100. Хүн үнэн-бодит байдалтай эсэхийг таних зарчмууд

(1) Хүн Бурханы үгийг уншиж байхдаа өөрийгөө эргэцүүлж чаддаг эсэхийг, завхрал нь амьдралд хэрхэн илчлэгддэгийг олж мэдэх чадвартай эсэхийг, мөн өөрийгөө мэдэж, үнэхээр гэмшиж чаддаг эсэхийг анзаар;

(2) Хүн үүргээ гүйцэтгэхдээ үнэнийг эрж хайж чаддаг эсэхийг, асуудлыг шийдвэрлэхдээ үнэнийг ашиглаж чадах эсэхийг, бусдад шударгаар хандаж, ах эгч нарт хайраар хандаж чадах эсэхийг анзаар;

(3) Хүн Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, засалт, харьцалтыг туулж чаддаг, тэгснээрээ завхрал нь цэвэрлэгддэг эсэхийг, мөн өөрийнхөө туршлагаас жинхэнэ гэрчлэл хийж чадах эсэхийг анзаар;

(4) Аливаа зүйлийн талаарх тэдний үзэл бодол, амьдралыг үзэх үзэл, үнэт зүйл үнэхээр өөрчлөгдсөн эсэхийг, тэд Бурханы үгийн дагуу аливааг харж чадах эсэхийг, мөн үг хэл, үйл хэрэгтээ үнэнч шударга эсэхийг анзаар.

Холбогдох Бурханы үг:

Бурхан бол бодитой Бурхан: Түүний бүх ажил бодитой, Түүний хэлдэг бүх үг бодитой, мөн Түүний илэрхийлдэг бүх үнэн бодитой. Түүний үг биш бүхэн утгагүй, оршин байдаггүй, ул үндэсгүй байдаг. Өнөөдөр Ариун Сүнс Бурханы үг рүү хүмүүсийг залж чиглүүлэх гэж байгаа. Хэрвээ хүмүүс бодит байдал руу орохоор эрэлхийлж байгаа бол бодит байдлыг эрж хайж, бодит байдлыг мэдэх ёстой, үүний дараа тэд бодит байдалд туршлагажиж, бодит байдлыг амьдран харуулах ёстой. Хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, бусдын үг жинхэнэ эсэхийг төдий чинээ их таньж чаддаг; хүмүүс бодит байдлыг хэдий чинээ их мэднэ, төдий чинээ бага үзэлтэй байдаг; хүмүүс бодит байдалд хэдий чинээ их туршлагажна, бодитой Бурханы үйл хэргийг төдий чинээ их мэддэг ба завхарсан, сатанлаг зан чанараасаа салах нь тэдний хувьд төдий чинээ амархан байдаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханыг төдий чинээ их мэдэж, махан биеийг төдий чинээ их жигшиж, үнэнийг хайрладаг; хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, Бурханы шаардлагын стандартад төдий чинээ дөхөж очдог. Бурханаар авхуулдаг хүмүүс бол бодит байдлыг эзэмшсэн, бодит байдлыг мэддэг, бодит байдалд туршлагажсанаар дамжуулан Бурханы бодит үйл хэргийг мэдэж авсан хүмүүс юм. Бурхантай бодитоор хамтран ажиллаж, биеэ сахилгажуулах тусмаа чи Ариун Сүнсний ажлыг төдий чинээ олж авч, бодит байдлыг төдий чинээ олж авч, мөн Бурханаар улам их гэгээрүүлэгдэж, улмаар Бурханы бодит үйл хэргийн талаарх мэдлэг чинь төдий чинээ ихэснэ. Хэрвээ чи Ариун Сүнсний одоогийн гэрэлд амьдарч чаддаг бол өнөөгийн хэрэгжүүлэлтийн зам чамд улам тодорхой болж, шашны үзэл болон өнгөрсөн үеийн хуучин хэрэгжүүлэлтээс өөрийгөө илүү сайн салгаж чадна. Өнөөдөр бодит байдал бол анхаарлын төв юм: Хүмүүс хэдий чинээ бодит байдалтай байна, үнэний тухай мэдлэг нь төдий чинээ тодорхой болж, Бурханы хүслийн талаарх ойлголт нь төдий чинээ ихэсдэг. Бодит байдал нь бүх бичиг үсэг, хоосон сургаалыг даван гарч чаддаг, бүх онол болон мэдлэгээс давж чаддаг ба хүмүүс бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэх тусам, Бурханыг төдий чинээ чин сэтгэлээсээ хайрлаж, Түүний үгээр өлсөж, цангадаг. Хэрвээ чи үргэлж бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэг бол амьдралын гүн ухаан, шашны үзэл болон төрөлхийн зан авир чинь Бурханы ажлыг даган аяндаа арилна. Бодит байдлыг эрэлхийлдэггүй, бодит байдлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс ер бусын зүйлсийн араас хөөцөлдөх талтай байдаг ба амархан мэхлэгдэнэ. Ариун Сүнс ийм хүмүүс дээр ажиллах ямар ч аргагүй байдаг тул тэдэнд хий хоосон, амьдрал нь ямар ч утгагүй санагддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдлыг хэрхэн мэдэх тухай”-аас эш татав

Бурханы үгээс жишээ татаж, ичиж зоволгүй тайлбарлаж чаддаг байх нь бодит байдалтай гэсэн үг биш; аливаа юм чиний төсөөлсөн шиг энгийн байдаггүй. Бодит байдалтай эсэх чинь чиний хэлдэг зүйлд биш, харин амьдран харуулдаг зүйлд үндэслэдэг. Бурханы үг чиний амь, жам ёсны илэрхийлэл болсон цагт л чамайг бодит байдалтай болсон гэж хэлж болох ба тэр үед л чамайг жинхэнэ ойлголт, бодит биеийн хэмжээтэй болсонд тооцож болно. Чи шинжилгээг удаан хугацааны туршид тэсвэрлэж чаддаг, мөн Бурханы шаарддаг төрхийг амьдран харуулж чаддаг байх ёстой. Үүнийг зүгээр нэг хэлбэрдэж болохгүй, харин чамаас аяндаа урсан гарч байх ёстой. Тэгсэн цагт л чи үнэхээр бодит байдалтай болж, тэр цагт л амийг олж авсан байх болно. Хүн бүрийн мэддэг үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаар Би жишээ авъя: Үйлчлэл үзүүлэгчдийн талаарх хамгийн сүржин онолыг хэн ч ярьж чадах бөгөөд хүн бүр энэ сэдвийн талаар дориун сайн ойлголттой байдаг; тэд энэ талаар яриа өгдөг бөгөөд яг л тэмцээн мэт, яриа бүр нь өмнөхөөсөө сайн байдаг. Хэдий тийм ч, томоохон шалгалт туулаагүй бол хүнийг сайн гэрчлэл хийдэг гэж хэлэхэд тун хэцүү. Товчхондоо, ойлголтоос нь яг эсрэгээр хүний амьдран харуулах чадвар маш дутуу дулимаг хэвээр байгаа. Тиймээс энэ нь хүний бодит биеийн хэмжээ болох хараахан болоогүй, хүний амь болох ч бас болоогүй. Хүн ойлголтоо бодит байдал болгоогүй учраас биеийн хэмжээ нь элсэн дээр баригдсан шилтгээн мэт ганхаж, нурж унахын ирмэг дээр байсаар байна. Хүнд бодит байдал дэндүү бага байдаг, түүнээс ямар нэг бодит байдал олох бараг боломжгүй. Хүнээс аяндаа урсан гардаг бодит байдал хэтэрхий бага, амьдран харуулдаг бүх бодит байдлаа албан хүчээр хийж ирсэн. Тийм учраас Би хүнийг ямар ч бодит байдалгүй гэж хэлдэг юм. Бурханыг гэсэн хайр нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж хүмүүс хэлдэг боловч энэ бол ердөө л аливаа шалгалттай тулгарахаасаа өмнө тэдний хэлдэг зүйл юм. Гэнэтхэн нэг өдөр шалгалттай тулгарах үед тэдний хэлдэг зүйлс дахиад л бодит байдлаас зөрж, хүнд бодит байдал байдаггүй нь үүгээр дахин батлагдана. Үзэлд чинь үл нийцдэг, өөрийгөө хойш тавихыг чамаас шаарддаг зүйлтэй учрах бүрд тэдгээрийг чиний шалгалт гэж хэлж болно. Бурханы хүсэл илчлэгдэхээс өмнө хүн бүр хүнд хэцүү туршилт, үлэмж их шалгалт туулдаг. Чи үүнийг ухан ойлгож чадах уу? Бурхан хүмүүсийг шалгахыг хүсэхдээ бодит үнэн илчлэгдэхээс өмнө тэднээр үргэлж сонголтыг нь хийлгэдэг. Энэ нь Бурхан хүнийг шалгалтад оруулж байхдаа чамд хэзээ ч үнэнийг хэлэхгүй гэсэн үг юм; хүмүүсийг ийм байдлаар илчилдэг. Өнөөдрийн Бурханыг мэддэг эсэх, бас ямар нэг бодит байдал чамд байгаа эсэхийг харахын тулд Бурханы ажлаа гүйцэтгэдэг нэг арга нь энэ юм. Бурханы ажлын талаар чамд үнэхээр ямар ч эргэлзээ байдаггүй юу? Томоохон шалгалт тулгарахад чи үнэхээр бат зогсож чадах уу? “Ямар ч асуудал гарахгүй гэдгийг би баталж байна” гэж хэн хэлж зүрхлэх вэ? “Бусад хүмүүст эргэлзээ байгаа л байх, гэхдээ би хэзээ ч эргэлзэхгүй” гэж хэн баталж зүрхлэх вэ? Үнэн илчлэгдэхээс өмнө үргэлж бардамнаж сайрхдаг байсан Петрийн, шалгалт туулж байсан үетэй энэ яг адилхан юм. Энэ бол дан ганц Петрийн хувийн алдаа дутагдал биш; энэ бол хүн бүрд одоо тулгараад байгаа хамгийн том бэрхшээл юм. Хэрвээ Би Бурханы өнөөдрийн ажлын талаарх ойлголтыг чинь харахаар хэдхэн газраар орж, хэдхэн ах эгч нар дээр зочиллоо гэхэд л та нар мэдлэгийнхээ талаар гарцаагүй олон зүйл ярьж чадах байсан бөгөөд огт эргэлзсэн янзгүй харагдах байсан. Хэрвээ Би чамаас “Өнөөдрийн ажлыг Бурхан Өөрөө гүйцэтгэж байгаа гэж чи үнэхээр ямар ч эргэлзээгүй баттай хэлж чадах уу?” гэж асуувал чи мэдээж: “Энэ бол ямар ч эргэлзээгүй Бурханы Сүнсний хийсэн ажил” гэж хариулна. Ингэж хариулмагцаа чамд мэдээж өчүүхэн төдий ч эргэлзээ төрөхгүй бөгөөд өөрийгөө бага ч болов бодит байдал олж авсан гэж санаад нэлээд додигор байх болно. Аливааг ингэж ойлгох хандлагатай хүмүүс бодит байдал багатай байдаг; өөрийгөө бодит байдалтай болсон гэж бодох тусам хүн шалгалттай тулгарахдаа бат зогсож чадах нь ховор. Биеэ тоосон, сагсуу хүмүүс золгүй еэ, өөрсдийгөө огт мэддэггүй хүмүүс золгүй еэ. Ийм хүмүүс ярихдаа сайн ч ярьснаа ажил хэрэг болгохдоо хамгийн муу. Бэрхшээлийн бараанаар ийм хүмүүс эргэлзэж, буцаж няцах бодол толгойд нь эргэлдэж эхэлдэг. Tэдэнд ямар ч бодит байдал байдаггүй; тэдэнд Бурханы одоо шаарддаг бодит байдлын аль нь ч байхгүй, харин шашнаас дөнгүүр онол л байдаг. Ямар ч бодит байдалгүй мөртөө зөвхөн онол ярьдаг хүмүүсийг Би хамгийн их зэвүүцдэг. Тэд ажлаа хийхдээ хамгийн чангаар хашхирдаг ч бодит байдалтай нүүр тулангуутаа сөхөрч унадаг. Тэр хүмүүст ямар ч бодит байдал байхгүйг энэ нь харуулж байгаа бус уу? Салхи, давлагаа хэчнээн ширүүн байсан ч чи толгойдоо өчүүхэн төдий ч эргэлзээ үүсгэхгүйгээр зогссоор байж чадвал, өөр хэн ч үлдээгүй байхад хүртэл бат зогсож, үгүйсгэлээс ангид байж чадвал чамайг жинхэнэ ойлголттой, үнэхээр бодит байдалтай гэж тооцно. Хэрвээ чи салхи хаашаа салхилна тийшээ хийсэж, олонхыг дагаж, бусдын яриаг тоть шиг давтаж сурвал хэчнээн уран цэцэн ярьдаг ч бай, бодит байдалтай болсны баталгаа нь энэ болохгүй. Tиймээс хоосон үг яаран хашхирахгүй байхыг Би чамд зөвлөж байна. Бурханы хийх гэж байгаа ажлыг чи мэддэг үү? Хөгөө чирч, нүүр бардам алхаж чадахаа болих гээгүй бол бас л нэг Петр шиг бүү авирла; энэ нь хэнд ч, ямар ч сайн зүйл авчрахгүй. Ихэнх хүнд бодит биеийн хэмжээ байдаггүй. Бурхан асар их ажил гүйцэтгэсэн боловч хүмүүст бодит байдлыг хүчээр авчраагүй; тодруулбал, Бурхан хэнийг ч, хэзээ ч биечлэн гэсгээж байгаагүй. Нүгэлт гараа улам хол сунган, Бурханыг дийлэхэд амархан, хүссэнээ хийж болно гэж боддог зарим хүн ийм шалгалтаар илчлэгдэж байсан. Тэд энэ төрлийн шалгалтыг ч тэсвэрлэж чаддаггүй тул илүү хүч сорьсон шалгалт болон бодит байдалтай болох талаар яриад ч хэрэггүй. Тэд ердөө л Бурханыг хуурах гэж оролдож байгаа хэрэг бус уу? Бодит байдалтай байх нь дүр үзүүлж болох зүйл биш, энэ талаар мэддэг байгаад ч бодит байдалтай болж чадахгүй. Энэ бол чиний биеийн бодит хэмжээнээс гадна бүх шалгалтыг тэсвэрлэж чадах эсэхээс хамаардаг. Чи ойлгож байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Бурхан хүмүүсээс бодит байдлын тухай зүгээр нэг ярьж чаддаг байхыг шаарддаггүй. Тийм байсан бол хэтэрхий хялбар байх бус уу? Тэгвэл Бурхан яагаад амийн оролтын тухай ярьдаг вэ? Тэр яагаад өөрчлөлтийн талаар ярьдаг вэ? Хэрвээ хүн бодит байдлын тухай хоосон ярьж л чаддаг бол зан чанарын өөрчлөлтөд хүрч чадах уу? Хаанчлалын сайн цэргүүд зөвхөн бодит байдлын тухай л ярих буюу сайрхдаг бүлэг хүн болоход бэлтгэгддэггүй, харин цаг ямагт Бурханы үгийг амьдран харуулж, ямар ч саад бартаа тулгарсан гуйвшгүй байж, ямагт Бурханы үгийн дагуу амьдарч, дэлхий рүү буцахгүй байхаар бэлтгэгддэг. Энэ нь Бурханы ярьдаг бодит байдал бөгөөд хүнд тавьдаг Бурханы шаардлага мөн. Тиймээс Бурханы ярьсан бодит байдлыг дэндүү энгийн гэж бүү бод. Ариун Сүнснээс ирсэн гэгээрэл төдийхөн нь бодит байдалтай болохтой адилгүй: Энэ бол хүмүүсийн биеийн хэмжээ бус—энэ бол Бурханы нигүүлсэл бөгөөд хүн үүнд ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн бүр Петрийн зовлонг туулах ёстой, тэр ч бүү хэл Петрийн алдрыг олж авах ёстой бөгөөд үүнийгээ Бурханы ажлыг олж авсныхаа дараа амьдран харуулдаг. Үүнийг л бодит байдал гэж нэрлэж болно. Бодит байдлын тухай ярьж чаддаг учраас бодит байдлыг олж авсан гэж бүү бод. Тэр чинь эндүүрэл. Ингэж бодох нь Бурханы хүсэлтэй нийцдэггүй бөгөөд үүнд ямар ч бодит ач холбогдол байхгүй. Цаашид ийм зүйл бүү ярь—ийм үг хэллэгийг үгүй болго! Бурханы үгийн тухай худал ойлголттой бүх хүн үл итгэгч юм. Тэдэнд ямар ч бодит мэдлэг байдаггүй, бодит биеийн хэмжээ бол бүр ч байдаггүй; тэд бол бодит байдалгүй мэдлэггүй хүмүүс юм. Өөрөөр хэлбэл Бурханы үгийн мөн чанарын гадна амьдрагсад бол үл итгэгчид билээ. Хүмүүсийн үл итгэгчид хэмээн үздэг хүмүүс нь Бурханы нүдэнд араатнууд бөгөөд үл итгэгчид хэмээн Бурханы үздэг хүмүүс нь Бурханы үгийг амиа болгоогүй хүмүүс юм. Тиймээс Бурханы үгийн бодит байдал байхгүй, Бурханы үгийг амьдран харуулж чаддаггүй хүмүүсийг үл итгэгчид гэж хэлж болно. Бурханы санаа зорилго нь хүн бүрийг Өөрийн үгийг амьдран харуулахад хүргэх—хүн бүрээр бодит байдлын тухай зүгээр нэг яриулах бус, харин бүр цаашлаад хүн бүрд Өөрийн үгийн бодит байдлыг амьдран харуулах боломж олгох юм. Хүний ухамсарладаг бодит байдал хэт өнгөц, ямар ч үнэ цэнгүй, Бурханы хүслийг гүйцэлдүүлж чадахгүй, хэтэрхий дорд, бүр дурдахын ч хэрэггүй, дэндүү дутуу дулимаг бөгөөд Бурханы шаардлагын стандартаас хэтэрхий доогуур юм. Та нарын дундаас хэн нь ойлголтынхоо талаар ярихаа л мэддэг боловч замыг зааж чаддаггүй болохыг харж, мөн хэн нь хэрэгцээгүй хог болохыг олж мэдэхийн тулд нэг бүрийг чинь сайтар нягтлан шинжлэх болно. Үүнийг цаашдаа санаж яв! Хоосон мэдлэгийн талаар бүү ярь—хэрэгжүүлэх зам, бодит байдлын тухай л ярь. Бодит мэдлэгээс бодит хэрэгжүүлэлт рүү, дараа нь хэрэгжүүлэлтээс бодитоор амьдран харуулахад шилж. Бусдад бүү сургаал айлд, бодит мэдлэгийн тухай бүү ярь. Ойлголт чинь зам бол энэ талаар чөлөөтэй ярьж болно; хэрвээ тийм биш бол амаа хамхиад, ярихаа боль! Чиний ярьдаг зүйл ямар ч хэрэггүй. Бурханыг хууран мэхэлж, бусдыг өөртөө атаархуулахын тулд чи ойлголтын талаар ярьдаг. Санаархал чинь энэ биш гэж үү? Чи зориуд бусдаар даажигнаж байгаа бус уу? Үүнд ямар нэгэн үнэ цэн байна уу? Ойлголтын тухай туулж мэдэрснийхээ дараа яривал, сайрхаж байгаа мэт санагдахгүй. Эс бөгөөс чи ихэрхүү үг чалчдаг нэгэн юм. Чамд бодит туршлагаараа даван туулж чаддаггүй олон зүйл байдаг бөгөөд чи махан биеэ эсэргүүцэж чаддаггүй, ямагт хүссэнээ хийж, Бурханы хүслийг үл хангадаг атлаа онолын ойлголтын талаар ичих нүүргүйгээр ярьсаар байдаг, чи ичгүүргүй амьтан! Бурханы үгийн тухай ойлголтоо ярих тал дээр ийм бөх зүрх гаргасаар байдаг, чи ямар эрээ цээргүй юм бэ! Уран ярьж, сайрхах нь чиний уг чанар болж, үүнийгээ хийгээд чи бүр гаршчихсан. Чи ярихыг хүсэх болгондоо төвөггүй ярьдаг боловч хэрэгжүүлэх болохоороо нэмж хачирлах дуртай. Энэ чинь бусдыг хуурч байгаа хэрэг бус уу? Чи хүмүүсийг хуурч болох ч Бурханыг хуурч чадахгүй. Хүмүүс юм мэдэхгүй, ялган таних чадвар ч байхгүй, харин Бурхан ийм хэрэг явдалд ноцтой ханддаг, Тэр чамайг өршөөхгүй. Ах, эгч нар чинь чамайг дэмжиж, чиний ойлголтыг магтаж, чамайг биширч магадгүй ч бодит байдал чамд байхгүй бол Ариун Сүнс чамайг өршөөхгүй. Бодитой Бурхан өө сэвийг чинь ухаж төнхөхгүй байж магадгүй ч Бурханы Сүнс чамайг үл ойшоох бөгөөд үүнийг тэсвэрлэхэд чамд хангалттай хэцүү байх болно. Чи үүнд итгэж байна уу? Хэрэгжүүлэлтийн бодит байдлын тухай илүү их ярихаа чи аль хэдийн мартчихсан уу? Бодитой замуудын тухай илүү их ярихаа аль хэдийн мартчихсан уу? “Сүртэй онол, ямар ч хэрэггүй гоё чамин үг бага ярьж, одоогоос хэрэгжүүлж эхэлсэн нь хавьгүй дээр.” Эдгээр үгийг чи мартчихсан уу? Чи огт ойлгохгүй байна уу? Бурханы хүслийн талаарх ямар ч ойлголт чамд байхгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай болж байгаа хэрэг”-ээс эш татав

Хүн үнэн-бодит байдлыг эзэмшсэн эсэхийг хэрхэн харж болох вэ? Тэд үг хэлэхээр амаа ангайх үеэс энэ нь илэрхий байдаг. Үнэн-бодит байдалгүй хүн ямар ч сэдвээр тэр чигтээ хоосон сургаал ярьдаг; тэд ерөнхийдөө үнэнийг хэрэгжүүлдэггүй гэдгийг хүн хальт хараад л мэддэг. Үнэн-бодит байдалтай хүн чамтай холбогдмогц нөхөрлөл нь чамд нүүрлэсэн асуудлыг тэр дор нь шийдвэрлэж чаддаг. Чамайг олон жил шаналгасан, хоосон сургаал номлосноор өөр хэний ч тодруулж чадаагүй асуудлыг тэд хэдхэн үгээр л ил болгож, үнэн болон Бурханы хүслийг чамд ойлгуулдаг. Чи шаналахаа больж, дөнгөлөгдсөн мэт мэдрэмж чинь арилж, хязгаарлагдахаа больж, эрх чөлөөтэй болж, чөлөөлөгддөг. Тэгвэл тэр хүмүүсийн хэлдэг зүйл үнэн-бодит байдал мөн биз дээ? Хэрэв чи тэднийг юу ч гэж хэллээ гэсэн үгийг нь ойлгохгүй байгаа бол, хэрэв хэлдэг зүйл нь асуудлыг чинь уг үндсээр нь шийдвэрлэдэггүй бол тэдний хэлдэг зүйл ердөө л бичиг үсэг, хоосон сургаалаас цаашгүй. Бичиг үсэг, хоосон сургаал хүмүүсийг хангаж, хүмүүст тусалж чаддаггүй бөгөөд хүмүүсийн бодит бэрхшээлийг шийдвэрлэж чаддаггүй.

Бурханы нөхөрлөлөөс эш татав

Хэн нэгэн үнэн-бодит байдал руу орсон эсэхийг яг таг харуулах үзүүлэлт байдаг: тэр нь Бурханы үгийг ашиглан өөрийнхөө ямар төрлийн хүн болох, ямаршуу мөс чанар, ухаантай болохоо үнэн зөв үнэлж чадаж байх явдал юм. Жишээлбэл хэрэв чи биеэ тоосон үйлдэл гаргасан эсэх, өөрийгөө биеэ тоосон байдлаар илэрхийлсэн эсэхээ хэлж мэдэхгүй байгаа бол чамд оролт алга байна; үнэний энэ талыг ойлгодоггүй тул чамд суурь алга. Үнэнийг ойлгосон бол чи биеэ тоосон занг юу илтгэдэг, биеэ тоодоггүй гэдгийг юу харуулдаг, хэрхэн хэвийн хүн чанартайгаар, эрүүл ухаанаар өөрийгөө илэрхийлж, үйлдэх хэрэгтэйг ойлгох байсан; хэрхэн сайжрах эсвэл үнэнийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй байх үе чамд гарах боловч эдгээр асуудал руу орох боломжтой гэдгийг мэдэх байсан. Харин үнэнийг эрэлхийлэхгүй, Бурханы үгийн бодит байдал болох үнэнд үндэслэн өөрийнхөө тухай эргэцүүлэхгүй бол, мөн хүмүүсийн завхарсан мөн чанарын тухай Бурханы илчлэлийг эргэцүүлэхгүй, өөрийгөө эдгээртэй харьцуулан шалгахгүй бол чи үргэлж будилах болно. Үнэн байгаа үед чи ялгааг нь хэлж чадна; үнэн чамайг ухаалаг, мэргэн болгож, чамд эрүүл ухаан хайрладаг, үнэн худал, хар цагаан, эерэг сөргийг ялгаж салгах боломж олгодог. Хэрэв чи үнэнийг ойлгохгүй бол ялгаа нь чамд хэзээ ч тодорхой болохгүй, чи үргэлж төөрч мунгинах болно. Ийм л байдаг. Хэчнээн том алдаа гаргасан эсвэл хэчнээн зөв үйлдэл хийсэн байсан ч ялгаагүй, чи тэдгээрийн уг чанарыг өөрөө тодорхойлж чаддаггүй хэвээр байдаг. Бурхан эсвэл үнэний өмнө эдгээр зүйл нь сайн муугийн аль нь болох талаар чамд ямар ч ойлголт байхгүй. Заримдаа нэг зүйл сайн юм шиг санагдах бол, заримдаа үгүй юм шиг санагдана; чамд тодорхой байдал дутагддаг, чи байнга төөрч мунгинасан, тодорхойгүй байдалтай байдаг бөгөөд энэ нь чамайг үнэнээс огт лавладаггүйг харуулж байна. Үнэнээс хэзээ ч лавладаггүй хүмүүс үнэн-бодит байдал руу хэзээ ч ордоггүй. Ямар ч тооны зүйлийг үнэнээс лавлаж чаддаг бол—зөв буруу, эерэг сөргийн хоорондын ялгаа чамд илэрхий, тодорхой байдаг бол чи ялган салгах чадвар сайтай бөгөөд иймэрхүү асуудал дээр үнэн-бодит байдал руу орсон ажээ. Хэрэв орж чадаагүй байгаа бол чи эдгээр зүйлийн талаар үргэлж будилах болно.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Паулын уг чанар, мөн чанарыг хэрхэн ялган таних тухай”-аас эш татав

Хүмүүс хэчнээн олон жил итгэсэн байлаа ч Бурханд итгэхийн юу нь сайн гэдгийг хэзээ ч мэдэрдэггүй. Итгэснээр олж авч болдог бодитой ашиг тусыг мэдэрдэггүй, тэр ч бүү хэл ихэвчлэн шүтлэггүй хүмүүсийн адилаар ертөнцийн чиг хандлага, янз бүрийн сорилт, уруу таталт, аль эсвэл махан биеийн алдар нэр, ашиг хонжоог ялан дийлж чаддаггүй. Тэгээд бүр сэтгэл нь нэлээд хоосордог ба энэ мэдрэмж хааяа хааяа гарч ирж, улам бүр илэрхий болдог. Тэд “Бурханд итгэх ямар ч утга учиргүй юм байна, тийм үү? Хэрвээ миний итгэл ийм түвшинд хүрсэн бол би бараг тэнд дөхөж байх ёстой биш үү? Тэгэхээр энэ ийм л байдаг юм шиг байна, би аврагдаж чадах эсэхийг хэлж мэдэхгүй юм” гэж улам их гайхдаг. Энэ юуг илтгэдэг вэ? (Үнэнийг ойлгоогүй, үнэн-бодит байдалд ороогүйг.) Яг тийм; тэд үнэн-бодит байдалд ороогүй байдаг. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханы өгсөн, хангасан, өөрсдийн ойлгох ёстой ямар ч үнэнийг ойлгодоггүй. Яагаад тэд ойлгоогүй вэ? Яагаад гэвэл, тэд Бурханы үгийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгжүүлэлтийн зарчим, зам гэж үзээгүй бөгөөд тэдгээрийг өөрсдийн бодит байдал болгон хувиргаагүй юм. Тэдний юу хийдэг, яаж амьдардаг, яаж оршин тогтнодог болон хүмүүс, үйл явдал, юмстай харьцдаг арга замын аль нь ч Бурханы үгэнд суурилдаггүй. Чи Бурханы эдгээр үгийн алийг ч хэрэгжүүлэлтээр дамжуулан туулаагүй, сураагүй бөгөөд Бурханы үгийн жинхэнэ утга учир юу болохыг биечлэн туулаагүй, мөн үүнийг мэддэггүй. Ийм учраас Бурхан харанхуй дэлхий ертөнцийг илчилж, хүмүүсийн завхралыг ил болгож, төрөл бүрийн хүний элдэв янзын байдлыг илчлэх үед чи эдгээр асуудлын мөн чанарыг ухаарч чаддаггүй. Чи туулаагүй, ороогүй учраас тэдгээрийг хэзээ ч ухаарч чадахгүй. Бурханд маш олон жил нэр төдий итгэсэн боловч дэлхийн хүмүүсийн адил хэвээрээ л байна; чи огт өөрчлөгдөөгүй. Өөрөөр хэлбэл, зүрх сэтгэлийн чинь гүн, уг чанар-мөн чанарын чинь тухайд завхарсан зан чанар чинь ариусгагдаагүй, амь зан чанар чинь ч огт өөрчлөгдөөгүй; тиймээс эхнээсээ эцсээ хүртэл чи харанхуй ертөнц, сатанлаг чиг хандлага, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг орхиж чаддаггүй, учир нь чи тэдгээрийн юу болохыг олж харж чаддаггүй. Амьдрал хий хоосон, утга учиргүй, мөн чамд ямар ч зам, өөртөө итгэх итгэл байхгүй гэж үргэлж санагддаг; яагаад гэвэл, чи Бурханы ажлыг мэддэггүй бөгөөд Бурханд итгэх чин итгэлтэй болж чаддаггүй.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бүх зүйл дээр үнэнийг эрж хайснаар л үнэн-бодит байдалд орж чадна”-аас эш татав

Үнэнгүй хүмүүс ямар илрэлийг харуулдаг вэ? Үнэнгүйгээр тэд аяндаа сатанлаг уг чанартаа баригдаж, хүлэгдэнэ; тэд аяндаа биеэ тоосон, ихэрхүү, амиа хичээсэн, жигшүүртэй, бодлогогүй, дур зоргоороо агаад ганцаараа шийдэж, үйлдэх магадлалтай зан чанараа илчилнэ. Ийм хүмүүс худал хэлж, хууран мэхэлж, ов мэхтэй, урвамтгай болж, бусдыг сэжиглэж, бусад руу дайрч давшилж, бусдыг шүүх нь их болно; тэд үргэлж өөрсдийн өрөөсгөл хандлага, сэдлийн дурангаар бусдыг дүгнэнэ. Ийм хүмүүс үг, үйлдлийнхээ алинд нь ч дуртай зүйлдээ үргэлж найддаг бөгөөд ухралт, бүтэлгүйтэлтэй нүүр тулахдаа сөрөг болно. Заримдаа тэд дээд зэргээр биеэ тоож, зарим үед бараг л газарт нүх ухаж орохоор тийм сөрөг байдалд автана. Энэ хүмүүс хэтэрхий туйлширдаг, хэзээ ч хэвийн байдаггүй. Тэд соёогоо ярзайлгаагүй үедээ гөлөг шиг царайлдаг. Та нар одоохондоо ийм л байдалд байна: Та нар зовж зүдэрч, төлөөс төлөхийг хүсэж байна; та нар шийдэж, шийдэмгий болсон—гэвч та нарт үнэн-бодит байдал хараахан байхгүй байна. Үнэн-бодит байдлыг амиа болгосон хүмүүс өөрсдийгөө яаж илэрхийлдэг вэ? Хэдхэн томоохон шинж тэмдгийг нь Би та нарт хэлье. Хүмүүс үнэн-бодит байдалтай болох үед нэг талаар тэд зарим үнэнийг ойлгосон байдаг; нөгөө талаар, зан чанарын зарим нэг өөрчлөлтийг харуулж эхэлсэн байдаг. Зан чанарын өөрчлөлт нь хэдэн шинж чанартай. Нэг нь, зөв зүйлд, мөн үнэнтэй нийцэлтэй зүйлд захирагдаж чаддаг байх явдал юм. Зөв зүйтэй, үнэнтэй нийцэлтэй, Бурханы гэр бүлийн ажилд ч бас ашиг тустай л юм хэлж байвал хөгшин залуу, чамтай эв найртай эсэх нь, та хоёрын харилцаа сайн, муу байх нь хамаагүй, чи үүнийг сонсож, хүлээн авч, зөвшөөрч чадах бөгөөд өөр ямар ч хүчин зүйлийн нөлөөнд автахгүй. Энэ бол тэр онцлог шинжийн эхний тал юм. Юун түрүүнд чи үнэнийг болон зөв зүйтэй, үнэнтэй нийцдэг зүйлсийг хүлээн авч чадна. Өөр нэг тал нь, асуудалтай тулгарах болгондоо үнэнийг эрж хайж чаддаг байх явдал. Чи үнэнийг хүлээн аваад зогсохгүй, бас үүнийг эрж хайж чаддаг байх ёстой. Жишээлбэл, хэрвээ чи хэний ч ухан ойлгож чаддаггүй шинэ асуудалтай тулгарвал үнэнийг эрж хайж, асуудлыг үнэн-зарчимд нийцүүлж, Бурханы шаардлагыг хангахын тулд юу хийж, хэрэгжүүлэх ёстойгоо харж чадна. Бас өөр нэг тал нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх чадвартай болох юм. Бурханы хүслийг хэрхэн харгалзан үзэх ёстой вэ? Энэ нь ямар үүрэг биелүүлж байгаагаас чинь, мөн үүнд Бурхан ямар шаардлага тавьдгаас хамаардаг. Чи энэ зарчмыг ухаарах ёстой: Үүргээ Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж, Бурханыг хангалуун байлгахаар чармай. Чи бас Бурханы хүслийг ойлгож, үүргийн чинь хүссэн үр дүн юу болохыг ойлгох ёстой, мөн хариуцлагатай, итгэлтэй байдлаар үйлдэж чаддаг байх ёстой. Энэ бүхэн нь Бурханы хүсэлд хайхрамжтай байх арга зам билээ. Хэрвээ чи одоо хийж байгаа зүйлдээ Бурханы хүслийг хэрхэн анхаарч үзэхээ мэддэггүй бол Бурханы хүслийг хайхарч, Бурханыг хангалуун байлгахын тулд эрж хайх ёстой. Хэрвээ та нар энэ гурван зарчмыг хэрэгжүүлж, үнэндээ тэдгээрийн дагуу хэр сайн амьдарч байгаагаа тодорхойлж, хэрэгжүүлэлтийн замыг олбол асуудлыг зарчимч байдлаар зохицуулж байх болно. Чамд юу ч тулгарсан бай, ямар ч асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болсон бай, чи хэрэгжүүлэх зөв зарчмуудыг үргэлж хайж, эдгээр нь ямар нарийн ширийнийг агуулдгийг, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх ёстойг үргэлж хайх ёстой, ингэвэл чи зарчмуудыг зөрчихгүй. Эдгээр зүйлийн талаар тодорхой ойлгомогцоо чи аяндаа үнэнийг хэрэгжүүлж чадна.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”-аас эш татав

Үнэнтэй хүмүүс бол бодит туршлагаараа гэрчлэлдээ бат зогсож, байр сууриа чанд хадгалж, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсож, Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг, ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж, үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагаж чаддаг хүмүүс юм. Чиний бодит амьдрал дахь хэрэгжүүлэлт болон илчлэл бол Бурханы гэрчлэл, хүний амьдран харуулдаг Бурханы гэрчлэл, мөн энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх билээ; чи энэ түвшинд хүртэл туршлагажсан үедээ үр дүнд хүрэх болно. Чи бодитоор амьдран харуулдаг бөгөөд чиний үйлдэл бүрийг бусад хүн гайхан биширдэг. Чиний хувцаслалт, гадаад дүр төрх бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдгийн дээр Бурханы үгийг дамжуулахад Тэр чамайг залж чиглүүлж, гэгээрүүлдэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг дамжуулж чадах ба сүнсээр үйлчлэх тухай их зүйлийг ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг, төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалтыг дуулгавартай дагаж, гэрчлэлдээ бат зогсож чаддаг, юутай ч харьцаж байсан биеэ барьж, тайван байдаг. Ийм хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүн залуухан хэр нь ахимаг насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг олж авсан, бусдын хүндлэлийг хүлээсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илрэл билээ. Өөрөөр хэлбэл, тэд тодорхой түвшинд хүртэл туршлагажсан үед Бурханы талаар мэдлэг ухаантай болж, гадаад зан чанар нь ч мөн тогтуун болно. Олон хүн үнэнийг хэрэгжүүлж, гэрчлэлдээ бат зогсдоггүй. Ийм хүмүүст Бурханыг гэх хайр, Түүнд хийх гэрчлэл байдаггүй бөгөөд тэд бол Бурханы хамгийн их жигшдэг хүмүүс билээ. Тэд цуглаан дээр Бурханы үгийг уншдаг боловч амьдран харуулдаг зүйл нь Сатан агаад энэ нь Бурханыг шившиглэж, гутааж, доромжилж байгаа хэрэг юм. Ийм хүмүүст Бурханы хайрын өчүүхэн ч шинж тэмдэг байдаггүй, Ариун Сүнсний ажил огт байдаггүй. Иймээс тэдний үг, үйлдэл Сатаныг төлөөлдөг. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж тайван амгалан байж, эргэн тойрныхоо хүмүүс, эд зүйлд болон эргэн тойронд чинь юу болж байгаад үргэлж анхаарал тавьдаг бол, мөн чи Бурханы ачаанд санаа тавьж, үргэлж Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байдаг бол Бурхан чамайг дандаа дотроос чинь гэгээрүүлнэ. Чуулганд “хянагч” хүмүүс байдаг ба тэд эхлээд бусдын алдаа дутагдлыг ажиглаж, дараа нь хуулбарлаж, дуурайдаг. Тэд ялган салгах чадваргүй, нүглийг үзэн яддаггүй, Сатаны аливаа зүйлийг жигшин зэвүүцдэггүй. Тийм хүмүүс Сатаны зүйлсээр дүүрсэн байдаг бөгөөд эцэстээ Бурханд бүрэн хаягдах болно. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө үргэлж хүндэтгэлтэй байж, үг, үйлдэл чинь боломжийн байх ёстой бөгөөд Бурханыг эсэргүүцэж, гонсойлгохыг хэзээ ч хүсэж болохгүй. Чамд хийсэн Бурханы ажил хий дэмий болохыг чи хэзээ ч хүсэх ёсгүй, чиний туулсан бүх бэрхшээл зовлон, чиний хэрэгжүүлсэн бүхэн талаар өнгөрөхийг зөвшөөрөх ёсгүй. Чи цаашдын замдаа илүү шаргуу ажиллаж, Бурханыг илүү их хайрлахад бэлэн байх ёстой. Үзэгдлийг сууриа болгосон хүмүүс ийм байдаг. Өсөж дэвшихийг эрж хайдаг хүмүүс ийм байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдарна”-аас эш татав

Хэрвээ хүмүүс Бурханы зан чанарын талаар үнэхээр ойлгодог, Түүний ариун, зөвт байдлыг үнэн сэтгэлээсээ магтаж чаддаг бол тэд Түүнийг үнэхээр мэддэг, мөн үнэнийг эзэмшдэг гэсэн үг; тэр үед л тэд гэрэлд амьдардаг. Дэлхий ертөнц болон амьдралын талаарх хүний үзэл бодол өөрчлөгдмөгц л хүн үндсээрээ өөрчлөгддөг. Хүн амьдралын зорилготой байж, үнэний дагуу биеэ авч явах үед, Бурханд туйлын захирагдаж, Түүний үгээр амьдрах үед, сэтгэлийнх нь гүнд амар тайван, гэрэлтэй санагдах үед, зүрх сэтгэл нь харанхуйгаас ангид байх үед, Бурханы өмнө бүрэн эрх чөлөөтэй, хязгаарлагдалгүй амьдрах үед, зөвхөн тэр үед л хүн жинхэнэ хүний амьдралаар амьдардаг ба тэр үед л хүн үнэнийг эзэмшдэг хүн болдог. Үүнээс гадна, чиний эзэмшилд байдаг бүх үнэн Бурханы үгээс, Бурханаас Өөрөөс нь ирсэн. Бүхий л орчлон ертөнц болон бүх зүйлийн Захирагч—Дээдийн Дээд Бурхан чамайг жинхэнэ хүний амьдралаар амьдарч буй жинхэнэ хүн хэмээн сайшаадаг. Бурханы сайшаалаас илүү утга учиртай юу байх билээ? Үнэнийг эзэмших гэдэг нь энэ юм.

Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс эш татав

Өмнөх: 99. Бичиг үсэг, хоосон сургаалыг таних зарчмууд

Дараах: 101. Хүн хэв чанартай эсэхийг таних зарчмууд

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

299 Бурханы сайн мэдээг хүлээнэ

IТэмүүлсэн харцаар Та яаравчлан дуудна.Харгис хүмүүстэй нүүр тулан Та зүрхээ уудална.Ганц хүслийн төлөө Та буруутгалыг эдэлнэ.Найдвараа,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх