102. Хүн сүнсэнд нэвтэрдэг эсэхийг таних зарчмууд

(1) Бурханы үгийг уншихдаа хүний ойлголт цэвэр байгаа эсэхийг, өөрсдийн завхарсан байр байдлыг нэгтгэж, Бурханы үгэнд илчлэгдсэн зүйлтэй харьцуулж чадах эсэхийг эхлээд хар;

(2) Хүн үнэнийг эрж хайж, үг хэл, үйл хэргээрээ үнэнийг хэрэгжүүлж чадах эсэхийг, эсвэл үзэл, төсөөллийнхөө дагуу үйлддэг үү, эсвэл дүрэм журмыг мөрддөг үү гэдгийг нь анзаар;

(3) Хүн төрөл бүрийн хүнийг ялган таньж чаддаг эсэхийг, хүн бүрд зарчмын дагуу ханддаг эсэхийг, номлол, нөхөрлөл тогтмол сонсохдоо үнэнийг ойлгож, хэрэгжүүлэлтийн замтай байж чаддаг эсэхийг анзаар;

(4) Өөрийгөө мэдэх мэдлэгийн талаарх хүний яриа бодитой эсэхийг, үнэхээр гэмшсэн эсэхийг, аливаа зүйлийн талаарх үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл нь үнэхээр өөрчлөгдсөн эсэхийг анзаар.

Холбогдох Бурханы үг:

Сүнслэг асуудлыг ойлгодог уу, үгүй юу гэдэг чинь үнэнийг ойлгоход чамд хэр хугацаа шаардагдахтай огт хамаагүй. Харин Бурханы үгийг ойлгож чадах эсэхтэй хамаатай юм. Хэрэв сонссоны дараа ойлгож байна гэж санагдавч асуудалтай тулгарах үедээ ойлгохгүй болж таарвал чи сүнслэг асуудлыг ойлгохгүй байна. Хэрэв хэн нэгэн Бурхан үгийг тухайн үедээ ойлгосон юм шиг санагддаг боловч бүрэн дүүрэн ойлгохгүй байгаад, харин хэсэг хугацаанд туулсны дараа энэ нь тодорхой болж, үнэний энэ талыг ойлгох юм бол тэр хүн сүнслэг ойлголттой байдаг. Энэ нь тэд хэчнээн олон үг, хэллэг ойлгодог вэ гэдэгтэй огт хамаагүй. Энэ нь хүмүүсийн хэв чанар, мөн алхдаг зам, эрэл хайгуултай холбоотой. Сайн хэв чанартай зарим нэг антихрист бий. Чамайг тэдэнд номлосны дараа тэд хэлсэн зүйлийг чинь давтаж, тэр ч бүү хэл үүнээс дүгнэлт хийх чадвартай байдаг бөгөөд улмаар хүмүүс тэдний ярихыг сонсоод чиний хийсэн номлолоос илүү тодорхой байна гэж боддог. Гэхдээ ямар нэг зүйл тохиолдох үед эдгээр антихристийн үйлдэл ойлгосон сургаалтай нь огт нийцдэггүй бөгөөд ойлгодог зүйлээ тэд хэрэглэж чаддаггүй. Тэдний хийдэг номлолоосоо үүдэн үнэний энэ талыг ойлгодог тул юу хийхээ мэдэж, зарчмыг ухаарч чаддаг байх ёстой мэт санагддаг. Гэхдээ ямар нэг зүйл тохиолдох үед тэд хадуурч, өөр онол баримтлах гээд байдаг нь үнэний энэ талыг тэд ойлгодоггүй, номлож буй зүйл нь тэдний хувьд ердөө л хоосон сургаал, нэг ёсны онол гэдгийг, мөн тэд үнэнийг ойлгодоггүй гэдгийг нотолдог. Хоосон сургаал номлохыг нь чи сонсвол маш сайн ойлголттой мэт санагддаг ч үнэн хэрэгтээ тэд ямар ч сүнслэг ойлголтгүй байдаг; тэд үнэнийг ойлгодоггүй, мөн үнэнийг эрэлхийлдэг ч үгүй. Эрж хайхыг хүсэхэд хэрхэн эрэлхийлэх зам тэдэнд байхгүй, тэд ойлгодоггүй. Жишээлбэл, бэрхшээлтэй тулгарах үедээ тэд сөрөг болдог бөгөөд чамайг тэдэнтэй нөхөрлөхөд “Надтай нөхөрлөх хэрэггүй, би бүгдийг ойлгож байгаа” гэж хэлдэг. Үнэн хэрэгтээ тэд ойлгодоггүй; хэрэв үнэхээр ойлгож байсан бол үнэнийг хэрэгжүүлээгүй байсан ч гэсэн ядахдаа л тийм сөрөг, утгагүй болохгүй байсан. Ийм утгагүй, хөгийн зүйл хэлэхийг нь сонссон даруйдаа чи тэднийг юу ч ойлгодоггүй болохыг мэддэг. Үзэлтэй нь нийцэхгүй зүйл тулгарахад Бурханы талаар гомдоллож, Бурханд учирлах гэж оролдож, буруугаар ойлгож, үзэл тараадаг хүмүүс байдаг; тэдний түгээж байгаа зүйлийг сонссон даруйд, тэдний юу хэлж байгааг, зүрх сэтгэлд нь юу байгааг харах үедээ чи тэднийг үнэний талаар ойлголтгүй болохыг мэддэг. Хүмүүс сүнслэг зүйлийг ямар хэмжээнд ойлгодог байхаас үл хамааран, гойд муу антихрист юм уу хүн чанаргүй, ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй хүмүүс л биш бол, тэд үнэнийг жаахан ч гэсэн ойлгодог хэвийн хүмүүс юм бол тэд Бурханаас бага зэрэг эмээх бөгөөд ямар нэг зүйл тохиолдох үед хэдий сул дорой, сөрөг байсан ч утгагүй, эндүү ташаа зүйлс түгээх нь юу л бол. Тэгвэл хэн нэгнийг сүнслэг асуудлыг ойлгодог эсэхийг ялган таних үед ихэнх хүн үнэнийг ойлгодоггүй болох нь ил болдог; ихэвчлэн тэд үг, хэллэгийг асуудалгүй номлодог—ялангуяа хүмүүс Бурханд удаан итгэх тусмаа сайн номлодог, өөрсдийгөө давуу талтай гэж улам бүр мэдэрдэг—үр дүнд нь тэд сүнслэг зүйлийг огт ойлгодоггүй болох нь ил болдог.

Сүнслэг зүйлсийг ойлгохгүй байна гэдгээр яг юуг хэлээд байна вэ? Товчхондоо сүнслэг зүйлсийг ойлгохгүй байна гэдэг нь үнэнийг ойлгохгүй байна гэсэн үг. Зарим хүн хэрхэн үргэлж зөв зүйл хэлэхээ мэддэг бөгөөд асар их эрч хүч, итгэл үнэмшилтэйгээр Бурханд итгэдэг юм шиг санагддаг—тэд сүнслэг зүйлийг ойлгодоггүй байж яаж болох вэ? Чи тэднийг үргэлж тийм их эрч хүчтэйгээр ярьж, хүсэл тэмүүлэлтэй байгааг хардаг. Тэд сөрөг байх нь ховор, зовлон амархан дааж, төлөөс төлж чаддаг. Гэсэн ч тэд үнэнийг ойлгодоггүй. Хэр удаан итгэгч байснаас үл хамааран үнэнийг хэзээ ч ойлгоогүй хүмүүс сүнслэг зүйлсийг ойлгодоггүй. Сүнслэг зүйлсийг ойлгодог хүмүүсийн тухайд тэдний үйлдэл зарчимтай байдаг. Үүнийг мөс чанар эсвэл үнэний ойлголтоосоо мэдсэн ч бай, үгүй ч бай, тэдний тулгарсан бүх зүйлээ зохицуулах арга барилд нь зарчим байдаг; тэд сохроор үйлддэггүй, юмны учир мэддэггүй биш—энэ бол тодорхой дохио. Харин сүнслэг зүйлсийг ойлгодоггүй хүмүүсийн тухайд бол заримынх нь хувьд үйлдэл нь туршлага дээр үндэслэдэг, зарим нь авьяас билэг дээрээ, зарим нь мэргэжил дээрээ, зарим нь олон жилийн турш сонсож ирсэн тусгай мэдлэг, онол, шашны номлол дээрээ, харин зарим нь мөс чанар, хүсэл эрмэлзэл, төрөлхийн сайхан сэтгэл дээрээ үндэслэж хийдэг. Энэ нь юуг баталж байна вэ, хүмүүсийн сүнслэг зүйлсийг ойлгож байгаа тэр талбар дахь үйлдэл нь зарчимтай байдаг гэдгийг үү? Хүмүүс аль талбарт үнэнийг ойлгож байна, тэр талбартаа үйлдэл нь зарчимтай байдаг гэдгийг баталж байна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгодог хүмүүс л сүнслэг асуудлыг ойлгодог”-оос эш татав

Сүнслэг асуудлыг ойлгодог хүмүүс болон ойлгодоггүй хүмүүсийн илэрхийлэл юу вэ? Сүнслэг асуудал ойлгодоггүй хүмүүс үнэний утга учир, Бурханы хэлдэг зүйлийн байр байдал, цаад нөхцөл, утга санааг огт мэддэггүй. Эдгээрийг тэд ухан ойлгож чаддаггүй, өөрсдийгөө эдгээртэй жишиж ч чаддаггүй. Сүнслэг асуудал ойлгодог хүмүүс харин ч нэлээд эсрэгээрээ байдаг. Жишээлбэл, Намайг хүмүүсийн цэвдэг, амиа бодсон, мунхаг байдал, Бурханд хандах дайсагнал, эсэргүүцэл, Бурханы талаарх буруу ойлголтыг агуулдаг зүйл болох хүний дуулгаваргүй байдал гэх сэдвээр нөхөрлөх үед, мөн жишээ татах, үнэний нэг талыг ярих, чиний зүрх сэтгэл дэх яг тэр байдлыг хэлж өгөх, аль эсвэл зүгээр л холбогдох зарчмын хүрээн дэх сэдвийг ярих замаар энэ сэдвийг хөндсөн бүх байдлын тухай ярих үед чи ойлгож, оюун санаа, бодолд чинь зарим нэг өнгөц дүр зураг бууж, “Тэгэхэд би дуулгаваргүй байдалтай байсан болж таарлаа!” гэж хэлдэг. Аль эсвэл Бурханы талаарх буруу ойлголтыг ярих үед чи илчилсэн байдал, илэрхийллээ хараад, хүмүүс тийм санаа өвөрлөж, Бурханы талаар тийм хүсэлт, төсөөлөлтэй байх нь Бурханы тухай буруу ойлголт гэдгийг ухаарвал өөрийгөө эдгээр зүйлтэй харьцуулан жишсэн гэсэн үг. Бурханд хандах дайсагнал, эсэргүүцлийн талаар ярих үед минь чи тийм мэдрэмжтэй байж, тийм байдалд амьдарч, аль эсвэл дотроо тийм зан чанар юм уу мөн чанартай байвал үүнийгээ харьцуулж чадна. Ямар зүйлийг тийм харьцуулалтад оруулж болох вэ? Санаа, бодол, өөрийн харуулдаг үйлдэл, зан авирыг бүгдийг нь шалгаж болно; тэгэхээр чи Бурханы хэлдэг үг, номлодог зүйлийг ойлгож, өөрийн чинь аль зан авир, илчлэл, илрэл, байр байдал, мөн чанар Бурханы илчилсэн, номлосон зүйлтэй адилхан байгааг мэдэж чадна гэсэн үг. Эдгээр нь сүнслэг асуудал ойлгодог хүний илэрхийлэл билээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуулд л амийн оролт бий”-ээс эш татав

Бурханы үгийн тухайд гэвэл эдгээр үг юуг хэлж, юун талаар ярьж байгааг сүнслэг асуудал ойлгодоггүй хүмүүс мэддэггүй; мөн тийм хүмүүс Бурханы илчилдэг байдлыг мэддэггүй, эдгээртэй өөрсдийгөө харьцуулан жишиж ч чаддаггүй. Тэд Бурханы үгийг бүхэлд нь дүрэм журам, бичиг үсэг, уриа лоозон, хоосон сургаал гэж үздэг бөгөөд “Бурханы үг бол үнэн” гэх хэллэгийн жинхэнэ утга учрыг хэзээ ч ойлгодоггүй. Энэ бол сүнслэг асуудлыг ойлгодоггүй хүмүүсийн илэрхийлэл юм… Сүнслэг асуудлыг ойлгодог хүмүүс үнэнийг ойлгох чадвартай бөгөөд өөрсдийгөө үнэнтэй харьцуулан шинжилж чаддаг; Бурханы үг юу илчилдэг, Бурханы үгэнд ямар үнэн байдаг, Бурханы шаардлага юу болохыг тэд мэддэг. Эдгээр зүйлийг ойлгож чаддаг байх нь оролтод хүрсэнтэй адил уу? (Үгүй.) Тэгвэл “ойлгож чаддаг байх” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь юунд чиглэдэг вэ? Эдгээр зүйлийг харгалзан үзээд өөрсдийгөө шинжилж чаддаг, хүн төрөлхтний завхарсан зан чанар, янз бүрийн байдлыг Бурханы илчилснээр хүлээн зөвшөөрч чаддаг, Бурханы шаардлагыг тодорхой хэмжээнд мэдэж чаддаг, мөн Бурханы үг, хүсэлд яригдсан зарчмыг мэдэж чаддаг—энэ бүх зүйлийг тодорхой мэддэг, ойлгодог тийм хүнийг сүнслэг асуудлыг ойлгодог гэж хэлж болно. Сүнслэг асуудал ойлгодог хүмүүс Бурханы үгийг идэж ууж байхдаа тэдгээртэй өөрсдийгөө харьцуулан жишиж чаддаг; мөн Бурханы хэлж байгаа зүйлийг болон юу шаарддагийг нь ойлгож чаддаг. Тийм хүмүүс хүлээн авах чадвартай, үнэнийг хүлээн авах хэв чанар, чадамжтай гэдэг нь эндээс харагддаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуулд л амийн оролт бий”-ээс эш татав

Сүнслэг асуудлыг ойлгодоггүй хүмүүсийн гол илэрхийлэл нь дүрмийг чанд сахидаг явдал. Тэд нэг өгүүлбэр юм уу нэг үйл явдлыг аваад, дагах дүрэм, горим болгон тогтоодог. Тэгвэл энэ хүмүүс үнэнд үүнтэй адилхан байдлаар ханддаг уу? Сүнслэг асуудлыг ойлгодоггүй хүмүүс өнөөдөр чиний нөхөрлөсөн үнэний илрэлийн нэг талыг санадаг; тэгээд тэрхүү үг, зан авирыг хэрэгжүүлэх ёстой дүрэм гэж тогтоон, нэг бүрчлэн алдалгүй санадаг. Дараа нь тэд өөр нөхцөл байдалтай тулгараад, хэний ч нөхөрлөлийг сонсолгүйгээр өмнөх энэ арга барил, дүрмээ хаа хамаагүй ашиглаж, хэрэгжүүлэх болно. Энэ нь сүнслэг асуудлыг ойлгодоггүй хүмүүсийн баттай илрэл юм. Ийм хүмүүст дүрэм баримтлах ямар санагддаг вэ? (Ядаргаатай.) Тэдэнд ядаргаатай санагддаггүй; тэгдэг байсан бол баримтлахаа болих байсан. Тэдэнд үнэнийг хэрэгжүүлж байна гэж санагддаг; тэд дүрэм журам баримталж байна гэж боддоггүй, мөн сүнслэг асуудлыг ойлгохгүй байгаагаа ч мэдэрдэггүй. Үнэнийг ойлгоогүй, үнэн-зарчим юу болох талаар ямар ч ойлголтгүй гэдгээ тэд бүр ч мэдэрдэггүй. Харин ч өөрсдийгөө үнэний бодит тал, мөн үнэний тэр талын зарчмыг ойлгосон гэж боддог; үүний зэрэгцээ Бурханы хүслийг ойлгосон, мөн дүрмийнхээ дагуу үйлдэж чадвал үнэн-бодит байдлын тэрхүү талд орсон байх болно гэж боддог бөгөөд ингэх зуураа Бурханы хүслийг хангаж, үнэнийг хэрэгжүүлж байна гэж итгэдэг. Үнэний ийм ягшмал хэрэгжүүлэлт үнэхээр үнэнийг эрэлхийлж буйн илэрхийлэл мөн үү? (Биш.) Энэ нь сүнслэг асуудлыг ойлгодоггүй, тогтсон журамд баригддаг, залхуу хүний илэрхийлэл юм; иймэрхүү хүн асуудалтай тулгараад үнэнийг эрж хайдаггүй. Тэд үнэний талаар боддог ч үгүй, үүнийг судалж шинжилдэг ч үгүй, мөн нэгд нэггүй судалдаггүй. Түүнчлэн тэд үнэнийг судаллаа ч ойлгож чадахгүй хэвээр байх байсан. Яагаад тэд үнэнийг ойлгож чаддаггүй вэ? Угтаа тэд сүнслэг асуудлыг огт ойлгодоггүй учраас тэр.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуулд л амийн оролт бий”-ээс эш татав

Сүнслэг асуудлыг ойлгодоггүй хүмүүсийн үнэнийг эрэлхийлдэг арга замын үндсэн илэрхийлэл юу вэ? Тэд дүрмийг нэгд нэггүй дагах байдлаар үнэнийг хэрэгжүүлдэг; хүмүүст хоосон сургаалын талаар ярьж, бусдын арга барилыг ягштал хэрэглэдэг. Тэгвэл тийм хүмүүсийн мөн чанар юу вэ? Юунаас үүдэн тэд дүрэм баримтлахыг үнэнийг эрэлхийлэх явдалтай андуурахад хүрдэг вэ? Юунаас болоод энэ асуудал үүссэн бэ? Үүнд уг шалтгаан бий, та нар үүнийг олж чадах уу? (Тийм хүмүүс угаасаа биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг. Тэд үнэнийг эрж хайдаггүй, харин өөрсдийн зөв гэж бодож буй зүйлийг үнэн гэж үздэг.) Сүнслэг асуудал ойлгодоггүй зарим хүний хувьд энэ үнэн боловч уг шалтгаан нь энэ биш. Сүнслэг асуудлын талаар ойлгодоггүй, дүрэм дагах дуртай энэ хүмүүс үнэн болон номлол сонсох үедээ ялангуяа өөрсдийнх нь хэрэгжүүлэлттэй холбоотой зүйлсэд сайтар анхаарч, нэлээд их мэрийлттэй байдаг. Жишээ нь, тэд үүргээ хэрхэн биелүүлэх, хийх учиртай зүйлээ хэрхэн сайн хийх талаарх санааг шимтэн сонсдог. Гол асуудал гэвэл тэд сонсдог номлолынхоо агуулгыг өөрсдийнхөө байдалтай харьцуулж чаддаггүй. Тухайлбал, хүний тэрслүү байдлын талаарх хэлэлцүүлэг сонсмогцоо тэд: “Тэрслүү байдал аа? Би тэрслүү биш! Үүнийг зөвшөөрдөггүй юм чинь иймэрхүү нөхцөл байдалтай ер нь тулгарах юм бол зүгээр л амаа хамхиж, номхон байж, нөхцөл байдлыг үнэлээд, эргэн тойрныхоо хүмүүсийн хийж байгаа зүйлийг л хийе” гэж хэлдэг. Ямар нэг зүйл сонссоныхоо дараа тэд үүнийг өөрсдийн логик загвар, хэрэгжүүлэх арга барилын үүднээс авч үздэг боловч номлолд илчлэгдэж, дурдагдсан үнэн болон янз бүрийн байдлын тухайд сэтгэлийнхээ гүнд будилсан бодолтой байдаг. Бодол нь будилна гэж юу гэсэн үг вэ? Тэд хэлж байгаа зүйлийг ойлголгүй, “Энэ бүх нөхөрлөл юун тухай юм бол? Яагаад энэ бүхнийг арай энгийнээр ярьж болдоггүй юм бэ? Өнөөдөр ийм ч нөхөрлөл, маргааш нь тийм ч нөхөрлөл байх юм!” гэж дотроо боддог. Тэдний бодлоор зан чанараа өөрчлөх амархан—зүгээр л хэлснийг нь хийх явдал байдаг. Тэд өөрсдийгөө эдгээр байдал, ийм завхарсан зан чанартай харьцуулан жишиж чаддаггүй. Амийн оролтын явцад өөр өөр орчинд гарч ирдэг хүний завхарсан зан чанарын янз бүрийн илчлэл, бодол, санаа, санаархал, илрэлийн хувьд ч мөн чанартаа адилхан байдаг: Тэд юу ч мэддэггүй бөгөөд өөрсдийгөө эдгээр зүйлтэй харьцуулж чаддаггүй. Эдгээртэй өөрсдийгөө жишиж чаддаггүй хүмүүст үнэнийг сонсоход ямар санагддаг вэ? (Энэ нь бусад хүнийг хэлж байгаа, өөрсдөд нь ямар ч хамаагүй гэж санагддаг.) Энэ нь тэдний гол онцлог—муу юм дурдагдах үед тэр бүхэн бусдад хамаатай, харин дагаж, ухаарч болохоор дүрэм дурдагдах үед өөрсдөд нь хамаатай гэж тэд боддог. Тэгээд байр байдал, зан чанарын өөрчлөлт, хүний уг чанар-мөн чанартай хамаатай зүйлсийн тухайд хүлээн зөвшөөрдөггүй, хүлээн авдаггүй, мөн ойлгодоггүй. Сүнслэг асуудлыг ойлгодоггүй хүн болгонд энэ шинж нийтлэг байдаг. Өөрөөр хэлбэл, тэд хүмүүсийн янз бүрийн байдал, мөн чанарынх нь илрэл, илчлэлийг ил болгон Бурханы хэлдэг бүхэнтэй өөрсдийгөө харьцуулан жишиж чаддаггүй бөгөөд өчүүхэн ч ялган таних чадваргүй байдаг; тэд үргэлж тэс өөр хоёр юмыг харьцуулдаг. Тэднээс хоол идсэн үү гэж асуувал ямар ч ус уугаагүй гэж хариулах мэт, нойрмоглож байна уу гэж асуувал ам нь цангаагүй гэж хариулах мэт байдаг. Тиймэрхүү нөхцөл, тийм байдалтай хэрэг явдал нэлээд ойр ойрхон тохиолддог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуулд л амийн оролт бий”-ээс эш татав

Хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч бай, үнэнийг яаж эрэлхийлж байгаа харагддаг ч бай хамаагүй, сүнслэг асуудлыг ойлгодоггүй хүмүүс хэзээ ч, ямар ч ахиц дэвшил гаргадаггүй. Сүнслэг асуудал ойлгодоггүй хүмүүс хэчнээн олон жил итгэгч байсан ч гэлээ өөрийгөө мэднэ гэж юу гэсэн утгатайг, завхарсан зан чанар гэж юу болохыг мэддэггүй. Асуудалтай тулгарах үедээ биеэ тоосон зан чанарын илрэл юу болохыг мэддэггүй, мөн үнэнийг дуулгавартай дагахын илрэл юу болохыг ч мэддэггүй. Тэгээд үнэнч шударга хүний хувиар биеэ хэрхэн авч явах ёстойг, ямар төрлийн зан авир ов мэхтэй байдгийг мэддэггүй. Тэд дуулгавартай байдал гэж юу болох, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг эсэргүүцэж, тэрсэлж, голох гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Хүний сайн хүсэл гэж юу болох, үнэний дагуу хэрэгжүүлж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад захирагдах гэж юу гэсэн үг болохыг мэддэггүй. Тэд эдгээр нарийн ширийн зүйлийн ялгааг огт мэддэггүй. Үүргээ биелүүлэхдээ үнэнч байсан эсэх, хөнгөн хуумгай байсан эсэх, ямар завхарсан зан чанар илчилсэн, ямар сэдэлтэй байгаа, явж буй зам нь зөв эсэхийг тэд мэддэггүй. Хэрэгжүүлэлтийнх нь үзэл бодол зөв эсэх, Бурхан ямар төрлийн зан авирыг хайрлаж, ямрыг нь жигшдэг болохыг мэддэггүй. Энэ маягаар үйлдсээр байвал буруудахгүй бөгөөд хүссэн бүхнээ л хийх хэрэгтэй—энэ ямар ч нарийн ширийн зүйлгүй, маш энгийн гэж тэд боддог. Зарим хүн сүнслэг ойлголттой боловч үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлдэггүй; тэд гагцхүү хөдөлмөрлөж, үйлчлэл үзүүлэхээр л чармайдаг. Зарим хүн огт сүнслэг ойлголтгүй байдаг бөгөөд амьдрал дахь сүнслэг асуудлыг ойлгодоггүй. Тэд ердөө л дүрэм журам баримтлахаас хэтэрдэггүй. Тэгээд зүгээр л Бурханы үг уншиж, хэвийн сүнслэг амьдралаар амьдрахтай зууралддаг. Үүргээ биелүүлэхдээ тэд сэлгүүцэж, төвөг уддаггүй. Саад тотгор, үймээн учруулах зүйл албаар хийдэггүй. Хий гэсэн юмыг хийж, энгийн зарчим баримталдаг. Гэхдээ нарийн ширийн юм, амийн оролтод хамаарах байдал, янз бүрийн үзэл бодол, хандлагын тухайд бол бүрмөсөн үл тоомсорлодог. Үзлийг шийдвэрлэх тухай ярих үед чинь тэд өөрсдийгөө ямар ч үзэлгүй, бүх үзэл нь аль эрт шийдвэрлэгдсэн, чиний нөхөрлөж буй зүйл өөрсдөд нь огт хамаагүй гэж боддог. Ямар үзэл ярьж байгааг чинь, эсвэл нөхөрлөж буй зүйлийн чинь үнэн-бодит байдал юу болохыг тэд мэддэггүй. Өөрийгөө мэдэх тухай ярих үед чинь тэд: “Хүн тэрслүү, биеэ тоосон байдаг бус уу? Хүн асуудалтай тулгарах үедээ тэрслүү байж, онгирох ёсгүй, харин даруу төлөв, их зангүй байх ёстой—тэгэхэд хангалттай биз дээ?” гэцгээдэг. Дуулгавартай байх тухай ярих үед чинь тэд: “Дуулгавартай байдал аа? Энэ дуулгавартай, тэр дуулгаваргүй гээд л яриад байх юм—энэ юу гэж тийм төвөггтэй байж болдог юм бэ?” гэцгээнэ. Хүмүүс өөрсдийгөө хаяж, биеэ сахилгажуулах ёстой, Бурханыг хайрлах ёстой, тодорхой орчин нөхцөлд орох үедээ сэдэл, санаархлаа хойш тавих ёстой гэж чамайг хэлэхэд тэд: “Надад тийм олон сэдэл, санаархал байхгүй” гэдэг. Тэдний сэтгэхүй ийм л энгийн байдаг. Иймэрхүү хүмүүс эцэст нь үнэнийг олж авч чадах уу? (Үгүй.) Үнэнд тэд ямар хандлагаар ханддаг вэ? Өөрсдөд нь ийм завхрал байдаг гэж тэд боддоггүй. “Би энэ бүх үгийг урьд нь сонссон, энэ бүгд бараг л адилхан. Зүгээр л дуулгавартай байж, хий гэснийг хийх тухай байдаг биш үү?” гэж тэд боддог. Гэхдээ энэ тийм энгийн байдаг уу? Зарим хүний хувьд тийм байдаг. Сөрөг, сул дорой хүмүүсийг хараад тэд: “Зүгээр л Бурханыг хайрла! Уйлаад яах юм бэ? Сөрөг байгаад байх юу байна?” гэцгээдэг. Тэд сүнслэг асуудлыг ойлгодоггүй. Хүмүүс сүнслэг асуудлыг ойлгодоггүй гэдэг юу гэсэн үг вэ? Бурхан юу ч хэлж, үнэний ямар ч талыг ярилаа гэсэн энэ бүгд тэдэнд онол шиг санагддаг гэсэн үг. Тэд үүнтэй холбоотой бооцоог, эсвэл Бурхан яагаад энэ талаар нөхөрлөж байгааг ойлгодоггүй. Үнэний энэ тал юу болох, хүмүүсийн оролт болон Бурханд итгэх итгэлийн амьдралтай энэ нь ямар холбоотой болох, бодит амьдрал дээр хүмүүст тулгардаг бэрхшээл, тэдний илчилдэг завхарсан зан чанартай ямар холбоотой болох, үнэн ба хүн чанар, үнэн ба мөс чанарын хоорондох холбоо юу болохын алийг нь ч ойлгодоггүй. Эдгээр нарийн ширийн зүйл болон Бурханы хэлсэн үг хүмүүсийн бодит амьдралд илчлэгдэж, илэрдэг зүйл, хүмүүсийн хэрэгжүүлэх ёстой зүйлтэй ямар хамаатай болохыг огт мэддэггүй, эдгээр зүйлийг ойлгодоггүй; “Дуулгавартай байдал, үнэнч зан, хааш яаш бүү бай, саад тотгор, үймээн самуун бүү учруул” гэх мэт үгийг л тэд сонсдог бөгөөд “Эдгээрийн алийг нь ч санах хэрэггүй юм байна. Би зүгээр л Бурханы хий гэснийг хийнэ; үйлчлэл үзүүлэхдээ баяртай байна” гэх ганц зүйлийг эдгээрээс нэгтгэн дүгнэдэг. Үйлчлэл үзүүлэхээс гадна хүнд олон завхрал, санаархал, хүсэл, дур сонирхол, үзэл, төсөөлөл байдаг гэдгийг тэд мэддэггүй. Хүмүүсийн дотор олон зүйл байдаг бөгөөд Бурхан эдгээр үгийг хэлэхдээ эдгээр зүйлийг шийдвэрлэж, үнэнээр орлуулаасай гэж хүмүүсээс хүсэж байгаа юм. Бурхан эдгээр үнэнийг чамд ойлгуулж, чамаар хүлээн авхуулах зорилгоор хэлдэг. Үүний дараа бодит амьдрал дээрх асуудлыг шийдвэрлэх, чамд тулгарсан бэрхшээлийг шийдвэрлэхэд эдгээр үнэнийг ашиглаж болох бөгөөд ингэснээр эдгээр үнэн чиний бодит байдал болж, эднийг чи дотроо амьдран харуулж болох юм. Дараа нь чиний илчилдэг зүйл биеэ тоосон байдал, санаархал, хүсэл, үзэл, төсөөлөл, мэдлэг, гүн ухаан байхаа больж, үнэний бодит байдал болдог. Ямар ч сүнслэг ойлголтгүй хүмүүс үүнийг ойлгодоггүй. Өчнөөн жил номлол сонссоныхоо дараа тэд: “Яахаараа номлол болгон бараг адилхан байдаг юм бэ? Та өөрийгөө мэдэх тухай өчнөөн олон жил номлолоо—энэ зүгээр л заналт сул тал, завхралаа таньж мэдэх асуудал биш үү?” гэж боддог. Өнөөдрийн номлол урьдынхаас илүү гүн гүнзгий, илүү дэлгэрэнгүй байгааг бусад нь хэлдэг ч тэд үүнийг огт мэдэрдэггүй. Эдгээр нь ямар ч сүнслэг ойлголтгүй хүмүүсийн илрэл юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгодог хүмүүс л сүнслэг асуудлыг ойлгодог”-оос эш татав

Авхаалжтай хүмүүс болон сүнслэг хэрэг явдлыг ойлгодог жинхэнэ хэв чанартай хүмүүс бол үнэний хайгуулчид мөн; тэдэнд арван удаа ямар нэг зүйл тохиолдох юм бол тэд магадгүй найман тохиолдолд нь урам зориг авч, сургамж олж авч, бага зэрэг гэгээрэл хүртэж, зарим нэг ахиц дэвшил гаргаж чадна. Сүнслэг хэрэг явдлыг ойлгодоггүй тэнэг хүнд арван удаа ямар нэг юм тохиолдох үед ганц нь ч тэдний аминд тус болохгүй, нэг нь ч тэднийг өөрчлөхгүй, мөн нэг нь ч уг чанарыг нь тэдэнд ойлгуулахгүй бөгөөд тэгээд л тэд дуусна. Өөрсдөд нь ямар нэг зүйл тохиолдох бүрд тэд унадаг бөгөөд унах бүрд нь өөр нэг хүн тэднийг түшиж тулж, аргадах хэрэгтэй байдаг; тусламж, дэмжлэггүйгээр тэд өндийн босож чадахгүй. Ямар нэг зүйл тохиолдох болгонд тэд унах аюултай байдаг бол, мөн тухай бүрд уруудан доройтох аюултай байдаг бол энэ нь тэдний хувьд төгсгөл бус уу? Ийм хэрэггүй хүмүүсийг аврах өөр үндэслэл байна гэж үү? Хүн төрөлхтнийг аврах Бурханы аврал нь үнэнийг хайрладаг хүмүүсийг аврах аврал, хүсэл, шийдвэртэй хэсгийг нь, мөн тэдний зүрх сэтгэл дэх үнэн болон зөв шударга байдлыг хүсэн эрмэлздэг хэсгийг нь аврах аврал юм. Хүний шийдвэр гэдэг нь тэдний зүрх сэтгэл доторх зөв шударга байдал, сайн сайхан, үнэнийг хүсэн эрмэлздэг хэсэг бөгөөд мөс чанартай байдаг. Бурхан үнэнийг ойлгуулж, олж авхуулах, завхралыг нь цэвэрлэж, амь зан чанарыг нь өөрчлөхийн тулд хүмүүсийн энэ хэсгийг аварч, үүгээр дамжуулан завхарсан зан чанарыг нь өөрчилдөг. Хэрвээ чиний дотор эдгээр зүйл байдаггүй бол чи аврагдаж чадахгүй. Чиний дотор үнэнийг гэх хайр, зөв шударга байдал болон гэрлийг гэх хүсэл эрмэлзэл байдаггүй бол; ёрын муутай тулгарах болгонд чамд ёрын муу зүйлийг хаях хүсэл байдаггүй, хүндрэл бэрхшээлийг туулах шийдвэр ч байдаггүй бол; түүнчлэн, мөс чанар чинь хөшүүн бол; үнэнийг хүлээн авах чадвар чинь ч бас хөшүүн болж, үнэн болон тохиолдож байгаа үйл явдалд мэдрэмжгүй ханддаг бол; бүх хэрэг явдлыг ялган таньж чаддаггүй, аливааг өөрөө зохицуулж, шийдвэрлэж чаддаггүй бол аврагдах ямар ч аргагүй юм. Ийм хүнд сайшаах ямар ч зүйл байдаггүй, мөн түүн дээр ажиллахад зохистой юу ч байдаггүй. Тэдний мөс чанар хөшүүн, оюун санаа нь будилуу байдаг, мөн зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хайрладаггүй, зөв шударга байдлыг ч хүсэн эрмэлздэггүй бөгөөд Бурхан үнэний талаар хэчнээн тодорхой, илэрхий ярилаа ч гэсэн аль эрт үхчихсэн мэт хариу үйлдэл үзүүлдэггүй. Тэдний хувьд бүх юм дууссан бус уу? Амьсгалж байгаа хүнийг хиймэл амьсгалаар аварч болно, харин аль хэдийн үхээд, сүнс нь явчихсан бол хиймэл амьсгал ямар ч нэмэргүй. Хэрвээ асуудалтай тулгарах болгондоо чи бултаж, үүнээс зайлсхийхээр оролддог бол гэрчлэл хийгээгүй гэсэн үг юм; ийм болохоор чи хэзээ ч аврагдаж чадахгүй бөгөөд бүрмөсөн дуусчээ.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Будилж төөрөлдсөн хүмүүс аврагдаж чадахгүй”-ээс эш татав

Сүнслэг ойлголттой эсэхийг тодорхойлохдоо Бурханы үгийн шууд утгыг ойлгож байгаа эсэхийг зөвхөн харах нь зүйтэй юү? (Үгүй.) Тэгэхээр сүнслэг ойлголттой байна гэж яг юу гэсэн үг юм бэ? Бүрэн сүнслэг ойлголтод яаж хүрч болох вэ? Нэг талаар, хүн Бурханы үгээр өлсөх ёстой бөгөөд Түүний үгэнд зүтгэл гаргаж, эргэцүүлж, залбиран уншиж сурч, тэдгээрийг нөхөрлөж, эрж хайх ёстой. Хамгийн чухал зүйл юу вэ? Тэд Бурханы үгийг хэрэгжүүлж, туулах ёстой. Хэрэгжүүлж, туулсан цагт эдгээр үг чиний бодит байдал болдог. Тэгсэн цагт л чи тэдгээр үг юуг хэлж байгаа, яг ямар үнэнийг агуулж байгааг үнэхээр ойлгож чаддаг. Тэгсэн цагт л чи бүрэн сүнслэг ойлголтод хүрч чаддаг. Гэхдээ сүнслэг ойлголтод хүрэх нь зорилго биш. Зорилго нь юу вэ? Зорилго нь үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг ойлгох явдал юм. Хэрэв чи үнэнийг хэрэгжүүлэх замтай, яаж хэрэгжүүлэхээ мэддэг бол, хэрэв үүнийг хэрэгжүүлснийхээ дараа доторх үнэнийг нь ойлгож, доторх хэрэгжүүлэлтийнх нь харилцаа, зарчмыг мэдэж авах чадвартай бол чи сүнслэг ойлголттой хүн мөн бөгөөд үнэнийг ойлгох үр дүнд хүрсэн байх болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг ойлгодог хүмүүс л сүнслэг асуудлыг ойлгодог”-оос эш татав

Сүнслэг асуудлыг ойлгодоггүй боловч хүн чанар нэлээд сайтай зарим хүн бий. Тэд дуртайяа төлөөс төлж, өөрсдийгөө зарлагадаж, Бурханы хэлдэг юм бүхнийг дуулгавартай зүрх сэтгэлээр анхаардаг. Гэвч үнэний тухайд гэвэл тэд хүлээн авах чадваргүй. Харин тэд Бурханы зарим үгийг ойлгож чаддаг, өөрсдийгөө тэдгээртэй харьцуулж, дараа нь оролт, хэрэгжүүлэлттэй болж чаддаг бол тийм хүмүүст аврагдах найдлага бий. Тэд хэсэг хугацаанд тиймэрхүү туршлага туулсныхаа дараа сүнслэг асуудлыг аажмаар ойлгож авч чаддаг. Бурханы үгийг шимтэн унших тусам нь Ариун Сүнс тэднийг улам их гэгээрүүлдэг; тэд Бурханы үгээс ойлгож буй бүхнээ өөрсдийн байдалтай жишиж, Бурханы харьцалт, засалт, шалгалт, цэвэршүүлэлт, шүүлт, гэсгээлтийг хүлээн авч чадна. Үүний төлөө тэд төлөөс төлж, эцэстээ зан чанартаа холбогдох өөрчлөлт хийж чадна. Тийм хүнийг ч бас үнэнийг эрэлхийлдэг нэгэнд тооцдог. Үнэнийг эрэлхийлдэг гэж тооцож болох хүмүүст аврагдах найдлага бий юу? Та нар юу гэж хэлэх вэ? Тэдэнд найдлага бий, иймээс тийм хүмүүст “цаазын ял” оноож болохгүй. Эсрэгээрээ, үнэнийг ойлгож, өөрсдийгөө үнэнтэй харьцуулан жишиж чаддаг атлаа хэзээ ч үүнд ордоггүй хүмүүсийн үр дүн ямар байхыг хэлэхэд хэцүү. Энэ асуудлын уг үндэс юу вэ? Энэ нь үнэнийг басамжилж, зэвүүцэн хандах хандлага юм. “Зэвүүцэл” гэж юу гэсэн үг вэ? Үнэнийг хүлээн авч чаддаггүй байх, үнэнийг үл тоомсорлох гэсэн үг. Энэ нь Бурханы үгийг үнэн гэж хүлээн зөвшөөрөхгүй, чухал гэж үзэхгүй байна гэсэн үг юм. Тэд сонссон зүйлээ хэдий их ойлголоо ч хэрэгжүүлдэггүй; Бурханы үгтэй өөрсдийгөө хэдий хэр хэмжээнд харьцуулж, ямаршуу хүн гэдгээ мэдлээ ч мөн л хэрэгжүүлдэггүй. “Хэрэгжүүлэлт” гэх үг өөрөө тийм хүмүүст ямар ч хамаагүй байдаг бөгөөд тэдний аврал амархан ирэхгүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуулд л амийн оролт бий”-ээс эш татав

Өмнөх: 101. Хүн хэв чанартай эсэхийг таних зарчмууд

Дараах: 103. Буудайг үрийн сүүлээс ялгах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

63 Бурханы өмнө байнга ир

IЗав гарган боломж ирэхэд Бурханы өмнө чимээгүй суужТүүний үгийг уншиж, үнэнийг ухааран, гэм буруугаа залруулаарай.Сорилтыг хүлээн авч,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх