101. Хүн хэв чанартай эсэхийг таних зарчмууд

(1) Хүн Бурханы үгийг хэр ойлгож чаддагийг, өөрсдийн байр байдал, бодит асуудлыг нэгтгэснээр үнэнийг ухаарч, улмаар хэрэгжүүлэлтийн зарчмыг олж чаддаг эсэхийг анзаар;

(2) Хүний өөрийнх нь талаарх мэдлэг бодитой, жинхэнэ, тодорхой эсэхийг анзаар. Хэв чанар муутай хүмүүс хоосон сургаалын талаар л ярих бөгөөд бодит байдалд орж чаддаггүй;

(3) Хүн ажиллахдаа хэр чадварлаг эсэхийг хар. Хэв чанар сайтай хүмүүс үнэнд үндэслэсэн хэрэгжүүлэлтийн үнэн зөв зарчмуудыг ухаарч, бүх төрлийн асуудлыг шийдвэрлэж чадна;

(4) Хүн ялган танихдаа хэр чадварлаг эсэхийг, үнэн-зарчимд үндэслэн бүх төрлийн хүнийг ялган таньж чадах эсэхийг, төрөл бүрийн үйл явдал, нийгмийн хөгжил хөдөлгөөний голыг нь олж харж чадах эсэхийг анзаар.

Холбогдох Бурханы үг:

Хүмүүсийн хэв чанарыг бид хэрхэн хэмжих вэ? Хамгийн үнэн зөв арга зам бол үнэнийг ойлгодог түвшинд нь үндэслэн хэв чанарыг нь хэмжих явдал юм. Зарим хүн зарим мэргэшлийг маш хурдан сурч чаддаг ч үнэнийг сонсох үедээ будилж, үүргэлдэг, энэ нь тэднийг төөрөгдүүлж, сонссон нэг ч зүйл нь толгойд нь ордоггүй, сонсож байгаа зүйлээ ч ойлгодоггүй. Энэ бол дорд хэв чанар билээ. Зарим хүнд дорд хэв чанартайг нь хэлэхэд тэд санал нийлдэггүй. Тэд өндөр боловсролтой, мэдлэгтэй байх нь сайн хэв чанартай гэсэн үг гэж боддог. Сайн боловсрол дээд хэв чанарыг харуулдаг уу? Үгүй. Бурханы үг болон үнэнийг ойлгодог түвшинд нь үндэслэн хүмүүсийн хэв чанарыг хэмждэг. Үүнийг хийх хамгийн стандарт, хамгийн зөв арга зам бол энэ. Өөр бусад арга барилаар хүний хэв чанарыг хэмжих гэж оролдоод ямар ч нэмэргүй. Зарим хүн уран үгтэй, гүйлгээ ухаантай байдаг бөгөөд бусдын эвийг олохдоо тун гаргууд байдаг ч Бурханы үгийг уншиж, номлол сонсохоороо юу ч ойлгодоггүй. Өөрсдийнхөө туршлага, гэрчлэлийг ярих үедээ тэд ердөө өнгөц мэдлэгтэй гэдгээ илчилдэг бөгөөд ямар ч сүнслэг ойлголтгүй гэдгийг нь бүгд мэдэрч чадна. Тэд бол сайн хэв чанартай хүмүүс биш юм. Тиймээс ийм хүмүүс Бурханы гэрийн зарим нэг гадаад асуудлыг зохицуулахад тохиромжтой байх уу? Бурханы гэрийн зүйлсийг зохицуулах, өөрөөр хэлбэл, өөрийн үүргийг гүйцэтгэх: Өөрийн үүргийг гүйцэтгэх нь үнэн, Бурханы гэрийн ашиг сонирхол, биеэ авч явах зарчим, төрөл бүрийн хүмүүст хандах арга зам, арга барилыг хамардаг бөгөөд эдгээр асуудал нь бүгд тухайн хүний үүргийн гүйцэтгэл үр дүнтэй, хангалттай байгаа эсэхтэй холбоотой байдаг. Үүргээ гүйцэтгэхдээ холбоотой эдгээр асуудал нь үнэнийг агуулдаг уу? Үнэнийг агуулдаг байсан ч чи үнэнийг ойлгодоггүй, ялихгүй заль мэх, явуулгадаа түшиглэдэг бол энэхүү үүргийг зохих ёсоор гүйцэтгэж чадах уу? Чи үүнийг Бурханы хүслийн дагуу хийж чадах уу? Үгүй. Хүн зарим зүйлийг зохих ёсоор хийдэг ч гэлээ, хийж байгаа зүйл нь үнэнтэй хамааралгүй, цэвэр гадаад талын зүйл байдаг учраас л тэгдэг. Хэрэв тэднээс яваад, ямар нэг зүйлийг зарчмын дагуу гүйцэтгэхийг шаардвал гэнэтийн нөхцөл байдал тохиолдоход тэд юу хийхээ мэдэхгүй; туршлагадаа үндэслэн үүнийг өөрөө зохицуулж чадах ёстой гэж тэд боддог хэдий ч үүгээрээ үймээн, саад бартаа учруулж, аливааг баллаж орхидог. Энд ямар нэг зүйл буруу байгаа хэрэг бус уу? Үүний шалтгаан нь юу вэ? Учир нь, тэдний ойлголт цэвэр биш, тэд үнэнийг ойлгодоггүй бөгөөд зарчмуудыг ухаараагүй байдаг. Үнэн юм уу зарчимтай хамаатай аливаа зүйлтэй тулгарах үедээ тэд юу хийхээ мэддэггүй; хүний санаа бодол тэдэнд төрж, эцэстээ Бурханы гэрийн ажил болон ашиг сонирхолд хор хохирол учруулан, нэр төрөө алдаж дуусдаг. Хүний туршлага, арга барил нэмэртэй юу? (Үгүй.) Тэгвэл тэдэнд бардамнаад байх юм юу байна вэ? Мэдлэггүй, сүнслэг ойлголтгүй, үнэнийг ойлгох хэв чанараар дутмаг тэр хүмүүс бас л ийнхүү сайрхана: “Энэ асуудалтай холбоотой үнэнийг би ойлгодоггүй гэдэг бол худлаа; би гүн гүнзгий ойлгодог. Би зүгээр л үйлдэл хийхээсээ өмнө асуудлыг нэг их бодож үздэггүй юм. Хэрэв би илүү их хүчин чармайлт гаргаж, нарийн тунгааж бодсон бол сайн хийх байсан. Урьд нь сүсэггүй ертөнцөд иймэрхүү асуудлыг зохицуулахдаа би эдгээр арга барилыг ашигладаг байсан. Харин Бурханы гэр тэдгээрийг ашиглахыг минь хориглосон болохоор би юу хийхээ мэдэхгүй ийм маягаар хийсэн юм. Тиймээс цөөн хэдэн алдаа гаргасан минь хэвийн зүйл.” Ийм хүмүүс өөрсдийгөө мэддэг үү? (Үгүй.) Тэд яагаад өөрсдийгөө мэддэггүй юм бэ? Энэ нь үнэнтэй ямар нэг холбоотой юу? Энэ мэдлэггүй байдал нь Эзэн Есүсийг эсэргүүцсэнийхээ дараа Паулын гаргасан хариу үйлдэлтэй төстэй биш үү? Энэ хүмүүс өөрсдийгөө мэддэггүй, асуудлаас үнэнийг эрж хайхын оронд асуудлыг залруулж, нуун далдлах арга бодож олохоор хичээдэг. Тэд өөрсдийгөө зүгээр л нэг алдаа, зан авирын доголдол, гажуудал төдийхнийг гаргасан бөгөөд энэ нь үнэнтэй ямар ч хамаагүй, үнэнийг ойлгодоггүйгээс болж үүсээгүй гэж боддог. Дорд хэв чанартай байхын жишээ энэ юм. Иймэрхүү хүмүүст ямар нэг зүйл тохиолдох үед тэд буруутгах гадаад үзэгдэл олж, эсвэл өөрсдийн зан авиртай хамаатуулж, зүгээр л алдаа гаргаснаас цаашгүй хэмээн боддог. Тэд үнэнийг эрж хайж, өөрсдийгөө мэдэж авах ёстой гэдгээ ямар ч үед ойлгодоггүй. Бурууг нь хэлж өгсөн ч, доторх зүйл нь илчлэгдлээ ч, тэдэнтэй нөхөрлөлөө ч гэсэн, тэд үнэний ямар зарчмыг зөрчсөнөө мөн л мэддэггүй, ямар үнэнийг хэрэгжүүлэх ёстойгоо ч мэддэггүй; тэд үнэхээр үнэнийг ойлгох чадваргүй. Дорд хэв чанартай байх гэдэг нь энэ юм. Чи үнэнийг хэчнээн тодорхой нөхөрлөсөн ч энэ нь үнэн гэдгийг тэд бас л ухаардаггүй, өөрсдийн шалтаг, шалтгааныг ашиглан үнэнийг нуун далдалж, үгүйсгэж, завхарсан зан чанартай гэдгээ үгүйсгэсээр л байдаг. Өөрөөр хэлбэл, хэчнээн олон алдаа гаргаж, хэчнээн их завхарсан зан чанараа илчилж, эсвэл эдгээр завхарсан зан чанартай холбоотой хэчнээн байр байдал харуулсан ч бай, энэ бол өөрсдийнх нь завхарсан зан чанар гэдгийг тэд ухаардаггүй, ямар мөн чанартайгаа ухаардаггүй, энэ асуудлыг хэрхэн ойлгох ёстой, үнэнийг хэрхэн эрж хайх ёстой, үнэний аль талыг олж авах ёстойгоо ч ухаардаггүй. Тэд алийг нь ч мэддэггүй, сүнс нь хөшүүн байдаг бөгөөд эдгээр зүйлийн талаар өчүүхэн ч эрүүл ухаан байдаггүй. Энэ бол дорд хэв чанар юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Сайн хэв чанартай хүмүүсээс юу харагддаг вэ? Хэр удаан Бурханд итгэснээс үл хамааран номлол сонсох үедээ тэд өнөөдөр сонсож буй энэ номлол болон Библи дээр бичигдсэн зүйл хоорондын ялгааг буюу энэ номлол илүү гүн гүнзгий, илүү дэлгэрэнгүй гэдгийг ялган таньж чаддаг бөгөөд дараа нь үүнийг бодит амьдрал дээрээ хэрэгжүүлж эхэлдэг. Жишээлбэл, Бурхан үнэнч шударга бай гэж хэлдэг. Эхэндээ тэд энэ дүрэм журмыг дагаж, зүрх сэтгэлдээ байгаа бүхнийг хэлэхээс цаашгүй байдаг. Гэхдээ яваандаа номлол сонсохын хэрээр тэд бодит туршлагуудаасаа тасралтгүй шүүн тунгаасаар эцэстээ үнэнч шударга байна гэдэг нь үнэний ямар тал болох, мөн үүний бодит байдал нь чухам юу болохыг, туулж, туршлагажсан зүйлээсээ ухаж ойлгодог. Тэд Бурханы хэлсэн үгс, номлол дээр хөндсөн үнэнийг өөрсдийн бодит амьдралд хэрэгжүүлж чаддаг бөгөөд эдгээрийг өөрсдийн бодит байдал болгож, эдгээр бодит туршлагыг ашиглан аажмаар улам гүнзгийрдэг. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн сонсдог Бурханы үг болон номлолуудад агуулагдаж буй үнэнийг ухаарч чаддаг бөгөөд энэхүү үнэн нь зүгээр нэг хоосон сургаал, тайлбар, онол биш, харин бодит амьдралд нь тулгардаг бэрхшээл, өөрсдийнх нь илчилдэг байр байдалтай холбоотой байдаг. Тэд эдгээр байр байдлыг шинжилж, Бурханы илчилсэн зүйлтэй харьцуулж чаддаг бөгөөд дараа нь Бурханы үгийн дагуу хэрэгжүүлдэг. Энэ бол сайн хэв чанар юм. Сайн хэв чанарын гол илрэл юу вэ? Номлол сонсох үедээ тэд хэлж байгаа зүйлийг ойлгож чаддаг, эдгээр үг болон өөрсдийнх нь бодит байр байдлын хоорондох холбоо, мөн өөрсдийнх нь дотор эдгээр үг ямар үүрэг гүйцэтгэж байгааг ойлгож чаддаг бөгөөд өөрсдийгөө эдгээр үгтэй харьцуулж чаддаг. Бас дээр нь, тэд бодит амьдралдаа хэрэгжүүлэлтийн зарчмыг ойлгож, өөрсдөд нь тулгардаг бэрхшээл, асуудал бүрд эдгээр зарчмыг хэрэгжүүлж чаддаг. Хэрсүү ухаантай байна гэдэг нь энэ юм. Ийм хэрсүү ухаантай хүмүүс л үнэхээр сайн хэв чанартай байдаг.

Дундаж хэв чанартай хүн завхарсан зан чанар илчлэх үедээ өөрсдийн бодит байдал, асуудлынхаа мөн чанарыг олж тогтоохын тулд хоосон сургаалыг л өнгөцхөн ашигладаг. Тэд дотоод мөн чанарыг ойлгодоггүй, тодорхой харж чаддаггүй бөгөөд мөн чанарын уг язгуур, үнэнд хамаатай талыг мэддэггүй. Ямар нэг зүйл тохиолдох үед засалт харьцалт туулж, задлан шинжилж, дүн шинжилгээ хийх нь тэдэнд гүн сэтгэгдэл үлдээж, асуудлын талаар жаахан мэдлэгтэй болдог. Гэвч өөр байдал, орчин нөхцөлд тэд дахиад л арга мухардаж, яахаа мэддэггүй бөгөөд зарчмыг олж чаддаггүй. Дунд зэргийн хэв чанартай байх гэж үүнийг хэлдэг. Сайн хэв чанартай хүмүүсийн талаар ярихад, тэдний хэв чанар ямар байдлаар сайн байдаг вэ? Ямар нэг зүйл тохиолдох үед тэд түр зуур арга мухардаж болох ч номлол сонсож, Бурханы үгээс эрж хайж, өөрсдийгөө Бурханы үгтэй харьцуулснаар юу хийх вэ гэдгээ мэдэж чаддаг, мөн үүнтэй төстэй асуудалтай тулгарах үед яахаа мэддэг. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, тэд зарчмыг олсон бөгөөд үнэний энэ талыг ойлгодог. Үнэнийг ойлгосныхоо дараа тэд үүнд дурдагдсан хүний байдал, тэр хүн юуг илчилдэг, түүний завхарсан зан чанар болон холбогдох бүх зүйл, амьдралынх нь нөхцөл байдал гэх мэтийг мэддэг. Тэд тийм зүйл хийх зарчмыг тодорхой мэдэж, ирээдүйд үүнтэй төстэй зүйлтэй тулгарах үедээ үнэн-зарчмын дагуу хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэг. Үнэнийг жинхэнээсээ ойлгох гэдэг нь энэ юм. Иймээс зарим хүн үнэнийг ойлгож чаддаг учраас, үнэнийг ойлгох хэв чанартай учраас багийн удирдагч юм уу чуулганы удирдагч болж чаддаг. Харин өөр зарим нь зөвхөн хоосон сургаалын түвшинд л ойлгож чаддаг тул багийн удирдагч байж чадахгүй. Яагаад гэвэл, тэд зарчмыг ухаарч, эсвэл эцсийн шалгалтыг хийж чаддаггүй. Багийн удирдагчаар ажилла гэж хүнээс хүсэх нь эцсийн шалгалт хий гэж хүсэж байгаа хэрэг юм. Юуг ашиглан эцсийн шалгалт хийх вэ? Хоосон сургаал, уриа лоозон, мэдлэг, үзэл бол биш. Энэ нь үнэн-зарчмыг ашиглан эцсийн шалгалт хий гэж тэднээс хүсэж байгаа хэрэг. Энэ бол Бурханы гэрт аливааг хийдэг хамгийн үндсэн, хамгийн өндөр дээд зарчим юм. Хэрэв чи дундаж юм уу тааруухан хэв чанартай, үнэнийг ойлгож чаддаггүй бол эцсийн шалгалт хийж яаж чадах юм бэ? Энэ хариуцлагыг үүрч яаж чадах юм бэ? Чи энэ ажил, энэ үүрэгт бэлэн биш байдаг. Зарим хүн багийн удирдагчаар сонгогдсон ч үнэнийг ойлгодоггүй тул тэр ажилд бэлэн биш, жинхэнэ багийн удирдагч биш байдаг бөгөөд эцсийн шалгалтыг хийж чаддаггүй. Зарим хүн багийн удирдагчаар сонгогдох үедээ энэ үүргийн ачааг үүрч чаддаг бол бусад нь чаддаггүй. Зарим нь чаддаггүйн шалтгаан юу вэ? Цөөнхийнх нь хувьд, энэ нь хүн чанар муутайгаас үүддэг. Гэхдээ дийлэнх хүний хувьд шалтгаан нь тэдний муу хэв чанар байдаг. Энэ чиглэлийн үүрэгт тэд бэлэн биш байдгийн учир шалтгаан энэ юм. Үнэний нэг талыг ойлгох ч бай, мэргэжил сурах ч бай хамаагүй, сайн хэв чанартай хүмүүс дотоод зарчмыг нь ойлгож, аливаа зүйлийн уг үндсэнд хүрч, бодит байдал, мөн чанарыг нь ялган таньж чаддаг учраас хийдэг бүхэндээ, оролцдог ажил болгондоо зөв шүүлт хийж, зөв стандарт болон зарчмыг тогтоодог. Сайн хэв чанар гэдэг нь энэ юм. Сайн хэв чанартай хүмүүс Бурханы гэрийн янз бүрийн ажил дээр эцсийн хяналтыг тавьж чаддаг. Жирийн юм уу дорд хэв чанартай хүмүүс ийм ажил хийх чадваргүй. Энэ нь Бурханы гэр зарим хүнийг илүүд үзэж, эсвэл тодорхой хэсэг хүмүүсийг дорд үзэж байгаа хэрэг яавч биш—ердөө л хэв чанараасаа үүдэн олон хүн энэ ажлыг хийх чадваргүй байдаг юм. Эцсийн хяналтыг тавьж чаддаггүйн үндсэн шалтгаан нь тэд үнэнийг ойлгодоггүйд оршино. Үнэнийг ойлгодоггүйн шалтгаан нь тэдний хэв чанар дэндүү энгийн, эсвэл бүр дорд байдаг; үнэн тэднээс хол байдаг бөгөөд үнэнийг сонсох үедээ тэд ойлгож чаддаггүй. Зарим хүн анхааралтай сонсдоггүй учраас, эсвэл залуу бөгөөд Бурханд итгэх итгэл нь хараахан батжаагүй, тиймээс сонирхлыг нь тийм ч их татдаггүй учраас үнэнийг ойлгодоггүй байж мэднэ. Гэхдээ эдгээр нь гол шалтгаан биш; гол шалтгаан нь тэдний хэв чанар ажил үүрэгт тэнцдэггүй. Хэв чанар муутай хүмүүсийн хувьд, үүрэг нь юу байх, эсвэл хэчнээн удаан ажил хийсэн нь хамаагүй, чи тэдэнд яаж ч хичээж заасан бай, эсвэл тэд хэчнээн олон номлол сонссон бай, үүнийг ухаарахгүй хэвээр байж, ажлаа сунжруулж, бүх зүйлийг замбараагүйтүүлдэг ба юунд ч хүрдэггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Хүний хэв чанар сайн муу эсэхийг хэмжихдээ өдөр тутмын амьдралдаа бүх зүйлд хандаж байгаа хандлагыг нь, эсвэл аливаа зүйл тэдэнд тохиолдох үед Бурханы хүсэл, хандлага, дагах ёстой зарчмууд, эзлэх ёстой байр суурь, гаргах ёстой хандлагаа ухаарч чадаж байна уу гэдгийг хар. Хэрэв энэ бүх зүйлийг ойлгож чадаж байвал чи хэв чанартай юм байна. Хэрэв чиний ойлгосон зүйл чамд зориулж бодит амьдрал дээр чинь Бурханы зохицуулсан тэр бүх зүйлтэй ямар ч хамаагүй байвал чамд хэв чанар байхгүй, эсвэл чи дорд хэв чанартай. Петр, Иов хоёрын биеийн жинхэнэ хэмжээ хэрхэн бий болж, тэд Бурханд итгэх итгэлээсээ олж авсан зүйлээ эцэст нь хэрхэн олж авч, хураасан зүйлээ хэрхэн хураасан бэ? Тэд та нарын өнөөдөр эдэлдэг зүйлийг эдлээгүй; та нарыг хэн нэгэн үргэлж хангаж, дэмжиж, тусалж байдаг, хэн нэгэн үргэлж та нарт эцсийн хяналт тавьдаг. Ойлгосон үнэнийхээ ихэнхийг нь тэд, ухаарч, туршлагажиж, аажмаар бодож олж, өдөр тутмын амьдралдаа туулсан зүйлээсээ олж авсан юм. Дээд хэв чанартай байх гэдэг нь энэ юм. Хүмүүс ийм хэв чанарыг эзэмшээгүй, үнэн болон авралд хандах ийм хандлагагүй байх үедээ үнэнийг олж авах чадваргүй байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Жирийн хэв чанартай хүмүүсээс юу харагддаг вэ? Номлолыг нэг удаа сонсох нь тэдэнд ямар ч сэтгэгдэл үлдээдэггүй. Аливаа зүйл тохиолдох үед тэд хэрхэн зохицуулахаа, эсвэл юу хийхээ мөн л мэддэггүй. Тэд хоосон сургаал ярьж, дүрэм журамтай зууралдаж л чадна. Номлолыг хоёр удаа сонсох нь харин тэдэнд зарим нэг сэтгэгдэл төрүүлдэг ч аливаа зүйл тохиолдох үед тэд бас л юу хийхээ мэдэлгүй, дүрэм журамтай зууралдсаар, цөөн хэдэн бичиг үсэг ярьдаг ба сургаал ашиглан хүмүүст сургамжилж, ажлаа хийдэг. Олон жилийн турш номлол сонссоныхоо дараа тэд өөрсдийгөө улам их сургаалаар зэвсэглэдэг. Өмнө нь тэд сургаалд үндэслэн бага зэрэг туршлага, мэдлэгийн талаар хоёр, гурван минут яриад л хэлэх юмгүй болдог байсан. Он жил өнгөрөхийн хэрээр тэд хорь, гучин минут ярьж чаддаг боловч үнэн гэж юу болохыг, эсвэл бодит байдал гэж юу болохыг мэдэхгүй хэвээр л байдаг. Тэд ярьж байгаа сургаалаа үнэн гэж боддог. Бодит байдал юм уу туршлага, мэдлэг, үнэний бодит байдалтай холбоотой замын талаар бусдын хэлж буй юуг ч тэд сонсдоггүй бөгөөд үнэн, сургаал хоёрыг ав адилхан гэж боддог. Өөрөөр хэлбэл, хэчнээн олон номлол сонссон нь хамаагүй, тэд эдгээр номлол дотроос зан чанарын өөрчлөлт, эсвэл өөрсдийн уг чанар, мөн чанартай холбоотой үнэний тухай юуг ч ухаарч ойлгодоггүй. Тэгээд бодит амьдралдаа тэд дүрэм журам, зан үйлтэй зууралдаж, цуглаанд тууштай явж, хүмүүст хоосон сургаал ярьж, үүргээ гүйцэтгэхдээ тодорхой хэмжээгээр шаргуу хөдөлмөрлөдгөөс биш, зан чанарын өөрчлөлт, амийн оролт болон завхарсан зан чанараа таньж мэдэхтэй холбоотой үнэн рүү ерөнхийдөө ордоггүй, гүнзгий судалдаг ч үгүй. Ердийн хэв чанартай байхын нэг жишээ энэ юм. Жирийн хэв чанартай хүмүүс үүнээс хэтэрч чадахгүй. Зарим хүн Бурханд хорь, гучин жилийн турш итгэж байгаа мөртөө сургаал ярьсаар л байдаг. Дундаж хэв чанартай байх гэдэг нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Дорд хэв чанартай хүмүүсээс юу харагддаг вэ? Олон жилийн турш номлол сонссоныхоо дараа тэдэнд бүгд л адилхан, өнөөх л хуучин зүйлс мэт санагддаг. Тэд сургаалын уялдаа холбоог ч сонсож чаддаггүй, үнэний тухайд бол хэлэхийн ч хэрэггүй. Номлол сонсож байхдаа хэчнээн их хичээсэн ч бай, хэчнээн олон жил номлол сонссон ч бай, тэд сонсож байгаа зүйлээ ойлгохгүй хэвээр байдаг; тэд үнэн гэж юу болох, өөрсдийгөө танин мэдэх гэдэг нь ямар утгатай болохыг ухан ойлгож чаддаггүй. Шинэ агуулга, гүн гүнзгий агуулга сонсож байна уу, эсвэл Ариун Сүнсний шинэ үг, ажлыг сонсож байна уу хамаагүй, тэдэнд зөвхөн энгийн зүйл л сонсогддог. Тэд бас энгийн зүйлийг л санадаг, тэрнээс илүүг санаж чаддаггүй. Тэгээд хэв чанар нь тийм учраас тэд маш олон зүйлийг ойлгож чаддаггүй, тэгвэл тэд яаж үнэн-бодит байдалд хүрч чадах юм бэ? Ийм учраас тэд, “Эхийнхээ хэвлийд байхаасаа л би Эзэнд итгэсэн, олон жилийн өмнө баптисм хүртэж, цэвэрлэгдсэн” гэж шашны хүмүүсийн хэлдгийг үргэлж давтан хэлдэг. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөөд цөөн хэдэн жил болж байгаа хүмүүсийн одоо ч хэлдэг зүйл энэ. Тэд хэв чанар муутай бус уу? Бусад нь: “Та нар намайг өөрийгөө мэддэггүй гэдэг, харин та нар л өөрсдийгөө мэддэггүй. Би аль эртнээс ариун байсан” гэдэг. Ийм үг хэлдэг хүмүүс бол хамгийн дорд хэв чанартай хүмүүс гэдгийг хэлэхийн ч хэрэггүй. Ийм хүмүүст чи ямар номлол номлож чадах билээ? Тэд хэчнээн олон номлол сонслоо ч үнэн гэж юу болохыг, үнэнийг хэрэгжүүлнэ гэж юу болохыг ойлгохгүй байсаар байдаг, тэд эдгээр зүйлийг ухан ойлгож чаддаггүй, энэ нь тэдний хэрээс хэтэрсэн байдаг. Аливаа зүйл тохиолдох үед тэд ердөө л өнөөх цөөн дүрмээ ягштал дагаж, залбирч, Бурханыг эрж хайж, Бурханд найдаж, Бурханыг голохгүй байж, үл итгэгчидтэй орооцолдолгүй, шашны бус ертөнцөөс өөрсдийгөө тусгаарладаг. Үндсэндээ тэд шашны итгэлийн эдгээр тогтсон дүрмээс цааш хэтэрдэггүй. Тэд Буханы үг болон ажлыг хэчнээн их сонслоо ч, үнэний тухай хэчнээн олон номлол сонслоо ч хүлээн авдаггүй. Бурханы ажлын энэ үе шатанд хүнээс юу шаарддагийг тэднээс асуувал тэд хэлж чадахгүй, зарим нэг энгийн сургаал л ярьж чадна. Энэ нь, хэв чанараар дэндүү дутмаг гэдгийг нь харуулдаг; тэд Бурханы үгийг ойлгож чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Том, жижиг ямар ч асуудалтай тулгарсан, хэвийн ухаантай хүн хамгийн түрүүнд энэ асуудлыг эргэцүүлэн бодож, шүүн тунгаана. Ийнхүү шүүн тунгаахад хандлагаас гадна чухам юу хийх, энэ асуудалд хэрхэн хандаж, зохицуулах тодорхой төлөвлөгөө багтдаг. Ийм төлөвлөгөө нь хэвийн хүмүүсийн ухаанаар хийгдэх учиртай зүйл юм; ийм төлөвлөгөө гаргаж чадах хүмүүсийг хэвийн оюун ухаантай гэж үзэж болно. Хэрвээ хүн—том ч бай, жижиг ч бай—нэг асуудалтай тулгарахад толгойд нь тодорхой зүйл орж ирэхгүй, оюун ухаан нь тодорхой төлөвлөгөө гаргах чадваргүй, онол дээр суурилсан зарим нэг энгийн урианаас өөр юу ч байхгүй бөгөөд энэхүү асуудлыг зохицуулах хандлага, төлөвлөгөөний оронд ердөө л уриа лоозон ашигладаг бол тийм хүмүүст бодож, эргэцүүлэх чадвар байх уу? (Байхгүй.) Бодох чадваргүй хүмүүс бол хэв чанар муутай хүмүүс юм… Хэвийн хүн чанарын оюун ухаан байдаггүй нь хэрхэн илэрдэг вэ? Хүн асуудалтай тулгарахдаа—ийм асуудал гарна гэж бодоогүй юм уу, өмнө нь мэдсэн байсан ч—энэ талаар бодож, эсвэл шүүн тунгааж чадахгүй учраас уг асуудлыг зохицуулах төлөвлөгөө ч юм уу, шийдвэрлэх чадвар угаасаа байхгүй. Энэ бол мэдээж. Байдлаас нь харваас, иймэрхүү хүн зөв зүйл хэлж, зөв уриа давтаж, зөв сургаал номлож, хүмүүсийн сэтгэлийг өргөж чаддаг. Тэд хүмүүсийг удирдах чадвартай юм шиг байдаг боловч тодорхой нэг үйлдэл хийх ёстой болоход асуудал шийдвэрлэх ур чадваргүй, эв дүйгүй, гоомой, ямар ч асуудлын талаар бодох чадваргүй, уриа давтаж, сургаал номлож л чадна. Ийм асуудал удвал үр дагаврыг нь, эсвэл нөхцөл байдлын хэр ноцтойг ийм хүмүүс үнэлэх чадваргүй, ямар нэгэн зүйл яг яагаад тохиолддогийг ч шүүн үзэж чаддаггүй. Тэд аливааг цэгцлэх чадваргүй юм. Ийм хүмүүс хэв чанар муутай байдаг. Түүнчлэн хэрвээ ажлын зохицуулалт хүлээж авсныхаа дараа удирдагч, ажилчид зүгээр нэг гүйлгэж хараад, ердөө л үгэнд нь сүйд болон анхаарч, түүнийг тайлбарладаг, мөн ажлын зохицуулалтыг нөхөрлөхөөр холбогдох хүмүүсийг цуглуулж, бас доод хүмүүстээ дамжуулах боловч ажлын зохицуулалтын онцлог шаардлага, зарчим, анхаарах зүйлс, тусгай нөхцөл байдал гэх мэтэд зориулсан тодорхой удирдамж хэрхэн өгч, хэрхэн зохицуулах талаар огт мэдэхгүй хэвээр, энэ талаар ямар ч төлөвлөгөө, санаа байхгүй бол тэд асуудал шийдвэрлэх чадваргүй, хэв чанар муутай юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хуурамч удирдагчдыг ялган таних нь (10)”-аас эш татав

Та нар Паулыг хэв чанартай байсан гэх үү? Паулын хэв чанар ямар ангилалд хамаарах вэ? (Хэв чанар нь маш сайн байсан.) Та нар маш олон номлол сонссон атлаа одоо ч ялгааг нь хэлж чадахгүй байна. Паулын хэв чанар сайнд тооцогдох уу? (Үгүй, муу байсан.) Паулын хэв чанар яагаад муу байсан бэ? (Тэр өөрийгөө мэддэггүй байсан ба Бурханы үгийн талаар ядмаг ойлголттой байсан.) Учир нь тэр үнэнийг ойлгоогүй юм. Тухайн үед тэр ч бас Эзэн Есүсийн өгсөн номлолуудыг сонссон бөгөөд түүнийг ажиллаж байх үеэр тэнд мэдээж Ариун Сүнсний ажил байсан. Тэгвэл, тэр тийм олон ажил хийж, тэр бүх захидлыг бичиж, тэр бүх чуулганы дунд алхаж байхдаа яагаад үнэнийг огт ойлгоогүй байдаг билээ? Түүний ярьсан бүхэн хоосон сургаал байсан. Тэр бол дорд хэв чанартай нэгэн юм. Түүнчлэн, Паул Эзэн Есүс болон Түүний шавь нарыг хяхан хавчсан бөгөөд дараа нь Эзэн Есүс түүнд харагдаж, түүнийг цохьсон. Гэсэн ч тийм их ач холбогдолтой үйл явдлыг туулсныхаа дараа тэр үүнд ямар хандлага баримталж, үүнийг хэрхэн ойлгосон бэ? Тэрээр “Эзэн Есүс намайг цохилоо, би нүгэл үйлдсэн, тиймээс үүнийгээ цайруулахын тулд шаргуу ажиллах ёстой, тэгээд ач гавьяа минь муу үйлийг минь давах үед би шагнуулна” гэж бодсон юм. Тэр өөрийгөө мэдсэн үү? Мэдээгүй. Тэр Эзэн Есүсийг эсэргүүцэх эсэргүүцлээ хорлонтой, антихристийн уг чанараас минь болсон гэж хэлээгүй; өөрийнх нь тухай тийм мэдлэг түүнд байгаагүй. Мөн энэхүү үйл явдлыг захидалдаа тэр хэрхэн тэмдэглэсэн бэ? Энэ талаар ямар үзэл бодолтой байсан бэ? Тэрээр Бурхан өөрийг нь хурц гэрлээр дуудсан бөгөөд өөрийг нь асар их ашиглаж эхэлнэ гэж итгэсэн. Өөрийнхөө тухай өчүүхэн ч мэдэлгүйгээр Паул, энэ бол шагнуулж, титэм зүүнэ гэсэн хамгийн хүчирхэг нотолгоо, мөн түүнчлэн шагнал, титэм олж авахдаа ашиглаж болох хамгийн том хөрөнгө гэж итгэсэн. Бас тэр сэтгэлийнх нь гүнд “өргөс” байгааг буюу Эзэн Есүсийн эсрэг урьдын эсэргүүцлээ мэдэрсэн юм. Үүнд тэр хэрхэн хандсан бэ? Энэ нь амьдралынх нь хамгийн том алдаануудын нэг бөгөөд тэнгэрт очиж, титэм зүүх боломжийг нь эрсдэлд оруулсан байсан мэт түүнд санагдсан. Зүрх сэтгэлдээ тэр үргэлж тавгүйтэж байв. “Энэ цадигаа алдсан алдаагаа би хэрхэн нөхөн төлөх вэ? Хэрхэн цайруулж, хэтийн ирээдүй, титэм зүүх боломжид минь нөлөөлөхөөргүй болгох вэ? Би Эзэний ажлыг илүү их хийж, илүү их төлөөс төлж, илүү олон захидал бичээд, ийш тийш гүйж, Сатантай тэмцэж, сайхан гэрчлэл хийхэд илүү их цаг зарцуулах ёстой.” Тэр үүнд ингэж хандсан юм. Тэр өчүүхэн ч гэмшээгүй, өөрийгөө бүр ч мэдээгүй; түүнд эдгээрийн аль нь ч байгаагүй. Паулын хэв чанар ийм байсан юм. Нэг талаас хүн чанар, эрэлхийлдэг зүйлээсээ, нөгөө талаас хэв чанараасаа болоод тэр эдгээрийг ухаарч чадаагүй, мөн “Энэ бол хүний уг чанар, хүний уг чанар хэтэрхий муу, хэтэрхий ёрын. Хүний уг чанар бол Сатан, антихристийн уг чанар бөгөөд хүн Бурханы золин авралыг хүлээн зөвшөөрөх ёстой; энэ бол хүнд Бурханы золин аврал хэрэгтэй байдгийн уг үндэс. Тиймээс Бурханы золин авралыг хүлээн авахын тулд хүн Бурханы өмнө хэрхэн очих ёстой вэ?” гэсэн ухаарал ч түүнд төрөөгүй. Тэр иймэрхүү зүйл хэзээ ч хэлээгүй. Эсэргүүцлийнхээ талаар ямар ч мэдлэггүй байсан бөгөөд зөвхөн үүнийгээ хэрхэн цайруулах вэ, хэрхэн гэм буруу биш болгох вэ, сайн үйлчлэлээр дамжуулан нүглээсээ чөлөөлөгдөж, гэмт үйлээ нөхөн төлөх ач гавьяаг хэрхэн хангалттай хураах вэ гэдэг талаар л бодож байсан. Тэрээр өөрт нь тохиолдсон зүйлээс үнэнийг юм уу Бурханы хүслийг огт ойлгоогүй, энэ нь хамгийн дорд хэв чанартай хүн юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Петр гэгч энэ хүн гойд сайн хэв чанартай хүн байсан, гэхдээ түүний нөхцөл байдал Паулынхаас өөр байлаа. Түүний эцэг, эх Намайг хавчдаг, Сатанд эзэмдүүлсэн чөтгөрүүдэд харьяалагддаг байсан, энэ шалтгааны улмаас тэд Петрт замыг дамжуулсан гэж хэлж болохгүй юм. Цэцэн цэлмэг, төрөлхийн оюун билэгтэй Петрийг эцэг эх нь бага балчраас нь хайрладаг байжээ; харин өсөж том болсныхоо дараа тэр тэдний дайсан болсон, учир нь тэр үргэлж Намайг мэдэхээр эрэлхийлдэг байсан ба энэ нь түүнийг эцэг эхийгээ орхиход хүргэсэн. Яагаад гэвэл, юуны өмнө тэнгэр, газар, бүх зүйл Төгс Хүчитийн гарт байдаг, бүх эерэг зүйл Бурханаас эхтэй ба Сатаны ямар ч боловсруулалтаар дамжилгүй Түүнээс шууд ирдэг гэдэгт тэр итгэдэг байсан юм. Товойлгогч болон үйлчлэх эцэг эхийнх нь сөрөг жишээ байснаар энэ нь түүнийг Миний хайр, энэрлийг илүү амархан таних боломжтой болгож, улмаар Намайг эрж хайх хүслийг нь улам бадраасан юм. Тэр зөвхөн Миний үгийг идэж, уухад их анхаараад зогсоогүй, Миний санаа зорилгыг ухаарахад бүр ч их анхаарал хандуулсан бөгөөд сүнсэндээ үргэлж гярхай, сүйхээтэй байхын тулд өөрийн бодолд байнга хашир, болгоомжтой байсан, иймд хийсэн бүхэндээ Миний тааллыг хүртэж чадсан юм. Жирийн амьдралдаа тэр бүтэлгүйтлийн занганд унахаас машид айж, хүчин чармайлтаа нэмэхэд өөртөө түлхэц өгөхийн тулд, урьд өмнө бүтэлгүйтсэн хүмүүсээс сургамж авахад онцгой анхаарч байв. Мөн эрин үеүдийн туршид Бурханыг хайрлаж байсан бүх хүний итгэл болон хайрыг өөрийн болгоход сайтар анхаарчээ. Ийм байдлаар тэр өөрийнхөө өсөх үйл явцыг зөвхөн сөрөг талууд дээр төдийгүй, бүр ч чухал нь Миний өмнө Намайг хамгийн сайн мэдэх нэгэн хүн болж чадталаа эерэг талууд дээр хурдасгасан юм. Ийм ч учраас, тэрээр байгаа бүхнээ Миний гарт атгуулж, бүр идэх, өмсөх, унтахдаа ч юм уу ер нь хаана ч байхдаа өөрийнхөө эзэн байхаа больж, харин бүх зүйл дээр Намайг сэтгэл хангалуун байлгасны үндсэн дээр Миний өгөөмөр хишгийг эдэлсэн гэдгийг төсөөлөхөд хэцүү биш. Би түүнийг олон ч удаа шалгалтад оруулж, энэ нь мэдээж хэрэг түүнийг хагас үхлүүт болгож орхисон, гэвч энэ олон зуун шалгалтын дунд ч тэр Надад итгэх итгэлээ хэзээ ч алдаж, урам хугараагүй. Өөрийг нь хэдийн хаячихсан гэж Намайг хэлэхэд ч тэрээр зүрх алдаж, цөхрөлд автаагүй, харин Намайг бодитой байдлаар, урьдын хэрэгжүүлэлтийн зарчмын дагуу хайрласаар байлаа. Хэдий тэр Намайг хайрладаг байсан ч Би түүнийг магтахгүй, харин эцэст нь түүнийг Сатаны гарт хаяна гэж Би түүнд хэлсэн. Махан биед нь хүрээгүй, зөвхөн үг хэрэглэн явуулсан эдгээр шалгалтын дунд ч тэр Надад залбирсаар л байсан: “Өө, Бурхан минь! Тэнгэр газар хийгээд үй олон зүйлийн дунд Төгс Хүчит Таны гарт эс багтах хүн, бүтээл, эсвэл аливаа зүйл байна уу? Таныг надад өршөөл үзүүлэхийг хүсэх үед, зүрх сэтгэл минь Таны өршөөлд машид баясдаг; Та надад шүүлт хийхийг хүсэх үед, хэдий би үнэ цэнгүй байж мэдэх ч Таны үйл хэргийн гүн гүнзгий нууцыг улам их мэдэрдэг, учир нь Та эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн билээ. Миний бие махбод хэдий зововч сүнсэндээ би тайтгардаг. Таны мэргэн ухаан, Таны үйл хэргийг би хэрхэн шагшин магтахгүй байх билээ? Таныг мэдэж авсныхаа дараа үхэх байсан ч би хэзээд бэлэн, дуртай байх болно. Өө, Төгс Хүчит Нэгэн минь! Та Өөрийгөө надад харуулахыг үнэхээр хүсэхгүй байгаа биш биз дээ? Таны шүүлтийг би үнэхээр хүлээн авах үнэ цэнгүй биш биз дээ? Таны харахыг хүсэхгүй байгаа зүйл надад байгаа юм болов уу?” Ийм төрлийн шалгалт дунд Петр хэдийгээр Миний санааг яг таг ухаарч чадаагүй боловч Надад ашиглагдах нь (зөвхөн Миний шүүлтийг хүлээн авч, ингэснээр хүмүүс Миний сүр жавхлан, уур хилэнг үзэх байсан ч бай) нэр төр, хувийн алдрын хэрэг гэж үзсэн нь илэрхий бөгөөд шалгалтад орсондоо ердөө гутраагүй юм. Миний өмнө үнэнч байсан тул, бас өөрийг нь Би ерөөсөн учраас тэрээр хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөнд үлгэр жишээ, дуурайл болсон билээ. Энэ нь чухамдаа та нарын дагавал зохих үлгэр жишээ биш гэж үү?

“Үг нь махбодоор илэрсэн” номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “6-р бүлэг”-ээс эш татав

Хүмүүс бүгд өөр байдаг. Хэв чанар, үнэнд хандах хандлагад тэдний ялгаа оршдог. Үнэнийг хайрладаг, сайн хэв чанартай хүмүүс үнэн-бодит байдалд хурдан орж, амь олж авч чаддаг. Ердийн хэв чанартай хүмүүс муйхар, мэдрэмжгүй байдаг; үнэн рүү орохдоо удаан, амийн ахиц дэвшил нь ч удаан байдаг. Тааруухан хэв чанартай хүмүүс мэдлэггүй, зөрүүд, биеэ тоосон байгаад зогсохгүй хөшүүн, мулгуу байдал харваас царайн дээр нь илэрхий байдаг бөгөөд сүнс нь хөшүүн, үнэнийг ойлгохдоо удаан байдаг. Үнэнийг ойлгодоггүй, хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирч, дүрэмтэй зууралдахаас өөрийг хийдэггүй тул ийм хүмүүс амьгүй байдаг. Хэрэв тэд үнэнийг ойлгохгүй бол үнэн-бодит байдалд орж чадахгүй. Үнэн-бодит байдалд орж чадахгүй хүмүүсийн дотор амь байдаг уу? (Үгүй.) Амьгүй хүмүүс аливаа зүйл тохиолдох үед харалган аашилж, хэзээ ч оновчтой юм хийдэггүй бөгөөд хөөрхийлөлтэй, арга мөхөс харагдаж, яах учраа үргэлж олдоггүй. Олон жилийн турш Би, өөрсдөд нь ямар нэг юм тохиолдох үед яахаа мэдэхгүй байна гэж хүмүүсийн хэлэхийг байнга сонсож ирлээ. Тийм олон номлол сонсчхоод яаж энэ хэвээрээ байж болох юм бэ? Тэднийг ганц харахад л үнэхээр яах учраа олохгүй байгаа нь харагддаг; тэд хөшүүн, мулгуу гэдэг нь нүүрэн дээр нь бичээтэй байдаг. Зарим хүн: “Би яахаараа хөшүүн гэж? Дэлхий ертөнцөд юу болж байгаа тухайд би нэлээд мэдрэмжтэй: программ, гар утас, цахилгаан бараа ашиглаж мэднэ, гэтэл та нар мэдэхгүй шүү дээ. Та нарын хэв чанар яахаараа ийм тааруухан байдаг байна аа?” гэдэг. Гэхдээ тэдний өчүүхэн жаахан овсгоо ердөө л нэг чадвар болохоос хэв чанарт тооцогддоггүй. Номлол сонсох юм уу үнэнтэй холбоотой юм өөрсдөд нь тохиолдох үед энэ хүмүүс илчлэгддэг: Сүнсэндээ тэд аймшигтай хөшүүн. Хэр хөшүүн бэ? Тэд олон жил Бурханд итгэсэн ч аврагдах эсэхээ одоо ч хэлж мэддэггүй, мөн өөрөө ямар хүн болохоо ч тодорхой мэддэггүй. Тэднээс хэв чанараа юу гэж бодож байгааг нь асуувал сайн хэв чанартай хүнийхээс арай доогуур боловч ердийн хэв чанартай хүнийхээс хавьгүй илүү гэцгээнэ. Тэдний хэв чанар ийм тааруухан байдаг. Энэ жаахан мунхаг биш байна уу? Үнэн юм уу зарчимд хамаатай л бол юу ч байлаа гэсэн хамаагүй, сонсож буй зүйлээсээ тэд юу ч ойлгодоггүй, тийм л тааруухан хэв чанартай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Сайн, муу хэв чанар гэж юу болохыг ойлгож, өөрийнхөө хэв чанар, уг чанар-мөн чанарын талаар тодорхой мэддэг байх нь бүгд өөрийгөө мэдэхэд ашиг тустай. Хүмүүс хаана зогсож байгаагаа мэдэж байх үедээ арай бага алдаа гаргана. Хэр хэмжээгээ мэдэж байх үедээ биеэ тоохоо больж, зан авир нь илүү ухамсартай, зүй зохистой болно. Өөрийгөө мэдэхгүй байх нь ихээхэн асуудал үүсгэж болдог. Ердийн хэв чанартай боловч өөрсдийгөө хэв чанар сайтай гэж боддог зарим хүн бий. Тэд өөрсдийгөө удирдах авьяастай гэж боддог; дотроо удирдагч болж, баг ахлах юм сан гэж тэсэж ядаж байдаг боловч хэн ч тэднийг ер сонгодоггүй. Энэ нь тэднийг түгшээдэг бус уу? Хүмүүс иймэрхүү зүйлд түгшиж, сэтгэл тавгүйтэх үедээ үүргээ сайн биелүүлдэггүй бөгөөд ичгэвтэр байдалд оруулах мунхаг зүйл хийж, Бурханы жигшдэг, эрүүл ухаангүй юм хийх магадлалтай байдаг. Иймээс юун түрүүнд тэд өөрсдийгөө мэдсэнээр завхарсан зан чанарынхаа эдгээр үндсэн илрэлийг засах ёстой. Үүнд биеэ тоосон зантай, эрүүл ухаангүй байж, өөрсдийн хэв чанарыг үргэлж сайн гэж бодож, өөрсдийгөө бусад хүнээс дээр, бусдыг сургах ёстой гэх мэтээр бодох явдал багтдаг. Эдгээр асуудал шийдвэрлэгдсэн цагт чи үүргээ тууштайгаар сайн биелүүлж, зан авир чинь илүү зүй зохистой байх бөгөөд гадна талын түрэмгий, ихэрхүү, хямсгар байдал гэх зэрэг ааш авир, болон өөрийгөө онцгой гэж бодох бодол чамд төвөг удахгүй, мөн чи хавьгүй илүү төлөвшсөн байх болно. Ядаж л чи ариун хүмүүсийн эрхэм хүндтэй, шулуун шударга байдалтай байх бөгөөд тэр нь Бурханы өмнө очиж болох цорын ганц арга зам юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгох нь үүргээ зохих ёсоор биелүүлэхэд маш чухал”-аас эш татав

Өмнөх: 100. Хүн үнэн-бодит байдалтай эсэхийг таних зарчмууд

Дараах: 102. Хүн сүнсэнд нэвтэрдэг эсэхийг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

17 Бурханы илрэлтийн утга учир

1Бурханы илрэлт гэдэг нь Тэрбодитоор дэлхий дээр Өөрийн ажлаар ирнэ гэсэн үг.Өөрийнхөөрөө, Өөрийн зан чанартайгаа, Өөрийн арга барилаарТэр...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх