120. Хүний уг чанар-мөн чанарыг таних зарчмууд

(1) Хүний уг чанар-мөн чанарыг танихын тулд эрэл хайгуулдаа юу олж авахаар эрж хайдгийг, хэнийг шүтдэгийг нь болон дур сонирхлоороо алхдаг замыг нь хар;

(2) Хүний уг чанар-мөн чанарыг танихын тулд тууштай зан авир, үргэлж илчилдэг зан чанарын талуудыг нь болон хэнтэй харилцаж хамт байдгийг нь хар;

(3) Хүний уг чанар-мөн чанарыг танихын тулд тэдний сул тал, эмзэг цэгийг болон ямар дадлууд тэднийг хамгийн их хянадгийг хар;

(4) Хүний уг чанар-мөн чанарыг тогтоохын тулд аливаа зүйлийн талаарх үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, амьдралыг үзэх үзэл, хамгаалдаг үнэт зүйлсийг нь хар.

Холбогдох Бурханы үг:

Хүний уг чанар бол түүний амь; амьд үлдэхийн тулд түшиглэдэг зарчим нь бөгөөд хүн үүнийг өөрчилж чадахгүй. Урвалтын уг чанарыг жишээ болгон аваад үз. Хэрвээ чи хамаатан садан, найз нөхдөөсөө урвах ямар нэгэн зүйл хийж чаддаг бол энэ нь амийн чинь нэг хэсэг, төрөлх уг чанар чинь гэдэг нь нотлогддог. Энэ бол хэний ч үгүйсгэж чадахгүй зүйл. Жишээлбэл, хэрвээ хүн бусдаас хулгайлах дуртай бол заримдаа хулгай хийж, заримдаа хийдэггүй байсан ч “хулгайлах дуртай” байх нь түүний амийн нэг хэсэг болдог. Тэд хулгайлсан ч бай, үгүй ч бай, хулгай хийх нь зүгээр л нэг төрлийн үйлдэл гэдгийг энэ нь баталж чадахгүй. Харин ч хулгай хийх нь тэдний амийн нэг хэсэг, өөрөөр хэлбэл, тэдний уг чанар гэдгийг энэ нь нотолдог. Зарим хүн: Тэдний уг чанар нь ийм юм бол сайхан зүйлс харахаараа тэд заримдаа яагаад хулгайлдаггүй юм бэ? гэж асууна. Хариулт нь маш энгийн. Тэдэнд хулгайлахгүй байх маш олон шалтгаан бий. Бусдыг харж байхад авч явахад хэтэрхий том зүйл байх ч юм уу, эсвэл тохиромжтой цаг нь биш байх, хэтэрхий үнэтэй зүйл байх, хэт хатуу чанга харуул хамгаалалттай байх, магадгүй тэд үүнийг онцгойлон сонирхдоггүй, эсвэл ямар хэрэгтэйг нь мэдэхгүй байх гэх мэт шалтгаанаар тэд хулгайлахгүй байж болно. Энэ бүх шалтгаан байж болно. Гэхдээ юм хулгайлсан ч бай, үгүй ч бай, тэдэнд ийм бодол хоромхон зуур төрөөд өнгөрдөг гэж нотлох аргагүй. Харин ч эсрэгээрээ энэ бол засаж сайжруулахад бэрх уг чанарынх нь нэг хэсэг мөн. Ийм хүн ганцхан удаа хулгай хийгээд сэтгэл нь ханадаггүй; ямар нэгэн сайхан зүйлтэй таарах юм уу, тохиромжтой нөхцөл байдал гарах бүрд бусдын эд зүйлийг өөрийн болгох бодол төрдөг. Тийм учраас ийм бодлын эх үүсвэр нь зүгээр л хааяа нэг гарч ирдэг зүйл биш, харин тухайн хүний уг чанарт нь байдаг гэж Би хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс эш татав

Хэн ч үг, үйлдлээрээ жинхэнэ төрхөө илэрхийлж чадна. Энэхүү жинхэнэ төрх нь мэдээж тэдний уг чанар юм. Хэрвээ чи булзааруулж ярьдаг хүн бол булзамхай уг чанартай. Хэрвээ уг чанар чинь зальхай бол чи зальжин авирладаг бөгөөд хүмүүс чамд тун амархан мэхлэгдэнэ. Хэрвээ уг чанар чинь хорлонтой бол үгийг чинь сонсоход таатай байж болох ч үйлдэл чинь олиггүй заль мэхийг чинь далдалж чадахгүй. Хэрвээ уг чанар чинь залхуу бол хэлдэг үг бүр чинь хааш яаш, залхуу байдлынхаа улмаас хариуцлагаас зайлсхийх зорилготой байдгийн дээр үйлдэл чинь удаан, хааш яаш, мөн үнэнийг далдлахдаа нэлээд сурамгай байдаг. Хэрвээ чиний уг чанар уян зөөлөн бол үг чинь ухаалаг, үйлдэл чинь ч бас үнэнтэй сайтар нийцнэ. Хэрвээ уг чанар чинь үнэнч бол үг чинь гарцаагүй чин сэтгэлийн, үйлдэл чинь ул суурьтай, эзнийхээ санааг зовоох юм байдаггүй. Хэрвээ уг чанар чинь тачаангуй, эсвэл мөнгөнд шунадаг бол зүрх сэтгэл чинь үргэлж ийм зүйлээр дүүрэн байж, хүмүүсийн амархан мартахааргүй, зэвүүцлийг нь төрүүлэхүйц гажууд, ёс суртахуунгүй үйлийг чи өөрийн эрхгүй үйлдэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Тун ноцтой асуудал: Урвалт (1)”-ээс эш татав

Хүний мөн чанарыг хэрхэн мэдэх вэ? Хүнийг шалихгүй зүйл хийх юм уу юу ч хийхгүй байх үед уг чанар, мөн чанарыг нь чи олж мэдэж чадахгүй. Харин тэдний байнга илчилдэг зүйл, үйлдлийнх нь ар дахь санаархал, хийдэг зүйлийнх нь цаад зорилго, өвөрлөдөг хүсэл, алхдаг замаас эдгээр нь харагддаг. Хамгийн гол нь, Бурханы зохицуулсан орчин, Бурханы өөрсдөд нь биечлэн хийсэн зүйлтэй тулгарах, шалгалт, цэвэршүүлэлт, засалт, харьцалт амсах юм уу Бурханаар биечлэн гэрэлтүүлэгдэж, замчлуулах үедээ тэд ямар хандлагатай байгаагаас эдгээр зүйл харагддаг. Энэ бүхэн юутай хамаатай вэ? Энэ нь хүний үйлдэл, амьдрал, бие авч явдаг зарчимтай хамаатай. Түүнчлэн хүний эрэл хайгуулын чиглэл, зорилго, эрэлхийлдэг арга барилтай холбоотой. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн хүний явдаг зам, амьдардаг байдал, найдаж амьдардаг зүйл, оршин тогтнолынх нь үндэс суурьтай хамаатай байдаг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

Хүмүүсийн уг чанарыг мэдэх тухайд хамгийн чухал зүйл бол ертөнцийг харах хүний үзэл бодол, амьдрал болон үнэт зүйлийн талаарх үзэл бодлоос нь уг чанарыг нь харах явдал юм. Диаволын хүмүүс бүгд өөрсдийнхөө төлөө амьдардаг. Амьдралын талаарх тэдний үзэл бодол, уриа лоозон нь гол төлөв “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэх мэт Сатаны сургаалаас үүдэн гардаг. Газар дэлхийн тэрхүү диавол хаад, агуу хүмүүс, гүн ухаантнуудын хэлсэн үг хүний жинхэнэ амь болсон. Ялангуяа Хятадын ард түмний “мэргэн” хэмээн шагшдаг Күнзийн дийлэнх үг хүмүүсийн амь болсон. Түүнчлэн Буддын шашин, Бумбын шашны алдартай зүйр үг болон янз бүрийн алдартай хүмүүсийн байнга эшлэгддэг сонгодог үгс бий; эдгээр нь бүгд Сатаны гүн ухаан, Сатаны уг чанарын тойм юм. Эдгээр нь мөн Сатаны уг чанарын хамгийн сайн дүрслэл, тайлбар болдог. Хүний зүрх сэтгэлд нэвчсэн эдгээр хор бүгд Сатанаас гаралтай; өчүүхэн төдий нь ч Бурханаас үүдээгүй. Ийм диаволын үг нь бас Бурханы үгийн шал эсрэг байдаг. Бүх эерэг зүйлийн бодит байдал Бурханаас гаралтай, хүнийг хордуулдаг бүх сөрөг зүйл Сатанаас гаралтай гэдэг нь туйлын тодорхой юм. Иймээс амьдралыг үзэх үзэл болон үнэт зүйлээс нь хүний уг чанарыг болон хэнд харьяалагддагийг нь ялган таньж болно. Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: “Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?” Тэрээр: “Хамгийн чухал нь ‘Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй’ гэдэг юм” хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад ёрын мууг үйлдсэнийг нь асуувал тэд: “Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн. Сатаны хийдэг бүхэн өөрийнх нь төлөө байдаг. Тэр Бурханаас давуу байж, Түүнээс ангижирч, өөрөө эрх мэдэл барьж, Бурханы бүх бүтээлийг эзэмшихийг хүсдэг. Тиймээс хүний уг чанар бол Сатаны уг чанар юм. Үнэн хэрэгтээ, маш олон хүний уриа уг чанарыг нь төлөөлж, тусгаж чаддаг. Хүмүүс дүр үзүүлэхээр хэчнээн их оролдлоо ч гэсэн, хийдэг, хэлдэг бүхэндээ хэн болохоо нууж чаддаггүй. Үнэнийг хэзээ ч хэлдэггүй, дүр үзүүлэхдээ сайн зарим хүн байдаг боловч бусад нь тэдэнтэй хэсэг зуур харилцмагцаа тэдний ов мэхтэй уг чанар, туйлын үнэнч шударга бус занг олж мэддэг. Эцэст нь бусад хүмүүс дараах дүгнэлтэд хүрдэг: Тэр хүн бол хэзээ ч үнэн үг хэлдэггүй, бас ов мэхтэй юм. Энэ үг тухайн хүний уг чанарыг төлөөлдөг; энэ нь тэдний уг чанар-мөн чанарын хамгийн сайн дүрслэл, нотолгоо юм. Тэдний амьдралын гүн ухаан нь хэнд ч үнэнийг хэлэхгүй, бас хэнд ч итгэхгүй байх явдал. Хүний сатанлаг уг чанарт ийм гүн ухаан асар их агуулагддаг. Заримдаа чи өөрөө ч үүнийг мэддэггүй, ойлгодоггүй; гэсэн хэдий ч амьдралын хором бүр чинь үүнд үндэслэж байдаг. Түүнчлэн, энэхүү гүн ухаан нь нэлээд зөв, үндэслэлтэй бөгөөд огтхон ч алдаа мадаггүй гэж чи боддог. Сатаны гүн ухаан хүмүүсийн уг чанар болсон бөгөөд тэд өчүүхэн төдий ч тэрслэлгүйгээр үүнд бүрэн нийцэлтэй амьдардаг гэдгийг энэ нь хангалттай харуулдаг. Тиймээс тэд байнга сатанлаг уг чанараа илчилж байгаа ба бүх талаар сатанлаг гүн ухаанаар амьдарсаар байдаг. Сатаны уг чанар бол хүний амь юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”-ээс эш татав

Хүний уг чанарыг хэрхэн ойлгох вэ? Уг чанараа ойлгоно гэдэг үнэндээ сэтгэлийнхээ гүнийг задлан шинжилнэ гэсэн үг; аминд чинь байгаа зүйл үүнд багтдаг. Чи Сатаны логик, Сатаны үзэл бодлын дагуу амьдарсаар ирсэн; өөрөөр хэлбэл, Сатаны амиар амьдарч ирсэн юм. Сэтгэлийнхээ гүн дэх зүйлийг ил болгосноор л чи уг чанараа таньж чадна. Эдгээр зүйлийг хэрхэн ил болгож болох вэ? Тэдгээрийг ганц хоёрхон үйл явдал төдийхнөөр ил болгож, задлан шинжилж болдоггүй; ихэнхдээ ямар нэг зүйлийг хийж дууссаныхаа дараа чи мөн л ойлгож аваагүй байдаг. Жаахан ухаарч, ойлгож автал чинь гурваас таван жил шаардагдаж болох юм. Олон нөхцөл байдалд чи өөрийгөө эргэцүүлж, мэдэж авах ёстой бөгөөд гүн гүнзгий ухаж төнхөх үедээ л үр дүнг нь харна. Үнэний талаарх ойлголт чинь улам гүн гүнзгий болохын хэрээр өөрийгөө эргэцүүлж, өөрийгөө мэдсэнээр дамжуулан чи уг чанар, мөн чанараа аажмаар мэдэж авна. Уг чанараа мэдэхийн тулд чи цөөн хэдэн зүйлийг гүйцэтгэх ёстой. Нэгдүгээрт, чи юунд дуртай болохоо тодорхой ойлгох ёстой. Энэ нь идэж ууж, өмсөж зүүх дуртай зүйлийг чинь хэлж байгаа юм биш; харин чамд таалагддаг зүйлс, чиний атаархдаг зүйлс, шүтдэг зүйлс, эрж хайдаг зүйлс, зүрх сэтгэлдээ анхаарал хандуулдаг зүйлс, холбоо тогтооход таатай байдаг хүмүүс, чиний хийх дуртай зүйлс болон зүрх сэтгэлдээ шүтээн болгодог хүмүүсийг хэлж байгаа юм. Жишээлбэл, ихэнх хүн дээгүүр байр суурьтай, гоёмсог үг яриа, ааш аягтай хүмүүст дуртай байдаг, эсвэл цэцэн цэлмэгээр зусардан ярьдаг, дүр эсгэдэг хүмүүст дуртай байдаг. Тэд ямар хүмүүстэй харилцах дуртай талаар дээр дурдлаа. Харин хүмүүст таалагддаг зүйлсийн тухайд гэвэл, зарим амархан юмыг хийх дуртай байх, бусдын сайн гэж боддог, хүмүүсээр магтуулж, сайшаалгах зүйлсийг хийх дуртай байх зэрэг багтдаг. Хүмүүсийн уг чанарт, дуртай зүйлсийнх нь нийтлэг шинж байдаг. Өөрөөр хэлбэл, тэд гаднах үзэмжид нь бусдын атаархдаг хүмүүс, үйл явдал, зүйлсэд дуртай байдаг, мөн үзэсгэлэнтэй, маш тансаг харагддаг, хүмүүсийн туйлын их шүтэн биширдэг хүмүүс, үйл явдал, юмсад дуртай байдаг. Хүмүүсийн таалдаг эдгээр зүйл нь агуу, нүд гялбам, гоёмсог, сүрлэг байдаг. Хүмүүс бүгд ийм зүйлсийг шүтдэг. Хүмүүс ямар ч үнэнийг эзэмшдэггүй, мөн жинхэнэ хүний ямар ч төрхгүй байдгийг харж болно. Эдгээр зүйлийг шүтэх нь огтхон ч ач холбогдолгүй атал хүмүүс эдгээрт дурласаар л байдаг. Хүмүүсийн дуртай эдгээр зүйл нь Бурханд итгэдэггүй хүмүүст тун сайхан санагддаг бөгөөд тэд эдгээр зүйлийг эрэлхийлэхийг онцгойлон хүсдэг… Ийм зүйлсийг эрмэлзэх нь хорвоогийн хүмүүстэй хамт намаг балчигт хутгалдаж буй хэрэг. Үүнийг Бурхан жигшин голдог. Үүнд үнэн, хүн чанар байхгүй агаад энэ нь сатанлаг юм. Хүний уг чанарыг дуртай зүйлээс нь ухаж гаргах гэдэг нь энэ юм. Хүмүүсийн дуртай зүйлийг хувцаслаж байгаа байдлаас нь харж болно: Зарим хүн анхаарал татахаар, тод өнгөтэй, эсвэл этгээд хачин хувцас өмсөхийг хүсдэг. Тэд өмнө нь хэний ч зүүж байгаагүй зүүсгэл зүүж явах бөгөөд эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж чадах зүйлд дуртай байдаг. Тэд ийм хувцас, зүүсгэл өмсөж зүүж байгаа нь амьдралдаа, зүрх сэтгэлийнхээ гүнд ийм зүйлд дуртай болохыг нь харуулж байгаа юм. Тэдний дуртай зүйл нь эрхэмсэг, аятайхан биш. Тэдгээр нь үнэхээр жинхэнэ хүний зүйлс биш юм. Ийм зүйлд дуртай байгаа нь зөв шударга бус байгаа хэрэг. Тэдний харагдах байдал хорвоогийн хүмүүстэй яг адилхан байдаг. Тэднээс өчүүхэн үнэнийг ч харж чадахгүй. Тиймээс, чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй. Хань ижлээ олох явдлыг жишээ болгон авч үз. Хэрвээ нэгэн эмэгтэй хэн нэгэнд үнэхээр дурласан бол хэн ч түүнийг зогсоож чадахгүй. Хөлийг нь хугалсан ч гэсэн тэр эмэгтэй түүнтэй хамт байхыг хүсэх л болно; үхэх байсан ч гэсэн түүнтэй гэрлэхийг хүснэ. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг хэн ч өөрчилж чадахгүй. Хүн амьсгаа хураасан ч гэсэн сүнс нь мөн л адилхан зүйлд дурлах болно; эдгээр нь хүний уг чанарын зүйлс бөгөөд хүний мөн чанарыг төлөөлдөг.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”-ээс эш татав

Хүний уг чанараа мэдэх гэж юу вэ? Үүнийг яаж мэдэж болох вэ? Ямар талаас нь үүнийг мэддэг вэ? Түүнчлэн, хүний илчилдэг зүйлсээс уг чанарыг нь хэр нарийвчлан харах ёстой вэ? Юун түрүүнд, сонирхлоор нь дамжуулан хүний уг чанарыг харж болно. Жишээлбэл, зарим хүн бүжиглэх гойд дуртай, зарим нь ялангуяа дуучид, кино оддод дуртай байдаг бол өөр бусад нь тодорхой алдартнуудыг гойд их шүтдэг. Эдгээр сонирхлоос бид энэ хүмүүс ямар уг чанартайг харж болно. Жишээлбэл: Зарим нь нэг дуучныг үнэхээр шүтэж, бүр тэр дуучныхаа үйл хөдлөл, инээмсэглэл, үг болгонд донтсон байдаг. Тэд уг дуучиндаа анхаарал хандуулж, бүр дуучныхаа өмсдөг бүхний зургийг авч, түүнийг нь дуурайдаг. Ийм түвшний шүтлэг нь энэхүү хүний уг чанарын талаар юуг харуулдаг вэ? Ийм хүний зүрх сэтгэлд Бурхан бус, өнөөх зүйлс нь л байгаа гэдгийг энэ нь харуулдаг. Энэ хүний бодож, хайрлаж, эрж хайдаг бүхэн нь Сатаных юм; тэдгээр нь энэ хүний зүрх сэтгэлийг эзэмддэг ба энэ хүн зүрх сэтгэлээ бүхэлдээ тэдгээр зүйлд өгсөн байдаг. Энд ямар асуудал байна вэ? Нэг юманд хэтэрхий их дурлах юм бол тэр юм нь хүний амь болж, зүрх сэтгэлийг нь эзэмддэг бөгөөд тухайн хүн Бурханыг хүсдэггүй, харин диаволыг хайрладаг шүтээн шүтэгч гэдгийг бүрэн нотолдог. Иймээс тухайн хүн диаволыг хайрлаж, шүтэн мөргөдөг, үнэнийг хайрладаггүй, Бурханыг хүсдэггүй уг чанартай хэмээн дүгнэж болно. Энэ нь хүний уг чанарыг харах зөв зүйтэй арга бус уу? Энэ нь бүхэлдээ зөв. Хүний уг чанарыг ийнхүү задлан шинжилдэг. Жишээ нь, зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно. Өөр нэг жишээ дурдвал, зарим хүн бусдыг хохироон байж завшааныг шударга бусаар ашиглах нэн дуртайн дээр ийм хүмүүс бүх зүйл дээр өөрсдийн ашиг сонирхлыг биелүүлэх гэж хичээдэг. Тэд юу ч хийсэн өөрсдөд нь ашигтай байх ёстой, эс бөгөөс хийхгүй. Өөрсдөд нь тодорхой хэмжээний давуу тал өгөхгүй л бол тэд аливаа зүйлд санаа зовдог ч үгүй, бүх үйлдлийнх нь ард далд сэдэл байдаг. Өөрсдөд нь ашигтай хэнийг ч сайнаар ярьж, өөрсдөд нь зусарддаг хэнийг ч өргөмжилдөг. Дуртай хүмүүс нь асуудалтай байсан ч гэсэн тэдний зөв гэхийн зэрэгцээ тэднийг хаацайлж, өмгөөлөх гэж ихэд хичээдэг. Ийм хүмүүс ямар уг чанартай байдаг вэ? Эдгээр зан авирт нь үндэслэн тэдний уг чанарыг бүрэн харж болохоор байгаа биз дээ? Тэд үйлдлээрээ дамжуулан завшааныг шударга бусаар ашиглах гэж чармайн, нөхцөл байдал бүрд байнга наймаацдаг бөгөөд тэд бүх зүрх сэтгэлээрээ олз ашигт шунадаг уг чанартай гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэд бүх зүйлийг зөвхөн өөрсдийнхөө төлөө хийдэг. Өөрсдөд нь ашигтай биш л бол тэд эрт босохгүй; тэд бол үнэхээр ханаж цаддаггүй хамгийн аминчхан хүмүүс учраас олз ашигт дурладаг, үнэнийг хайрладаггүйгээс нь тэдний уг чанар харагддаг. Зарим эрчүүд хүүхнүүдэд татагдаж, юу ч хийсэн үргэлж тэдний талаар бодож, явсан газар болгондоо хүүхнүүдийг эргүүлж байдаг. Ийм хүмүүсийн дурладаг, зүрх сэтгэлдээ хамгийн их эрхэмлэдэг зүйл нь үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд юм. Тэд үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн төлөө амиа өгч, бүхнийг золиослоход бэлэн байдаг; тэдний зүрх сэтгэлийг дүүргэж байдаг зүйл бол эмэгтэйчүүд юм. Ийм эрчүүдийн уг чанар нь ямар байдаг вэ? Тэдний уг чанар нь үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хайрлаж, тэднийг тахин шүтэх явдал учраас тэд бол ёрын муу, шунахай уг чанартай садар самуун эрчүүд юм. Үйлдлээрээ тэд шунахай уг чанараа илчилдэг—энэхүү зан авир нь зүгээр нэг тохиолдлын гэм буруу биш, ийм хүмүүс ердийн хүмүүсээс бага зэрэг муу ч байдаг юм биш—тэд эдгээр зүйлд бүрэн эзэмдүүлсэн байдаг ба энэ нь тэдний уг чанар, мөн чанар болсон. Тиймээс ийм зүйлс тэдний уг чанарын илрэл болсон юм.

Хүний уг чанарын бүрэлдэхүүн хэсгүүд байнга илэрч байдаг. Хүн юу ч хийдэг бай, тэр нь юу байхаас үл хамааран тухайн хүний уг чанарыг илрүүлж чадна. Хүмүүс хийдэг бүх зүйлдээ өөрийн сэдэл, зорилготой байдаг бөгөөд гэртээ зочин байлгах, сайн мэдээ номлох, аль эсвэл өөр бусад төрлийн ажлын алинд ч тэд өөрийн мэдэлгүй уг чанарынхаа хэсгээс илчилдэг, учир нь хүний уг чанар бол түүний амь бөгөөд хүмүүс амьдрах хугацаандаа уг чанартаа хөтлөгддөг. Хүний уг чанар зүгээр нэг тохиолдлын буюу санаандгүй зүйл дээр илэрдэггүй; харин ч хүний мөн чанарыг бүрэн харуулж чаддаг бөгөөд хүний яс, цуснаас урсан гардаг юм бүхэн уг чанар, амийнх нь төлөөлөл юм. Зарим хүн сайхан бүсгүйчүүлд дуртай. Нөгөө хэсэг нь мөнгөнд дуртай. Зарим нь байр сууринд гойд дуртай. Зарим нь нэр хүнд болон өөрийн дүр төрхийг онцгойлон эрхэмлэдэг. Зарим нэг нь шүтээнүүдийг онцгойлон хайрлах юм уу, шүтдэг. Мөн зарим хүн тун их биеэ тоосон, ихэрхүү, зүрх сэтгэлдээ хэнд ч бууж өгдөггүй, биеийн хэмжээг эрмэлздэг, бусдаас товойн ялгарч, тэднийг захирах дуртай. Янз бүрийн өөр өөр уг чанар байдаг ба хүн болгонд ялгаатай байж болох боловч нийтлэг шинж нь Бурханыг эсэргүүцэж, Бурханаас урвах байдаг. Энэ байдлаараа тэд бүгд ижилхэн.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Хүний уг чанарт бүх хүнд түгээмэл байдаг тодорхой шинж чанар байдаг: эдгээрийг та нар мэдэж байх ёстой. Хүн бүхэн Бурханаас урвах чадвартай байдаг нь түгээмэл чанар, гэхдээ хүн бүрд өөрийн гэсэн эмзэг цэг байдаг. Зарим хүн үүнд дуртай, зарим нэг түүнд дуртай, зарим хүн үүнийг биширдэг, зарим нь түүнийг биширдэг. Эдгээр нь хүмүүсийн уг чанарын ялгаа юм. Зарим хүн асар их зовж байсан ч хатуужилтай байж чаддаг, харин зарим нь жаахан зовлонгийн дараа л сөрөг болж, гомдоллож эхэлдэг бөгөөд хатуужилтай байхад хэцүү байдаг. Нэг ижил үйл явдалтай тулгараад яагаад хүн бүр өөр өөр хариу үйлдэл үзүүлдэг вэ? Учир нь тэдний уг чанарт байгаа зүйл ялгаатай байдаг. Зарим хүний завхарсан зан чанар илүү хурцаар илэрдэг байхад өөр нэгнийх нь арай сулхан байдаг; гэхдээ мөн чанартаа бол тэд адилхан. Энэ бол түгээмэл шинж чанар. Хүний уг чанар ямар төрлийн хүн болохыг нь тогтоодог. Хэдийгээр түүнд бусадтай нийтлэг шинж чанар байсан ч адилхан төрлийн хүн биш байж болно. Яагаад би тэднийг адилхан төрлийн хүмүүс биш гэж хэлж байна вэ? Учир нь тэдний уг чанарт байгаа тэр зүйл тийм ч илэрхий, тийм ч хүчтэй биш байж болно. Жишээлбэл, хүсэл тачаал бол хүний түгээмэл шинж чанар. Хүн болгонд байдаг. Түүнчлэн энэ талыг ялан дийлэхэд маш хэцүү. Гэхдээ зарим хүний хувьд энэ нь нэн хүчтэй байдаг. Ийм асуудалтай тулгарах үедээ тэд ялан дийлж чаддаггүй тул бусад хүмүүстэй самуурч, эсвэл бусдыг самууралд хөтөлж чадна. Тэр хүмүүс уг чанартаа ёрын муу гэж хэлж болно. Зарим хүн ийм асуудалтай тулгарахаараа бага зэрэг сул дорой болдог, эсвэл завхай хүсэл бага зэрэг мэдэрдэг ч ичгэвтэр зүйл хийдэггүй, өөрсдийгөө хянаж, тийм үйлээс зайлж чаддаг. Энэ тохиолдолд чи тэр хүмүүс уг чанартаа ёрын муу гэж хэлж болохгүй. Махан бие байгаа цагт дур тачаал үргэлж орших болно. Зарим хүн завхайралдаа ташуурч, хүссэн болгоноо садарлан хийдэг. Гэтэл зарим хүн огт тийм биш байдаг. Тэд үнэнийг эрэлхийлж, үнэнд суурилан үйлдэж, махан биеийг хаяж чаддаг. Хэдийгээр тэдэнд махан биеийн хүсэл тачаал байдаг ч биеэ өөрөөр авч явдаг. Үүгээрээ хүмүүс ялгаатай байдаг. Зарим хүн мөнгөнд шунадаг; мөнгө, сайхан зүйл харахаараа тэдгээрийг өөртөө авахыг хүсдэг бөгөөд тэдний эзэмших хүсэл онцгой хүчтэй. Энэ хүмүүсийн уг чанар шунахай, сувдаг. Тэд аливааг харахаараа шунадаг; бүр чуулганы арван хэдэн мянган юань хүртэл хэмжээний мөнгийг үрж, хулгайлж зүрхэлдэг; их мөнгө байх тусам бүр ихийг авч зүрхэлдэг; тэд зүгээр л Бурханаас эмээдэггүй. Энэ бол шуналт уг чанар. Зарим хүн чуулганы 10 юм уу 20 юанийг үрсэн бол мөс чанар нь зулгаадаг. Тэд яаравчлан Бурханы өмнө сөхрөн сууж, залбирдаг бөгөөд харууслын нулимс унаган Бурханаас өршөөл эрдэг. Хүн болгонд сул тал бий: Чи энэ хүнийг сувдаг хүн гэж хэлж болохгүй—энэ бол ердөө л завхарсан зан чанарын илэрхийлэл юм. Зарим хүн бусдыг шүүх дуртай байдаг. Тэд: “Энэ залуу чуулганы цөөн хэдэн юанийг үрсэн мөртөө одоо хэр нь Бурханы өмнө залбирахаар очсонгүй. Дараагийн удаа бүр зуу зуугаар нь үрж өгнө дөө. Тэр бол шуналтай эр!” гэдэг. Ингэж ярих нь зөв биш. Хүмүүс завхарсан зан чанартай байгаа цагт хэвийн сул талуудтай байх нь гарцаагүй. Хүний зарим сул тал завхарсан зан чанарынх нь нэг хэсгийг бас бүрдүүлж байдаг хэдий ч завхарсан зан чанар болон тиймэрхүү уг чанарын хооронд ялгаа бий. Чи бүгдийг нь нэгтгэн дүгнэж, эсвэл хүмүүсийг дур зоргоороо шүүж болохгүй. Бусдыг шүүх нь тэдэнд хамгийн их хор хөнөөл учруулдаг. Хэрэв чи аливааг ялган таньж, эсвэл тодорхой харж чадахгүй байгаа бол хүмүүсийг гомдоохгүйн тулд үндэслэлгүй мэдэгдэл хийхээс зайлсхий. Үнэнийг ойлгохгүйгээр ярьж, үйлдэх нь зарчимгүй хэрэг бөгөөд өөрт ч, өрөөлд ч ашиггүй юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүсийн уг чанар хоорондоо төстэй, мөн ялгаатай гэдгийг хүн ойлгох ёстой”-ээс эш татав

Уг чанарын асуудал нь сул доройтох хоромд л гардаг зүйлс биш, харин амьдралын туршид тууштай байдаг. Хүний хийдэг юм бүхэн тэр хүний үнэрийг шингээдэг, уг чанарынх нь элементийг шингээдэг. Тэдгээр элемент заримдаа ил харагдахгүй байсан ч гэсэн хүний дотор байж байдаг. Жишээлбэл, ов мэхтэй хүн нэг удаа үнэнчээр ярихад үгэн дотор нь үг байж л байх бөгөөд ов мэх нь холилдсон байдаг. Ов мэхтэй хүн өөрийнхөө хамаатнуудыг, бүр хүүхдүүдээ ч гэсэн оролцуулаад хэнийг ч зальдана. Чи түүнтэй хэчнээн илэн далангүй байх нь хамаагүй тэр чамаар тоглоом шоглоом хийнэ. Энэ бол түүний уг чанарын жинхэнэ дүр төрх—тэр ийм уг чанартай. Үүнийг өөрчлөхөд хэцүү бөгөөд тэр цаг үргэлжид тийм байдаг. Үнэнч хүмүүс заримдаа зальжин, ов мэхтэй зүйл хэлж болох боловч тийм хүн ихэнхдээ харьцангуй үнэнч байдаг; тэрээр аливааг шулуун шударгаар хийдэг бөгөөд бусадтай харилцах үедээ тэднийг ашигладаггүй. Бусадтай ярих үедээ тэднийг туршихын тулд аливааг санаатайгаар хэлдэггүй; зүрх сэтгэлээ нээж, бусадтай ярилцаж чаддаг бөгөөд нэлээд шударга хүн гэдгийг нь хүн бүхэн хэлдэг. Түүнд ов мэхтэй байдлаар ярих үе мөн л байдаг; гэхдээ тэрээр ов мэхтэй хүн биш учраас тэр нь ердөө завхарсан зан чанарын илэрхийлэл бөгөөд түүний уг чанарыг төлөөлдөггүй. Хүний уг чанарын тухайд бол тэрхүү уг чанарын шинжүүд нь ямар байдаг, завхарсан зан чанар гэж юу болохыг чи ойлгох ёстой; энэ хоёрыг сайн ялгаж чаддаг байх ёстой.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Уг чанараа ойлгоно гэдэг нь үндсэндээ яг ямар хүн бэ гэдгээ ойлгох явдал юм. Ямар хүн байх нь ямар уг чанартайг чинь илтгэдэг. Жишээлбэл, хүнийг ийм тийм хүн гэж хэлэх нь түүний уг чанарыг хамгийн сайн тодорхойлж буй хэрэг; хүн ямар уг чанартай байх нь ямар хүн болохыг нь тодорхойлдог. Хүний уг чанар бол түүний амь юм. Хүний уг чанар ямар болохыг чи хэрхэн хардаг вэ? Тэр хүнтэй илүү олон удаа уулзаж, ямар хүн болохыг нь ажиглахад илүү их цагийг зарцуулах ёстой. Түүнээс хамгийн их цухалздаг, мөн чанар, онцлог шинжийнх нь илэрхийлэл болсон зүйлийг түүний уг чанар, мөн чанар гэж хэлж болно. Хүний мөн чанарын онцлог нь түүний уг чанарын онцлог юм. Хүнийг үнэндээ ямар хүн бэ гэдгийг нь харах тухайд бол хүнийг шинжих илүү үнэн зөв арга зам энэ юм. Хүний мөн чанар ямар байна, уг чанар нь тийм байдаг. Хүний уг чанар ямар хүн болохыг нь тодорхойлдог. Жишээлбэл, хүний хамгийн гол онцлог шинж нь мөнгөнд гойд дурладаг байдал бол түүний уг чанарыг хэдхэн үгээр дүгнэж болно: Тэр бол мөнгөнд дуртай хүн. Хэрэв хүний хамгийн гол онцлог шинж нь эмэгтэйчүүдэд дуртай байдал бөгөөд тэрээр үргэлж хүүхэн эргүүлж байдаг бол тэр хүн ёрын мууд дурладаг, ёрын муу уг чанартай юм. Зарим хүн идэх хамгийн дуртай байдаг. Тийм хүнд жаахан уух юм, жаахан мах өгөх юм уу өөр сайхан хоол захиалж өгвөл тэр чиний талд ажиллана; тиймээс энэ хүн өлөн ховдог уг чанартай гэдгийг энэ нь харуулдаг. Хүн болгонд амьдралынх нь хором бүрд нөлөөлж, бүх зүйлд нь шингэсэн, хийж буй бүх зүйлийнх нь зорилго болсон хөнөөлт дутагдал байдаг. Тэр зүйл нь эцэстээ тэрхүү хүний уг чанар болдог. Уг чанар нь түүний хамгийн хөнөөлт тал гэж хэлж болно; түүний хөнөөлт дутагдал нь түүний уг чанар юм. Зарим хүн боломжийн хүн чанартай юм шиг байж, гаднаа ямар нэг томоохон дутагдал гаргадаггүй боловч илэрхий онцлог шинж нь эмзэг дорой байдал байдаг. Тэдэнд амьдралын зорилго, тэмүүлэл байдаггүй; тэд ердөө л аргацаан амьдарч, хэн нэгэн хэдхэн гомдмоор үг хэлсэн байсан ч унаж, ялихгүй юман дээрээс л итгэхээ болих хүртлээ сөрөг болдог. Ийм хүмүүсийн өвөрмөц шинж нь эмзэг дорой байдал бөгөөд уг чанар нь арчаагүй хулчгар зан юм. Зарим хүн туйлын уяхан уг чанартай байдаг; өдөр бүр хэлдэг, хийдэг зүйл, бүх үйлдлээрээ тэд сэтгэл хөдлөлийн ертөнцөд оршдог. Тэд энэ ч хүн, тэр ч хүнд сэтгэл татагдаж, өдөр бүр ач тус хариулж, сайхан сэтгэлийг хариулах үүрэгтэй гэж боддог; бүх зүйлийг хийхдээ сэтгэл хөдлөлийн ертөнцөд амьдардаг. Тийм хүний үл итгэгч төрөл садан нь нас барахад гурван өдөр уйлах ёстой болдог. Бусад нь нас барсан хүнийг оршуулмаар байхад тэр хүн үүнийг зөвшөөрдөггүй; нас барсан хүнийг бодсоор байдаг: Тэрээр хэтэрхий хурц сэтгэл хөдлөлтэй. Сэтгэл хөдлөл нь энэ хүний хөнөөлт дутагдал, хамгийн том сул тал гэж хэлж болох бөгөөд энэ дутагдал нь түүнийг үхэлд хүргэж, бүрэн сүйрүүлж болно. Түүний хэт их хүчтэй сэтгэл хөдлөл үнэнийг хэрэгжүүлэхэд нь саад болдог ба үнэн түүнд байхгүй, тэр зарчимгүйгээр үйлддэг болохыг энэ нь харуулдаг. Тэр зөвхөн махан биеийг л хайхардаг; тэр мунхаг, мунгинуу. Тэр, мэдрэмжид онцгой ач холбогдол өгч, сэтгэл хөдлөлөөрөө амьдардаг уг чанартай юм. Тиймээс зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэхийг хүсэж байвал чи уг чанараа мэдэх ёстой. “Уул, ус амархан өөрчлөгддөг боловч хүний уг чанарыг өөрчлөх хэцүү”. Уг чанар нь хэтэрхий муу бол хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй бөгөөд Бурхан тэр хүнийг аврахгүй. Уг чанарыг өөрчилж болно гэж бүү бод.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Чөтгөрлөг хүмүүс бол үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс юм; Бурханыг эсэргүүцэж, дуулгаваргүй байх нь тэдний мөн чанар бөгөөд Бурханд захирагдах санаа зорилго тэдэнд өчүүхэн төдий ч байдаггүй. Ийм хүмүүс бүгд устгагдана. Чамд үнэн байгаа эсэх, чи Бурханыг эсэргүүцдэг эсэх нь чиний харагдах байдал, хааяа яаж ярьж, яаж биеэ авч явдгаас биш, харин мөн чанараас чинь хамаардаг. Хүн устгагдах уу, үгүй юу гэдэг нь мөн чанараар нь тодорхойлогддог; энэ нь хүний зан авир, үнэний эрэл хайгуулаар илчлэгддэг мөн чанарынх нь дагуу тодорхойлогддог. Ажлыг нэг нэгэнтэйгээ ижилхэн хийдэг, ижил хэмжээний ажил хийдэг хүмүүсийн дундаас мөн чанар нь сайн, үнэнийг эзэмшдэг хүмүүс үлдэнэ, харин мөн чанар нь ёрын муу агаад нүдэнд үзэгдэх Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс сүйрлийн бай болно. Хүн төрөлхтний хүрэх газартай хамаатай Бурханы бүх ажил юм уу үг нь хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцана; өчүүхэн ч эндүүрэл тохиолдохгүй, мөн ганц ч алдаа мадаг гарахгүй. Хүмүүс ажил хийх үед л хүний сэтгэл хөдлөл, санаа зорилго үүнд холилддог. Бурханы хийдэг ажил хамгийн зохистой; Тэрээр аливаа бүтээлийг огтхон ч хилсээр буруутгадаггүй. Хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газрыг ухамсарлаж чаддаггүй, Миний айлддаг үгэнд итгэдэггүй хүмүүс одоо олон бий. Итгэдэггүй, мөн үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс бүгд чөтгөрүүд юм!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Өмнөх: 119. Фарисайчуудыг таних зарчмууд

Дараах: 121. Хэвийн хүн чанарыг амьдран харуулах зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх