98. Хүн Ариун Сүнсний ажилтай эсэхийг таних зарчмууд

(1) Хүн шүүлт гэсгээлт, харьцалт засалт хүлээн авч, Бурханы үгийн шалгалт, цэвэршүүлэлтийг туулж чаддаг эсэхийг, өөрсдийгөө үнэхээр мэдэх чадвартай эсэхийг, үнэн сэтгэлээсээ гэмшсэн эсэхийг анзаар;

(2) Хүний Бурхантай харилцах харилцаа хэвийн эсэхийг, Түүнийг хүндэлж, дуулгавартай дагадаг эсэхийг, Түүнтэй үнэхээр ярилцдаг эсэхийг анзаар;

(3) Хүн үүргээ үр дүнтэй гүйцэтгэж, зарчмын дагуу үйлддэг эсэхийг, үнэнийг хэрэгжүүлж чаддаг эсэхийг, зүрх сэтгэлдээ Бурханыг жинхэнээсээ хайрладаг эсэхийг анзаар;

(4) Бурханы үгийг идэж, ууж байгаад нь шинэ гэрэл байгаа эсэхийг, үнэний талаар бодит мэдлэг илэрхийлж чаддаг эсэхийг, аливаа зүйлийн талаарх үзэл бодол болон амь зан чанарт нь ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг анзаар.

Холбогдох Бурханы үг:

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачилгатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүст идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдэмгий байдлыг өгдөг ба Бурханаар төгс болгуулахаар эрэлхийлэх боломж олгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг; тэд идэвхгүй, албадуулсан байдаггүй, харин идэвх санаачилгаараа үйлддэг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс баяртай агаад бэлэн байдаг бөгөөд дуулгавартай байхыг хүсэж, өөрсдийгөө даруу болгохдоо баяртай байдаг. Тэд дотроо шаналалтай, сул дорой байдаг хэрнээ хамтран ажиллах шийдвэртэй байдаг; тэд дуртайяа зовж, дуулгавартай байж чаддаг, мөн хүний хүсэл, хүний бодлоор сэвтээгүй, хүний шунал болон сэдлээр лавтайяа сэвтээгүй байдаг. Ариун Сүнсний ажлыг туулах үедээ тэд дотроо тун ариун байдаг. Ариун Сүнсний ажилтай хүмүүс Бурханыг гэх хайрыг болон ах эгч нарыг гэх хайрыг амьдран харуулдаг; тэд Бурханы баярладаг зүйлд баярлаж, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн яддаг. Ариун Сүнсний ажлаар хөдөлгөгддөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг бөгөөд үнэнийг байнга эрэлхийлдэг, мөн хүн чанарыг эзэмшдэг. Ариун Сүнс дотор нь ажиллах үед хүмүүсийн байр байдал улам бүр сайжирч, хүн чанар нь улам бүр хэвийн болдог бөгөөд зарим хамтын ажиллагаа нь мунхаг байж болох ч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад хийх гэж оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй. Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрмийн дагуу хүн дээр ажиллаж, хэвийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ хэвийн хүмүүсийн хэрэгцээний дагуу залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Тэрээр хэрэгцээнийх нь дагуу тэднийг хангаж, дутагддаг зүйл болон дутагдлынх нь дагуу эергээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг бодит амьдрал дээр гэгээрүүлж, залж чиглүүлэхийн төлөө байдаг; тэд бодит амьдрал дээр Бурханы үгийг туулж байж л Ариун Сүнсний ажлыг харж чаддаг. Хүмүүс өдөр тутмын амьдралдаа эерэг байр байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байвал Ариун Сүнсний ажилтай байдаг. Ийм байдалд тэд Бурханы үгийг идэж, уух үедээ итгэлтэй байдаг; залбирах үедээ урам зоригтой байдаг; ямарваа зүйл тохиолдоход идэвхгүй бус байдаг; ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы сур хэмээн шаарддаг сургамжийг тэдгээр зүйлийн дотроос харж чаддаг. Тэд идэвхгүй, сул дорой биш байдаг бөгөөд бодит бэрхшээлтэй тулгарсан хэдий ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас эш татав

Ариун Сүнсний ажил ямар үр дүнд хүрдэг вэ? Чи мунхаг, ялган таних чадваргүй байж болох боловч Ариун Сүнс ажиллаж л байгаа цагт чи итгэлтэй болж, Бурханыг хангалттай хайрлаж чадахгүй байгаагаа үргэлж мэдэрнэ. Урдах бэрхшээл чинь хэчнээн их байлаа ч, чи хамтран ажиллахад бэлэн байна. Чамд ямар нэгэн юм тохиолдож, тэр нь Бурханаас ирсэн үү, эсвэл Сатанаас ирсэн үү гэдэг нь тодорхойгүй байх боловч чи хүлээж чадна, мөн идэвхгүй ч биш, хайнга ч биш байх болно. Энэ бол Ариун Сүнсний хэвийн ажил юм. Ариун Сүнс дотор чинь ажиллах үед чамд бодит бэрхшээл тулгарсаар байдаг: Заримдаа чи уйлж, заримдаа чиний даван гарч чадахгүй зүйлс байдаг боловч энэ нь бүхэлдээ Ариун Сүнсний ердийн ажлын л үе шат юм. Хэдийгээр чи тэдгээр бэрхшээлийг даван гараагүй ч, хэдийгээр тухайн үед сул дорой, гомдлоор дүүрэн байсан ч дараа нь туйлын итгэлээр Бурханыг хайрлаж бас л чадсан. Чиний идэвхгүй байдал хэвийн туршлагатай байхад чинь саад хийж чадахгүй бөгөөд бусад хүн юу ч хэлж байсан, бусад нь чам руу яаж ч дайрч довтолж байсан, Бурханыг хайрлаж мөн л чаддаг. Залбирлын үеэр чи, урьд нь Бурханд маш их өртэй байдаг байсан гэдгээ үргэлж мэдэрдэг бөгөөд тийм зүйлстэй дахин тулгарах болгондоо Бурханыг хангалуун байлгаж, махан биеэс татгалзахаар шийддэг. Энэхүү хүч чадал нь дотор чинь Ариун Сүнсний ажил байгааг харуулдаг. Энэ нь Ариун Сүнсний ажлын хэвийн байр байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас эш татав

Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн байх үед сүнслэг амьдрал болон махан бие дэх амьдрал нь хэвийн байдаг, эрүүл ухаан нь хэвийн, эмх цэгцтэй байдаг. Ийм нөхцөл байдалд байх үед тэдний дотроо туулж, мэдэж авдаг зүйлийг ерөнхийд нь Ариун Сүнсээр хөдөлгөгдсөнөөс гардаг (Бурханы үгийг идэж, уух үедээ мэдлэг ухаантай байх юм уу зарим нэг энгийн мэдлэг эзэмшиж, эсвэл зарим зүйл дээр үнэнч байж, эсвэл зарим зүйл дээр Бурханыг хайрлах чадалтай байх—энэ бүхэн Ариун Сүнснээс гардаг) гэж хэлж болно. Хүн дэх Ариун Сүнсний ажил тун хэвийн байдаг; хүн үүнийг мэдрэх чадваргүй бөгөөд энэ нь хүнээр өөрөөр нь дамжиж байгаа мэт санагддаг, гэхдээ үнэндээ энэ нь Ариун Сүнсний ажил юм. Өдөр тутмын амьдралд, Ариун Сүнс хүн бүрд их, бага ажлын аль алийг хийдэг бөгөөд гагцхүү энэ ажлын хэмжээ л ялгаатай байдаг. Зарим хүн сайн хэв чанартай байдаг бөгөөд аливааг хурдан ойлгодог, тэдний доторх Ариун Сүнсний гэгээрэл ялангуяа их байдаг. Харин зарим хүн хэв чанар муутай, аливааг ойлгохдоо удаан байдаг боловч Ариун Сүнс тэднийг дотроос нь хөдөлгөдөг бөгөөд тэд ч бас Бурханд үнэнч байж чадна—Ариун Сүнс Бурханыг эрэлхийлдэг бүх хүнд ажилладаг. Өдөр тутмын амьдралдаа хүмүүс Бурханыг эсэргүүцдэггүй, эсвэл Бурханы эсрэг тэрсэлдэггүй, Бурханы удирдлагад харшлах зүйлсийг хийдэггүй, Бурханы ажилд саад болдоггүй байх үед хүн нэг бүрд Бурханы Сүнс их, бага хэмжээгээр ажилладаг; Тэрээр тэднийг хөдөлгөж, гэгээрүүлж, тэдэнд итгэл, хүч чадал өгч, идэвх санаачилгатайгаар ороход хүргэж, мөн залхуурахгүй, махан биеийн зугаа цэнгэлд шунахгүй, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байж, Бурханы үгийг хүсэн эрмэлзэхэд хүргэдэг. Энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирдэг ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас эш татав

Бурханы ажлыг туулах үед хааяа л Ариун Сүнсний ажилтай байдаг байхад байнга шахуу Ариун Сүнстэй хамт байдаг. Хүмүүсийн эрүүл ухаан болон сэтгэхүй хэвийн байгаа цагт, мөн байр байдал нь хэвийн байгаа цагт Ариун Сүнс гарцаагүй хамт байдаг. Хүмүүсийн эрүүл ухаан болон сэтгэхүй хэвийн биш байх үед хүн чанар нь хэвийн биш байдаг. Хэрвээ энэ мөчид Ариун Сүнсний ажил чамд байгаа бол Ариун Сүнс ч бас гарцаагүй чамтай хамт байх болно. Гэхдээ Ариун Сүнс чамтай хамт байдаг бол Ариун Сүнс заавал чиний дотор ажиллаж байх албагүй, учир нь Ариун Сүнс онцгой цагт ажилладаг билээ. Ариун Сүнстэй хамт байх нь зөвхөн хүмүүсийн хэвийн оршин тогтнолыг л хадгалж чадах боловч Ариун Сүнс тодорхой цаг хугацаанд л ажилладаг. Жишээлбэл, хэрвээ чи удирдагч юм уу ажилчин бол чуулганыг усалж, тэжээлээр хангах үед чинь бусдад сургамжтай, мөн ах эгч нарын чинь зарим бодитой асуудлыг шийдвэрлэж чадах зарим үгээр Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ—ийм үед Ариун Сүнс ажиллаж байгаа. Заримдаа, Бурханы үгийг идэж, ууж байх үед чинь ялангуяа чиний туршлагатай холбоотой зарим нэг үгээр Ариун Сүнс чамайг гэгээрүүлэн, өөрийнхөө байр байдлын талаар илүү их мэдэх боломж олгодог; энэ нь ч бас Ариун Сүнсний ажил юм. Заримдаа, Намайг ярихад та нар сонсож, өөрсдийнхөө байр байдлыг Миний үгтэй харьцуулан хэмжиж чаддаг бөгөөд заримдаа та нарын сэтгэл хөдөлж, эсвэл зоригждог; энэ бүхэн нь Ариун Сүнсний ажил юм. Ариун Сүнс цаг ямагт өөрсөд дээр нь ажиллаж байгаа гэж зарим хүн хэлдэг. Тэгэх боломжгүй. Ариун Сүнс үргэлж өөрсөдтэй нь хамт байдаг гэж хэлэх юм бол бодитой байна. Өөрсдийнх нь сэтгэхүй, эрүүл ухаан нь цаг үргэлж хэвийн байдаг гэж хэлэх юм бол тэр нь ч бас бодитой байж, Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан. Хэрвээ тэд, Ариун Сүнс үргэлж дотор нь ажиллаж, хором бүрд өөрсдийг нь Бурхан гэгээрүүлж, Ариун Сүнс сэтгэлийг нь хөдөлгөдөг, тэгээд тэд цаг ямагт шинэ мэдлэг олж авдаг гэж хэлэх юм бол энэ нь яавч хэвийн биш! Энэ нь тэр чигтээ ер бусын хэрэг юм! Тийм хүмүүс бол муу ёрын сүнс гэдэг нь өчүүхэн ч эргэлзээгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-өөс эш татав

Бурханы Сүнсээр замчлуулдаг, Бурханы Сүнсээр хөдөлгөгдсөн бүх хүн Бурханы ажлыг эзэмшдэг нь Бурханы үг болон хайр тэдний дотор үндэслэсэн гэдгийг харуулдаг. Зарим хүн ингэж хэлдэг: “Би залбиралдаа чам шиг чин үнэнч байдаггүй, бас Бурхан миний сэтгэлийг тийм ч их хөдөлгөдөггүй; заримдаа бясалгаж, залбирах үедээ би Бурхан хайр татам гэдгийг мэдэрч, миний зүрх сэтгэлийг Бурхан хөдөлгөдөг.” Хүний зүрх сэтгэлээс илүү чухал юу ч үгүй. Зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх үед бүхий л оршихуй чинь Бурхан руу эргэсэн байх ба тэр үед зүрх сэтгэлийг чинь Бурханы Сүнс хөдөлгөсөн байх болно. Та нарын дундаас ихэнхэд нь ийм туршлага байгаа—зүгээр л туршлагын чинь гүн гүнзгий байдал нь адилхан биш. Зарим хүн: “Би залбирлын олон үг хэлдэггүй, зүгээр л бусдын яриаг сонсоод миний доторх хүч чадал нэмэгддэг” гэж хэлдэг. Энэ нь сэтгэлийг чинь Бурхан хөдөлгөсөн гэдгийг харуулдаг. Зүрх сэтгэлийг нь Бурхан хөдөлгөсөн хүмүүс бусдын яриаг сонсох үедээ зоригждог; зоригжуулж урамшуулсан үгийг сонсох үедээ хүний зүрх сэтгэл огт хөдлөхгүй хэвээр байвал Ариун Сүнсний ажил түүний дотор байхгүй гэдгийг энэ нь баталдаг. Тэдний дотор хүсэл эрмэлзэл байдаггүй нь тэдэнд ямар ч шийдвэр байхгүй гэдгийг баталдаг, тиймээс тэдэнд Ариун Сүнсний ажил байдаггүй. Хэрвээ хүний сэтгэлийг Бурхан хөдөлгөсөн бол Бурханы үгийг сонсох үедээ тэрээр хариу үйлдэл үзүүлнэ; харин Бурхан сэтгэлийг нь хөдөлгөөгүй бол тэрээр Бурханы үгтэй холбогдоогүй, тэдгээртэй ямар ч хамаагүй байдаг бөгөөд гэгээрүүлэгдэж чадахгүй. Бурханы үгийг сонссон агаад ямар ч хариу үйлдэлгүй байсан хүмүүс нь Бурханаар хөдөлгөгдөөгүй хүмүүс юм—тэд бол Ариун Сүнсний ажилгүй хүмүүс билээ. Шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чаддаг бүх хүн хөдөлгөгдсөн байдаг бөгөөд Ариун Сүнсний ажилтай байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага”-аас эш татав

Зарим хүнд Бурханы үгийг унших нь залхмаар санагддаг ба энэ нь хэвийн байдал биш. Бурханы үгээс хэзээ ч залхахгүй байж, үргэлж үүгээр цангаж, Бурханы үгийг үргэлж сайн гэж бодох нь хэвийн байдал юм. Үнэхээр орсон хүн Бурханы үгийг ингэж идэж уудаг. Бурханы үг дэндүү бодитой агаад хүний орох ёстой яг тэр зүйл мөн гэдгийг мэдрэх үед чинь; Түүний үг хүнд асар их тустай, ашигтай бөгөөд хүний амийн хангалт мөн гэдгийг мэдрэх үед чинь—Ариун Сүнс чамд ийм мэдрэмжийг өгдөг бөгөөд Ариун Сүнс чамайг хөдөлгөдөг. Энэ нь Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа ба Бурхан чамаас нүүр буруулаагүй гэдгийг нотолдог. Бурхан үргэлж үг хэлж байгааг хараад зарим хүн Түүний үгээс залхаж, энийг уншсан ч бай, үгүй ч бай ямар ч ялгаагүй гэж боддог—энэ нь хэвийн байдал биш. Тэдэнд бодит байдалд орохоор цангадаг зүрх сэтгэл байдаггүй бөгөөд тийм хүмүүс төгс болгуулах гэж шимтдэггүй, мөн үүнд ач холбогдол өгдөггүй. Бурханы үгээр цангахгүй байгаа бол хэвийн бус байдалтай байгааг чинь энэ нь харуулдаг. Урьд нь, Бурхан чамаас нүүр буруулсан эсэхийг, дотроо амар тайван байгаа эсэх болон таашаал мэдэрсэн эсэхээр чинь тодорхойлдог байсан. Одоо бол, Бурханы үгээр цангадаг эсэх, Түүний үгийг бодит байдлаа болгосон эсэх, чи үнэнч эсэх, мөн Бурханы төлөө чадах бүхнээ хийж чаддаг эсэх чинь гол түлхүүр нь юм. Өөрөөр хэлбэл, хүн Бурханы үгийн бодит байдлаар үнэлэгддэг. Бурхан Өөрийн үгийг бүх хүн рүү чиглүүлдэг. Хэрвээ чи үүнийг уншихыг хүсдэг бол Тэр чамайг гэгээрүүлнэ, харин чи хүсэхгүй бол Тэр чамайг гэгээрүүлэхгүй. Зөвт байдлаар өлсөж, цангадаг, Өөрийг нь эрж хайдаг хүмүүсийг Бурхан гэгээрүүлдэг. Үгийг нь уншсаны дараа ч гэсэн Бурхан өөрсдийг нь гэгээрүүлээгүй гэж зарим хүн хэлдэг. Гэхдээ чи эдгээр үгийг ямархуу байдлаар уншсан бэ? Хэрвээ чи морин дэл дээрээс цэцэгс харж буй хүнтэй адилаар Түүний үгийг уншиж, бодит байдалд ямар ч ач холбогдол өгөөгүй бол Бурхан чамайг гэгээрүүлж яаж чадах юм бэ? Бурханы үгийг нандигнадаггүй хүн яаж Түүгээр төгс болгуулж чадах юм бэ? Хэрвээ чи Бурханы үгийг нандигнадаггүй бол чамд үнэн ч байхгүй, бодит байдал ч байхгүй байх болно. Хэрвээ чи Түүний үгийг нандигнадаг бол үнэнийг хэрэгжүүлж чадна; тэр үед л чи бодит байдлыг эзэмшинэ… Бурхан маш ихийг ярьсан болохоор Түүний үгийг идэж, уухын тулд чи чадах бүхнээ хийх ёстой, дараа нь чи өөрийн мэдэлгүй ойлгож авах бөгөөд нэг л мэдэхэд Ариун Сүнс чамайг гэгээрүүлнэ. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлэх үедээ хүнд ихэвчлэн мэдэгддэггүй. Цангаж, эрж хайх үед чинь Тэр чамайг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнсний ажилладаг зарчим нь чиний идэж уудаг Бурханы үгэнд төвлөрдөг. Бурханы үгэнд ямар ч ач холбогдол өгдөггүй, Түүний үгэнд үргэлж өөр хандлага баримталдаг—Түүний үгийг уншсан ч бай, үгүй ч бай ялгаагүй гэж мунгинан боддог бүх хүн бол бодит байдлыг эзэмшдэггүй хүмүүс юм. Ийм хүнээс Ариун Сүнсний ажлыг ч, Түүний гэгээрлийг ч харах аргагүй. Иймэрхүү хүмүүс бол сургаалт үлгэрийна Нангуо гуайтай адил, бусдын хүчээр амьдардаг дүр үзүүлэгчид юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгийн эрин үе юм”-аас эш татав

Хүмүүсийн байр байдал хэвийн бус байх үед тэднийг Ариун Сүнс хаядаг; тэд оюун санаандаа гомдомтгой, буруу сэдэлтэй байдаг, мөн залхуурч, махан биеэ өөгшүүлж, зүрх сэтгэл нь үнэний эсрэг тэрсэлдэг. Энэ бүхэн Сатанаас гардаг. Хүмүүсийн нөхцөл байдал хэвийн бус байх үед, мөн тэдний дотор харанхуй байж, хэвийн эрүүл ухаанаа алдаж, Ариун Сүнсэнд хаягдаж, өөрсдийнхөө дотор Бурханыг мэдэрч чадахгүй байх үед дотор нь Сатан ажиллаж байгаа юм. Хэрвээ хүмүүс дотроо үргэлж хүч чадалтай байж, Бурханыг үргэлж хайрладаг бол ерөнхийдөө аливаа зүйлс тэдэнд тохиолдох үед тэдгээр нь Ариун Сүнснээс ирдэг ба тэд хэнтэй ч уулзсан бай, тэр уулзалт нь Бурханы зохицуулалтын үр дүн байдаг. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал чинь хэвийн байх үед, мөн чамайг Ариун Сүнсний агуу ажил дотор байх үед Сатан чамайг ганхуулах боломжгүй. Энэхүү суурин дээр юм бүхэн Ариун Сүнснээс ирдэг гэж хэлж болох бөгөөд хэдий чамд буруу бодол байж болох ч тэдгээрээс татгалзаж, дагахгүй байж чадна. Энэ бүхэн Ариун Сүнсний ажлаас гардаг. Сатан ямар нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцдог вэ? Нөхцөл байдал чинь хэвийн бус байх үед, Бурханаар хөдөлгөгдөөгүй, Бурханы ажилгүй, дотроо уйтгартай, хоосон байх үед, Бурханд залбирсан ч юу ч ухаарахгүй, Бурханы үгийг идэж, уухдаа ч гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэхгүй байх үед та нарын дотор Сатан ажиллахад амархан байдаг. Өөрөөр хэлбэл, Ариун Сүнсэнд хаягдаж, Бурханыг мэдэрч чадахгүй байх үед чинь Сатаны уруу таталтаас гардаг олон зүйл та нарт тохиолддог. Ариун Сүнсийг ажиллаж байхад Сатан ч бас нэгэн зэрэг ажилладаг байгаа. Ариун Сүнс хүний сэтгэл доторхыг хөдөлгөхийн сацуу Сатан хүнд саад болдог. Гэхдээ Ариун Сүнсний ажил тэргүүлэх байр суурийг эзэлдэг бөгөөд нөхцөл байдал нь хэвийн хүмүүс ялалт байгуулж чаддаг, энэ нь Ариун Сүнсний ажил Сатаны ажлыг ялан дийлж байгаа хэрэг юм. Харин Ариун Сүнсийг ажиллах үед хүмүүсийн дотор завхарсан зан чанар байсаар байдаг; гэхдээ Ариун Сүнсний ажлын үеэр хүмүүсийн хувьд өөрсдийнхөө тэрслүү байдал, сэдэл, хольцыг олж мэдэж, танихад амархан байдаг. Тэр үед л хүмүүс харуусаж, гэмших хүсэлтэй болдог. Ийм болохоор тэдний тэрслүү, завхарсан зан чанар Бурханы ажил дотор аажмаар хаягддаг. Ариун Сүнсний ажил нэн хэвийн байдаг; Түүнийг хүмүүс дээр ажиллахад хүмүүст мөн л бэрхшээл тохиолдоно, тэд мөн л уйлж, зовж, сул дорой байдаг бөгөөд тэдний хувьд тодорхойгүй зүйл их байсаар байдаг, гэхдээ ийм байдалд тэд уруудан доройтохоо больж, Бурханыг хайрлаж чаддаг, мөн хэдий тэд уйлж, дотроо шаналж байсан ч Бурханыг магтах чадвартай хэвээр байдаг; Ариун Сүнсний ажил тун хэвийн бөгөөд өчүүхэн төдий ч ер бусын биш. Ариун Сүнсийг ажиллаж эхэлмэгц хүмүүсийн байр байдалд өөрчлөлт гарч, тэдний хувьд үндсэн зүйлс арилдаг гэж ихэнх хүмүүс итгэдэг. Тийм итгэл нь эндүү ташаа юм. Ариун Сүнс хүний дотор ажиллах үед хүний идэвхгүй зүйлс байсаар байдаг бөгөөд биеийн хэмжээ нь өөрчлөгдөлгүй хэвээр үлддэг ч тэрээр Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг олж авдаг тул түүний байр байдал илүү идэвх санаачилгатай, доторх нөхцөл байдал нь хэвийн байдаг ба тэрээр хурдан өөрчлөгддөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас эш татав

Заримдаа Бурхан чамд тодорхой нэг төрлийн мэдрэмжийг буюу дотоод баяр жаргал болон Бурханд ойр байдлаа алдахад хүргэж, харанхуйд живүүлдэг тийм мэдрэмжийг өгдөг. Энэ бол цэвэршүүлэлтийн нэг төрөл юм. Чи аливаа зүйлийг хийх болгондоо бүтэлгүйтэх юм уу эсвэл хана мөргөдөг. Энэ бол Бурханы сахилгажуулалт юм. Заримдаа чамайг Бурханд дуулгаваргүй, тэрслүү зүйл хийхэд хэн ч мэдэхгүй байж болох боловч Бурхан мэддэг. Тэр чамайг зүгээр өнгөрөөхгүй, сахилгажуулах болно. Ариун Сүнсний ажил маш нарийн байдаг. Тэр хүмүүсийн үг үйлдэл, үйл хөдлөл, бодол санаа бүрийг сайтар ажиглаж, ингэснээр хүмүүс эдгээр зүйлийн талаар дотоод мэдлэг ойлголт олж авдаг. Чи ямар нэг зүйлийг хийгээд бүтэлгүй болж, дахин хийгээд бас л бүтэлгүйтдэг, аажмаар чи Ариун Сүнсний ажлыг ойлгож авах болно. Олон удаагийн сахилгажуулалтаар дамжуулан чи Бурханы хүсэлд нийцүүлэхийн тулд юу хийх ёстой, Түүний хүсэлд юу нийцдэггүйг мэдэх болно. Эцэст нь чамайг дотроос чинь чиглүүлэх Ариун Сүнсний удирдамжид чи зөв хариу өгөх болно. Заримдаа чи тэрслүү байх бөгөөд Бурхан чамайг дотроос чинь зэмлэх болно. Энэ бүхэн Бурханы сахилгажуулалтаас ирдэг. Хэрэв чи Бурханы үгийг нандигнадаггүй бол, Түүний ажилд хайнга хандвал Тэр чамайг хайхрахаа болино. Бурханы үгийг хэдий чинээ нухацтай авч үзнэ, Тэр чамайг төдий чинээ гэгээрүүлэх болно. Яг одоо чуулганд будилж, төөрөлдсөн итгэлтэй зарим хүн байгаа бөгөөд тэд маш олон зохисгүй зүйл хийж, сахилга батгүй үйлдэл гаргадаг учраас Ариун Сүнсний ажлыг тэднээс тодорхой харах боломжгүй байдаг. Зарим хүн мөнгө олохын тулд үүргээ умартаж, сахилгажуулагдалгүйгээр гарч бизнес хийдэг; ийм хүн илүү их аюулд ордог. Одоогоор тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй төдийгүй ирээдүйд ч тэднийг төгс болгоход хэцүү байх болно. Олон хүнээс Ариун Сүнсний ажил, Бурханы сахилгажуулалтыг харах боломжгүй байдаг. Тэд бол Бурханы хүслийн талаар тодорхой ойлгоогүй, Түүний ажлыг мэддэггүй хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос эш татав

Заримдаа хэвийн бус нөхцөл байдалд Бурханыг дэргэдээсээ алдаж, хэчнээн залбираад ч Бурханыг мэдэрч чаддаггүй. Ийм үед айх мэдрэмж төрөх нь хэвийн бөгөөд нэн даруй хайж эхлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол Бурхан чамаас хол байж, чи Ариун Сүнстэй хамт байхгүйгээр, бүр Ариун Сүнсний ажилгүйгээр нэг хоёр өдөр, цаашлаад нэг, хоёр сар болох болно. Ийм нөхцөл байдалд чи улам хөшүүн болж, Сатанд дахин нэгэнтээ олзлогдон, бүх төрлийн үйл үйлдэх хэмжээнд очдог. Чи эд мөнгөнд шунахайрч, ахан дүүсээ хууран мэхэлж, кино, видео үзэж, маажаан даалуу тоглож, бүр ямар ч сахилга батгүйгээр тамхи татаж, архи уудаг. Зүрх сэтгэл чинь Бурханаас холдож, өөрийн замаар далдуур алхаж, Бурханы ажлыг дураараа шүүн магадалсан. Зарим тохиолдолд, хүмүүс бүр эр эмийн нүгэл эрээ цээргүй, ичиж зовохгүй үйлдэх ноцтой хэмжээнд ч хүрдэг. Ийм хүн бол Ариун Сүнсэнд хаягдсан хүн юм; үнэндээ ийм хүнээс Ариун Сүнсний ажил аль хэдийн арилж одсон байдаг. Завхралд улам гүн живж, ёрын муу гар нь улам сунаж, эцэст нь энэ замын оршин тогтнолыг үгүйсгэн, нүглийнхээ эрхээр Сатанд олзлогдсон хүнийг л тэднээс харж болно. Хэрэв чи Ариун Сүнсний дэргэд байгаа ч Ариун Сүнсний ажилгүй байгаа бол нөхцөл байдал хэдийн аюултай болжээ. Ариун Сүнсний байгааг ч мэдрэхгүй болох үедээ чи хэдийн үхлийн ирмэгт тулсан байх болно. Хэрэв чи гэмшихгүй бол Сатанд бүрэн эзлэгдэж, таягдан хаягдах хүмүүсийн дунд байна. Тиймээс Ариун Сүнсний дэргэд л байгаа (гэм нүгэл үйлдэхгүй, садар самуун явдалгүй, Бурханыг илэрхий дорд үзсэн үйлдэл хийхгүй) боловч Ариун Сүнсний ажилгүй (залбирсан ч сэтгэл хөдлөхгүй, Бурханы үгийг идэж уугаад ч илэрхий гэгээрч гийхгүй, Бурханы үгийг идэж уухаас залхуурч хойрголон, аминд ахиц дэвшил гарахгүй, урт удаан хугацаа өнгөрөвч асар их гэрэлтүүлэлтгүй) байгаагаа олж мэдвэл чи энэ үед илүү сэрэмжтэй байх ёстой. Өөрийгөө өөгшүүлж, зан авираа дураар нь тавьж огт болохгүй. Ариун Сүнс аль ч цагт арилан одож мэдэх тул ийм нөхцөл байдал маш аюултай. Хэрэв ийм байдалд орвол аль болох хурдан засахаар хичээ. Юун түрүүнд гэмшлийн залбирал үйлдэн, дахин нэг удаа өршөөхийг Бурханаас гуйх ёстой. Тэгээд үнэн зүрхний угаас залбиран, зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханы үгийг илүү их идэж уу. Энэ суурин дээр залбирал олонтаа үйлдэж, дуулах, залбирах, Бурханы үгийг идэж уух болон үүргээ биелүүлэхдээ илүү их хичээл чармайлт гаргах ёстой. Чи хамгийн сул дорой байх үедээ Сатанд хамгийн амархан эзлэгддэг. Хэрэв ийм байдал тохиолдвол зүрх сэтгэл чинь Бурханы өмнөөс холдож, Сатан руу буцаж, улмаар чи Ариун Сүнсний дэргэд байхаа больдог. Ийм үед Ариун Сүнсний ажлыг буцаан олж авахад улам хэцүү байдаг. Ариун Сүнстэй хамт байх үедээ ажлыг нь эрж хайвал илүү дээр бөгөөд Бурхан чамайг улам гэгээрүүлж, чамайг хаяж орхихгүй байхад хүрнэ. Залбирах, магтан дуу дуулах, чиг үүрэгтээ үйлчлэх, Бурханы үгийг идэж уух чинь бүгд Сатанд ажлаа хийх боломж олгохгүйн төлөө хийгддэг бөгөөд ингэснээр Ариун Сүнс дотор чинь ажиллаж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн байдалд хэрхэн орох вэ”-ээс эш татав

Бурханы эцсийн өдрүүдийн сайн мэдээг түгээх ажилд хүмүүсийн цөөнх нь л бүх зүйлийг орхиж, гэр бүлээ орхиж чаддаг, тэр ч байтугай арван жил, эсвэл насан туршдаа гэртээ харихгүй гэж ч боддог бөгөөд үүнээс болж ямар ч зовлон шаналал мэдэрдэггүй; энэ нь Ариун Сүнснээс хүмүүст өгдөг хүч чадал юм. Гэхдээ хүний биеийн хэмжээгээр ийм түвшинд хүрэх боломжгүй, учир нь хүмүүст үнэн байхгүй, Бурханы төлөө зарлагадах чин сэтгэл л байдаг. Хэрвээ хүнд үнэнийг эрэлхийлэх шийдвэр байхын сацуу Ариун Сүнс түүнд зарим нэг нигүүлсэл өгдөг бол тухайн мөчид тэд тун их баярлана; тэд нэг төрлийн хүч чадал олж аваад урагш гарч, Бурханы төлөө зарлагадаж чадна—энэ нь Бурханы нигүүлсэл юм. Гэвч, үүргээ гүйцэтгэхдээ зөв замыг дагадаггүй зарим хүн бий; тэд үнэнийг эрэлхийлэх өчүүхэн ч хичээл чармайлт гаргадаггүйгээс гадна янз бүрийн буруу зүйл хийхээс ч сийхгүй. Тийм тохиолдолд Ариун Сүнс тэдэн дээр ажиллахгүй. Энэ нь уг хүн зөв биш байгаа хэрэг бөгөөд урьд нь түүн дээр Ариун Сүнсний хийсэн ажил хүртэл үгүй болж, тэрээр өөрийн мэдэлгүй уруудах замд орно. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэх шийдвэртэй хүн бол Ариун Сүнс чамд эдлүүлэх нигүүлсэл өгч, дараа нь чи Ариун Сүнсний удирдсан замаар цааш явна; чиний хувьд үнэн улам бүр тодорхой болж, шийдвэр чинь улам туйлбартай болж, чам дээрх Ариун Сүнсний ажил улам л амархан болно. Хэрвээ хүн зөв замаар алхдаггүй бол эцэстээ Ариун Сүнс түүнийг таягдан хаяна. Таягдан хаягдсаны дараа тэдний анхны шийдвэр, анхны хүсэл тэмүүлэл болон хойш тавьж, зарлагадах хүч чадал үгүй болж, байж сууж ядан “Тэр үед би яагаад Бурханд итгэв ээ? Хэрвээ би Бурханд итгээгүй бол одоо энэ бүхэнтэй тулгарах байсан гэж үү?” хэмээнэ. Энэ мөчид энэхүү харамсал, гомдол, сөрөг мэдрэмж гарч ирэхийн хэрээр Ариун Сүнс аль хэдийн ажиллахаа больчихсон байх болно. Сайн мэдээ түгээх, эсвэл өөр бусад ажил хийлгэхэд тухайн хүнийг ашиглаж болох боловч түүний хийж чадах зүйл Ариун Сүнсний ажил биш байх бөгөөд үүнийг нь Ариун Сүнс гэгээрүүлж, залж чиглүүлэхгүй. Энэ нь ердөө л тэдэнд байдаг багахан оюун ухаан, соёлд түшиглэн хийгдэнэ. Тэд махан биеийн хийж чадах эдгээр гадаад талын зүйлсийг хийх чадвартай байдаг хэдий ч энэ нь Ариун Сүнсний удирдамжийг төлөөлдөггүй, Ариун Сүнсний санаа зорилгыг ч төлөөлдөггүй. Үйлчлэл үзүүлэгчдийн адилаар, Ариун Сүнс өөр дээр нь ажиллахгүй байсан ч гэсэн хүн хэсэг хугацаанд үйлчлэл үзүүлж мөн л чадна. Эцсийн эцэст, тэд хүний санаа бодолтой, хүний уураг тархины үйл ажиллагаатай байдаг тул дундаж хүний хийж чадах зарим зүйлийг хийж чаддаг. Тэд зүгээр л буруу замаар явсан; тэд үнэнийг юм уу авралыг эрэлхийлээгүй, эсвэл Түүний хайрыг хариулах гэж хичээхгүй байгаа тул өөрсдийнх нь зам тун удалгүй дуусна гэдгийг олж мэддэг. Өнөө үед олон хүн: “Би угаасаа муу гэдгээ мэднэ! Би хэтэрхий их сэтгэл хөдлөлтэй, дэндүү тэрслүү” гэж хэлдэг. Гэхдээ тэд юу ч хэллээ гэсэн өөрсдийнхөө уг чанарыг мэддэггүй, үнэний аль нэг талыг ч ойлгодоггүй; тэд ойлгож болох бүхнийг ойлгодог мэт, ярьдаг хоосон сургаал нь хэчнээн сайхан сонсогдлоо ч гэсэн үүнийгээ хэрэгжүүлж ер чаддаггүй бөгөөд тэдэн дээрх Ариун Сүнсний ажил аль хэдийн алга болсон гэдгийг нотлоход энэ нь хангалттай. Тиймээс хүн чанар чинь ямар байх, хэчнээн их хоосон сургаал ойлгодог чинь, хэр их зовлон туулсан чинь, эсвэл хэр ихийг хаясан чинь хамаагүй, Ариун Сүнс чам дээр ажиллахгүй байгаа л бол бүх зүйл талаар болно. Ариун Сүнсний ажил байхгүй бол хүн мунхаг болдог; тэдний шалихгүй хүч чадал хэр их байж чадах вэ? Ялихгүй итгэл нь хэр их байх вэ? Багахан хэмжээний мэдлэг нь ямар хэрэгтэй байх билээ? Жишээ нь, шоронд орохыг аваад үз: Хүмүүс анх Бурханд итгэж эхэлсэн цагаасаа үүнтэй тулгарсан; тэд үргэлж хавчигдаж, мөшгүүлж, хаа сайгүй хоргодох газар хайн зугтдаг. Эдгээр туршлага нь “Би Иудас байж болохгүй, чуулгантай холбоотой асуудлын талаар ярьж яасан ч болохгүй” хэмээх арилшгүй ул мөрийг хүн бүрийн бодол, зүрх сэтгэлд үлдээдэг. Ихэнх хүмүүс ийм маягаар өөрсдийгөө бэлдээгүй гэж үү? Гэвч үнэхээр баригдах үедээ тэд хүссэнээрээ үйлдэж чадахгүй байж магадгүй. Хүн ганц хором будилснаас болоод Иудас болдоггүй юм. Эцэстээ яаж дуусах чинь юун түрүүнд Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн эсэхээс чинь хамаардаг гэдгийг өмнө нь хэлж байсан. Өөрөөр хэлбэл, энэ нь үндсэндээ Ариун Сүнс чиний дотор ажиллаж байгаа эсэхээс, Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, залж чиглүүлж байгаа эсэхээс, чамд зарим нигүүлсэл оршиж байгаа эсэхээс хамаарна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас эш татав

Одоогоор зарим хүн шалгалт туулахдаа сөрөг байдаг, зарим нь бүр гомдоллодог. Бурхан үгээ хэлж дууссан учраас зарим хүн урагшлахаа больдог. Хүмүүс Бурханд итгэх итгэлийн зөв замд ороогүй. Тэд бие даан амьдарч чаддаггүй бөгөөд сүнслэг амьдралаа хадгалж чаддаггүй. Зарим хүн Бурханыг ярих үед ойрхон дагаж, эрч хүчтэйгээр эрэлхийлж, хэрэгжүүлэхэд бэлэн байдаг боловч Бурхан үг хэлэхгүй үед тэд урагшлахаа больдог. Хүмүүс Бурханы хүслийг зүрх сэтгэлдээ ойлгоогүй хэвээр, Бурханыг аяндаа хайрлах хайр тэдэнд байдаггүй; өмнө нь тэд албан хүчээр Бурханыг дагадаг байсан. Бурханы ажлаас залхдаг зарим хүн одоо бий. Ийм хүмүүс аюулд байгаа биш гэж үү? Маш олон хүн зүгээр л аргацаах байдалтай байдаг. Хэдийгээр тэд Бурханы үгийг идэж ууж, Түүнд залбирдаг ч үүнийгээ хайнга хийдэг бөгөөд нэгэн цагт байсан урам зориг нь тэдэнд байхаа больсон. Ихэнх хүн Бурханы цэвэршүүлж, төгс болгох ажлыг сонирхдоггүй, үнэндээ тэдэнд ямар ч дотоод хөдөлгөгч хүч байхгүй мэт ямагт байдаг. Тэд гэм бурууд дийлдсэн ч Бурханд өртэй гэдгээ мэдэрдэггүй, бас харамсахаа ч мэддэггүй. Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, бас чуулганыг орхидоггүй, харин түр зуурын зугаа цэнгэл л эрж хайдаг. Энэ хүмүүс бол мунхаг, хамгийн усан тэнэг! Цаг нь ирэхэд тэд бүгд хаягдаж, нэг нь ч аврагдахгүй! Хэрвээ нэг удаа аврагдсан бол үргэлж аврагдана гэж чи боддог уу? Ийм итгэл үнэмшил нь цэвэр залилан! Амийн оролтыг эрэлхийлдэггүй бүх хүн гэсгээгдэнэ. Ихэнх хүн амийн оролт, үзэгдлүүд, үнэний хэрэгжүүлэлтийг огтхон ч сонирхдоггүй. Тэд оролтыг эрэлхийлдэггүй, илүү гүнзгий оролтыг гарцаагүй эрэлхийлдэггүй. Тэд өөрсдийгөө сүйрүүлж байгаа бус уу? Яг одоо нөхцөл байдал нь байнга сайжирч байгаа хэсэг хүмүүс бий. Ариун Сүнс ажиллах тусам тэд илүү их итгэлтэй болдог; тэд туршлагажих тусмаа Бурханы ажлын гүн гүнзгий нууцыг төдий чинээ их туулдаг. Илүү гүнзгий орох тусмаа тэд илүү их ойлгодог. Тэд Бурханы хайр маш агуу гэдгийг мэдэрч, дотроо тайван, гэгээрсэн санагддаг. Тэд Бурханы ажлын талаар ойлголттой байдаг. Энэ бол Ариун Сүнс дотор нь ажиллаж байгаа хүмүүс юм. Зарим хүн, “Бурханы шинэ үг байхгүй байсан ч би үнэнийг илүү гүнзгий эрж хайсаар байх ёстой, өөрийн бодит туршлагын бүх зүйлд нухацтай хандаж, Бурханы үгийн бодит байдал руу орох ёстой” гэж хэлдэг. Ийм хүнд Ариун Сүнсний ажил байдаг. Хэдийгээр Бурхан хүн нэг бүрд царай төрхөө харуулдаггүй, тэднээс нуугдаж, ганц ч үг айлддаггүй, хүмүүс заримдаа дотроо бага зэрэг цэвэршүүлэлт туулдаг ч Бурхан хүмүүсийг бүрэн орхиогүй. Хэрвээ хүн өөрийн хэрэгжүүлэх ёстой үнэнийг хадгалж чадахгүй бол түүнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах ёстой”-оос эш татав

Хүмүүс чин сэтгэлээсээ эрж хайдаг эсэх нь бусад хүмүүс тэднийг хэрхэн үнэлж шүүдгээр, эргэн тойрных нь хүмүүс тэднийг хэрхэн үздэгээр бус, харин Ариун Сүнс тэдэн дээр ажилладаг эсэх, дэргэд нь Ариун Сүнс байдаг эсэхээр тодорхойлогддог. Түүнчлэн, тодорхой хугацаанд Ариун Сүнсний ажлыг туулсны дараа зан чанар нь өөрчлөгдсөн эсэх, Бурханы талаар мэдлэгтэй болсон эсэхээс хамаардаг. Хэрвээ Ариун Сүнс хүн дээр ажиллавал энэ хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх талаарх үзэл бодол нь аажмаар цэвэр ариун болно. Хүмүүс Бурханыг хэр удаан дагасан нь хамаагүй, тэд өөрчлөгдсөн л бол Ариун Сүнс тэдэн дээр ажиллаж байгаа гэсэн үг юм. Хэрвээ тэд өөрчлөгдөөгүй бол Ариун Сүнс тэдэн дээр ажиллаагүй гэсэн утгатай. Энэ хүмүүс зарим нэг үйлчлэл үзүүлдэг ч бай, сайн зол завшаан хүртэх хүсэл нь тэднийг өдөөдөг. Хааяахан л үйлчлэл үзүүлэх нь зан чанартаа өөрчлөлт гаргасныг орлож чадахгүй. Эцэстээ тэд мөн л устгагдана, учир нь хаанчлалд үйлчлэл үзүүлэгчид хэрэггүй, мөн төгс болгуулсан, Бурханд үнэнч хүмүүст зан чанар нь өөрчлөгдөөгүй хэн ч үйлчлэх хэрэггүй байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос эш татав

Тайлбар:

а. Эх бичвэрт “сургаалт үлгэрийн” гэх хэллэг байдаггүй.

Өмнөх: 97. Бурханы үгийг түгээж, гэрчлэх зарчмууд

Дараах: 99. Бичиг үсэг, хоосон сургаалыг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх