид гэж хардаг. Зарим хүн “Үл итгэгчид Бурханы үгийг уншиж чадах уу? Тэд өөрсдийн үүргийг биелүүлж чадах уу? ‘Би Бурханы төлөө амьдарна’ гэдэг үгийг хэлж чадах уу?” гэж асуудаг. Тэдний өнгөн дээрээ үзүүлдэг зүйлийг хүмүүс дандаа хардаг; тэд хүмүүсийн мөн чанарыг хардаггүй. Гэтэл Бурхан эдгээр өнгөн талын үзүүлэх байдлыг хардаггүй; Тэр зөвхөн дотоод мөн чанарыг нь л хардаг. Тиймээс энэ хүмүүст Бурхан ингэж хандаж, ингэж тодорхойлдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанар болон Түүний ажлаар хүрэх үр дүнг хэрхэн мэдэх вэ?”-ээс эш татав

Юун түрүүнд, Бурханд итгэх итгэлдээ чиний ойлгох ёстой нэг баримт бий: Бурханд итгэх итгэл нь ердөө Бурханы нэрд итгэнэ гэсэн үг биш, өөрийнхөө төсөөлсөн тодорхойгүй Бурханд итгэнэ гэсэн үг бүр ч биш. Харин чи Бурхан бодитой гэж итгэх ёстой, Бурханы мөн чанарт, Түүний зан чанарт, Түүнд юу байгаа, Тэр юу болоход итгэх учиртай; Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг, Тэрээр чиний хувь заяаг захирдаг гэдэг баримтад итгэх ёстой. Тэгвэл юуг итгэл гэж тооцдог вэ? Хүмүүсийн бодитоор хамтран ажиллаж, хэрэгжүүлэх ёстой тал үүнд байдаг бус уу? Жишээлбэл, зарим хүн өөрсдөд нь тохиолдсон нөхцөл байдлаас болоод үймэрч, оюун санааны багахан хямралд өртдөг бөгөөд дотроо: “Надад тохиолдсон зүйлд тэр, тэр буруутай. Хэрвээ тэр хэл ам хийгээгүй бол ийм ичмээр байхгүй байсан” гэж боддог. Тэд шалтаг хайж, эцэст нь хэн нэгэнд буруугаа тохоод санаа нь амардаг бөгөөд асуудал шийдвэрлэгдсэн, бэрхшээл арилсан гэж боддог. Асуудлыг шийдвэрлэх энэ аргын талаар чи юу гэж бодож байна вэ? Ийм маягаар хэрэгжүүлснээр хүн үнэнийг олж авч чадах уу? Энэ нь Бурханд дуулгавартай хандлагыг харуулдаг уу? Тийм хүмүүс ямар үзэл бодлоор, ямар арга барилаар Бурханд итгэдэг вэ? Тэд “Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг, бүх зүйл болон бүх үйл явдал Түүний гарт байдаг” гэх үгийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлсэн үү? Тэд хүний оюун ухааныг ашиглан асуудлыг задлан шинжлэхдээ, хүний арга барил ашиглан асуудалд хандахдаа Бурханы дээд эрхэд итгэдэг үү, хүмүүс, хэрэг явдал, аливаа зүйлийг захирах Бурханы захиралт, зохицуулалтад дуулгавартай байдаг уу? (Үгүй.) Нэгдүгээрт, тэд дуулгавартай байдаггүй; хоёрдугаарт, тэд бүр ч ноцтой алдаа гаргадаг: Тэд өөрсдөд нь зориулж Бурханы зохицуулдаг нөхцөл байдал, хүмүүс, хэрэг явдал, зүйлсийг Бурханаас хүлээн авч чаддаггүй; тэд өнгөн хэсгээс цааш хардаггүй. Тэд нөхцөл байдал гаднаасаа хэрхэн харагдаж байгааг л хардаг, тэгээд хүний оюун ухаанаа ашиглан задлан шинжилж, хүний аргаар шийдвэрлэхээр оролддог. Энэ нь том алдаа биш үү? (Мөн.) Яагаад тэр вэ? Тэд Бурхан бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй. “Бүх зүйлийг Бурхан захирдаг гэж үү? Бурхан ийм олон зүйлийг захирч чадах уу? Тэр нь хоосон сургаалыг сохроор ашиглаж байгаа хэрэг. Надад тохиолдсон зүйл өөр, энэ нь онцгой тохиолдол!” гэж дотроо боддог. Энэ ч онцгой тохиолдол, тэр ч онцгой тохиолдол. Тэдний нүдээр бол бүх юм онцгой тохиолдол; ганц ч зүйлийг Бурхан захирдаггүй, бүгд хүнээс бий болсон. Энэ нь Бурханд итгэх итгэл мөн үү? Энэ нь Бурханд итгэх итгэлийн мөн чанарыг тусгадаг уу? Тэд Бурхан бүх зүйлийг захирдаг, эсвэл Бурхан бүх зүйл, бүх үйл явдал, бүх нөхцөл байдлыг зохицуулж чадна гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр зүйлийг Бурханаас хүлээн авч чаддаггүй. Энэ бүх нөхцөл байдал зүгээр л санамсаргүй тохиолддог, эдгээр нь хүний үйлдлээс болдог, Бурхан үүнийг зохицуулдаггүй гэж тэдэнд санагддаг. Тэгвэл тэдний итгэлийн мөн чанар юу вэ? Тэд бол үл итгэгчид юм! Үл итгэгчдийн үзэл бодол нь Бурханаас ирсэн ганц ч зүйлийг, хэзээ ч хүлээн авдаггүй, үүний оронд харин тохиолдсон юм болгоны учрыг олохын тулд хүний үзэл бодол, сэтгэлгээ, арга барил ашиглан эргэцүүлэн бодож, тархиа гашилгадаг. Энэ бол үл итгэгчдийн хийдэг зүйл юм. Та нар ирээдүйд ийм хүнтэй таарах үедээ тэднийг ялган таньж чаддаг болох ёстой. Асуудал үүсэх үед үл итгэгчид тархиа ажиллуулж, санаа сэдэхдээ сайн байдаг; тэд өмнөх асуудлаа байнга судалж, хүний арга ашиглан шийдвэрлэхээр оролддог бөгөөд учир шалтгаан ярьж, Сатаны гүн ухаан юм уу хуулийг дагах дуртай байдаг. Бурханы үг бол үнэн гэдэгт тэд итгэдэггүй, Бурхан бүх зүйлийг захирдаг, эсвэл бүх зүйлийг Бурхан хийдэг гэдэгт бүр ч итгэдэггүй. Тэд Бурханы зохицуулсан ямар ч нөхцөл байдлыг, эргэн тойронд нь тохиолдсон ямар ч зүйлийг Бурханаас хэзээ ч хүлээн аваагүй. Тэд ерөнхийдөө, хүн төрөлхтний хувь заяа Бурханы гарт байдаг гэдэгт итгэдэг, мөн Бурханы захиралт, зохицуулалтыг дуулгавартай дагахыг хүсдэг гэдэг. Гэхдээ, асуудалтай тулгарах үедээ тэд ингэж итгэдэггүй, юмыг ингэж ойлгодоггүй бөгөөд хэзээ ч ийм маягаар дуулгавартай дагадаггүй. Үл итгэгч ийм л байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайж, Бурханд найдсанаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой”-оос эш татав

Хүмүүс Бурханд итгэхдээ Бурханыг хүндлэх сэтгэл өвөрлөдөггүй, Бурханыг дуулгавартай дагах зүрх сэтгэлгүй бол Түүний төлөө ямар ч ажил хийж чадахгүйгээр үл барам, харин ч эсрэгээрээ Түүний ажлыг үймүүлж, Түүнийг үл ойшоодог хүмүүс болно. Бурханд итгэдэг боловч Түүнд дуулгавартай байж, Түүнийг хүндлэлгүй, харин ч Түүнийг эсэргүүцэх нь итгэгчийн хувьд асар их гутамшиг юм. Хэрвээ итгэгчид, үл итгэгчдийн адилаар үг хэл, үйл хөдлөл нь ямагт хайхрамжгүй, цадиггүй байдаг бол тийм хүмүүс үл итгэгчдээс ч илүү ёрын муу юм; тэд бол жинхэнэ чөтгөр мөн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх анхааруулга”-аас эш татав

Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ дандаа Бурханы өмнө амьдардаггүй бол Бурханаас эмээж огт чадахгүй бөгөөд иймд муугаас зайлах чадваргүй байх болно. Эдгээр зүйл хоорондоо холбоотой. Хэрэв сэтгэлийнхээ гүнд үргэлж Бурханы өмнө амьдардаг бол чи хяналтад байх бөгөөд олон зүйл дээр Түүнээс эмээх болно. Чи хэтрүүлэхгүй, мөн ямар ч цадиггүй зүйл хийхгүй, түүнчлэн Бурханы үзэн яддаг зүйлийг ч хийхгүй бөгөөд эрүүл ухаангүй үг хэлэхгүй. Хэрэв чи Бурханы шинжилт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрвөл олон муу зүйл хийхээс зайлсхийнэ. Ингэснээрээ чи муугаас зайлах бус уу? Хэрэв чи Бурханд итгэхдээ Бурханыг зүрх сэтгэлдээ байгаа эсэхийг мэдэхгүй, мөн сэтгэлийнхээ гүнд юу хийхийг хүсдэгээ мэдэхгүй будилсан байдалд оршдог бол, Бурханы өмнө тайван байж чаддаггүй, өөрт чинь ямар нэг зүйл тохиолдоход Бурханд залбирч, үнэнийг эрж хайдаггүй бол, үргэлж дураараа үйлдэж, сатанлаг зан чанарынхаа дагуу амьдарч, биеэ тоосон зан чанараа илчилдэг бол, мөн Бурханы шинжилт, сахилгажуулалтыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурханд захирагддаггүй бол ийм хүмүүс сэтгэлийнхээ гүнд ямагт Сатаны өмнө амьдарч, Сатан болон завхарсан зан чанартаа хянуулна. Иймээс энэ мэт хүмүүс нь Бурханыг өчүүхэн төдий ч хүндэлдэггүй. Тэд муугаас зайлж ер чаддаггүй бөгөөд ёрын муу зүйл хийхгүй байлаа ч гэсэн боддог бүхэн нь ёрын муу, үнэнтэй холбоогүйн дээр үнэнтэй харшилддаг. Тэгэхээр ийм хүмүүс үндсэндээ Бурхантай ямар ч холбоогүй байдаг уу? Тэд хэдийгээр д захирагддаг боловч Түүний өмнө хэзээ ч тайлагнаагүй, Түүнд хэзээ ч Бурхан хэмээн хандаагүй, Түүнд хэзээ ч өөрсдийг нь захирдаг Бүтээгч хэмээн хандаагүй, мөн Бурханыг өөрсдийнхөө Бурхан, Эзэн гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй байдаг бөгөөд Бурханыг чин сэтгэлээсээ шүтэн мөргөе гэж хэзээ ч бодож үзээгүй байдаг. Ийм хүмүүс Бурханаас эмээнэ гэж юу гэсэн үг болохыг ойлгодоггүй бөгөөд ёрын мууг үйлдэх нь өөрсдийнх нь эрх гэж боддог. Тэд “Би хүссэнээ хийнэ. Өөрийнхөө хэргийг би өөрөө мэднэ, энэ нь өөр хэнд ч хамаагүй” гэж хэлдэг. Тэгсэн мөртөө Бурханд итгэх итгэлийг нэг төрлийн тарни, нэг хэлбэрийн зан үйл хэмээн үздэг. Энэ нь тэднийг үл итгэгч болгодог бус уу? Тэд бол үл итгэгчид! Тэгээд Бурхан энэ хүмүүсийг зүрх сэтгэлдээ юу гэж нэрлэдэг вэ? Бүхэл өдөржин тэдний боддог юм бүхэн нь ёрын муу байдаг. Тэд бол Бурханы гэрийн адгийн шаарнууд бөгөөд Тэр ийм хүмүүсийг Өөрийн гэрийн гишүүн гэж хүлээн зөвшөөрдөггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас эш татав

Асуудал гарахад зарим хүн үргэлж бусдыг болон нөхцөл байдлыг шүүмжилдэг. Энэ бол том асуудал. Бусад хүн тэдэнд хатуурхдаг, зориуд хүндрэл учруулж байна гэж үргэлж боддог, эсвэл бурууг бусдаас олдог. Энэ нь өрөөсгөл бус уу? Тэд үнэний төлөө ямар ч хүчин чармайлт гаргадаггүй, хүмүүсийн өмнө юм уу, дунд байхдаа дандаа нэр нүүрээ хамгаалж, зөвтгөх шалтгаан хайж байдаг ба аливааг ямагт хүний арга барилаар засаж залруулахыг хүсдэг. Энэ бол амийн оролтын хамгийн том саад. Хэрвээ ийм янзтай авирлаж, хэрэгжүүлж, Бурханд итгэдэг бол чи үнэнийг хэзээ ч олж авч чадахгүй, яагаад гэвэл, чи Бурханы өмнө хэзээ ч очдоггүй. Урд чинь Бурханы тавьсан бүхнийг хүлээж авах гээд чи Түүний өмнө хэзээ ч очдоггүй, үүнийг шийдвэрлэхийн тулд хэзээ ч үнэнийг хэрэглэдэггүй. Харин ямагт хүний арга барилаар шийдвэрлэхийг хүсдэг. Бурханы нүдэнд чи Түүнээс дэндүү хол харагддаг—зүрх сэтгэл чинь Бурханаас хол төдийгүй амьдрал чинь бүхэлдээ Түүнээс ангид оршдог. Бусдыг болон нөхцөл байдлыг шүүмжилдэг хүмүүсийг Бурхан ингэж л хардаг. Зарим хүн уран үгтэй, гүйлгээ ухаантай байдаг. Тэд “Би сайхан ярьдаг. Хавь ойрын хүмүүс надад бүгд атаархаж, намайг биширдэг. Намайг өргөмжилж, ер нь л намайг дуулгавартай дагадаг” гэж боддог. Энэ нь ямар нэг ашиг тустай юу? Чи хүмүүсийн дунд нэр хүнд олсон хэдий ч Бурханы өмнө байхад чинь Тэр чамайг хэзээд үл тооно. Тэр чамайг үл итгэгч, үнэнд дайсагнагч гэж хэлнэ. Чи хүмүүсийн дунд биеэ овсгоотой, бултамхай байдлаар авч явдаг, хэнтэй ч эв зүйгээ олчихдог, асуудлыг зохицуулахдаа гарамгай, хүн бүртэй нийцэж чаддаг—гэвч эцсийн эцэст, Бурхан чамайг ингэж үнэлж байгаа бол чи дуусна. Чамд ямар ч үр дүн гарахгүй, хувь заяаг чинь тодорхойлсон байх болно. Бурхан: “Энэ бол ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэх итгэлийн далбаа хийсгэж буй үл итгэгч. Энэ хүн үнэнд дайсагнадаг. Тэд үнэний төлөө хэзээ ч хүчин чармайлт гаргаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байсан удаагүй” гэж хэлнэ. Ийм үнэлэмжийн талаар чи юу гэж бодож байна? Чиний хүсэх зүйл мөн үү? Мэдээж үгүй. Магадгүй зарим хүн огт тоохгүй “Хамаагүй ээ. Тэртэй тэргүй бид Бурханыг харж чадахгүй юм чинь. Бидний хамгийн барьцтай асуудал бол хавь ойрынхоо хүмүүстэй таарамжтай байх явдал. Эдгээр харилцааг бүтээхгүй бол бүлэг дотор тэсэж үлдэхэд хэцүү болно. Ядахдаа л бид энэ хүмүүстэй дотно болж, сайн харилцаатай байх хэрэгтэй. Маргаашийн асуудлыг бид маргааш ярилцаж болно” гэж магадгүй. Энэ мэтийн хүмүүс ч бас Бурханд итгэгч мөн үү? (Үгүй.) Хүн байнга Бурханы өмнө амьдарч, бүхий л асуудал дээр үнэнийг эрж хайхаар цаг үргэлж Бурханы өмнө ирэх ёстой бөгөөд ингэснээр эцэст нь Бурхан: “Чи бол үнэнийг хайрладаг нэгэн. Бурханд чи таалагдаж, Түүний магнайг тэнийлгэдэг. Бурхан чиний зүрх сэтгэл, зан байдлыг харсан” гэж хэлнэ. Энэ үнэлэмжийн талаар чи юу гэж бодож байна? Ийм хүмүүс л Бурханы сайшаалыг хүртдэг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хэрвээ үргэлж Бурханы өмнө амьдарч чаддаггүй бол чи үл итгэгч юм”-аас эш татав

Олон хүн үнэнийг ойлгодоггүй, үнэнийг эрэлхийлдэг ч үгүй. Тэд үүрэгтээ юу гэж ханддаг вэ? Ажил, сонирхол, шохоорхол гэж ханддаг. Бурханы өөрсдөд нь оноосон үүрэг, даалгавар, өөрсдийн хүлээх ёстой хариуцлага гэж ханддаггүй бөгөөд үүргээ гүйцэтгэх явцдаа үнэнийг болон Бурханы хүслийг ойлгох гэж бүр ч эрэлхийлдэггүй. Иймээс үүргээ гүйцэтгэх явцдаа багахан бэрхшээлд зовоод сэтгэл нь хувирч, яаж бултах тухай бодож эхэлдэг зарим хүн бий. Тэд бэрхшээл, хүндрэлтэй тулгарах үедээ ухарч няцдаг бөгөөд дахиад л бултах гэж оролдох магадлал өндөртэй. Тэд үнэнийг эрж хайхын оронд гарах гарцаа боддог. Яст мэлхий мэт, ямар нэг зүйл тохиолдмогц хуягтаа нуугдаж, дууссан үед нь л дахин гарч ирдэг. Тийм хүн олон бий. Ялангуяа үүрэг хүлээ гэж хүсэхэд үүргээ хэрхэн үнэнчээр биелүүлж, зүй ёсоор хийж, энэ ажлыг хэрхэн сайн гүйцэлдүүлэх тухай огт боддоггүй зарим хүн бий. Харин ч хариуцлагаасаа яаж мултрах, харьцалтаас яаж зайлсхийх, хариуцлагаа яаж бусдад тохох, асуудал, бүтэлгүйтэл гарах үед яаж бүрмөсөн зайлах талаар боддог. Тэдний хамгийн түрүүнд боддог зүйл бол өөрсдийнх нь бултах зам. Тэд үүргээ яаж гүйцэтгэж болох, үнэнчээр яаж хийх вэ гэдгийг бус, өөрсдийн сонирхол, дур хүслийг бүхнээс урьтаж харгалзан үздэг. Ийм хүмүүс үнэнийг олж авч чаддаг уу? Тэд үнэнд ямар ч чармайлт гаргадаггүй. Тэдний хувьд үргэлж айлын хоол амттай байдаг. Өнөөдөр тэд нэг юм хийхийг хүсэж, маргааш нь өөр нэг юм хийе гэдэг. Хүн бүрийн үүрэг тэдний гүйцэтгэж буй үүргээс илүү санагдаж, бүгд илүү амархан мэт байдаг. Тэд үнэнд ер хичээл зүтгэл гаргадаггүй. Ийм бодолтой байх нь ямар асуудалтайг эргэцүүлдэггүй, мөн тэр асуудлыг шийдвэрлэдэггүй. Тэд ямагт гаднах хэрэгжүүлэлтэд л анхаарч, хэн анхаарлын төвд орсон, хэн Дээрхэд танигдсан, Дээрхтэй холбогдох боломж хэнд олддог, хэн ажиллах үедээ харьцалт туулах шаардлагагүй байдаг гэдгийг л хардаг. Эдгээр зүйлийг л тэд цаг ямагт боддог. Та нар ийм зүйлийн тухай л үргэлж боддог хүмүүсийг үүргээ үнэнчээр гүйцэтгэж чаддаг гэх үү? Тийм зүйл хэзээ ч болохгүй. Тэгвэл үүргээ ийм маягаар гүйцэтгэдэг хүмүүс ямар төрлийн хүмүүс байдаг вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэг үү? Юун түрүүнд лавтай нэг зүйл гэвэл ийм төрлийн хүн үнэнийг эрэлхийлдэггүй. Тэд гагцхүү Бурханы гэрт ая тал засаж, ерөөл эдэлж, нэр алдартай болж, нүдэнд өртөж, анзаарагдах гэж л эрэлхийлдэг. Энэ нь нийгэмд байгаагаас ямар ч ялгаагүй. Тэд мөн чанарын хувьд ямар төрлийн хүмүүс вэ? Тэд бол үл итгэгчид юм. Үл итгэгчид Бурханы гэрт үүрэг гүйцэтгэхдээ яг л хорвоогийн ажил дээрээ байгаа мэт байдаг. Хэн дэвшиж, хэн бүлгийн ахлагч болж, хэн чуулганы удирдагч болж, хэн албан тушаалд томилогдсон, хэн ажилдаа бүгдэд үнэлэгдэж, хэн өргөмжлөгдөж, өндрөөр үнэлэгддэг гэх зүйлсэд л тэд үнэ цэн өгдөг—яг л компани дотор байдаг шиг хэн тушаал дэвшиж, хэн цалингаа нэмүүлж, хэн нь дээд удирдлагадаа үнэлэгдэж, хэн нь удирдлагатай дотно харилцаатай байна вэ гэдэгт л хүмүүс үнэ цэн өгдөг. Бурханы гэрт тиймэрхүү зүйлсийг эрэлхийлж, өдөржингөө тэдгээрт л ач холбогдол өгөх нь шүтлэггүй хүмүүсийн хийдэгтэй адил бус уу? Тийм хүн бол үнэнийг эрэлхийлдэггүй, үүргийн гүйцэтгэлдээ үнэнийг ойлгохоор эрж хайдаггүй, зохих ёсоор үнэнч байж чаддаггүй үл итгэгчийн жишээ юм.

Антихристүүдийг илчлэх нь номын “Тэд бусдыг үнэнд эсвэл Бурханд биш, харин өөрсдөдөө дуулгавартай байлгадаг (Нэгдүгээр хэсэг)”-аас эш татав

Зарим хүн шүүлтэд байтугай, үнэнд ч баясдаггүй. Харин тэд эрх мэдэл, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг эрх мэдэл эрэлхийлэгчид гэж нэрлэдэг. Тэд дэлхий дээрх нөлөө бүхий урсгал, шашны сургуулиас ирсэн пастор, багш нарыг л эрж хайдаг. Тэд үнэний замыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч, хагас дутуу л итгэж байдаг; тэд зүрх сэтгэл, оюун санаагаа бүрэн зориулах чадваргүй, амаараа Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадах тухай ярих боловч харц нь агуу пастор, багш нар дээр төвлөрч, Христийг зэрвэс ч хардаггүй. Зүрх сэтгэл нь нэр төр, эд баялаг, яруу алдрыг анхаардаг. Ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай, ийм эгэл жирийн хүн, хүнийг төгс болгох чадвартай байх боломжгүй гэж тэд боддог. Тоос тортог, өтөг бууц дундах тэдгээр хэн ч биш хүн Бурханы сонгосон хүмүүс байх боломжгүй гэж тэд боддог. Хэрвээ ийм хүмүүсийг Бурхан авардаг байсан бол тэнгэр газар орвонгоороо эргэж, бүх хүн элгээ хөштөл инээх байсан гэж тэд үздэг. Хэрэв Бурхан энэхүү хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгох юм бол өнөөх агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд боддог. Тэдний харах өнцгийг үл итгэл сэвтүүлсэн байдаг; тэд үл итгээд ч зогсохгүй, зүгээр л утгагүй араатнууд юм. Учир нь тэд байр суурь, нэр хүнд, эрх мэдлийг л үнэлдэг, зөвхөн том бүлэглэл, урсгалуудыг л хүндэтгэдэг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огтхон ч тоодоггүй; тэд ердөө л Христ, үнэн, амиас нүүр буруулсан урвагчид юм.

Чи Христийн даруу занг бус, харин эрхэм хүндтэй байр суурь бүхий тэр хуурамч хоньчдыг л гайхан биширдэг. Чи Христийн хайр татам байдал, мэргэн ухааныг биш, харин бузар булай ертөнцөд хөлбөрдөг тэдгээр самуун явдалтныг эрхэмлэн хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн шаналлыг шоолж, харин тахилыг эрж хайн, цадиггүй амьдардаг тэдгээр үхдэлийг гайхан биширдэг. Чи Христтэй хамт зовохыг хүсдэггүй, харин махан бие, үгээр л чамайг тэтгэж, хянаж байдаг тэр бодлогогүй антихристүүдийн тэвэрт дуртайяа очдог. Одоо ч гэсэн зүрх сэтгэл чинь тэдэн рүү, тэдний нэр хүнд, байр суурь, нөлөө рүү хандсан хэвээр байна. Гэсэн ч, чи Христийн ажилд үнэмшихэд хэцүү гэсэн хандлага баримталсан хэвээр, үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Иймээс Христийг хүлээн зөвшөөрөх итгэл чамд байхгүй гэж Би хэлдэг. Чамд өөр ямар ч сонголт байхгүй байсан учраас л өнөөг хүртэл Түүнийг дагасан. Зүрх сэтгэлд чинь хэд хэдэн сүрлэг дүр төрх үүрд сүндэрлэж байгаа; чи тэдний үг, үйл бүрийг, мөн нөлөө бүхий үг, гарыг нь ч мартаж чаддаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд дээдийн дээд, үүрд баатрууд хэвээрээ байдаг. Харин өнөөдрийн Христийн хувьд тийм биш. Чиний зүрх сэтгэлд Тэр үүрд ялихгүй хэвээрээ, үүрд хүндэтгэл хүлээх зохисгүй хэвээрээ. Учир нь Тэр хэтэрхий эгэл, хэтэрхий бага нөлөөтэй, ямар ч сүрлэг байдалгүй.

Ямар ч байсан, үнэнийг үнэлдэггүй бүх хүн бол үл итгэгчид, үнэнээс урвагчид юм гэж Би хэлдэг. Ийм хүмүүс хэзээ ч Христийн сайшаалыг хүртэхгүй. Чиний дотор хэр их үл итгэл байгааг, мөн Христээс хэр их урваж байгаагаа чи одоо олж тогтоов уу? Би чамд ингэж захья: Чи үнэний замыг сонгосон тул өөрийгөө үнэн сэтгэлээсээ зориулах хэрэгтэй; хоёрдмол сэтгэлээр, хайнга бүү бай. Бурхан бол дэлхий ертөнцөд ч, хэн нэг хүнд ч биш, харин Түүнд үнэхээр итгэж, Түүнийг шүтэн мөргөж, Түүнд үнэнч агаад итгэлтэй байдаг бүх хүнд харьяалагддаг гэдгийг чи ойлгох ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс эш татав

Өмнөх: 114. Хүнийг хууран мэхэлдэг муу ёрын сүнсийг таних зарчмууд

Дараах: 116. Янз бүрийн ёрын муу хүмүүсийг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх